2006-12-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрөөдөл биеллээ.


Монголын ерөнхийлөгч н. Энхбаяр Новосибиркс хотын алдарт Академикийн хотхонд зочилсон байна. Монголын ерөнхийлөгчийг Новосибирск хотод шөнө хүрэлцэн ирэхэд цаг агаар дулаарчээ. Энхбаяр дагалдан яваа төлөөлөгчидийн хамт ОХУ-ын олон бүс нутгаар явж байгаагын гол зорилго нь шинэ үеийн Орос улстай хэрхэн харилцаагаа хөгжүүлэх вэ гэдгээ шийдэхэд нь тус болох юм байна. Н. Энхбаярыг Новосибирскт нисэж ирэхээс өмнө Сибирь дэхь ОХУ-ын бүрэн эрхэт төлөөлөгч Квашнин Оросын телевизийн сэтгүүлчид дараах ярилцлагыг өгчээ.
-Бүгд Найрамдах Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай орон сууцны хөтөлбөр, мал аж ахуй, ашигт малтмал хамтран ашиглах үйлдвэр байгуулах талаар хлэлцээ хийх болно.
Новосибирск хотын нэрийн хуудас бол Шинжлэх Ухааны Академийн хотхон юм. Энэ удаа Монголын ерөнхийлөгч Новосибирскийн Шинжлэх Ухааны Академийн хотхонтой биечлэн танилцлаа. Монголын ерөнхийлөгч хотхонтой танилцаад тус хотхон маш таалагдсан гэдгээ илэрхийлжээ. Новосибирск болон Монголын Шинжлэх ухааны Академийн тэргүүнүүд хамтран ажиллах санамж бичигч гарын үсэг зурсан байна. Новосибирскийн хоёр академичид Монголын төлөөлөгчид тааламжтай гэнэтийн бэлэг барьжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Анатолий Деревянког “Алтан гадас” одонгоор, Вячеслава Молодинаг “Найрамдал” одонгоор шагнажээ. Новосибирскийн Шинжлэх Ухааны Академид Монголын ерөнхийлөгч уран зураг бэлэглэсэн байна. Тус хотын Шинжлэх Ухааны Академийн дарга Николай Добрецов Социализмын үеийн Монголын удирдагч Цэдэнбалын хөрөг зурагны хажууд байрлуулна гэж амалжээ.

“Россия – Новосибирск” 2006-12-05 16:51
Орчуулсан MEDENEWS

No comments: