2006-12-07

Ерөнхийлөгч Н. Энхбаяр Халимагт хүрэлцэн ирлээ.


Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчид 12 сарын 6 өдөр Халимагт хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монголын төлөөлөгчидийн хөлөглөсөн онгоц Халимагийн нийслэл Элиста /Элстэй/ хотын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 13 цагт газарджээ. Соёл, яс үндэс нэгтэй, нийтлэг гарал үүсэлтэй Халимаг ахан дүүсийнхээ нутагт анх удаа ирлээ. Халимагийн ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжиновтой соёл урлаг, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцлаа. Энд газрын тосны маш их нөөц бий гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгээд ч бид нэг нийтлэг түүхтэй, хүйн холбоотой. Бид энэ асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж Монгол улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр хэвлэлийнхэнд мэдэгджээ. Н. Энхбаяр Халимагтай боловсролын салбарт ч бас хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Бид Улаанбаатарт Халимагийн оюутнуудыг урих бодолтой байна. Тэд монгол хэл, монголын уран зохиол, дуу, бүжиг, угсаатан зүй гээд Монголтой холбоотой, нийтлэг соёлын ололт амжилтыг судлана хэрэгтэй гэж Монголын ерөнхийлөгч хэлжээ. Н. Энхбаяр Элиста /Элстэй/ хотод зохиогдож байгаа хүүхдийн шатрын тэмцээний нээлтэд урилгаар оролцжээ. Түүнчлэн Элиста хотод байдаг “CITY CHESS” шатрын музейг үзэж сонирхжээ. Дараа нь Монгол улсын төрийн тэргүүн “Шагжамуни Буддагийн Алтан өргөө” нэртэй буддын шашны сүмд зочилжээ. Түүнчлэн ерөнхийлөгч Халимагийн Засгийн газрын гишүүд, Халимагийн “Народный Хурал” буюу парламентын гишүүдтэй ажлын уулзалт хийжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийг дагалдан шадар сайд М. Энхсайхан, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Т. Билэгт, Монгол Улсын гадаад хэргийн сайд Н.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц. Батбаяр нар Халимагт очжээ.

Служба новостей "Европа Плюс ЭЛИСТА
Орчуулсан MEDENEWS

No comments: