2006-12-04

Социалист онолыг үндэслэгчидийн нэг Ф. Энгельс

Социалист онолыг үндэслэгчидын нэг Фридрих Энгельс Германы Вупперталь хотод 1820 оны 11 сарын 29-нд мэндэлсэн байна. Фридрих Энгельс 1841-1842 онд их сургуульд сурч байжээ. Тэрээр 1842 онд Их Британий Манчестерт ирж Рейны сонинд ажиллаж эхэлсэн байна. 1844 онд Ф. Энгельс Парис хотод Маркстай анх танилцжээ. 1847 оноос Энгельс “Коммунистуудын холбоо”-нд элсэж, тус байгуулагын идэвхитэй гишүүн болжээ. Энэ үед Карл Маркстай хамтран “Коммунист намын цуглаан” гэдэг хөтөлбөрийг боловсруулсан юм байна. 1948 оны 6 сараас 1849 оны 5 сар хүртэл Карл Маркстай хамтран Кельн хотод “Шинэ Рейны сонинг” эрхлэн гаргаж байв. Дараа нь 1949 онд Германы өмнөд мужуудад болсон зэвсэгт бослогод оролцсон байна. 1849 оны 11 сард Энгельс Лондон хотод иржээ. Ингээд 1850 оны 11 сард Манчестер дахь нэгэн худалдааны төвд ажилд орсон байна. Лондонд амьдарч байхдаа Карл Маркст санхүүгийн дэмжлэг байнга үзүүлдэг байсан ажээ. Дараа нь К. Марксн хамт “1-р интернациональ” хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Карл Марксыг нас барсны дараа Европын социалистуудын холбооны даргаар ажиллаж байв. Түүнчлэн к. Марксын бичсэн “Хөрөнгө” номыг үргэлжлүүлэн бичиж 2,3-р ботийг нь хэвлүүлсэн байна. Фридрих Энгельсийн бичсэн бүтээлүүд: “Английн ажилчин ангийн байдал”, “Гэгээн өрх гэр”. “Германы үзэл суртал”, “Германы тариачидын дайн”, “Германы хувьсгал ба контр хувьсгал”, “Анти-Дюринг”, “Төр, гэр бүл, хувийн өмчийн үүсэл”, “Людвиг Фейербах ба Германы сонгодог гүн ухааны төгсгөл”, “Байгалийн диалектика”.
Фридрих Энгельс 1895 оны 8 сарын 5 өдөр нас баржээ. Энгельсийн гэрээслэлийн дагуу түний цогцосыг шавардаж задгай тэнгисийн усанд тавьсан юм байна.Орчуулсан MEDENEWS

No comments: