2006-12-04

АНУ-ын тусгай албадын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил эхэллээ.


Ассошейтэд пресс агентлагийн мэдээлснээр АНУ-ын Хууль Зүйн яам дотоод хяналт шалгалтын ажлыг эхлүүлснээ зарлажээ. 2001 оны 9 сарын 11 өдөр Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийн цамхагт гарсан террорист халдлагын дараа АНУ-ын хууль сахиулах байгуулага иргэдийн утасны яриаг шүүхийн шийдвэргүйгээр чагнах болсон юм. Жирийн иргэдийн утасны яриаг шүүхийн шийдвэргүйгээр чагнах хөтөлбөрийг АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг хэрэгжүүлж байгаа юм. Одоо АНУ-ын Хууль Зүйн яамнас явуулах хяналт шалгалтын гол зорилго нь иргэдийн утасны яриаг чагнасан нь ямар үр дүн өгсөнийг дүгнэх, тунгааж үзэхэд оршиж байгаа гэнэ. Утасны яриаг чагнах хөтөлбөрт шалгалт хийхийг өнөөгийн ерөнийлөгч Жорж Бушын засаг захиргааны бодлогыг эсэргүүцэгчид, Ардчилсан намаас сонгогдсон Конгрессийн гишүүд сүүлийн нэг жилийн турш шаардаж байсан юм. Ардчилсан намын сонгогдсон конгресменүүд утасны яриаг чагнах хөтөлбөр нь Үндсэн хуулийг ноцтой зорчсон гэж үздэг юм байна. Харин ерөнхийлөгч Жорж Бушын засаг захиргааныхан энэ хөтөлбөр нь АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж мэдэгдсээр байна.
Орчуулсан MEDENEWS

No comments: