2007-10-01

Дэлхийн мэдээ 2007-10-01 Даваа гараг

Лид1. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Талибан хөдөлгөөнийхөнд хандан эвлэрэлийн гэрээ байгуулахын тулд яриа хэлэлцээр хийх санал тавьжээ. Харамсалтай нь Талибчууд ерөнхийлөгчийнхөө энэ саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
АНУ, Умард Атлантын цэргийн эвсэлийн зэвсэгт хүчнийхэн афганистанд байгаа цагт Талибан хөдөлгөөн хэзээ ч афганы засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухгүй гэж тус зэвсэгт хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Кари Юсуф Ахмади хэлжээ. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Талибан хөдөлгөөний толгойлогчын хүлээн авч уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Таилбан хөдөлгөөнийхөн засгийн газрынхаа эсрэг зэвсэгт халдалага хийхээс татгалзаж, харин дэлбэрэлт зохиолн байгуулдаг болоод байгаа юм. Афганистан улсад Аль Кайдагийн үүр уурхайг бүрэн усётгах зорилгоор АНУ, Умард Атланты Цэргийн эвсэл хамтран тусгай ажиллагааг 2001 оны 9 сарын 11-ний дараа эхлүүлсэн билээ.

Лид2. Өнөөдөр манай урд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 58 жилийн ойн тохиож байна. Хятад орны өнцөг булан бүрт баярын арга хэмжээ зохиогдож байгаа юм байна.
9р сарын 30 ний ням гаригт Хятадын төрийн өндөрлөгүүд Үндэсний баяраа тохиолдуулан баярын хурал хийсэн ба хурлаа нээж төрийн дууллалаа эгшиглүүлсний дараа Ерөнхий сайд Бэн Жиабао бүх ард түмэндээ хандаж үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ одоо баримталж буй нэг улс, хоёр систем төрийн бодлогоо улам хөгжүүлж, дэлгэрүүлэхээ чухалчилсан юм. Хятадын үндэсний баяр нь жил бүрийн 10р сарын1нд болдог юм.Энэ жил Бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсаны 58 жилийн ой болж байгааг тохиолдуулан хотын талбай, гудамж, цэцэрлэгүүд бүхэлдээ цэцэг, гэрлээр чимэглэгдсэн байна. Хятадад олимпийн бэлтгэл өндөр түвшинд явагдаж байгаа бөгөөд энэ бүс нутагт аялал жуулчлал хурдацтай хөгжиж байгаа юм. Жуулчдын хамгийн ихээр сонирхдог нутагт Сичан нутгийн Лишан уул, Шандуны Тай уул, Анхуйгийн Хянчан зэрэг уулнууд орох ба эдгээр нутгийг үзэхээр ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна.

Лид3 Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах зургаан талт хэлэлцээр Бээжин хотод түр завсарласан байна.
Зургаан талт хэлэлцээрийг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа хятадын төлөөлөгчидийн тэргүүн, хятадын гадаад хэргийн дэд сайд У Да Вэй 6 талт уулзалт түр завсарлаж байгааг зарлаж товч мэдэгдэл хийсэн байна.
Эр. Яриа хэлэлцээрийн үеэр талууд цаашид хойд солонгосын цөмийн байгууламжуудыг хэрхэн тухай нухацтай ярилцлаа. Уулзалтын эцэст хамтарсан бичиг баримт боловсруулаа. Одоо 6 талт хэлэлцээрт оролцож байгаа Япон, Орос, Хятад, Америк, Өмнөд, Хойд Солонгосын засгийн газар энэ бичиг баримтыг үзэглэх эсэхээ шийдэх үлдэж байна.
Яриа хэлэлцээрийн үед боловсруулсан хамтарсан бичиг баримттай оролцогч талуудын засгийн газарт танилцах боломж олгох үүднээс ийнхүү 6 талт хэлэлцээр 2 хоногийн завсарлага авчээ. Үүний зэрэгцээ япон хойд солонгосын харилцааг хэвийн болгох үйл явц маш удаашралтай байгаа гэж Японы тал мэдэгджээ. Иймээс Япон улс Хойд Солонгосын эсрэг тогтоосон эдийн засгийн хоригоо үргэлжлүүлэх болсон байна.Япон, Хойд Солонгосын харилцааг хэвийн болгох зорилоготой хоёр ч хуралдаан болж байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Лид4. Өнгөрсөн амралтын өдөр Укрианд парламентийн ээлжит өбус сонгууль болж өнгөрлөө. Даваа гарагийн өглөө Укрианы сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын урьдчилсан дүнг танилцуулсан байна.
Ням гариг болсон сонгуульд Юлия Тимошенкогийн блок нам 35,42 хувийн санал авч, бусад улс төрийн хүчнүүдийг тэргүүлсэн байна. Бүс нутгийн нам 26,21 хувийн саналаар хоёрдугаарт, гуравдугаарт ерөнхийлөгчВиктор Ющенкогийн талыг баримталдаг “Манай Укриан” нам 18,37 хувийнэ санал авчээ. Түүнээс гадна Укрианий парламентад тус улдсын хэд хэдэн уос төрийн жижиг намууд суудал авч чаджээ. Тухайлбал, Блок Литвина, Узрианы Коммунист нам тус бүр сонгогчидын 4 хувийн санал авсан байна. Укрианы төмөр хатагтай гэж нэрлэгдээд байгаа Юлия Тимошенкогийн тэргүүлдэг нам олоннхийн санал авсанаар Укрианы ерөнхий сайдаар томилогдох нь гарцаагүй болж байна гэж ажиглагчид үзэж байна. Юлия Тимошенко Киев хотод хэвлэлийн бага хурал зарлан, парламентын ээлжуит бус сонгуульд ялахлт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан гэж хэлсэн байна. Укрианы сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын эцсийн дүнг танилцуулнаас хойш 2 өдрийх дараа шинэ засгийн газраа байгуулах болно гэж Тимошенко ярьжээ. Укрианы парламент Дээд Радагийн даргаар Манай Узриан намаас тодрох юм байна. Юлия Тимошенко ерөнхий сайд болчоих юм бол хамгийн түрүүнд ОХУ-д айлчлал хийх юм байна. Юлия Тимошенкогийн нам ялаөлт байгуулсанд Гүржийн ерөнхийлөгчя Михаил Сааашвили утасааөр баяр хүргэсэн бол, Укриан дахь ОХУ-ыгн элчин сайд Виктор Черномырдин ням гарагт болсон сонгууль шудрага, арлдчилсан болж чадсан гээд Орос Улс цаашид Укрианы төрийн эрхэнд ямар ч улс төрийн хүчин гарсан хамтран ажиллах болно гэж мэдэгджээ.

Лид5. Суданы Дарфур мужид ажиллаж байгаа АФрикийн холбооны энхийг сахиулагчид руу зэвсэглэсэн этгүүдүүд гал нээсний уршигаар наад зах нь 10 цэргийн албан хаагч амь үрэгдэж, 7 хүн шархдаж, 50 хүн ор сураггүй алга болжээ.
Африкийн Холбооны энхийг сахиулагдчид Дарфур мужид 2003 оноос хойш ажиллаж байгаа юм. 2003 оноос хойш Африкийн холбооны эжнхийг сахиулагчид хамгийн их гарз хохирол амссан тохиолдол нь энэ боллоо. Дарфур мужын “Шудрага ёсны төлөөх хөдөлгөөн” нэртэй алан хядагч бүлэглэлээс тусгаарлан гарсан хэсэг хүмүүс энхийг сахиулагчид руу халсан гэж албаны хүмүүс үзэж байна. “Шудрага ёсны төлөөх хөдөлгөөнийхөн ч бас үүнийг давхар нотлоод энхийг сахиулагчидын амь үрэгдсэнд хармсаж байгаагаа илэрхийлжээ. Зэвсэглэсэн этгээтүүд энхийг сахиулагчидаас буу зэвсэг, машин булаан авах гэж оролдсон байна. Дээрэм хийх оролдлого нь бүтэлгүйтмэгц зэвсэглэсэн этгээдүүд машиныг галдан шатаасан байна. Одоо Суданы Парфур мужид африкийн холбооны 7 мянган энхийг сахиулагч ажиллаж байгаа юм. Нэгдсэн Үндэстний Байгуулага өнгөрсөн зун Дарфур муж руу нэмж 26 мянган энхийг сахиулагчыг илгээх шийдпвэр гаргасан билээ. Жил үргэлжилж байгаа Дарфурыг хямралыг үеэр 200 мянган энгийн номхон иргэн нас нөгчиж, 2 сая хүн төрөлх нутгаасаа дүрвэж явсан юм.
Товч 1
Хятадын засгийн газар энэ жилийг Төвдийн соёл уламжлалыг дэлхийд сурталчилах жил болгон зарласан юм. Төвдийн соёл уламжлалыг дэлхийд сурталчилах жилийг тохиолдуулан Төвдийн өндөрлөгт орших сүм хийдүүд жуулчдын хөлд дарагдаж байгаа гэнэ. Төвдийн Буддийн лам нар сүүлийн жилүүдэд гадны жуулчидад хөтчийн үүрэг гүйцэтгэх болсон гэнэ. Учир нь 1990 онд Азийн өндөрлөгт орших тус орон дэлхий нийтэд хаалгаа дэлгэсэнээс хойш адал явдал хайгчдын анхаарлыг татах болсон билээ. Өнөөдөр Төвдийн уламжлалт анагаах ухаан болон эмийн ургамал дэлхий нийтэд маш алдартай болоод байгаа юм. Үүний тод илрэл нь Холлибүүдийн алдарт одод болон дэлхийн томоохон гүрний удирдагчид Төвдийн анагаах ухаанаар биеэ эмчлэхийг эрхэмлэх болсон байна.
Товч 2
Америкийн судлаачид урьд өмнө нь судалж байгаагүй маш ховор нэгэн төрлийн мэлхийг нээж олсон байна. Тус мэлхийний арьс нь нэвт гэрэлтдэг боловч бусад талаараа өмнө нь судлагдаж байсан мэлхийн төрлүүдтэй адилхан гэнэ. Одоо эрдэмтэд энэ мэлхийг лобарторит авчиран мэлхийн гадна талаас түүний дотор эрхтэний бүхий л үйл явцыг судлах боломжтой болох юм байна.
Товч 3
10-р сарын 1 ээс эхлэн ОХУ-д тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмж байна. Одоо тэтгэвэрийн дундаж хэмжээ 3510 рубль болж байгаа юм байна.

Лид6 Энэ амралтын өдрүүдэд хоёр Солонгосыг заагладаг хориотой хилийн бүс дээр Өмнөд Солонгосын ард түмэн хүндэтгэлийн зул өргөсөн байна.
Үзэл сурталын уршигаар хоёр Солонгос салж дайсагналцсаар өдгөө хагас зуун жилийг ардаа орхиж байна. Энэ хугацаанд олон мянган цэрэг эрс энд ямар ч шалтгаангүйгээр амь насаа алдсан юм. Энэ Ням гарагт Өмнөд Солонгосын ард түмэн хоёр Солонгосыг заалгасан хил дээр хүрэлцэн ирж хүндэтгэлийн зул өргөсөн юм.
Яриа эр хөгшин: Хоёр Солонгосын удирдагчид хурдан шийдвэр гаргаж ахан дүүсийг уулзуулан элгийг нь дэвтээх цаг болсон гэж би бодож байна. Түүх үл ойлголцолын хүйтэн хөшгөөр тусгаарлагдсан Зүүн Баруун Германыг нэгтгэж чадсан. Тийм учраас түүх хоёр Солонгосыг ч гэсэн нэгтгэж чадна. Би зөвхөн эв нэгдэлийг л хүлээж өдий наслаж байна.
Түүхчид Солонгосын Хойгийн дайныг Хүйтэн Дайныг эхлүүлсэн анхны зэвсэгт мөргөлдөөн байсан гэж үздэг. Энэ цагаас хойш хоёр Солонгосын удирдагчид шил шилээ харж, харин үүний хар гайгаар олон сая энгийн номхон Солонгосчууд элэг нэгт ахан дүүсийнхээ өмнөөс албан хүчээр буу шагайхад хүрсэн билээ. 40 гаруй жил үргэлжилсэн Хүйтэн Дайн 1990иод оны эхээр үгүй болж дэлхий нийт нэгдэж эхлэхэд ганцхан Хоёр Солонгос л үл ойлголцолын ангалд үлдэцгээсэн. Харин 7н жилийн өмнө хоёр Солонгосын удирдагчид халуун дотно тэврэлдэн уулзсан нь олон сая Солонгосчуудад итгэл найдварыг авчирсан боловч одоо хир нь хоёр Солонгос нэгдэнэ гэсэн итгэлтэй хариу үгүй хэвээр л байна. Хойд Солонгосд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байдаг юм. Өнөөдөр хилийн энэ хориотой зурвас дээр ахан дүүсээ дурангын шилээр харах боломжтой байдаг нь тун харамсалтай юм. Энэ онд багтаж хоёр Солонгосын удирдагчид ахин уулзана гэсэн чимээ дэлхий нийтэд цацагдсан бөгөөд энэ уулзалтыг хоёр солонгосыг ард түмэн их итгэл найдвараар хүлээсээр байгаа билээ.
Энэ өдөр
1661 оны энэ бөдөр Англи улсад анх удаа усан завиний уралдаан болж байжээ. Английн хоёрдугаар Карл хаан өөрийн дүү Жеймстэй уралдаж байжээ.
1869 оны энэ өдөр Вена хотод хамгийн анхны шуудангийн марк худалдаанд гарч байжээ.
1931 оны энэ өдөр ЗХУ д телевизийн нэвтрүүлэг тогтмол гарч эхэлсэн байна.
1938 оны энэ өдөр Германы нацистууд Чех, Словак руу дайран оржээ.
1946 оны энэ өдөр Нюрнберг хотод цэргийн гэмт хэрэгтгүүдийг шүүн таслах ажиллагаа дууссан байна. Шүүхээс Германы өндөр дээд албан тушаал хашиж байсан 24 хүнд ял оноожээ.
1949 оны энэ өдөр БНХАУ тусгаар тогтнолоо зарласан байна.
Өнөөдөр дэлхий даяар Ахмадуудын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.
Үдшийн мэдээ
Лид1.Индонезийн Ява арлын Келуд галт уулс сэргэж халуун хайлмаг, үнс нурам цацаж эхэлсэн байна. Иймээс нутгийн оршин суугчидыг нүүлгэх гэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн энэ бүс нутагт газрын чичиргээ эрс нэмэгджээ. Мэргэжилтнүүд гал уулын дэлбэрэхээс өмнө ойр орчмын бүс нутгийн оршин суугчидыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг зөвлөжээ. Одоо галт уулаас холгүй амьдардаг 24 мянган хүнийг нүүлгэх гэж байгаа юм байна. 1731 метрийн. өндөр Келуд галт уул нь Ява арлын хамгийн идэвхитэй аюултай галт уулын тоонд ордог юм байна.Хамгийн сүүлд энэ галт уул 1990 онд лдэлбэрч байжээ.
Лид2. Мальдивийн нийслэлд хүчтэй дэлбэрэлт болж гадаадын 12 жуулчин амь үрэгджээ. Дэлбэрэлтээс хойш хэдхэн цагийн дараа тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулсан байж болох сэжигтэй хоёр хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Үүнээс өмнө гадаадын иргэдийн эсрэг чиглэсэн алан хядах ажиллагаа Мальдивт гарч байгаагүй юм байна. Тэсрэх бөмбөгийг гар утасаар удирдаж ажиллагаанд оруулжээ. Дэлбэрэлтийн үеэр 12 амь үрэгдэж япон, их британы тус бүр хоёр, хятадын найман жуулчин шархадсан байна. Энэ халдлагийг үйлдсэн гэм буруутай этгээдийг илрүүлэхэд тусламж үзүүлэхийг Энэтхэг, АНУ аас Мальдивийн засгийн газаөр хүсжээ. Мальдив улс нь 300 мянган иргэнтэй зүүн өмнөд азийн арлын орон юм. Тус улс аялал жуулчлалын салбараас төсөвийнхөө ихэнхи хэсгийг бүрдүүлдэг. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Мальдив улсад 500 мянган гадаадын жуулчин ирсэн байна.


No comments: