2007-10-27

Дэлхийн мэдээ 2007 10 27 Бямба гариг

Лид1. Европын Холбоо, Оросын дээд хэмжээний чуулга уулзалт Португалийн Лисабон хотод болж өнгөрлөө. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин энэ дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ д хандан хурц шүүмжлэлийг хэлжээ.
Зүүн Европын орнуудад пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж суурилуулах гэж байгаа төлөвлөгөө нь өнгөрсөн зууны 60 ад онд ЗХУ Кубынм арал дээр пуужин байрлуулж Карибын хямралыг үүсгэсэнтэй яг адил үйл явдал гэж Путин хэлжээ.
Эр.Бидний хувьд нөхцөл байдал 60 онд болсон Карибын хямралтай төстэй болоод байна. Манай хил дээр аль нэгэн хүчирхэг улсын цэргийн байгууламж байрлах нь бид заналхийлэл гэж үзэх болно.
Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулах АНУ ын төлөвлөгөө нь тэртээ 1962 онд болсон Карибын хямралыг санагдууцлж байна гэж Владимир Путин хэлсэн нь АНУ ын эрх баригчидад түгшүүр төрүүлжээ. АНУ цаашид пуужигийн довтолгооноос хамгаалах төсөлд ОХУ тай хамтран ажиллахад бэлэн байгаа. Гэхдээ Путины энэ мэдэгдэл түгшүүр төрүүлж байна гэж АНУ ын батлан хамгаалах яам мэдэгджээ.
ОХУ Европын холбоо цаашид стратегийн түншүүд хэвээр байна гэж Владимир Путин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. ОХУ Европын холбооны орнуудтай байгуулсан худалдааны гэрээ хэлцэлдээ сэтгэл ханамжтай байдаг гээд олон улсын тулгамдсан асуудлаар хамтран ажиллах болно гэж хэлжээ.Энэ удаагийн Орос Европын холбооны дээд хэмжээний чуулга уулзалт маш найрсаг, харилцан бие биедээ итгэлцсэн байдалд болж өнгөрлөө гэж Би Би Си ийн сэтгүүлч уламжилж байна. Европын холбоо, ОХУ ын удирдагчид бие биенийхээ зүг ямар нэгэн шүүмжлэл хэлсэнгүй. Европын холбоо оросын хооронд хийгдэж байгаа худалдааны бараа эргэлт тогтмол өсөж байга юм. ОХУ дэлхийн худалдааны байгуулагийн гишүүнээр элсэхэд Европын холбоо өөрийнхөө зүгээс дэмжлэг үзүүлнэ гэж Европын холбооны мэргэжилтэн хэлсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа эдийн засаг, иргэд харилцан зорчихжурам, хөрөнгө оруулалтыйн талаар ярилцжээ. Дээд хэмжээний уулзын эцэст болсон хэвлэлийн храл дээр Путин 2008 онд албан тушаалаа хуулинд заасны дагуу орхих болно гэж сэтгүүлчдэд хэлжээ.


Лид2. Иракын засгийн төлөөлөгчид Турк улсад айлчлал хийжээ. Турк улсын эхлүүлсэн курдуудын эсрэг цэргийн ажиллагааг зогсоох зорилгоор тэд Туркт ирсэн юм байна.
. Туркт ирсэн иракын засгийн газрын төлөөлөгчидийн бүрэлдэхүүнд Иракын батлан хамгаалахын сайд, америкийн дипломат албаны төлөөлөгч, нар багтжээ. Тэд Туркын гадаад хэргийн сайдтай Анкара хотод уулзсан байна. Иракын засгийн газрын Курдын босогчидтой тэмцэх хэд хэдэн арга замыг Иракын засгийн газар боловсруулж Туркийн талд танилцуулсан байна. Гэвч энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш их цаг хугацаа хэрэгтэй юм байна гэж Туркын тал үзжээ. Иймээс эдгээр саналыг Турк улс хүлээн авах боломжгүй гэж хариулт өгсөн байна. Туркийн гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр курдын босогчидын эсрэг эрс шийдмэгий арга хэмжээ авах ёстой юм байна. Турк улс иракын талд Курдын ажилчны намын нөлөө бүхий гишүүдийн нэрсийн жагсаалтыг гаргаж шилжүүлэн авх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн өдрүүдэд Туркийн зэвсэгт хүчнийхэн Хойд Иркат байдаг курдын ажилчны намын гишүүдийн эсрэг агаараас цохилт өгч байгаа юм. Курдын ажилчны нам Иракын хойд хэсэг, Туркын өмнөд хэсгээс газар нутаг тасдан авч, тусгаар улс байгуулахаар 1984 оноос хойш тэмцэл хийж байгаа юм.

Лид3: Энэ долоо хоногт гарсан Калифорний их галд, Сан Диегогийн ихэнхи газар галд автсан. Долоо хоногийн сүүлээр их галын эрч бага зэрэг сулраад байна.
Дүрс: Калифорнид сүүлийн саруудад их хуурайшилтай байсан нь гал газар авах нөхцөлийг бүрдүүлсэн юм. мөн түүнчлэн хуурай халуун салхи нь, гал дээр тос нэмж байгаа мэт галыг улам хурдан газар авахуулсан билээ. Калифорнид болсон галын улмаас, олон мянган хүн орон гэрээ орхиж, нүүгээд байгаа юм. Одоогийн байдлаар калифорний галд 14 хүн амь насаа алдаад байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2072 хавтгай дөрвөлжин км газар галд автаж нийт 1 тэрбум долларын хохирол учраад байгаа гэнэ.

Лид 4 Энэ долоо хоногт АНУ-ын засгийн газар, Ираны Исламын Босогчдын Гвардууд болон төрийн мэдлийн гурван банкид эдийн засагийн хориг арга хэмжээ авсан юм. Ираны засгийн газар, АНУ-ын тавьсан тус хориг арга хэмжээг эрс шүүмжилж байна.
Дүрс: Ираны гадаад хэргийн сайд “АНУ-ын засгийн газрын зүгээс гаргасан тус шийдвэр нь олон улсын хууль тогтоомж, олон улсын байр суурийг үл хүндэтгэсэн, өөрийн ноёрхололыг Ойрхи Дорнодод тогтоохыг улайран зүтгэж байгааг нь бэлэхнээ нотлосон, алхам боллоо” хэмээн дүгнэн хэлсэн билээ. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, “Энэ бол Ираны ард түмний ирээдүйн төлөө хийж байгаа хамгийн зөв шийдвэр” хэмээн өөрийн засгийн газрын гаргасан эдийн засгийн арга хэмжээг цайруулсан юм. Харин олон улсууд, АНУ-ын хийж байгаа хоиг арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Хориг арга хэмжээ тавьсаны дараа Хятад, Орос хоёр АНУын Иранд хийж байгаа алхамыг ихээхэн ширүүхэн өнгө аястайгаар шүүмжилсэн. Тэр ч байтугай ОХУын ерөнхийлөгч Путин “энэ бол ухаан солиотой хүн, галын дөлөөр оролдохтой адил зүйл боллоо” хэмээн хэлсэн юм. Учир нь ОХУ нь Ираны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, цөмийн реактороо босгоход нь санхүүгийн туслалцаа үзүүлж байгаа гол улс юм. Харин Барууны орнууд “АНУ, Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан нь, Иранд цөмийн хөтөлбөрөө улам эрчимтэй хэрэгжүүлэх нөхцөлийг нь тавьж өглөө. Өөрөөр хэлбэл, жинхэнэ цөмийн дайн гарах урьтал нөхцөл энэ яах аргагүй мөн” гэсэн байр суурьтай байна.

Лид5. Ардчилсан бүгд найрамдах Конго улс АНУ цэргийн сургагч багш нараа Конго улсруу явуулах талаарх асуудлыг баасан гаригт цагаан ордонд болсон уулзалтын үеэр хэлэлцсэн байна.
АНУ-н ерөнхийлөгч Жорж Буш Конгийн ерөнхийлөгч Жозеф Кабила нарын хооронд болсон уулзалтын гол хэлэлцэх сэдэв нь Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын цэргийн нөхцөл байдлын тухай асуудал байсан юм. Энэ асуудалд Конгийн цэрэг, хүчний салбарт шинэчлэлт хийх, Конгийн зүүн хэсэгт өрнөөд байгаа дайны үйл ажиллагаанд АНУ ямар туслалцаа үзүүлж ямар үүрэгтэй оролцох зэрэг асуудлууд орж байсан юм. Конгийн ерөнхийлөгчийн айлчлал АНУ-н уул уурхайн бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татаж байлаа. Учир нь Конго улс нь ашигт малтмал, зэс кабольтын баялаг нөөцтэй юм байна. Тиймээс Конгийн ерөнхийлөгч Аризон дахь АНУ-н уул уурхайн томоохон кампаниудын тэргүүнүүдтэй уулзах юм байна. АНУ Бүгд найрамдах Конго улсыг Африк тив дахь гол холбоотноо гэж үздэг ажээ.

Лид6. Германы социал намын даргаар улс төрч Курт Бек сонгогдсон байна. Түүнийг намын даргаар сонгохыйн тус намын гишүүдийн 95 хувь нь дэмжжээ.Германы Социал Демократ намын их хурал Гамбург хотод болж байгаа юм.
Социал Демократ намыншинэ тэргүүн намынхаа хуралд оролцож байгаа 500 төлөөлөгчидийн өмнө үг хэлэхдээ канцлер Ангела Меркелийн бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Ангела Меркель ажил эрхэлдэггүй хүмүүст өгдөг тэтгэмжийн хэмжээг багасгах шийдвэрийг эргэж харах хэрэгтэй гэж хэлсэн байна. 2004 онд Герхард Шредер ажилгүй хүмүүст тодохой хэмжээний тэтгэмж өгч байх шийдвэр гаргаж байсан юм.
Эр. Миний хувьд намын даргаар сонгогдсон нь нэр төрийн хэрэг. Би Германд социал демократ үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө, та бүгдийн төлөө ажиллах болно.
2005 онд Германд болсон сонгуулийн үр дүнгээр Социал Демократ нам Хирстийн ардчилсан намтай эвсэл болсон юм. Сүүлийн үед Германы социал демократ намын нэр хүнд нэлээн унаад байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан олн нийтийн санал асуулгаар германы хүн амын 26 хувь нь л одоо социал демократ намыг дэмжиж байна.

Лид7. Өчигдөр ОХУ ын Москва хотод одоогоос таван жилийн өмнө болсон эмгэнэлт явдлыг нэхэн дурссан гашуудлын ажиллагаа болсон байна. 2002 оны 10 сарын 26 нь алан хядагчидын эрхэнд гарт гурван хоногийг өнгөрүүлсэн хүмүүсийг тусгай албаныхан сулласан юм. Харамсалтай нь энэ үеэр 160 энгийн үзэгч амиа алдсан юм.
Гашуудлын ажилгаанд оролцсон хүмүүсла асааж, цэцэг авч ирж театрын үүдэнд тавьжээ. Норд Ост театрын үүдэнд алан хядах ажиллагааны золиос болж амь насаа харамсалтайгаар аодсан хүмүүсийн нэрсийг жагсаасан самбарыг босгожээ.
Эм. Миний эгчийн хүү Павел Захаров тэр үед 23 настай байсан. Дээрэмчид тайзан дээр байхдаа ганц л удаа буудсан. Тэр үед Павел Захаров суманд оногдож газар дээрээ нас барсан юм. Тэр үнэхээр дуулгавартай сайн хүү байсан.
Гэж энэ эмэгтэй ярьж байна. Норт Ост отеатр барьцаанд байсан хүмүүс дараа нь олон нийтийн байгуулага нээжээ. Оросын тусгай албаныхан тухайн үед барьцааны хүмүүсийг суллахын тулд театр руу дайралт хийсэн бөгөөд ингэхдээ хүний тархиний үйл ажиллагааг удаашруулдаг хий ашигласан юм. Албаны хүмүүс тухайн үед ямар нэртэй химийн бодис ашигласанаа одоо болтол нэрлээгүй байна. Норд Ост театр нас барсан хүмүүсийн дотороросын иргэдээс гадна Белоруссь, Унгар, Австр, Укриан, АНУ ын иргэд ч байсан юм.Өчигдөр Москвад болсон гашуудлыг цуглааны үеэр амьа алдсан бүх хүмүүсийн нэрсийг уншсан бөгөөд тэдний дурсгалд цагаан өнгийн агаарын бөмбөлөг хөөргөжээ.

Лид8: Хятад бол дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, бөгөөд худалдаа наймаа эрхлэгчдийн мөрөөдлийн газар гэж хэлж болно. Хятадын зах зээлд хамгийн хямдаас, хямгийн үнэтэй, мөн хамгийн өндөр чанартайгаа, чанар муутай бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг. Харин сүүлийн 6н жилийн дотор Хятад, Африкийг холбосон асар том худалдааны сүлжээ буюу нэг үгээр “Торгоны зам” нээгдээд байна.
Энэ бол Хятад, Африкийг холбосон “Торгоны замын” аирлжаа худалдааны дүүрэг. Мөн түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс ганзагын наймаачид ирэн, хайсан эрсэн бүхнээ олдог дундрашгүй сав ч гэж хэлж болно. Хятадын Гуанжоу мужид байрлах Хаймсбург гэж олон улсын худалдаачдын дунд нэрлэгдсэн энэ дүүрэгт наймаа эрхлэгчдийн ихэнхи хувь нь, Африкаас ирсэн хүмүүс байдаг. Олон улсын худалдааны зах гэж хүлээн зөвшөөрөгдсөн энэ дүүргийн худалдааны үйл ажиллагаа, болон зар сурталчилгаа нь Хятад, Англи, Франц хэл дээр явагддаг.
Одоогийн байдлаар 10 мянга гаруй Африк худалдаачид энд худалдаа наймааны үйл ажиллагаа эрхлэдэг гэнэ. Тэднийг одоо Африк Хятадын худалдаа эдийн засаг болон дипломат харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хүмүүс гэж хоёр орны засгийн газрын албаны хүмүүс хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Лид9. Нарны эрчим хүчээр ажилладаг машиныг Австрали тивд туршиж үзэж байна. Хэрэв энэ туршилт амжилттай явагдвал, ойрын таван жилийн дотор дэлхий нийт даяар нарны эрчим хүчээр ажилладаг машин унах болно гэнэ.
Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг хамгийн сүүлийн дэвшилтэт технологи бүхий машин. Энэ машинаар анх удаа хамгийн холын аялал буюу Австралийг хөндлөн гулд туулах аялалыг хийж байгаа нь энэ юм. Нидерландын тамирчид, нарны эрчим хүчээр тэжээгддэг энэ машинаар холын замын аялалыг зориглон хийж, нэг үгээр тус машиныг холын замд туршиж байгаа билээ. Нарны эрчим хүчээр тэжээгддэг машин, дунджаар 90 км цагийн хурдтай явж байгаа юм. Нидерландын инженерийн багийхны бүтээсэн тус машиныг, турших ажиллагаа амжилттай явагдвал нарны эрчим хүчээр ажилладаг тус машиныг ирээдүйн иргэд өргөнөөр ашиглах боломжтой болно.

ЭНЭ ӨДӨР
1492 оны энэ өдөрдалайчин Христофер Колумб Куба арлыг нээжээ.
1727 оын энэ өдөр английн далайчин Жеймс Кук мэндэлжээ.
1811 оныэннэ өдөр гэрийн оёдолын машиныг зохион бүтээсэн америкийн иргэн Исаак Меррит Зингер мэндэлсэн байна.
1904 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод метроны анхны шугам ашиглалтад орсон байна.
1925 оны энэ өдөр Фред УОЛЛЕР усны чарга зохион бүтээж патент авсан байна.
1938 оны энэ өдөр Дюпон фирм шинэ төрлийн нийлэг даавуу гарган авснаа зарлаж нейлон гэж нэрлэсэн байна.
1971 оны энэ өдөр Африкийн Конго улс Заир гэж нэрээ өөрчилсөн байна.
Одоогоос 25 жилийн өмнө буюу 1982 оны энэ өдөр Хятад улс нэг тэрбум хүн амтэй болсноо зарласан байна.

No comments: