2007-10-06

Дэлхйин мэдээ 2007-10-06 Бямба гараг

Лид1.Пакистаны ерөнхийлөгчийн сонгуульд парламентын гишүүд нь санал өгч ерөнхийлөгчөө сонгодог ба ерөнхийлөгч Мушарраф хуулийн дагуу сонгуульд оролцох нь тодорхойгүй байна.
Первез Мушарраф орон нутгийн дөрвөн мужийн хурал болон парламентын санал хураалтанд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм байна. Харин Пакистаны дээд шүүх Мушаррафыг бүх цэргийн командлагчийн албан тушаалаасаа татгалзахгүй бол сонгуульд ялалт байгуулах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Сонгуульд өрсөлдөж байгаа ерөнхий сайд асан хатагтай Бэнизир Бхутто дээд шүүхийн энэ мэдэгдэлд манай намынхан холбоогүй гэж мэдэгджээ. Энэ асуудалд Мушаррафын өмгөөлөгч Мушарраф зөвхөн ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд бүх цэргийн командлагчийн албан тушаалаасаа татгалзах болно гэж байр сууриа илэрхийлсэн байна. Хатагтай Бхутто пакистаны ард түмний намаас нэр дэвшиж байгаа юм. Алан хядагчдын эсрэг дайн гэсэн америкийн нэгдсэн улсын санаачлалыг Мушаррап дэмжсэнийг эсэргүүцсэн Талибаны цэргийнхээ ширүүн зэвсэгт халдлага гарсан сүүлийн саруудад пакистанд улс төрийн өөрчлөлт шинэчлэлт гарсаар байгаа билээ.
Лид2. Вьетнам улсын өмнөд болон төвийн мужуудыг Леким нэртэй хар салхи дайран өнгөрсний дараа үер болжээ. Үерийн улмаас 35 хүн амиа алдсан тухай Вьетнамын төв телевиз мэдээлсэн байна.
Үлэмж хэсжээний хорхирол учруулсан Леким хар салхиний дараа Вьетнам улсын томоохон гол мөрний усный ьүвшинэ нэмэгдэж, эргээсээ хальснаар үерийн болжээ. Вьетнамд орсон хур тунадасны хэмжээ. Дундажаар 300-400 миллиметр, зарим газраа 600 миллиметр хүрсэн гэж Вьетнамын цаг уурын албанаас мэдээлсэн байна. Үер болсон мужуудаас Тханьхао мужид байдал хамгийн хүнд байгаа гэнэ. Энэ мужын Чу голын дэргэд байдаг Кыадат усан цахилгаан станцын далан сэтэрч ойролцоо байдаг тосгоны 5000 мянган байшин усанд автаж авто замын хөдөлгөөн усанд боогджээ. Бас Быюй голын далан хэзээ мөдгүй сэтэря болзошгүй байгаа тур тэр хавийн оршин суугчидыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг орон нутгийн засаг захиргааныхан хэлэлцэж байна. Сүүлийн 30 жилд болоогүй их үер буулаа гэж Вьетнамын телевизээр мэдээлжээ. Зөвхөн урьдчилсан тооцоогоор хар салхие үерийн учруулсан хохиролын хэмжээ 200 тэрбум донг буюу 12 сая америк долларт хүрээд байна.
Лид3. НҮБ-ийн онцгой элч Ибрагим Гамбари Бирмд улсад айлчлал хийсэн билээ. Ноён Ибрагим Гамбари Нэгдсэн Үндэстний Байгуулагын аюулгүй зөвлөлийн хуралд оролцож Бирм улсад үүсээд байгаа нийгэм, улс төр, эдийн засгийн хямралын талаар илтгэл тавьсан байна.
Бирм улсад сүүлийн 40 гаран жил цэргийн дэглэм ноёрхож байгаа юм. 90-ээд оны эхээр тус улсад болсон сонгуулиар ардчилсан хүчнийхэн ялалт байгуулсан ч цэргийн эрхтэнүүд байр сууриа алдахгүй тулд сонгуулийн дүнг цуцалж байжээ. Бирмийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Саун Сан Сучи 15 жилийн турш гэрийн хоринд байгаа юм. Өнгөрсөн 8-р сард шатахууны үнэ огцом өсөөн нь Бирмийн ард түмний амьдрал доройтож, ядуурлын түвшин нэмэгдэх шалтгаан болсон юм. НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн албан мэдээнээс харвал Бирмийн хүн амын 90 хувь нь нэн ядуу, хүн амын дундаж орлого нь жилд 300 доллар юм байна. ирмийн лам нар энэ байдлыг зүгээр хараад сууж чадалгүй 8 сарын 19-ээс эхлэн жагсаал хийж, ардчилсан нийгэм байгуулахыг уриалсан. Гэвч Бирмийн цэргийн эрхтэн дархтанууд лам нарын жагсаалыг хүчээр тарааж, 3000 ламыг шоронд хорьсон юм. Дэлхийн олон орон, олон улсын байгуулагууд Бирмийн цэргийн дарангуйлагчидын бусармаг үйлдэлийг зэмлэн буруушааж, лам нарын талд байгаагаа илэрхийлсэн. НҮБ Бирмд болж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохын тулд нцглй элчээ илгээсэн. Бирмд очиж байдалтай газар дээр нь танилцсан Ибрагим Гамбари Нью-Йорк эргэж ирээд илтгэл тавьсан байна. НҮБ-ийн элч Бирмд ядуурлын түвшин их байгаагийн илрэл нь ардчилалыг дэмжигчид жагсаал хийхэд хүргэсэн гэж дүгнэлт хийсэн байна. Бирмийн цэргийн эрхтэнүүд, ардчилсан хөдөлгөөнийхөний хооронд яриа хэлэлцээр хийхэд НҮБ цаашид жуучлагчын үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг Ибрагим Гамбари хийсэн байна. Бирмийн эсрэг хориг арга хэмжээ тогтоохыг Аюулгүй Зөвлөлийн гишүүн орнуудаас ганцхан хятад улс эсэргүүцэж байна. Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд 100 хувь дэмжсэн тохиолдолд л Аюулгүйн Зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр гэж тооцогддог юм.
Лид4. Чилийн дарангуйлагч Августо Пиночетийн бэлэвсэн гэргий, түүний 5 хүүхдийг улсын хөрөнгө мөнгийг хууль бусаар өөрийн мэдэлдээ оруулсан хэрэгт буруутгаж байгаа билээ.
Өчигдөр Чилийн дээд шүхийн шийдвэрийн дагуу Пиночетийн гэр бүлийн гишүүдийг баривчлсан. Гэвч тэднээс мөнгөн барьцаа авч сулласан байна. Августа Пиночетийн нэр дээр америкийн Ригс банкинд 27 сая доллар байгаа нь 2004 онд илэрсэн юм. Чилийн дээд шүүх энэ их хэмжээний мөнгө Чилийн засгийн газрынх гэж үзэх үндэслэл бий хэмээн хэлсэн байна. Өчигдөр Пиночетийн гэр бүлийнхэнээс гадна өөр гурван генерал баривчлагдсан юм. Чилийн өнөөгийн ерөнхийлөгч Мишель Бачелет Пиночетийн гэр бүлийнхэнтэй холбоотой энэ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг уриалаад шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэж хэлсэн юм. Августо Пиночещт гэрийн хорионд байхдаа 2006 онд 91 настайдаа зүрхний шигдээс өвчнөөр нас барсан юм.
Товч.
Өнөөдөр Киргиз улс даяар шинэ үндсэн хууль батлах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж байна.Киргизийн сонгуулийн ерөнхий хороо 45 мянган ширхэг саналын хуудас хэвлэсэн байна.

Ливаны үндэсний баярын үеэрийн үеэр Хезболах бүлэглэлийн толгойлогч Хасан Назралла телевизээр үг хэлжээ.Тэр Ливаны төрийн тэргүүн сөрөг хүчин болон эрх баригчидын хооронд эв зүйгээ олоход нь гол үүрэгтэй байх ёстой гэж хэлсэн байна.

Холбооны бүгд найрамдах Герман улсын Канцлер Анела Меркель африкийн орнуудаар
айлчлал хийж байна. Хатагтай Ангела Меркель одоо Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад ирээд байгаа юм байна.

Лид5 Олимпын гурван удаагийн аварга, америкийн аврагаар удаа дарааллан тодорч байсан гүйлтийн спортынтамирчин бүсгүй Марион Жонс сэргээш төрлийн бодис хэрэглэдэг байснаа шүүхэд хүлээн зөвшөөрсөн байна.
Тэр худал мэдүүлэг өгч байсан гэдгээ ч хэлжээ. Энэ жил 31 настай тамирчин бүсгүй сэргээш хэрэглэдэг байснаа үргэлж няцаадаг байсан юм. 2000 оны 9 сард, мөн 2001 оны 7 сард тэр сэргээш хэрэглэж тэмцээнд оролцож байжээ. Тэр Нью-Йорк хотын шүүхийн барилгаас нүдэндээ нулистай гарч ирж их спортыг орхиж байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ.
Эм. Өөрийн болчимгүй үйлдэлээсээ болж би өөрийнхөө дуртай спортыг, гүйлтийн замтайгаа салдах ёс хийхээр шийдлээ.
Жонсын дасгалжуулагч Тревор Грэм хүнсний нэмэлт бүтээгдэхүүн уудаг гэж тайлбарладаг байсан ч энэ нь үнэн хэрэг дээрээ сэргээшийн төрөлд багтдаг стероид гэдэг бодис байжээ.
Лид6 Их Британий Би Би Си телевизийн захиргааны ажилтан Питер Финчем ажлын хариуцлага алдсанаа хүлээж албан тушаалсаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Би Би Си телевизээр Их Британий цог жавхлант хатан хаан 2-р Елизаветтагийн тухай баримтат киноны сурталчилгаанд ноцтой алдаа гаргажээ. Уг сурталдчилгааны гол агуулага нь гэрл зурагчин хатан хааныг зургийг титэмгүйгээр нь авах хүсэлт гаргадаг байна. Гэтэд үүний араас хатан хааны би бүхэнд чинь зөндөө цаг зарцууллаа гээд Букенгэмийн ордоноос алхаж яваа дүрс үзүүлдэг байна. Ингээд эвлүүлэгийн алдаанаас болж хатан хааны талар буруу сэтгэгдэл үзэгчдэд төржээ. Би Би Си телевизийн захиргааны ажилтан Питер Финчем болсон бүх явдалдби хариуцлага хүлээх ёстойгоо ухамсарлаж байна гээд халагдах өргөдөлөө өгчээ.
Лид7. Гүржийн нийслэл Тбилиси хотын төв талбайд өчигдөр орой тус улсын экс ерөнхий сайд Зураб Жванигийн үхлийн тухай баримтат киног үзүүлсэн байна.
Гүржийн улс төрч Окруашвили экс ерөнхий сайд гэртээ ахуйн хийнд хордож үхээгүй. Түүнийг алчихаад цогцосыг нь гэрт нь байрлуулж ахуйн хийнд хордож үхсэн мэтээр олон нийтэд мэдээлсэн гэж хэлсэн нь дуулиан дэгдээсэн юм. Тбилиси хотын төв талбайд энэ киног үзүүлэх ажлыг Гүржийн сөрөг хүчний намууд, Окуашвилиг дэмжигчид зохион байгуулжээ.
Энэ өдөр
1921 оны энэ өдөр Лондон хотод олон улсын ПЕН клуб байгуулагдсан байна.
Одоогоос 45 жилийн өмнө буюу 1962 оны энэ өдөр Лондон хотод Жеймс Бондын тухай хамгийн анхны “Доктор Нет” киноны нээлт болжээ.
Тэгвэл одоооос 80 жилийн өмнө буюу 1927 оны энэ өдөр Нью-Йорк хотод Жаз дуучин” нэртэй дэлхийн хамгийн анхын дуутай киноны нээлт болж байжээ.
1977 оны оны энэ өдөр МИГ 29 сөнөөгч онгоц анхны нислэгээ хийсэн байна.



No comments: