2007-10-03

Дэлхийн мэдээ 2007-10-03 Лхагва гараг

19 цаг мэдээ
Лид1. АНУ ын конгресс Иракт үйл ажиллагаа явуулдаг америкийн хамгаалалтын Блэк ватер фирмийн үйл ажиллагаатай холбоотой хэргийг хэлэлцэж эхэлсэн байна.
Блэк ватер хувийн хамгаалалтын фирмийн албан хаагчид 2005 оноос хойш 200 гаруй удаа зэвсэгт мөргөлдөөнд оролцжээ. Энэ фирм нь америкийн засгийн газрын төлөөлөгчидийн аюулгүй байдлыг хангах гэрээ байгуулж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн 9 сард Иракт болсон буудалцааны үеэр 11 энгийн номхон иргэд амь үрэгджээ. Блэк ватер фирмийн албан хаагчид энгийн номхон иргэд рүү эхлээд гал нээсэн гэж шинжээчид үзэж байгаа юм. Блэкватер фирмийн дарга Эрик Принс Иракт ажиллаж байгаа албан хаагчидаа өмгөөлжээ Манай ажилтнууд зохих журмын дагуу нөхцөл байдалд нь тохируулан арга хэмжээ авсан гэж Эрик Принс үзэж байна. 2001 оноос эхлэн Америкийн засгийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа энэ компани нэр тэрбум гаруй долларын орлогтой ажиллажээ. 2004 өөс 2006 оны хооронд АНУ ын төрийн департамент Блэк ватер компанид 832 сая доллар төлсөн байна. Иракт үйл ажилаагаа явуулсан хугацаанд Блэк Ватерийн 30 ажилтан америкийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг хамгаалж байгаад амь үрэгдэж байжээ.
Лид2. БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хены хойд хөрш БНАСАУ дхийж байгаа айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр Но МУ Хен, хойд солонгосын удирдагч Ким Чен Иртэй албан ёсны хэлэлцээр хийж байна.
Албан ёсны хэлэлцээрийн үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хен хойд солонгосын талд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, тус улсын зарим салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эх орныхоо хилийн дээсийг алхахын өмнө сэтгүүлч нарт хандан айлчлалын дараа хоёр талын харилцаа эрс сайуирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Но Му Хен хойд солонгосын удирдагч Ким Чен Иртэй уулзахдаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хооронд харилцан итгэлцэлийг бий болгох, эдийн засгийн харилцааг идэвхижүүлэх талаар ярилцжээ. 1950 аас 1953 оны хооронд үргэлжилсэн дайны гал зогссон ч хойд болон өмнөд солонгосын тал өдий болтол эвлэрэлийн гэрээ байгуулаагүй байгаа. Хойд Солонгосын засгийн газар хамгийн наад захын хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангаж хүчрэхгүүй байгаа тул одоо зөвхөн хилийн чанадаа ирэх буцалтгүй тусламжинд л найдаж байгаа гэж дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтан Жан Пьер Демаржери хэлснийг Би Би СИ ийн Сөүл дэхь сурвалжлагч иш татжээ.
Лид3. ОХУ ын Москва хотын Удирдлагын дээд сургуулийн хичээлийн байранд гал түймэр гарч 9 хүн нас барж, 35 хүн түлэгдэж, угаартжээ. Бас дээд давхарын цонхоор үсэрсэн хэд хэдэн оюутан бэртэл авсан байна.
Дээд сургуулийн байранд галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиололный систем ажиллаагүй байна. Хичээлийн байрнаас гарах бүр гарц нь галт автсан байжээ. Галын дуудлага авсан мэргэжилтнүүд гурван минутын дараа их сургуулийн байрны гадаа ирсэн ч түймэрийг унтраах ажилд шууд орж чадаагүй байна. Учир нь Дээд Сургуулийн хичээлийн байрны гадаа олон арван машин байсан нь гал сөнөөгчдөд саад болжээ.Гэрчүүдийн ярьж байгаагаар гал түймэр 4р давхарт гарсан юм байна. 1930 аад оны үед баригдсан модон тулгууртай байшин түймэрт хормхон зуур автжээ. Оросын онц байдлын яамны мэдэээлснээр шатны хажуугийн өрөөнд гал дүрэлзэуж эхэлсэн тул 4р давхарт хичээллэж байсан оюутнууд доош бууж чадаагүй байна. Ихэнхи оюутнууд 4 давхарын цонхоор үсэрсэн байна. Москвагийн Удирдлагын дээд сургуулийн байранд яагаад гал гарсаныг нь мэргэжилтнүүд тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Галын аюулаас урьдчилан сэргийлэх албаныхан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө энэн сургуульд шалгалт хийж хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлж анхааруулага өгч байжээ. Гэвч сургуулийн удирдлага галын аюулгүй байдлыг хангах талаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Лид4 Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун Иракын нийслэл Багдад хотод хүрэлцэн ирсэн байна. Гордон Браун Иракт айлчлах тухай мэдээг хамгийн сүүлийн мөчийг хүртэл нууцалж байжээ.

Гордон Браун Багдад хотод ирсэн хойноо английн цэргүүдтэй уулзжээ. 2007 оны сүүлээр Басра хотод алба хааж байгаа Британий цэргийн тоог 1000 аар багасгана гэж тэр хэлсэн байна. Одоо Их Британий 5000 цэрэг Басра хотын нисэх буудлаас холгүй газар байрлаж байгаа юм. Бид цаашид Иракт ажиглагчын байр суурьтай байх болно гэж Английн ерөнхий сайд онцлон тэмдэглээд цэргийн ажиллагаанд оролцсон зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж сайшаажээ. Зул сарын баяраас өмнө та нарын ихэнхи нь гэртээ харих болно. Басра хотыг эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн Гордон Браун ярьсан байна. Цэргүүдтэй уулзсаныхаа дараа Гордон Браун ирак дахь цэргийн командлалын дарга, генерал Дэвид Петреусыг хүлээн авч уулзсан байна. Энэ намартаа багтаан Английн цэргүүд Басра хотыг Иракын хууль сахиулагчидын хяналтад шилжүүлэх гэж байгаа юм.
Лид5 Францын Страсбург хотод Европын Зөвлөлийн парламентын хуралдаан болж байна. Оросын үнэн алдартны шашны тэргүүн Москвагийн хамба лам, хоёрдугаар Алексей энэ хуралд анх удаа оролцож үг хэлжээ.
Европын Зөвлөлийн парламентын хуралдаанд анх удаа шашны зүтгэлтэн оролцож үг хэлж байгаа нь хэвлэлийнхэний анхаарлыг татаж байна. Оросын Үнэн Алдартын шашны тэргүүн хамба лам хоёрдугаар Алекскей Европын орнуудад хандан хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл, ёс суртахууныг дээдлэх үзлийг сурталчилахыг уриалсан байна.
Эр. Дэлхийн аль ч орны засаг төр хувь хүний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой. Хүний хийж байгаа үйлдэл бүр нь бусдын эрхийг зөрчихгүй байх хэрэгтэйг ч ухамсарлах ёстой юм.
Оросын хамба лам алан хядлага үйлдэж байгаа гэмт хэрэгтнүүд шашны уриа лоозонг ашиглаж байгаад харамсаж явдагаа илэрхийлжээ.
Эр. Өсөн торниж байгаа үеийнхэнд ерөнхий боловсролын сургууль шашны талаар үнэн зөв ойлголтыг өгдөг байх нь зүйтэй юм.
Европын зөвлөлийн баримталдаг гол бичиг баримт нь хүний эрхийн түгээмэл тунхаглал юм. Европын орнуудад цаазаар авах ялыг хориглохыг Оросын хамба лам уриалжээ. Манай сүм хийд хүний амь насыг үргэлж хадгалахыг сургадаг гэж тэр хэлсэн байна.
ТОВЧ
Оросын сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, их театрын балетчин Майя Плисецкая өөрийн дурсамж номоо хэвлүүлжээ. Бүжгэн жүжгийн уралт өөрийнхөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан Майя Плисецкая номынхоо нээлтийн ажиллагааг Москва хотод хийсэн байна. 13 жилийн дараа гэдэг нэртэй энэ дуртатгал ном нь Майя Плисецкая ийн хоёр дахь ном юм. Зохиоглч энэ номондоо өөрийн амьдралынхаа сүүлийн 13 жилд тохиолдсон аз жаргалтай, баяр баясгалантай, бас уйтгар гунигтай мөчүүдээ бүгдийг нь дэлгэрэнгүй бичсэн байна.

Оросын Газппром компанид Украины тал байгалийн хий хэрэглэсэн төлбөрөө барагдуулахгүй байгаа юм байна. Хэрвээ ойрын хугацаанд байгалийн хий хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй бол оросын тал гэрээнд заасныхаа дагуу байгалийн хийн нийлүүлэлтээ хязгаарлах болно гэж анхааруулсан байна. Украин улс Оросын Газпром компанид 300 сая долларын өртэй байгаа юм байна. ОХУ нэг куб метр байгалийн хийг 130 амеркик доллараар нийлүүлдэг байжээ

Алс Дорнодын агнуурын тэнгист осолдсон Петро павловск хөлгийн хоёр усан цэргийн цогцосыг аврагчид олсон байна. Усан цэргүүд тэнгисийн усанд харамсалтайгаар осгож үхсэн байна гэж Оросын онц байдлын яамны мэргэжилтнүүд үзэж байна. Усан онгоц осолдсон бүс нутагт одоо ч аврагчид ажиллаж байгаа юм байна.

Лид6. Лондон хотын Хатан хааны шүүх одоогоос 10 жилийн өмнө зам тээврийн осолд өртөж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Уэльсийн гүнж Дианагийн амиа алдсан нөхцөл байдлыг тодруулах асуудлаар хуралдаж байна.
Египетийн бизнесмэн Муххаммед аль Файед энэ осол жирийн нэгэн золгүй явдал гэж үзэхгүй байгаа юм. Иймээс Додигийн эцэг тэдний үхлийн шалтгаан, нас барсан нөхцөл байдлыг дахин тодруулах хүсэлт гаргажээ. Хатан хааны шүүхийн шүүгч лорд Скотт Бейкерийн өмнө энэ хэргийг мөрдөж байсан 11 хүн мэдүүлэг өгөх юм байна. Би хүүгээ алдсан эцэг хүний хувьд үнэн мөнийг олохыг 10 жил хичээж байна. Их Британий хатан хааны гэр бүлийнхэн миний хүү Доди, найз бүсгүй Дианагийн амийг бүрэлгэх ажлыг зохион байгуулсан гэдгийг шүүх тогтоох байх гэж найдаж байна хэмээн Муххаммед аль Файед хэлжээ. Диана гүнж, түүний найз Доди нар золгүй явдалаар амиа алдаагүй, ямар нэгэн хуйвалдааны золиос болсон байхаа гэж Их Британий хүн амын гуравны нэг нь үздэг юм байна. Диан гүнж, Доди аль Фаейд нарын амьдралын хамгийн сүүлчийн мөчүүдийг олон арван гэрэл зурагчид, сэтгүүлчид хальсанд буулгаж амжсан юм. 1997 оны 8 сарын 31 өдрийн орой тэдний хөлөглөсөн Мерседес машин Парис хотын авто замын хонгилын хана мөргөж байсан юм. Франц, Их Британий цагдаа нар Диана гүнжийн жолооч согтуу байсан гэдэг дүгнэлтийг хийсэн юм.
Лид7 Өнгөрсөн шөнө Газын зурваст Хамас бүлэглэлийн гурван гишүүн дэлбэрэлтэд өртөж нас барсаныг Хамас бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч нотолсон байна.
Газын зурваст ХАМАС бүлэглэлийн байгуулсан тэнгисийн эргийн хамгаалалтын штабын ойролцоо энэ дэлбэрэлт болсон бөгөөд дэлбэрэлтийн дараа буудалцаан болжээ. Изриалийн тал ХАМАС ын гишүүдийн машин руу пуужин харвасан гэжээ. Харин үүнийг Изриалийн цэргийн командлал няцааж байна. Болсон хэрэгт Изриалийн тал ямар ч холбоогүй гэж Изриалийн өндөр албан тушаалын хүмүүс мэдэгджээ.
ЭНЭ ӨДӨР

1803 оны энэ өдөр америкийн эмч, зохион бүтээгч Жон Горри мэндэлсэн байна. Тэр 1851 онд хөргөгч зохион бүтээж патент авч байжээ.
1895 оны энэ өдөр Оросын нэрт яруу найрагч Сергей Александрович ЕСЕНИН мэндэлжээ.
1929 оны энэ өдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Зөвлөлт Холбоо Улс дипломаөт харилцаагаа сэргээж байжээ.
Одоогоос 75 жилийн бөмнө буюу 1932 оны энэ өдөр Английн Таймс сонин дизайнаа өөрчилж хэвлэгдэн гарч байжээ. Гэхдээ Times New Roman гэдэг хэвлэлтийн шрифтээ хэвээр үлдээж байжээ.
1990 оны энэ өдөр Баруун Зүүн гэж хоёр хуваашдаж байсан Герман улс нэгдэжээ. Энэ өдрийг Герман орон даяар үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг.
Үдшийн мэдээ
Лид1 Хятадын төдийгүй Азийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн сүлжээ телевиз болох ССТВ энэ долоо хоногоос эхлэн Франц, Испани хэл дээрхи, 2 сувгаар ам бүлийнхээ тоог нэмлээ.

Франц, Испани хэл дээр нэвтрүүлгээ цацах хоёр сувгийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болж өнгөрсөн байна. Хятадын Үндэсний Телевиз нь 10 гаруй сувагтай бөгөөд эдгээрээс ССТВ 9 л гадаад хэл дээр буюу Англи хэл нэвтрүүлэг, мэдээлэл цацаж байсан юм.

Эр: энэ хоёр сувгийг байгуулсан явдал нь Хятад орныг дэлхийн бусад улс орнуудтай шууд холбох нэгэн гүүрийг тавьж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хүчирхэг гүрнүүд Хятадын соёл, уламжлал, зан заншил, улс төр нийгмийн амьдралыг төрлөх хэл дээрээ хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм.

Гадаад хэл цацагдах тус хоёр сувгаар өдөр бүрийн мэдээ мэдээллийн хөтөлбөрөөс гадна Хятадын соёл урлаг, түүх, зан заншил, нийгмийн амьдралыг харуулсан байнгийн давталттай нэвтрүүлгүүд гарч байх юм. Тус хоёр суваг нь техникийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологоор хийгдсэн тоног төхөөрөмжийг суурилуулсан байгаа бөгөөд сэтгүүлчид болон ажилчдын багийг хагас жил гаруй бэлтгэсэн байна.
Олон улсын тавцанд түгээмэл хэрэглэгддэг хэлүүд дээр нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн дэлхий нийтэд цацаж байгаа явдал нь Хятадын өөдлөн дэгжиж яваа эдийн засгийг сурталчилах мөн Хятадын соёлыг дэлхий нийтэд глобалчилах замаар таниулах давуу талтай гэнэ. ССТВ нь хятад, англи хэл дээр нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл бэлтгэн цацдаг бөгөөд энэ удаад Франц, Испани хэлтэй сувгаар үйл ажиллагаагаа өргөтгөж байгаа нь дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойгоо харуулж байгаа юм.

Лид8. НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн долоо хоногт Дарфур мужид Африкийн Холбооны энхийг сахиулагчид руу халдсан асуудлыг хэлэлцэж байна. НҮБ энэ хэргийг нарийвчлан судлах болно гэж албаны хүмүүс мэдэгджээ.
НҮБ, болон Африкийн Холбооны энхийг сахиулагчид руу халдахгүй байхыг НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл уриалжээ. Суданд энхийг тогтоох үйл явцыг таслан зогсоох оролдлого нь зүй бус явдал гэж НҮБийн Аюулгүйн Зөвлөл үзэж байгаа юм байна. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргийн орлогч, энхийг сахиулагчидын асуудал эрхэлсэн дарга Жан Мари Гумно энхийг сахиулагчид руу халдсан буруутай этгээдийг олж тогтоохыг шаардсан байна. Иргэний дайн болсон Дарфур мужид энх тайван амар амгалан байдлыг тогтоохын тулд НҮБ Африкийн холбоо хамтран 26 мянган энхийг сахиулагч илгээх шийдвэр гаргасан юм. 26 мянган энхийг сахиулагч энэ оны сүүлээр Дарфурт мужид ирэх юм.

Лид2 Дэлхийн цаг уурын дулааралд хамгийн ихээр өртөж байгаа тив бол Австрали тив юм. Иймээс австралийн тивийг аврах ажиллагаа өрнөж эхлээд байна.
Өнөөдөр Австралийн 29 мянган хавтгай дөрвөлжин километр газар дэлхийн цаг уурын дулаарлаас болж цөлжин хуурайшиж эхлээд байгаа билээ. Иймээс байгаль орчин хамгаалах сайн дурынхан хамтран, Австралийн баруун эргээс зүүн эрэг хүртэл ногоон зүлэг мод суулгах ажлыг өрнүүлээд байгаа юм байна. Австрали тивийн цөлжиж хатсан газар нутгийг зүлэгжүүлэх ажил өнгөрсөн жил эхлэсэн бөгөөд энэ жил олон хүнийг хамран хүрээгээ тэлээд байгаа юм.
Сайн дурынхны үйл ажиллагааг Австралийн засгийн газраас маш их дэмжиж байгаа юм. Өнгөрсөн жил явуулсан судалгаанаас харахад дэлхийн цаг уурын дулаарлаас болж Австрали тивд ургадаг ховор төрлийн ургамал болон амьтаны зүйл анги эхнээсээ устаж үгүй болоод байгаа гэнэ.
Лид3 Үндэсний газар зүйн сувгийн сэтгүүлч болон Их Бритианы Брэйдпортын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгааны баг, Андын нурууны орчмоос 500н жилийн настай, 15н настай охины занданшуулсан цогцосыг олсон байна.

Дүрс: Энэ охины цогцосыг Андын нуруунд орших сөнөсөн галт уулын нуранганы 22 метрийн гүнээс гаргаж авсан байна. Эрдэмтэд охины цогцосыг шинжлэж байгаа бөгөөд одоогоор осгож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргаад байгаа билээ. Шинжээчдийн урьдчилан таамаглаж байгаагаар галт уулын онгон аргадах зорилгоор өсвөр насны хүүхдүүдийг амьдаар нь тахидаг заншил Андын нурууны овог аймгийнхны дунд байсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор судлаачдын баг, 15 настай охинг тус зорилгоор амьдаар нь булшилж өөрсдийн тогтсон аргаар занданшуулсан гэж үзэж байгаа юм. Английн Брэйдпордын их сургуулийн лаборторт охиноо үсийг шинжлэж байгаа юм. Шинжилгээний эхний үр дүнгээс харахад тус охиныг тусгай зориулалтаар ухаж бэлтгэсэн нүхэнд суудлын байрлалтай байрлуулан амьдаар нь булсаныг олж мэдсэн юм. Охиныг амьдраар нь булшилж занданшуулахын тулд 5н сарын өмнөөс төмс, ногоо зэргээр хооллож байсан байна.

Эр: Охины үс бидний мэдэхгүй бүх нууцыг хэлж өгнө. Нэг үгээр, үс бол тухайн хүний нас барсан шалтгаан болон нас барахаас өмнөх бүх бодисын солилцооны мэдээллийг өгч чаддаг юм.

Дүрс: Английн Брэйдпортын их сургуулийн эрдэмтэд болон Үндэсний газар зүйн сувгийн сэтгүүчдээс бүрдсэн судалгааны багийнхан Андын нурууны сөнөсөн галт уулнаас тус зандашуулсан цогцсыг олсон юм. 1999 онд Чилийн хил дээр байрлах Луллиако уулын бэлээс хөлдөөх аргаар занданшуулсан хоёр цогцосыг олж байсан билээ.
Лид4. ОХУ нийслэл Москва хотод Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Махатма Гандигийн хөшөөний нээлт болсон байна.
Тэр дэлхийд хүчирхийлэлийг зогсоох уриалгийг анх гаргаж ирсэн гавъяатай хүн юм. Энэтхэг улс Их Британий колоничлолоос гаргч тусгаар тогтнолоо сэргээхэд Махатма Гандигийн үүрэг, ач гавъяа их гэж түүхчид үнэлдэг. Махатма Гандигийн хөшөөг нээх ёслолд Энэтхэгийн элчин сайд, Москвад суч амьдарч байгаа оюутан сурагчид оролцжээ. Энэтхэгийн улс төрч Гандигийн гэр бүлийнхэнд зориулсан хөшөө Москва хотод нэлээн хэд байдаг юм байна.

No comments: