2007-10-10

Дэлхийн мэдээ 2007-10-09 Мягмар гараг

Лид1. Өнгөрсөн 9р сарын сүүлээр Бирмд гарсан лам нарын бослогыг Бирмын эрх баригчид цэргийн хүчээр дарсан. Тэр явдалаас хойш лам нарын бослого дарагдсан ч Бирмийн нийгмийн байдал айдас хүйдэс дунд байна. Учир нь одоо хүртэл бослогод оролцсон лам нарыг олж илрүүлэн баривчилах ажил явагдсаар байна.
Дүрс: 9р сарын сүүлээр гарсан лам нарын бослогыг цэргийн хүчээр дарсанаас хойш, ВВСийн сурвалжлагч Бирмд 3 өдрийн сурвалжлага хийсэн байна. ВВСийн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар, лам нар болон цэргийн хүчнийхний хооронд гарсан мөргөлдөөний үеэр амь насаа алдсан цогцос болон бослогын баригдсан лам нарыг хүүр чандарлах газар олноор галдан чандарласан гэнэ. Одоо хүртэл Бирмийн эрх баригчид эсэргүү лам нарыг хайж олох ажлыг эрчимтэй явуулсаар байгаа юм. Өнөөдөр Бирмийн томоохон хот тосгонуудад байдал тун төвөгтэй, түгшүүртэй байгаа юм. Лам нарын бослогыг идвэхитэй дэмжиж байсан Бирмийн цэргийн командлалын генерал асан, бослого гарах хүртэл хөдөлмөрийн яамны сайдын албыг хашиж байсан хатагтай Аун Кайг, олон улсын хориг тавих шийдвэрийг дэмжиж байгаа байр суурианаасаа татгалзвал, хөдөлмөрийн яамны албан тушаалд нь хэвээр үлдээхээ зарласан. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн Бирмийн эрх баригчидад адлагддаг хатагтай Аун Кай нь, сүүлийн 18н жилийн турш гэрийн хорионд байгаа юм.

Лид2.Гүржийн дээд шүүх батлан хамгаалахын сайдын албан тушаал хашиж байсан Ираклий Оркуашвилиг суллахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ улс төрч наранд гарахын тулд 6,5 сая доллар хууль сахиулах байгуулагынханд барьцаа болгож үлдээх юм байна.
Окруашвили одоогоос нэлээн хэдэн өдрийн өмнө Гүржийн ерөнхийлөгч аллаага зохион байгуулах даалгавар өгч байсан, Гүржийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Жванигийн үхлийн тухай шинэ мэдээлэл нада бий гэж хэлж байсан юм. Гэвч одоо Окруашвили өмнө хийсэн бүх мэдэгдэлээсээ буцаж байгаа юм байна. Тэр ч байтугай
Эр. Миний хэлсэн бүх мэдэгдэл нь улс төрийн нэр хүнд олох гэсэн зорилоготой байсан юм. Бас ерөнхийлөгч Саакашвилигийн нэр хүндийг унагаах зорилоготой байсанн.
Оркуашивили өөрөө гүожийн батлан хамгаалахын сайд байхдаа авилага авч, мөнгө угаадаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин Гүржийн сөрөг хүчний улс төрчид Оркуашвили шоронд байхдаа маш хүнд дарамтанд орсноор өмнөх мэдүүлэглээсээ буцаж байна гэж үзэж байгаа юм байна.

Лид3. Их Бриатни Умард Ирландын Нэгдсэн Вант улс дараа жил гэхэд Иракт байгаа цэргийнн албан хаагчидын тоогоо хоёр дахин цөөлнө гэж тус улсын ерөнхий сайд Гордон Браун мэдэгдсэн байна.
Одоо Иракт 5000 гаржуй английн цэрэг алба хааж байгаа юм.
Эр. Их Британи улс цаашид Иракад ажиглагчын байр суурьтай байх хэрэгтэй. Английн цэргүүдийн хяналтандаа байлгаж байгаа газруудыг Иракын орон нутгийн удирдлагад шилжүүлэн өгөх үйл явц эхэлсэн. Ирэх хавар гэхэд Иракт байх Их Бриатний цэргийн тоо 2500 –д хүрч цөөрөх болно.
Иракын дайныг эсэргүүцэгчид Гордон Брауныг парламентын ордон руу хүрэх замыг хаажээ. Иймээс Гордон Браун нууц хаалгаар парламентыйн танхимд хүрсэн байна. Жагсагчид Иракаас цэргүүдээ нэн даруй гаргахыг шаардаж байжээ.
Оросын далайчидтай Грин усан онгоц Хятадын тэнгист SOS дохио өгч тусламж хүссэн байна. Хятадын аврах албаныхан оросын далайчдад тусламж үзүүлэхээр замдаа гарчээ. Грин усан онгоц далайн хар шуурганд өртөж хөдөлгүүр нь ажиллаагаанаас гарсан юм байна. Грин усан онгоцны багийн гишүүдийн 11 нь оросын иргэн, бусад нь энэтхэг, филиппины усан цэргүүд юм байна. Грин усан онгоц хятадын Вэнжоу хотын боомтыг зорьж явжээ.

Лид4. Диана гүнж, түүний найз залуу Доди аль Файед нарын үхлийн шалтгааныг судлах мэргэжилтнүүд, 11 тангарагтаны шүүгч Францын нийслэлд хүрэлцэн ирсэн байна. Тэд Парис хотод байхдаа Диан гүнж Доди аль Фаейд нарын очиж байсан бүх газруудаар явж үзсэн байна.
Шүүхэд мэдүүлэг өгч байгаа гэрчүүд, тангарагтаны шүүхийн 11 гишүүнд хэвлэлийнхэнтэй харьцахыг хориглосон байна. Сэтгүүлчид шүүгчидийн унаж яваа автобусыг дагаж явахыг ч зөвшөөрөхгүй. Тэр ч бүү хэл шүүгчидийн буудаллаж байгаа зочид буудлын нэрийг хүртэл чандлан нууцалж байгаа юм байна. Өчигдөр Парист ирсэн шүүгчид Диана гүнж, Доди нарын хамгийн сүүлчийн удаа оройн хоол идсэн Ритц зочид буудлын ресторанд очжээ.Дараа нь шүүгчид тусгай автобусанд сууж осол болсон газрыг зорихоор явжээ. Энэ үед шүүгчидийн сууж явсан автобус зам тээврийн осолд өртсөн байна. Олон арван сэтгүүлчидийн нүдэн дээр шүүгчидийн сууж явсан автобус Парисын Вандам талбайн зам дагуух шонг мөргөжээ. Гэвч энэ ослын үер ноцтой зүйл гараагүй тул шүүгчид цаашид аялалаа үргэлжлүүлсэн байна. Тангарагтаны шүүхийнхэн осол болсон туннелиэр явган явсан бөгөөд энэ үед тэр хэсгийн замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаажээ. Шүүгчид осол болсон газар 15 минут байхдаа нарийн үзлэг, ажиглалт хийсэн байна.Дараа нь тэд Диан гүнжийн амьсгал хураасан Питье-Сальпетриер эмнэлэгт иржээ. Шөнө болсон хойно зарим шүүгчид ослын газар дахин очиж, харанхуйд энэ хэсгийн замын хөдөлгөөнийнягтрал хэр байдагийг ажиглажээ. Диан гүнж, Доди аль Фаейд нарын амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэг хагас жил үргэлжилж магадгүй юм байна. Их Британий иргэд хилийн чанадад учир битүүлэг байдлаар амь насаа алдахад хуулийн дагуу ийм мөрдөн байцаах ажлыг хийдэг юм байна. Диан гүнуийн хэргийг шийдэх шүүшчнарыг дагаж цөөн тооны сэтгүүлчидыг явахыг зөвшөөрсөн бөгөөд гэхдээ сэтгүүлчид шүүгчидтэй шууд харилцах эрхгүй юм байна.

Товч.
10 сарын 4 өдөр цагдаагийн хоёр ажилтны амийг хөнөөсөн зэвсэглэсэн этгээдийн орогнолж байгаа хувийн сууц руу Дагестаны хууль сахиулах байгуулагийнхан дайралт хийсэн байна. Энэ тухай оросын РИА НОВОСТИ агентлаг уламжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон Хятадын Үндсэний Баярын үеэр нэг сая гаруй компьютер вирусдсан байна. Сүүлийн саруудад дэлхий нийтэд дэлгэрч байгаа вирусын төрлүүд нь, маш өндөр мэдрэмжтэй вирусын эсрэг программд төдийлөн сайн устахгүй байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын сая гаруй компьютер гурван төрлийн вирусны халдвар авсан байна. Эдгээр вирусууд нь, голчлон Интернетээр дамжин халдварладаг бөгөөд үйлдлийн системийг гэмтээж хэрэглээний программуудыг хоромхон зуур ажиллагаагүй болгодог гэнэ.

Лид5 Сүүлийн үед ОХУ д өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж байгаад ОХУ ерөнхийлөгч Владимир Путины сэтгэл түгшиж байна. Оросынг сангийн яамны нэгэн мэргэжилтний хэлснээр одоо инфляцийн түвшин 10 хувьд хүрээд байгаа гэнэ.
ОХУ ын эдийн засаг, худалдааны хөгжлийн сайд Эльвира Набиуллина эрх чөлөө радио станцид ярилцлага өгөхдөө өргөн хэрэглээний барааны үнэм 2007 оны сүүлээр найман хувиар өсөж болзошгүй байна гэж хэлжээ. ОХУ ын засгийн газар хилийн чанадад гаргаж худалдаж байгаа улаан буудайны гаалийн татварыг өсгөх гэж байгаа юм байна. Ингэснээр дотоодын зах зээлд нийлүүлэх гурилын хэмжээ өснө гэж сайд хэлсэн байна.

Лид6 Дэлхийн хоёрдугаар дайны үед Эх орон чинь дуудаж байна гэдэг зурагт хуудас Зөвлөлт Хобоот Улсад олон сая хувиар хэвлэгдэж байсан юм. Энэ зурагт хуудас тухайн үедээ фашизын эсрэг суртал ухуулагад хүчтэй нөлөө үзүүлсэн гэж түүхчид үздэг. Тэгвэл энэ зурагт хуудастай холбоотой маргаан дэгдсэн байна.
Оросын Холбооны улсын Красноярскийн хязгаарт япон машины сэлбэг зардаг жижиг фирм Эх орон чинь дуудаж байна гэдэг хуучны зурагт хуудас ашиглан өөрийн сурталчилгаагаа хийсэн нь ахмад дайчидыг бухимдуулжээ. Эх орон чинь дуудаж байна гэсэн үгийн оронд “Япон ээж” гэсэн үг бичиж, доор нь японы машины сэлбэг, япон машин худалданм авахыг уриалжээ. Түүхийн томоохон дургалд тооцогдох болсон энэ зурагт хуудасын утга санааг алдагдуулсан фирм одоо хуулийн байгуулагад өндөр хэмжээний торгууль төлөх болжээ. Япон машин зардагм энэ фирм нийтдээ 48 мянган хувь зурагт хуудас хэвлэж бас сонин дээр хэвлүүлжээ. Бас гудамжинд сурталчилгааны самбар босгохоор 6 метрийн хэмжээтэй хулдаасан дээр зурагт хуудасаа хэвлүүлээд байжээ. Ахмад дайчид, хуулийн байгуулагаас зэмлэл хүртсэн фирмийн гүйцэтгэх захирал Алексей
Эр. Би ахмад дайчидыг гомдоохыг хүсээгүй. Хэрвээ тэдний сэтгэлд сэв суулгасан бол уучлал хүсэж байна. Бид энэ сурталчилгааг дахин ашиглахгүй.

Лид7.Лондон хотын орчин үеийн дүрслэх урлагийн Тейт Модерн галерейд Колумбын уран барималч Дорис Сальседогийн шинэ бүтээлийн үзэсгэлэн гарч байна.
Тейт Уран бүтээлч өөрийн шинэ үзэсгэлэнгээ Шибболет 2007 гэж нэрлэсэн байна. Тейт Модерн галарей нь Темза голын эргээс холгүй байдаг юм. Дорис Сальсдогийн урган бүтээлийг тус галарейн Турбин танхимд байрлуулжээ. Энэ бүтээлийг ирэх оны 4 сар хүртэл олон нийтэд дэлгэн харуулах юм. Газрын ан цав, цууралтаар нийгэмд арьс өнгө, яс үндэсээр ялгаран гадуурхах байгааг харуулахыг зорьсон гэж уран барималч Дорис Сальсадо Би Би Си телевизэд ярьжээ. Тэр энэ бүтээлийг хийхэд нэг жилийнг зарцуулсан байна.Үүнээс сүүлийн таван долоо хоногийг галарейд байрлуулахад зориулжээ.Колумбын уран бүтээлч Лондоны орчин үеийн дүрслэх урлагийн галерейн танхимд найм дахь удаагаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм. Урлагийн бүтээлийг танхимын шалыг бүрхэж тавьсан болохоор зочидод болгоомжтой алхаж гишгэхийг галарейн ажилтнууд эедэгээр сануулж байна.

Энэ өдөр
Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр 1874 онд байгуулагдаж байсан дэлхийн шуудангийн холбоо 1957 оны энэ өдөр 14 р их хурлаа хийж жилийн 10 сарын 9 өдрийг Дэлхийн ШУУДАН, ХОЛБООНЫ ӨДӨР болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

1940 оны энэ өдөр Английн рок хөгжимчин, Жон Леннон мэндэлж байжээ.

1963 оны энэ өдөр МИ 8 нисдэг тэрэг анх удаа агаарт хөөрчээ.

1986 оны энэ өдөр америкийн мэдээллийн Fox Broadcasting Company нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.

Одоогоос нэг жилийн өмнө 2006 оны энэ өдөр Хойд Солонгос цөмийн зэвсэг туршиж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1.Дэлхийд маш ховор байдаг цэнхэр өнгийн алмас эрдэнийн чулууг хятадын засаг захиргаанбы онцгой муж Сянган хотод дуудлага худалдааагаар заржээ.
Үзэгч таны харж байгаа энэ цэнхэр алмас эрдэнэн нь 6, 04 крат юм байна. сянганы Сотбис дуудлага худалдааны төвд заржээ. Их Британий Дэйли мэйл сонинд бичсэнээр энэ алмас эрдэнийг найман сая доллараар заржээ. Өөрөөр хэлбэл энэ үнэт чулууны нэг крат бүрд нь 1,3 сая доллар төлсөн гэсэн үг юм байна. Дэлхийн түүхэнд ийм үнэтэй алмас эрдэнэ урьд өмнө нь байгаагүй. Одоогоос хорин жилийн өмнө дуудлага худалдаагаар зарж байсан алмас эрдэнийг 917 мянган доллараар зарж байжээ. Энэ чулууг нэрээ ил тод зарлахаас татгалзсан үнэт чулуу цугуулдаг хүн дуудлга худалдаанд оруулжээ. Харин энэ үнэт чулууг Лондон хотын үнэт эдлэлийн худалдаа эрхлдэг нэгэн компаний эзэн худалдан авсан байна.

Лид2. Өнөөдөр дэлхийн даяар Кубын хувсгалч Эрнесто Че Гаварыг эргэн дурсаж байна. Тэр өөрийн ахар богино амьдралдаа эмч, Кубын төв банкны дэд захиралаар ажиллаж байсан ч хувьсгалч гэдгээрээ дэлхийн түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн юм.
1967 онд Боливийн засгийн газрын цэргүүд Эрнесто Че Гавара Линчаг баривчилж цаазлан хороож байсан юм. Че Гаваре нас бараад дөч гаран жил болж байгаа ч одоо ч тэр олон хүний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хадгалагдан үлджээ. Эрүүн дороо сахалтай, өтгөн хар хөмсөгтэй эрэлхэг эрийн хар цагаан зургийг харж байгаагүй хүн гэж дэлхий дээр байхгүй. Социалист дэглэмтэй орнуудад Че Гаваре одоо ч хувьсгалын бэлэг тэмдэг болсон хэвээр байна. Эрнесто Че Гаваре аргентиный иргэн. Тэр анагаах ухааны их сургуулийг эмч мэргэжилээр төгсжээ. Латин америкийн орнуудаар явж байхдаа Латин Америкийн орнуудын иргэдийн ядуу зүдүү байдлыг өөрийн нүдээр харж Куба орыг Батистуудын дэглэмээс ангижруулах хувьсгалийн хөдөлгөөнд идэвхитэй оролцжээ. Хувьсгалын дараа Че Гаваре Кубын засгийн газарт сайдын алба хашиж байхдаа ч тун даруухан амьдралын хэв маягтай байсан гэнэ. Сайдын цалингаараа зурагт ч худалдан авч чаддагүй байсан гэж Зөвлөлтийн армийн бэлтгэл генерал Николай Леонов дурсаж хэлж байжээ. Маш даруухан амьдарч байсан энэ хүний нэр өнөөдөр аль хэдийнэ Брэнд болжээ. Түүхний зураг, хөрөгтэй цамц, малгай, зурагт хуудас гүйлгээ сайтай байдаг гэнэ.

Лид3.Өнөөдөр физикийн шинжлэх ухааны салбарын энэ Нобелийн шагналыг хүртэх хүний нэр тодорхой болно.
Физикийн салбарт Нобелийн шагналыг оросын эрдэмтэд олон удаа хүртэж байсан юм. Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академийн энэ шагналыг оросын 10 эрдэмтэн хүртэж байсан юм. Өчигдөр энэ жил анагаах ухааны салбарт орулсан хувь нэмэрээрээ америкийн эрдэмтэн генетикч Марио Каппетти, Оливер Стмивес, Английн иргэн Мартин Эден нар нобелийн шагнал хүртэх нь тодорхой болсон билээ. Маргааш Нобелийн хороо энэ жил химийн салбарт шагнал хртэх эрдэмтэждийн нэрийг зарлах юм байна. Харин нөгөөдөр Ноөбелийн энх тайвны шагналыг хүртэх хүний нэр ил тод болно. 12-р сарын 10-нд Альфред Нобелийн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн өдөр эрдэмтэдэд шагналыг нь гардуулах юм.
Лид4 Саяхан латин америкийн Венесуэль улсад та ямар нийгэмд аж төрөхийг хүсэж байна гэдэг гэдэг санал асуулга явуулжээ. Венесуэлийн хүн амын гуравны хоёр хувь нь капитализмыг биш, харин социалист нийгмийн байгуулалыг сонгож байгаагаа илэрхийлжээ.
Хүн амын дунд явуулсан судалгаанаас харвал Венесуэлийн хүн амын 63 хувь нь социализм хөгжил дэвшилд хүргэж, шудрага ёсийг тогтоож чадна гэж үзэж байгаа нь санал асуулгын дүнгээс илэрхий байна тус улсын ерөнхийлөгч Уго Чавес радиогийн “Байна уу, ерөнхийлөгч уу” нэртэй нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. Дэлхийд нэр хүндтэй Сежиас Асодиас гэдэг хараат бус судалгааны төв дээрх санал асуулгийг явуулсан юм байна. Санал асуулгийг засгийн газрын хөрөнгөөр хийсэн гэдэг хардлага сэрдлэг байгаад харамсаж байгаагаа Уго Чөвес хэлээд Венесунэлийн засгийн газар санал асуулга явуулах захиалага өгөөгүй гэж мэдэгдсэн байна.



No comments: