2007-10-16

Дэлхийн мэдээ 2007-10-16 Мягмар гараг

19 цаг мэдээ
Лид1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдах оролдлого, Тегеранд гарч болзошгүй гэдэг мэдээллийг олон нийтэд тараасны дараа Путин төлөвлөсөн айлчлалаа хийх үү гэдэг асуулт олны сонирхолыг татаж байсан билээ. Путин тусгай албаны тараасан энэ мэдээллийг хүлээн авсан ч Иран руу айлчлал хийнэ гэж Германы Висбанден хотод байхдаа мэдэгдсэн юм.

Путины амь насанд халдах гэж байгаа нь үндэслэлгүй хуурамч мэдээдэл. Орос Ираны харилцаанд сэв суулгах гэсэн өдөөн хатгалага гэж Ираны гадаад хэргийн яам мэдэгдсэн. Гэхдээ болзошгүй аюул, заналхийлэлээс урьдчилан сэргийлэхийн тулд Иран, Оросын нууц алба, хүчний байгуулагууд хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Владимир Путины Иран улсад хийх айлчлалыг түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь Оросын төрийн өндөрлөгүүдээс бараг Иранд айлчлал хийж байгаагүй юм. 1943 онд Иосиф Сталин АНУ, Их Британий лидерүүдтэй Тегеран хотод уулзаж байжээ. Үүнээс хойш оросын төрийн өндөр албан хаагчидаас хэн нь ч Иранд очиж байсангүй.
Ираны Тегеран хотод Каспын тэнгисийн эрэг орчмын орнуудын удирдагчидын чуулга уулзалт нээгдэх гэж байна. Энэ уулзалтанд Орос, Азарбайжан, Туркмен,Иран, Казахстаны төрийн тэргүүн нар Каспын тэнгисийн орон зай, ус, баялагийг хэрхэн хувааж ашиглах талаар ярилцах гэж байгаа юм. Одоогоос таван жилийн өмнө Каспын тэнгисийн асуудлаар олон улсын хурал Ашбахад хотод болж байсан юм. Гэвч тухай үед талуудын санал зөрч Каспын тэнгисийн орон зайг хуваан эзэмших асуудал шийдэгдээгүй үлджээ. Одоо Тегеранд болох уулзалтын эцэст Каспын тэнгисийн 5 орон хамтарч тунхаглал гаргах юм. Үүнээс гадна Ираны цөмийн хөтөлбөрийн талаар Владимир Путин, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмепинажинтай ярилцана. Их наймад багтдаг орнуудын төрийн өндөрлөгүүдээс анх удаа Путин энэ сэдвээр Ираны ерөнхийлөгчтэй нүүр тулан ярилцах гэж байгаа юм. Өнөөдөр орон нутгийн цагаар үдээс хойш Путин Ираны ерөнхийлөгчтэй уулзах бол өнөө орой Ираны шашны тэргүүн Аятоли Хаминей Путинд бараалхана.

Лид2. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотын Олон улсын Хитроу нисэх буудалд зорчигч тээврийн хоёр онгоц мөргөлдсөн байна. НТВ телевизийн Лондон дахь сурвалжлагч утсаар энэ тухай мэдээлжээ.
Гэрчүүдийн ярьж байгаагаар зорчигч тээврийн Боинг, Эйрбус загварыйн онгоцнууд хоорондоо далавчаараа шүргэлцсэн байна. Энэ үеэр нэг онгоцны хөдөлгүүрт нь гэмтэл гарчээ. Энэ ослын үеэр ноцтой хохирол учираагүй, хэн ч бэртэж гэмтээгүй байна. Шүргэлдцсэн онгоцны нислэгийг цуцалж зорчигчидыг Хитроу нисэх буудлын ойролцоох зочид буудалд оруулжээ. Онгоц шүргэлцсэгний дараа нисэх буудлын галдт унтраах албаны 20 машин ослын газар ирсэн ч гал түймэр гараагүй юм. Онгоц хоорондоо шүргэлцсэн явдлыг тогтоох тусгшай хороо байгуулагдаж ажилдаа орсон байна. Онгоц шүргэлцсэн нь хэний буруу вэ? Газар бага хурдар хөдөлж байсан онгоц яаж мөргөлдсөн бэ гэдэг хоёр асуултанд тэд хариулт олдох гэж байна.

Лид3. Укрианы Пнепропетровск хотод орон сууцны барилгад ахуйн хэрэглээний байгалийн хийн шугам хоолой дэрсэн талаар өчигдөр мэдээлж байсан билээ. Тэгвэл дэлбэрэлтийн үеэр амь насаа алдсан хүний тоо нэмэгдэж 15 болжээ.
Нас барсан хүмүүсийг өнөөдөр сүүлчийн замд нь үзэж байгаа бөгөөд Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко 10 сарын 16 ний энэ өдөр гашуудал зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Укрианы төрийн тэргүүн золгүй байдлаар амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ. Дэлбэрэлтэд өртөж сүйдсэн барилгийн нуранги дороос амь хүн байгаа гэсэн найвартай тул аврагчид хайгуулын ажлыг үргэлжлүүлж байна.
Орон сууцны барилгийн доор 20 хүн байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Одоо Укрианий эмнэлэгт 17 бэртэл авсан хүн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Тэдний 4-ийнх биеийн байдал мамш тааруцхан байгаа гэнэ. Байгалийн хий дамжуулах хоолойн даралт огцом нэмэгдсэн нь дэлбэжрэлт болох шалтгаан болсон гэж шинжээчид дүгнэлт хийсэн байна.

Лид4.ОХУ-ны улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл хүсний барааны үнэ зохиолмолоор өссөн гэдэг маргаан оросын улс төрчидийн дунд өрнөөд байна.
Байдлыг газар дээр нь судлахаар ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков жижиглэнгийн худалдааны цэгүүдээр явжээ Дараа нь хэрэглдэгчидийн үнийн өсөлтөөс хамгаалах асуудлаар орон нутгийн удирдах газрын дарга нартай зөвлөгөөн хийж, хүнсний барааны үнэ яагаад өссөнийг тайлбарлахыг шаардсан байна. Цаашид хүнсний барааны үнийг тогтоон барихын тулд оросын засгийн газар улаан буудай, сүүнд оногдуулах гаалийн татварыг дахин нэмэгдүүлэх гэж байна.
Товч.
Укрианы парламентийн сонгуулийн дүнш тус улсын сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор зарласаны дараа Блок Юлия Тимошенко нам, Манай Укриан нам эвсэл болж парламентад ажиллахаар болсон байна. Укрианы парламентын даргаар Манай Узриан намын гишүүн сонгогдох бол, Блок Юлия Тимошенко намаас шинэ ерөнхий сайд томилогдох юм байна.

Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр хар алт гэгддэг газрын тосны үнэ нэмэгдсэн байна. Одоо нэг баррель газрын тосыг 86 доллараар арилжиж байна. Дэлхийд газрын тосны олборлолтоороо тэргүүлдэг Иракын курдуудын эсрэг Турк улс цэргийн ажиллагаа явуулах гэж бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж эдийн засагчид хэлж байна.

Өнөөдөр Туркийн парламент Курдын босогчидын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна. Бие даасан Курдистан улс байгуулахаар 1984 оноос хойш тэмжцэл хийж байгаа курд үндэстнүүд туркийн өмнөд, иракын хойд хэсэгт амьдардаг юм. Туркын батлан хамгаалахын яам Ирактай хил залгаа газраа 200 мянган цэргийн албан хаагч, хүнд, хуягт зэвсэг байрлуулаад байгаа юм байна.

Лид5. Бүгд найрамдах Турк улс Иракын курдуудын ажилчнй намын эсрэг Иракын хойд хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлэх бэлтгэлээ хангажээ. Туркийн парламент Иракын засгийн газарт хандан тус улсын хойү мужид курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг албан ёсоор хүссэн байна.
Харин Иракын засгийн газар үүний хариуд нутаг дэвсгэр дээрээ цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхгүй гэжээ. Хэрвээ турк улс хойд Ирак руу цэргээ оруулах юм бол харийн улс, хил зөрчиж түрэмгийлэл хийж байна гэж үзэх болно хэмээн Иракын засгийн газар мэдэгдсэн байна. Курдын ажилчны нам 1984 оноос хойш тусгаар улс байгуулахаар тэмцэл хийж байгаа юм. Курдын ажилчны намыг устгасанаар бүс нутагт гарах алан хядлагын тоо буурна гэж Туркын тал үзэж байна.

Лид6. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар Гүрж Абхазн хооронд энхийг сахиулж байгаа оросын цэргийн албан хаагчидын байх хугацааг хагас жилээр сунгасан тогтоол баталсан байна.
Энэ тогтоолын төслийг ОХУ бэлтгэсэн юм. 9 сарын 20 нд Гүржийн цэргүүд оросын энхийн сахиулагчидаас 2-ийг буудан хороож 7 нь барьцаалсан юм. Энэ хэргийг судлах аждыг НҮБ одоо ч хийж байгаа юм байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ халдалагыг буруушаасан мэдэгдэл гаргаж байлаа. НҮБ дахь Гүржийн суурин төлөөлөгч 9 сарын 20-нд Гүрж Абхазын хил дээр болсон хэрэг явдал нь оросын талаас өдөөн хатгасанаар эхэлсэн гэж тайлбар хийсэн байна. Харин НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин
Эр. НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүгдээрээ дагаж мөрдөх ёстой. Аюулгүйн Зөвлөл шийдвэрээ гаргачихаад байхад Гүржийн тал хариуцлагагүй мэдэгдэл хийсээр байгаа нь Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын утга учрыг Гүрж улс олйгохгүй байгаагийн илрэл.

Лид7 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Палестины тусгаар тогтносон улс байгуулах цаг болсон. Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэхийн тулд Кондализа Райс боломжтой бүнийг хийх болно гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Ирэх 11 сард Ойрхи Дорнодын асуудлыг эцэслэн шийдвэрлэх олон улсын хурал АНУ-ын Мэриленд мужид болох юм. Кондализа Райс Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерттэй уулзаад Иордан голын баруун эрэг рүү хүрч Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзахаар явах байсан ч аюулгүй байдлыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар 4 цагийн турш саатжээ. Кондализа Райсын хөлөглөсөн машин энэ бүх хугацаанд Изриалийн гал унтраах албаны байранд байжээ.

Лид8. Бага насны эрэгтэй хүүхдүүдийн садар самуунд урвуу татсан англи хэлний багш Тайланд улсад хүрэлцэн ирсэн байна гэж Интерпол мэдээлжээ.
Тэр бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа 20 гаруй зургийг интернэтэд байруулжээ. Олон улсын цагдаагийн байгуулага аюултай гэмт хэрэгтнийг баривчлах оролдлого хэд хэдэн удаа хийсэн ч чадаагүй юм. Интернэтэд байруулсан зурагт гаж донтоны нүүр царайг дарсан байсан ч Германы цагдаа нар түүний царайг сэргээж чадсан байна. Гэмт хэрэгтэн Өмнөд Солонгост англи хэлний багшаар ажилладаг юм байна. Өнгөрсөн долоо хоногт Банкок хотын нисэх онгоцны буудлын хяналтын камерт бага насын хүүхдтийг садар самуунд урвуу татсан хэрэгт сэжиглэгдэж байгаа энэ хүнтэй төстэй хүний дүрс бичлэг үлдсэн байсан юм. Тэр Сөүлээс газардсан онгоцноос буужээ. Интерпол гэмт хэрэгтний овюог нэр, нас, төрсөн он сар өдрийг тогтоосон юм байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа зураг анх удаа 2002 онд интернэтэд тавигджээ. Мэргэжилтнүүд тэр гэрэл зургийг Вьетнам, Комбуж улсад хийсэн болохыг нь хожим тогтоосон юм.

Лид9. Испаний үндэсний дээд шүүхийн барилгийг дэлбэлэх гэж санаархаж байсан хүмүүсийг шүүж ял оноох шүүх хурал болж байна.
6 амиа золиослогч хагас тонн орчим тэсрэх бодис ашиглан шүүхийн барилгийг нураах гэж байгаад баригдсан юм. Энэ хэрэгт буруутгагдсан хүмүүсийн хэн нь ч одоогоор өөрсдийн буруутай үйлдэлээ хүлээн зөвшөөрөөгүй байна. 2004 онд Испаний хот хоорондын галт тэрэгэнд цуврал дэлбэрэлт болж байсан билээ. Энэ алдан хядах ажиллагаатай холбоотой хавтас хэргийг үгүй хийхийн тулд эдгээр хүмүүс шүүхийн баригад халдлага үйлдэхээр завдаж байсан нь тогтоогдсон юм.

Лид10.Эйрбус компани шинэ загварын онгоцоо Сингапурын иргэний агаарын тээврийн компани хүлээлгэн өгсөн байна. Энэ ёслолын ажиллагаанд Сингапурын иргэний агаарын тээврийн компаний төлөөлөгчид, нисэх багийн гишүүд, Эйрбус компаний ажилтан албан хаагчид оролцсон байна.
Европын төдийгүй дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн зориулалттай шинэ загварын Эйрбус А 380 онгоцыг 2005 оноос хийж эхэлжээ. Гэвч Эйрбус компани санхүүгийн хямралд орж Сингапурын агаарын тээврийн компаний захиалгийг хугацаанд нь өгч чадаагүй юм. Харин өнөөдөр Эйрбус компани, анхныхаа захиалгыг Сингапурын иргэний агаарын тээврийн компанид хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа юм. Эйрбус 380 онгоц нь 800 зорчигчид үйлчилэх хүчин чадалтай бөгөөд энэ сарын сүүлээр албан ёсныхоо нислэгийг үйлдэхэд бэлэн болох гэнэ.

Эр. Шинэ онгоц зохион бүтээхэд бараг 200 хүн өдөржин шөнөжин ажилласан.Бид энэ ажлыг хийж чадсандаа сэтгэл хангалуун байна.

Эйрбус компаний мэргэжилтэн “Эйрбус компани санхүүгийн асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэж одоо үйл ажиллагаа нь тогтворжисон” хэмээн мэдэгдсэн юм. Одоо Эйрбус компани өмнөх захиалга нартайгаа, захиалгын гэрээгээ шинэчлэн байгуулж эхлээд байгаа юм. Ингээд, шинэчлэгдсэн гэрээний дагуу Эйрбус компани, 2008 он гэхэд 13 нисэх онцгоц захиалгачидад нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эйрбус компаний удирдлагууд, ирэх онд гаргах нисэх онгоцны 420 шинэ загвараасаа багагүй ашиг олж, алдагдалаа бүрэн нөхөж чадна гэж найдаж байгаа гэнэ.
Шинэ Эйрбус онгоцонд хамгийн сүүлийн үеийн техникийн ололт амжилтыг ашиглан хийжээ. Сингапурын иргэний агаарын тэврийн компани нисэгч Роберт Тинг энэ онгоцны хамгийн анхны арилжааны нислэгийг 10 сарын 25-нд Си нгапураас Сидней рүү хийх юм.

Эр. Энэ онгоц Боинг 787 онгоцоос 50 хувиар хүнд жинтэй боловч жирийн онгоцгы бодвол түлш 20 дахин илүү хэрэглэдэг.

Онгоцны эконом ангилалын суудал нь бизнес ангилалыг санагдуулахуйц тохилог. Зарим талаараа экном ангилалын хэсэг нь европын зартим орнуудын бизнес ангилалын хэсгээс ч хэд дахин илүү юм байна. Бас хүн бүрийн өмнө дэлгэцтэй. Шинэ Эйробусын анхны нислэгийн тасалбарыг интернэтээр дамжуулан борлуулсан байна. Харин бизнес ангилалд тусгай тасалгаатай. Тасалгаа бүр нь хоёр хүний унтлагын ортой бөгөөд бусдын нүднээс далд байж болох халхавчтай. Гэхдээ америкийн Виржин Атлантик агаарын тээврийнн компани Эйрбус онгоцны захиалга өгчээ. Виржин Атланти компани өөрийн онгоцондоо спортын зал, казино, усан сан хийх захиалга өгсөн юм байна.


Энэ өдөр
1923 оны энэ өдөр Уолт Дисней кино компани байгуулагджээ.
1930 оны энэ өдөр англи хэлээр хэвлэгдэн гардаг Moscow News сонины анхны дугаар хэвлэгдсэн байна.
1959 оны энэ өдөр Москвх хотод газар доорх нүхэн гарцыг байгуулжээ.

Үдшийн мэдээ

Лид1. АНУ-ын Нью-Йорк хотын дуудлага худалдааны Сотбис төв Монака улсын гүнж, жүжигчин Грейс Кейлигийн эдлэж хэрэглэж байсан зүйлс, үнэт эдлэл, хуримын бөгж, Оскарын шагналын хөшөөг, гэрчилгээгээр нь үзэсгэлэн гаргажээ.
Бас түүний өмсөж байсан хоёр даашинжыг зарах юм байна. Дуудлага худалдааааас олсон бүх мөнгийг Грес Кейлигийн нэрэмжит хүмүүнлэгийн байгуулагын дансанд шилжин орох юм байна.


Лид2. Францын ерөнхийлөгч Николя Саркози гэрлэлтээ цуцлуулж болзошгүй байна гэдэг цуу яриа дэгджээ. 2005 оны зунаас эхлэн Николя Саркози, гэргий Селсилия нарын харилцаанд ан цав гарч эхэлжээ.
Саркозигийн гэргий одоогоос 2 жилийн өмнө америкийн нэгэн хэвлэлийн компаний ажилтантай хайр сэтгэлийн холбоотой болсон юм байна. Тухайн үед Николя Саркози гэр бүлээ аварч, гэргий Сесилиятайгаа эв зүйгээ олж чаджээ. Гэвч Францын ерөнхийлөгчийн гэр бүлийн харилцаа одоо сайнгүй байгаа гэнэ. Их наймын уулзалтын үеэр Францын тэргүүн хатагтай албан ёсны ажиллагааны үеэр эр нөхрөө орхин явжээ. Тэр ч байтугай 7 сарын 14 нд Парис хотод болсон арга хэмжээний үеэр тэргүүн хатагтай Сесилия нөхрийнхөө гарыг олны нүдэн дээр цааш нь түлхжээ. Сүүлийн саруудад тэргийн хатагтай төрийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм байна. Бас ерөнхийлөгчийн гадаад руу айлчлал хийх үед нь төрийн ёслол жаягийн дагуу дагалдан явах ёстой ч татгалзах болсон байна.
Эр. Ерөнхийлөгчийн гэр бүлийн харьцааны талаар бүгд мэдэж байгаа ч хэн ч одоогор ил тод ярихгүй байна.
Елисейн өргөөний хэвлэлийн алба ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар гэрлэлтээ цуцлах гэж байгаа тухай цурхалд ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа юм. байна. Бүрэн эрхийн хугацаагаа эдлэж байгаа ерөнхийлөгч гэрлэлтээ цуцлуулж байсан тохиолдол Францын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй юм.

Лид3. Дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байгаа эмийн тэн хагас нь хуурамч байдаг гэнэ. Тэгвэл Их Британий эрдэмтэн хуурамч эмийг илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн байна.
Үзэгч та оросын холбооны улсад хуурамчаар хийгддэг эмийн жагсаалтыг харж байна. Эдгээр эмнүүд нь хямд үнэтэй байдаг. Ийм хямд эмнээс өндөр ашиг олдог байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн өндөр хөгжилтэй орны зах зэлд дээр борлуулагдаж байгаа найман эмийн нэг нь хуурамч байдаг гэнэ. Харин хөгжиж байгаа орнуудад хуурамч эмийн эзлэх хувь хэмжээ бүр 50 хувийг эзэлдэг. Их Британий оксфорын их сургууулийн профессор Паул Матусек өөрийн лабратортоо хуурамч эмийг илрүүлэх арга боловсруулж шинэ төхөөрөмж зохион бүтээснээ танилцуулж байна. Түүний үинэ төхөөрөмж нь лазерийн гэрэл гаргаж ямар эмийн жор, тунг нь хоромхон зуур тогтоож дүн шинжилгээ гаргаад тухайн эм жинхэн үү хуурамч уу гэдгийг мэдээлдэг байна. Ингэхдээ энэ аппарат эмийн лац ломбыг гэмтээдэггүй байна.
Эр. Энэ төхөөрөмжийг ашиглагн ямар ч хүн дурын эмийн санд очоод эм хуурамч эсэхийг тогтоох боломжтой болж байгаа юм.
Хуурамч эм үйлдвэрлэгчид жинхэнэ эм үйлдэрлэгчээс огт дутахааргүй м хийдэг ч зарим нэг алдааг заавал гаргасан байдаг. Жишээ нь эм савласан байрлал нь ялгаатай байдаг. Үүнийг жирийн иргэд бүү хэл мэргэжилийн хүн ч огт ялгаж чаддаггүй байна.

Лид4. Боливи улсад хаягдал хуванцар лонх ашиглан орон сууцны байшин барьжээ.
Боливи улсад өнгөрсөн зун хүчтэй үер болж байгаль орчинд гарз хохирол учирсан юм. Түүнээс гадна байгалийн гамшигийн үеэр олон зуун хүн орох оронгүй болсон юм. Тэгвэл тус улсын баригийн компаниуд байгаль орчин, хог хаягдал орон сууцны асуудлыг нэгэн зэрэг шийдэх чаджээ. Тэд туршилтын журмаар ундаа усны хуванцар сав ашиглан орон сууцны байшин барьжээ. Хоосон хуванцар лонхийг элсээр дүүргэж дараа нь металл баганаар бэхэлж цемент ашиглан яг л тоосго шиг өрсөн байна. Хэд хэдэн өрөөтэй орон сууцны байшин 5000 долларын зардаг гарчээ.

Лид5. Дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналыг хүртэх хүмүүсийн нэрс тодорч дууслаа.
Өнөөдөр Шведийн хатан хааны нэрэмжит Шинжлэх Ухааны Академи эдийн засгийн салбарт 2007 онд Нобелийн шагнал хүртэх хүмүүсийн нэрийг албан ёсоор зарласан байна. Эдийн засгийн салбарт Нобелийн шагналыг америкийн нэгдсэн улсын гурван эрдэмтэн хүртэх болжээ. Эрик Майскин, Рожер, Леонид Гурвиц нар Миннесотагийн их сургуулийн хүндэт професер цолтой. Леонид Гурвиц нь орос гаралтай энэ: жил 90 настай америкийн иргэн юм. Тэр энэ жил Нобелийн шагнал хүртэж байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь юм байна. Америкийн эдийн засгийн ухааны эрдэмтэд ямар нөхцөлд зах зээлийн худалдаа арилжаа үр дүнтэй явагддагийг судалж онол гаргасан юм.

Эр. Надад Нобелийн шагнал хүртээх гэж олон удаа нэр дэвшүүлж байсан. Би цаашид Нобелийн шагнал хүртэхгүй биз ээ гэж бодож байсан. Гэвч одоо энэ шагналыг хүртэх болдсондоо баяртай байна. Тэтгэвэрийн хөгшинд бас шагналыг мөнгө нь ч хэрэгтэй.


Энэ өдөр
1923 оны энэ өдөр Уолт Дисней кино компани байгуулагджээ.
1930 оны энэ өдөр англи хэлээр хэвлэгдэн гардаг Moscow News сонины анхны дугаар хэвлэгдсэн байна.
1959 оны энэ өдөр Москвх хотод газар доорх нүхэн гарцыг байгуулжээ.

No comments: