2007-10-20

Дэлхийн мэдээ 2007 10 20 БЯМБА ГАРАГ

Лид1. Европын холбооны тэргүүлэгчид Европын холбооны нийгэмлэгийг шинээр байгуулах олон улсын гэрээг баталсан байна.
Английн ерөнхий сайд Гордон Браун европын холбооны тэргүүлэгчид 12 сард болох зөвлөгөөнөөс өмнө цаашдын шинэ зорилтуудынхаа тунхагийг гаргах болно гэж мэдэгдсэн байна. Баасан гаригт Лиссабонид болсон ширүүн маргааны эцэст шинээр байгуулах олон улсын гэрээг баталсан байна. Энэ гэрээгээ Лисабоны олон улсын гэрээ гэж нэрлэсэн ба Итали Польшийн маргааныг шийдвэрлэсний дараа энэхүү гэрээгээ баталгаажуулсан юм.Олон улсын гэрээг Европын холбооны тулгуур бичгийг өөрчлөхөөр байгуулсан ба энэ асуудлыг 2005 онд Франц, Нидерланд улс хүлээн зөвшөөрөөгүй юм . Энэхүү гэрээнд 12 сарын 13 нд албан ёсоор гарын үсэг зурах юм байна. Гэрээнд европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгч болон европын холбооны гадаад харилцааны албаны даргыг сонгох асуудал мөн орж байгаа юм.


Лид2. Дэлхий дахинд эрэн сурвалжлагдаж байсан Канадын иргэн, хүүхдүүдийг садар самуунд уруу татдаг этгээдийг Тайландад байхад нь цагдаагийнхан баривчилсан байна.
32 настай багш мэргэжилтэй Кристофер Фаул Нэйлийг Тайландын зүүн хойд хэсгээс цагдаагийнхан баривчилсан ажээ.Цагдаагийнхан түүнийг хүүхдүүдийг садар самуунд уруу татсан 200 гаруй зураг интэрнэтэд тавьсан гэж буруутгаж байгаа юм. Нэйл одоогоор ямар нэгэн байцаалт өгөөгүй байгаа хэдий ч түүний гэм буруутай болох нь тогтоогдвол тэрээр 20 жил шоронд суух юм байна. 17 настай тайланд хүү сэжигтнийг хэдэн жилийн өмнө намайг садар самуунд уруу татсан этгээд мөн гэж мэдүүлснээр тайландын шүүх пүрэв гаригт түүнийг баривчлах шийдвэр гаргажээ.Гэмт этгээдийг Тайландын нийслэл бангкокоос зүүн хойд хэсэгт 250 километрийн зайд байдаг Нахон Ратчисима хотод байхад нь баасан гаригийн өглөө цагдаагийнхан баривчилсан байна.Кристофер Фаул Нэйл Английн Колумбийн их сургуулийн шугамаар 2000 оноос хойш Тайланд, Вьетнам, Өмнөд солонгос зэрэг улсуудад багшилж байсан юм байна.

Лид3. Боливийн Санта Крус мужын орон нутгийн ул төрчид засгийн газрынхаа бодлого үйл ажиллагааг эрс шүүмжилж эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Тэд Санта Крус мужын Виру Виру нисэх буудлын нислэгийн зурвас орж цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрсөн мягмар гаригт Виру Виру нисэх буудлын үйлчилгээний албаныхан түр буудаллаад Майями хот руу ниссэн Американ Эйрлайнс компаний онгоцны нисэх багт хандан үйлчилгээний хураамжаа засгийн газрын данс руу биш, харин бэлнээр нь нисэх буудалд төлөхийг шаардсан байна. Үүний дараа Боливийн ерөнхийлөгч Эво Моралес засгийн газрын цэргүүдээ Санта Крус муж руу илгээж орон нутгийн удирдагчидын зохисгүй үйл ажиллагааг таслан зогсоох болно гэж мэдэгдсэн юм. Засгийн газрын цэргүүд пүрэв гаригт нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Боливийн Санта Крус муж нь байгалийн хийн томоохон орд газартай бөгөөд төвлөрсөн төсөвөөс хараат бус байдаг юм. Боливийн ерөнхийлөгч Эво Моралес байгалийн хийн орд газрыг эзэмшдэг хувийн компаний лицензийг хүчингүй болгож улсын өмчид орд газрыг шилжүүлэх тухай санал дэвшүүлсэн нь орон нутгийн удирдлага, бизнесмэнүүдэд таалагдаагүй юм.

Лид4.Пакистаны экс ерөнхий сайд, улс төрч Беназир Бхутог эх орондоо эргэн ирсэн өдөр нь түүний амь насанд халдах оролдлого гарсан билээ. Өөрийнх нь амь насанд аюул заналхийлж байгаа ч улс төрийг орхихгүй гэж тэр хэлсэн байна.
Беназир Бхуто Пакистаны Карачи хотод ирсэний дараа түүний цувааг явж байсан замд нь халдлага болж энэ үеэр 130 хүн амь үрэгдсэн юм. Амиа алдсан хүмүүсийн 50 нь Беназир Бхутогийн бие хамгаалагч нар байжээ.
Эм. Миний амь насанд халдах гэсэн оролдлого дахин гарч болзошгүй байгаа ч тэр улс төрийн тавцанг орхихгүй. Ирэх нэгдүгээр сард болох парламентын сонгуульд оролцох болно. Урьд өмнө нь Пакистаны хүчний байгуулагад ажиллаж байсан, одоо зэвсэгт бүлэглэлийн эгнээнд шилжсэ хүмүүс халдлага үйлдсэн байх гэж би бодож байна.
Гэвч албаны эх сурвалжуудын хэлснээр Аль Кайда, эсвэл Талибан хөдөлгөөнийхөн Беназир Бхутогийн аминд халдах оролдлого хийсэн юм байна. Намайг хороох гэж байгаа нь Пакистаны ардчилал руу халдаж байгаа хэрэг гэж хатагтай Беназир Бхуто хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ярьжээ.Пакистаны ерөнхий сайдын алба хашиж байсан Беназир Бхут сүүлийн найман жилийн турш хилийн чанадад амьдарч байгаад өнгөрсөн пүрэв гарагт эх орондоо эргэж ирсэн юм. 1977 онд Пакистаны генерал Зия уль Хак төрийн эргэлт хийж тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуотогийн эцэг Али Бхутог хороосон юм. 1988 онд Зия уль Хак учир битүүлэг байдлаарнас баржээ. Албаны ёсны мэдээгээр бол Зия уль Хак онгоцны ослоор нас баржээ.Дараа нь Беназир Бхуто Пакистаний ерөнхий сайдаар томилогдсон юм. Беназир Бхутог санхүүгийн хэрэгт холбоотой гэдэг дуулиан 1999 онд гарч тэрээр хилийн чанад руу цагаачилжээ. Саяхан Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф 1988 аас 1999 оны хооронд төрийн албан ажилаж байгаад хилс хэрэгт гүтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсанаар Беназир Бхуто эх орондоо эргэж ирэх боломжтой болсон юм. Беназир Бхуто нь ардчилсан нийгэм байгуулахын төлөө тэмцдэг пакистан улсын хамгийн нэр хүндтэй эмэгтэй улс төрч юм. Беназир Бхутогийн аминд халдах хэргийн зохион байгуулсан этгээдийг48 цагийн дотор илрүүлэх даалгаварыг Пакистаны ерөнхийлөгч Першез Мушараф хүчний байгуулагынханд өгсөн байна.

Лид5. Бирмийн засгийн эрхийг сүүлийн 40 гаран жил барьж байгаа цэргийн эрхтэнүүд ардчилсан нийгэм цогцлоон байгуулахын уриалсан буддын шашны лам нарын жагсаалыг хүч хэрэглэн тарааж байсан билээ. Иймээс Америкийн нэгдсэн улс Бирмийн эрх баригчидын эсрэг хориг арга хэмжээ тогтоох шийдвэр гаргасан байна.
АНУ цаашид энэ улстай хийж байгаа гадаад худалдаандаа зарим нэг хязгаарлалт хийх болжээ. Бирм улс нь Энэтхэг, Хятадтай идэвхитэй харилцаатай байж, худалдаа арилжаа их хийдэг юм. Хятад, Энэтхэгийн засгрйн газарт хандан хориг арга хэмжээнд захирагдахыг уриалсан байна. Бирмийн эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлага, уриалгийг үл хайхран ардчилсан хөдөлгөөнийг дэмждэг иргэдээ мөрдөн мөшгихөө зогсоохгүй байгаа тул ийм арга хэмжээ авч байна гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. АНУ үүнээс ч өмнө Бирмийн засгийн газрын эсрэг эдийн засаг, хөрөнгө оруулалт, дипломат хориг тогтоочихсон байсан юм. Лам нарын жагсаалыг хүч хэрэглэн тараасны дараа АНУ өөрийн банкинд хадгаламжтай Бирмийн төрийн өндөр албан тушаал хашдаг 14 хүний жагсаалтыг гаргаж, тэдний хамаатан садных нь хүмүүсийн дансыг битүүмжилсэн юм. Жорж Буш энэ жагсаалтад дахин 11 хүний нэрийг оруулах болсноо зарласан байна. Бирмийн эрх баригчидад бас АНУ д зорчих виз олгохгүй юм байна. Европын Холбоо, Япон, зэрэг томоохон донор орнууд Бирмийн эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм. Харин ОХУ, Энэтхэг, БНХАУ ын албаны хүмүүс хориг арга хэмжээ тогтоох нь буруу арга гэсэн байр суурьтай байна. Бирм дахь Их Британий элчин сайдын яамны ажилтны хэлснээр 9 сард болж өнгөрсөн жагсаалын үеэр баривчлагдсан 2500 хүн одоо шоронд хоригдож байгаа юм байна. Жагсаалд оролцсон лам нарыг маш хүнд нөхцөлд цагдан хорьж, залхаан цээрлүүлж тамлан зовож байгаа гэж нэрээ хэлэхээс татгалзсан буддын шашны нэг лам Би Би Си ийн сурвалжлагчид ярьжээ. Бирмийн цэргийн эрх баригчид засгийн эрхийг авсан цагаас хойш улс орноо бүхэлд нь шорон болгож хувиргасан. Өөр үзэл бодолтой хүмүүсийг гадуурхаж, улс төрийн хэргээр хорих нь хэвийн үзэгдэл гэж Бирм дэхь Их Британий элчи сайдын яамны хариуцлагатай ажилтан нэмж хэлсэн байна.

Лид6 Их Британий иргэний агаарын тээврийн Бритиш Эйрвэйс компаний Лондоноос Сянган хотыг зорин нисэж явсан 025 р онгоц ОХУ ын Иркутск хотын нисэх буудалд газарджээ.
Бритиш Эйрвэйз компаний Боинг 747 онгоц Оросын Холбооны Улсын Сибирийн агаарын орон зайд нисэж байх үед Филлипин улсын нэгэн иргэний биеийн байдал байхад мууджээ. Түүний амь насыг аврахын тулд нисэх багийнхан Иркутск хотын нисэх буудалд яаралтай газардах зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Иркутскийн нисэх буудалд урьд өмнө нь хэзээ ч олон улсын нислэг хийж байсан бүхээгтээ 354 зорчигч, нисэхийн багийн 18 гишүүнтэй онгоц газардаж байгаагүй юм. Биеийн байдал нь муудсан зорчигчийг Иркутск хотын эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд үүний дараа Их Британий иргэний агаарын тээврийн компаний онгоц нислэгээ үргэлжлүүлээгүй байна. Учир нь Британий агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг комданиудын мөрддөг дүрмийн дагуу Боинг хөлгийн нисэгчидийн ажиллах хугацаа нь дуусжээ. Нисэх багийнхан Лондон руу холбоо барьсны дараа нислэгийг зогсоох зааварчилгаа өгсөн байна. Онгоцны нисэгчид бүтэн 9 цагийн турш агаарт ажиллажээ. Иймд тэд амрах ёстой юм байна. Ингээд энэ онгоцны бүх зорчигчид, нисэх багийнханыг Иркутскийн нисэх буудлын ойролцоох зочид буудалд оруулжээ.Урилгагүй зочидын хэнд нь ч ОХУ ын виз байгаагүй юм. Аялалын чиглэл нь санаандгүй өөрчлөгдсөн ч зорчигчид бухимдаж гомдол гаргаагүй байна. Тэд Иркутскийн бэлэг дурсгалын дэлгүүрээр орж багагүй орлого оруулжээ.
ТОВЧ
Филлипин улсын Манила хотын нэгэн худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болж найман хүн нас барж 70 орчим хүн шархадсан байна. 12 сая хүн амтай Манила хотод түгшүүр зарлажээ. Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тодруулаагүй байна.

Их Британий Нортерн Рок банкны захирал Мэтт Ридли албан тушаалаа орхиж байна. Өнгөрсөн 9 сард тэрээр албан ажлаа орхих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм

АНУ ын нийслэл Вашингтон хотод дэлхийн аж үйлдвэржсэн “”Их найман” орны санхүү эдийн засгийн яамны сайд нарын уулзалт болж байна.

Лид7. ОХУ ын Приморийн хязгаарт цаг агаарын онц ноцтой үзэгдэл болсон байна.
Приморийн хязгаарт цаг агаар хүйтэрч, цасан шуурга болжээ.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийг дуустал тэнгэр онгойхгүй юм байна. Зөвхөн өчигдөр л гэхэд өвлийн улиралын үед бүтэн нэг сард ордог хур тунадастай дүйцэх хэмжээний цас оржээ. Хүйтэн агаарын урсгал зүүн хойд хятадын зүгээс иржээ. Гэнэт их хэмжээний цас орсны улмаас цахилгаан эрчим хүч доголдож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүдрэл учирсан байна. Цаг агаарын таагүй байдлаас болж Владивосток хотын нисэх буудал хэсэг хугацааны турш онгоц нисгэж, хүлээн авах бололцоогүй болжээ.

Лид8. Маргааш ням гаригт Польш улсад парламентын ээлжит бус сонгууль болох гэж байна. Өчигдөр орой Польшийн улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны ажлаа зогсоожээ.
Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньсий баасан гаригийн орой телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ парламентын сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан байна. Эннэ удаагийн сонгуулийн үр дүнгээс Польшийн нийгэм эдийн засаг, улстөрийн ойррын 4 жил хамаарах болно. Иймд зөв сонголт хийхийг ард түмэндээ хандан уриалж байна. 90 эд оны эхээр Польшийн төрийн эрх мэдэл зөвхөн цөөн тооны элитүүдийн гарт шилжин ирж улс төрийн хэргийн өөрсдийнхөө явцуу сонирхолд нийцүүлэн гаргаж байсан. Ийм үйл явдал дахин давтагдахаас арт түмэн л сэргийлж чадна гэж Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньский онцлон тэмдэглэжээ. Энэ удаагийн сонгуульд либерал үзэл баримтлалтай Польшийн Иргэний тулгуур, консерватив үзэл баримтлалтай Эрх зүйт Шудрага ёс нам, мөн зүүний талыг баримталдаг Ардчилсан зүүнтний нам өрсөлдөж байгаа юм. Сонгуульд польшийн иргэд идэвхитэй оролцох хандлагатай байна гэсэн тооцоог олон нийтийн судалгааны төвүүд хийжээ.
ЭНЭ ӨДӨР
Өнөөдөр ОХУ ын цэргийн холбоочид мэргэжлийн баяраа тэмдэглэж байна.
1818 Англи Америкийн алыбаны хүмүүс АНУ, Канадын хилийг 49 р өргөрөгийн дагуу тогтоосон байна.
1822 оны энэ өдөр Англи улсад The Sunday Times сонины анхны дугаар хэвлэгдэн гарчээ. .
1947 оны энэ өдөр АНУ д америкийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг этгээдүүд Холливуудын эгнээнд орсон хэргийг шүүж эхэлсэн байна. Энэ шүүх хурлыг АНУ д Коммунистууд эсрэг ангуучлал гэж нэрлэсэн юм.
1959 оны энэ өдөр оросын иргэний агаарын тээврийн АН 24 онгоц анх удаа туршилтын нислэг хийсэн байна.
1974 оны энэ өдөр Германы телевизээр Мөрдөн байцаагч Деррик цуврал киноны анхны ангийг үзүүлсэн байна. Энэ киног Монголын үзэгчид ч бас цэнхэр дэлгэцээр үзэж байсан билээ.






No comments: