2007-10-12

Дэлхийн мэдээ 2007 10 12 Баасан гариг

19 цаг мэдээ

Лид1. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл лам нарын жагсаалыг хүч хэрэглэн дарсан Бирмийн засгийн газрыг буруушаасан мэдэгдэл гаргасан байна. НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл лам нарын эсрэг хүч хэрэглэсэнд гүнээ харамсаж байна гэж энэ мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Энэ бичиг баримтыг Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд, түүний дотор БНХАУ ч дэмжиж, хятадын төлөөлөгч гарын үсгээ зурсан байна. Гэвч хятадын засаг захиргаа Бирмийн эрх баригчид эсрэг хориг тогтоохыг эсэргүүцэж байсан тул өнөөдрийн энэ мэдэгдэл нь зөвхөн анхааруулах шинж чанартай юм. Улс төрийн хоригдолууд, жагсаалын үед баривчландсан хүмүүсийг нэн даруй суллахыг Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд уриалсан байна. Түүнээс гадна гэрийн хорионд байгаа Бирмийн ардчилсан хүчний тэргүүн Аун Сан Сучитай хэлэлцээр хийхийг Аюулгүйн Зөвлөл Бирмийн цэргийн эрхтэнүүдэд зөвлөсөн байна. НҮБ ийн онцгой элч Ибрагим Гамбари энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дахин зүүн өмнөд Азийг зорих юм. Тэр Бирмийн хөрш орнуудаар айлчлал хийж дараа нь Бирмд хүрэлцэн ирэх юм байна. Лам нарын жагсалыг тараах үед 10 хүн нас барж 2000 гаруй хүн баривчлагдан шоронд хоригдсон юм. Гэвч барууны димломатууд энэ тоо хэд дахин их байгаа гэж үздэг байна.

Лид2. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш ирэх долоо хоногт Далай ламтай уулзалт хийх ба энэ үйл явдлыг Хятад улс эсэргүүцэж байгаа юм байна.
Вашингтонд болох уулзалтын өмнөх өдөр буюу Мягмар гаригт Төвдийн шашны тэргүүнийг Конгрэссийн медалиар шагнах юм байна. Тусгаар улсын тэргүүн шиг үзэж далай ламыг хүндэтгэж байгаад нь хятад улс дургүйцлээ илэрхийлжээ.1959 онд Далай ламын ноёрхол нь унасан ба Төвд улс одоо хятадын мэдэлд байдаг юм.Ерөнхийлөгч Буш далай ламд Конгрессийн алтан медаль өгөх гэж байгааг Бээжингийн эрх мэдэлтнүүд хүчтэй эсэргүүцэж байгаа гэж хятадын засгийн газрын гишүүн мэдээлсэн байна. Ямар нэгэн хүн, ямар нэгэн улс Далай ламыг ашиглан Хятадын дотоод хэргийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх болно гэдгээ Хятадын парламентын гишүүн мэдэгдсэн байна. Бушийн засгийн газраас Далай ламд дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл болгон Лхагва гаригт Капиталийн ордонд хийх ёслолд ерөнхийлөгч гэргийн хамт оролцоно гэж албан ёсоор зарласан байна.Ерөнхийлөгч Жорж Буш Далай ламтай хамт олон нийтийн үйл ажиллагаанд анх удаа оролцож байгаа юм.

Лид3. Өмнөд Солонгос 2008 онд Хойд Солонгост үзүүлэх тусламжын хэмжээгээ нэмэгдүүлэх болсон байна.
Тухайлбал БНСУ ын засгийн газар ирэх жил БНАСАУ руу 500 мянган тонн цагаан будаа, 400 мянган тонн үр тариа, 150 мянган тонн мазут илгээх болжээ. Энэ нь 2007 онд Хойд Солонгос руу илгээсэн хүнсий тусламжын бараанаа даруй 100 мянган тонноор илүү гэсэн үг юм. Энэ зун хойд солонгост хүчтэй аадар бороо орж үер буусан билээ. Иймээс энэс жил хойд солонгосын тариачид ургау хураагаагүй юм. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн зогсоох зургаан талт хэлэлцээр амжилттай болж байгаа бөгөөд Пхеньян Сөүлийн харилцаа хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт, хэлэлцээрийн дараа сайжирсан юм. .

Лид4. Туркийн зэвсэгт хүчний ерөнхий штаб өмнөд хилийн орчимд алан хядах ажиллага явуулдаг Курдын ажилчины намын үйл ажиллагааг таслан зогсоох, Иракын хойд хэсэгт амьдардаг курдуудын эсрэг цэргийн ажиллага явуулах дөрвөн хувилбарыг боловсруулсан байна.
Одоо эдгээр хувилбаруудын аль нэгийг нь Туркийн засгийн газар батлах юм байна. Туркийн зэвсэгт хүчний ерөнхий штабын баталсан эхний төлөвлөгөөнд Туркийн цэргүүд Иракын хойд хэсгийн мужид орж нутгийн гүн рүү 10 км газрыг хяналтанда авах юм байна. Харин хоёр дахь төлөвлөгөөнд нисдэг тэргээр агаараас цохилт өгч, явган цэргүүд амь үлдсэн олзны хүмүүсийг Турк руу авч явах юм байна. Гурав дахь хувилбарт Иракын хойд хэсгийн Кандиль уулнаас алан хядагчид руу довьтлох юм байна.Харин сүүлчийн дөрөв дэхь хувилбар нь агаарын нисэх хүчин, явган цэргүүд хамтарч Ирак руу довтлох гэнэ. Цэргийн мэргэжилтнүүд хамгийн сүүлчийн энэ хувилбарыг арай илүү үр дүнтэй гэж тоцоолж байгаа гэнэ. Турк улс Ирак руу цэргээ оруулах төлөвлөгөөгөө бололсруублж байгаа энэ үед Европын Холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона Туркийн эрх баригчдад хандан Курдуудын эсрэг цэргийн ажиллагааэхлүүлэх гэж яарахгүй байхыг зөвлөсөн байна.Тэр үрэв гаригт сэтгүүлчидийн өмнө үг хэлэхдээ Иракт үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн, халдлагийг намжаах нь одоо хамгийн чухал гэж хэлсэн байна. Армяны ерөнхийлөгч Роберт Кочарян Европын холбооны удирдлагуудтай уулзахаар Брюссель хотод ирээд байгаа юм. Тэрээр Европын Холбооны гадаад бодлогын асуудал эрхэлсэн дарга ноён Хавьер Салонатай уулзахдаа АНУ ын Конгресстын танхимын баталсан шийдвэрийг дагаж Европын холбооны орнууд ч бас Турк улс Армянчуудыг хомроглон устгаж байсан гэж үзэх байхаа гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Лид5 Болгарын Софи хотод дунд сургуулийн багш нар цалингаа хоёр дахин нэмүүлэхээр засгийн газраасаа шаардаж жагсаал хийсэн байна. Сүүлийн хоёр өдөр Болгарын ерөнхий боловсролын сургуулиуд ажиллаагүй байна.
Эрх баригчид багш нарын цалинг ирэх жилээс ердөө 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Харин багш нар цалингийн хэмжээ хэтэрхий бага байна гэж гомдоллож байна. Боллгар улсад ерөнхий боловсролын сургуулийн багш нар сард 200 еврогийн цалин авдаг юм байна. Багш нарын жагсаал Софи хотын төвийн дүүргийн замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаажээ. Багш нар гартаа тэвчээр дууслаа. Хангалттай цалин авмаар байна гэсэн утгатай уриа лоозон барьсан байжээ.

Лид6. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл лам нарын жагсаалыг хүч хэрэглэн дарсан Бирмийн засгийн газрыг буруушаасан мэдэгдэл гаргасан байна. НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл лам нарын эсрэг хүч хэрэглэсэнд гүнээ харамсаж байна гэж энэ мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Энэ бичиг баримтыг Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд, түүний дотор БНХАУ ч дэмжиж, хятадын төлөөлөгч гарын үсгээ зурсан байна. Гэвч хятадын засаг захиргаа Бирмийн эрх баригчид эсрэг хориг тогтоохыг эсэргүүцэж байсан тул өнөөдрийн энэ мэдэгдэл нь зөвхөн анхааруулах шинж чанартай юм. Улс төрийн хоригдолууд, жагсаалын үед баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд уриалсан байна. Түүнээс гадна гэрийн хорионд байгаа Бирмийн ардчилсан хүчний тэргүүн Аун Сан Сучитай хэлэлцээр хийхийг Аюулгүйн Зөвлөл Бирмийн цэргийн эрхтэнүүдэд зөвлөсөн байна. НҮБ ийн онцгой элч Ибрагим Гамбари энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд дахин зүүн өмнөд Азийг зорих юм. Тэр Бирмийн хөрш орнуудаар айлчлал хийж дараа нь Бирмд хүрэлцэн ирэх юм байна. Лам нарын жагсалыг тараах үед 10 хүн нас барж 2000 гаруй хүн баривчлагдан шоронд хоригдсон юм. Гэвч барууны димломатууд энэ тоо хэд дахин их байгаа гэж үздэг байна.

ТОВЧ
Одоогоос хоёр сарын өмнө Туркийн амралт жуулчлалын Анталья хотод амарч байсан 7 сартай жирэмсэн эмэгтэй орос бүсгүй хгуацаанаасаа өмнө гэнэт төржээ. Хүүгийн биеийн байдал тааруу байсан тул эх хүү хоёр төрөлх Орос орондоо ирэх боломжгүй байсан юм. Орос гэр бүл хүүгийн эмчилгээний зардалд 30 мянган америк доллар төлсөн байна. Туркид мэндэлсэн орос хүүгийн биеийн байдал сайжирсан тул одоо онгоцоор Москва руу ирэх гэж байна. Антальягаас Москва хүртэл гурван цаг нисдэг бөгөөд нислэгийн үед хүүгийн хажууд оросын эмч нар байх гэнэ.

ОХУ ын төрийн ДУМ ын гишүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн үед огцом өссөн асуудлыг хэлэлцэж байна. ОХУ даяар барааны бүтэгдэхүүнийн үнэ огцом нэмэгдсэн нь дундаж болон бага орлоготой айл өрхөд хүнд цохилт болж байна. Талх, ургамлын тос, сүү, төмс гээд өдөр тутмын хэрэглэний хүсний бүтээгдэхүүний үнэ ОХУ д гучин хувиар нэмэгджээ. Үүнд дэлгүүрийн эзэд буруугүй, харин бараа нийлүүлэгч компаниуд буруутай гэж дэлгүүрийн захирал хэвлэлийнхэнд ярьжээ.

Мусульман шашинтнуудын баярын өмнө одоогоос 7 сарын өмнө барьцаалагдсан Ингушетийн ерөнхийлөгчийн хамаатаны өндөр настаныг сулласан байна. Гэмт этгээдүүд өндөр настанг гэртээ байхад нь хүч хэрэглэн авч явж байсан гэнэ. Харин энэ удаа тэд суллахдаа ЯМАР нэгэн шаардлга тавиагүй байна.

Уэльсийн гүнж Дианагийн амьдралын хамгийн сүүлчийн мөчийг олон арван гэрэл зурагчид хальсанд буулгаж амжсан тухай өнөөдөр Оросын оон нийтийн телевизээр мэдээллээ. Диана гүнж, түүний найз Доди нарын хөлөглөсөн машин Парис хотын Ритц зочид буудлаас хөдлөөд осолдох хүртэл гэрэл зурагчид ойролцоогоор 400 ширхэг гэрэл зураг дарж амжсан байна. Лондон хотод Диан гүнжийн охэл нь золгүй явдал байсан уу, эль эсвэл зохион байгуулалттай аллага у гэдгийг тодруулах шүүх хурал үргэлжилсээр байна.

Туркийн Станбул хотын нисэх онгоцны буудалд Египетийн иргэний агаарын тэврийн онгоц осолын буулт хийсэн даруйдаа шатсан байна. Энэ онгоц Египетийн Хургада хотоос Варшав руу буцаж явсан байна. Нислэгийн үед онгоцонд гэмтэд гарч Станбулд яаралтай газардах болжээ. Онгоцонд байсан 156 зорчигч нисэх багийн 7 гишүүнийг эсэн мэнд аварч чаджээ.

Лид7. Армянчуудыг үй олноор нь хоморголон устгасан тухай асуудлаар Америкийн нэгдсэн улсын конгрэсс санал хураалт явуулсанд дургүйцсэн Туркийн засгийн газар Вашингтонд суугаа өөрийн орны элчин сайдаа хэлэлцүүлэг хийх зорилгоор дуудсан байна.
Лхагва гаригт гаргасан төрийн департаментын шийдвэрийг үл харгалзан Туркийн ерөнхийлөгч Абдул Гул Бушийн засгийн газрыг буруушаасан юм. Туркийн засгийн газар 1915 оноос 1917 оны хооронд маш олон хүн амь насаа алдсаныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч энэ нь улс үндэстэнийг хоморголон устгах явдал байсан гэдгийг үгүйсгэсэн байна.Туркийн гадаад хэргийн сайд Вашингтонд суугаа элчин сайдаа нэг долоо хоног юмуу арав хоног эх орондоо эргэн ирэхийг хүссэн тухайгаа мэдэгджээ. Ирак Афганистан руу цэргийн хүч, хангамж хүргэхэд Турк улс Америкийн хувьд цэргийн чухал түшиц газар юм. Энэ асуудлаас болж Турк улс умард ирак руу цэргийн дайралт хийж ,үүний хажуугаар төвийг сахигч курдийн салан тусгаарлагчид хил зөрчих явдлаа үргэлжлүүлж магадгүй гэж Америкийн нэгдсэн улс сэрэмжилж байгаа юм байна. Туркийн ерөнхий сайд Рэсэф Таяиф Эрдоган Туркийн Парламент умард Ирак руу цэргийн дайралт хийх асуудлыг ирэх долоо хоногт авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна.

Лид8. Суданы Дарфур мужид хүчирхийлэл газар авч байгаа нь тус бүс нутагт энхийг сахиулагчидийн тоог яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байгаагийг илрэл юм гэж НҮБ ын мэргэжилтнүүд үзэж байна.
НҮБ ийн энхийг сахиулагчидын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Жан Мари Гумно, би Суданд сүүлийн ед болж байгаа үйл явдалд маш их сэтгэл зовниж байна. Суданы засгийн газар, босогчидын хооронд яаралтай яриа хэлэлцээр хийж гал зогсоохр хэрэгтэй байна гэж мэдэгджээ. Суданд энхийг сахиулах цэргүүдэд нисдэг тэрэг, машин шаарлагатай байгаа гэнэ. Европын Холбооны орнууд энхийг сахиулангчдад шаардлагатай байгаа техникийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэж байсан. Одоо энэ амлалтаа биелүүлээч гэж Жан Мари Гумно хэлжээ. Одоо Дарфурт африкийн холбооны 26 орны 7000 энхийг сахиулагч ажиллаж байгаа юм. Энэ оны сүүлээр Дарфурт НҮБ ийн 26 мянган энхийг сахиулагчи очих юм. Суданын хямрал нүүрлэсэн муж руу дэлхийн 16 орон цэргүүдээ илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Баншладеш, Балба, Нидерланд, Тайланд, Скандинавын хэд хэдэн орон Дарфур муж руу энхийг сахиулагчын хувиар цэрэг илгээхэд бэлэн байгаа юм байна. 2003 онд Суданд дэгдсэн иргэний дайнд 200 мянган хүн амиа алджээ.

Лид9. Австралийн зураач Стелиоса Аркадиу өөрийн гарынхаа шуун дээр чихээ байрлуулжээ. Гэвч түүний хоёр чих нь байх ёстой газраа байгаа гэнэ. Энэ зураач өөрийгөө Стеларк гэж дуудахыг хүмүүсээс хүсдэг, этгээд сонин зүйл бодож олдогоороо нэлээн нэрд гарсан хүн юм байна.
Зураач Стеларк мэс заслын аргаар зүүн гарынхаа шуун дээр чих хийлгэсэн байна. Түүний гурав дахь чих нь мэдээж юу ч сонсдоггүй. Гэхдээ ирээдүйд тэр гурав дахь чихэндээ мэмс заслын аргаар микрофон суулгах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Зураач Стеларк энэ жил 61 настай. Тэр Кипрт төржээ. Зүүн гарынхаа шуун дээр чих хийлгэх тухайгаа эмч нарт анх хэлэхэд Австрали даяар бөөн дуулиан дэгджээ. Ялангуяа төрөлхийн нэг чихгүй төрсөн нэг Австрали эмэгтэй зураач Стерлакийн энэ үйлдэлд маш их эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Гарынхаа шуун дээр чихтэй болохыг Стерлак олон жилийн турш мөрөөддөг байсан гэнэ. Стерлак үүнээс өмнө дуу авиа гаргадаг жижиг чийдэн залгиж олон хүнийг амлайруулж байжээ.
Энэ өдөр
Одоогоос 515 жилийн өмнө буюу 1492 оны энэ өдөр далайчин Христофер Колумб Багамын арлуудад хүрсэн байна. Гэхдээ тэр Энэтхэгт хүрсэн гэдэгтээ итглтэй байсан гэнэ.


1901 оны энэ өдөр Теодор Рузвельт америкийн ерөнхийлөгчийн өргөөг Цагаан Ордон гэж нэрлэж байхыг санал болгожээ.


1931 оны энэ өдөр Рио де Жанейро хотын Корковаду толгод дээр Исус Христийн хөшөөг байрлуулж албан ёсоор нээлтийн ажиллагааг хийж байжээ.

1935 оны энэ өдөр Италийн тенор хоолойтой дуучин Лучано Паваротти мэндэлсэн байна. Тэр бхэл ухамсарт амьдралдаа дуурийн урлагт зориулсан. Луччано Паваротти 2007 оны 9 сарын 6 нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

1968 оны энэ өдөр Мексикийн нийслэл Мехико хотод 19 р олимпын наадамын нээлт болжээ.

1999 оны энэ өдөр манай гаригийн 6 тэрбум дахь хүн мэндэлсэн байна. Мэргэжилтнүүд манай гаригийн 6 дтэрбум дахь хүүхэд Боснид мэндэлсэн гэж тооцоо хийжээ.

Үдшийн мэдээ
Лид1 Манай урд хөрш БНХАУ ын Шанхай хотод оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусгай спортын наадам ажилттай зохиогдож хаалтаа хийлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ спортын наадам нь хүний хүч чадал аугаа гэдгийн нэгэн нотолгоо юм. Тусгай спортын наадамд оролцож байгааа хүмүүсийн хувьд шагнал чухал биш, харин оролцох нь чухал юм. Өнөөдөр манай гаригийн 6 тэрбум хүний хоёр хувь нь оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистикийн тоо баримт байдаг юм байна. Энэ жил Шанхай хотод болсон тусгай спортын наадамд оролцсон тамирчидын хамгийн залуу нь 10 настай, харин хамгийн ахмад нь 45 настай байжээ. Тусгай спортын наадмын бэлгэ тэмдэг нь хятадын хүүхдийн цуврал киноны гол баатар Пыр Пыр гэдэг хүү байлаа. Хятадын Шанхайд болсон тусгай спортын наадамд ОХУын тамирчид 210 тедаль хүртсэн байна.

Лид2. Ирэх жил БНХАУ ын нийслэл Бээжин хотод зуны олимдын наадам болно. Олимдын наадмыг сурвалжлан сэтгүүлчид ямар нөхцөлд ажиллахыг танилцуулах зорилгоор Бээжин хотын удирдага хэвлэлийн бага хурал зарлсан байна.
Олимдын наадмын үеэр тамирчид, дасгалжуулагчид төдийгүй, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад ч бас тохилог, тав тухай орчинг бүрдүүлж өгнө гэж Бээжин хотын даргын орлогч хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Бээжингийн олимдын наадмыг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд хэрэгцээтэй бүх мэдээллээр хангах “нэг цонх” нэртэй тусгай лавлах албыг нээх гэж байгаа юм байна. ОЛимдын наадам зохион байгуулах хорооны хэвэл мэдээлэл, харилцааны хэлтэсийн дарга Сун Вей Зя хэвлэлийн бага хурал дээр гадаадын сэтгүүлчд мэдээлэл дамжуулах үед хэвлэлийн эрх, эрх чөлөөг дээд зэргээр хангахыг хичээнэ гэж мэдэгджээ. ХБас мэдээлэл цуглуулах зорилгоор хятад орноорр зорчих үед нь тусламж үзүүлэхи болно гэж амалжээ. 2007 оноос эхлэн БНХАУ д ажиллах гадаадын сэтгүүлчидийн эрх зүйн байдлын тухай шинэ журам хэрэгжиж эхэлсэн юм байна. Урьд нь гадаадын сэтгүүлч хятадын иргэнээс ярилцлага авахын тулд засаг захиргааны байгуулагаас тусгай зөвшөөрөл авлаг байсан бол одоо ярилцлага авах гэж байгаа хүнээс өөрөөс нь л зөвшөөрөл авахад л хангалттай юм. Бас гадаадын сэтгүүлчдэд виз олгохдоо түргэн шуурхай ажиллах үүргийг хилийн чанад дахь консулын албадад үүрэг болгожээ. 2008 оны 7 сарын 8 аас хойш хятадын Олимпын хороонд бүртгүүлсэн гадаадын сэтгүүлчид 2008 оны 9 сарын 24 хүртэл хятад руу визгүй зөрчих эрхтэй болох юм байна. Бас олимдын наадын үеэр телевизийн тоног төхөөрөсж, машин унаа хятад руу оруулах журмыг хөнгөвчилөх юм байна. 2008 оны 8 сарын 8 нд Бээжин хотод Олимдын наадмын нээлт болох юм.

Ли3. Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн хүний нэр өнөөдөр тодорлоо. Энэ жилийн Нобелийн шагналыг Английн зохиолч эмэгтэй Дорис хүртэх болжээ.
Шведийн хатан хааны нэрэмжит Шинжлэх Ухааны Академийн нарийн бичгийн дарга, Нобелийн хорооны байнгийн гишүүн Хорас Энглань утга зохиолын салбарт нобелийн шагнал хүртэх зохиолчын нэрийг зарласан юм байна. Английн зохиолч Дорис Мэй Тейлор 1919 оны 10 сарын 22 нд Персийн Керманшах буюу өнөөгийн Ираны Бахтаран хотод мэндэлжээ. Түүний эцэг эх нь 1925 году Зимбабве улсад амьдрах болсон байна. Дорис Мэй Тейлор 15 нас хүртэлээ католик сүмийн сургуульд сурж байжээ. Сүмийн сургуулийг голсон Дорис Мэй Тейлор сургуулиа орхиж шууданч, холбоочин, дараа нь сониныгазар сурвалжлагчаар ажиллаж байна. Тэрээр 1949 онд Өмнөд Африкаас Лондон хотод ирж амьдарчээ.
1950 аа 1960 аад онуудад тэр Британий коммунист намын идэвхитэй болж цөмийн зэвсэгийн эсрэг хөдөлгөөнд оролцож байсан гэнэ. Дорис Мэй Тейлор өмнөд африк арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дэлгэрээд байгааг шүүмжилж байсных нь төлөө Зимбабве улсын эрх баригрчид түүнийг улс орондоо нэвтрүүлэх виз олгодоггүй байсан гэнэ. Дорис 1949 оноос уран зохиол оролдох болж зохиол бүтээлийн ажлаа эхэлжээ. 1969 он гэхэд тэр таван роман хэвлүүлсэн байнаэ. Бас хүүхдэд зориулсан бүтээл туурвиж байжээ.
1979 аас 1983 онд тэрээр уран зөгнөлт зохиол бичжээ. 1985 онд Эелдэг алан хядагч нэртэй шог хошин роман бичиж уран зохиол судлаачидаас магтаалын үг дуулж явсан байна. 1988 онд Дорис Тав дахь хүүхэд нэртэй номоо хэвлэсэн нь түүний уран бүтээлийн өндөрлөг нт байсан гэж хүмүүс дүгнэдэг байна. Дорис Мэй Лесси Тейлор Их Британий болон гадаалын орнуудын утга зохиолын олон арван шагнал хүртэж байжээ. Насанс өндөр болсон зохиолч эмэгтэй 2007 оны 12 сарын 10 нд Шведийн Хатан Хааны нэрэмжит Шинжлэх Ухааны Академид очиж Нобелийн шагналын өргөмжлөл, 10 сая кроны чехээ гардан авах юм байна. Утга зохиолын салбарт Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн гардуулж байгаа юм байна.

Лид4. Лондон хотод байдаг Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсын Дээд Шүүхэд Пол Макартни, Хизер Миллз нарын гэрлэлтийг цуцлах шүх хурал болсон байна. Дээд шүүхээс Пол Макартнитай хувь заяагаа холбон амьдач байсан хатагтай Хизер Миллз хэдийн хэмжээний нөхөн төлбөр авахыг тогтоосон байна.
Пол Макартни гэрлэлтээ цуцлуулснаар салж байгаа эхнэртээ 100 сая доллар төлөх болсон байна. Их Британий шар сонинууд энэ дэлхийн түүхэнд үлдсэнхамгийн их үнээр төлөгдөж байгаа гэр бүл салалт байлаа гэж онцлон тэмдэглэж байна. Челси багийн эзэн оросын олигарх Абрамович эхнэрээсээ салахдаа 300 сая доллар эхнэртээ өгсөн бол арабн бизнестэн Аднан Хашоги гэгч эр эхнэрээсээ салахдаа 550 сая доллар нөхөн төлбөр болгон өгч байжээ.

Лид5. Өнөөдөр Мусульман шашинтнуудын хамгийн чухал баярын нэг Ураза Байрам болж байна.
Рамадан сарын сүүлчийн өдөр энэ баярыг тэмдэглэдэг юм байна. Ураза Байрам баярыг мөргөл үйлдсэнээр тэмдэглэж эхэлдэг. Дараа нь хүндэтгэлийн хоол иддэг байна. Өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш мусульман шашинтнууд ядуус өглөг өгч нас барсан өвөг дээдсийнхээ шарилыг эргэж тойрдог гэнэ.

Лид6. ОХУ ын Москва хотын Третьяковын уран зургийн галерейд оросын зураач Иван Шишкины уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийсэн байна. Энэ удаа түүний төдийлэн олны хүртээл болж байгаагүй зургуудийг үзэсгэлэнд дэлгэн харуулжээ.
Иван Шишкины 200 гаруй бүтээлийг энд дэлгэн тавьжээ. Оросын зураач Иван Шикин байгаль, хүрээлэн байгаа орчны сэдэвтэй зургуудыг ихэвчилэн зурдаг байжээ. Бас хар цагаан зургийг будаж гэрэл зураг, уран зургийн урлагийг нэгтгэсэн өвөрмөц шийдэлтэй бүтээл туурвидаг байжээ.
Эм. Тэр зураг зурахаас гадна гэрэл зураг сонирхож маш сайн чанартай, өвөрмөц өгүүлэмжтэй гэрэл зураг авч чаддаг байсан.


No comments: