2007-10-04

Дэлхийн мэдээ 2007-10-04 Пүрэв гараг

19 цаг мэдээ
Лид1 .Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йехонсбург хотоос 80 км алсад байдаг дэлхийн хамгийн том алтны уурхайд аваар гарч ойролцоогоор 3000 уурхайчин 2000 метрийн газрын гүнд гацсан байна.

Одоогоор аврах албаныхан 350 уурхайчныг газрын гүнээс гаргаж чаджээ.Газрын гүний усны нөлөөгөөр уурхайн гүн рүү ордог лифтний олс тасарсан байна. Лифтний олс тасрахад үед ливфтенд зорчиж байсан 200 хүн амь үрэгджээ. Газрын гүнд гацсан бусад уурхайчидын амь насанд ямар ч аюулд заналхийлэл байхгүй, тэдэнд хоол хүнс өгч байгаа юм байна.Бас хангалттай хүчил төрөгч байгаа юм байна. урхайд тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлийг хийгээгүй удсан нь энэ удаагийн аваар гарах шалтгаан гарах болсон гэж уурхайн ажилчидын үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн байна. Газрын гүнд байгаа уурхайчидыг бүгдийг нь аврахад 10 цаг шаардлагатай гэж уурхайн захиргаа Би Би Си-д мэдээлжээ. Одоогийн байдлааг
Лид2. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, Хойд Солонгосын эрх баригчид цөмийн гол реактораа хааж, 12р сарын 31н гэхэд цөмийн хөтөлбөрийнхөө талаар нарийвчилсан мэдээллийг дэлхий нийтэд цацахыг зөвшөөрлөө.
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон Хятад, АНУ, Япон, Орос болон Хоёр Солонгосын зургаан талт хэлэлцээрийн үр дүнд Хойд Солонгосын эрх баригчид гол цөмийн реактораа хаахаа зөвшөөрсөн юм. Хойд Солонгосыг цөмийн реактораа хаахыг зөвшөөрүүлэхэд АНУын талыг ихээхэн үүрэг гүйцэтгэлээ хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Хойд Солонгос нь гол цөмийн реактараа хааснаар АНУын тагнуулын төвд бүртгэлтэй байдаг алан хядагчдыг санхүүжүүлэгчдийн хар данснаас хасагдах боломжтой болох гэнэ. Өнгөрсөн жил Хойд Солонгосын цөмийн төхөөрөмж туршсан нь ихээхэн шуугиан тарсан билээ. Энэ явдлын дараа олон удаа болсон зургаан талт уулзалтын үр дүнд, Хойд Солонгосын эрх баригчид цөмийн хөтөлбөрөө зогсохоор болж хариуд нь хүмүүнлэнгийн буцалтгүй тусламж хүртэх болзолыг хүртсэн. Хятадын гадаад хэргийн сайдын мэдэгдэж байгаагаар, Хойд Солонгосын эрх баригчид, Йонбён дахь гол цөмийн реактараа хааж, цаашид цөмийн тоног төхөөрөмж, уран баяжуулах үйлдвэрлэлээ бүрэн зогсохоо албан ёсоор зөвшөөрсөн байна. Хойд Солонгосын эрх баригчид, цөмийн гол реактараа хаах болсоныг АНУын төрийн департамент баяртайгаар хүлээн авсан бөгөөд АНУын Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч энэ явдалыг Солонгосын Хойгийг цөмийн зэвсэггүй болгох олон жилийн оролдлого бүтэмжтэй болж байгаад туйлын баяртай байна хэмээн мэдэгдсэн юм.
Лид3. Хойд Солонгосын тал цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох тухай тохиролцоонд хүрч байх энэ үед Пхеньян хотод Хойд,Өмнөд Солонгосын удирдагчид уулзлаа. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн БНСАУ-д хийж байгаа түүхэн айлчлал өнөөдөр орой өндөрлөх юм.
Но Му Хен, Ким Чен Ир нарын хэлэлцээрийн үр дүнгийн талаар талуудын аль аль нь одоогоор мэдээлэл хийхээс татгалзаж байна. Но Мун Хены хойд солонгост хийж байгаа айлчлал дууссаны дараа л БНАСАУ, БНСУ-ийн албаны хүмүүс хамтарсан мэдэгдэл хийх юм байна. Өмнөд Солнгосын ерөнхийлөгч Но Му Хен Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ирт 150 ширхэг DVD бэлэглэжээ. Хойд Солонгосыйн удирдагч Ким Чен Ир барууны орнуудын уран сайхын кино үзэх хоббитой юм байна. Түүнд кино бэлэглэсэн нь яриа хэлэлцээрийн үр дүнд эерэгээр нөлөө үзүүлсэн байх гэж Франс пресс агентлаг онцлон тэмдэглэж байна. Но Му Хены Ким Чен Ирт бэлэглэсэн кинонуудын дотор хойд солонгосын жүжигчин Ли ОЙн Эгийн гол дүрд нь тоглосон солонгосын хойгийн дайн юунаас болж эхэлсэн тухай өгүүлдэг “Аюулгүй байдлыг нэгдсэн бүс”, мөн өмнөд солонгосын олон ангит “Тэ Жан Гим” зэрэг кинонууд бий гэж Сөүлийн мэдээ сонинд бичсэн байна. Ким Чен Ирт бэлэглэсэн видещо материалын дотор 2008 онд Оросын Союз сансрын хөлгөөр нисэх бэлтгэх хийж байгаа өмгнөд солонгосыгн сансрын нисэгч Ко Саны тухай баримтат кино багтжээ. БНАСАУ-д хойд солонгост бүтээсэн киног үзүүлэхийг хориглодог юм. Хойд Солонгосын удирдагчид сүүлийн үеийн кинонудаас гадна маш том хавтгай дэлгэцтэй өнгөт зурагт бэлэглэх гэж байсан ч больжээ. Учир нь хойд солонгосын удирдагчдад зугаа цэнгэлийн зүйлс бэлэглэхийг хориглосон олон улсын хориг байдаг юм байна.
Лид4.Укрианы эрчим хүчний сайд Юрий Бойкл ОХУ ын Москва хотод хүрэлцэн иржээ. Тэр Оросын засгийн газрын шадар сайд Дмитрий Медведовтой уулзаж байгалийн хий хэрэглсэнийхээ хариуд төлөх ёстой өрөө барагдуулна гэж амалсан байна.
11 сарын 1 гэхэд Укриан улс оросын Газпромд 1 тэрбум 300 мянган доллар шилжүүлэх болсон байна. Хэрвээ төлбөрөө барагдуулахгүй бол байгалийн хийн нийлүүлэлтээ орос удс хязгаарлах болно гэж Газпром анхааруулж байсан юм. Укрианы тал эхлээд байгалийн хий хэрэглэсэн төлбөр тооцооны асуудал байхгүй гэж мэдэгдэж байсан ч сүүлдээ өр бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Лид5.Шанхай бол маш тайван амарлангуй газар юм. Хятадын зүүн хэсэгт оршдог шанхайд хамгийн сайхан үзэсгэлэнтэй цэцэрлэгүүд байдаг байна.
Эрт дээр үеэс гайхалтайгаараа алдартай байсан эдгээр цэцэрлэгүүд нь үндэсний баярын үеэр шинэ гэрлэн чимэглэлээр гоёсон нь үнэхээр гайхалтай харагдаж байсан ажээ.Шанхайн эдгээр гайхалтай цэцэрлэгүүдийн нэг нь Юуюен цэцэрлэг юм. Үдэш орой болж өнгө өнгийн гэрлэн чимэглэлүүд нь асах үед Юуюен цэцэрлэг үнэхээр төгс төгөлдөр харагддаг байна. Цэцэрлэгт хүрээлэн дэх сүүдэр асар, барилгуудын гадаад үзэмж, гүүрнүүд бүгд гайхалтай өнгөний сонголттой. Жиажин эриний Мин эзэнт гүрний үед баригдсан Юуюен цэцэрлэг нь хятадын зүүн хэсгийн хамгийн сайхан цэцэрлэгт тооцогддог ажээ. Одоогоос 400 жилийн өмнө баригдсан хэдий ч орчин үеийн цэцэрлэгүүдтэй адил гайхалтай хэв загвартай гэж үнэлэгдсээр байна.
ТОВЧ
АНУ-ын Калифорни мужын нэгэн хотын төв гудамжинд хөрсний нуралт болж 60 метрийн өргөн нүх бий болжээ.Байгалийн энэ үзэгдэлийн үеэр азаар хүн бэртэж гэмтээгүй байна. Харин тансаг гурван ч орд харшны хана туурга нь цуурсан байна. Нэг харш 3 сая долларын үнэтэй гэж үзвэл нийт хохиролын хэмжээ 10 саяыг хэдийнэ давжээ.

Энэ долоо хоногоос эхлэн Америк орон даяар хууль бус цагаачдыг самнах, шалгах ажиллагаа эхлэсэн байна. Учир нь сүүлийн саруудад АНУд амьдарч байгаа хууль бус цагаачид хүчин, дээрэм, хулгай зэрэг гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн юм. Гэмт хэрэг үйлдэж байгаа цагаачдын дийлэнхи нь Мексикийн цагаачид байгаа гэнэ. Хууль бус цагаачтай холбоотой гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан, АНУын цагаачлалын албанаас, конгрессд хандан нэгэн албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт АНУ руу чиглэсэн их цагаачлалын урсгалд нэн даруй хяналт тавихыг сануулсан байна.

Леким нэртэй хар салхи Вьетнамд болох үед таван хүн нас баржээ. 150 км цагийн хурдтай Хар салхи Вьетнамын өмнөд болон төв хэсгийн нутгийг дайран өнгөрсөн юм байна. Одоо гамшиг болсон бүсэд цахилгаан эрчим хүч доголдож, иргэний агаарын тээврийн онгоцны олон арван нислэг хойшлогдсон байна.

Лид6. Уэльсийн гүнж Дианагийн үхлийн шалтгаан, нөхцөл байдлыг дахин судлах шүүх хурал Лондон хотод болж байгаа билээ. Энэ шүүх хурлын үеэр олны анхаарал татсан мэдэгдэлийг зарим гэрчүүд хийжээ.
Хэрвээ зам тээврийн ослын дараа Диана гүнжийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бол гүнжийн амийг аврах боломжтой байсан гэжээ. Диана гүнжийн найз Додигийн эцэг Египеттийн саятан Мухамед аль Файед 1997 оны 8 сарын 31 нд болсон ослын шалтгаан, нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэж Английн хатан хааны нэрэжит шүүхэд хандсан юм. Диан гүнж, түүний найз Додигийн амийг хороох хуйвалдааныг Их Британий хатан хааны гэр бүлийнхэн зохион байгуулсан гэдэгт Мухамед Аль Файед итгэл үнэмшилтэй байгаа юм. Диана, Доди нарын үхлийн шалтгааныг дахин тодруулах шүүх хурлын үеэр урьд өмнө нь хэзээ ч үзүүлж байгаагүй нууцын зэрэглэлд багтаж байсан гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд үзүүлсэн байна. Олон нийтэд ил тод болгосон зурагт гүнжтийн сууж явсан машин осолдохоос хэдхэн секундийн өмнөх зураг ч бий гэнэ. Зарим хүмүүс Диана гүнж найз Додигоос жирэмсэлсэн гэж үздэг юм. Иймээс ойрын үед Лондоны шүүхэд английн хамгийн туршлагатай анагаах ухааны мэргэжилтэн Том Трежерийг урьж оролцуулах юм байна. Шүүгч нар түүнээс Диан гүнж үнэхээр давхар биетэй болсон байсан эсэхийг асуух юм байна. Английн дээд шүүх энэ хэрэгт гэрчээр татагдсан 11 хүнд 20 асуулт тавих юм байна. Эдгээр асуултын дотор гүнжийн эрүүл мэндээс гадна жолооч Анри Пол машин барихаас өмнө согтуурулах ундаа хэрэглэсэн байсан эсэх, папараци хийдэг гэрэл зурагчид, ослоос өмнө уг газар зогсож байгаад үл мэдэгдэх зүгт явсан Фиат Уно загварын машинтай холбоотой асуулт ч байгаа гэнэ.
Лид7 Бирмийн Янгон хотод өнгөрсөн долоо хоногт цэргийн эрхтэнүүдийг эсэргүүцсэн лам нарын жагсаалыг хүч хэрэглэн дарсан билээ. Энэ асуудлыг зохицуулах зорилгоор ирсэн НҮБ-ийн онцгой элч Ибрагим Гамбариг Бирмээс явсаны дараа тус улсад ажилладаг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан эмэгтэйг, нөхөр, хувийн жолоочынх нь хамт Бирмийн цагдаа нар баривчилжээ.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргийгн орлогч Мишель Монтасынн хэлсэнээр НҮБ-ийн ажилтан эмэгтэй, нөхрөр жолоочынхаа хамт эсэргүүцлийн жагсаал болж байсан сүмээс холгүй газар баривчлагджээ. Ардчилсан нийгэмд шилжихийг уриалсан лам нарын жагсаалыг Бирмийн эрх баригчид хүчээр тараасны дараа одоо энэ жагсаалд оролцсон, жагсаал цуглааныг дэмжиж байсан хүмүүсийг эрэн сурвалжлах ажил Бирмд болж байгаа юм байна. НҮБ Бирмийн засгийн газарт хандан НҮБ-д ажилладаг онцгой эрхтэй хүнийг нэн даруй суллахыгс шаардсан албан тоот илгээжээ. НҮБ-ийн онцгой эоч одоо гэрийн хорионд байгаа Бирмийн ардчилсан хөдөлгөөний тэргүүн Аун Сан Су Житэй уулзсан юм байна. НҮБ-ийн элч Ибрагим Габани баасанс гаригт Нью Йорк хотод ирж Бирмийн нөхцөл байдлын талаар илтгэл тавих юм байна. Өнгөрсөн 9 сарын сүүлээро Бирмд болсон лам нарын хөдөлгөөнийг нунхчин дарах үед наад зах нь 10 хүн амиа алдаж 100 гаруй хүн шархдажээ. Бирмийн цэргүүд 3000 гаруй лам нарыг одоо шоронд хорж байгаа юм. Ардчилсан хөдөлгөөний хүчирхийлэлээр дарсан Бирмийн засгийн газрын эсрэг НҮБ, АНУ, Европын Холбоо хориг арга хэмжээ тогтоох болно гэж анхуурлж байна.
ЭНЭ ӨДӨР
1675 энэ өдөр Голландын физикч Христиан ГЮЙГЕНС халаасны цаг зохион бүтээж патент авчээ.
Харин 1895 оны энэ өдөр Зөвлөлтийн туршлагатай тагнуулч Рихард Зорге мэндэлж байжээ.
1830 оны энэ өдөр Бельги улс тусгаар тогтнолоо зарлажээ.
Одоогоос тавин жилийн өмнө буюу 1957 оны энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс хүн төрөлтөний түүхэнд анх удаа хиймэл дагуул хөөргөсөн байна.
1993 оны энэ өдөр Оросын Дээд Зөвлөлийн цагаан байшинг танкаар буудаж байжээ. Энэ үер сөрөг хүчний лидер РУЦКОЙ, ХАСБУЛАТОВ, МАКАШОВ нарыг баривчилж Москвагийн захад байдаг Лефортовийн шоронд хорьжээ.

Үдшийн мэдээ
Лид1. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хены Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад хийж байгаа айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Но Му Хен, Ким Чен Ир нар өнөөдөр Пхеньян хотод эдийн засгийн салбарт хамтран ажиллах, найрамдалт харилцаа тогтоох тунхаглалд гарын үсэг зурсан байна.
Лхагва гаригт өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хен хойд солонгосын удирдагч Ким Чен Иртэй бүтэн 4 цагийн турш хэлэлцээр хийж, дараа нь Пхеньян хотын Пхенхва машины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үйлвэрийг байгуулахад өмнөд солонгосын тал тусламж үзүүлж байжээ. Но Му Хен Пхеньянаас Сөүлийг зорих замдаа Кэсон хотын ойролцоох техно паркад зочилсон байна. 2000 онд Ким Дэ Жун, Ким Ир Сен нар уулзсаны дараа Өмнөд Солонгосын хилээс 12 км зайд хамтарсан техно парк байгуулж байжээ.

Лид2 Ираны гадаад хэргийн сайд Манучехр Моттаки улсынхаа цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар мэдэгдэл хийжээ. АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа хийх ямарч чадваргүй гэж тэр хэлсэн байна.

Ирак, Афганистанд хийж байгаа дайн нь америкийн засгийн газрын мөнгөний авдарыг хоосолж байгаа гэж Ираны гадаад хэргийн сайд хэлээд америкийн татвар төлөгчид утга учиргүй ийм дайныг санхүүжүүлэхийгн хүсэхгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой гэж онцлон тэмдэглэжээ.АНУ батлан хамгаалахын салбарт зарцуулах 2008 оны төсвөө энэ долоо хоногийн даваа гаригт баталсан юм. Ирак, Афганистанд хийж байгаа цэргийн ажиллагаанд зориулж АНУ 2008 онд нийтдээ 128 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Лид3. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш дундаж болон бага орлоготой айл өрхийн хүүхдийг эмнэлэгийн даатгалд хамрагдуулах тухай хуулийн төсөлд хориг тавьсан байна. Хэрвээ энэ хууль батлагдсан бол ойролцоогоор 4 сая хүүхдийн эрүүл мэндийн даатгалын асуудал шийдэгдэх байлаа.
АНУ-ын нийт хүн амын дунд явуулсан санал асуулгаас харахад энэ хуулийн төслийг америкчуудын 72 хувь нь дэмжиж байсан юм. Дундаж болон бага орлоготой айл өрхийн хүүхдүүдийг тамхины татвараас олох 35 тэрбум доллароор таван жилийн турш санхүүжүүлэх байжээ. Гэвч америкийн ерөнхийлөгч энэ төслийг хэрэгжүүлэхийг дэмжихгүй байна. Ерөнхийлөгч америкийн ирээдүй болсон хүүдүүдэд анхаарал тавихгүй байна гэж ардчилсан намынхан Жорж Бушыг шүүмжилж эхэллээ.
Лид4 Өнөөдөрөөс 50 жилийн өмнө хүн төрөлхтөний түүхэнд анхны хиймэл дагуул дэлхийн тойхрог замд гарчээ. Одоогоос тавин жилийн өмнө ЗХУ цахилгаан мэдээний агентлаг дэлхий дахинд энэ тухай мэдээлж хүн төрөлхтөний түүхэнд сансарын уудмыг шинжлэн судлах эрин үе эхлэж байгаа зарсан юм.
Анхны хиймэл дагуул Казахстаны Байконураас Москвагийн цагаар оройны 22 цаг 30 минутад хөөрч байжээ. Анхны хиймэл дагуулыг хөөрөхөөс өмнө Зөвлөлтийн олон арван эрдэмтэд шинжилгээ судалгааны ажил хийж байсан юм. Хиймэл дагуул хөөргөх судлаачидын багийг оросын эрдэмтэн Сергей Павлович Королев тэргүүлэн удирдаж байжээ. 1957 оны 10 сарын 4 нд болсон энэ үйл явдал нь орчин үеийн сансрын технологийн хөгжилийн хэтийг төлөвийг тодорхойлоход их чухал түлхэц болсон юм.
Эр. Одоо сансрын технологи хүн төрөлхтөний амьдралд жирийн л нэгэн эд зүйл болж өргөн хэрэглэгдэж байна. Машин барьдаг хүн бүхэн Жи Пи Эс системийн тусламжтайгаар замаа олж, өөрийн байршилаа тогтоож чадаж байна. Сансрын энэ технологи одоо сенсаци биш болоод байна.

Лид5.Грекийн Корфу хотод Оросын долоо хоног болж байна. Энэ үеэр орос грекийн харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцэх эрэдм шинжилгээний хурал, орос грекийн тамирчидын хооронд спортын нөхөрсөг тэмцээн, урлагийн тоглолт зохиогдож байна.
1778 онд Оросын генерал Федор Ушаковын удирдсан цэрэг дайчид Грекийн Корфу хотыг харийн түрэмгийлэлээс чөлөөлж байсан юм. Иймээс Грекийн Корфу хотынхон оросуудад элгэсэшг дотно ханддаг байна. Одоо ч гэсэн Оросын цэргийн усан онгоц Корфу хотын боомтод байрлаж байна. Корфу хотод болж байгаа баярын ажиллагаа 10 сарын 9 хүртэл үргэлжилнэ.

Лид6 Оросын үнэн алдартны шашны хамба лам хоёрдугаар Алексей Парисын дарь эхийн сүмд мөргөл хийсэн байна.
Нотр Дам гэдэг нэрээр алдаршсан энэ сүм 9000 хүний багтаамжтай юм. Хоёрдугаар Алескей христийн шашинтнуудын хүндэтгэдэг бурхны өмнө мөргөж, шашны зан үйл гүйцэтгэсэн байна. Парисын дарь эхийн сүмд мөргөл үйлдэх боломж олгосон Католик шашны тэргүүн нарт хандан хоёрдугаар Алексей талархал илэрхийлжээ. Өнөөдөр болсон энэ мөргөлд католик шашны лам нар ч оролцсон байна.

Лид7 Манай гаригмийн хамгийн жижигхэн нохой АНУ-д аж төрж байна.
Чи хуа хуа үүлдэрийн Бубун гэдэг нэртэй энэ нохойн өндөр нь ердөө 10 см юм байна. Бубу анх мэднлэхдээ насанд хүрсэн хүний эрхий хурууны чинээ байжээ. Иймээс төрснийх нь дараа түүнийг нарийнхан гуурсаар хооллодог байжээ. Манай гаригийн хамгийн бяцхан энэ амьтан зөөлөн тоглоомоор эрхэлж наадах дуртай. Бас үргэлж сайн чанарыг хоол иддэг байна.
Лид8 Өчигдөр олон улсын хүмүүнлэнгийн үйл хэрэгт зориулан зохион байгууллагддаг ээлжит Олимп хятадын Шанхай хотод нээлтээ хийлээ. Тус нээлтийн үйл ажиллагаанд Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тоа хүрэлцэн ирж оролцсон юм.

2007 оны олон улсын хүмүүнлэнгийн үйлсэд зориулан зохион байгуулагдаж байгаа Шанхайн Олимпид дэлхийн 164 орны 7000 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд хүмүүнлэнгийн Олимпийн түүхэнд хамгийн их тамирчин оролцсон байгаа томоохон тэмцээн болж байна. Энэ удаагийн олимпийг оюун ухааны саажилттай, хөгжилийн бэрхшээлтэй иргэдэд зориулан зохион байгуулж байгаа юм. 2007 оны Хүмүүнлэнгийн Олимпийн тэмцээн хамгийн хамгийн гэсэн олон тодотголыг эхнээсээ зүүж эхлэсэн бөгөөд анх удаа Ази тивд зохиогдож байгаагаараа онцлог юм.

No comments: