2007-10-19

Дэлхийн мэдээ 2007 10 19 Баасан гариг

Лид 1: Өчигдөр Пакистаны ерөнхий сайд асан Беназир Бхуттог цөллөлгөөс эх орондоо эргэн ирсэнийг тэмдэглэн олон мянган иргэд нэг дор цугларан баярлаж байсан юм. Энэ үеэр, бөмбөг дэлбэрч, 100 гаруй хүн амь насаа алдсан байна.

Дүрс: 8н жилийн турш эх орноосоо хол цөллөгөнд байсан Пакистаны ерөнхий сайд асан Бхутто, өчигдөр эх орондоо эргэн ирсэн юм. Ерөнхий сайд асан хатагтай Бхуттог нисэх онгоцны буудал дээр хүрэлцэн ирэхэд, Пакистаны ард түмэн баяртайгаар хүлээн авсан байна. Хатагтай Бхуттог машинаас буун, үг хэлэхээр индэр руу очих үеэр хоёр ч удаа бөмбөг дэлбэрч 100 гаруй хүн амь насаа алджээ. 100 гаруй хүний аминд хүрсэн тус халдлагыг, Пакистаны хэт даврагсад үйлдсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мэдээж тус бөмбөгийг, Бхуттогийн аминд халдлах зорилгоор үйлдсэн боловч азаар Бхутто ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Пакистаны ерөнхий сайд асан хатагтай Бхуттог ирэх үеийг тохиолдуулан нисэх онцгоцны буудлын харуул хамгаалалтыг чангатгасан байсан боловч алан хядагчдын халдлага энэхүү олон хүний амь насанд хүрлээ. Эх орондоо байх эрхээ хасуулаад байсан Пакистаны ерөнхий сайд асан Бхуттог эх орондоо эргэн ирнэ гэх сургаар хэт даврагсдын бүлгүүд халдлага явуулах болно гэдгээ сануулан хэлж байсан билээ. Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари “Бхуттог ирэх үеэр алан хядах үйл ажиллагаа явагдана гэдэг нь хэнд ч ил тод байсан. Иймээс харуул хамгаалалт, аюулгүй байдалд хайхрамжгүй хандсан засгийн газар болон тагнуулын агентлагууд энэ халдлагад хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн юм. Пакистаны ерөнхий сайд асан Бхутто, ирэх нэгдүгээр сард болон Пакистаны парламентын сонгуульд оролцох зорилгоор эх орондоо эргэн ирсэн нь энэ юм.

Лид2. Уэльсийн гүнж Дианагийн дотный найз Египетийн тэрбумтаны хүү Доди Аль Файед осол бослно өдөр үнэт эдлэлийн дэлгүүрт очжээ.

Доди АльФаедын үнэт эдлэлийн дэлгүүрт очсоныг нь гэрчлэх дүрс бичлэгийг Лондоно хотод болж байгаа шүүх ажиллагааны үеэр үзүүлсэн байна. Доди длэгүүрт ороод хэд хэдэн гоёл чимэглэлийн зүйл сонирхож үзсэн нь юу ч худалдан авалгүй дэлгүүрээс гарчээ. Гэвч Диана гүнж, Доди нарын буудаллаж байсан Ритц зочид буудлын ажилтнуудын хэлснээр осол болсон өдөр хосууд 115 мянган франкын төлбөр хийсэн гэсэн гүйлгээний утгатай бичиг гэрчилж байна.Энэ нь тэд 24 мянган долларын үнэтэй бөгж авсан гэсэн үг юм. Диана гүнж, Доди нар бөгж худалдан авсан нь тэд сүй тавиж байгаагаа зарлах гэж байсан хэрэг гэж шинжээчид таамаглаж байна.

Лид3. “Диваажинд хүрэх зам” киногоор олны танил болсон Английн алдарт жүжигчин Дибора Кир 86 насандаа таалал төгсссөн байна.
Холливудад нэрд гарахаас өмнө Английн кино ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан алдарт жүжигчин маань 1921 онд Шотландад төрсөн ажээ.Тэрээр зургаан удаа оскарын шилдэг жүжигчний шагналд нэр дэвшиж байсан ба 1994онд академийн хүндэт шагналыг хүртсэн байна.Кир олон жилийн турш Паркинсоны өвчнөөр өвдсөн нь түүнийг үхэлд хүргэж мягмар гаригт Саффолкод нас баржээ.Түүний нөхөр дэлгэцийн бүтээл, үргэлжи.лсэн үгийн зохиолч Петр Виртэл бөгөөд тэрээр хоёр охин гурван ачтай юм байна.

ТОВЧ
Латвийн Рига хотод сөрөг хүчний хоёр нам хамтарч Засгийн газраа огцруулах зорилгоор жагсаал зохион байгуулжээ. Парламент дахь сөрөг хүчний намынхан ерөнхий сайд нь авилагатай тэмцэхийг тууштай дэмждэг улс төрч Алексей Лоскутовыг одоо эрхэлж байгаа албан тушаалаас нь өөрчилсөнийг эрс эсэргүүцэж байгаа юм байна.

Нью Йоркийн түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 90 доллат хүрч түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоосон байна. Ирак Туркийн хил дээр сүүлийн үед байдал хурцдаж байгаа нь газрын тосны үнэ нэмэгдэх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Туркийн засгийн газар хэдийд ч Иракын курдууын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа юм. Хэрвээ цэргийн ажиллагаа эхлэх юм бол газрын тосны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм байна.

Францийн ерөнхийлөгч Николас Саркози 11 хамт амьдарсан эхнэр Сисилия аасаа хоёр тал харилцан зөвшилцсөний дүнд салсан гэж Елисейн ордноос албан ёсоор мэдээлсэн байна. Хосуудын өмгөөлөгч тэдний салалтанд ямар нэгэн асуудал байхгүй, тэд бүх асуудлыг нөхөрсгөөр шийдвэрлэсэн учраас тэд албан ёсоор салсан гэж мэдэгдсэн байна.Тэд 1996 онд хоёр хоёр хүүхэдтэй хоер талаасаа нийлсэн ба гэр бүл болсныхаа дараа Лоус нэртэй хүүтэй болсон нь одоо 10 настай юм байна.


Лид4 Энэ Лхагва гарагт Буддийн шашины тэргүүн, Дээрхийн Гэгээнтэн Далай ламд, АНУын төрийн дээд шагнал өгсөн явдалыг Хятадын засгийн газар буруушаан, Хятадын Гадаад хэргийн сайд Люу мэдэгдэл хийсэн байна.

Дүрс: энэ Лхагва гарагт Буддийн шашины тэргүүн, Дээрхийн Гэгээнтэн Далай ламд, АНУын Конгрессийн хүндэт медалыг гардуулсан юм. Энэ явдал нь Хятадын засгийн газрыг өдөөн хатгасан хэрэг боллоо гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Далай лам: АНУын ард түмэн болон АНУын засгийн газраас өгч байгаа энэхүү хүндэтгэлийг, би гүн сэтгэлийн угаас талархан хүлээн авч байна.
Дүрс: Энэ долоо хоногийн турш Бээжингийн төв хэвлэлүүдэд, Далай ламд Конгрессийн медал гардуулсан явдалыг олон талаас нь дүгнэн бичсээр байна. 1959 онд Хятадын эрх баригчдын эсрэг Төвдийн лам нар бослого гаргасан боловч хүчин мөхөсдөж дарагдсан юм. Үүний дараагаар, Далай Лам эх орноосоо гарч, Энэтхэгт өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ.

Эр: АНУын засгийн газар, Далай Ламд өөрийн орны хүндэт иргэний медалыг гардуулах шийдвэр гаргасан нь олон улсын харилцааны хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн алхам боллоо. Төвд бол БНХАУын нэгээхэн хэсэг юм. Бид хэзээ ч тус бүс нутгийг салан тусгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин АНУын энэхүү алхам нь, манай улсын дотоод хэрэгт хошуу дүрсэн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.

Дүрс: Америк, Хятад хоёр эдийн худалдааны салбарт маш өргөн хүрээтэй хамтран ажилладаг. Хоёр улсын дипломат харилцаанд гараад байгаа энэхүү хурцадмал асуудал нь хоёр орны эдийн засаг худалдааны салбарт сөргөөр нөлөөлөх бий гэж ажиглагчид үзэж байна.

Лид5 Хятадын засгийн газар, АНУын тус алхамыг хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах ноцтой үйл явдал болсон гэж дүгнэж байгаа бол Дээрхийн Гэгээнтэн энэ явдалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг ВВСд өгсөн юм.

Сурвалжлагч эр: Олон жилийн өмнө Төвдөд лам нарын бослого гарч өөрсдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсаныг би санаж байна. Тэр үеийн Хятад улс өөр байсан. Харин өнөөдрийн Хятад улс, бүх талаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг гүрэн болж. Үүнийг 2008 оны Олимпийн зохион байгуулахаар ажиллаж байгаагаас нь харж болно. Ийм хүчирхэг гүрний эсрэг хийх таны энх тайванч тэмцэл үр дүнгүй бишүү?

Далай лам. Үгүй., Хятадын эрх баригчид Олимпийг өөрийн эх орондоо зохион байгуулах шийдвэр гаргахад би үзэл бодлоо илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, Хятад бол дэлхийн эртний улс гүрнүүдийн нэг. Иймээс тэдэнд олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах бүх нөхцөл бололцоо байгаа.

Сурвалжлагч эр: Хүний эрхийг ноцтой зөрчидөг гэх шалтгаанаар Хятад улсад Олимпийн эрх өгөх эсэх талаар их яригдаж байсан. Олон улсын Олимпийг зохион байгуулсанаар Хятадын хүний эрхийн байр суурьд хандах хандлага нь өөрчлөгдөх болов уу.

Далай лам: энэ их маргаантай асуудал. Гэхдээ миний хувьд бүх зүйл сайхнаар өөрчлөгддөг гэдэгт итгэдэг.

Лид6. Өнөөдөр ОХУ –ын нийслэл Москва хотод эртний шаазан эдлэлийн үзэсгэлэн нээгдэж байна. Хамгийн гол нь энэ үзсгэлэнд зүгээр нэг эртний шаазан сав суулга, эдлэлийг дэлгэн тавьсангүй.
Оросын эртний хаадын эдлээ хэрэглэж байсан шаазан эдлэлийг харах боломжтой юм. Үзэсгэлэнд Елтзавета Петровна хатан хаанаас нэгдүгээр Петр хаан хүртэлх дээдсийн эдлэлүүд байгаа юм. Үзэгч таны харж байгаа эдгээр эртнэий шаазан эдлэлүүдийг Эрмитажын музейд хадгалж байсан юм. Анх удаа Эрмитажийн музейгээс гаргаж Москвагийн Кремлтйн ордонд авч ирээд байгаа нь энэ юм. Бараг 200 гаран жилий өмнөх эдгээр эдгээр шаазангууыг өөр газар зөөж тээвэрлэх нь аюултай саяханыг хүртэл үзэж байсан юм.
Эр. өмнө нь эртнхий шаазанг тээвэрлэлтийн үед хадгалах зориулалтын сав байгаагүй юм. Харин одоо манай мэргэжилтнүүд эртий эдлэлийг зөөх тусгай аргачлал боловсруулж, зориулатын саванд хийж Санкт Петербургаас Москвад авч ирсэн. Хуучны шаазан эдлэлийг санаандгүй байдлаар гэмтээх магадлал өндөр байдаг. Жишээ нь хэдэн жилий өмнө энэ баримлыг Эрмитажын ажилтан санамсаргүй гэмтээж бараг уйлах шахаж байжээ. Учир нь энэ баримал Екатериа хатан хааны ширээг чимэглэдэг байжээ. 1742 оноос эхлэн орост шаазангийн үйлдвэр байгуулагджээ. Энд тавигдсан шаасан шатараар оросын эртний хаад тоглож байсан гэдэг нь эргэлзээгүй юм.
Лид7. Европын орнуудын шог зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн орорсын Калинград хотод гарсан байна. Полтавын тулааны 300 жилийн ойг тэмдэглэх хүрээнд энэ үзэсгэлэнг гаргаж байгаа юм байна.
Эм. Улс төрийн шог зураг нь үргэлж хүмүүсийг хоёр тал болгон хуваагдуулж байдаг. Бас улс төр, үзэл сурталыг нэг ёсны уиа лоозон болж байдаг юм.
Үзэгчид үйлгомж муутай юм шиг шог зурагийн цаад утга санааг олох гэж ядаж байхад харин урлаг судлаачид шог зургийн нийгэмд гүйцэтгэх үүргийг тодорхойлох гэж оролдож байна.

Лид8. Өчигдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин телевиз радиогийн шууд нэвтрүүлэгт оролцсоны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд товч мэдээлэл хийсэн байна.
Оросын ерөнхийлөгч Путин бүтэн гурван цагийн турш телевиз радиогтийн шуууд нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрээр энэ хугацаанд нийтдээ ная гаруй асуултад хариулт өгсөн байна. Оросын ерөнхийлөгчид гэж хаягласан нэг сая 800 мянган асуулт иржээ. Нэвтрүүлгийн үеэр хариулт өгч амжаагүй асуултад Кремлийн хэвлэлийн албаар дамжуулан заавал хариу өгнө гэж Путин амласан байна. Оросын томоохон телевизийн сэтгүүлчид нэвтрүлгийн үеэр хөндөгдөөгүй зарим нэг асуултыг тавьж ерөнхийлөгчөөсөө хариулт авсан байна.

Лид9. АНУ ын түргэн хоолын газрын нэгэн менежер эзнийхээ эд хөрөнгийн баатарлагаарх хамгаалж чадсан байна.
Өчигдөр орой түргэн хоолны ресторанаа менежер нь хаах гэж байх үед зэвсэглэнсэн эрэгтэй хүн дайран орж иржээ.Ресторанд болж байгаа бүх үйл явдлыг ажиглалтын камерт үлдсэн байна. Дээрэмчин тухайн өдрийн бүх орлогоо өгөхийг шаардсан байна. Дээрэмчин ууттай мөнгө авсаны дараа рестораны ажилтныг буудан хороохыг оролдсон боловч винтов буу нь гацжээ. Энэ үед ресторан ажилтан дээрэмчинийг барьж авах гэж ноцолдсон байна. Рестораны ажилтан өөрөөсөө хэд дахин илүү булиа дээрэмчин эри йг барьж авч чадаагүй ч рестораныхаа өмчийг, тухайн өдрийн орлогийг хамгаалан үлдэж чаджээ. Цагдаа нар одоо гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.
Энэ өдөр
1862 оны энэ өдөр Огнюст Льюмер төржээ. Тэр дүүгийнхээ хамт кино урлагийг үндэслэсэн гэж үздэг юм.

1860 оны энэ өдөр Флоренцид дотоод шаталтын хөдөлгүүр үйлдвэрлэх компани байгуулагдаж байжээ.

Харин 1897 оны энэ өдөр унтлагын зориулалттай тасалгаат вагон зохион бүтээсэн Америкийн иргэн Жорж Мортимер Пуллман нас барсан байна.

1956 оны энэ өдөр Япон, ЗХУ дипломат харилцаагаа сэргээсэн тогтоосон байна.
1960 оны энэ өдөр Америкийн засгийн газар Куба улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоожээ.



No comments: