2007-10-02

Дэлхийн мэдээ 2007-10-02 Мягмар гараг

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 Лид. БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хен өнөөдөр өглөө, хоёр солонгосыг заагласан 38р өргөрөгийн хилийн боомтоор гарч БНАСАУ ын нутагт хөл тавьсан тухай, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хен хоёр солонгосыг 1953 оноос хойш зааглаж байгаа хилийн зураасыг давхынхаа өмнө үдэн гаргаж өгч байгаа сэтгүүлчдэд хандан товч мэдэгдэл хийжээ. Би өнөөдөр энэ хилийн зурвасыг ерөнхийлөгчийн хувиар давах гэж байна. гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт хилийн энэ зураас, газрын хөрснөөс арчигдаж, элэг нэгтэй ах дүүсийг тусгаарлаж байгаа хориг саад арилна гэдэгт итгэлтэй байна гэж хэлжээ. Но Му Хен хил давж байгааг Өмнөд Солонгосын телевизүүд, дэлхийн мэдээллийн сувгууд шууд дамжуулан үзүүлжээ. Но Му Хен Пхеньян хотод гурван өдрийн айлчлал хийх юм.1948 оноос хойш хоёр солонгосын удирдагчид ердөө хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Үүнээс өмнө 2000 онд БНСУ ерөнхийлөгч Ким Дэ Жун хойд солонгосын лидер Ким Чен Иртэй уулзахаар Пхеньян хотод очиж байсан юм. Хойд Өмнөд Солонгос нь дэлхийн 2 р дайн дууссанаас гурван жилийн дараа буюу 1949 онд тусгаар тогтнолоо зарласан юм. 1950 аас 1953 оны хооронд хоёр солонгосын хооронд дайн дэгдэж энэ дайнд хятад, америкийн нэгдсэн улс ч тодорхой хэмжээгээр татагдан оролцож байлаа. 1953 онд дайны гал зогссон ч БНАСАУ, БНСУ энхийн гэрээ байгуулаагүй юм. Иймээс энэ хоёр улс хоорондоо дайны байдалтай байдаг юм.
19 цаг гадаад мэдээ
Лид1. БНСУ ын ерөнхийлөгч Но Мун Хен хойд хөрш БНАСАУ д гурван өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар 15 цагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлсэн билээ. БНСУ ын ерөнхийлөгч Но Му Хен өнөөдөр Пхеньян хотод хүрэлцэн ирсэн байна. Но Му Хеныг угтан авах ёслолын ажиллагаа Пхеньян хотын төв талбайд болжээ.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Но Му Хен хойд солонгосын удирдагч Ким Чен Ир нар лхагва гаригт албан ёсоор уулзах болно гэж албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм. Но Му Хеныг дагалдан яваа хүмүүсийнхээн хамт Пхеньян хотын төв талбайд ирэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир өөрийн биеэр угтан авсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг Пхеньян хотод ирэх үед зам дагуу олон зуун мянган гоёлын хувцастай хүмүүс гартаа өнгө өнгийн цэцэг барин мэндчилжээ. Пхеньян хотын төв талбайд цугларсан хүмүүсийн ихэнхи нь гартаа улаан өнгийн том хиймэл цэцэг барьсан байлаа гэж Би Би Си ийн сурвалжлагч мэдээлж байна. Өнөөдөр өглөө Но Му Хен хоёр солонгосыг заагласан 38 р өргөрөгийн хилийн боомтоор дамжин Пхеньян хотод ирсэн юм. Но Му Хен хойд солонгосын хилийг давахаасаа өмнө сэтгүүлчдэд хандан хэзээ нэгэн цагт энэ хилийн боомт, хилийн зурвас газрын хөрснөөс арчигдана гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоос 7 жилийн өмнө хойд солонгосын удирдагч Ким Чен Ир, өмнөд солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Жун нар уулзаж байсан юм. Ким Дэ Жун үүний дараа Нобелын энх тайвны шагнал хүртэж байжээ. БНАСАУ ын удирдаргч Ким Чен Ир, БНСУ ерөнхийлөгч Но Му Хен нар 10 сарын 3 ний лхагва гаригт албан ёсны уулзалт хийнэ. Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж байгаагаар хоёр орны төрийн тэргүүн нар цэргийн салбарт харилцан итгэлцэл үүсгэх талаар санал солилцлох юм байна. 1992 онд солонгосын хойгийн энэ хоёр улс харилцан үл довтолох, нийгмийн бусад салбарт хамтран ажиллах тунхаглал баталж байсан ч өнөөг хүртэл энэ тунхаглалын заалтуудыг бүрэн хэрэгжүүлж чадагүй юм. Солонгосын дайны дараа хоёр тал энхийн гэрээ байгуулаагүй тул өнөөг хүртэл хоорондоо дайны байдалтай байгаа юм. Өнөөдөр орой Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хен Пхеньян хотод байдаг 150 мянган хүний суудалтай дэлхийн хамгийн том багтаамжтай “Майн нэгэн” нэртэй цэнгэлдэх хүрээлэнд “Ариран” нэртэй урлагийн наадамыг үзэж сонирхох юм байна. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийж байгаа нь БНАСАУ ын цөмийн хөтөлбөрийг зогсоох, солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилготой байгаа зургаан талт хэлэлцээрийн үр дүнд эерэг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Хойд Солонгос хамгийн сүүлд 2006 оны 10 сард цөмийн зэвсэг туршиж байжээ. Хэрвээ АНУ хойд солонгост заналхийлэхгүй гэж амлах юм бол цөмийн зэвсэг дахин туршихгүй гэж мэдэгдэж байсан юм. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зургаан талт хэлэлцээр Бээжинд энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд одоо хоёр хоногийн түр завсарлага аваад байгаа билээ.

Лид2. Одоо та бүхний анхаарлыг манай хойд хөрш ОХУ дболж байгаа үйл явдалд хандуулъя. ОХУ ын хамгийн олон дэмжигчтэй Нэгдсэн Орос намын их хурал энэ өдрүүдэд болж байна. Оросын төрийн тэргүүн Нэгдсэн Орос намын хуралд оролцож үг хэлжээ.

Хэдийгээр Үндсэн Хуулийн дагуу төрийн тэргүүн ямар ч улс төрийн намын харкяалалаас ангилд байх ёстой ч Путин Нэгдсэн Орос намыг дэмждэг юм. Нэгдсэн Орос намын хуралд Владимир Путин үг хэлэхдээ, би намын харъяалалгүй статусаа хэвээр хадгална гэж онцлон тэмдэглэсэн байна. Оросын улс төрий тавцанд жинтэй байр суурь эзэлдэг Нэгдсэн Орос нам 12 сард болох Төрийн ДУМ ын сонгуульд оролцогчидын жагсаалтыг тэргүүлэх саналыг Путинд тавьжээ.
Эр. Намын гишүүдийн жагсаалтыг тэргүүлэх саналыг би талархан хүлээн авёч байна.
Владимир Путин Нэгдсэн Орос намын хуралд үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа Ерөнхий Сайдын албан тушаалыг ч хаших боломжтой юм. гэхдээ энэ тухай одоо бодоход арай л эрт байна гэж тэр хэлжээ. Хэрвээ Владимир Путины хувьд таатай нөхцөл бүрдсэн тохиолдолд тэр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ерөнхий сайд болох боломжтой юм. Таатай нөхцөл байдал гэдэг нь нэгдүгээрт, одоо 12 сард болох Төрийн Думын сонгуульд Нэгдсэн Орос нам ялалт байгуулах ёстой. Нэгдсэн Орос төрийн ДУМ ын сонгуульд ялалт байгуулна гэж улс төр судлаачид итгэл төгс байгаа. Дараа нь 2008 онд болох оросын ерөнхийлөгчийн сонгуульд Путины үгийг дагадаг дуулгавартай хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд л Владимир Путин ерөнхий сайд болох боломжтой юм. Одоо оросын томоохон хотын гудамж, талбайд Путины төлөвлөгөө бидний ялалт гэсэн үгтэй Нэгдсэн Орос намын сурталчилгааны самбарууд хэдийнэ тавигджээ. Путин Нэгдсэн Орос намын жагсаалтыг тэргүүлснээр энэ намд ялалт байгуулах баталгаа болж байна гэж барууны сэтгүүлч нар бичиж байна. Владимир Путины энэ алхамыг оросын улс төрчид сөрөг хүчнийхэн нь янз бүрээр хүлээн авч байна. Оросын улс төрч Борис Немцов Путины энэ төлөвлөгөө маш аюултай гэж хэлсэн бол, коммунист намын лидер Генадий Зюганов энэ бол орос оронд олон намын тогтолцоо алга болж, хоёр намын тогтолцоо бүрдэж байгаагийн нотолгоо гэж мэдэгджээ. Генадийн Зюгановын хэлснээр бол цаашид орос оронд Нэгдсэн Орос, түүний сөрөг хүчин нь коммунистууд байх гэнэ.
Лид3. Бирмийн засгийн газаөр лам нарыг жагсаал, эсэргүүцлийн ажиллагааг хүч хэрэглэн тараасан билээ. Бирмийн гадаад хэргийн сайд НЬЯН ВИН Нэгдсэн Үндэстний байгуулагийн Ерөнхий Ассамблейн хуралдаанд оролцож засгийн газрынхаа албан ёсны байр суурийг дэлхий дахинд тайлбарласан байна.
Бирмийн гадаад хэргийн сайдын хэлснээр бол тус улсад сүүлийн үед болж байгаа үйл явдал нь Бирмд эмх замбараагй байдал үүсгэх гэсэн харийн орнуудын явуулага юм байна. Жагсаал цуглаан хавтгайрч, эмх замбараагүй байдал үүсэх хүртэл Бирмийн засгийн газар лам нарыг эсэргүүцлийн ажиллагаанд тэвчээртэй, хүлээцтэй хандаж байсан. Лам нарын жагсаалыг тарааснаар улс оронд тогтвортой байдлыг хангаж чадлаа гэж Бирмийн гадаад хэргийн сайд НҮБ ийн индрээс хэлжээ. Цагдаа, цэрэг, лам нарын хооронд мөргөлдөөн болох үед 10 хүн нас барсан тухай Бирмийн засгийн газар мэдээлсэн ч барууны орнууд амь үрэгдсэн хүний тоо хэд дахин их байгаа гэж үзэж байна. Бирмийн цагдаа нар жагсаал зохион байгуулсан 4000 лам нарыг бүгдийг нь баривчилжээ. Нэгдсэн Үндэстний Байгуулага Бирм руу өөрийн тусгай элчээ илгээж асуудлыг зохицуулахыг оролдож байнан. Лам нарын жагсаалыг дарсан ч Бирмийн томоохон хотуудад олон мянган цагдаа цэргүүд эргүүл хийж байна. Ардчилсан нийгэмд шилжиххийг уриалсан лам нарын жагсаал амжилтгүй болсон ч Бирмийн ардчилалын талынхан цэргийн эрхтэн дархтануудыг засгийн эрхээс түлхэн унагаах оролдлого дахин хийнэ гэж мэдэгдэж байна.
Товч.

Хятадын эдийн засгийн томоохон төв Макаод уугуул оршин суугчид нь жагсаал зохион байгуулжээ. 1999 оныг хүртэл Макао нь Португалийн эзэмшилд байсан юм. Макао хятадын мэдэлд шилжин ирсэний дараа өндөр цалинтай ажил эрхлэх гэсэн хүмүүсийн хөлд дарагдсан байна. Одоо Макаогийн уугуул иргэд ажилд ороход маш бэрх болжээ.Иймээс Макаогийн уугуул иргэд ийм аргаар хотын эрх баригчдад эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Жагсаал цуглааны үер нийгмийн хэв журмыг хангахын тулд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.

Италид хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид дэмждэг баг нь хожигдол хүлээсний дараа эмх замбараагүй байдал үүсгэжээ. Үймээний үеэр бэртэж гэмтсэн 3 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Дэлгүүрийн цонх шилийг хагалж танхайрсан 30 хүнийг цагдаа нар баривчилжээ.

Харин Португалийн нийслэл Лиссабоне хотод цагдаа нар хөдөлмөрийн нөхцөл байдлаа дээшлүүлэххийг хүсэж тайван жагсаал хийсэн байна. Португалийн цагдаа нар хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардаж байна. Португалийн хууль сахиулах байгуулагын удирдлагууд нь авилгийн хэрэгт холбогддог тул жирийн цагдаагийн албан хаагчид үүргээ шудрагаар биелүүлэхэд дарамт учирдаг гэж жагсагчид мэдэгджээ.

Лид4. Укрианы сонгуулийн ерөнхий хороо нийт саналын хуудсын 90 хувийг тоолж дуусжээ. Одоогийн байдлаар Дээд Радад Укрианы коммунист нам ямар ч суудал авч чадаагүй байна. Укрианы коммунист нам, нийт сонгогчидын хоёр зууны 95 хувийн саналыг авчээ.

Парламентад суудал авахын тулд улс төрийн намууд наад зах нь 3 хувийн санал авсан байх ёстой юм байна. Сонгуулийн саналыг хуудас тоолох үйл явц Укрианы дорнод мужуудад удаашралтай байгаа ерөнхийлөгч Виктор Юшенкогийн санаа зовниж байгаа гэнэ. Укрианы төрийн тэргүүн хууль сахиулах байгуулагад хандан саналын хуудас тоолох ажилд удааширч байгаагийг шалтгааныг тодруулах даалгаьар өгсөн байна. Саналын хуудас тоологдож дуусаагүй байгаа Укрианы зүүн өмнө зүшийн мужид Виктор Януковичын тэргүүлдэг Бүс нутгийн нам арай илүү дэмжлэг хүлээдэг юм байна. Одоогийн байдлаар Укрианы парламентын ээлжит бус сонгуульд Юлия Тимошенкогийн блок нам 34 зууны 18 хувийн санал, Манай Украина нам 14 зууны 28 хувийн санал аваад байгаа юм байна. ингэснээр Юлия Тимошенкогийн блок, Манай Украин нам эвсэл болж шинэ засгийн газар байгуулах болдомжтойболж байгаа юм. Юлия Тимошенко ардчилсан хүчнийхэн сонгуульд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байсан юм. Украины сонгуулийн санал хураалтад хяналт тавьсан гадаадын ажиглагчид сонгууль стандартын дагуу ардчилсан, шудрага явагдсан гэдэг дүгнэлтийг өгч байна.
Энэ өдөр
1869 оны энэ өдөр Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Махатма ГАНДИ мэндэлж байжээ.
1904 оны энэ өдөр Английн зохиолч Грэм ГРИН төрсөн байна.
1931 онбы энэ өдөр дэлхийн хамгийн алдартай цайны компанийг үндэслэгч
Томас Джонстон ЛИПТОН хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
1910 оны энэ өдөр Милан хотын орчимд агаарт хоёр онгоц мөргөлдөж байжээ.
1948 оны энэ өдөр Der Spiegel сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.

Үдшийн мэдээ

Лид1 Дэлхийд нэрээ дуурсгасан алдарт гэрэл зурагчин, зураглаач Роберт Вьюсльены уран бүтээлийн үзэсгэлэн ОХУ ын нийслэл хотод нээгджээ.
Тэр Москвад өөрийн хамгийн шилдэг 25 бүтээлээ авч ирсэн байна. Түүний камерын дуранд дэлхийн алдартануудаас эхлээд олны танил бус эгэл жирийн хүмүүс ч өртжээ. Шиврээ бороон зогсоод үзэгчид рүү усан буугаар буудаж байгаа энэ зохиомж үзэгчидийн сонирхолыг хамгийн их татаж байгаа гэнэ. Харин энэ гэгээн Себастьяны дүрийг бүтээж байгаа жүжигчин Михаил Барышников. Амьдралын хэн ч анзаардаггүй мөчүүдийг Роберт Вьюсльен дуран авиандаа буулгаж хүний дотоод сэтгэлийг дүрслэн гаргахыг тэр хүсдэг байна.

Лид2 НҮБ ийн Ерөнхий Асамблейн хуралдаанд Изриалийн гадаад хэргийн сайд Ципи Ливни оролцож, үг хэлжээ.
Хатагтай Ципи Ливни ардчилсан сонгуульд зэвсэгт бүлэглэлийг оролцуулах эрхийг хассан олон улсын бичиг баримт боловсруулахыг санал болгосон байна.
Эм. Би өнөөдөр энэ индэрээс олон улсын хамтын нийгэмлэгт хандан ардчилсан сонгуулийн нэгдсэн стандартыг бололвсруулахыг уриалж байна. Арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхдаг, хүчирхийлэл үйлддэг бүлэглэлийг ардчилсан сонгуульд оролцуулахыг хориглох нь зүйтэй гэж үзэж байна.
Ливан, Палестинд болсон сонгуулиас харж байхад Хамас, Хезболлах зэрэг алан хядагч бүлэглэл сонгуульд оролцож, засгийн эрх барих болж байгааг хүлээн зөвшөөрөх ёсгүй гэж Изриалийн гадаад хэргийн сайд хэлсэн байна. Ойрхи Дорнодын хямрал нь газар нутгийн маргаан биш, харин иргэншилийн асуудлаас үүдэлтэй гэж Ципи Ливни хэлээд Палестин орон тусгаар тогтнолоо зарласнаар ойрхи дорнодод энх тайван амар амгалан байдал тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Лид3. Францад ашиглалтаас гараад удаагүй байгаа дуунаас хурдан Конкорд онгоцны эд ангиудыг салгаж дуудлага худалдаагаар зарсан байна.
Конкорд онгоцны дугуй 40 мянган доллараар заржээ. Бас суудал 75 мянган долларт хүрсэн байна. Онгоцны эд ангиуд анхны үнээсээ арав дахин илүү үнэ хүрлээ гэж мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Энэ удаа Конкорд онгоцны бэлгэ бэлгэ тэмдэг болсон урд талыг хошууг нь дуудлага худалдаанд оруулаагүй байна. Конкорд онгоцны хошууг зарах анхны үнэ нь нэг сая доллар байх төлөвтэй байна.

Лид4.Дуудлага худалдааны Сотбис төвд уран барималч Жейф Гунсены бүтээсэн ган зүрх нэртэй бүтээлийг дуудлага худалдаагаар зарах гэж байна.
Энэ бүтээлийг хийхэд уран барималч Жейф амьдралынхаа 10 жилийг зарцуулжээ. Алтны орцтой, гурван метрийн өндөр энэ зүрхийг гоёл чимэглэлийг зориулалтаар тасалгаанд байрлуулахад тохиромжтой юм байна. Дуудлага худалдааны анхны үнэ ойролцоогоор 15 аас 20 сая америк доллар байх юм байна.

Лид5. Библийн судрыг нарийвчлан судалсны эцэст Исус Христийг загалмайлж ариун усаар угаасан газрыг, олж тогтоосон байна.
Түүнийг Иордан голд биш, харин Иордан голоос эх авсан Ватихаран гэдэг голд адисласан нь тогтоогджээ. Одоо энэ голыг зорьж долоо хоногтоо 4000 сүсэгтэн ирдэг байна. Түүхийн дурсгалт газрын эргэн тойронд аялал жуулчлалын бизнес цэцэглэн хөгжиж байгаа юм байна.

Лид6 Лондон хотод эртний Египетийн эзэн хаан Тутухоманы үед хамаарах эртний эдлэл, гоёл чимэглэл, түүх дурсгалын эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн нээгдэх гэж байгаа юм байна.
Лондонд нээгдэх үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа эртний египетийн түүхтэй холбоотой бүхий л эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулах зорилго тавьжээ. Иймээс АНУ дп хадгалж байсан цөөвөр чононы толгойтой бурхныг Лондон руу усан онгоцоор тээвэрлэж авч ирсэн байна. Энэ бурханыг багтаах даацтай ачааны онгоц нэг ч байдаггүй юм байна. Иймээс усан онгоцоор далайгаар тээвэрлэж Будант Лондонд авч иржээ. Эртний Египетийн домог үлгэрт энэ бурхан нас барсан хүмүүсийг тэнгэрийн оронд хүргэж өгдөг байна.




No comments: