2007-10-25

Дэлхийн мэдээ 2007 10 25 Пүрэв гараг

Лид1. Хятадын Харбин хотод ОХУ, БНХАУ, БНЭУ ын гадаад хэргийн сайд нар уулзсан байна.
Орос, Хятад, Энэтхэг гэсэн цэргийн холбоо үүсэж магадгүй байна гэж барууны орнууд харддаг юм. Тэгвэл ОХУ нь өмгнөд хөр хятад, стратегийн түнш Энэтхэгтэй цэргийн эвсэл үүсгэхгүй гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ уулзалтйн эцэст мэдэгдсэн байна. Бид Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын хүрэээнд харилцаа холбоогоо өргөжүүлж, олон улсын тулгамдсан асуудлыг цэргийн хүчээр бус, харин дипломат шугамаар шийдвэрлэхийг урьтал болгож байха болно гэж оросын гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна. 2008 онд Москва хотод Орос, Энэтхэг, Хятадын гадаад хэргийн сайд нарын дараагийн уулзалт болох юм байна.
Лид2. ОХУ ын Самара хотод орон сууцны баригад ахуйн хий дэлбэрсэн байна. Үүний уришигаар барилгад их хэмжээний хохирол учирч дөрвөн хүн хүнд гэмтэж бэртсэн байна.
Энэ орон сууцны барилгийг одоогоос 3 жилийн өмнө барьжээ. Маш цөөхөн айл өрх оршин суух зориулалттай энэ барилгийг дээд зэрэглэлийн орон сууц гэж нэрлдэж байсан юм. Орон сууцны нэгдүгээр давхар үйлчилгээний газар ажилладаг бөгөөд тэнд өчигдөр орой ахуй зориулалтаар ашиглагддаг байгалийн хийн хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлт болох үед бэртэж гэмтсэн хүмүүс нь орон сууцны хоёр гурав дугаар давхарын оршин суугчид юм байна. Барилгийн нуранги доор амьд хүүн дарагдсан байж болзошгүй гэж аврагчид таамаглаж шуурхай арга хэмжээ авч эрэлийн ажлышг зохион байгуулжээ. Азаар барилгад дэлбэрэлт болох хэн ч нурангид дарагдаагүй байна. Өнөөдөр тусгай хороо байгуулагдаж энэ барилгийг сэргээн засварлах боломжтой эсэхийг тогтоох юм. Ахуйн хийн хоолой дэлбэрэх ед гал түймэр гараагүй байна.
Лид3. БНХАУ өчигдөр орой Чэнъэ 1 нэртэй хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөсөн байна.
Хятадын мэдээллийн Синьхуа агентлагийн дамжуулснаар Аугаа аялал нэртэй хиймэл дагуул тээвэрлэх пуужин Хятадын Сычуань мужын Сичан хотоос холгүй байдаг сансрын буудлаас хөөржээ. Сар руу хиймэд дагуул хөөргөх үед сэтгүүлчид, жуулчид, Япон, Герман, Италийн мэргэжилтнүүд байлцжээ. Сар руу хиймэл дагуул хөөргөхийг хятадын төв телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд энэ телевизийн нэвтрүүлгийг хятадын хүн амын гурвны хоёр нь үзсэн байна. Хоёр тонн жинтэй хятадын пуужиэн 10 сарын 31 нд дэлхийн тойрог замаас гарч
11 сарын 5 гэхэд сарны тойрог замд орох юм байна. Чэнъе сарны тойрог замд орсон хойноо тусгай камерийн тусламжтайгаар сарны гадаргуугийн зургийн авч эх дэлхий рүү илгээх юм байна. Хятадын эрдэмтэд сарны эрдэс, соронзон орны хэмжээг тогтоохыг оролдох юм байна. 2012 он гэхэд хятад улс саран дээр робот буулгаж сарын гадаргуугийн дээжээс авах төлөвлөгөөтэй байна. Дараа нь 2017 он гэхэд саран дээр өөрөө явагч ажиллуулах юм байна. Хятадууд эртний домогт гардаг сарны бурхны нэрээр анхны хиймэл дагуулаа нэрлэсэн юм байна. Хятад улсын сансрын хөтөлбөр нь энхийн зорилготой гэж Синьхау агентлагааас тараасан мэдээнд онцлон тэмдэгдэсэн байна. Цаашид хятад улс олон улсын сансрын станцийн хөтөлбөр оролцох хүсэлтэй байгаа юм байна. Одоогийн байдлаар олон улсын сансрын станцын хөтөлбөрт дэлхийн 16 орон оролцдог юм. БНХАУ сар руу хиймэл дагуул хөөргөхөд 1,4 тэрбум юань буюу 187 сая америк доллар зарцуулсан байна.
Эр. Энэ нь тийм ч их хэмжээний мөнгө биш. Бээжин хотод метроны хоёр шугам барихад л зориулагдах мөнгө байсан юм.
Гэж хятадын мэргэжилтэн Оуян Зы Юань хэлжээ. Бараг хоёр тонн жинтэй сансрын хөлгийн тэн хагас шатахуун байгаа юм байна.
Лид4. АНУ ын Холбооны мөрдөх товчооний мэргэжилтнүүд, ойн хамгаалах газрынхантай хамтран Калифорни мужын Каньон Сантъяаго гэдэг газар гарсан гал түймрийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Хорлон сүйтгэх ажиллагааны уршигаар гал түймэр гарчээ гэдэг дүгнэлтийг тэд хийжээ. Ойн түймэр дэгдсэн шалтгаан нь цахилгаан дамжуулах шугамын гэмтэл, автомашин шатсанаас болсон гэж таамаглах хүмүүс байна. Одоогийн байдлаар ойн түймрээс болж 10 сая долларын хохирол учраад байгаа юм байна. Гал түймэр санаатайгаар тавьсан байж болох хоёр газрыг мэргэжилтнүүд илрүүлжээ. Хэргийн ул мөрийг устаж үгүй болохоос сэргийлж энэ газрыг цагдаа нар хамгаалалтанд авсан байна. Салхиний хурд багасаж байгаа тул Калифиорни мужид дүрэлзэж байгаа гал түймрийн гучин хувийг цурманд оруулж чадлаа гэж албаны хүмүүс мэдээлж байна. Калифорни мужид дүрэлзэж байгаа түймэрийн галд 1500 байшин сууц шатжээ. Нэг сая хүнийг гамшигийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн нь Калифирни мужын түүхэнд анх удаа тохиолдож байна. Гал түймэр нийтдээ 172 мянган га газрыг хамраад байна. Калифорни мужын гал унтраах газрын даргийн хэлснээр зарим тоног төхөөрөмж дутагдатай байсан нь байдлыг хяналтаас гарахад хүргэсэн юм байна. Калифорнид ойн түймэр гарахад 5 хүн нас барж, 45 хүн түлэгдсэний 21 нь гал сөнөөгчид байгаа юм . Ойн түймрийг унтраахад Калифорни мууын шоронгийн 2600 хоригдлыг дайчилсан юм байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Калифорни мужыг гамшигийг бүс гэж зарлаад төсвөөс мужын сэргээн босголтод зориулан мөнгө гаргана гэж амалжээ.

ТОВЧ
Мексикийн газрын тос олборлох үйлдвэрт осол гарч найман хүн нас барж 7 хүн ор сураггүй алга болоод байна. Газрын тос олборлох үйлдвэрт осол гарах болсон шалтгаан нь хүчтэй хар салхи болсон гэж албаны хүмүүс мэдээлж байна. Осол гарсаны дараа гал түймэр, хийн хоолой дэлбэрэхээс сэргийлж ажилчидыг яаралтай өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.
Мексикийн тэнгисийн цэргийн флотынхон 61 хүнийг эх газар рүү хүргэжээ.

Иракт байгаа америкийн албаны хүмүүсийг хамгаалах ёстой Блэкватер фирмийн ажилчид энгийн иргэд рүү халдсан гэдэг дуулиан дэгдээд байгаа билээ. Энэ хэргээс болж АНУ ын төрийн департаментын дипломат ажилтны аюулгүй байдлыг хангах албаны дарга Ричард Гриффин ажилаасаа өөрийн хүсэлтээр халагдаж байгаагаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн 9 сард Блэкватерийн ажилчид энгийн номхон 17 ирак хүнийг буудан хороосон юм.

Лид5 Туркийн зэвсэгт хүчин тусгай албаны дайчид Иракын хойд хэсэгт байдаг Курдын ажилчны намын байр, штаб, зэвсэгийн агуулах руу агаараас цохилт өгч эхэлсэн байна.
Өнгөрсөн шөнө Турк Иракын хил дээр болсон цэргийн тусгай ажиллагааны үеэр аль аль талаас 30 гаруй хүн амь эрсэдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент, ард иргэдийнхээ шахалтаар, Иракын Курдын ажилчны намын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм. Энэ долоо хоногийн даваа гаригт Курдууд Туркийн цэргийн бааз руу халдсаны дараа байдал бүр ч хурцдаж, Турк улс хойд иракт явуулах цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн юм. АНУ ын засаг захиргаа Турк улсад хандан цэргийн ажиллагаа хийхгүй байхыг уриалсан билээ. Туркийн томоохон хотуудад газар нутаг тасдан авч тусгаар улс байгуулахыг санаархаж байгаа курдын ажилчны намын эсрэг тууштай тэмцэхийг засгийн газраасаа шаардаж байгаа юм.
Лид6 Энэ долоо хоногт АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Кубд худалдааны хориг арга хэмжээ авах болсоноо мэдэгдлээ. Тэрбээр, Кубд олон жилийн турш ноёрхосоор байгаа нэг дарангуйлагчийн дэглэмийг, ардчилалаар солих хүртэл хориг арга хэмжээгээ авсаар байх болно хэмээн хэлсэн юм.
Энэ долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ АНУын ерөнхийлөгч Жорж Буш, “Би Куб орныг Фидел Кастрогийн дарангуйлалгүйгээр харахыг хүсэж байна. Кубд ардчилсан төрийг бүтээн босгох хүсэл нь ганцхан АНУ бус дэлхий нийтийн хүсэл юм” хэмээн хэлсэн байна. Мөн түүнчлэн ерөнхийлөгч Жорж Буш өнөөдрийн Куб улсыг “албадан хөдөлмөр хийлгэх шорон” гэж нэрлэсэн юм. АНУын, Кубд тавьж байгаа худалдааны хориг арга хэмжээг, тус улсын эрх баригчид эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, улс оронд нь тогтсон дэглэмийг хүч хэрэглэн бусниулж байгаа бүдүүлэг оролдлого хэмээн хэлсэн байна.
Цагаан Ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр, АНУын ерөнхийлөгч Жорж Буш “Би өнөөдөр энэ индэр дээрээс хөдөлмөр эрхлэх сонголтоо хязгаарлуулсан, үг хэлэх эрхээ хясуулсан ард түмний өмнөөс, өөрийн үзэл бодлыг эрхэмлэж амьдрахыг хүссэнийхээ төлөө хяхагдан хавчигдаж байгаа ард түмний өмнөөс үг хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр, арлын жижиг тэрхүү улсад ардчилсан хөдөлгөөнийг дэмжих цаг ирээд байна. Өнөөдөр Кубын ард түмэн, өөрсдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэн босох цаг нь болсон. Өнөөдөр Кубд, дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн тэрхүү нийгмийг бүтээн босгох цаг нь ирээд байна” хэмээн хэлсэн юм. Дашрамд хэлэхэд, Кубын комминуст дэглэмийн эсрэг үгээ хэлсэнийхээ төлөө эх орноосоо хөөгдсөн улс төрийн орогногчидыг АНУ гар тосон хүлээн авдаг билээ.
Лид7. 2007 оны 5 сарын 3 нд эцэг эхтэйгээ Португальд амарч байгаад ор сураггүй алга болсон Мадлен гэдэг ангил охины ДНК ийн олдоц охиныг алсан байж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа Роберт Мьюрэтийн гэрээс олдоо гэж цагдаагийн газрынхан мэдээлжэ байна.
Португалийн цагдаагийн газрын ажилтнууд Роберт Мьюрэтийн гэрт үзлэг хийх үед охины үс, нулимсний сорьц илэрчээ. Энэ нь охин алга болсоноос хойш 25 өдрийн дараа Мадлен охины эцэг эхийн түрээслэн авч байсан машинаас илэрсэн сорьцтой яв цав таарч байгаа юм байна. Цагдаа нар эцэг эх нь охиноо хороож, дараа нь цогцосыг нь түрээсийн машинаараа зөөж амралтын газараас холгүй булсан гэж сэрдэж байгаа юм. Өнөөг хүртэл охиний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй бус байна..Мадлен охины ээж Кейт Маккан төрсөн охиноо хороосон хэрэгт сэжиглэгдсэнээсэ хойш анх удаа Португалийн телевизэд яриллага өгчээ.
ЭНЭ ӨДӨР
1838 оны энэ өдөр Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе мэндэлсэн байна.
1881 оны энэ өдөр Испаний зураач Пабло Пикасо мэндэлж байжээ. Тэр 91 нас сүүдэр хүрэхдээ 1885 уран зураг, 1228 уран баримал бүтээжээ.
1955 оны энэ өдөр АНУ ын Таппан компани богино долгионы цахилгаан зуухыг анх удаа зах зээлд гаргаж худалджээ. Хамгийн анхны богино долгионы зуух 1200 долларын үнэтэй байжээ.
1990 оны энэ өдөр оросын телевизээр Поле Чудес буюу Гайхамшигийн талбай нэвтрүүлгийн анхны дугаар гарсан байна. Анхны дугаарыг нь сэтгүүлч Влад ЛИСТЬЕВ хөтөлсөн байна.
2003 оны энэ өдөр ЮКОС компаний захирал Михаил Кодорковский баривчлагджээ. Түүнийг хууль бус аргаар их хэмжээний хулсы хөрөнгийг өөрийн болгосон гэж оросын хууль сахиулах байгуулагынхан буруутгадаг юм.
Өнөөдөр оросын холбооны улсад гаалийн ажилчидын баярын өдрийг тэмдэглэж байна.

Үдшийн мэдээ
Лид 1 Диана гүнжийн үхэлтэй холбоотой бас нэгэн шуугиан тарих баримт гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн танхимд өгсөн гэрчийн мэдүүлэг, Диана гүнжийн амийг хорлох гэсэн зохион байгууллалттай гэмт хэрэг байсан гэх сэжгийг үгүй хийх юм.
Диана гүнжийн хөлөглөсөн мерседес маркийн машиныг Парисын нүхэн гарц руу орох үеэр хар өнгийн нэгэн суудлын тэрэг, зам хөндөлдөж хурдыг нь сааруулахыг оролдож эхлэсэн гэнэ. Энэ тухай мэдээллийг гэрч Оливиер Партауче Лондон хотод болж байгаа шүүх хурлын танхимд, Парисаас интернет сүлжээгээр холбогдон өгсөн байна. Гэрч Оливиер Партауче “Би дуудлагаар жолоочын ажлыг хийдэг байсан. Тэгээд Парисын Понт Алмагийн нүхэн гарцын аман дээр үйлчлүүлэгчээ хүлээн зогсож байтал мерседес маркийн машин маш хурдтай орж ирсэн. Гэтэл мерседес маркийн машин урд хар өнгөтэй Форд Мондое загварын машин, харин нэг мотоцикл ижил хурдтай яг зэргэлдээ нь давхиж байсан юм. Харсаар байтал тэр хар машин, мерседес маркийн машины замыг хааж хурдыг нь сааруулахыг оролдож байсан ” гэж Лондонд болсон Шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгчээ. Диана гүнжийг папарци зурагчдаас зугтах зорилгоор хурд хэтрүүлж яваад осолдсон гэх таамаг байдаг юм. Энэ таамгийг батлах хамгийн чухал мэдүүлгийг хөлсний жолооч Олибиер өгчээ. 1997 оны 8 сарын 31нд болсон машины ослын дараа Оливиер гэрчийн мэдүүлэгийг тухайн үед Парисын замын цагдаад өгч байжээ. Гэрчийн мэдүүлгээс харахад мотоциклтэй залуу мерседес маркийн машины зургийг дарахаар улайрсан нь илт байсан гэнэ. Одоогийн байдлаар Лондонгийн цагдаа, найман папараци зурагчинг сэжиглэн баривчилаад байгаа бөгөөд 4ыг нь Диана гүнжийн үхэлд буруутган хэрэг үүсгээд байгаа юм байна.
Лид2. Манай дэлхийн хамгийн том иргэний агаарын тээврийн Airbus А 380 онгоц Сингапураас Сидней хотыг зорьж анхны арилжааны аялалаа хийлээ.
Сингапурын иргэний агаарын тээврийн компани одоогоос 18 сарын өмнө энэ онгоцыг захиалсан бөгөөд бараг 10 аад хоногийн өмнө л захиалсан онгоцоо хүлээн авсан юм. Шинэ Эйрбус онгоцны тийзийг интернэтээр дуудлага худалдаагаар зарсан юм. Нэг тасалбарын үнэ 560 аас зуун мянган доллар хүрсэн байна. Нэгэн зэрэг 850 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай Эйрбус онгоцоор 450 хүн Сингапураас Сидней рүү ниссэн байна. Эйрбус компани энэ онгоцыг үйлдвэрлэхэд 8, 5 тэрбум доллар зарцуулж, ашиглалтад өгөх хугацаагаа хоёр ч удаа хойшлуулж байлаа. Сингапур дахь Би Би Си ийн сурвалжлагчын мэдээлснээр онгоц цагийн хуваарийн дагуу Сингапурын олон улсын нисэх буудлаас хөөрсөн байна. Нислэг хэвийн үргэлжилж Сиднейд газардлаа гэж нисэх багийн ахмад газар руу дамжуулжээ. Эйрбусын гол өрсөлдөгч Боинг компани ч бас олон мянган хүн тээвэрлэх боломжтой ДРИМ ЛАЙНЕР ийг зохион бүтээх ажилдаа ороод байгаа юм. Жил зургаан сарын дараа Боинг компани Дрим лайнер онгоцыг ашиглалтад өгөх юм.
Лид3. Хатагтай Кондализа Райсыг үг хэлж байхад нь улаан будаг цацжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализай Райсийг үг хэлж байхад нь америкийн гадаад бодлогийг шүүмжилж, дайн тулаан хийж байгааг эсэргүүцдэг хөдөлгөөний нэгэн гишүүн халдсан байна. Танхимд байсан нэгэн эмэгтэй Кондализа Райсын нүүр лүү улаан будаг цацаж, чиний гар цусанд будагдсан гэж хашгирчээ. Энэ үед хамгаалагчид Иракт явуулж байгаа цэргийн ажиллагааг эсэргүүцэгчидийн дуу шуугианыг намдааж тайвшруулах гэж оролдсон байна. Хэдийгээр Кондализа Райс маш таагүй байдалд орсон ч өөртөө итгэлтэй байж бэлтгэсэн илтгэлээ уншиж дуусгажээ.
Лид4 Өчигдөр АНУ ын Флорида дахь сансрын буудлаа олон дахин ашиглах Шаттлл хөлөг хөөрсөн билээ. Шатлл хөлөг хөөөх үед түлшний савын бүрхэвчид нь гэмтэл гарч осолдох шалтгаан нь болж байсан юм. Нислэгийг удирдах төвьийнхэн өчигдөр амжилттай хөөрсөн Шаттлл хөлөгт ямар нэгэн гэмтэл учраагүй гэж мэдээлсэн байна.
Шатлл хөлөг хөөрсний дараа ямар нэгэн гэмтэл гарсан эсэхийг сэтгүүлчид төдийгүй мэргэжилтнүүд ч бас сонирхож байсан юм. Шатлл хөлгийн багийнхан дэлхийн тойрог замд гарсан хойноо хөлгийнхөө гадаргуугийн зургийг авч нислэгийг удирдах төв рүү илгээсэн байна. Өнөөдөр Шатлл Дисковери хөлөг олон улсын сансрын станцтай улаанбаатарын цагаар 22 цагт холбогдох юм байна. Шатлл хөлгийн баг олон улсын сансрын станцид 10 хоног ажиллахдаа таван удаа задгай сансарт гарч ажиллана.

No comments: