2007-10-11

Дэлхийн мэдээ 2007 10 11 ПҮРЭВ ГАРАГ


Лид 1. Османы эзэнт гүрний үед Армянчуудыг үй олноор хөнөөж байсан тухай баримтыг Америкийн нэгдсэн улсын конгресс улс орныг хоморголон устгах явдал гэж үзжээ. Харин Туркийн засгийн газрын эсрэг байр суурьтай байгаа юм байна.
Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас цагаан ордны төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулсах үед 27 хүнээс 21 гишүүн энэ асуудлыг улс үндэстэнийг хоморголон устгах явдал мөн гэж дэмжсэн байна. Энэ асуудалд Туркийн ерөнхийлөгч Абдул Гул өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ нь ямар ч үндэслэлгүй хүлээн зөвшөөршгүй асуудал гэж эсэргүүцлээ илэрхийлсэн ажээ. Ерөнхийлөгч Жорж Буш төрийн департаментийн энэ алхмыг сайшаахгүй байгаагаа мэдэгдсэн байна.Учир нь Турк улс нь Ирак Афганистан руу америкийн цэргийн хүчин, хангамж хүрэхэд дайран өнгөрдөг америкийн цэргийн чухал бүс нутаг учраас энэ асуудлаас болж хоёр орны харилцаа муудаж магадгүй хэмээн сэрэмжилж байгаа юм байна.

Лид2. АНУ-ын Огайо муж улсад төмөр замын осол гарчээ. Шатахуун, түлш ачиж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч онхолдсон байна.
Мэргэжилтнүүд ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй боловч гэрчүүдийн хэлснээр төмөр замын дагуу дэлбэрэлт болсон юм байна. Үүний дараа галт тэрэгний 5 цуваа замаасаа гарч газаарс 200 метрийн өндөрт шидэгджээ. Осол босон газар нь машины замаас нэлээн зайтай байдал болохоор гал унтраагч нар тэнд хүрч ажиллахад бэрхшээлтэй байгаа юм байна.

Лид3. Өнөөдөр америкийн Огайо мужид олныг цочроосон өөр нэг хэрэг гарсан юм. Тус мужын Кливленд хотын нэгэн дунд сургуулийн 14 настай хүү хоёр багш, өөр гурван сурагчыг буудаж амийг нь егүүтгэсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өөр хоёр хүн хүнд шархаджээ. Хүний амт насыг егүүтгэсэнийхээ дараа 14 настай хүү өөрийгөө буудаж амиа хоролжээ. Кливленд хотын цагдаагийн газрын дарга хэвлэлийн бага хурал дээр цагдаа нарыг ирэхээс өмнө гэмт хэрэг үйлсэн хүү өөрийнхөө амиа хорлосон байсан гэж мэдэгджээ. Энэ хэргийн гэрчүүд 14 настай хүү хоёр гартаа буу бариад сургуулийн хонгилоор явж байгааг харсан гэж ярьцгаажээ.
Эр. Тэр намайг онилсон ч би амжиж нуугдаж чадсан.
Гэж 15 настай Ронел Жексон ярьж байна. Сургуульд буун дуу гарсаны дараа дохиололын систем ажиллагаанд орж сурагчид хичээлийн анги танхимаасаа гарсан бол зарим сурагчид ханын шүүгээ, ширээний доор орж нуугджээ. Сургууль дээрээ гэмт хэрэг үйлдсэн хүү одоогоос хэдэн өдрийн өмнө найзуудтайгаа зодоон хийжээ. Үүнийх нь төлөө багш нар түүнийг хичээлд суухыг нь түр хориглосон юм байна. Багш нарыннхаа шийдвэрийг шудрага биш гэж үзсэн нь гэмт хэрэг хийх болсон шалтгаан болсон байна. 14 настай энэ сурагч хүнд гутал өмсөж, төмөр гинж зүүдэг готик урсгалыг шүтэн шүтэн биширдэг байсан байна. Түүнийг хичээлд суухыг нь хориглох шийдвэр гарсны дараа тэр ангийнхаа нэг охинд би та нарт нэг зүйл бэлдсэн байгаа гэж хэлж байсан гэнэ. Огайо мужын энэ сургууль нь бизнес, технололгийн чиглэлээр хүүхдүүдэд түлхүү мэдлэг олгодог 250 сурагчтай жижигхэн сургууль юм байна. Энэ хэргийн улмаас Кливленд хотын сургуулиуд даваа гариг хүртэл сургалт хүмүүжлийн ажилаа зогсоох болжээ. Сүүлийн 7 хоногт АНУ-д ийнхүү хоёр дахь удаагаа галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг гарч байна. Даваа гаригт Висконсин н мужид цагдаагийн ажилтан хардалтаас болж эхнэр болон 5 найзыгаа буудан алсан юм.

Лид4. Туркийн засгийн газар Курдын салан тусгаарлагч ажилчны намын эсрэг тууштай арга хэмжээ авна гэж мэдэгдэж байна.
Туркийн өмнөд хэсэг, Иракын хойд хэсэгт курдп үндэстэнүүд аж төрдөг бөгөөд тэд тусгаар тогтносон Курдистан улсыг байгуулахыг олон жилийн турш оролдож байгаа юм. Туркийн засгийн газар Курдын ажилчны намыг алан хядагч байгуулага гэж үздэг бөгөөд дэний эсрэг цэргийн ажиллагаа хийхээр бэлтгэжл ажлаа бүрэн хангажээ. Ирак Ираны хилийн орчимд байгаа Курдууд рүү Туркийн нисэх хүчнийхэн агаараас цохилт өгч байгаа юм байна.
Лид5. Газын зурвас хяналтаа тогтоогоод байгаа ХАМАС бүлэглэлмийнхэн Иордан голын баруун эргийг захирч байгаа ФАТХ намтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
ХАМАС бүлэглэл ФАТХ намтай яриа Арабын аль нэгэн орны нийслэлд уулзаж хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн мэдээлэл ХАМАС бүлэглэлийн албан ёсны сайтад гарсан байна. Өнгөрсөн зун хяналт тогтоосон Газын зурвасыг Изриалийн талд эргүүлэн өгөх асуудалыг хөндөж болох юм гэдэг санааг энэ мэдэгдэлд бичиж Палестины засаг захиргааны ерөнхий сайд Исмаил Хания гарын үсэг зурсан байна. Харин ФАТХ намын өндөр албан тушаалтанууд ХАМАС бүлэглэлтэй уулзалт хийхээр төлөвлөөгүй байна гэж хэлсэн байна.
Товч
Талибан хөдөлгөөнийхөнд бүтэн 3 сарын турш барьцаалагдаад байсан Германы 2 иргэн суллагдсан байна. Энэ бүх хугацаанд Афганистан болон Германый эрх баригчмид Талибан хөдөлгөанийхэтэй яриа хэлэлцээр хийсэээр байсан юм. Германыц иргэд 7 сарын 18 нд Талибчуудад барьцаалагдсан юм.

ОХУ-ын Третья ковын галерейд уран зураач Алексей Шишкины уран бүтээлийн үзэсгэлэн нээгджээ. Алексей Шишкины тодийлөн олны хүртээл болж байгаагүй бүтээлүүдийг энд дэлгэн үзүүлж байгаа юм байна.

Колумбын партизаны хөдөлгөөнийхөн засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн үймээнийг хэт үндсэрхэг, зүүний талыг баримталдаг партизанууд зохион байгуулсан юм байна.

Лид6.Австралид цаг агаарын онц ноцтой үзэгдэл болжээ. Тэнд салхиний хурд эрс нэмэгдэж хүчтэй аадар бороо, теннисний бөмбөгийн чинээ том мөндөр орсон байна.
Өчигдөрхөн л 35 хэмийн халуун байсан энэ газар өнөөдөр агаарын хэм 15 болж эрс буурсан байна. Теннисний бөмбөгний чинээ мөндөр олон зуун машин, орон сууцны цонхны шилийг хагалжээ. Мөндөрт цохиулсан олон аөрван хүн эмнэлэгт ханджээ. Австралийн өмгнөд хэсэгт болсон энэ байгалийн үзэгдэлийн үеэр цахилгаан дамжуулах шугам утас тасаржээ. 10 мянган орон айлд өрх гэрэл цахилгаангүй өнжсөн байна .
Лид7. Бразилийн өмнөд хэсэгт томоохон зам тээврийн осол гарсан байна.Ослын үеэр 30 хүн нас барж 100 гаруй хүнд бэртэл авчээ.
Эхлээд зорчигч тээврийн том оворный автобус ачааны хоёр машинтай мөргөлджээ.Хоёр цагийн дараа аврах алба, түргэн тусламжын эмч ослын газар ажиллаж байхад өөр нэг ачааны машины жолооч хүмүүсийг дайржээ. Нас барсан хүмүүсийн дротор гал сөнөөгч, эмч, цагдаа, сэтгүүлч нар байгаа гэнэ. Осолд орж бэртсэн хүмүүсийг орон нутгийн таван эмнэлэгт хуваарилсан байна.
Лид8. Казахстан дахь Байконуурын сансрын станцаас Союз ТМА-11 сансрын хөлөг хөөрсөн байна. Энэ хөлөгт оросын сансрын нисэгч Юрий Маленченко, америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, малайзын хамгийн анхын сансрын нисэгч Шейх Мушафар Шукор нар нисэж байгаа юм.
Союз сансрын хөлөг баасан гаригт Улаанбаатарын цагаар 22 цаг 50 минутад олон улсын сансрын станцтай холбогдох юм. Союз хөлөг олон улсын сансрын станцтай автоматаар холбогдох тухай нислэгийг удирдах төвөөс мэдээлжээ. Малайзын анхны сансрын нисэгч Шукор дэлхийн тойрог замд 7 хоног ажиллаад 10-р сарын 19-нд олон улсын сансрын 15 дахь багийн гишүүн Федор Юрчихин, Олег Котов нарын хамт эргэж ирэх юм байна. Союз ТМА 11 хөлгийн гишүүд сар руу болон ангараг гариг руу хүн нисэхэд сансрын жингүйдэлийн байдалЫ хүний бие махбодид ямар нөлөө үзүүлдэгийг судлах юм. Союз хөлгийн энэ багт хамгийн хамгийн гэсэн тодотгол олон байна. Тухайлбал малайзын хамгийн анхны сансрыйн нисэгч хөөрч байгаа бол анх удаа АНУ ын иргэн, тэр тусмаа эмэгтэй хүн хөлгийн багийн даргаар ажиллах юм.
Эр. Хөлгийн дарга танд энэ ташуурыг гардуудахыг минь зөвшөөрнө үү. Энд байгаа эрчүүд хэн хөлгийн дарга гэдгийг мартаж болохгүй шүү.
Эм. Багийн гишүүд миний үгэнд орно байхаа. Энэ ташуурны хэрэгм гарахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ ямар ч байсан үүнэийг чинь би авъя аа.
Лалын шашинтнуудын хувьд хамгийн чухал баяр Рамдан сар нь одоо болж байгаа юм. Лалын шашинтнууд өдөрт 5 удаа тогтмол цагуудад мөргөл хийдэг. Сансрын нөхцөлд хэрхэн мөргөл хийж боох тусгай зааварчилгааг ч өгчээ
Эр. Намайг Малайзад байхад сансарт хэрхэн мөргөл хийх тухай бичсэн 18 хуудас зааварчилгааг өгсөн.
Сансрын хөлөг 24 цагт дэлхийн бөмбөрцөгийг 16 удаа тойрдог байна. Иймээс малайзын сансрын нисэгчийн хувьд гараанаас хөөрөх цаг минутыг шинэ өдрийн эхлэл гэж тооцож таван удаа мөргөл хийх хугацааг нь тодорхойлж өгсөн байна.
Лид9. Шведийн Стокольм хотод энэ жил химийн шинжлэх ухааны салбарт Нобелийн шагнал хүртэх эрдэмтэний нэрийг зарласан байна. Энэ жилийн химийн салбарын шагналыг Германы эрдэмтэн Герхард Эртль хүртэх болжээ.
Германы эрдэмтэн Герхард Эртль хатуу гадаргу дахь химийн урвал нэртэй судалгааны ажлаараа Нобелийн шагнал хүртэх эрхтэй болжээ. Шведийн шинжлэх ухааны Академийн шинжээчид Германы химич Герхард Эртлийн нээл, судалгааны ажлыг шинжлэх ухааны олон салбарт өргөн ашиглах боломжтой гэж хэлсэн байна. Хатуу биетийн гадаргуу дахь химийн урвалыг судалж нээснээр компьютерийн хагас дамжуулагч, автомашины хөдөлгүүрийг сайжруулах боломжтой болсон юм. Германы эрдэмтэний нээлтийг байгалийн шинжлэх ухаанд ч ашиглаж болох гэнэ. Герхард Эртль энэ жил 71 настай. Тэр Берлины их сургуулийн хүндэт профессор юм. Тэр Штутгарт хотод төрж боловсрол эзэмшсэн бөгөөд америкийн нэгдсэн улс, германы их дээд сургуулиудад бүхэл амьдралынхаа турш багшилсан юм байна. Германы эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх болсон ХБНГУ ын канцлер Ангела Меркель баяр хүргэжээ.
Энэ өдөр
1881 оны энэ өдөр АНУ ын иргэн Дэвид Хендерсон ХЬЮСТОН зургийн аппаратын хальс зохион бүтээж патент авчээ.

1931 оны энэ өдөр ЗСБНХУ д хувийн худалдааг хориглосон тогтоол гарч байжээ

1958 оны энэ өдөр АНУ д зохиолч Эрнест Хэмингуйэн Өвгөн тэнгис хоёр романаар хийсэн уран сайхны киноны нээлт болжээ.

Харин 1976 оны энэ өдөр Бээжин хотод Мао Зэ Дуныг нас барсанаас хэдхэн өдрийн дараа түүний бэлэвсэрч үлдсэн гэргийг баривчилж байжээ. Энэ нь соёлын хувьсгалыг алдаатай зүйл байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн анхын дохио болжээ

1984 оны энэ өдөр АНУ ын сансрын нисэгч эмэгтэй Катрин САЛЛИВАН задгай сансарт гарч ажилласан хоёр дахь эмэгтэй болж түүхэнд нэрээ үлдээжээ.

Үдшийн мэдээ
Лид1.Чехийн нэгэн төрөх эмнэлэгийн эмч нар ердөө хоёр минутын зайтай төрсөн хүүхдүүдийг андуурч эхэд нь өгчээ. Бүхэл бүтэн 10 өдрийн турш хосууд солигдож ирсэн хүүхдийг арчилж байснаа задуу эцэг эхчүүд мэдсэн байна.

Нэг залуу эцгийн най нь цэнхэр нүдтэй шаргал үстэй охин чинь чамтай огт адилгүй юм байна гэж наргиа болгон хэлжээ. Үүний дараа залуу эуэг шинжилгээ өгч өөрийнх нь хүүхэд эмч нарын хариуцлагагүйгээм болж солигдсон болохыг мэдсэн байна. Солигдсон бяцхан хүүхдүүд бие биенээсээ ердөө 35 км зайтайг газар аж төрдөг болох нь тогтоогдсон байна. Ингээд хоёр гэр бүлийнхэн жинхэнэ хүүхдүүдээ сольж авцгаасан байна. Залуу хосууд төрөх эмнэлэгийн эмч нарыг шүүхэд өгсөн байна.

Лид2.Пол Макартни эхнэр загвар өмсөгч Хиза Мэйлсээ салж байна. Өнөөдөр тэдний гэр бүлийг цуцлах шүүх хурал болж байна.
Хатагтай Хиза Мэйлс нөхөр Пол Макартнигаас салахдаа хэдийн хэмжээний нөхөн төлбөр авах бол гэдэг асуулт олны анхаарлыг маш их татаж байгаа юм. Тэр барагцаагаар 100 сая долларыг нөхөн төлбөрт авахыг үхсэж байгаа гэнэ. Хэрвээ Лондон хотын шүүх Хизи Мэйлийн хүсэлтийн дагуу 100 сая долларын нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргах юм бол Битлз хамтллагийн гишүүн байсан Пол Макартнид сохор зоос ч үлдэхгүй юм байна. Энэ гэр бүлийн харьцаанд ан цав гарсан нь 2006 оны 5 сард олны сонорч хүржээ. Тэд Биатрис гэдэг нэг охинтой юм байна.

Лид3. Италийн автомашины үйлдвэр Ферари загварын люкс ангилалын дэд зэргийн худртай машиныг зохион бүтээсэн байна. Машиныг зохион бүтээх ажилд Михаил Шумайхер ч оролцжээ.
Үзэгч таны харж байгаа энэ машин 320 км цаг хурдалж чадна. Энэ нь 510 мориний хзчтэй гэсэн үг юм. Машиныг эргэх чадвар, өндөр хурдтай болгохйн тулд зарим эд ангиудыг маш хөнгөн металлаар хийсэн юм байна.
Эр. Хөдөлгүүр бол мэдээж Ферраригийн зүрх нь. Зохион бүтээгчид хөдөлгүүрийн жинг аль болох багасгаж чадсан юм.Ихэнхи эд ангиуд нь карбон гэдэг хөнгөм металлаар хийгдсэн. Хамгийн гол нь хөдөлгүүрийн хүчнийг нэмсэн. 510 мориний хүчтэй.
Энэ машиныг хүмүс аль хэдийнэ Итали пуужин гэж нэрлээд байна. Үнэхээр сансрын пуужин хөөрөхийн өмнө үүсдэг шиг дуу чимээг шинэ Ферари үүсгэдэг. Сонирхуулж хэлэхэд Италийн дөрвөн хүн тутмын нэг нь бас Ферари гэдэг овогтой юм байна.
Шинэ хурдны машиныг хурдны, жирийн, борооны үед гээд ажиллах дэглэмийг нь жолооч өөрөө тохируулж сонгож болдог байна. Шинэ машинбы үйлдвэрийн үнэ нь 250 мянган евро. Хэдийгээр өндөр үшнэтэй ч хятад, оросын тэрбумтанууд худалдан авах захиалгаа алдь хэдийннэ өгсөн байна.

Лид4. АНУ-ын Нью-Йорк хот дэлхийн хамгийн түгээмэд гэрийн тэжээмэл амьтан болох муурны үзэсгэлэн яармаг болж байна.
Энэ жилийн шилдэг муур шалгаруулах үзэсгэлэн яармагт 40 гаруй үүдэрийн муур оролцох мэдүүлэгээ өгсөн байна. Оросын цэнхэр нүдэт үүлдэрийн муужгай энэ жилийн шилдэг муураар шалгарах найдлагатай байна гэж мэргэжилтнүүд ярьсан байна.



No comments: