2007-10-10

Дэлхйин мэдээ 2007-10-10 Лхагва гараг

Лид1. Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ираклий Оркуашвили хууль сахиулагчид шоронгоос сулласаны дараа түүний талаар олон арван таамаг цуу яриа дэгдээд байна.
Түүнийг өнөөдөр өглөө прокурорын газрын ажилтунууд Тбилиси хот дахь орон сууцанд нь хүргэж өгсөн байна. Окруашвили хэвлэлийнхэнтэй харилцахаас татгалзаж байжээ. Зарим эх сурвалжууд түүнийг эхнэр хүүхдийн хамт хилийн чанад руу явсан гэж мэдээлж байна. Харин энэ мэдээллийг түүний өмгөөлөгч Эка Беселия няцааж байна.
Эм. Тэр хаашаа ч яваагүй. Би дөнгөж сая түүнтэй гэрт нь уулзсан. Хэн түүнийг суллалуулах гэж 10 сая лари буюу 6,5 с сая доллар хууль сахиулах байгуулагынханд төлсөнийг Окруашвили өөрөө мэдэхгүй байна.
Окруашвили шоронд байхдаа телевизэд ярилцлага өгөхдөө хэвийн бус байдалтай байсан гэж сөрөг хүчний намынхан мэдэгджээ. Гэвч Окруашвилид сэтгэл зүйн болон биеийн хүчний ямар нэгэн дарамт үзүүлээгүй байна. Ийм шинж тэмдэг илэрсэнгүй гэж Гүржийн эмч нар дүгнэлт хийжээ.

Лид2. Францын ерөнхийлөгч Николя Саркози ОХУ д анх удаа төрийн тэргүүний хувиар ажлын айлчлал хийж байна. Үүнээс өмнө 2004 онд Николя Саркози францын эдийн засгийн сайд байхдаа ОХУ д ирж байсан юм.
Германд болсон Их наймын уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Путин Францын төрийн тэргүүнийг албан ёсоор урьжээ. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн ОХУ д хийж байгаа айлчлал хоёр өдөр үргэлжилэх юм.. Путин Николя Саркози нар уулзалтын үеэр тун найрсаг яриа өрнүүлж бие биенээ чи гэж үеийн найзууд шиг дуудаж байжээ.
Эр. Франц улс дэлхийн тавцанд Орсын хамгийн итгэлтэй түнш байсан. Ирээдүйд ч бас Франц улс бидний найдаж болох түнш хэвээр байна гэж би найдаж байна.
Гэж ОХУ ын ерөнхийлөгч Путин хэлжээ. Үүний хариуд Францын төрийн тэргүүн
Эр. Би нууцлаг орос сэтгэлгээг ойлгохыг хүсэж байна. Та ч бас бидний энэ эрмэлзлэлийг ойлгоно байхаа гэж найдаж байна.
Гэж хэлсэн байна. Уулзалтйн дараа Дараа нь тэд оройн зоог барихаар ерөнхийлөгчийн өргөөнөөс явжээ.Энэ үед Владимир Путин өөрөө жолоогоо барьжээ. Франц, Оросын төрийн тэргүүн нар энэ удаа хоёр орны харилцааг хөгжүүлэх, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилүцож, Косовогийн хязгаарын ирээдүйн статус, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах юм байна. Франц улс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоох нь зүйтэж гэж үзэж байгаа юм. Харин ОХУ Ираны эсрэг ямарваа нэгэн хориг тогтоохыг эсэргүүцсэн байр суурь баримталж байна. Николя Саркози орос дахь хүний эрхийн асуудлыг хөндөж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Энэ асуудал Кремлийн удирдагчидын хувьд тааламжгүй сэдэв юм.

Лид3. Казахстаны Байконур дахь сансрын буудлаас Союз пуужин хөөрөх бэлтгэл ажилаа бүрэн хангажээ.
Мэргэжилтнүүд пужинг гарааны газар байрлуулж нислэгийн өмнөх бүх хяналт шалгалтыг хийж дуусгасан байна. Оросын Союз сансрын хөлөг маргааш эх дэлхийгээс хөөрч дэлхийн тойрог замд ажиллаж байгаа олон улсын сансрын станцид хүрэх юм. Союз хөлгөөр оросын сансрын нисэгч Юрий Маленченко, америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, түүнчлэн Малайзын анхны сансрын нийсэгч Шейх Музафара Шукора нар нисэх юм байна.
Лид4.Пакистаны хойд Вазиристан мужид гурав дахь өдрөө үргэлжилж байгаа мөргөлдөөний үеэр наад зах нэь пакистаны 45 цэргийг албан хаагч, афганистаны Талибан зэвсэгт хөдөлгөөний 150 гишүүн амь үрэгдсэн байна. Энэ тухай Пакистаны батлан хамгаалахын яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Өөр нэг нотлогдоогүй мэдээллээр бол мягм ар гаригт болсон агаарын цохилтын үеэр Талибан хөдөлөгөөний 50 гаруй дайчид амь үрэгджээ. Өнгөрсөн даваа гаригаас хойш ор сураггүй алга болсон Пакистаны 15 цэргийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.Пакистан Афганистаны хилийн Мир Али хотын орчимд ширүүн тулаан одооч үргэлжилж байгаа юм байна. Хил дээр болж байгаа энэ мөргөлдөөний үеэр энгийн номхон иргэд, хүүхэд эмэгтэйчүүдийн амь нас эрсэдсэн тухай барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Пакистаны Мир Али хот нь Аль кайда, алибан хөдөлгөөнийхөний уулздаг гол бааз хот юм байна.

Товч
Вьетнамд 10 сарын 3 нд болж өнгөрсөн Леким хар салхи их хэмжээний хохирол учруулсан талаар мэдээлж байсан. Тэгвэл хар салхиний үер алга болсон хүний тоо 8? Болж нэмэгдсэн байна. Вьетнамд хар салхи, үерийн улмаас 60 мянган байшин усанд автаж дэд бүтцийн салбар доголдсон юм.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин гавъяа байгуулсан тавь гаруй хүнийг төрийн дээд шагналаар урамшуулжээ. Шагнал авсан хүмүүсийн дотор урлагийн зүтгэлтнүүд, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүс байгаа юм байна.

Лид5 Туркийн засгийн газар, Иракт цэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг парламентаараа батлуулахыг хичээж байна. Хэрэв Туркийн парламент, засгийн газрын саналыг дэмживэл Турк, Ирак өөрийн цэргийг оруулах нь ойлгомжтой болох юм гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Өнгөрсөн амралтын өдөр Туркт, зэвсэгт халдлага болж тус халдлагын улмаас 15 Турк зэрэг амь насаа алдсан юм. Тус халдлагын ард Туркийн салан тусгаарлах үзэлтэн Курдын Ажилчидын Нам байгаа гэдэгт Туркийн засгийн газар баттай итгэж байгаа билээ. Иймээс тус халдлагыг дэгдээн, Туркийн ард түмний сэтгэл зүйд хараар нөлөөлөхийг оролдож байгаа Курдын ажилчдын намыхныг Туркийн засгийн газраас барьж шийтгэх ажиллагааг явуулах шийдвэрийг гаргасан юм. Харин тус намын гол дэмжигчид болон удирдагчид Иракт нуугдаж байгаа гэсэн тагнуулын баттай мэдээлэл Туркийн засгийн газарт байгаа учраас тус мэдээлэл дээр тулгуурлан Курдын салан тусгаарлагчдыг барих зорилгоор Туркийн засгийн газар Иракт цэргийн хүч оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм. Туркийн засгийн өөрийн байр суурийг илэрхийлсэн саналыг парламентаараа хэлэлцүүлэхээр оруулаад байгаа билээ. Туркийн цэргийн үйл ажиллагаа явагдаж эхэлвэл Иракийн өмнөд хэсэгт тогтворгүй байдал үүсэж, арай ядан хөл дээрээ тогтон ядаж байгаа Иракийн тогтвортой байдлыг үгүй хийнэ хэмээн Вашингтоний зүгээс ихээхэн санаа зовниж байгаа юм. “парламент, засгийн газрын саналыг батласан даруйд Туркийн цэргүүд Иракийн өмнөд хэсэгт нэвтрэхэд бэлэн, тушаал хүлээн зогсож байгаа” хэмээн Туркийн Батлан Хамгаалах Яамны сайд Весди Гонул мэдэгдээд байна.

Лид6. НҮБ ын хүний эрхийн зөвлөл Бирмийн эрх баригчидаас дахин тусгай элч хүлээн авахыг шаардсан байна.
Бирм болоод нөхцөл байлыг газар дээр нь танилцах, илүү тодорхой мэдээлэл авахын тулд НҮБ Бирм руу дахин төлөөлөгчөө илгээх саналтай байгаа юм. Бирм улсад НҮБ ийн хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгч Пуало Сержио Пинейру гэдэг хүн ажиллаж байсан юм. Түүнийг Бирмийн тусгай албаныхан тагнаж мөрдөн мөшгиж, үйл ажиллаагааг нь хянадаг байсан нь 2003 онд илэрчээ. Пуало Сержио Пинейру Бирмийн улс төрийн хоригдолуудтай ярилцсаны дараа тус улсын эрх баригчид түүнийг эх орноосоо гаргасан юм.

Лид7 Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Руди Гуляни болон Мит Ромний нар Мичиганд болсон телевизийн хэлэлцүүлэгийн үеэр татвар болон түүний зарцуулалтын тухай асуудлаар санал зөрөлдсөн ажээ.
Нью Уоркийн хотын дарга асан, Массачуссетс хуучин захирагч нар хуучныг баримтлагчдын дэмжлэгийг авахын төлөө өрсөлдөж, татварыг бууруулах талаар илүү их ажил хийх болно гэж мэдэгдсэн байна. Авто машин үйлдвэрлэлийн өлгий нутаг болсон Мичиган нь Америкад ажилгүйдлийн хэмжээгээрээ хамгийн дээгүүрт ордог юм. Бүгд найрамдах намаас ерөнийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Мит Ромний, Руди Гуляни нарын хоорондын зөрөлдөөн нь эдийн засгийн асуудал дээрх тэдний өөр өөр байр сууринаас эхэлсэн юм. Гуляни Нью уоркийн хотын дарга байхдаа татварын тухай асуудлыг хоёр удаа авч хэлэлцсэн ба энэ удаа татварыг хорин гурван янзаар татварыг бууруулах боломжтой гэж мэдэгдсэн байна. Хотын даргын албан тушаалыг хаших хугацаандаа би татварыг 17 хувиар бууруулж чадсан бөгөөд Мит Ромний Массачусэтийн захирагч байхдаа татварыг 11 хувиар нэмэгдүүлсэн гэж ноён Гуляни хэлсэн юм.Энэ мэдэгдлийн хариуд Ноён Ромний энэ бол бялдууч зусар явдал тийм зүйл болоогүй гэж няцаасан бөгөөд хотын дарга ноён Гулянид хандаж та өөрийнхөө үйл ажиллагааг шалга, би Массачусэтийн захирагч байхдаа татварыг огтхон ч нэмээгүй харин ч бууруулсан гэж нэмж хэлжээ. Руди Гуляни үндэсний санал хураалтыг тэргүүлж байгаа бол Мит Ромний Шинэ Хамфшир, Иова мужийн санал хураалтыг тэргүүлж байгаа юм байна. Жүжигчин асан Тэнэссийн синатч Фрэд Томсон анхны асуудлаа дэвшүүлж өөрийнхөө сонгуулийн ажлын гараагаа хийсэн байна.Ноён ТомсонТелевизийн олон цуврал кинонд тоглож олны танил болсон юм.Түүнээс эдийн засгийн талаар асуухад энэ нь сүүлийн үед хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал бөгөөд засгийн газар ирээдүй болсон хойч үедээ хөрөнгө оруулалт хийхэд зарцуулна гэж хэлсэн байна.

Лид8. Энэ жилийн физикийн салбарт Нобелийн шагнал хүртэх хүмүсийн нэрс тодорчээ.
Францынн эрдэмтэн Альбер Фер, германы эрэдмтэн Петер Грюнберг нар Шведийн шинжлэх ухааны академийн энэ нэр хүндтэй шагналыг хүртэх болсон байна. Тэд цахилгаан нэвтрүүлэхэд соронзон орны үзүүлэх нөлөөг 1988 онд тус тусдаа нээсэн юм. Тэдний энэ нээлтийн ачаар асар их багтаажтай компьютерийн хатуу дискийг зохион бүтээх боломжтой болсон юм. Франц, Германы эрдэмтэдийн нээлтийг өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглэж байна.

Энэ өдөр
Өнөөдөр дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна. 1992 оны энэ өдөр Олон улсын Сэтгэл зүйн эрүүл мэндийн холбоо сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байхыг санаачилсан юм.

Жил бүрийн 10 сарын хоёр дахь долоо хоногийн лхагва гаргийг байгалийн гамшигийн эрсдэлийг багасгах өдрийг дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ тэмдэглэлт өдрийг 1989 оноос хойш НҮБ ийн санаачилгаар тэмдэглэх болсон юм.

1731 оны энэ өдөр Ус төрөгчийг нээсэн английн химич Генри Кавендиш мэндэлсэн байна.

1865 оны энэ өдөр Америкийн иргэн Жон Уэсли ХАЙЯТТ биллярдын бөмбөлөгийг бодож олж патент авч байжээ.

1964 оны энэ өдөр Токио хотод 28 р олимпын наадмын нээлт болжээ. Энэ нь Ази тивд болж байгаа хамгийн анхын олимдын наадам юм.

1993 оны энэ өдөр ОХУ ын НТВ телевиз нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. НТВ телевизээр гарсан хамгийн анхны нэвтрүүлэг нь долоо хоногийн үйл явдлын тойм хөтөлбөр байжээ.

2000 оны энэ өдөр Их Британий эмэгтэйчүүдийн холбоо энэ зууны шилдэгг эмэгтэйгээр дэлхийн хамгийн анхын сансрын нисэгч Валентина Терешковаг тодруулсан байна.

Үдшийн мэдээ
Лид1. Лам нарын бослогыг дэмжиж баттай зогсож байсан Бирмийн сөрөг хүчний намынхан, Бирмийн цэргийн эрх баригчидтай ямар ч урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хэлэлцээр хийх болно гэдгээ мэдэгдлээ.
Өнгөрсөн 9р сард Бирмийн лам нар, Бирмийн дарангуйлагч засгийн эсрэг нэгэн дуугаар боссон боловч цэргийн харгис хүчний өмнө мөхөсдөж тэдний бослого дарагдсан юм. Энэ үйл явдалыг олон улсын ажиглагчид, Бирмд ардчилалыг эхлүүлэх анхны алхам байлаа хэмээн үзсэн. Өчигдөр Бирмийн цэргийн эрх баригчид, лам нарын бослогыг идэвхитэй дэмжиж байсан хатагтай Сүү Кайтай хэлэлцээр хийх санал тавьлаа. Хатагтай Сүү Кай нь одоо 62 настай бөгөөд Бирмийн Үндэсний Ардчилалын Намын лидер юм. Тэрбээр 1990 онд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж байсан ч өнөөдрийг хүртэл Бирмийн эрх барихад шууд утгаар оролцож байгаагүй юм.

Лид2. АНУ ын Питсбург хотын нэг иргэн нэг сая долларын дэвсгэртээр гүйлгээ хийхийг оролджээ.
Ийм том мөнгөн дэвсгэртийг урьд өмнө нь харж байгаагүй дэлгүүрийн кассчин бүсгүй менежерээ дууджээ. Үүний Дэлгүүрийн менежер хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх гэж завдсан этгээдийг саатуулж цагдаа дуудаж баривчлуулжээ. АНУ ын Техас мужын нэгэн сүм зарлал сурталчилгааны зорилгоор нэг сая доллар гэсэн бичигтэй мөнгөн тэмдэгттэй төстэй цаас хэвлэсэн юм байна. АНУ д нэг сая долларын мөнгөн дэвсгэрт байдаггүй юм.


Лид3 АНУ ын томоохон эрчим үйлдвэр байгаль орчныг бохирдуулж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Сүүлийн найман жилийн турш энэ компани өөрийн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.
АНУм ын эрчим хүч үйлдвэрлэгч Эй и Пи компани хорт утаа ялгаруулах хэмжээгээ багасгахын тулд хүлэмжийн хийн шүүлтүүр тавих болжээ. Эй и пи компани үүний тулд 4 аравны таван тэрбум доллар зарцуулах болжээ. Байгаль орчинд хохирол учруулсан ямар ч байгуулага олон зуун мянган долларын торгууль төлдөг юм байна.

Лид4. Исландын Рейкъявик хотод Жон Ленноны дурсгалд зориулсан Энх тайвны цамхагийг нээсэн байна. Өчигдөр Жон Ленонны төрсөн өдөр байсан юм. Тэр хэрвээ энх тунх байсан бол 67 насны төрсөн өдрөө тэмдэглэх байлаа.
Алдарт хөгжимчин Жон Ленноны бэлвэсэн гэргий Йоко Оно энх тайвны цамхагийн нээлтийн ёслолд оролцжээ. Үзэгч таны харж байгаа энэ гэрэлт цамхагийн дизайныг одоогоос 40 жилийн өмнө хөгжимчин Жон Леннон дэлхий ертөнцөд энх тайван амар амгалан байдал тогтоосой гэж мөрөөдөж бодож олжээ.
Эм. Энэ бол Исландын ард түмэнд манай гэр бүлийн зүгээс өргөн барьж байгаа бэлэг.
гэж хатагтай Йоко Оно мэдэгдээд миний нөхрийн мөрөөдөлийн цамхаг бий болсонд би маш их аз жаргалтай байна гэж нэмж хэлсэн байна. Жон Ленноны дурсгалд зориулсан цамхагийн нээлтэнд Жон Ленноны хүү Шон, Ринго Стар, мөн домогт Ливерпулийн дөрвөл гэгддэг Битзл хамтлагийн бөмбөрчин оролцжээ. Энэ цамхаг Жон Ленноны амиа алдсан 12 сарын 8 өдөр хүртэл гэрэлтэх юм байна.

No comments: