2007-10-18

Дэлхийн мэдээ 2007-10-18 Пүрэв гараг

Лид1. Туркийн парламент өчигдөр Ирак руу цэргийн ажиллагаа эхлүүлэх эсэх асуулдаар санал асуулга явуулсан байна. Туркийн парламентын гишүүдийн ихэнхи нь Хойд Иракд байдаг Курдын ажилчны намын эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг дэмжсэн байна.
Курдуудын эсрэг цэрэг хөдөлгөхийг Турктийн хүн амын ихэнхи нь дэмжиж байгаа юм. Туркын засгийн газар Иракад хандан хойд хилийнхээ хамгаалалтыг чангатгахыг олон удаа сануулж байсан ч Иракын засгийн газар олигтой арга хэмжээ аваагүй. Иймд Турк улс иракын хойд хэсэгт байдаг Курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боллоо гэж Туркийн парламентаас гаргасан хуулинд дурьдсан байна. Туркийн ерөнхий сайдп Тайип Режеп Эрдоганий хэлснээр Туркийн зэвсэгт хүчин ойрын үед Ирак руу цэргээ оруулна гэсэн үг биш юм. Сүүлийн саруудад иракын Курдууд Туркын хилийг зөрчих нь олширч алан хядах ажилагаа явуулдаг болоод байгаа юм. Турк улс хойд иракт цэргийн ажиллага хийх гэж байгааг АНУ –ын засгийн газар эсэргүүцэж байна. Учир Иракт эхлүүлсэн америкчуудын дайны гал нэг мөсөн дуусаагүй байхад Туркуд Ирак руу цэргээ оруулах нь нөхцөл байдлыг бүр ч хүндрүүлнэ гэж Цагаан ордоны засаг захиргаа үзэж байна. Америкын конгресс саяхан Османы эзэнь улс 1915 онд Армян үндэснийг бөөнөөр нь хомроглон устгасан гэж тогтоол баталсны дараа Америк Туркийн харилцаа эрс муудсан юм. Османы эзэнт гүрний залдгамжлагч нь өнөөгийн Турк улс юм. Иймд Турз улс америкийн Конгрессийн тогтоолд маш дурамжхан байгаагаа илэрхийлсэн. Турк улс хойд иракт цэргээ оруулснаар Иракасас дүрвэгсэдийн тоо эрс нэмэгдэх болно гэж НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал эрхэлсэн агентлагийн тэргүүн анхааруулж байна.

Лид2 өнгөрсөн 9р сарын сүүлээр Бирмд гарсан лам нарын бослогын дараа, Бирмийн засгийн газар олон зуун лам нарыг баривчилан хорьсон юм. Харин энэ долоо хоногт Бирмийн лам нарын бослогыг удирдсан гурван хүнийг суллаа гэж ВВСийн Бирм дэх сурвалжлагч мэдээлсэн байна.

Өнгөрсөн 9р сард болсон лам нарын бослогод оролцсон хэрэгт буруутган 2000 гаруй лам нар болон энгийн иргэдийг баривчилсан юм. Баривчлагдан хоригдож байсан иргэдийн дунд Бирмийн хошин урлагын мастер Загана, Бирмийн ард түмний дунд хүндлэгдсэн алдарт жүжигчин Квау Тай болон түүний эхнэр нар байсан. Харин энэ Лхагва гарагт Бирмийн засгийн газар Загана, Квау Тай болон түүний эхнэрийг суллалсан байна. Бирмийн хошин урлагын жүжигчин Заганыг, Бирмд гарсан лам нарын ардчилсан бослогыг идэвхитэй дэмжин оролцож байсан гэдэгт буруутгаж цагдан хорьсон бол алдарт жүжигчин Тай болон түүний эхнэрийг бослогод оролцсон лам нарт нууцаар хоол өгч, нуун далдалж байсан хэргээр хорьсон билээ.

Лид3. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Конгрессын дээд шагнал алтан одонг Буддын шашны тэргүүн Далай ламд гардуулсан байна. Капитолын ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр АНУ –ын төрийн тэргүүн хятадын удирдагчдад хандан шашны зүтгэлтнийг мөрдөн мөшгихөө зогсоож далай ламтай хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалжээ.
Далай ламтай хэлэлцээрийн ширээний ард суугаад энх тунх эв найрамдалыг эрхэмлэгдэг хүн гэдийг нь хятадын удирдагчид мэдрэх болно. Шашны итгэл үнэмшилээсээ болоод шаналж байгаа хүнийг хараад америкчууд бид зүгээр сууж болохгүй гэж Жорж Буш нэмж хэлжээ. Хятадын гадаад хэргийн сайд Ян Зе Чи америкийн засгийн газарт хандан Далай ламд шагнал гаруудалгүй байхыг уриалаад далай ламыг төрийн өндөр түвшинд хүлээн авч байгаа нь хятад америкийн харилцаанд ноцтой хохирол учруулах болно гэж анхааруулсан юм. Буддын шашны тэргүүн Далай лам АНУ-д өмнө нь хэд хэдэн удаа зочилж байсан юм. Үүнээс Америкийн засгийн газар Далай ламыг төрийн зочны хувиар хүлээн авч байсангүй. Урьд нь Жорж Буш Далай ламыг өөрийн гэрийн зочин гэж үзэж хүээн авч уулздаг байсан юм. Энэ жил 72 нас сүүдэр хүрсэн Далай лам 1959 оноос хойш хилийн чанадад цагаачлан амьдарч байна. 1959 онд Түвд үндэстэнүүдийн бослогийг хятадын зэвсэгт хүчин нухчин дарсанаас хойш далай лам төрөлх эх орон Түвдэд очоогүй байна. Бүгд Найрамдах Хятад ард Улс 1950 онд Түвдэд өөрийн захиргааг бий болгож, Түвд бол хятад удсын салшгүй хэсэг гэж үздэг болсон юм. Түвд нь одоо хядаын бүрэлдэхүүнд өөртөө засах орон гэдэг хязгаарлагдмал статустай байдаг юм. Жорж Буш өөрийн биеэр Конгрессийн алтан медалийг Далай ламд гардуулна гэдгээ хятадын ерөнхийлөгчид дуулгасан бөгөөд үүний хариуд Ху Жин Тао дурамжхан байгаагаа шууд илэрхийлсэн байна. Капитолын ордоны Ротондо танхимд Далай ламд шагнал гардуулах ёслолд америкийн сенатын гишүүд, буддын шашны лам нар, хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелийн энх тайвны шагналт Эль Визель, Түвд дэхь хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнд идэвхитэй оролцдог амещрикийгн кино жүжигчин Ричард Гир, нар байжээ. Конгрессийн дээд шагнал алтан медалийг Нельсон Мандела, Тереза эх, Ромын хамба лам 2-р Ионн Павел нар хүртэж байсан билээ. 2004 оны 12-р сард Далай лам ОХУ-д айлчлал хийж байсан ч оросын төрийн өндөрлөгүүд хятадын эсэргүүцэлээс болгоосжилж Далай ламыг хүлээн авч уулзаагүй юм. Харин өнгөрсөн 9 сард Далай лам Хобооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж байлаа.

Лид4. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр гарын тосны үнэ 87 доллар 61 цент болж нэмэгдсэн байна.
Газрын тосны үнэ огцом өссөн нь Турк улс Иракадп цэргийн ажилагаа хийх гэж байгаатай холбоотой гэж эдийн үзасагчид тайлбарлаж байна. Турк улс Иракын хойд хэсэгт цэргийн ажилалгаа явуулснаар газрын тосны олборлолтод сөрөг нөлөө үүүлэх байх гэж мэргэжилтнүүд таамагдаж байна. Газрын тос экспортлогч орнудын байгуулага ОПЕК газрын тосны үнийн хэлбэлэзл түр зуурын үзэгдэл гэж мэдэгдэж байна..
Товч
Укрианы сонгуулийн ерөнхий хорооны гаргасан парламентын ээлжит бус сонгуулийн дүнгийн тайланд ноцтиой зөрчил илэрсэн гэж Укрианы коммунист нам мэдэгджээ. Гэсэн хэдий ч сонгуулийн ерөнхий хорооны дүн хүчин төгөлдөр хэвээр гэж үзэж байна. Сонгууль олонхийн санал авсан Юлия Тимошенкогийн блок нам, Манай Украин намтай эвсэл болж засгийн газраа байгуулах тохиролцоонд хүрсэн юм. Укрианы ерөнхий сайдаар Юлия Тимошенко томилогдох юм байна. Түүнийг ч ерөнхийлөгч Виктор Ющенко дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.

Өчигдөр ОХУ-ын Свердловск мужын Кировградын хүүхдийн засан хүмүүжүүлэх хорих ангид үймээн дэгдсэн юм. Хоригдол хүүхдүүдийн өдүүлсэн үймээнийг намжаах гэж ороллох үед гурван хүүхэд амиа алдаж 20 гаран хүүхэд бэртэл гэмтэл авюсан юм. Болсон хэрэг явдлыг нарийвчлан судлахаар тусгай хороо байгуулагдсан байна. Мужын прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэжэээ.

Францын ерөнхийлөгч Николя Саркози, түүний гэргий хатагтай Сесилия нар гэр бүлээ цуцлуулахаар албан ёсоор шүүхэд хандсан байна. Францын ерөнхийлөгчийн гэргийн, тэргүүн хатагтай Сесилия эхлээд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа талаар шүүхэд өргөдөл гаргажээ. Үүний дараа Францын ерөнхийлөгч шүүхэд өөрийн биеэр ирж гэр бүлээ цуцлуулах тухай бичиг баримтад гарын үсгээ зурсан байна.

Лид5. Пакистаны экс ерөнхий сайд Беназир Бхутто сүүлийн 8 жилийн турш хилийн чанадад аж төрж байгаад өнөөдөр эх орондоо эргэн ирлээ. Беназир Бхутогийн хөлөглөмсөн онгоц Карачи хотын нисэх буудалд газардсан байна.
Беназир Бхутог Карачи хотод ирэх үед олон мянган хүн угтахаар гудамжинд цугларчээ. 15 сая хүнтэй Карачи хотод Бхутогийн нэр хүнд асар өндөр байдаг юм. Пакистаны экс ерөнхий сайд Карачи хотын нисэх буудлаас Пакистан улсыг эмхолэн байгуулсан Мухамед Али Жины шарилд хүндэтгэл үзүүлсэн байна. Карачи хотод Беназир Бхутог ирэхээс өмнө өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Беназир Бхуто дараа нь өөрийн төрөлх хот Ларканад очих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Их Британи улсад сүүлийн найман жилийн турш амьдарсан Беназир Бхуто Скай ньюс телевизэд өгсөн ярилцлагадаа үлдсэн амьдралдаа Пакистанд өнгөрүүлнэ гэж хэлсэн байна. Беназир Бхутогийн эцэг нь Пакистаны нэртэй жулс төрч байсан бөгөөд 1979 ондм цэргүүд буудан хороож байсан юм. Эцгийнхээ үхлтийн дараа тэр улс төрд хөл тавьж Пакистаны хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар 1988 онд томилогджээ. Беназир Бхутог авилагиыйн хэрэгт буруутгасан тул 1999 онд эх орноо орхин явсан юм. Энэ 10 сарын эхээр Пакистаны төрийн тэргүүн генерал Первез Мушараф 1988-1999 онд төрийн албан ажиллаж байгаад гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Беназир Бхуто эх орондоо эргэн ирэх боломжтой болжээ. Беназир Бхуто 2008 оны 1 сард болох парламентын сонгуульд өрсөлдөх болно гэж мэдэгдсэн байна.

Лид6 Африкийн хүн амь тэр дундаа бага насны хүүхдүүдийн дунд хумхай өвчнөөр нас барах нь элбэг байдаг. Иймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага, болон эрдэмтэд хамтран, хумхай өвчний эсрэг шинэ төрлийн вакциныг Африкийн хүн амийн дунд хийж эхлэсэн юм. Шинэ вакцины үр дүн амжилттай гарч эхлэсэн тухай мэдээлж байна.

Африкийн хүн амийн дунд хумхайн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг идэвхитэй явуулж байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд, вакцины дархлаажилт өндөр гарч байгаа мөн хумхай өвчний вирусын эсрэг идэвхитэй нөлөө үзүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус үр дүн нь, ганцхан Африкийн ард түмэнд баяртай мэдээ болоод зогсохгүй дэлхийн хүн амьд ноцтой аюул занал учруулдаг өвчинг дарах алхамыг эхлүүлж байгаа хэрэг болж байна хэмээн эрдэмтэд дүгнэж байгаа билээ. Африк тивд гучин секунд тутамд нэг хүүхэд хумхай өвчнөөр нас барж, жилд нэг сая гаруй хүүхэд хумхай өвчний золиос болдог гэсэн мэдээлэл байдаг. Харин энэ вакцин нь, олон сая хүүхдийн амь насыг аврах боломжийг олгож байгаа юм. Хумхай өвчний эсрэг вакцины туршилтын хувилбарыг гаргасаны дараа 20н жилийн турш туршиж үзсэн. Ингээд хумхай өвчний вакциныг, 20н жилийн турш идэвхитэй туршисаны дараа, Африкийн эмзэг давхрагын хүүхдүүдэд хийж эхлэн, эхний нааштай үр дүнг хараад байгаа нь энэ юм. Хэрэв хумхай өвчний эсрэг вакцины туршилт хүссэн хэмжээнд хүртэл амжилттай явагдвал, 2011 онд тус вакцинд албан ёсоор лиценз өгнө.

Лид7. ОХУ-ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины хөшөөний загвар зохион бүтээх уралдаан Москва хотод болжээ. Борис Ельцинд зориулсан хөшөөний загвар зохиох уралдаанд орүлцосн бүтээлүүдийн үзэсгэлэн ч гарсан байна.
Анхны ерөнхийлөгчдөө зориулан маш олон төрлийн хөшөөний загварыг архитекторчид гаргажээ. Ельцины нэрнээс авахуулаад Борис Ельцины дүртэй зөөлөн жигнэмэг, тэр бүү хэл америкийн түргэн хоолны салбарын бэлэг тэмдэг болсон аварга том хачиртай талхан дээр Борим Николаевичыг сууж байгаагаарч хийсэн байна.
Эм. Энэ хачиртай талхны доод хэсэгт нь Зөвлөлтийн үеийн гол бэлгэ тэмдэг болсон хиам, харин дээд хэсэгт нь оросын эдийн засгийн тогтвортой байдал хамаарах болсон долларыг хавчуулсан байгаа.
Эр.Миний гаргасан хөшөөний загварт Зөвлөлт Холбоот Улс задарч байгааг дүрсэлж байгаа юм.
Энэ хөшөөний оройд өнөөгийн оросууд харин ероолд нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүнд багтаж байсан орнуудыг дүрсэлсэн байна.
Борис Ельцинд зориулдсан хөшөөний загвар зохиох уралдаан явуулахыг Борис Ельцин сан зөвшөөрсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн ч тус сангийнхан харин үүнийг няцааж байна. Борис Ельцин сангийн сайтад дараах мэдээлэл нийтлэгджээ.
Эр. Оросын анхын ерөнхийлөгч Борис Ельцинд зориулсан хөшөөний загвар зохион бүтээх уралдаан зарласантай холбогдуулан ОНХМ-д мэдэгдэж байна.
Ельцины гэр бүлийн гишүүд уралдааны ялагчыг тодруулахад оролцоогүй. Ельцин зориулан хаа нэг газар хөшөө босгох асуудал тавигдах юм бол бид эсэргүүцэх болно.

Лид8. ОХУ-ын Иркутск хотын эрдэмтэд сүүлийн хэдэн жилийн турш Монголын Хөвсгөл аймагт ажиллаж хайгуул, эрдэм шинжилгээ, цаг уур орны судалгааны ажил хийжээ. Оросын эрдэмтэд судалгааны ажлынхан үр дүнг танилцуулж байна.
Иркутскийн эрдэмтэд монгол улсын Хөвсгөл нуурын ус, хөрсний дээжийг авч шинжилгээ хийжээ. Тэдний судалгааны дүн саяхан гарсан байна. Монгол орны хамгийн хойд хэсэгт байдаг Хөвсгал нуурын орчимын байгаль, цагм уурын өөрчлөлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэд гаргажээ. Одоогоос хэдэн сая жилийн өмнө Төв Азийн энэ хэсэгт маш чийглэг, ял л далайн эргийн орных шиг зөөлөн уур амьсгалтай байжээ.
Эр. Одоогоос 20, 25 мянган жилийн өмнө хамгийн сүүлийн мөстлөг явагдах үед энэ бүс нутагт агаарын чийгшил 2,5 дахин бага болсон байна. Энэ үед Монголын ихэнхи нуур ширгэж, эзлэх талбайн хэмжээ нь багасжээ.
Одоогоос 17 мянган жилийн өмнө Монголын хойд хэсгийн төл нутг өтгөн шигүү өвс ургамалтай, одос үхэр, арслан бар гээд томоохон араатан амьтан сүлжилдсэн нутаг байсан гэдэгт Иркутскийн эрдэмтэд итгнэлтэй байна. Оросын эрдэмтэд цаг уурын өөрчлөльийгн судлахын тулд эхлээд Төв Азийн орнуудын нуур, Байгал нуурт судалгаа хийж, эцэст нь Монгоын Хөвсгөл нуурыг судалж эхэлсэн юм байна. Хөвсгөл нуурын усны бүтэц нь байгаль цаг уурын өөрчлөлтөө дагааад байнга хувьсан өөрчлөндөж байжээ. Хөвсгөл нуур цэнгэг устай байснаа давсархаг болж өөрчлөгдөж байсан гэнэ. Мянга мянган жилийн урт хугацаанд Хөвсгөл нуурын усны түвшин ч нэг ихсэж, нэг багасаж байсан гэнэ.
Эр. Одоогоос бүр 11 мяган жилийн өмнө Хөвсгөл нуур ширгэж усгүй шахам болж байжээ. Түүнээс хойш усны түвшин нь нэмэгдэж эргэн тойрноо усанд автуулж байсан түүхтэй гэнэ. Хөвсгөл нуурын ероолоос хөрсний дээж авахын тулд эрдэмтэд зайромагтаж хөлдөөд эхэлсэн нуурын мөсийг цоолж хүнд тоног төхөөрөмжийг ч ашиглаж байжээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтөнд заөналхийлж байга хамгийн аймшигтай аюул биш гэж эрдэмтэд дүгнэлт хийжээ.

Энэ өдөр
1973 оны энэ өдөр Бригада, Хэсгийн төлөөлөгч зэрэг киногоор олны танил болсон оросын жиүжигчин дуучин Сергей Витальевич БЕЗРУКОВ мэндэлсэн байна.

1867 оны энэ өдөр Хаант орос улс Аляскийг Америкийн Нэгдсэн Улсад 7,2 сая доллараар зарсан байна. Тухайн үед америкийн сөрөг хүчнийхэн их хэмжээний мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна гэж шүүмжиолж байжээ.

1922 оны энэ өдаөр Их Британий BBC радио байгуулагджээ.
.
1941 оны энэ өдөр Японд Зөвлөлтийн тагнууль Рихард ЗОРГЕ баривчлагджээ.

1963 оны энэ өдөр Франц улс сансарт Феликс нэртэй муур хөөргөж туршилт хийж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1. АНУ-ын өмнөд Каролина мужын нэгэн бүсгүй цаг хугацаа хэмнэх гэж байгаад амь насаа алдах шахдээ. Тэр машинааар төмөр зам гатлах гэж оролдсон байна.
Гэвч түүний машин нь төмөр замын голд гацжээ. Энэс үед хурдны галт тэрэг ойртож байсан гэнэ. Аймшигтай осол гарах гэж байгааг урьдчилан мэдсэн цагдаагийгн ажилтан бүсгүүйг машинаас нь чирж гаргажээ. Үүнээс ердөө хэлхэн хоромын дараа хурдны галт тэрэг бүсгүйн машиныг хэдэн хэсэг болгон хуваажээ. Жаахан л хожимдсон бол бүсгүй амиа алдах байснаа дараа нь ойлгосон байна.

Лид.2 Япон улсад хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн болжээ.
Энэ тэмцээний шүүгч нар нь оролцогчидын нүүр царайг нь биш, харин ар нуруу, өгзөгийг нь түрүүлж харж байгаа гэнэ. Япон улсад зохиогдсон энэ уралдаанд 100 гаруй залуу бүсгүй оролцжээ. Тэмцээний ялагчаар Токио хотын нэгэн коллежид сурдаг 18 настай охин шалгарсан байна.

Лид3. ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээдэн Их Британий хөлбөмбөгийн багтай тоглож хоёр нэгийн харьцаагаар хожиж ялалт байгуулсан юм. Үүний дараа ОХУ-ын Москва хотын гудамжинд хөл бөмбөгийн фанатууд цугларч баяраа тэмдэгдэсэн байна.
Хөл бөмбөгийн баг нь ялалт байгуулсанд орос залуучууд нэлээн их доргижээ. Нийгэмд эхм замбараагүй байдал гарахаас сэргийлж ОМОН тусгай албаныхан, цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан байна. Хууль сахиулагчид согтууруудах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 40 орчим хүнийг саатуулжээ.

Лид4. Их Британий Би Би Си компани ойрын үед 2800 албан хаагчаа халах гэж байна.Энэ тухай Би Би Си-ийн ерөнхий захирал албан ёсоор мэдэгджээ.
Ирэх 6 жилд Би Би Си өөрийн зардалаа 4 тэрбум доллараар багасгах болж байна. Учир нь Их Британий засгийн газар зурагттай айл бүрээс авч Би Би Си –ийн төсөвт оруулдаг хураамжын хэмжээг багасгасан байна. Би Би Си телевиз нь үзэгчдээс авч байгаа хураамжаар төсвөө бүрдүүлдэг юм. 2800 хүнийг ажлаас халах төлөвлөгөөг танилцуулсны дараа Би Би Си-ийн үйлдвэрчний эвлэл энэ асуулдыг хэлэлцэх гэж байна. Энэ удаагийн орон тооны цомхотголд Би Би Си телевизийн сэдэвчилсэн нэвтрүүлэг хийдэг албаныхан өртөх болотой. Харин Би Би Си-иыйн мэдээний албанаас 500 хүн ажлын байргүй болох нь ээ. Би Би Си корпораци цаашид оршин тогтнохын тулд Лондон хотод байдаг зарим нэг барилга байгууламжаа зарж, түрээслүүлэх хүртэл арга хэмжээ авах болжээ. Би Би Си-ийн гадаад хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг хэлтэсийн ажилчид орон тооны цомхотголд орохгүй. Учир нь Их Британий гадаад хэргийн яам Би Би Си-ийн гадаад хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэсийг санхүүжүүлдэг юм. Томоохон орон тооны цомхотгол хийх гэж байгааг Би Би Си-ийн зарим нэг нэвтрүүлэгчид эрс эсэргүүцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Би Би Си-ийн 84 албан хаагч Гардиан сонинд ил захидал илгээж цомхотголыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Орон тооны цомхотгол нь Би Би Си-ийн уран бүтээлийн чанар муугаар нөлөөлнө гэж тэд ил захиандаа онцлон тэмдэглэсэн байна.


1 comment:

Natso said...

hi, sharguu ajil chin taalagdlaa, gehdee lead uud tani heterhii urt sanadgaj bna. RSS feed hiigeerei! mon end tovd hyatadiin heruuliin talar yagaad manaihan yum bichihgui bnaa?