2007-10-13

Дэлхийн мэдээ 2007 10 13 Бямба гараг

Лид1. АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализай Райс ОХУ ын нийслэл Москва хотод хүрэлцэн иржээ. Хатагтай Кондализа Райс энэ удаа Оросын удирдагчидтай зүүн европт америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулах асуудлын талаар тохиролцох зорилготой байжээ. Гэвч Орос Америкийн дипломатууд нэгдмэл байр сууринд хүрч чадаагүй байна.
Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсыг, бас алан хядагчидын бүгээд байгаа арабын орнуудын агаарын орон зайг хянахын тулд Польш, Чехийн нутаг дээр АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулах хүсэлтэй байгаа юм. Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжөө байрлуулах гэж байгаа нь ОХУ ын эсрэг чиглээгүй гэж айлчлалын бүрэлдэхүүнд багтсан АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Москвад мэдэгджээ. Гэвч ОХУ ын батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков америкийн энэ төлөвлөгөө нь ОХУ ын эрх ашгийг шууд хөндөж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Хэрвээ АНУ зүүн европын орнуудад бүр тодруулах юм бол Польш Чехийн нутаг дэвсгэр дээр пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжөө байрлуулах юм бол үндэсний аюулгүй байдалд учирч болох аюул заналхийлэлийг арилгахын тулд хариу арга хэмжээ авах болно гэж ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын үеэр хэлсэн байна. Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж суурилуулахын оронд Азарбайжанд байдаг Габалины радио локаторыг хамтран ашиглахыг ОХУ санал болгож байгаа юм. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализай Райс, америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нар Оросын ерөнхийлөгч Владимир Путинд бараахсан юм.
Энэ үеэр оросын Владимир Путин зүүн европт пуужингийн повтолгооноос хамгаалах төхөөрөмж байрлуулах асуудлаар тхэтэрхий яарч шийдвэр гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Үүний хариуд Кондализай Райс олон улсын алан хядлага, цөмийн зэвсэгийг дэлгэрүүлэхгүй байх нь бидний гол зорилго гээд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бид харилцан ойлголцох хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Түүнээс гадна орос амеркийн талууд 2009 онд хугацаа нь дуусах стратегийн пуужингийн тоогоо цөөрүүлэх гэрээний зарим заалтуудыг тодотгох шаардлагатай байгаа талаар ярилцжээ. Хэрвээ зүүн европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөсж байрлуулах төлөвлөгөөнөөсөө АНУ татргаэлзахгүй бол ОХУ ойрын болон болон дунд тусгалтай пуужингийн тоог хорогдуулах гэрээнээс гарах болно гэж анхааруулсан байна.


Лид2.Өнгөрсөн сард Чилийн цагдаа нарт баригдан эх орондоо хүргүүлсэн Пиругийн ерөнхийлөгч асан Алберто Фужимори анх удаа шүүхэд байцаагдаж байна.
Тэрээр 2000 онд өөрийн тагнуулын албаны дарга Владимор Монтисинос хуучин эхнэрийнхээ гэрт дайран орсон хэргийг захиалсан тухайгаа нууж худал мэдүүлэг өгсөн хэргээр байцаагдаж байгаа юм. Хээл хахуулийн гэмт хэргийн баримт нотолгоо бүхий 12 ширхэг видио хальсны хэргээр Владимор Монтисинос зургаан жил ял эдлээд байгаа ба энэ хэргийг Фужиморигийн даалгавраар хийсэн хэмээн мэдүүлсэн байна. Энэ мэдэгдлийг Фужимори үгүйсгэж байгаа хэдий ч хэрвээ энэ хэргийн хамсаатан гэдэг нь батлагдвал Алберто Фужимори долоон жил шоронд суух юм байна.

Лид3.Хобооны Бүгд Найрамдах Герман улсын цэргүүд Афганистанд алба хааж байгаа юм. Германы хууль тогтох байгуулага Бундесвер афганистанд алба хааж байгаа цэргүүдийнхээ байх хугацааг дахин нэг жил сунгах шийдвэр гаргасан байна.
Цэргийн албан хаагчидын Афганистанд байх хугацааг сунгах эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө германы парламентын гишүүд ширүүн маргаанг өрнүүлжээ. Ингээд санал хураалт явуулахад Афганистанд цэргийн албан хаагчидаа байлгах хугацааг нэг жилээр сунгахыг Германы бундесверийн 454 гишүүг дэмжсэн бол 79 гишүүн татгалзаж 48 гишүүн санал хураалтанд оролцохоос түдгэлзсэн байна. Германы олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харвал Германы хүн амын 61 хувь нь Афганистанаас цэргээ гаргах нь хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл Германы хүн амын тэн хагас нь афганстанд алба хааж байгаа цэргүүдийн тэнд байх хугацааг сунгах нь буруу гэсэн байр суурьтай байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 29 хувь нь л цаашид Афганистанд цэргүүдээ байлгах нь зөв гэж үзэж байгаа юм байна.

Лид4. Германы парламентын гишүүд улс төрийн асуудлаар ширүүн маргаан өрнүүлж байхад харин олон арван германчууд өнөөдөр ажилдаа очих гэж нэлээн зүдэрчээ. Холбооны бүгд найрамдах герман улсын хот хоорондын галт тэрэгний машинистууд ажилт хаялт зарласан байна.
Германы төмөр замын үйлдвэрчний эвлэл Дойч Бах төмөр замын компаний хооронд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргаан 2007 оны хавар гарчээ. Маргалдагч талууд эв зүйгээ олж чадалгүй маргаан улам даамжирч байгаагийн илрэл нь энэ юм. Галт тэрэгний машинистууд цалингаа 31 хувиар нэмүүлэхийг хүсжээ. Харин ажил олгоч Дойч Баөх компани цалинг 10 хувиар л нэмэх боломжтой гэж хариу өгсөн байна. Германы хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ бүрэн зогсоод байгаа бол харин олон улсын галт тэрэг хуваарийн дагуу явж байна.Хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн зогссоноор галт тэргээр ажилдаа очдог хүмүүсийн хувьд хүндрэл гарчээ. Одоо Гамбург, Штутгарт, Мюнхен, зэрэг томоохон хотууд рүү хүрэх авто зам дээр олон арван км үргэлжилсэн түгжрэл үүсээд байгаа юм байна. Үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулж байгаа ажил хаялтын улмаас галт тэрэгний Дойч Бах компани 25 сая еврогийн алдагдалд орж байгаа юм байна.

Лид5. Туркийн зэвсэгт хүчин Курдын зэвсэгт босогчидын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн тусгай ажилагааг өмнөд хил дээрээ явуулж байгаа талаар “CNN Турк” телевиз мэдээллээ.
Өмнөд хил дээр цэргийн ажиллагаа эхэлсэнийг Туркийн зэвсэгт хүчний ерөнхий штаб ч нотолсон байна.Цэргийн ажиллагаанд Туркын талаас тусгайгийнхан оролцож байгаа юм байна. Турк улс Ширняк, Хаккяри гэдэг өмнө зүгийн муждаa цэргийн нэмэлт хүчин байруул, байлдааны бэлэн байдал зарлажээ. Хойд Иракт байгаа эх сурвалжууд Турк Иракын хилийн залгаа уулархаг бүс нутагаас туркчууд довтолж байна гэж мэдээлэл дамжуулжээ. Туркийн засгийн газраас гаргасан албан ёсны мэдээнд энэ цэргийн ажиллага нь Курдын ажилчны нам нэрийн доор алан хядах ажиллага хийдэг зэвсэгт бүлэглэлийг устгахад чиглэгдсэн гэж онцлон тэмдэглэсэн байна. Туркын өмнөд хэсэг, Иракын хойд нутгаар амьдардаг Курд үндэстэнүүд тусгаар улс байгуулахаар 1984 оноос хойш тэмцэл хийж байгаа юм. Хямрал эхэлсэнээс хойш 40 мянган хүний амь эрсэджээ. Курдын ажилчны нам нь 5000 гишүүнтэй. Эдгээрэр 3000 нь Хойд Иракт, байрлаж Турк руу үе үе довтолгоо хийдэг юм байна. Өнгөрсөн 9 сард Турк, Иракын удирдагчид Курдын ажилчны намын эсрэг тэмцэх тохиролцоонд хүрсэн юм байна.

Товч.
Сербийн засгийн газар Ратко Младик, Радован Карадзикийн аль нэгнийг нь барьсан хүнийг нэг сая еврогоор шагнана гэж мэдэгдсэн байна.Босни Сербийн хуучин удирдагчид болох энэ хоёр хүнд Боснийн дайны үед хүн амыг олноор нь хоморголон устгасан гэсэн ялыг Хаги дахь Америкийн цэргийн шүүх тулгаж байгаа ажээ. Энэ нь Сирб улс хэн нэгнийг барихаар шагнал амлаж байгаа анхны тохиолдол юм.

Бирмийн ерөнхий сайд Соё Вин урт хугацааны туршид өвчтэй байж байгаад цэргийн эмнэлэгт нас барсан байна. Тэрээр сүүлийн хэдэн сар Сингапурт эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын эхээр эх орондоо ирсэн ажээ.

Колумбын Богото хотод явуулын эмнэлэгийн онгоц осолдож долоон хүн амь эрсэдсэн байна. Онгоц Боготогийн нисэх буудлаас хөөрөөд хэдхэн минутын дараа тоног төхөөрөмж нь эдвэрсэн тухай диспитчерт дуулгажээ. Ингээд үүнээс хойш удалгүй хүн ам шигүү суурьшсан Богото хотын нэгэн дүүрэгт унасан байна.

Италийн Альпын нурууны 2500 метрийн нэгэн өндөрлөгөөс хад чулуу нуржээ. Байгалийн жамаар явагдсан энэ нурангид уудын бэлд байдаг автомашины зогсоолын газар өртжээ. Альпын нуруунд авиралт хийж байсан 13 жуулчины буцах зам ч бас боогдоод байгаа гэнэ. Агаарын хэм огцом солигддогоос болж хад чулуу нурсан гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лид6.Төв америкийн орнуудаар цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж өнгөрсөн байна.

Коста Рика улсад хүчтэй аадар орж хөрсний гулгалт болж найман хүн амиа алдсан байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Коста Рика улсын онц байдлын газартай хамтран ор сураггүй алга болсон хүмүүсийг хайж байна. Яг үүнтэй адил нөхцөл байдал хөрш зэргэлдээ Гайти улсад бас тохиолджээ. Тэнд хүчтэй аадар борооны дараа олон арван хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Олон зуун байшин усанд автаж мянга орчим хүн орох оронгүй болоод байна. Байгалийн гамшиг болсон бүс нутагт эм, хүнсний бүтээгдэхүүн, ундны цэвэр ус гачигаж байна. Куба улсыгш ч бас байгалийн гамшиг тойрсонгүй. Тэнд болзошгүй аюулаас сэргийлж олон зуун хүнийг өөр бүс нутаг рүү нүүлгэсэн байна.

Лид7. Энэ долоо хоногийн дундуур хими, физик, утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэхи хүмүүсийн нэрс тодорсон. 2007 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн хэн болох болоо гэж олон хүн таамаглаж байсан. Тэгвэл АНУ ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Альберт Гор энэ нэр хүндтэй шагналыг хүртэх болсон байна.
Америкийн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Гор одоо НҮБ ийн ивээл дор байгуулагдсан цаг агаарын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн засгийн газар хоорондын шинжээчидийн бүрэлдэхүүнд орж ажилладаг юм.
Манай гаригийн хамгийн нэр хүндтэй энэ шагналыг 1,5 сая доллар хүртэх юм. Нобелийн энх тайвны шагналд 181 хүн нэрээ дэвшүүлжээ. Дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлийг олж тогтотох, цаг уурын огцом өөрчдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйлсэд Альберт Гор их хүчин чармайлт гаргаж байсныг нь үнэлж түүнд Нобелын энх тайвны шагналыг олгох шийдвэрийг Шведийн хатан хааны нэрэмжит Шинжлэх Ухааны Академийн Нобелийн хороо гаргасан байна. Альберт Гор энэ жил 59 настай. Тэрээр америкийн 42 дахь ерөнхийлөгч Билл Клитоны засаг захиргаанд дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байнсыг үзэгч та санаж байгаа биз ээ.

Лид8. Союз ТМА 11 сансрын хөлөг олон улсын сансрын станцид амжилттай залгагдсан байна. Союз хөлөг олон улсын сансрын станцтай автоматаар залгагдсан гэж нислэгийг удирлах төв мэдээллээ.
10 сарын 10 нд Байконурын сансрын буудлаас хөөрсөн Союз ТМА 11 хөлгийн нислэг амжилттай үргэлжилж байна. "Союз ТМА-11" хөлөг олон улсын сансрын станцид хүрэхийн тулд хоёр хоног нисэхдээ дэлхийг 34 удаа тойрсон байна. Сансрын хөлгийн ахмад нь АНУ ын иргэн Пегги Уитсон гэдэг эмэгтэй. Оросын сансар судлалын түүхэнд эмэгтэй хүн анх удаа хөлгийн даргаар ажиллаж байгаа юм. Союз сансрын хөлөгт Малайзын анхны сансрын нисэгч Шейх Мушараф Шукор, бас оросын туршлагатай сансрын нисэгч Юрий Маленченко нар багтжээ. Пегги Уитсон, Юрий Маленченко нар дэлхийн тойрог замд, олон улс бн сансрын станцид хагас жил ажилахдаа маш их ачаалалтай байх гэнэ.Тэд задгай сансарт гурван удаа гарч, 80 гаруй туршилт хийнэ. Бас ачааны Прогресс хөлгийг хоёр удаа, мөн гурван удаа америкийн Шатлл сансрын хөлгийг хүлээн авах төлөвлөгөөтэй. Харин Малайзын анхны сансрын нисэгч Шейх Мушараф Шукор 10 сарын 19 нд одоо олон улсын сансрын станцид одоо ажиллаж байгаа Феодор Юрчихен, Олег Котов нартай хамт эх дэлхийдээ эргэж ирнэ.

Лид9. Олон улсын сансрын станцид дэлхийн олон орны сансрын нисэгчид хамтран ажиллаж байгаа бол хойд мөсөн далайд ч бас олон улсын хамтарсан шинжилгээ судалгааны баг ажиллах гэж байна. Францын Марсель хотын усан боомтод хойд мөсөн далайд шинжилгээний ажил хийхэд ашиглах нисдэг тусгай төхөөрөмжийг олон нийтэд танилцуулах ёслолын ажиллагаа болсон байна.
Энэ ёслолы ажиллагаанд туйл судлаач, ОХУ ын Төрийн ДУМ ын гишүүн Артур Чилингаров, Монока улсын хан хүү зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцсон байна. Хойд туйлыг судлах олон улсын хамтарсан багийг Францын эрдэмтэнд Жан Луй Диен тэргүүлэх юм байна. Олон улсын судалгааны багийнхан хойд мөсөн далайн мөсний зузааныг хэмжиж, цаг уурын өөрчлөлт хойд мөсөн далайд хэрхэн нөлөөсөнийг судлах юм байна. Хамгийн сүүлд одоогоос бараг 80 аад жилийн өмнө буюу 1926 онд ийм нисдэг төхөөрөмжөөр Норвегийн эрдэмтэнд Амундсен хойд мөсөн далайн дээгүүр нисэж байжээ.

Лид10. ОХУ ын Иркутск хотын эрдэмтэд Монгол улсын Хөвсгөл аймагт археолгийн судалгааны ажил хийж байна. Тэд олон зуун км замыг эртний баатар эрсийн адил мориор туулж эрт дээр үед газарт булагдсан эд өлгийн зүйлсийг хайж байна.
Оросын эрдэмтэдийн баг хорин хүний бүрэлдэхүүнтэй. Тэд нутгийн иргэдээсr замчлуулан явж байна. Хөтөчгүйгээр хамгийн туршлагатай жуулчин ч тал нутагт төөрч болох юм.
Эр. Хойд Монголд үүнээс өмнө өргөн цар хүрээтэй археологийн малтлага огт хийгдэж байгаагүй юм. Энэ нутгийн хэвлийд их эртний монголчууд эд өлгийн зүйлс, үнэт эдлэлүүд бий гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Эрдэмтэд Хөвсгөл нуурын эрэгт байдаг Египетийн пирамидтай төстэжй чулуун овоонд эртний монгол заншил ёсоор ёслол үйлдэж байна. Эртний заншил ёсыг гүйцэтгэснээр амжилтанд хүрдэг гэж монголчууд үздэг. Овоонд чулуу нэмж, сүү будааны дээж өргөх нь бөө, буддын шашны элементүүдийг өөртөө нэгтгэсэнэ өвөрмөц ёс юм. Эрдэмтэдийн хамт адал явдалд дуртай жирийн жуулчид ч явж байгаа юм. Жуулчидын зарим нь амьдралда анх удаа металл илрүүлэгч гарта барьж үзэж байгаа юм.
Хөвсгалийн Ханх суманд оросын эрдэмтэд ирсэнийг мэдсэн нь орон нутгийн эрх баригчидын сэтгэлийг түгшээжээ. Өнгөрсөн зун Хөвсгөлийн Ханх суманд ажилласан оросын хайгуулын баг шаардлагатай ямар зарим бичиг баримтуудаа бүрдүүлээгүй байсан юм. Энэ удаа ч бас Ханх сумын засаг дарга эрдэмтэдээс хайгуулын ажилаа зогсоохыг хүсэж анхааруулга өгчээ.
Эр. Манай нутагтховор нандин археологийн баялаг ихтэй. Сүүлийн үед оросын жуулчид, эрдэм шинжилгээний газрынха манай нутаг руу ирэх нь олширсон. Археологийн судалгаа хийхэд бид дургүйцэх зүйл байхгүй ч зохиох бичиг баримтаа бүрдүүлсэн байх ёстой.
Оросын судлаачид монголын хойд нутагт ирээд хорхог гэдэг үндэсний хоолыг ч нь амталж үзсэн байна. Халуун чулуутай битүү саванд чанасан махыг хорхог гэж нэрлэдэг байна.
Иркутскийн адал явдалд дуртай жуулчид, эрдэмтэд зориудаар нуусан эд зүйлийг олох тэмцээн зохион байгуулжээ. Тэмцээний дүн гарах мөчид Ханх сумын засаг дарга Баяр ч байлцсан байна. Тэмцээний ялагчид зориулан нутгийн иргэд дуу хуураа өргөн барьж байна.
Энэ удаагийн аялал амжилттай болсон гэж Иркутскийн аялагчид сэтгэл хангалуун байна. Ирэх хавар тэд дахин энэ нутагт ирнэ гэж амлаж байна. Монголын тал нутгийн иргэдийн сэтгэлийн гүнд нэвтрэх нь үнэт эдлэл олохоос ч илүү чухал юм. НТВ Хойд Монголоос.

Лид11. Мусульман шашинтнуудын гол баяр болох Рамадан сар өндөрлөж байна.
Рамадан сарын хамгийн сүүлчийн өдөр африкийн Нигер улсын мусульман шашинтнууд Дурба гэдэг баярыг тэмдэглэдэг байна. Нигерийн Кана хотод тусулсын өнцөг булан бүрээс хүмүүс ирж баярын жагсаалд оролцож байна. Нигерийн хамгийн баян чинээлэг хүмүүс ч гэсэн энэ баярын жагсаалд жирийн иргэдтэйгээ хөл нийлүүлэн алхжээ.
ЭНЭ ӨДӨР
1792 оны энэ өдөр Цагаан ордоны тулгын чулууг тавьж байжээ. Цагаан ордон 1800 онд ашиглалтанд орсон юм байна.
1944 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргүүд Рига хотыг фашистуудаас чөлөөлжээ.
2006 оны энэ өдөр НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргаа БНСУ иргэн Пан Ги Мун томилогдсон байна.

1 comment:

Anonymous said...

hi