2007-10-30

Дэлхийн мэдээ 2007 10 30 Мягмар гараг

19 цаг мэдээ
Лид1. Саудын Арабын хаан Абдуллах, Их Бритианд төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Саудын Арабын Саудын хаан Абдуллахын тус айлчлал нь, сүүлийн 20н жилд хийгдэж байгаа томоохон үйл явдал юм.

Өчигдөр Саудын Арабын хаан Абдуллах, дээд зэрэглэлийн таван онгоц хөлөглөсөөр Лондон хотын нисэх буудалд газардсан юм. Саудын Арабын хаан Абдуллахын хийж байгаа энэхүү айлчлал нь, ихээхэн шүүмжлэл, шуугиан дор явагдах төлөвтэй байна. Учир нь Саудын Арабыг хүн эрхийг хамгийн ихээр зөрчидөг улс гэдгээр, Хүний Эрхийн Олон Улсын Амнести Интернейшнл байгууллагын хар дансанд дээгүүрт бичсэн байдаг юм. Гэхдээ, Их Бритианы албаны хүмүүс болон Саудын Арабын тал энэ айлчлал нь, хоёр орны дипломат харилцааг сэргээх чухал үйл явдал болно гэж дүгнэж байгаа билээ. Өчигдөр Саудын Арабын хаан Абдуллах, Их Бритианы ерөнхий сайдтай уулзах үеэрээ, “Их Бритиан нь олон улсын алах хядах үйл ажиллагаатай хангалттай тэмцэхгүй байна” хэмээн шүүмжилсэн. Саудын Арабын хаан Абдуллахыг, Их Бритианд ирэхтэй холбогдуулан хүний эрхийн байгууллагынхан эсэргүүцэл үзүүлэн, засгийн газраа шүүмжилсэн нийтлэлүүдийг Английн төв хэвлэлүүд дээр тавьж эхэлсэн юм. Мөн түүнчлэн энэ долоо хоногт хүний эрхийн байгууллагынхан, Саудын Арабын хааны төрийн дээд хэмжээний айлчлалыг эсэргүүцсэн жагсаалыг, Лондон дахь Саудын Арабын элчин сайдын байрны өмнө зохион байгуулах гэж байна. Саудын Арабд хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг гэж хүний эрхийн байгууллагынхан үздэг. Саудын Арабын хаан Абдуллахын хийж байгаа айлчлалтай холбоотойгоор, Их Бритианы тэргүүн хатагтай асан Черие Блэйр, ВВСд ярилцлага өгсөн юм. Тэрбээр “би эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Саудын Арабын эмэгтэйчүүдэд зориулсан илтгэл тавьж байсан. Тэр үед надад Саудын Арабд байдал өөрчлөгдөн гэсэн өөдрөг бодол төрж байсан шүү” хэмээн хэлжээ. Харин Саудын Арабын хаан , 100н жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр байдал маш ихээр өөрчлөгдсөн” гэж өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Английн сэтгүүлчидэд хэлжээ.


Лид2. Азарбайжаны үндэсний аюулгүй байдлын яам өнгөрсөн даваа гарагт
Нийлэл Баку хот дахь төрийн захиргааны байгуулага, гадаадын элчин сайдын яаманд халдлага зохион байгуулах гэж байсныг илрүүлсэн тухай мэдээлэл хийжээ.
Азарбайжаны үндэсний аюулгүй байдлын яамны мэдээлснээр 10 сарын 27 нд Ваххабитын бүлэглэлийн гишүүдийн эсрэг Азарбайжаны хүчний байгуулагынхан тусгай ажиллагаа явуулж алан хядлага зохион байгуулах гэсэн хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан хүмүүст алан хядлага үйлдэхийг завдсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Баку хот дахь АНУ, Их Бртаний элчин сайдын яам, газрын тос олборлолтын Стэйэиол Хидро, BP зэрэг компаний төлөөлөгчийн газар дэлбэрэлт үйлдэх гэж байна гэсэн мэдээдэл даваа гаригт цацагдсан юм. Заналхийлэлд өртсөн газрууд даваа гаригт аюулгүй байдлаа хангах үүднээс үйл ажиллагаагаа зогсоожээ. АНУ, Их Британий элчин сайдын яамныхан тодорхой бус хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа албан ёсоор зарласан байна. Азарбайжаны гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр халдлагаад өртөж болзошгүй гэсэн мэдээлли йхн мөрөөр гадаадын элчин сайдын яамныхан үйл ажиллагаандаа хязгаарлалт хийх үндэслэл болсон гэж мэдэгджээ. Азарбайжаны албаны хүмүүсийн мэдээлснээр цэргийн ангиас худлгайлагдсан их хэмжээний зэр зэвсэгийг гэмт хэргийн бүлэглэлийнхэн гартаа оруулж гадаадын элчи сайдын яам, олон улсын байгуулагад халдах зорилгодоо ашиглах гэж байжээ.

Лид3. ОХУ нийслэл Москва хотод үйл ажиллагаа явуулдаг хятад хоолны газар нохойнэ махаар хоол бэлтгэж үхрийн мах шэж үйлчлүүлэгчидийг мэхэлдэг байжэ. Энэ тухай Москва хотын цагдаагийн газрынхан мэдээлсэн байна. Хятад хоолны газрын эзэд тэнэмэл нохойг барьж төхөөрөөд махаар нь хоол хийж зардаг байжээ. Хятад хоолны газрын эзэд өглөө бүр шуудайнд амьтан хийж авч ирдэгийг цагдаа нарт мэдэгджээ. Хятадуудын шуудайнд ямар нэгэн амьтан хөдөлж, гасалж байдаг гэнэ. Энэ мэдээллийн мөрөөр цагдаа нар хятад ресторанд гэнэтийн шалгалт хийсэн байна. Оросын цагдаагийнхан рестораныг хэдэн сарын турш ажиглаж, хяналтын худалдаа хийж хоолны дээжийг шинжилгээнд өгчээ. Эрүүл ахуй, хүнсний авулгүй байдлын газрйын хийсэн шинжилгээгээр нохойн махаар хоол хийсэн болохыг нь тогтоосон юм байна. Хятадууд гал тогооны өрөөндөө тэнэмэл нохойг төхөөрч, тусгай амтлагчаар үнэрийг нь држ үхрийн махан гэж үйлчлүүлэгчдэд хэлдэг байжээ.Нохойн махаар хоол хийж зарж байсан рестораны эзэдэд хавтаст хэрэг үүсгэсэн байна.
Лид 4 Өчигдөр манай мэдээллийн хөтөлбөрөөр Африкийн Чадаас 100 гаруй хүүхэд хил давуулан наймаалахыг оролдсон Францын иргэдийг хил дээр саатуулан баривчилсан тухай мэдээлсэн. Хүүхэд хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчилагдаад байгаа 18н сэжигтэнийг, яллах шийдвэрийг Чадын прокурор гаргасан байна.
Дүрс: 18н сэжигтэнг яллах хавтас хэргийн материалыг бүрдүүлж дууссан бөгөөд прокуророос тус хавтас хэргийг шүүхчидэд хүлээлгэн өгөөд байгаа гэнэ. Дэлхий нийтэд хүүхэд, хүн наймаалах гэмт хэрэг цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд гэмт хэргийн ертөнцийхний дунд хамгийн ашигтай наймаанд ч тооцогддог байна. Харамсалтай нь, хүүхэд наймаалагчдын хараанд хамгийн түрүүнд ядуу буурай орон буюу ялангуяа Африкийн орнууд өртдөг. Сүүлийн 5н жилийн турш дайн самууны хөлд нэрвэгдээд байгаа Дарфур болон Чадын бүс нутагт, дайнд эцэг эхээ алдан өнчин хоцорсон олон мянган хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүд, хүн наймаалагчдын таатай өгөөш болоод байна.
Эр Чадын ерөнхийлөгч: Энэ бол хүмүүнлэг энэрэнгүй 21р зуунд байж боломгүй аймшигтай явдал. Энэ гэмт хэргийг үйлдэгчид дэлхийн ард түмний өмнө буруутай. Иймээс хүүхэд наймаалах энэ гэмт хэрэгтэй Чад, Суданы засгийн газар хамтдаа эрчимтэй тэмцэх болно.
Дүрс: Африкийн дайн самуунтай байгаа бүс нутгуудад, хүмүүнлэг буяны үйл ажиллагаа явуулна гэсэн нэрийн дор зүсээ хувилгасан хүн наймаалагчид их ирдэг гэнэ. Африкаас хүн, хүүхэд худалдаалах наймааны эсрэг НҮБын Хүүхдийн Сан, бүс нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтран эрчимтэй тэмцдэг юм.
Одоогийн байдлаар Францын хүмүүнлэнгийн 9н иргэн, онгоцны багийн 7н Испан иргэн, болон хоёр Чадын иргэн, нийт 18 хүнийг хууль бусаар хүүхэд хил давуулахыг оролдсон хэрэгт ял сонсгох гэж байна. Эдгээр сэжигтэнүүдийг, Абече тосгонд саатуулан хориод байгаа юм. Шүүх хурал энэ долоо хоногт болно.
Товч.
ОХУ ын нийслэл Москва хотод алсын удирдлагатай тэсрэх бөмбөг байна гэсэн мэдээлэлийг тусгай албаныхан өнгөрсөн шөнө авсан байна.
Холбооны аюулгүй байдлыг газрын тэсрэх бодисын мэргэжилтнүүд дуудлагын дагуу Москва хотын баруун дүүрэгийн Кубин гудамжны 7 байшинд очжээ. Гэвч тэнд тэсрэх бөмбөг илрүүлээгүй бөгөөд, харин тэсрэх бөмбөгийн санагдуулахаар зориудаар тавьсан урхи байжээ.

Өнөөдөр өглөө ОХУ нийслэл Москва хотод битүү мананд автжээ. Үүний улмаас Мосва хотын нисэх буудал онгоц хүлээн авах боломжгүй болсон байна. Үзэгдэх орчин муу байгаа улмаас олон улсын блон орон нутгийн олон арван нислэг хойшлогджээ. Москвад газардах ёстой онгоцнуудыг Нижний Новгород, Санкт Петербург Ярославь хотын нисэх буудалд түр буулт хийлгэжээ. Москва хотод үзэгдэх орчин 300 метрээс хэтрэхгүй байга тул хотын замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг сануулжээ.

Лид5. Мексикийн буланд цаг агаарын таагүй үзэгдэл болж далайн хар шуурга болж байна. Цаг уурчид энэ хар салхинд Ноэль гэдэг нэр өгчээ. Байгалийн гамшиг хамгийн түрүүнд төв америкийн Доминиканы бүгд найрамдах улсыг дайран өнгөрчээ.
Хар салхи Доминиканы бүгд найрамдах улсын зүүн эргийн нутгийг дайрах үед 20 хүн нас барсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Төв америкийн Доминиканы бүгд найрамдах улс нь Эспаньола арал дээр Гайти улстай хил залган оршдог. Одоо Ноэль хар салхи Куба, Багамын арлыг чиглэн явж байгаа юм байна. Далайн хар салхи их хэмжээний бороо хур дагуулж яваа гэнэ. Хүчтэй аадар борооны улмаас Эспаньола арлын томоохон голын усны түвшин нэмэгдэж эргээсээ хальжээ. Доминиканы бүгд найрамдах улсын онц байдлын газрын мэдээлснээр нэгэн гэр бүлийн хүмүүс хувийн сууц нь нурах үед амь үрэгджээ. Бас өөр нэг гэр бүл машинаараа явж байгаад осолдсон байна.Байгалийн гамшиг болсон бүс нутгаас олон зун хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Төв америкийн орнуудаар байгалийн гамшиг болсон нь газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосны үнэ 93 доллар 53 цент хүрсэн байна. Энэ нь газрын тосны үнэ нэг доллар 76 центээр нэмэгдсэн гэсэн үг юм. Мексикийн буланд хар салхи болсноор Мексикийн газрын тос олборлогч компани олборлотоо багасгах болжээ.

Лид6. АНУ ын Хойд Каролина мужын Оушен Бич тосгонд гал түймэр зуслангийн байшинд гал гарч долоон оюутан нас барсан байна. Гал түймэр Атлантын далайн эрэгээс холгүй байдаг зуслангийн байшинд гарчээ.
Гал унтраагчид дуудлага өгсөнөөс хойш хоёр минутын дараа иржээ. Гэвч гал асар богино хугацаанд маш эрчимтэй тархсан байжээ. Байшингаас гарах гарц, халга, цонх бүгд галд автсан байсан гэнэ. Иймээс байшинд байсан оюутанууд эсэн мэнд гарч чадаагүй байна. Гал түймэрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Оушен Бич хотод ердөө 425 хүн оршин суудаг юм байна. Шатаж байгаа байшингийн зургийг зэргэлдээх байшингийн эзэгтэй сонирхогчын камераар хальсанд буулгаж үлдсэн байна.Тэр өөрийн бичлэгээ цагдаа нарт шилжүүлэн өгсөн байна.
Лид7. Өнөөдөр ОХУ дяар улс төрийн хилс хэргээр цаазлагдсан хүмүүсийн гэгэн дурсгалыг хүндэтгэж байна. Энэ өдрийг ОХУ даяар 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.
Оросын нийслэлийн Лубянкагийн талбайд“Эргэж ирсэн алдар нэр” гэдэг эмгэнэлийн үйл ажиллагаа болжээ. Энэ үйл ажиллагааны үеэр улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж буудан хороогдсон хүмүүсийн нэрийг дуудаж, амиа алдсан өдрийг нь чангаар дуудаж уншжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнм хүмүүсийн дотор төрийн албан хаагчид, зохиолчид, тэтгэвэрийн хөгшид, лам хуврагууд, төрийн албанд ажиллаж байсан орчуулагчид,үйлдвэрийн ажилчид, их дээд сургуулийн багш нар, тэр ч бүү хэл хүүхдийн цэцэрлэгийн багш, асрагч нар хүртэл байгаа гэнэ. Нэг үгээр хэлбэл хэмэгдүүлэлт оросын нийгмийн бүх даврхагийг хамарчээ. Сталины дарангуйлалын үед зөвхөн Москвад 40 мянган хүн хэлмэгдсэн байна. Сталины дарангуйлалын үед болсон хэмлэгдүүлэлт нь оросын түүхийн хамгийн хар толботой эмгнэлтэй үе юм гэж гашуудлын ажиллагааг зохион байгуулагчид онцлон тэмдэглэсэн байна. Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөг олон нийтийн байгуулагынхан бүтээн байгуулжээ. Одоо төр засаг тэдэнд зортулан хөшөө босгох хэрэгтэй гэж оросын хүний эрхийг хамгаалагчид ярьцгааж байна. 1974 оны энэ өдөр оросын улс төрийн хэрэгээр гүтгэгдсэн нэг иргэн өлсгөлөн зарлаж байжээ. Иймээс одоо жил бүрийн 10 сарын 30 ний энэ өдрийг улс төрийн хэрэгээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг болсон байна.
Үдшийн мэдээ
Лид1. Өөрсдийнхөө өвөг дээдсийнхээ нас барсан газрыг үзэхээр тэд Столкольмд иржээ. 1942 онд Зөвлөлтийн Щ 305 шумбагч онгоц Шведийн усан хилээс холгүй осолдох үед 38 усан цэрэг амь үрэгдэж байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш хагас зуун жил өнгөрч байгаа ч нас барсан усан цэргүүдийн хойч үе нь хоорондоо холбоотой байж түүхэн гэж хэлж болох аялалыг хийж байгаа юм.
Өнөөдөр өглөө Шведийн Стокольм хотод оросын Санкт Петербург, Москва хотоос сэтгэл нь догдолсон зургаан хүн иржээ. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед осолдсон зөвлөлтийн цэргийн шумбагч онгоцны багийн гишүүдийн хүүхдүүд нь юм байна. Шумагч хөлгийн ахмадын охин Галина Ануфриева олон арван жилийн турш архивын материал судалжээ. Аав нь түүнийг балчир байхад нь амь үрэгдсэн болохоор тэр эцгийнхээ талаар бараг юу ч мэдэхгүй бөгөөд зөвхөн хөлгийн гишүүдийн хамт авахуулсан зурагаар л аавыгаа мэддэг байна. Галин Ануфриевад ээж нь үргэлж аавынх нь талаар ярьж өгдөг байжээ. Тэр Щ 305 хөлгийн багийнэ гишүүдийн хойч үеийнхэн, хамаатан садангийн хүмүүсийг эрэн сурвалжилж холбоо тогтоож өнөөдөр шумбагч онгоц осолдсон газрыг өөрийн нүдээр үзэхээр иржээ. Эдгээр хүмүүсийг өнөөдрийн амьдрал нь биш, харин өнгөрсөн үе нь нэгдтгэж байна.

Лид2. Өнөөдөр Оросын төмөр зам байгуулагдсаны 170 жилийн ой болж байна. Орос оронд 1837 онд төмөр замын хөдөлгөөн эхэлжээ. Хамгийн анхны уурын галт тэрэгний зүтгүүр Санкт Петербург хотоос Царское сурин руу аялаж байжээ.
Төмөр замын үйлчилгээ анх нээгдэхдээ нэг, хоёрдугаар ангилалын гэж олон янз байжээ. Нэгдүгээр ангилалн тасалбар нь 5 рубль, харин хоёрдугаар зэрэглэлийн тасалбарын үнэ 2 рубль 50 копеек байсан гэнэ. Оросын төмөр замын тасалбарыг алтаар хийж байсан бөгөөд нь энэ нь одоо болтол музейд хадгалагдаж байгаа юм байна. Анхны галт тэрэгэнд гэрэл цахилгаан, халаагуур байдаггүй байжээ. Иймээс өвлийн хүйтэнд халаасан тоосго зорчигч суудаг тасалгааны шалан дээр тавьдаг байжээ. Оросын анхны төмөр зам ердоо 27 км урт байжээ. Харин өнөөдөр Оросын төмөр замын нийт урт нь 86 мянган км. Энэ нь дэлхийд төмөр замынхаа уртын хэмжээгээр АНУ ын дара хоёрдугаарт орж байна гэсэн үг юм. Үүнээс 42, 3 мянган км төмөр замыг цахилгаанжуулжээ. Үүгээрээ дэлхийд нэгдүгээр байранл ордог байна. ОХУ цаашид ч цахилгаанжуулсан төмөр замын хэмжээгээ нэмэгдүүлэх юм байна. 2010 гэхэд цахилгаанжсан төмөр замын урт 44, 5 мянган км болох юм ыайна.Оросын төмөр зам өнөөдрийн байдлаар 17 мянга зүтгүүр, 7700 цахилгаан галот тэрэг, 45 мянган зорчигч тээврийн, 500 мянган ачааны вагонтой юм байна. Өнгөрсөн онд оросын төмөр замаар нэг сая 350 мянган хүн зорчжээ.
Лид3. АНУ ын сансрын Шаттлл хөлөгийн дэлхийн тойрог замд ажилах хугацааг 24 цагаар сунгасан байна. Учир нь шатлл хөлгийн гадаргууд гарал үүсэл нь мэдэгдэхгүй толбо бий болсныг илрүүлжээ.
Дискавери хөлгийн гишүүд өнөөдөр задгай сансарт гарч ажиллана. Дисковери хөлгийн гишүүд ийнхүү гурав дахь удаагаа задгай сансарт гарч ажиллах гэж байна. Сансрын нисэгч Скотт Паразински, Дуглас Уиллок нар задгай сансарт долоонм цаг ажиллана.
Тэд түрүүчийн удаа өнгөрсөн ням гаригт задгай сансарт гарч ажиллахдаа Дискавери хөлгийн нарны зайн эргэх механизмыг засах гэж оролдож байсан юм. Тэгвэл тэд энэ удаа засварын ажлааа дуусгана. Бас Хармону нэртэй шинэ модулийг удирдахад хэрэг болох тусгай төхөөрөмжийг угсарах юм .Дискавери сансрын хөлөг эх дэлхийдээ 11 сарын 6 нд эргэж ирэх ёстой байсан ч америкийн нислэгийг удирдах төв НАСА нислэгийн хугацааг нэг хоногоор сунгажээ.
Лид4. Голланд улсад мансууруулах үйлчилгээтэй мөөг ургадаг байна. Тус улсын эрх баригчид галлюциногены мөөг буюу мансууруулах нөлөөтэй мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглосон шийдвэр гаргажээ. Харин энэ мөөгийг байнга ашигладаг хүмүүс энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.
Голандын Амстердам хотын алдарт Улаан дэнлүү гудамжинд энэ мансууруудах мөөгийг ихэвчилэн зарлаг байжээ. Өөрсдийнх нь байнга хэрэглэдэг мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглож байгаа нь хэрэглэх нь бас хориотой болж байна гэж үзсэн хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд өөрсдийн хэрэглэдэг мөөгний зурагийг гарта а барьжээ.
Эр. Би мансууруулах ургамалыг татдаггүй. Зөвхөн л мөөг хэрэглэдэг. Гэтэл одоо мөөг хэрэлэж болохгүй гэж байна. Үүнийг би эсэргүүцэж байна.
Мансууруулах мөөгийг 1971 оноос хойш олон улсын конвенцийн дагуу хоритой бодисын тоонд оруулжээ. Гэвч олон улсын конвенц батлагдсанаас хойш бараг 30 гаруй жил өнгөрч байхад Голланд улсад саяханыг хүртэл чөлөөтэй худалдаг байжээ. Мансууруулдаг мөөг нь маш сул үйлчилгээ үзүүлдэг ч аажимдаа хүний сэтгэцэд хортой нөлө үзүүлдэг байна. Өнгөрсөн 3 сард Францын дунд сургуулийн 17 настай хүүхэд Голландад ирээд мансууруулах мөөг хэрэглэж дараа нь амиа хорлох гэж оролдож байжээ. Мансууруулах мөөгтэй холбоотой иймэрхүү хэрэг голландад их тохиолддог байна. Мансууруулах мөөгийг чөлөөтэй худалдахыг хориглсноор энэ төрлийн бизнесийг хараар хийх зам руу түлхэж байна гэж жагсагчид үзэж байна. Мансууруулахм нөлөө үзүүдэг мөөгийг чөлөөьэй худалдахйг хориглосон шийдвэр хэдэн сарын дараа л хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.


Лид5. Францын ерөнхийлөчийн цалин 2, 5 дахин нэмэгдэх гэж байна. Энэ тухай Францын Фигаро сонинд бичжээ. Тус сонинд бичсэнээр Францын төрийн тэргүүний цалин нь дэлхийн стандартаас хэт доогуур байгаа гэнэ.
Николя Саркози сард 8,5 мянган еврогийн цалинтай. Тэгвэл И Британий ерөнхий сайд Гордон Браун сард 15 мянган евро, харин америкийн ерөнхийлөгч 24, Германы канцлер 24 мянган еврогийн цалин авдаг юм. Францын ерөнхийлөгчийн цалинг Шарля де Голийг төрийн тэргүүн байхад, буюу бараг 40 жилийн өмнө баталж байжээ. Елисейн ордоныхон Францын ехөнхийлөгчийн цалинг 20 мянган евро болгох хэрэгтэй гэж үзэж байна.



No comments: