2007-10-23

Дэлхийн мэдээ 2007 10 23 Мягмар гараг

Лид1. Туркийн гадаад хэргийн сайд Али Бабажан өнөөдөр Багдад хото руу явжээ. Энэ нь Курдын ажилчны нам, Туркийн засгийн газрын хооронд үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдвэрлэх цорын ганц арга гэж ажиглагчид үзэж байна.
Туркийн гадаад хэргийн сайд Багдад руу явах гэж байна гэсэн мэдээллийн дараа Курдын ажилчны нам гал зогсоож Туркийн зсгийн газартай эвлэрэлийн гэрээ байгуулах болсон байна. Курдистан бол дайн гал дүрэлзсэн Иракын хамгийн тогтвортой харьцангуй тайван амгалан байгаа бүс нутаг юм. Туркийн цэргийг өөрийн ну таг дэвсгэртээ оруулахгүйн тулд Иракын засгийн газар Курдын ажилчны намын зэвсэгт бүлэглэлийг ойрын үед устгах болно гэж амлаж байна. Туркийн засгийн газар өнгөрсөн долоо хоногт Иракын хойд хэсэгт цэргээ оруулах шийдвэр гаргасан юм. Харин өнгөрсөн нямаас даваа гаригт шилжих шөнө Курдууд Туркийн хилийн цэрэг рүү халдсан нь байдалбүр ч хурцдахад хүргэсэн билээ. Турк улс одоо Ирактай хил залгаа нутаг дээрээ 100 мянган цэргийн албан хаагч, танк, нисдэг тэрэг, онгоц байрлуулаад байна. Туркийн гадаад хэргийн сайд Режеп Эрдоган Их Британи улсад айлчлал хийж байгаа бөгөөд Оксфорын их сургуульд зочлохдоо Туркийн цэргүүд ойрын үед Ирак руу цэргийн ажиллагаа хийх болно гэж мэдэгдсэн юм.
Лид2.АНУ ын Калифорни мужид дүрэлзэж байгаа ойн түмэрийг унтрааж хүчрэхгүй байна. АНУ ын Сан Диего хотын ойролцоох дүрэлзэж байгаа түймэрт нэг хүн амиа алджээ.
Сан Диего хотын ойролцоо 57 кв метр талбай галд автаад байгаа юм байна. Гал унтраах ажилд 1500 гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Салхиний хурд их байгаа нь гал түймэрийг унтраахад гол бэрхшээл болж байна гэж гал сөнөөгчид ярьж байна. Тэгвэл Сан Диего хотын зэргэлдээх Санта Барабарад 14 мянган га газар галд автжээ.Калифорни мужын амбан захирагч Арнольд Шварцнегер өөрийн бүрэн эрхийнхээ дагуу онц байлдал зарласан байна. АНУ ын аялал жуулчлалын Малибу хотод байдаг олны танил олон хүмүүсний гэр гал түймэрт шатах аюулд нэрвэгдээд байгаа юм байна. Тухайлбал кино Вупи Голдберг кино найруулагч Жеймс Камерун, дуучин Оливия Ньютон Жон, Мел Гибсон, Барбра Стрейзанд, Ричард Гир, Пирс Броснан нар галын улмаас болж орон гэрээ орхин явахаа өөр аргаггүй болсон байна. Энэ зун АНУ ын Калифорни, Юта, Өмнөд Дакот, Вашингтон, Нью Мексико, Орегоне, Айдахо, Монтана зэрэг мужуудад ойн түймэр гарч байсан юм. Энэ удаагийн гал түймрээс болж 250 мянган хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болоод байна.

Лид3. Арабын хиймэл дагуулын Аль Жазира телевизээр Аль Кайда алан хядагч байгуулагын толгойлогч Усама Бен Ладены дуу хоолойг нэвтрүүлжээ.
Тэрээр Иракын зэвсэгт бүлэглэлийнхэнд хандан хамтран тэмцэл хийхийг уриалсан байна. Хэзээ бичлэгийг хийснийг мэргэжилтнүүд тогтоохоор хичээж байгаа юм байна. Уг бичлэгт Бен Ладен мусульманы шашинт зэвсэгт бүлэглэлийн гишүүдэд хандан өөр хоорондоо хагаралдахаас зайлсхийж нэгэн баг болж шудрага ёсны төлөө тэмцэхийг уриалсан байна. Суннитын зарим нэг бүлэглэлүүд Иракын засгийн газартай хамтран Аль Кайдагийн эсрэг тэмцэл хийж эхлэж байгааг эрс буруушааж, байж боломгүй үзэгдэл гэж нэрлэсэн байна.Өнгөрсөн 9 сард Бин Ладены хэд хэдэн дүрс бичэг интернэтэд тавигдаж байсан билээ.
Лид4. Хүн аалз, Бэтмен зэрэг олон арван уран сайхны кино найруулсан Фрэнсис Форд Коппола сүүлийн 10 жилийн турш чимээгүй байсны эцэст дахин олны өмнө гарч байна.
Эр. Шинэ зүйл хийх гэж байгаа найруулагчын шахаж шаардах хэрэггүй. Харин ямар ч байсан шинэ зүйл бодож олдог гэдгийг ойлгох ёстой.
Найруулагч Копалла энэ удаа Румыны зохиолч Мирчи Элиаден зохиолоор кино хийхээр зориг шулууджээ. Түүний шинээр хийх гэж байгаа киноны гол баатар нь хэл зүйн ухааны профессор бөгөөд амиа хорлохын ирмэг ирэд байдаг гэнэ. Гэвч тэр аянгад цохиулсны дараа бүх зүйлийг залуу сэтгэлгээгээх харах болсон байна. Түүний шинээр хийх киноны баатар нь нисэж дүүдэггүй. Гэвч түүнийг барихын тулд нацистууд шинэ төрлийн арьстай хүн гарган авахын тулд мөрдөн мөшгөдөг байна. Найруулагч Копалла энэ киног хийх санаагаа нэлээн удаан боджээ. Найруулагч Фрэнсис Форд Коппола арван жилийн дараа эргэн ирж байна. Ингэхдээ тэр бүгдийг өөр өнцөгөөс хардаг болоо ирж байна гэж кино судлаачид найдвар тавьж байна.
ТОВЧ
АНУ ын нийслэл Вашингтон хотод нэгэн илбэчин ямар нэгэн тусгай тоног төхөөрөмжийн тусламжгүйгээр жирийн нэгэн саваа мод тулж агаар тогтож чаджээ. Тэр америкийн ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан Ордоны өмнөх талбайд олон арван хүний өмнө агаарт хөөрсөн юм байна. Тэр эртний энэтхэгийн бясалгалыг хийдэг бөгөөд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар ямар ч хүн ийм амжилтанд хүрч чадна гэж хэлсэн байна.

Голландын Амерс форт музейд гал түймэрт автжээ. Энэ музейд орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийг хадгалдагн байсан юм. Гал түймэрт шатсан энэ барилгийг одоо сэргээн засварлах аргагүй болсон гэж мэргэжилтнүүд хэлж байна. Музейн барилга шатсаны дараа нурах аюултай байсан тул зэргэлдээх байшингийн оршин суугчидыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан байна. Гал түймэрийн улмаас учирсан хохиролыг хэмжэн хэдэн зуун сая еврогоор хэмжигдэж байна.

Италийн иргэний агаарын тээврийн Ал Италия компаний албан хаагчид ажил хаялт зарлаж нисэх буудал рүү хүрдэг хоёр замыг хаасан байна. Үүний улмас зорчигчид нисэх буудал руу явган явжээ. Нисэх буудлын албан хаагчидын ажил хаялтаас болж олон арван нислэгийг цуцалсан байна. Олон улсын нислэгийг зөвхөн Ром хотоос хийж байх болсон шийдвэр гарсанд ажилчид эсэргүүцэж байна. Ром хотоос олон улсын нислэг хийгдэж байх болсноор Аль Италиягийн олон хүн ажлын байргүй болж байна гэсэн үг юм.

Лид5. Вена хотод Серби Косовогийн хязгаарын удирдагчид нарын хэлэлцэр болжээ. Энэ хэлэлцээрийн хийхэд ОХУ, АНУ, Европын холбоо жуучлагч нь болж байгаа юм. Жуучлагч гурвал Серби Косовогийн талуудын хэлэлцээрийн үед яриагдах 14 зүйл асуудлыг боловсруулжээ.
12 сарын 10 нд Косовогийн хязгаарын асуудлыг хэлэлцэхм гурвал НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргад өөрийн илтгэлээ таницуулах ёстой юм. Үүний дараа НҮБ ийн Аюулгүйн Зөвлөл Косовогийн хязгаарын ирээдүйн статусын талаах ямар арга хэмжээ авахаа шийдэх юм. 11 сарын 5 нд Вена хотод Косовогийн статусыг шийдвэрлэх дараагийн шатны хэлэлцээр болох юм. 1999 оноос хойш Сербийн нэгэн муж болсон Косовод НҮБ ийн ажилтнууд хяналтандаа байлгаж байгаа юм. 2006 онд Косовогийн статусын талаар хэд хэдэн удаа хэлэлцээр болсон ямар ч үр дүнд хүрч байгаагүй юм.

Лид6. Оросын утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолчдод жил бүр Бунины нэрэмжит шагналыг олгодог юм. Тэгвэл 2007 оны Бунины нэрэмжит шагналыг эзэн тодорсон байна.
Энэжил 79 настай зохиолч, яруу найрагч Андрей Дементьевийн “Цасан дээрх алим” нэртэй бүтээлд энэ шагналыг олгохм болжээ. Оросын зохиолч Бунин нь Нобелийн шагнал хүртэж байсан хамгийн анхны орос зохиолч юм. Яруу найрагч Андрей Дементьев Бунины нэрэмжит шагнал хүртсэнээр 550 мянган рубль хүртэж байна.

No comments: