2007-10-24

Дэлхийн мэдээ 2007 10 24 Лхагва гараг

Лид1 Иран цөмийн хөтөлбөр хариуцсан шинэ хүн томилсон. Тэрбээр, “манай улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын төлөөлөгчидтэй ярилцахад хэзээд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг хариуцан аваад удаагүй байгаа Саиед Жалили, Европийн Холбооны цөмийн хөтөлбөрийн элч Жавиер Соланатай Ромд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан юм. Ромд болсон уулзалтын дараа, Жалили “манай улс, Европийн Холбоотой Ираны цөмийн асуудлаар хамтран ажиллах шинэ гарц хайж байгаа бөгөөд Европийн Холбоо болон Иран хоорондын харилцааг сайжруулхад ихээхэн анхаарч ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн билээ. Харин Европийн Холбооны элч Солана, “Бидний энэ удаагийн уулзалт яриа хэлэлцээр нааштай эерэг уур амьсгалд болж өнгөрсөн. Бид ирэх 11р сард ахин уулзахаар тохиролцсон” хэмээн хэлсэн юм. Ираны цөмийн хөтөлбөр хариуцсан шинэ хүн болох Жалили нь, өнгөрсөн амралтын өдөр үүрэгт ажлаа хүлээн авсан бөгөөд тэрбээр “Цөмийн асуудлаар баримтлаж байгаа одоогийн бодлогыг бид өөрчлөхгүй” гэдгээ хэлсэн.
Лид2 Энэ долоо хоногт Туркийн засгийн газар, Курдын Ажилчдын Намын босогчдыг дарах зорилгоор, Иракийн Хойд бүс нутаг руу цэргээ оруулсан. Энэ явдалтай холбогдуулан Иракийн засгийн газар нэгэн мэдэгдэл хийсэн байна.
Ирак засгийн газар, Курдын Ажилчдын Намын босогчдын Ирак дах төвүүдийг хааж, өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Иракийн Гадаад хэргийн сайд Нури Малики, “Ирак Туркийн ард түмний эсрэг заналхийлж байгаа алан хядах үйл ажиллагааг үгүй хийхэд бүхий л талаараа хамтран ажиллах болно” гэдгээ хэлсэн байна. Өнгөрсөн 9р сард Туркид алан хядах ажиллагаа явагдаж Турк цэргүүдийн амь эрсдсэн юм. Энэ халдлагад Курдын Ажилчдын Намын босогчдыг буруутгаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Туркийн парламент, Иракийн хойд хил руу цэргээ оруулах шийдвэрийг батласаны дараа, туркийн засгийн газар олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан юм. Иракийн ерөнхий сайд Ресеф Тайп Эрдоган, “Анхнаасаа Курдын Ажилчдын намын босогчдыг эх орондоо оргонох эрхийг нь өгсөн, Иракт хориг арга хэмжээ тавих асуудлаар ярилцаж байгаа” хэмээн хэлсэн байна.
Лид3. Пакистаны эксс ерөнхий сайд улс төрч Беназир Бхутогийн амь насанд халдах оролдлого дахин гарч болзошгүй байгаа талаар тусгай албаныхан сэрэмжлүүлэг мэдээлэл тараасан байна.
Беназир Бхутогийн амь насанд аюуд заналхийлэл ирсэн гэдгийг түүний өмгөөлөгч Фаруку Найку ч бас нотолсон байна. Беназир Бухто өөрийн өргөөндөө хэвлэлийнхэнийг хүлээн авч уулзахдаа өөрийнх нь амт насанд хэзээ хаана халдах болно гэж алан хядагчид заналхийлсэнийг дурьдаагүй байна.Пакистаны засгийн газрынхан ч бас энэхүү заналхийлэлийг мэдэж байгаа гэнэ. Хэдийгээр амь насанд нь халдах заналхийлэл ирж байгаа ч Бенакри Бхуто сонгуульд өрсөлдөх бодлоо орхихгүй гэж хатуу мэдэгджээ. Гэхдээ ойрын үед Беназир Бхуто олон нийтийн ажилд оролцохоос түдгэлзэж, төлөвлөсөн зарим нэг ажлаа хойшлуулах шийдвэг гаргасан байна. Беназир Бхутог 10 сарыйн 18-нд Пакистаны Карачи хотод ирсэн өдөр түүний аминд халдах оролдлого гарч байсан билээ.Алан хядагчид өөрсдийн байгаагаа болгосон Беназир Бхутогийн аминэд хүрч чадаагүй ч дэлбэрэлт үйлдэж энгийн номхон 139 хүнийг хороосон юм. Бенакир Бхутогийн амь насыг хороохоор Талиба, Аль Кайда алан хядагч бүлэглэлтэй холбоо сүлбээтэй этгээдүүд оролдож байна гэж Пакистаны хууль сахиулагчид таамаглаж байгаа юм.
Лид4. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ой хээрийн түймэрт автаад байгаа Калифорни мужын Лос Анжелос, Сан Диего, Санта Барбара хотуудад онц байдал зарласан байна.
Одоогийн байдлаар Калифорни мужид нийтдээ 81 га газар түймэрт автаад байгаа юм. Түймэрийн галд орон сууцны 1300 байшин барилга шатжээ. Калифорин мужын амбан захирагч Арнольд Шварцнегерийн хэлснээр бол одоо түймрийн голомттой бүс нутагт 68 мянган хувийн байшин байдаг юм байна.Эдгээр байшингууад гал авалцахад тун ойрхон байна. Калифорни муж нь далайн эргийн муж боловч энд хуурай бүгяим цаг агаар сүүлийн өдрүүдэд үргэлжилж байгаа нь түймрийг цурманд оруулахад бэрхшээл учруулж байна. Утаанаас болоод үзэгдэх орчин маш муу байгаа юм байна. Лхагва гарагийн өглөөний байдлаар гамшигийн бүсийг нэг сая хүн орхин явжээ. Орон гэрээ орхин явсан хүмүүсийн дотор Холливуудын од Мэл Гибсон, Шон Пенн нар байгаа юм. 10 сарын 23 нд гал түймэртэй тэмуэж байсан нэг хүн нас баржээ. Бас 16 гал унтраагч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. АНУ ын засаг захиргаа гал түймэрийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийн тулд төсвөөс нэмж мөнгө гаргах болсон байна. Мексик америкийн хил дээр алба хааж байгаа Үндэсний Гвардын цэргүүдийг ч Калифорни муж руу илгээсэн байна. Калифирни мужын Сан Диего хотоос ойрын үед дахин 500 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэж тус хотын эрх баригчид үзэж байна. Гал түймэрийн хамрах хүрээ тэлсээр одоо Мексикийн хилд ойртож байна. Калифорнигийн Малибугийн эрэг дагаад Холливуудын од Мэл Гибсон, Стинга, Барбары Стрейзанд, Ричард Гир, Пирс Броснан, Джеймс Кэмерон нарын хувийн сууц байдаг юм. Гамшигт нэрвэгдсэн мужид очитж байдалтай газар дээр нь танилцсан АНУ ын Калифорни мужын амбан захирагч Арнальд Шварцнегер энэ бол жинхэнэ гамшиг гэж хэлжээ.

ТОВЧ
Дагестаны Махачкала хотод өчигдөр орой нэгэн дэлгүүрийн гадаа байсан машинд бөмбөг дэлбэрчээ. Үүний уршигаар гудамжинд яьж байсан хоёр хүн шархадсан байна. Дэлбэрэлт болсон газар цагдаа нар үзлэг хийж байгаа бөгөөд дэлбэрэлт болохоос хэдхэн минутын өмнө гүйж яваа хүнийг цагдаа анзаарч харжээ.

Гүржийн Батуми хотод сөрөг хүчнийхэн парламетыг тарааж, ерөнхийлөгчийн албан тушаалыг байхгүй болгохыг уриалж жагсаал хийсэн байна. Энэ жагсаалд ойролцоогоор 6000 хүн оролцжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн 11 сарын 2 нд нийслэл Тбилиси хотод олон мянган хүнийг хамарсан томоохон жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Урдчилсан тоцоогоор Тбилиси хотод болох жагсаалд өнөөгийн эрх баригчидын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаа 100 мянган хүн Гүржийн өнцөг булан бүрээс ирэх юм байна.

Их Британий хийлч Дэвид Жулиц дэлхийн олон орноор аялан, гуламжинд хийл хөгжмөө тоглож явж мөнгө цуглуулжээ. Тэр хамгийн анх Лондон хотын метроны станцаас өөрийн аялалаа эхлэж байсан бол өнөөдөр америкийн Нью Йорк хотод аялалаа өндөрлөж байна. Түүний хэлснээр хамгийн өгөөмөр хүмүүс Лондонд байдаг бол хамгийн харамч хүмүүс Германчууд гэнэ. Дэвид Жулиц өөрийн бүх орлогоо бага орлоготой айл өрхийн хүүхдүүдийг хөгжмийн боловсрол эзэмшихэд нь зориулах юм байна.

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес нэг хүн хэдэн ч удаа төрийн тэргүүн болохоор сонгуульд оролцохыг зөвшөөрсөн заалтыг үндсэн хуулиндаа оруулах санал гарсан юм Үүнийгэсэргүүцсэн олон мянган оюутнууд Каракас хотод жагсаал хийжээ. Энэ үед цагдаа нгар жагсаалыг хүч хэрэглэн тараах гэж оролдсон байна. Венесэули йн парламент 12 сарын 2 нд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхм асуудлаар санал хураалт явуулах гэж байгаа юм.
Аргентины экс ерөнхийлөгч Фернандо де ла Руаг тавн хүний үхэлд холбоотой гэж сэжиглэж байна. Фернанда де ла Руаг төрийн өндөрлөгт байх үед 2001 оны 12 сард түүний бодлогийг эсэргүүцэгчидийн жагсаалын үеэр нас барсан хүмүүстэй холбоотой асуудал одоо сөхөгдөж байгаа юм байна. Фернандо де ла Руаг нь 1999 онд Аргетины ерөнхийлөгчөөр сонгогдож 2001 онд эдийн засгийн хямрал үүсэхэд албан тушаалаасаа огцорсон юм.

Лид5. АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, Чех улсад айлчлал хийж байна.
Чех, Польшид америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг суурилуулах төлөвлөгөө нь бодит амьдралаас урган гарсан гэж Роберт Гейтс Прага хотод байхдаа хэлжээ. Зүүн европт амеикийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг байрлуулах эсэх нь Иран улсаас их хамаарах болно. Хэрвээ Ираны эрх баригчид өөрсдийн зохион бүтээсэн байлдааны зориулалттай пуужингаа турших юм бол Чех Польшид бид пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг суурилуулах нь гарцаагүй гэж америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд нэмж хэлсэн байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж нь ОХУ ын эсрэг чиглээгүй, Зүүн Европыг пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжтэй болгох төслөөс орос улс ашиг олно гэж АНУ ын батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Түүнээс гадна пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг ашиглах үед оросын мэргэжилтнүүдийг ажиллуулж болох юм гэдэг санал гаргажээ. ОХУ ын гадаад хэргийн яам, ОХУ ын батлан хамгаалахын яам хамтарсан мэдэгдэл гаргаж америкийн энэ саналыг судлаж үзэх боломжтой юм гэж мэдэгджээ. Гэхдээ одоогоор Америкийн засгийн газар ОХУ ын талд албан ёсоор энэ саналыг тавиагүй байгаа юм байна.

Лид6 Энэ сарын 21 нд Курдын зэвсэгт бүлэглэлийнхэн Туркийн цэргийн найман албан хаагчыг олзолсон билээ. Тэгвэл олзлогдсон цэргүүдийн дүрс бичлэг, гэрэл зургийг Евфрат мэдээллийн агентлаг тараасан байна.
Бельгид төвтэй Евфрат мэдээллийн агентлаг нь Курдын ажилчны намын албан ёсны мэдээллийн хэрэгсэл гэж тооцогддог юм. Олзны цэргүүд эсэн мэнд энхи тунх байгаа нь энэ бичлэгт харагдаж байна. Үзэгч танд сануулахад өнгөрсөн амралтын өдрүүдэд Турк Иракын хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж нийтдээ 12 цэрэг адагдаж, 16 цэргийн албан хаагч шархадсан юм. Мягмар гаригт Туркид зэвсэгт зэвсэгт мөргөлдөөний үеэр нас барсан 12 цэргийг сүүлчийн замд нь үджээ. Туркийн жирийн иргэд салан тусгаарлах үзэлтэй Курдын ажилчны намын үйл ажиллааг бүр мөсөн зогсоож зэвсэгт дайчидыг нь устгахыг шаардаж байна. Турк улс Иракын хойд хэсэг рүү өөрийн цэргээ оруулахад бэлэн байгаа байгаа цэргүүд нь дээд удирдлагаасаа тушаал л хүлээж байна. АНУ, Иракын засгийн газар хамтарч яарч сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргахгүй байхыг уриалсан юм.
Лид7 Ирэх 11 сарын 8 ний өдрөөс эхлэн Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад зорчих виз авах журам өөрчлөгдөж байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад зорчих виз авахын тулд виз мэдүүлэгч өөрийн биеэр Их Британий элчин сайдын яамны харъяа консулын газар ирж цээж зурагаа авахуулж, бас хурууны хээгээ тусгай мэдээллийн санд үлдээх юм байна.Үүнээс өмнө жирийн иргэд Их Британий виз авахын тулд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг агентлагаар дамжуулан бичиг баримтаа өгч болдог байсан юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр визийн шинэ журам нэвтэрснээр Их Британид ирэх гадаадын иргэдийн тоо эрс буурах бололтой. Виз хүссэн хүн бүрт олгох болно гэж Их Британий консулын газрынхан баталгаа гаргаж чадахгүй гэнэ.
Энэ өдөр
1857 оны энэ өдөр Англи улсын Шефиллдэд дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.
1935 оны энэ өдөр Кремлийн цамхагийн оройд улаан таван хошуу байрлуулжээ.
1939 оны энэ өдөр АНУ-ын Делавер мужын Уилингтон хотод дэлхийд анх удаа нийлэг эдээр хийсэн оймс худалдаанд гаргажээ.
1945 оны энэ өдөр НҮБ-ийн дүрэм хүчин төгөлдөр үйлчлиж эхэлсэн байна. НҮБ-ын дүрмийг 1945 оны 6 сарын 26-нд Сан Францискогийн олон улсын хурлаар баталж байсан юм.
1964 оны энэ өдөр Замби улс тусгаар тогтнолоо зарласан байна.
Үдшийн мэдээ
Лид1. Холбооны Бүгд Найрамдах Герман улсад одоогоос олон зуун жилийн өмнө баригчдсан эртний сүмийг өр газар руу нүүлгэн шилжүүлэх маш чимхлүүр гэж хэлж болох ажлыг гүйцэтгэж байна.
660 тонн жинтэй сүмийн барилгийг одоо байгаа газраас нь даруй 12 км ийн алсад нүүлгэн шилжүүлэх болсон шалтгаан нь одоо сүм байгаа газар их хэмжээний нүүрсний орд газар илрүүлсэн юм байна. Иймээс газрын хэвлийд байгаа байгалийн баялагийг түшиглэн уурхай байгуулахын тулд газар дээр нь баригдсан сүмийг заавал нүүлгэх болжээ. Ингэхдээ түүхийн нандин дурсгал болсон сүмийн барилгийг эвдэж нураалгүйгээр өөр газар руу нүүлгэж байгаа нь энэ юм. Сүмийг нүүлгэхийн тулд тусгай тоног төхөөрөмж ашиглаж байгаагаас гадна 200 модыг огтолж хоёр гүүр барьжээ. Сүмийг нүүлгэхэд хэдий хэмжээний зардал гарсаныг мэдээлээгүй байна. Мэдээж уурхай нээснээр сүмийг нүүлгэсэн зардалаа нөхөж олж чадна гэж тооцоолсон нь ойлгомжтой юм.
Лид2. 13 р зууны үеийн Коран судрыг Лондон хотын Кристи дуудлага худалдааны төвд 1,14 сая фунт стерилинг буюу 2,32 сая америк доллараар зарсан байна.
Дуудлага худалдаагаар зарсан Коран судрын сургаалийг нь алтан үсгээр, харин тайлбарыг нь мөнгөн үсгээр бичжээ. Коран судрыг худалдан авсан хүн өөрийгөө олонд зарлахыг хүсээгүй байна. Лондон хотод болсон энэ дуудлага худалдаанд лалын шашны эд өлгийн зүйлс, энэтхэгийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг зарсан юм. Нийтдээ 5,9 сая фунть стерлинг буюу 12 долларын эд зүйлсийг борлуулжээ.
Лид3. Олон улсын сансарын станцаас шинээр зохион бүтээсэн хөлөг 14 хоногийн хугацаатай сансарт ажиллахаар Кэннидигийн сансарын төвөөс амжилттай хөөрсөн байна.
Насагийн цаг уурын мэргэжилтэн цаг агаар таагүй байна гэж анхааруулсан хэдий ч хөлөг орон нутгийн цагаар 11цаг 38 минутанд хөөрчээ. Хөлгийн чадварлаг долоон хүний бүрэлдэхүүнтэй багийнхан сансарын станцад Хармони нэрт тэрминалыг суурилуулах юм байна. Хармониг Италид зохион бүтээсэн бөгөөд суурилуулалтын үйл ажиллагааг италийн сансарын хөлгийн нисгэгч, мэргэжилтэн Фаул Нисполи удирлах юм. Энэхүү тэрминал нь 14тонн жинтэй, 7метр урт, 4.6метрийн өргөнтэй ажээ. Хармони тэримналыг суурилуулах зорилготой энэ нислэг нь Олон улсын сансарын станц дахь Европын сансарын агентлагын сүүлийн хэдэн сарын шургуу ажлын үр дүнгийн эхлэл болсон сансарын нислэг болж тэмдэглэгдсэн байна.

Лид4 Хүн яагаад стрессд ордог вэ мөн түүнчлэн яагаад сэтгэцийн өвчтэй болдог вэ гэх асуултын хариултыг олохоор АНУын эрдэмтэд судалгаа хийсэн байна.
Хүн яагаад стрессд орж, сэтгэцийн өвчтэй болдог вэ гэсэн асуултын цогц хариултыг олохоор АНУын эрдэмтэд 35 хүнд иж бүрэн судалгаа хийж үзсэн байна. Тус судалгаанаас харахад, байнгийн ууртай байж, уйтгар гунигт автдаг хүн сэтгэцийн өвчтэй болоход ганц хуруу дутуу байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүн сэтгэцийн өвчтэй болоход нойрны дутмагшилаас гадна уур уцаар, уйтгар гуниг хамгийн их үүрэг гүйцэтгэдэг байна. АНУын эрдэмтэд энэ дүгнэлтийг гаргахын тулд уурлаагүй байх үеийн тархины бичлэг болон уурлаж гунигласны дараах тархины бичлэг мөн түүнчлэн тархины цусан хангамж гээд бүхий л төрлийн судалгааг хийж үзжээ. Энэ бүгдийн эцэст, хүн уурлахгүй байхын тулд мөн түүнчлэн, уурнаас хоромхон зуурт өөрийгөө ангижруулахад сэтгэл оюунаа тайвшируулах дасгалыг байнга хийх хэрэгтэй гэнэ. Үүний хамгийн шилдэг арга нь бясалгал гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд барууны орнуудад бясалгалаар хичээллэх нь түгээмэл үзэгдэл болсон байна.

Лид5. Леонарда Да Винчийн алдарт Мона Лиза зургийн эх хувилбар нь, эхэндээ хөмсөг, сормуустай байсан гэсэн таамгыг Францын зохион бүтээгч дэвшүүлж байна. Тэрбээр, сайхан инээмсэглэлт Жокандагийн зурганд дижитал скан хийж үзсэний дараа энэхүү дүгнэлтэнд хүрчээ.
Амьд мэт бүтээгдсэн Мона Лиза нь гайхамшигт инээмсэглэл, нууцлаг харц, өөрийн бүтээгдсэн түүх гэх зэрэг олон зүйлээрээ урлагийн ертөнцөд алдартай билээ. Францын зохион бүтээгч Паскал Котте, 240 мегапикселийн дижитал сканыг ашиглан Мона Лизагийн нүүрний үсийг тодруулан гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Леонарда Да Винчи тус бүтээлээ туурвихдаа, Мона Лизагийн нүүрний үсийг ч үлдээлгүй зурахаа мартаагүй юм байна. Олон жилийн нухчаанд, Мона Лизагийн нүүрний үс, хөмсөг, сормуус нь арилж үгүй болсон гэнэ. Котте, гурван жилийн өмнө Луврын музейн лобарторит Мона Лизагийн зургийг өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр хуулбарлан авсан бөгөөд тус бүтээл дээр 3000 цагийн турш дүн шинжилгээ хийж үзжээ. Мона Лиза дээр хийсэн дүн шинжилгээгээ, Сан Францискогийн Метреоны урлагийн музейд дэлгэн тавьсан байна.

No comments: