2007-10-08

Дэлхийн мэдээ 2007-10-08 Даваа гараг

Лид1. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун Би Би Си телевизэд ярилцлага өгсөн байна. Сүүлийн үед Их Британид ээлжити бус сонгууль зарлаж магадгүй гэдэг цуу яриа дэгдээд байгаа юм.
Тэгвэл ерөнхий сайд Гордон Браун ээлжит бус сонгууль зарлахгүй гэж хэлсэн байна. Сүүлийн үед лейборист, консерватор намуудын нэр рейтингийн хооронд маш том зааг гарч байгаа юм. Өөрийнх нь намд ашигтай байгаа эн үед Гордон Браун овжиноор ашиглаж ээлжит бс сонгууль зарлана байхаа гэж улс төрийн тоймчид хэлж байлаа. Их Британий өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаа 2009 онд дуусаж байгаа юм. Консерватив намын хурал болох үеэр тус намын лидер нь английн ерөнхий сайдад хандан парламентын ээлжит бус сонгууль зарлахыг шууд уриалж байсан юм. Улс төрийн тоймчид ээлжит бус сонгуулийг 11 сарын 1 эсвэл 8-нд зарлана гэж таамаглдал дэвшүүлж байлаа.
Эр. Энэ зун бид шүлхий өвчинтэй тэмцэх, алан хядалагаас урьдчилан сэргийлэх, үер, санхүүгийн салбарын хямралыг шийдэх гээд олон асуудалтай тулгарсан. Иймд одоо би сонгууль зарлах ямар ч бодолгүй байна. Парламентын гишүүдэд бүрэн эрхийн хугацаагаа дуустал нь ажиллах боломж олгох хэрэгтэй байх аа.
Иймээс Их Британид парламентын сонгууль хугацаандаа явагдна нь тодорхой юм.
Лид2 Хятадын зүүн өмнөд хэсгийн эргийг хүчтэй хар салхи дайрч, сая гаруй хүн орон гэргүй боллоо гэж Хятадын албаны хүмүүс мэдээллээ.

Энэ амралтын өдрүүдэд, Кроса нэртэй хар салхи, Хятадын хүн ам шигүү суурьшсан Шежиан болон Фүжиан мужуудыг дайрсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар, Кроса хар салхи, 126 километр цагийн хурдтай байсан гэнэ. Тайваны эрэг орчимыг дайрсан хар салхины уршгаар одоогоор 5н хүн амь насаа алдаад байгаа юм. Харин Хятадын зүүн өмнөд эрэг орчимоор дэгдсэн хар салхины дараа хөрсний гулгалт үүсэж, тус бүс нутгийн дэд бүтцэд асар их эдийн засгийн хор хохирол учраад байгаа юм. Амралтын өдрүүдэд, Хятадын далайн эргүүдийн мужуудад загасчлал эд өрнөдөг. Иймээс амралтын өдрүүдэд болсон хар салхины уршгаар 27,000 загачлалын завь ор сураггүй алга болоод байгаа юм байна. Мөн хар салхины дараа, Тайваны нийслэл Тайпай хотын гудамжны 200 гаруй мод үндсээр булга татагдсан байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, хар салхи Вьетнамд 40 сая долларын хохирол учруулаад байгаа гэнэ.

Лид3. Америкийн хувийн хамгаалалтын Блэкватер фирмийн албан хаагчид өнгөрсөн 9-р сард 17 энгийн номхон иргэдийг буудан хороосон гэж Иракын засгийн газар мэдэгдсэн байна.

АНУ-ын дипломатуудыг хамгаалах үүрэгтэй Блэкватер фирмийн ажилчид энгийн иргэд рүү гар нээсэн нь тогтоогдох юм бол хуулийн дагуу шийтгэл хүлээх юм. Блэкватер фирмийн захиргаа энгийн иргэд рүү гал нээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иракын засгийн газар америкийн Боэкватер хамгаалалтын фирмийнхэн санаатайгаар энгийн иргэд рүү гал нээсэн. Харин иракчууд Блэкватер фирмийн ажилчид руу чулуу ч шийдээгүй гэж энэ хэргийн мөрдөж байгаа Иракын засгийн газрын тусгай хорооны дарга хэлжээ. АНУ Холбооны мөрдөх товчооныхон ч бас болсон хэрэг явдлын учирыг олж хужирыг нь тунгаахаар хавтаст хэрэг үүсгэжээ.

Лид4. Курдын ажилчдын намын өдүүлсэн халдлаганд Туркийн 13 цэрэг амь насаа алдсан байна.
Иракийн хилийн зурвасын ойролцоо болсон Курдын салан тусгаарлах бүлэг болох Курдын ажилчны намынхны өдүүлсэн энэхүү халдлагад Туркийн 13 цэрэг амь насаа алджээ. Энэхүү халдлага нь туркийн армид ихээхэн хохирол учруулсан халдлагуудын нэг болсон бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр энэ халдлагын үеэр Курдын ажилчдын намын нэг хүн амь насаа алдсан байна. Курдын салан тусгаарлагчдын эсрэг арга хэмжээ авахыг Америкийн нэгдсэн улс болон Иракийн эрх мэдэлтнүүд нэг бус удаа анхааруулсан ч Туркийн засгийн газар хил зөрчигчдийн үйл ажиллагаанд цохилт өгөхийг эсэргүүцсэн байна.Курдын ажилчны нам нь 1984 оноос хойш Туркийн зүүн өмнөд автономийн төлөө тэмцэж байгаа бөгөөд тэмцлийн явцад гучин мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Курдын ажилчны нам нь Америк Европ Туркид алан хядах бүлэг гэж нэрлэгддэг байна.
Лид5. АНУ-ын Висконсон мужын Крэндон гэдэг жижиг хотод ням гаригийн өглөө ноцтой гэмт хэрэг гарчээ.
Канадын хилээс холгүй байдаг энэ хотод үл мэдэгдэх этгээд 5 хүнийг буудаад хэргийн газраас орогн зайлжээ. Одоо ророн нутгийн цагдаагийн ажилтнууд гэмт хэрэг үйлтдсэн этгээдийг хайж байна. Ердөө 2000 оршин суугчтай Крэндон хотод ийм ноцтой гэмт хэрэг урьв өмнө нь гарч байгаагүй юм. Гэмт хэргийн золиос болсон хүмүүс бүгдээрээ залуучууд гэж цагдаагийн газраас мэдээлжээ.
Лид6. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун Би Би Си телевизэд ярилцлага өгсөн байна. Сүүлийн үед Их Британид ээлжити бус сонгууль зарлаж магадгүй гэдэг цуу яриа дэгдээд байгаа юм.
Тэгвэл ерөнхий сайд Гордон Браун ээлжит бус сонгууль зарлахгүй гэж хэлсэн байна. Сүүлийн үед лейборист, консерватор намуудын нэр рейтингийн хооронд маш том зааг гарч байгаа юм. Өөрийнх нь намд ашигтай байгаа эн үед Гордон Браун овжиноор ашиглаж ээлжит бс сонгууль зарлана байхаа гэж улс төрийн тоймчид хэлж байлаа. Их Британий өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаа 2009 онд дуусаж байгаа юм. Консерватив намын хурал болох үеэр тус намын лидер нь английн ерөнхий сайдад хандан парламентын ээлжит бус сонгууль зарлахыг шууд уриалж байсан юм. Улс төрийн тоймчид ээлжит бус сонгуулийг 11 сарын 1 эсвэл 8-нд зарлана гэж таамаглдал дэвшүүлж байлаа.
Эр. Энэ зун бид шүлхий өвчинтэй тэмцэх, алан хядалагаас урьдчилан сэргийлэх, үер, санхүүгийн салбарын хямралыг шийдэх гээд олон асуудалтай тулгарсан. Иймд одоо би сонгууль зарлах ямар ч бодолгүй байна. Парламентын гишүүдэд бүрэн эрхийн хугацаагаа дуустал нь ажиллах боломж олгох хэрэгтэй байх аа.
Иймээс Их Британид парламентын сонгууль хугацаандаа явагдна нь тодорхой юм.
Товч
Өнгөт шоо эвлүүлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж өнгөрсөн байна. Дэлхийн 32 орноос тамирчид ирж оролцсон бөгөөд Австрийн тамирчин нэг минут есөн секундэд эвлүүлж дээд амжилт тогтоолоо. Харин Германы тамирчин өнгөт шоог хөлийн хуруугаар хамгийн хурдан эвлүүлсэн байна.

Лид7. Суданы зэвсэгт хүчний хяталтан доор байсан Дарфур мужийн Хасканита суурин газрын хөрснөөс арчигдсан гэж НҮБ мэдээлсэн байна.
Энэ суурингийн бүх байшин барилгийг зэвсэглэсэн этгээдүүд галдан шатаажээ. Ассошейтэд пресс агентлагийг уламжилснаар одоо тэнд суурин газар байсан гэдгийг илтгэх ганц хоёр л байшингийн суурь л үлдсэн байна. Энэ сууринд босогчид өнгөрсөн долоо хоногт халдаж Африкийн холбооны 10 энхийг сахиулагчын амийг хороосон юм. Үүний дараа Суданы засгийн газар энэ сууринг хяналтандаа аваад байжээ. Сууринг хэн шатаасныг НҮБ-ийн мэргэжилтнүүд нэрлээгүй байна. Ливийн нийслэл Триполи хотод босогчид, засгийн газрын хооронд энэ 10-р сард хэлэлцээр болох юм байна. Сууринг шатаах үед энгийн иргэдийн амь нас үрэгдээгүй гэж хэлсэн байна.

Лид8.Ирак дахь америкийн цэргийн командлалын дарга генероал Дэвид Петреус ирак дахь ираны элчин сайдыг Исламын хувьсгалыг сахиулагчидын “Кудс” бүлэглэлийн гишүүн гэж мэдэгджээ.
Ираны энэ бүлэглэл иракын босогчидыг зэр зэвсэгээр хангаж, америкийн цэргүүдийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагааг явуулдаг гэж генерал Дэвид Петроус хэлжээ. Ираны гадаад хэргийн яам америк генералын энэ мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна..
Лид8.Оросын сэтгүүлч Анна Политковская бусдын гарт амиа алдсанаас хойш яг нэг жил өнгөрч байна. ОХУ ын Москва, Санкт-Петербург, болон бусад томоохон хотуудад түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ажиллагаа, олон нийтийн цуглаан болжээ. Сэтгүүлч Анна Политковская амьдарч байсан орон сууцны гадна өглөөнөөс эхлэн хүмүс амьд цэцэг тавьжээ. Сэтгүүлч эмэгтэйг хороосон алуурчиныг олохыг жагсаалд оролцсон хүмүүс шаардсан байна. Тэр үнэнийг бичдэг байсан нь амиа алдах шалтгаан нь болсон гэж жагсаалд оролцогчид ярьцгааж байна. Москвад болсон Анна Политковскаягийн дурсгалын жагсаалд ойролцоогоор хоёр мянган хүн оролцсон байна. Путины төрсөн өдөрт зориулсан зохион байгуулагдсан жагсаалд нэг мянган хүн оролцжээ. Ерөнхийлөгч Путинны 55 насны төрсөн өдөр, сэтгүүлч Анна Политковская амиа алдсан өдөр тохиож байгаатай холбогдуулан Москва хотын төвийн дүүргүүдэд цагдаагийн өнөдржүүлсэн хамгаалалт гаргажээ. Нью Йорк, Рим, Берлин хотод ч бас Анна Политковскаягийн дурсгалд зориулсан эмгнэлийн ажиллагаа зохион байгуулагдсан байна. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгуулагынхан сэтгүүлч эмэгтэйн амийг хөнөөсөн алуурчинг олохыг уриалсан захиаг оросын ерөнхий прокурорт илгээсэн байна.
Энэ өдөр

1818 оны энэ өдөр Англи улсад боксийн бээлийг анх удаа ашигласан байна.

Одоогоос 115 жилийн өмнө буюу 1892 оны энэ өдөр оросын яруу найрагч Марина Ивановна ЦВЕТАЕВА мэндэлжээ.

1896 оны энэ өдөр Америкийн биржийн гол үзүүлэлт Доов Жонсын индексийг анх удаа хэвлэжээ.

1939 оны энэ өдөр Австралийн кино жүжигчин Пол Хоган мэндэлжээ. Тэр Матар хочит данди киногоороо олны танил болсон юм.

No comments: