2007-10-15

Дэлхийн мэдээ 2007-10-15 ДАВАА ГАРИГ


Лид1. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны бүгд найрамдах Герман улсад айлчлал хийж байна. Владимир Путин энэ жил 5 дахь удаагаа Германд ирж байгаа нь энэ юм.
Ням гаригийн орой ОХУ-ын Москва хотод их хэмжээний цас орж байсан тулд ерөнхийлөгч Путин германд руу нисэхээр товлосон хугацаанаасаа хоёр цагаар хоцорч ниссэн байна. Путины хөлөглөсөн онгоц Германы Франкфурт хотод газарджээ. Дараа нь тэндээсээ Висбаден хотод очиж Германы канцлер Ангела Меркельтэй уулзаж оройн зоог барьжээ. Тэд оройн зоогийн үеэр дэлхий дахины өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар санал солилцсон байна. Путин Ангела Меркель нарын ярианы сэдэв нь америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг зүүн европт байрлуулах төлөвлөгөө, Ираны цөмийн хөтөлбөр, Косовогийн хязгаарын ирээдүйн статусын тухай байсан гэж оросын олон нийтийн телевиз уламжилж байна. Өнөөдөр Владимир Путин Ангела Меркель нар албан ёсоор зөвлөгөө хийжээ. Сүүлийн үед Орос Германы харилцаа хамтын ажиллагаа олон салбарт эрчимтэй хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Лид2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш Иран улсад айлчлал хийх гэж байна. Энэ үеэр Путины амь насанд халдах, эсвэл түүнийг барьцаалах гэсэн оролдлого гарч болзошгүй талаар цуу яриа дэгджээ. Харин Ираны гадаад хэргийн яам энэ цуурхалд няцаалт өгч байна.
Путиныг Иранд айлчлах үеэр түүнийг амь насанд халдах оролдлого гарч болзошгүй гэсэн цуурхалд Кремлийн хэвлэлийн алба ямар нэгэн тайлбао хийхээс татгалзаж байгаа ч гэхдээ энэ тухай Путинд өөрт нь дуулгасан гэж мэдээлсэн байна. Ираны нийслэл Тегеран хотод хэд хэдэн амиа золиослогч Путины амь насандп халдахаар бэлтгэж байгаа талаар Оросын тагнуулын байгуулага мэдээлсэн талаар Оросын Итар Тасс агентлаг 10-р сарын 14-нд мэдээлжээ. Ираны гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Мохаммад Али Хоссейни дээрх мэдээллийг ямар ч үндэслэлгүй гэж хэлээд энэ бол Орос Ираны харилцаанд сэв суулгах гэсэн дайснуудын хийж байгаа сэтгэл зүйн дайны нэг хэлбэр гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Путиний амь насанд заналхийлж байна гэдэг цуурхал тархаад байгаа ч түүний айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт орохгүй гэж Ираны тал нотлож байна.Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Ройтер агентлагт ярилцлага өгөхдөө Владимир Путины айлчлалын хөтөлбөр аль хэдийнэ батлагдсан. Ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэж хэлжээ. Оросын ерөнхийлөгч одоо Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж байгаа юм. Путины Германд хийх айлчлалаа хочёр цагаар хоцорч эхэлсэн байна. Учир нь ням гаригийн Москва хотод их хэмжээний цас орж байсан тул онгоц нисэх ямар ч болдомжгүй байжээ. Германы Висбаден хотод Путин германы канцлер Ангела Меркельтэй уулзсан байна. Дараа нь оросын ерөнхийлөгч Ираны Тегеран хот руу нисэх юм. Сүүлийн жилүүдэд Оросын ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлого гарч магадгүй гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байсан юм. Тухайлбал 2000 онд Ялта хотод, 2001 онд Азербайжанд, 2003 онд Лондон хотод Путины аминд халдахаар зэхэж байсан хүмүүсийг баривчилсан тухай тусгай албаныхан мэдээдж байсан юм. Оросын төрийн өндөрлөгүүдээс Иосиф Сталин л 1943 онд Их Британи, АНУ-ын лидерүүдтэй уулзах гэж Иранд айлчлал хийж байжээ.

Лид3 Таван жил тутамд нэг удаа зохиогддог Хятадын эрх баригч нам болох Хятадын Коммунист Намын ээлжит их хурал Бээжинд нээлтээ хийсэн байна. Коммунист намын ээлжит их хурлыг Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао нээсэн юм.
Хятадын Коммунист Намын энэ удаагийн ээлжит их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэнэ. Коммунист намын ээлжит их хурлыг нээж Хятадын ерөнхийлөгч Ху Жи Тао үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ Тайваны салан тусгаарлалтыг Хятад улс, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Тайваны эрх баригчдыг тусгаар тогтнох гэсэн бодлоо орхихыг сануулж байсан юм. Мөн түүнчлэн, Хятадын засгийн газар, Тайваны эрх бүхий хүмүүстэй яриа хэлэлцээр хийж, улс төрийн энэ хурцадмал асуудлыг энхийн замаар шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хятадын Коммунист нам нь, Хятадын улс төрийн хамгийн хүчирхэг эрх баригч нам бөгөөд 2012 он гэхэд тус намын өнөөгийн эрх баригчид, шинэ залуу лидерүүддээ байраа тавьж өгөх юм. Нэг үгээр, 2012 он гэхэд Хятадын Коммунист Нам шинээр цус сэлбэх гэнэ. Хятадын Коммунист Намын 17 дахь удаагийн их хурлаар, намын ирэх таван жилийн улс төрийн төлөвлөгөөг батлах гэнэ.

Лид4. Австралийн ерөнхий сайд Жон Ховард 11сарын 24нд парламентын Сонгууль болно гэж мэдэгдсэн байна.
Ерөнхий сайд эхлээд хатан хаан Элизабэтийн тэргүүлдэг засгийн газрын төлөөлөгч захирагч генерал Майкл Жефритэй уулзсан юм. 68 настай ерөнхий сайд энэ албан тушаалыг таван жил хашиж байгаа боловч ажиглагчид энэ албан тушаалаа 11 жил хашсаны дараа түүнийг хүнд ялагдал хүлээнэ гэж таамаглаж байна. Ерөнхий сайд Жон Ховард сонгуулийн тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурал дээр манай улсад шинэ удирдагч хэрэггүй, хуучин удирдагч ч хэрэггүй гагцхүү зөв удирдагч л хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Лид5 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс ОХУ-д өнгөрсөн долоо хоногт айлчлал хийсэн билээ. Тэрээр ОХУ-аас шууд Изриальд ирсэн байна. Кондализа Райс Изриальд очиж ирэх 11-р сард болох ойрхи дорнолдын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурлын бэлтгэл ажлыг хангах зорилготой юм байна. Кондализа Райс ойрхи дорнодын бүс нутагт энэ жил 7 дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.

Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал АНУ-ын Мэерилэнд мужын Аннаполис хотод болох юм. Олон улсын хурал болох хугацаа дөхөж байгаа ч бэлтгэл ажил нь маш хангалтгүй байгаа юм. Тэр ч бүү хэл хуралд оролцох улсууд урилгаа ч албан ёсоор аваагүй байгаа гэж Би Би Си-ийн тоймч мэдээлж байна. Ойрхи Дорнодын бүс нутагт хийх айлчлалаас ямар нэгэн чухал үр дүн гарахгүй. Харин зарим нэг бичиг баримтыг л цэгцлэх юм гэж Кондализа Райс Тель Авив руу нисэх байхдаа ярьжээ. Израилийн нийслэлд Кондализа Райс тус улсын ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестин засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нартай уулзсан байна. 11 сард болох ойорхи дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хуралд аль болох Арабын олон орныг татан оролцуулахыг АНУ хичээж байна. Мерилэнд мужид болох хуралд Сири, Изриаль улдс оролдцохоо илэрхийлээд байгаа. Дараа нь америкийн төрийн нарийн бичгийн дарга Египет улсад богинро айлчлал хийнэ. Бас Лондон хотод Иорданы эзэн хаан Абдаллойтой уулзах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Товч.
ОХУ-ын нийслэл Москва хотод үл мэдэгдэх этгээдүүд Чечень гаралтай хоёр хүнийг бууджээ. Тэд хотн төвийн дүүрэгт байдаг Касбар ресторанаас гарч яваад буудуулсан байна. Халдлагад өртсөн хочр хүнийг нэг нь газар дээрээ нас барж нөгөө хүн д шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Хэргийн газар цагдаа нар үзлэг хийж байна.

Ням гаригт Москва хотод их хэмжээний нойтон цас гэнэт оржээ. Өвлийн бэлтгэлтээ сайн бажааз амжаагүй байсан нь байгаль эх ийнхүү анхны дохиогоо өгчээ. Байгалийн үзэгдлийн үеэр цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарч Москва орчмиын 150 гаруй жижиг суурин газар эрочим хүч тасаржээ. Москва хотод орсон нойтон цас халтиргаа үүсгэж зам тээврийн хөдөлгөөнд багагүй хүндрэл үүсгэжээ. Цас орох үеэр салхиний хурд 25 метр секунд хүрч ширүүссэн байна.

Америкийн Вашингтон пост сонины Ирак дахь сурвалжлагч Салих Сейф Алдин ням гаригт Садия хотыйн орчимд алагдсан байна. Одоо гэмт хэрэгтнийг хайж байгаа гэж орон нутгийн цагдаа нар мэдэлжээ.

Укрианы төрийн тэргүүн Виктор Ющенко укрианд бослого гаргаж байсан зэвсэгт армийн баатруудын дурсгалд зориулж Львов хотын нэг гудамжны нэрийг өөрчилөх зарлиг гаргасан байна. Одоогоос 65 жилийн өмнө дэлхийн хоёр дугаар дайны үед Бендеорийн бүлэглэл нэртэй энэ зэвсэгт арми нь фашистуудыг дэмжиж тэдний талд орж Зөвлөлтийн улаан Армийн эсрэг тулалдаж байсан юм.Ийм зарлиг гаргасанд фашизмын эсрэг тэмцэж байсан ахмад дайчид бухимдаж байна.

Лид6. Кубын ерөнхийлөгч Фидел Кастро хүнд хэцүү замыг туулж өнгөрсөн жил эрх мэдлээ гартаа авснаас хойш анх удаа телевизийн шууд ярилцлаганд орсон байна.
Ноён Кастро Кубын телевизийн долоо хоног бүрийн шууд ярилцлагын үеэр Вэнисвэлийн ерөнхийлөгч Хуго Чавистэй утсаар ярьсан ажээ.Ерөнхийлөгч Чавис улс орондоо 40 жилийн өмнө бусдын гарт алагдсан аугаа хувьсгалч Эрнэст Чэ Гуварагийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байсан байна.Ноён Кастро Гуварагийн үйл хэргийн талаар дурсан ярьсан ба хоёр улсын тэргүүн цөөн хэдэн минутын дотно яриаг утсаар өрнүүлсэн юм. Хөтөлбөрийн үеэр бямба гаригт болсон хоёр улсын тэргүүний уулзалтын видио бичлэгийг үзүүлсэн байна.

Лид7. Тайланд улс руу аялалаар явах нь аюултай болоод байна гэж барууны хэвлэлээр бичиж байна. Гадаадын иргэд амиа алдах явдал тэнд ихсэж байна. Тайландад амарч байсан Германы 6 иргэн ням гаригт осолож амиа алджээ.
Тэд нийслэл Банкок хотоос 644 км алсад байдаг Тайланд улсын Суратани мужид байдаг Као Сок гэдэг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн түргэн урсгалтай хүрхрээгээс холгүй оршдог агуйд явж байжээ. Тэднийг аялаж байх үед шүрүүн аадар бороо гэнэт орж агуй усаар дүүрчээ. Усанд осолдсон германы хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй нэг хүүхдийн цогцосыг аврах албаныхан олсон байна. Бас аялалын хоёр хөтч амь насаа алджээ. Одоо өөр нэг жуулчины цогцосыг хайж байгаа юм байна. Сүүлийн үед Тайланд улсад аялах нь аюултай гэсэн ойлголт нэлээн газар аваад байна.

Лид8. Укрианы Днепропетровск хотын нэгэн орон сууцны ахуйн хэрэглээний байгалийн хийн шугамд гэмтэл гарч хүчтэй дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтийн хүч асар их байсан тул орон сууцны байшинд ноцтой хохирол учирсан байна.
Байгалийн хийн шугам дэлбэрэх үед 13 хүн амь насаа алджээ. Укрианий онц байдлын газар барилгийн нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж, нас барсан хүмүүсийн цогцосыг хайж байна. Барилгын нуранги доор нэлээн хэднэ амьд хүмүүс байгаа. Тэд өөрсдөө аврагчид руу утасдсан байна. Укрианы ерөнхий сайд Виктор Янукович Днепропетровск хотод хүрэлцэн ирж байдалтай газар дээр нь танилцсан байна. Укрианы засгийн газар дэлбэрэлтийн үеэр хэлмэгдсэн айл өрхөд нэг сая тавн зуун мянган доллар зарцуулах болжээ.

Лид9.Энэтхэгийн иргэн Рикши Сакс бага оврын хэмжээтэй нисэх онгоцыг оосорлоод чирсэн байна.
Хэдэн зуун тонн жинтэй онгоцыг байрнаас нь хөдөлгөнө гэдэг хэний ч санаанд оромгүй. Гэвч энэ энэтхэг залуу онгоцыг байрнаас нь нэлээн хэдэн метр хөдөлгөж чаджээ.
Эр. Би багаасаа л ямар нэгэн дээд амжилт тогтоохыг хүсдэг байлаа. Хүмүүс ихэвчилэн хүнд даацын машин механизмыг шүднийхээ тусламжтайгаар хөдөлгөж чирж байгааг би олон удаа харсан. Ингээд өөрийн хүчээ сориод үзэх хүсэл төрсөн юм.
Риши Сакс урьд нь галт тэрэг, автомашиныг ирж байжээ.

Энэ өдөр
Өнөөдөр дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж байна.
Дэлхийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-аас 1995 онд Бээжин хотодзохион байгуулсан олон улсын бага хуралын үеэр тэмдэглэж байх санаачлага гарч байжээ.

1814 оны энэ өдөр Оросын зохлч Михаил Юрьевич Лермонтов мэндэлж байжээ. Тэр Москва хотод төрж өссөн юм байна. 1827 оноос эхлэн шэг зохиолч бичиж эхэлжээ.

1990 оны эн өдөр ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Гобачевт Нобелийн энх тайвны шагналыг олгох шийдвэрийг Шведийн хатан хааны нэрэмжит шинжлэх ухааны академи гаргасан байна. Михаил Гобачев 1985 онд ЗХУ-ын коммунист намын нарийн бичгийн даргаар сонгодож байсан юм. Тэр орос оронд өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, хүйтэн дайныг дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хүн юм.

Үдшийн мэдээ

Лид1. Өнөөдөр Эйрбус компани, их хямралын дараах анхныхаа захиалгыг хүлээлгэн өглөө. Эйрбусд өгсөн захиалгаа 18 сарын дараа Сингапурын иргэний агаарын тээврийн компани хүлээн авч байгаа юм.
Энэ оны ихээр нүсэр зохион байгуулалт болон зардлаасаа болж Эйрбус компани, санхүүгийн багагүй хямралд орж, бүтэц зохион байгуулалтдаа томоохон шинэчлэл хийсэн юм. Энэ хямралаас болж Эйрбус компани, захиалгынхаа онгоцнуудыг гэрээнийхээ хугацаанд гүйцэтгэж чадахгүй болсон билээ. Харин өнөөдөр Эйрбус компани, анхныхаа захиалгыг Сингапурын иргэний агаарын тээврийн компанид хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байгаа юм. Эйрбус 380 онгоц нь 800 зорчигчид үйлчилэх хүчин чадалтай бөгөөд энэ сарын сүүлээр албан ёсныхоо нислэгийг үйлдэхэд бэлэн болох гэнэ. Эйрбус компаний мэргэжилтэн “Эйрбус компани санхүүгийн асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлэж одоо үйл ажиллагаа нь тогтворжисон” хэмээн мэдэгдсэн юм. Одоо Эйрбус компани өмнөх захиалга нартайгаа, захиалгын гэрээгээ шинэчлэн байгуулж эхлээд байгаа юм. Ингээд, шинэчлэгдсэн гэрээний дагуу Эйрбус компани, 2008 он гэхэд 13 нисэх онцгоц захиалгачидад нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эйрбус компаний удирдлагууд, ирэх онд гаргах нисэх онгоцны 420 шинэ загвараасаа багагүй ашиг олж, алдагдалаа бүрэн нөхөж чадна гэж найдаж байгаа гэнэ.

Лид2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр ард түмнийхээ сонирхсон асуултад оролцож телевиз радиогийн шууд нэвтрүүлэгт оролцдог билээ. Путин 12- сардын үед л ард түмэнтэйгээ шууд ярилцдаг байсан бол энэ жил уламжлалаа эвдэж 10-р сарын 18-нд телевизийн шууд хөтөлбөрт оролцох болжээ.
Өнөөдрөөс эхлэн иргэн та ерөнхийлөгчид тавих асуултаа илгээж болно гэсэн сурталчигаа оросын олон нийтийн телевиз, мөн Россия телевизийн сувгаар, бас Маяк радио станц, Оросын төв радиогоор аль хэдийнэ цацагдаж эхэлсэн байна. Владимир Путины оролцох шууд нэвтрүүлэг 10-р сарын 18-ний пүрэв гарагт Москвагийн цагаар өдрийн 12 цагт эхэлнэ. Ерөнхийлөгчид тавих асуултыг 10-р сарын 14 өдрийн 12 цаг хүртэл утасаар, интернэтээр авах юм байна. Путин зөвхөн оросын холбооны улсын нутаг дээрээ амьдарч байгаа иргэдийнхээ асуултад хариулдаг байсан бол одоо хилийн чанадаас чирэх асуултад ч харилут өгөх юм байна. Үзэгч та
www.president-line.ru, сайтаар дамжуулж, эсвэл ОХУ-ын нутаг дэвсгэрээс 800 200 40 40 гэсэн дугаар руу залгаж асуултаа тавих боломжтой. ОХУ-ын нутаг дэвсгэрээс утасдах юм бол чмар нэгэн төлбөр гарахгүй юм байна. Харин хилийн чанадаас утасдах бол 7 495 645 10 10 гэсэ.н дугаар руу залгаж болно. Гэхдээ хилийн чанадаас утасдах юм бол төлбөрөө залгасан хэрэглэгч хариуцна гэж Кремлийн хэвлэлтийн албан анхааруулжээ. Интернэт, телефон утаснаас гадна мессежээр бас бас асуулт хүлээн авах юм байна. Оросын нутаг дэвсгэрээс 0 40 40 гэсэн тусгай дугаар руу 70 тэмдэгьтээс хэтрэхгүй орос хэлээр крилл үсгээр асуулта бичсэн байх шаардлагатай юм байна. Өнгөрсөн 2006 онд Владимир Путинд 2 сая асуулт ирсэн байна. 3 цаг үргэлжилсэн шууд нэвтрүүлгийн үед Путин хамгийн тулгамдсан гэж үзсэн 56 асуултад харилж байжээ.Үүнээс 45 асуултый нв хөдөө орон нутгийн иргэдийн ьтавьсан асжуулт байсан бол 11 асуултыг нь Путин өөрөө сонгож хариулсан байна.

Лид3. Афин хотод Акрополийн хөшөөг шинэ музей руу нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байна.
Өнөөдөр өргөгч краны тусламжтайгаар 2000 тонн жинтэй хөшөөг Парфеноны дурсгалын цогцолбороос буулгажээ. ИЙнхүү зургаан долоо хоногийн турш хэдэн зуун хөшөө барималыг өөр газар руу нүүлгэх юм. Грекийн эрх баригчид эртний хөшөө дурсгалыг одоо байгаа газраас нь 400 метрийн зайд байрлуулах шийдвэр гаргасан юм. Их Британи улс 19-р зууны үед Грекийн түүхийн олон арван хөшөө барималыг авч явсан юм. Грек улс эдгээр хөшөө дургалын эүйлсийг эргүүлэн авах гэж байгаа юм. Их Британиас авч ирэх хөшөөг шинэ музейд бас байрлуулах юм байна.

Лид4. Зэвсэг агсаж байлдааны ажиллагаанд ордог цэргүүд спортын наадамд оролцож байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын Хайдерабад хотод дэлхийн олон орны цэргийн албан хаагчид бокс, хөл бөмбөг, сагсөн бөмбөг гээд спортын 14 төрлөөр өрсөлдөж байна.
Цэргийн албан хаагчидын дунд энэ тэмцээнийг олимпын наадмын адил дөрвөн жилд олон улсын цэргийн спортын зөвлөл гэдэг байгууулага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Олон улсын цэргийн спортын зөвлөлд дэлхийн 129 орон гишүүнээр нь элсжээ. Энэ жил энэтхэгт болж байгаа тэмцээнд дэлхийн 101 орны цэргүүд оролцож байгаа юм байна. Энэ жил Энэтхэгийн геополитикийнэ гол өрсөлдөгч гэгддэг Пакистан улсын цэргүүд спортын наадамд оролцохоос татгалзсан байна. Үүнд олдон улсын цэргийн спортын зөвлөл харамсаж байгаагаа илэрхийлээд 2009 онд Пакистанд болохоор төлөвлөгдөж байсан олон улсын цэргийн спортын зөвлөлийн ерөнхий ассамблейн хуралдааныг цуцалж өөр газар хурал хийх болжээ.

Лид5. АНУ-н Шинэ Каролина мужын нэгэн машин угаалгын газар үргэлж үйлчлүүлэгч ихтэй байдаг гэнэ. Жирийн л нэгэн машин угаалгын газар яагаад үйлчлүлэгч ихтэй байдагийн нууцыг хамтдаа тайлцгаая.
Энд угаагчаар ажилладаг бүсгүйчүүд маш ажилсагаас гадна үзэсгэлэнтэй. Тэд машин угаахдаа усны хувцастай байдаг нь үйлчлүүлэгчидийн тоо нэмэгдэх шалгаан нь болжээ. Тэдний үйлчилгээний хөлс нь бусад газрынхаас 2 дахин өндөр үнэтэй байдаг байна. Энд нэг машиныг 25 долларар угаадаг. Эндхийн ихэнхи үйлчлүлэгчид нь мэдээж эрчүүд. Харин эмэгтэйчүүд энэ үйлчлүүлэхийг төдийглэн таашаахгүй байна.

Лид6. Буэнос Айрес хотын амьтны хүрээлэн 24 цагийн турш ажилладаг болжээ.
Одоо энд амьтадын шөнийн амьдралыг ч бас харж болно гэсэн үг. Ихэнхи араатан амьтад шөнийн цагаар хооллодог. Амьтний хүрээлэнгийн зочид зарим нэг амьтдыг хооллох бололцоог ч олгожээ. Гэхдээ зөвхөн амьтны хүрээлэнгийнхэний бэлтгэсэх хоолыг өгч болох юм байна.

No comments: