2007-09-28

Дэлхийн мэдээ 2008-09-29 Бямба гариг

Лид1 Буддын шашын тэргүүн далай лам 10 сарын дундуур АНУ-д айлчлал хийх гэж байна. Америкийн конгресс далай ламд алтан медаль гардуулах юм байна.
Шагнал гардуулах ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш оролцох тухай цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Шагнал гардуулах ёслол 10 сарын 17-нд Капитолийн ордонд болно. Далай ламыг хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулдаг, салан тусгаарлагч гэж үздэг. Далай ламыг АНУ-ын конгрес шагнах гэж байгаа нь Бээжингийн дургүйцлийн төрүүлэх нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна. Далай ламыг даяан дэлхийд энх тайваныг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж шагнах болсон юм байна.
Лид2. ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д гурвюан өдрийн айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөрйин хүрээнд Сергей Миронов хятадын төрийн өндөрлөгүүдтэй уулзжээ.
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Мироновыг Бүх хятадын ардын их хурлын тэргүүлэгчидийн дарга У Банго урьсан юм байна. Сергей Миронов БНХАУ-ын дарга ХУ Жин Тао, Төрийн Зөвлөлийн дарга Вэнь Зя Бао, Бүх хятадын ардын их хурлын төлөөлөгчидийн тэргүүлэгч У Банго нартай уулзжээ. Орос Хятады н харилцаа бүх салбарт идэвхитэй хөгжиж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй гэж Сергей Миронов хэлсэн байна. 2006 онд л гэхэд Орос Хятадын хороонд худалдааны бараа эргэлт 3 тэрбум доларт хүрсэн байна. Орос Хятадын хил залгаа бүс нутгуудын харилцааг идэвхижүүлэхэд цаашид анхаарлаа хандуулах болно гэж ОХУ-ын төлөөлөгчид уулзалтын үеэр хэлжээ. Орос Хятадын хооронд бий болсон стратегийн түншлэл Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулга болон Нэгдсэн Үндэстний Байгуулагийн Аюулгүйн Зөвлөлийн түвшинд илэрч байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов 2008 оны Олимпын наадам явагдах спортын цогцолборийг ч үзэж сонирхожээ.

Лид3 Буриадын ерөнхийлөгч Вечяслав Наговиц Байгал нуурын эрэг орчмын газрыг дуудлага худалдаагаар зарахыг санал болгожээ.Энэ тухай Оросын Риа Новости агентлаг мэдээлж байна.
Байгаль нуурийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн шилдэг арга бол нуурын эрэгийг хувь хүний мэдэлд шилжүүлэн зарах явдал гэж Наговицын хэлжээ. Ингэхийн тулд засгийн газар эдийн засгийн онцгой бүсэд багтсан нуурын зарим хэсгүүдийг худалдан авч дараа нь дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй юм байна. Буриадын байгаль орчны яамны албан тушаалтны хэлснээр байгаль нуурыг үзэхээр жилд нэг сая жуулчин ирдэнг байна. Буриадын өөртөө засах орон, Иркутск мужын хооронд оршдог Байгаль нуур дэлхийн хамгийн цэнгэг устай нуур юм. Байгаль нуур нь 1637 метрийн гүн, 31 мянган квадрат км талбай эзэлдэг.Дэлхийн цэвэр усны нөөцийн хорин хувь байгал нуурт байдаг юм байна.
Лид4.Персийн булангийн эрэгээс 80 ширхэг үхсэн дельфиныг олдсон байна. Эрдэмтэд далайн амьтан юунаасболж үхсэнийг нь тогтоохоор ажиллаж байна.
Усан дахь дулааны хэм нэмэгдсэнээс болж далайн амьтан үхэж байна гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нбол нөгөө хэсэг нь далайн ус хиймийн бодисоор бохирдсоноос энэ харамсалтай явдал гарлаа гэж тайлбарлаж байна. Иракад дайны ажиллагаа эхэлсэнээс хойш Персийн буланд байнга цэргийн хөлөг онгоц сүлжилдэг болсон юм. Цэргийн усан онгоцноос алдагдсан түлш усыг бохирдуулсан байх магадлал их байгаа гэнэ.
Лид5. Афганистаны Талибан хөдөлгөөнийхөн тус улсад үйл ажиллага явуулдаг олон улсын Улаан Загалмайн байгуулагийн ажилтнуудыг барьцаалжээ.
Талибчууд ингэхдээ Улаан Загалтайн ажилтнуудыг барьцаалсан гэдгээ эхлээд мэдээгүй байна. Талибан хөдөлгөөн энэ байгуулагатай ямар нэгэн асуудалгүй тул барьцаалсан хүмүүсийг суллах болснооо мэдэгджээ. Барьцаалагдсан хүмүүсийн дотор гадаадын хоёр иргэн байгаа юм байна. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын 19 иргэнийг суллах хэлэлцээрт оролцож байжээ.
Лид6. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид маш хүнд маневрийг хийж гүйцэтгэсэн байна.
Оросын сансрын нисэгч Олег Котовийн удирдаж байгаа Союз ТМА 10 хөлөг олон улсын сансрын станцтай холбогджээ. “Үүрийн гэгээ” модулаас “Од” гэдэг нэртэй модуль руу шилжих үйл явц 27 минут үргэлжилсэн байна. Сансрын станцид Котовоос гадна сансрын нисэгч Федер Юрчихен, Клейтон Андерсон нар ажиллаж байгаа юм. Нэг модулиас нөгөө рүү шилжих үед олон улсын сансрын станцид хэн ч байгаагүй байна. Олон улсын сансрын станцид ийм маневрийг хийснээр 10 сарын 10-нд Байконурын сансрбын буудлаас хөөрөх Союз ТМА 11 пуужинг хүлээн авах бэлдтгэл ажлын нэг хэсэг юм байна. 10 сарын 10-нд эх дэлхийгээс хөөрөх сансрын нислэгийн багт оросын иргэн Юрий Маленченко, америкийн сансрын нисэгч Пегги Уитсон, бас малайзын анхны сансрын нисэгчШейх Музафар Шукор нар багтжээ. Мадайзын сансрын нисэгч дэлхийн тойрог замд 10 хоног ажиллаж 10 сарын 20-нд эх дэлхийдээ эргэж ирэх юм байна.
Лид7. Сүүлийн үед орангутаны тоо толгой эрс өсөж байгаа юм байна.
Индонез улсад аврагчид байгаль хамгаалаагчид шархадсан орангутан сармагчнийг зөөж байна. Хууль бусаар амьтны наймаа эрхлэгчид энэ сармагчины хөлийг нь гэмтээжээ. Орангутан сармагчины тоо толгой эрс буурч байгаа юм. Хар зах дээр нэг орангутан сармагчинг өндөр үнээр зардаг байна. Бас далдуу модный самар хууль бусаар түүдэг хүмүүс ойг сүйтгэж байгаа нь тэдний амьдрах орон зайг багасгаж байгаа гэнэ.
Лид8 Оросын иргэн Татьяна Барабанова энгийн төрөлтийн жингээс хоёр дахин их жинтэй буюу 7.75 килограмм охин төрүүлжээ.
Бяцхан охин Надя Сибирийн Алтай нутгийн Кайсарен дүүргийн эмнэлэгт төрсөн бөгөөд найман эгч, гурван ахтай юм байна. Охины ээж 43н настай Татяна Бара бановагийн өмнөх хүүхдүүд нь бүгд таван килограммаас дээш жинтэй төрж байсан учраас энэ мэдээнд Татяна төдийлөн цочирдоогүй ажээ. Мөн 2005оны 1сард Бразилд 7.73 кг хүү,1995 онд Италид 10.2кг хүү мөн 1879онд АНУ-д 10.8кг хүү төрөөд 11цагийн дараа нас барсан зэрэг дэлхийн хамгийн хүнд жинтэй хүүхдүүдийн тухай мэдээлэл байдаг юм байна.

No comments: