2007-09-26

Дэлхийн мэдээ 2008-09-26 Лхагва гараг

Лид1. Нью Йорк дахь НҮБ ийн төв байранд энэ жилийн дэлхийн онцлох үйл явдалд багтах нь гарцаагүй чухал хэлэлцүүлэг эхэллээ гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд үзэж байна. НҮБ ийн Ерөнхий Ассамблейн 62 дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нар ирээд байгаа юм.
Ойрын 10 хоногт дэлхийн 80 гаруй орны төлөөлөгчид НҮБ ийн индэрээс дэлхий дахинд тулгамдааж байгаа асуудлыгхэрхэн шийдвэрлэх арга зам байгаа талаар үг хэлэх юм. НҮБ ийн ерөнхий ассамблейн чуулганд хамгийн түрүүнд Бразилийн төлөөлөгч үг хэлжээ. Гэвч Бразилийн төлөөлөгчийн дараа хоёр дугаарт үг хэлсэн АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын юу хэлэх нь бүх хүмүүсийн анхаарлыг илүү татаж байсан юм. Жорж Буш НҮБ ийн индэрээс үг хэлэхдээ Иран удс дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна гэхээс өөр юм хэлээгүй байна. Сүүлийн үед Ираны ерөнхийлөгчийн талаар сайн муу асар их мэдээлэл америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа юм. Иймээс цагаан ордон НҮБ ийн ерөнхий ассамблейн хуралдааны үеэр Ираны асуудлыг хэт дэвэргэхгүй байхыг хичээж, боломжтой бүхнийг хийжээ. Харин Жорж Буш цэргийн дэглэм тогтоод бараг 40 гаран жил болоод байгаа Азийн хамгийн ядуу буурай хөгжилтэй Бирмийн улс төрийн байдалын талаар нухацтай ярьж Бирм улсын эсрэг эдийн засгийн болоод улс төрийн хориг тогтоохыг уриалсан байна. Жорж Буш ардчилалыг дэмжиж байгаа буддын шашны лам нарыг хахин хавчиж байгаа Бирмийн эрх баригчидыг эрс буруушаажээ. АНУ цаагид ч НҮҮБ аас хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болно хэмээн Жорж Буш албан ёсоор мэдэгдсэн байна.
Эр. Ардчилалд тэмүүлж байгаа Гүрж, Укриан, Казахстан, гэх мэт дэлхийн аль ч орныг АНУ цаг ямагт дэмжих болно.
Жорж Буш Кубын талаар ярихдаа Фидель Касьтрогийн тогтоосон коммунист дэглэмийн оршин тогтнэох хугацаа асар богино болжээ гэж хэлсэн байна. Энэ үед Кубын төлөөлөгчид НҮБ ийн хуралдаан болж байгаа танхимаас гарч явж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Лид2 Нэгдсэн Үндэстний байгуулагийн ерөнхий ассамблейн 62 дахь удаагийн чуулганд оролцож байгаа Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмединажад олон улсын энэ байгуулгийг барууны орнууд үр бүтээмж муутай болгож хувиргасан гэж хэлсэн байна.
Олон улсын харилцаанд их гүрнүүд дангаараа голлох байр суурь эзлэх болсонд Махмуд Ахмединижад харамсаж байгаагаа илэрхийлжээ. Ирээдүйд зөв алхам хийхийн тулд туулж өнгөрүүлсэн түүхээс сургамж авах ёстой гээд хуучин Зөвлөлт Холбоот улс харалган бодлого явуулж байсныхаа улмаас задран унаж байсны адил одоо дээрэнгүй байдлаар харьцаж байгаа барууны орнуудын хувьд нар жаргахтай адил мөхөх цаг нь ирсэн гэж Ираны төрийн тэргүүн хэлжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн зорилго, зорилт нь хүн бүхэнд ойлгомжтой байгаа гэж Махмуд Ахмединижад онцлон тэмдэглэсэн байна. Аюулгүйнм Зөвлөлийн гишүүн орнууд Ираны эсрэг хориги тогтоодог нь харгис шийнж чанартай байна гэж нэр нэмж хэлжээ. Ираны ерөнхийлөгчийг үг хэлэх үед АНУ, Изриалийн төлөөлөгчид танхимд байгаагүй байна. Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Францын төрийн тэргүүн Николя Саркози нар НҮБ ийн индэрээс хэлсэн үгэндээ Ираны цөмийн хөтөлбөр, гадаад бодлогийг шүүмжилсэн юм.

Лид3. Германы канцлер Ангела Меркел Бурханы шашны тэргүүн далай ламыг Берлин хотноо хүлээн авч уулзан Төвдийн ард түмэн болон соёл уламжлалын талаар ярилцсан байна.
Хятадын засгийн газрын дарамт хавчлагын улмаас эх орноосоо яван харийн оронд цөлөгдөөд байгаа Бурханы шашины тэргүүн Далайн ламыг Германы канцлер хүлээн авч уулзсан билээ. Энэ уулзалтыг хятадын талаас ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Далай лам Германы хууль зүйн сайдтай уулзах ёстой байсан боловч тодорхой бус шалтгааны улмаас уулзалтыг цуцалсан гэнэ. 1959 оноос хойш өөрийн эх орондоо орох эрхгүйгээр цөлөгдөөд байгаа Далай ламтай хийж байгаа уулзалтанд ямар нэгэн улс төрийн зорилго байхгүй гэж Германы эрх бүхий хүмүүс мэдэгдэж байгаа юм. Харин Хятадын тал энэхүү уулзалтыг Төвдийн салан тусгаарлах үзлийг сурталчилах далай ламын ээлжит явуулга хэмээн үзэж байгаагаа нуухгүй байгаа билээ. Далай Лам германд байх хугацаатай нэр бүхий нэгэн сэтгүүл ярилцлага өгсөн юм. Тэрбээр өгсөн ярилцлагандаа “Ангела Меркелийг би их хүндэтгэдэг. Учир нь тэрбээр хүний эрх эрх чөлөө болон шашины эрх чөлөөг хүндэтгэн үздэг нэгэн юм. Мөн түүнчлэн Хятадаас явуулж байгаа дарамт шахалтыг үл хайхран намайг хүлээн авч уулзсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал” хэмээн хэлсэн байна.
Товч.
Москва дахь АНУ-ын элчин сайдын яамыг нэг өдрийн турш спортын ордон болж хувирчээ. Америк Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 200 жилийн ойн хүрээнд Москва дахь америкийн элчин сайдын яаманд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны тамирчин, оросын холбооны улсын иргэн Кириленко ирж нөхөрсөг тоглолт хийжээ.

Микро софт компани Алан 3 видео тоглоомын хамгийн сүүлчиыйн шинэ хубвилбарыг худалдаанд гаргасан байна.
Тоглоомыг худалдаанд гаргах ёслолд Микрософт компаний захирал Билл Гейтс оролцжээ. “Алан 3” тоглоомын гол баатар нь янз бүрийн саад бэрхшээлийг тулж, хүн төрөлхтөнийг мөхлийн аюулаас авардаг юм. Микрософт компаний гаргасан тоглоомуудаас Алан 3 хамгийн их амжилтад хүрсэн тоглоом юм.

Улс төрийн захиалгат аллага гараад удаагүй байгаа Ливан улсад ерөнхийлөгчийн сонгууль энэ долоо хоногт болох байсан юм. Гэвч Ливаны төрийн тэргүүн болох магадлал хамгийн өндөр байсан Катаиб намын лидер парламентын гишүүн Антуан Ганемын амийг хороосны дараа шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулах хугацааг хойшлуулах болжээ.
10 сарын 23 нд л Ливаны парламент нь ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулах шийдвэр гаргажээ. Сирийн талыг баримталдаг Эмиль Лахудыг Ливаны ерөнхийлөгчөөр сонгох санал парламентад орж ирсэнийг сөрөг хүчнийхэнм эрс эсэргүүцэж, санал хураалт авах өдөр хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.

Лид4 Японы засгийн газар шинэ засгийн газрын тэргүүнээ албан ёсоор хүлээн авлаа. Шинзо Абегийн халааг аван байгаа засгийн газрын шинэ тэргүүнээр Ясуо Фукуда сонгогдож байгаа юм.
Энэ жил 71 насыг зооглож байгаа Ясуог шинэ ерөнхий сайдаар сонгоход Японы парламентын доод танхимын нийт гишүүдийн 338 дэмжиж, 100 н татгалзсан байна. Нэг үгээр тэрбээр энэ эрхэм хүндтэй ажлыг олонхын дэмжлэгтэйгээр хашихаар болсон байна. Засгийн газрын шинэ тэргүүн парламентын дээд танхимаас дэмжлэг авч чадаагүй ч доод танхим нь түүнд олонхийн саналаар итгэл хүлээлгэсэн нь Японы үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Японы засгийн газрыг тэргүүлэх боломжтой болсон юм. Японы засгийн газрын шинэ тэргүүн Фукуда нь Либерал ардчилсан намын нэр нөлөө бүхий лидер улс төрч юм. 71н насандаа Японы ерөнхий сайдаар томилогдож байгаа Ясуо Фукуда нь 1990 оноос хойш тус улсын засгийн газрыг тэргүүлэх болсон хамгийн өндөр настай улс төрч болж байгаа гэнэ. Японы шинэ ерөнхий сайд Ясуо Фукуда улс орондоо болон хөрш орнуудтайгаа найрсаг, уян хатан бодлого явуулна гэж амалсан юм. Ясуо Фкудагийн энэ мэдэгдэлийг азийн орнууд тун уриалгаханаар хүлээн авч байна. Тухайлбао хятадын гадаад хэргийн яам Ясуо Фукудаш ерөнхий сайд болсонд баяр хүргээд БНХАУ цаашид Япон улстай харилцан бие биенээ хүндэтгэсэн найрсаг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна.
Энэ өдөр
1898 оны энэ өдөр америкийн хөгжмийн зохиолч Жордж ГЕРШВИН мэндэлжээ.
Одоогоос 105 жилийн өмнө 1902 оны энэ өдөр жинсэн өмдний үйлдвэрийг анх байгуулж байсан америкийн иргэн Леви ШТРАУС Сан-Франциско хотод хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
1503 оны энэ өдөр Чувашийн нийслэл Чебоксар хотын шавыг тавьж байлаа.
1934 оны энэ өдөр Куин Мэр усан онгоц анхны аялалдаа гарчээ.
1960 оны энэ өдөр НҮБ-ийн хуралдаанд Фидель Кастро 4 цагийн турш үг хэлж байжээ
Үдшийн мэдээ
Лид1. НҮБ ийн ерөнхий ассамблейн хуралдаанд оролцож байгаа Кубын төлөөлөгчид Жорж Бушын мэдэгдэлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хуралын танхимыг орхин явжээ.
АНУ ерөнхийлөгч Жорж Буш мягмар гаригт НҮБ ийн индэрээс илтгэл тавихдаа Куба улсын талаар ярьжээ. Кубад ноёрхож байгаа коммунист дэглэм Фидель Кастротой хамт алга болно. Фидель Кастрогийн дэглэм нуран унавал ардчилсан нийгэмд Кубачууд амьдрах болно гэж Жорж Буш хэлсэнд Кубын төлөөлөгчид эсэргүүцэж танхимаас гарч явжээ.

Лид2. Зүүн Өмнөд Азийн хамгийн буурай хөгжилтэй Бирм улсад лам нарын жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Тус улсын лам нар төрийн эрхэнд байгаа цэргийн генералуудыг огцрохыг шаардаж байгаа юм.
Бирм улсад 1962 оноос хойш цэргүүд засгийн эрхийг авчээ. Бирмийн эрх баригчид лам нарын жагсаал цуглаанд эхэндээ хүлээцтэй хандаж байлаа. Гэвч эсэргүүцлийн жагсаалд лам нар төдийгүй жирийн иргэд ч оролцож эхэлсэн тул Бирмийн засгийн газар энэ жагсаалыг хүч хэрэглэн дарах төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн байна. Бирмийн эрх баригчид жагсаал цуглаан болж байгаа Рангун,Мандале хотын хөдөлгөөнийг хязгаарлаж комендатын цаг тогтоосон байна. Одоо нэр дээр дурьдсан хоёр хотод өнөөдрөөс эхлэн 60 хоногийн турш оройн 9 цагаас өглөөний таван цаг хүртэл хөл хөдөлгөөнийг бүхэлд нь хориглоод байна. Бас олон нийтийн газар, гудамж талбайд нэг дор таваас дээш тооны хүн цугларахыг хоригложээ. Хэрвээ Бирмийн эрх баригчид буддын шашны лам нарт буулт хийхгүй бол АНУ Бирм засгийн газарын эсрэг хатуу арга хэмжээ авна Жорж Буш мэдэгдсэн юм. Бирмийн хойд хөрш БНХАУ ын засгийн газар Бирмд өрнөж байгаа үйл явдал нь тус улсын дотоод асуудал тул Бээжин энэ асуудалд хөндлөгөөс оролцохгүй гэж мэдэгджээ. Харин Буддын шашны тэргүүн далай лам Бирмийн төрийн өндөрлөгүүдэд хандан лам нарыг эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ.1988 онд ардчилал тогтох оролдлго гарч жагсаал цуглаан болох үер Бирмийн зэвсэгт хүчнийхэн ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэн 3000 хүнийг амийг хороож байжээ.
Лид3 Гүржийн засгийн газарт сайдын албан хашиж байсан улс төрч Окруашвили сөрөг хүчний талд орж байгаагаа мэдэгдсэн байна.
Улс төрч Окруашвили хэвлэлийн бага хурал зарлаж дуулиан тарьсан мэдэгдэл хийсэн байна. Түүний хэлснээр одоогоос хоёр жилийн өмнө ерөнхийлөгч Михаил Саакашвили түүнд хандан Гүржийн хамгийн том бизнесмэнийг хороох даалгавар өгч байсан байна. Ерөнхийлөгчийн энэ даалгаварыг биелүүлэх юм бол тэр дараа нь аллагын гэрч болох байсан тул бас л амиа алдана гэдгийг ойлгож бизнесмэний амийг хороох ажилыг зохион байгуулаагүй байна. Окруашвилигийн хэлсэн өөр нэг дуулиантай мэдэгдэл бол 2005 оны хоёр сард нас нөгчсөн Гүржийн экс ерөнхий сайд Зураб Жванигийн үхэлтэй холбоотой байлаа. Албаны хүмүүс, ерөнхий сайд Жвани ахуйн хийнд хордож үхсэн гэж дүгнэлт хийсэн юм. Гэвч Жвани ахуйн хийнд хордож үхээгүй. Түүнийг аль хэдийнэ алчихаад цогцосыг нь гэрт нь хүргээд дараа нь ахуйн хий зориудаар нээсэн гэж Окруашвили ярьжээ. Бас Гүрж улс Өмнөд Осетийг эзлэн түрэмгийлэх нууц ажиллагааг 2006 оны хавар зохион байгуулах байсныг ч хэлээд энэ тухай ерөнхийлөгчөөс гадна гурван хүн мэдэж байсан гэж мэдэгдсэн байна.
Лид4. Хүн төрөлхтөн шинэ төрлийн шатахууныг гарган авчээ. Ирээдүйд газрын тос хүн төрөлхтөний хэрэглээнээс гарах төлөвтэй байна.
Газрын тосны үнэ байнга нэмэгдэж байгаа энэ үед хүн төрөлхтөн өөр төрлийн түлш шатахуун гаргаж авах эрэл хайгуулыг хийж байгаа билээ. Бразил улсад улаан буудайнаас био түлш гарган авдаг болоод удаж байгаа. Гэвч одоохондоо био түлшний үнэ газрын тосны үнээс ч өндөр байгаа тул өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд хүндрэлтэй байгаа юм. Байгальд хор хөнөөл багатай би түлшийг ОХУ-ын бизнесмэнүүд ч бас үйлдвэрлэхээр бэлтгэж байгаа юм байна.
Одоо оросын зах зээл дээр нэг литр солярк 15 рубуль байгаа бол нэг литр био түлш 25 рублийн үнэтэй байна. Мэдээж хэрэглэгёид хямдыг нэь сонгох тул био түлш үйлдвэрлэх бизнес эрхлэх нь өндөр эрсдэл дагуулж байгаа юм.
Эр. Био түлш, жирийн нефтийн бүтээгдэхүүнээс одоо үнэтэй байгаа ч ирээдүйд ашигтай бизнес болох болно.
Өвгөн. Орост газрын томны хангалттай нөөц байгаа боловч байгаль орчинд хор нөлөө багатай түлш гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэх талаар одооноос бодож байх ёстой. Үзэгч та био түлш хийдэг Бразилийн үйлдвэрийн дамжлагийг харж байна. Бразилд чихрийн манжинг ашиглан түлш гарган авч байгаа юм. Одоо Бразил улс газрын тос гадаадаас худалдан авахаа болиж, харин дотоододоо хийсэн био түлшийг хилийн чанадад гаргаж зардаг болжээ. Бразилд жолооч нар бензин хэрэглэхээ болиод төмөр хүлгээ био түлшээр цэнэглэдэг болсон байна.


No comments: