2007-09-07

Дэлхийн мэдээ 2007-09-07 Баасан гараг

19 цаг

Лид1 Саяхан дэлхийн мэдээллийн тэргүүлэх агентлаг ВВС олон улсуудад АНУын цэрэг Иракаас гарах нь зүйтэй эсэх талаар судалгаа хийжээ. Тус судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнхи нь, Иракаас цэргээ гаргах нь зүйтэй хэмээн хэлсэн байна.
Дүрс: АНУын цэргийг энэ жилдээ багтаан Иракаас гаргах нь зүйтэй эсэх талаар асуусан судалгааг дэлхийн 22 оронд явуулсан бөгөөд судалгаанд оролцогсодын 39 хувь нь АНУын цэрэг Иракийг яг одоо орхих хэрэгтэй, 28н хувь нь энэ жилдээ багтааж Иракаас гарах хэрэгтэй гэсэн бол үлдсэн 23 хувь нь Ирак амар амгалан амьдрал тогтох хүртэл АНУын цэргийн баг бүрэлдэхүүн Иракт байх нь зүйтэй хэмээн санал өгсөн байна. Дэлхийн нийтэд өөрийн мэдээллийн сүлжээгээ байрлуулсан ВВСийн санал асуулганд нийт 23193 хүн оролцсон юм. Энэ долоо хоногийн эхээр АНУ, Австрали болон Их Бритианы төрийн тэргүүд уулзаж Иракийн асуудлаар санал солилцсон юм. Ярилцсаны эцэст тэд Иракт амар амгалан тогтох хүртэл энхийг сахиулагчид байх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн байна.
Лид2. Суданы засгийн газар, Дарфур мужын босогчидтой тохиролцоонд хүрч чадсан тухай нэгдсэн үндэстний байгуулагаас мэдээллээ.
Суданд ажиллаж байгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Дарфур мужаас Суданы нийслэл Хартум хотод хүрэлцэн ирсэн байна. Бан Ги Мун Суданы төрийн тэргүүн Омар Баширтай уулзжээ. Өнгөрсөн 8 сард Танзани улсад Дарфур мужын босогчидын толгойлогч нар уулзаж засгийн газартайгаа хэлэлцээр хийх тохиролцоонд хүрсэн юм. Энэ дагуу босогчид засгийн газартайгаа тохиролцоонд хүрчээ. Суданы засгийн газрын цэргүүд Дарфурт цэргийн ажиллагаагаа зогсоож, энх тайван, амар амгалан тогтвортой бадлыг хангах үүрэг хүлээж байна гэж Суданы төрийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хамтарсан мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Дарфур мужид засгийн газрын эсрэг бослого гарах үед 200 мянган энгийн номхон иргшэн амь насаа алджээ.Бас 2 сая хүн дүрвэгч болсон байна. Суданы засгийн газар, босогчидын хооронд Нэгдсэн Үндэстний байгуулага жуучолагя нь болж хэлэлцээр хийсний үр дүнд африкийфн холбооны болон Нэгдсэн Үндэстний байгуулагын 26 мянган энхийг, сахиулагч Дарфур мужид ажиллах болсон билээ.
Лид3.Изриалийн агаарын нисэх хүчний онгоц Сирийн агааын орон зайд зөвшөөрөл авалгүй нэвтэрсэн тул гал нээсэн байна.

Изриалийн онгоц руу Сирийн зэвсэгт хүчнийхэн гал нээхэд хүний амь эрсдээгүй байна. Бас эд хөрөнгийн я хохирол учраагүй гэж Сирийн мэдээллийн агентлаг уламжилж байна. Хэрвээ дахин Изриалийн тал Сөирийн хилийг зөрчих юм бол тэр дор нь зохиох хариуг нь барих болно гэж Сирийн цэргийн албаныхан мэдэгджээ. 1967 онд Изриаль Голаны өндөрлөгийг эзэлсэнээс хойш Сири Изриалийн талууд дайны байдалд байгаа юм. Сирий Изриаль улсууд хоорондоо дайтах сонирхолгүй байгаагаа илэрхийдэг ч аль альв нь хил дээрээ их хэмжээний цэргийн хүч зэр зэвсэг хуримтлулдаг байна. Өнгөрсөн 8 сард Изриаль улс Голаны өндөрл дэхь цэргийнхээ тоог багасгана гэж мэдэгдсэн ч уг бүс нутагт хийх цэргийн сургуулилтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.
Лид4. Өчигдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дуурийн алдарт дуучин Лучано Павароттито салах ёс гүфцэтгэж байна. Түүний салах ёс гүйцэтгэх гашуудлын ажиллагаанд Италийн болон дэлхийн бусад орнуудын дуучид, улс төр нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ.
Тэдний дунд Лучанотой хамтран уран бүтээл туурвиж байсан испаний тенор хоолойтой дуучин Пласидо Доминго, Хосе Каррерас, нар ирсэн байна. Алдарт дуучныг сүүлчийн замд нь үдэхэс өмнө салах ёс гүйцэтгэх ажиллагаа түүний төрөлх хотын нэгэн сүмд болж байгаа юм байна. Би түүнээр үргэлж бахархдаг байсан гэж Доминго хэлсэн бол, Каррерас тэр бол хамгийн шилдэг тенор хоолойто дучин байлаа гэж онцлон тэмдэглэжээ. Лучано Павароттиг 140 гаржуй удаа дуулж байсан Миланы Ла Скала театрын ажилчид пүрэв гаригт түүний дусргалыг хүндэтгэн тоглолтынхоо өмнө нэг минут чимээгүй зогсжээ. Алдарт дуучны биеийн байдал дордсоны улмаас 8 сарын 8-нд эмнэлэгт хэвтээд 7 хоногийн дараа эмнэлэгээс гарчээ. Эмнэлэгээс гарсны дараа Лучаногийн бие сайн сайжирсан гэж түүний эхнэр хэлсэн ч Италийн зарим хэвлэлд дуучиныг гэр бүлийнхээ хүмүүсийн хүрээлэлд таалал төгсөх боломж олгох үүднээс түүнийг эмнэлэгээс гаргасан гэж бичиж байжээ. Лучано энэ жилийн сүүлээр алтан тайзаа орхих тоглолтоо хийх гэж байсан ч эрүүл мэндийн байдал нь түүнд ингэх боломж олгосонгүй.
Товч.
ОХУ-ын залуу хосууд турк улсад өнгөрсөн зун амарчээ. Жирэмсэн байсан эхнэр нь Турк улсад амаржсан байна. Ингэхдээ орос эмэгтэй хүүхдээ дутуу тээж төрүүлжээ. 1 кг 500 грамм жинтэй төрсөн хүүг Туркийн нэгэн эмнэлэгийн сэхээний тасагт эмчилжээ. Хосууд хүүгээ аваад эх орон руугаа буцах гэтэл Туркийн эмнэлэгийнхэн эмчилгээний зхардалд 30 мянган америк доллар нэхэмжилжээ. Бэлэн мөнгөгүй байсан хосууд хүүгээ орхиж эх орондоо ирэхээс өөр аргагүй болжээ. Гэвч тэд аялал зохион байгуулсан жуулчлалын комданидаа хандан асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байна.

Дагестаны нутаг дэвсгэрээс гар хийцийн тэсрэх бөмбөг хийдэг цехийг цагдаа нар илрүүлжээ. Тэд гар хийцийн тэсрэх бөмбөгөө хэнд худалддаг байсныг нь одоо хулль сахиулагчид тогтоохоор ажиллаж байна.


Лид5 ОХУын ерөнхийлөгч Владимир Путин, Индонезийн нийслэл Жакартад өчигдөр хүрэлцэн очиж нэг өдрийн айлчилал хийлээ. Айлчлалын үеэр ОХУын ерөнхийлөгч Юутин Индонезийн засгийн газарт нэг тэрбум долларын зээл олгох гэрээнд гарын үсэг зурсан байна.
Дүрс: индонезид хийж байгаа нэг өдрийн айлчлалынхаа үеэр ОХУын ерөнхийлөгч Владимир Путин, Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбангтаай уулзсан юм. Олон улсын ажиглагчид “ОХУын ерөнхийлөгч Индонезид айлчлал хийх болсон нь хятад болон АНУын зүүн өмнөд Азийн бүс нутагт өөр өөрсдийн ноёрхол нөлөөллийг тогтоох гэсний эсрэг хийж байгаа арга хэмжээ” хэмээн үзэж байгаа юм. Индонезийн зэвсэгт хүчний техник хэрэгсэл нь маш муу бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ямар ч шинэчлэл хийгээгүй юм. Иймээс ОХУын засгийн газраас нэг тэрбум долларын зээлийг олгохоор болсон байна. Өнгөрсөн арван хоёрдугаар сард Москвад болсон хоёр орны төрийн тэргүүдийн уулзалтаас хойш Индонез, ОХУын хамтын харилцаа сэргэж эхлэсэн гэж үздэг. Энэ цагаас хойш тус хоёр орны хооронд эдийн засаг худалдаа ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа эрчимтэй сайжирч байгаа билээ. Саяхан Индонезийн батлан хамгаалах яам, ОХУаас нилээд хэдэн байлдааны зориулалт бүхий онгоц худалдан авсан юм.


Лид6 9р сарын 11ны алан хядах үйл ажиллагаанаас хойш 6н жил өнгөрөөд байна. 9р сарын 11ны алан хядлагын 6н жилийн ойг тохиодуулан Ал Кайдагийн толгойлогч Осама Бин Ладен, Америкийн ард түмэнд нэгэн видео бичлэгийг илгээхээр зэхэж байгаа гэнэ.

Дүрс: Ал Кайдагийн толгойлогч Осама Бин Ладенгийн бичлэг бүхий видео бичлэг Исламчуудын интернетийн цахим хуудсанд тавигдсан байгаа юм байна. Тус видео бичлэгийн хажууд Араб хэлээр “Удахгүй Бурхан тэнгэрээс бууж, Осама Бин Ладенг бидэнд ахин илгээх болно. Бурхан түүнийг ивээг” хэмээн бичсэн байгаа гэнэ. Тус бичлэгийг хаана бичсэнийг тогтоохоор АНУын Ауюлгүй байдлын ажилчид ажиллаж байгаа боловч үр дүнд хараахан хүрээгүй байна. 9р сарын 11ны алан хядах үйл ажиллагааг үйлдсэнээс хойш Ал Кайдагийн толгойлогч Осама Бин Ладенг олон улс даяар эрэн сурвалжилж түүний хаана байгаа газрыг мэдэгдсэн хүнд олон сая долларыг өгөхөөр амласан ч тэрбээр одоо хүртэл амьд үхсэн нь мэдэгдэхгүй байгаа юм. Исламын цахим хуудсанд хамгийн сүүлд тавигдаад байгаа дүрс бичлэг дээрх Осама Бин ладены царай зүс нь, өмнөх байдалтайн харьцуулбал бага зэрэг хөгширсөн дүр зурагтай байгаа гэнэ. Төд удахгүй АЕрикийн ард түмэнд илгээхээр зэхэж байгаа Ал кайдагийн толгойлогч Осама Бин Ладены дүрс бичлэг нь түүнийг амьд үхсэн эсэх маргааныг тайлах хөшүүрэг болно гэж ажиглагчид үзэж байгаа билээ.
Лид 7 Австралийн нийслэл Сиднейд зохиогдож байгаа Ази Номхон Далайн Орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн уулзалтанд АНУын ерөнхийлөгч Жорж Буш оролцож нээлтийн үгийг хэллээ. Тэрбээр Ази тивд бүхэлд нь ардчилалыг тогтооход хамтран ажиллахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн юм.

Дүрс: Ази Номхон Далайн орнуудын удирдагчид оролцож байгаа дээд хэмжээний уулзалтан дээр хэлсэн үгэндээ АНУын ерөнхийлөгч Жорж Буш “цэргийн дэглэмтэй Бурма улсыг улс төрийн хэргээр шоронд хоригдож байгаа ялтангуудыг суллах ёстой гэдгийг онцлон хэлсэн юм. мөн түүнчлэн “Хятад улс ирэх жил 2008 оны Зуны Олимпийг өөрийн орондоо зохион байгуулахаар хичээл зүтгэл гаргаж байгаан сайшаалтай ч хамгийн гол нь дэлхий дахинд бүрэн нээлттэй байх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг сануулан хэлсэн байна. Энэ жилийн Ази Номхон Далайн орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтанд 21 орны удирдагч нар оролцож байгаа билээ. Ази Номхон далайн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан Австралийн Сидней хот байнгийн өндөржүүлсэн хамгаалалттай байгаа юм. Уулзалт болох газрын ойр орчимд л гэхэд 5000 гаруй цагдаагийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна.
Лид8. Баренцовийн тэнгист ОХУ-ын цэргийн онгоц нислэг үйлджээ. Норвегийн агаарын орон зайд уг онгоц хэтэрхий ойртон нисэж байсан тул тус улсын нисэх хүчний сөнөөгч онгоц түгшүүрийн дохиогоор aгаарт хөөрчээ.
Оросын ТУ-95 загварын 8 цэргийн онгоц норьегийн агаарын орон зайд ойртож иржээ. Үүний хариуд норвегийн нисэх хүчнийхэн Ф-16 загварын хоёр сөнөөгч онгоц хөөргөсөн байна. Оросын цэргийн онгоц Норвегийн агаарын хилийг зөрчөөгүй ч дүрэм журмын дагуу бид хариуд нь онгоц хөөргөсөн юм гэж Норвегийн батлан хамгаалах яамны ажилтан Эглэнд хэлсэн байна.ОХУ-ын стратегийн онгоцнууд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд эргүүлийн нислэгээ сэргээгээд удаагүй байгаа юм. Барууны орнууд нутаг дэвсгэрийнхээ ойролцоо нислэг үлйдэж байгаа оросын цэргийн онгоцнууды анхааралтай ажиглаж байгаа юм байна. Эргүүл хийж байгаа оросын цэргийн онгоц цөмийн цэнэгт хошуутай бөмбөг авч явдаггүй гэж оросын цэргийн албан тушаалтнууд цохон тэмдэглэжээ.
Энэ өдөр
1912 оны энэ өддөр америкийн инженер Хэвлет –Пакард компанийг үндэслэсэн Дэвид Пакард мэндэлжээ.
1918 оын энэ өдөр Петрград хотод цахилгаан мэдээний агентлаг байгуулагджээ.
1923 оны энэ өдөр Вена хотод олон улсын эрүүгийн цагдаагийн мэргэжилтнүүдийн хоёрдугаар хурал болж гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлэл солилцох Интерпол байгуулага байгуулагджээ.
1979 оны энэ өдөр АНУ-д зөвхөн спортын нэвтрүүлэг дамжууладг ESPN телевиз байгуулагджээ.

Үдшийн мэдээ

Лид9. Алжирын Батна хотод дэлбэрэлт болсны улмаас наад зах ьн 15 хүн амь үрэгдэжээ. Батгна хот Алжирын нийслэлээс баруун хойд зүгт 400 км алсад байдаг юм.
Амиа золислогч тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулах үед 70 орчим хүн шархадсан байна. Батна хотод Алжирийн ерөнхийлөгч Абдельазиза Бутефлики айлчлах гэж байжээ.Энэ дэлбэрэлт нь ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн нэг оролдого гэж цагдаа нар үзэж байна.
Лид10.Дэлхийн хамгийн залхуу шуудан зөөгч Бельги улсад амьдардаг байна. Тэр захиадал, илгээмжийг зохиох эзэнд нь хүргэлгүй бүгдийг нь гэртээ хадгалж байжээ.
Шуудангаар үйлчлүүлсэн олон зуун иргэн илгээж, захиадал нь зохих эзэндээ хүрээгшй байгаа талаар байнга гомдол гаргадаг байжээ. Ажилтныхаа жирийн байдалыг анхаарсан шуудангийн алба цагдаа нартай хамтран залхуу ажилтныхаа гэрт нэгжлэг хийхэд эзэнд нь хүргэж өгөх ёстой байсан захиадал, илгээмжүүд олджээ. Бельгийн шуудангийн албан хариуцлагагүйм албан хаагчаа ажлаас нь халж, хуримтлангдсан бүх захиаг эзэнд нь хүргэжээ.


No comments: