2007-09-05

Дэлхийн мэдээ 2008-09-04 Мягмар гараг

Лид1 Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, Ази Номхон Далайн Орнуудын Эдийн Засгийн Хамтын нөхөрлөлийн чуулга уулзалтанд оролцохоор өнөөдөр Австралид хүрэлцэн ирсэн байна.
Энэ долоо хоногийн сүүлээр Австралийн нийслэл Сидней хотын алдарт дуурийн театрт, Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн чуулга уулзалт зохиогдох гэж байна. Тус уулзалтыг тохиолдуулан Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, Австралийн ерөнхий сайд Жон Ховард болон Сидней хотын дарга Майкл Жеффери нарын урилгаар өнөөдөр Австралид хүрэлцэн ирж байгаа нь энэ юм. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тоагийн Австралид хийж байгаа айлчлал нь, Хятад Австралийн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35н жилийн ойтой тохиож байгаагаараа онцлог гэнэ. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, Австралийн ерөнхий сайдтай уулзах үеэрээ эрчим хүч, нефт нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ долоо хоногийн сүүлээр Хятадын ерөнхий сайд, 50 дахь удаагийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох юм. Хятадын гадаад хэргийн сайдын мэдэгдэж байгаагаар, Хятад улс нь энэ уулзалтанд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар түлхүү санал солилцох бодолтой байгаа гэнэ. Хятад нь дэлхийд хүний хүч хөдөлмөрийн тусламжтайгаар хамгийн их га газрыг ногоон төглөөр чимэж чадсан улс юм. иймээс энэ удаад ногоон ой төглийг суулган тарих туршлагаасаа хуваалцах юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа асар хурдацтай хөгжиж 400 дахин нэмэгдсэн бол хоёр оронд харилцан зорчих жуулчдын тоо 800 мянгаар нэмэгдсэн байсан гэнэ.
Лид 2. НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ги Мүүн, таван өдрийн айлчилал хийхээр Дарфурт хүрэлцэн ирлээ.
НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ки Мүүн айлчлалынхаа эхний өдөр Суданы ерөнхийлөгч Олмар Аль Баширтай уулзсан юм. Тэрбээр уулзалтынхаа үеэр, Дарфурт тогтоох энх тайван тогтвортой байдал болон хүмүүнлэнгийн туслалцаа дэмжлэгт чиглэсэн гэрээг шинэчлэн байгуулах талаар ярилцсан юм. НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга болон Суданы ерөнхийлөгч нарын уулзалт нь олон улсын мэдээллийн хэрэгсэлийхний өмнө нээлттэй болж өнгөрсөн байна. Хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга ван Ки Мүүн, Дарфурт энх тайван амар амгалан тогтвортой байдлыг тогтоохын тулд тус бүс нутагт илгээх Африкийн холбоо болон НҮБын энхийг сахиулагч цэргийн тоог нэмэхээр шийдсэнээ мэдэгдсэн юм.
Лид3 АНУ-ын ерөнхийдөгч Жорж Буш даваа гарагт Иракд гэнэтийн айлчлал хийсэн байна. Жорж Буш, төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Стивен Хедли нар Австралийн Сидней хотод болж байгаа Ази Номхон Далайн орнуудын эдийн засгийн уулзалтад оролдцохоор явж байх замаараа Иракт очжээ.
Ирак дахь америкийн цэргийн баазад хүрсэн хойноо Жорж Буш иракад өрнөж байга нөхцөл байдлыг америкийн цэргүүд хяналтандаа авч чадна гэдэг хэлсэн байна. Одоо хүрээд байгаа амжилта бататгасны дараа л иракад алба хааж байгаа цэргийнхээ тоог багасгах боломжтой гэж АНУ-ын өндөр албан тушаалын хүмүүс үзэж байгаа юм байна. Ингэхдээ Жорж Буш иракад үлдэх цэргийн тоо, хэзээ цэргүүдээ эргүүлэн татахыг тодорхой хэлээгүй байна. Цэргүүдээ эргүүлэн татах шийдвэрийг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, нухацтай дүн шинжилгээ хийсний эцэст гаргах болно гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Цэргүүд төрийн тэргүүнээ яг л рок одыг угтаж байгаа шиг баярлалдан уриа хашгирч угтжээ.
Эр. АНУ өөрийн найз нөхөдөө хаяхгүй. АНУ иракын ард түмнийг орхихгүй. Иракад өдрөөс өлөрт байдал хэвийн гольдрилдоо орсоор байна. Та бүхний хийсэн ажил үр дүнгээ өгч эхэллээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш иракад алба хааж байгаа цэргүүдээ уулзсанаас гадна Иракын ерөнхийлөгч Жалял Талабани, ерөнхий сайд Нури Малики нартай уулзсан байна. Жорж Буш Иракт айлчлөл хийсэн нь тун чухал үйл явдал гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагч нар онцлон тэмдэглэж байна.
Эр. Иракын асуудлаар л илтгэлийг 9 сарыйн 15 нд Цагаан ордонд хэлэлцэнэ. Иракын нөхцөл байдал тогтворжиж эхэлсэн ч улс төрийн эвлэрэл, нягтралыг бий болгоход дахин хцгацаа хэрэгтэй байна.
Жорж Бушын хүрэлцэн ирсэн Анбар муж нь суннитуулын бослого гаргадаг газар юм. Иракын дотоодын аюулгүй байдал нь тус улсын төрийн удирдагчидаас гадна орон нутгийн албан тушаалтнуудаас их хамааралтай гэдгийг харуулахыг оролджээ. Ирэх 14 хоногийн турш Иракт явуулж байгаа бодлогыг нв буруушаасан үг Жорж Буш хангалттай сонсох болно.Учир нь Иракааас цэргээ гаргах эсэх, нэмж 30 мянган цэргийн албан хаагч ирак руу илгээх эсэхэд нөлөөлөх тусгай илтгэлийг АНУ-д олны сонорт хүргэх юм. 9 сарын 15-нд олны сонорт хүрэх илтгээлээс их олон зүйл шалтгаалах болно. Одоогийн байдлаар Иракт амь үрэгдсэн америк цэргийн тоо 3700 давжээ. Ардчилсан намынхан иракаас цэргээ гаргахыг Жорж Бушаас шаардаж байгаа юм. Гэвч Иракын удирдлага улс орондоо хяналт тавидаг болтол их хугацаа хэрэгтэй гэж америкийн төрийн тэргүүн үзэж байна.
Лид 4.Жүржийн хувьгалыг хийсэн Укрианы парламентын намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Гэвч энэ удаагийн Дээд Радагийн чуулганы нээлт хэл ам ихтэй байна.

Учир нь тус улсын төрийн тэргүүн хууль тогтоох дээд байгуулагаа тараах хэд хэдэн зарлиг гаргачихсан байгаа бөгөөд саяхан телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ Дээд Радагаас гаргах хууль тогтоомж нь хүчин төгөлдөр үйлчлэх эрх зүйн чадамжгүй гэж мэдэгдээд парламентын элжит бус сонгууль 9 сарын 30-нд болно гэж хатуу анхааруулж байна гэж хэлсэн байна.
Эр. Үндэсэн хууль, боон миний гаргасан зарлигийн дагуу одоогийн парламентын эрхм зүйн чадамжгүй. Дээд Радагаас гаргах бүх шийдвэр хууль бус. Хууль зөрчсөн парламентын гишүүдийн үйл ажилагаанд зохих ёсны арга хэмжээг нь авах болно.
Укрианы парламент намрын чуулганаараа хамгийн түрүүнд орон нутгийн онц байдлын газрын дарга нарын илтгэлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Манай Укриан, Тимошенкогийн блок намынхан парламентын гишүүний бүрнэн эрхээсээ татгалзсан тул хуралдаанд ирэхгүй гэдгээ мэдэгджээ.

Лид5 Эх ороноосоо урваж, Польшийн цэргийн тагнуулынхад төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг дамжуулан өгсёөн хэрэгт буруутгагдсан Беларуссийн батлан хамгаалах яамны өнөдр албан тушаалтнуудыг шүүх ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Эх орноосоо урвасанд тооцож байгаа цэргийн албан тушаалтнуудыг шүүх хурал хаалттай болох юм байна. Одоогоос хэдэн сарын өмнө Белоруссийн нутаг дэвсгэр дээр тагнуулын үйл ажиллагаа явуулдаг сүлжээг илрүүлэхэд Белоруссийн иргэд ч бас холбогдсон тухай мэдээлэл ирж байсан юм. Белоруссын Улёыг Аюулаас Хамгаалах хороонос мэдээлснээр эх орноосоо урвагчид Польшийн тагнуулынханд Орос Белоруссийн хамтарсан агаарын цохилтоос сэргийлэх төхөөрөмжийн тухай мэдээлэл дамжуулсан юм байна. Гэвч Белоруссийн үндэсний аюулгүй байдалд ноцтой бодит хохирол учруулаагүй гэдгийг албаны хүмүүс нотлож байна.
ТОВЧ
2002 оны 7 сарын2- нд Буденский нуурын дээр ОХУ-ын иргэний агаарын тээврийн ТУ-154, Холбоонй бүгд найрамдах Герман улсын ачааны онгоц вейцарийн Скай гайд нислэгийг удирдах компаний ажилчидын буруутай үйл ажиллагаанаас болж мөргөлдөж 71 зорчигч амиа алдсан юм. Тэдний ихэнхи нь дунд сургуулийн хүүхдүүд байлаа. Өнөөдөр Скай гайд компаний найман ажилчинд шүүхээс ял оноох гэж байна.

Өнөөдөр ОХУ-ын Төрийн ДУМ-ын намрын чуулган нээлтээ хийжээ.Оросын Төрийн ДУМ-ын энэ удаагийн чуулганы нээлт нь ээлжит сонгуулийн өмнөх тул олон гишүүдийн хувьлд хамгийн сүүлчийнх нь болж байгаа юм. Энэ жилийн намрын чуулганаар оросын төрийн ДУМ-ын гишүүд тун шахуу хөтөлбөрөөр ажиллах юм байна. Энэ намар оросын Төрийн ДУМ тэтгэвэрийн хуулийг шинэчилэх, дэд бүтцийн салбарын хөгжилийн тухай, худалдааны чөлөөт бүсийн тухай хуулиудыг батлах юм байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам Гүржийн эрх баригчдад хандан олзлогдсон оросын хоёр цэргийг нэн даруй суллахыг шаарджээ. Гүржийн тал орос цэргүүдмийг өнгөрсөн долоо хоногт баривчилж гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдээд хоёр сар хорих шийдвэр гаргажээ.

Москва хотын Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын амралтыцн төвд гал түймэр гарчээ. Түймэрийг унтраахааар гал унтраах 10 баг ажиллажээ.

Лид6. Ямайка улсад парлдаментын сонгууль болж өнгөрчээ. Энэ удаагийн парламентын сонгууль тус улсын түүхэнд хамгийн хүнлд нөхцөл байдалд болж өнгөрсөн гэж ажиглагчид цохон тэмдэглэж байна.
Карибын тэнгисийн арал дээр байдаг, 1962 онд Их Британий колоничлолоос гарч тусгааөр тогтнолоо зарласан энэ улсын парламентын нь хоёр танхимаас бүрддэг. Энэ удаа парламентын доод танхимын гишүүдий, сонгох санал хураалт явагджээ. Парламентын доотд танхимын 60 суудлын төлөө Ямайка улсын 2 улс төрийн нам өрсөлдсөн юм. Сонгуулийн дүн гарахад одоо засгийн эрхийг барьж байгаа Ямайкийн ардын үндэсний нам, Ямайкийн Лейборист намын хоорондын санаын зөрүү маш бага байгаа юм байна. Санал хураалтаас өмнө Лейборист намын рейтинг өндөр байжээ. Гнэвч санал хураалтын дүн гарахад хоёр намын авсан саналын тоо бараг эн тэнцүү байгаа нь хэн нь засгийн эрх барих вэ гэдэг дээр маргаан дэгдээж болзошгүй байна. Одоо тус улсын төрийн тэргүүн генерал амбан захирагч Кеннет Октавиус Холл улс орондоо тогтвортой байдлыг хангахын тулд санаачлага, идэвхитэй ажиллах хэрэгтэй болж байна.

Лид7. Атлантын далайн Гондурас, Никарагуа улсын иргэд Феликс хар салхийг тул ирэхээса нь өмнө амжиж байшин сууцандаа бэхлэлт хийж, хоол хүнсээ базааж байна.
Феликс хар салхи хэзээ мөдгүй Гондурас, Никарагуа улсыг дайрах гэж байгаа юм. Гонджрасын ерөнхийлөгч Мануэль Селайя, Никарагуагийн төрийн тэргүүн Даниэль Ортега нар Панам улсад хийж байсан айлчлалаа зогсоож тус тусын эх орондоо яаралтай эргэж иржээ. Феликс хар салхи Карибын тэнгисийн арлын орнуудад хүрэхдээ хурд нь ялимгүй буурсан байх боловч урьдчилан тооцоолох аргагүй гамшиг, хохирол учруулна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хар салхиний чиглэл, хурдыг урьдчлан мэдэх ямар ч арга байдаггүй тул байгалийн онц ноцтой үзэгдэлд нэрвэгдэх улс орны иргэдийг бэлтгэлтэй байхыг АНУ ын Майями хот дахь хар салхи судлалын төвийнхөн зөвлөжээ. Одоо Феликс хар салхи 215 км цагийн хурдтай Гватемал, Белизын арлуудын ойролцоо байгаа юм байна.
Энэ өдөр
1781 оны энэ өдөр Испаний 44 цагаач иргэд Лос Анжелос хотыг үндэслэжээ.
Одоогос 210 Жилийн өмнө буюу 1797 оны энэ өдөр Франц улсад төрийн эргэлт гарч байжээ.
1888 оны энэ өдөр Жорж Истман хальсан дээр гэрэл зураг буулгадаг аппарат зохион бүтээж зохиогчын эрх авсан байна.Тэр та бидний мэдэх КОДАК брэндийг бий болгосон хүн юм.
1940 оны энэ өдөр Румын улсад Йон Антонеску фашист дэглэм тогтоожээ.
Харин одоогшоос 60 жилийн өмнө буюу 1947 энэ өдөр Францын Авиньон хотод хамгийн анхын олдон улсын хэмжээний театрын наадам нээлтээ хийжээ.
1975 оны энэ өдөр Хэзээ Хаана Юу телевизийн цэнгээнт нэвтрүүлгийн анхын дугаар гарсан байна.
1991 оны энэ өдөр Свердловк хотыг Екатеринбург гэж нэрлэх болжээ.

Үдшийн мэдээ
Лид1. Өчигдөр оройноос эхлэн Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл хотын метроны сүлжээний 2300 албан хаагчид 3 хоногийн ажил хаялт зарлажээ. Иймд олон сая Лондончууд өчигдөр орй ажилаасаа гэртээ хүрэх гэж нэлээн зүдэрчээ.
Лондон хотын метроны Метронэт райл компани дампурч байгаагаа зарласны дараа ажилчид үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлажээ. Харин өөр компаний хариуцан ажилладаг метроны гурван чиглэлийн үйл ажиллагаагаа хэвийн явагдаж байгаа юм байна. Ажил хаялт зарласан ажилчид дампууралаа зарлах гэж байгаа компаныхаа удирдлагаас халагдахгүй байх баталгаа гаргаж өгөхийг шаардажбайна. Хэрэв тэд ийм баталгаа авахгүй бол 9 сарын 10 хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх бодолтой байгаа юм байна. Өнөөдөр өглөө Лондон хотын авто зам дээр олон арван км үргэлжилсэн бөглөрөл үүссэн байна.

Лид2. Малайз улсад Монголын иргэний амийг хөнөөсөн хэрэг гарсанаас хойш багагүй хугацаа өнгөрч шүүх хурал нь янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор байгаа. Тэгвэл өнгөрсөн 2 сард Тайландад амарч байсан оросын холбооны улсын иргэдийн амийг егүүтгэсэн хэрэг бас гарч байсан юм. Тайландын хууль сахиулах байгуулагынхан оросын жуулчидын амийг хороосон гэмт хэрэгтнийг илрүүлж, ялын дээд хэмжээг оноосон байна.
Гадаадын жуулчидын хувьд жинхэнэ диваажин мэт санагддаг Тайланд улсад гадаадын иргэний амийг хөнөөсөн нь тус улсын нэр төр, олон улсын тавцанд эзлэх байр сууринд нь том цохилт болсон юм. Иймээс энэ хэргийг илрүүлж буруутай этгээдийг олж тогтоох гэж Тайландын хууль сахиулагчид их хүчин чармайлт гаргажээ. Тайландын 24 настай иргэн Анчи Тамля тус улсад амрахаар ирсэн 25, ЗО настай хоёр орос эмэгтэйг далайн эргийн наран шарлагийн газар дээрэмдэх зорилгоор буудаж амийг нь хороосон хэрэг энэ оны 2 сарын 24 нд гарсан юм. Тайландын цагдаа нар энэ гэмт хэрэг гарсанаас хойш 5 өдрийн дараа Анчи тамляг энэ хэрэгт сэжиглэн бхривчилжээ. Эхэндээ тэр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээхгүй байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээжээ. Тайландын шүүх шунахайн сэдлээр дээрэм үйлдсэн, хууль бусаар зэвсэг хадгалж, биедээ зэвсэг авч явсан, хар тамхи хэрэглэдэг, хоёр хүний амийг хороосон гээд эрүүгийн хуулийн маш олон зүйл ангиар буруутгаж мэцэсь цаазаар авах ял гаргажээ. Балмад алуурчин хэргээ хүлээж хэрхэн гэмт хэрэг үйлдсэнээ ч тодрхой ярьж биечлэн үзүүлсэн байна.
Эр. Бид тэднийг дээрэмдэх гэж оролдоход тэд орилсон. Зугатаах гэснээ тэд дараа нь намайг таних байх гэж бодоод буудсан.
Гэмт хэрэгтэн хуулинд заасны дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ч Тайланд улсын шүүх түүний ялыг хөнгөвчилно гэдэг нь эргэлзээтэй юм.
Лид3. Колубын батлан хамгаалахын яам босого хөдөлөгөөн гаргадаг ФАРК бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчыг устгасан тухай албан ёсоор мэдээлжээ.
Колумбын зэвсэгт хүчнийхэн бослого гаргадаг ФАРК бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчидийн нэг Томас Медина Каракасыг бямба гарагт тусгай ажиллагаа явуулсны үр дүнд устгажээ. Гэвч энэ тухай өнөөдөр л албан ёсоор мэдээлж байна. Томас Медина нь хууль бус зэвсэгт бүлэглэлийн санхүүгийн асуудлыг хариуцаж хар тамхиний наймаа эрхэлж зэвсэгээр хангадаг байжээ. Латин америкийн Золумби улсад сүүлийн 40 жилийн турш партизаны дайн үргэлжилж байгаа юм. Тус улсын төрийн тэргүүнээр Альвара Уриби ажиллаж байх үед босогчид ширэнгэ ойд бүгжээ. Босогчид одоо хэд хэдэн хүнийг барьцаанд байлгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Колумби улсад айлчлал хийсэн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барьцаанй хүмүүсийг босогчидоос суллахад жуучлагчын үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байжээ. Тус бүлэглэлийн нөлөө бүхий удирдагчыг устгасан нь барьцааны хүмүүсийг суллах үйл явцад хүндрэл учруулж магадгүй юм.

Лид4. Лондон хотын алдарт Тауэрын хамгаалагчын ажилд анх удаа эмэгтэй хүнийг ажилд авчээ. 42 настай Мойра Кэмерон гэдэг эмэгтэй
Эрчүүдийн адил хамгаалагчын үүрэг гүйцэтгэж байна.
Тауэрийн өргөөний хамгаалагч болох нь тийм ч амаргүй байда. Тэр 20 мянган фунт стерилнг буюу орйолцоор 40 мянган долларын цалинтай энэ ажилд орохын тулд тусгай үалгаруулалтад орж 5 эрэгтэй хүнээс шалгарч үлджээ. Ийм ажил хийх нь миний хувьд маш нэр төрийн хэрэг. Би ийм ажлд орсондоо баяртай байна гэж тэр хэлжээ. Тэр анх 16 настайдаа цэргийн албанд элсжээ. Тауэр өргөөний хамгаалагч болохын тулд тэр 22 жилийн турш цэргийн албанд дүтгэсэн байна. Хүндэт харуул, хамгаалагч болохын тулд 21 төрлийн шалгуурыг давж чаддаг байх ёстой гэнэ. Өндөр цалингаас гадна хамгаалагч нар Тауэр өргөөнд амьдрах эрхтэй болдог байна. Баяр ёслолын онцгой үед өргөөний хамгаалагч нар 2,5 мянган фунт стерлинг буюу 6 мянган долларын үнэтэй улаан өнгийн гоёмсог дүрэмт хувцас өмсдөг байна. Тусгай торгон цэргүүд 1485 оноос хойш Их Британий цайз, орд өргөө хамгаалдаг болжээ.

No comments: