2007-09-19

Дэлхийн мэдээ 2007-09-19 Лхагва гариг

Лид1. Өчигдөр бид Францын гадаад хэргийн сайд Бэрнард Каучнерийн хэлсэн болчимгүй үгнээс болж, Иран Франц хоёр улсын дунд үүсээд байгаа хурцдмал асуудалын талаар мэдээлж байсан. Тус асуудалтай холбогдуулан Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров өөрийн байр суурийг илэрхийлсэн байна.
Дүрс: ОХУын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Францын гадаад хэргийн сайд Бэрнард Каучнерийн хэлсэн үгнээс үүдэн Ираны эсрэг дайн гарах” бий гэдгээс болгоомжилж байна хэлсэн юм. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи ээлжит уулзалт Москва хотноо болж байгаа билээ. Ираны эсрэг дайны заналхийлэл учруулаад байгаа Францын гадаад хэргийн сайдыг үгийг үзэгч та бүхэнд ахин сануулья. Францын гадаад хэргийн сайд ““Бид хамгийн муу байж болох зүйлд бэлтгэх шаардлагатай боллоо. Хамгийн муу байж болох зүйл гэдэг нь ираны эсрэг хийх дайн юм” хэмээн мэдэгдсэн билээ. Харин ОХУын гадаад хэргийн сайд Сергей Лавров “орчин цаг үед ямарваа асуудлыг зэр зэвсэгийн хүчээр бус яриа хэлэлцээрээр шийдвэрлэдэг болсон. Иймээс Ираны цөмийн хөтөлбөрийг асуудлыг ч мөн адил бид яриа хэлэлцээрээр шийдэх болно” хэмээн хэлсэн юм. Мөн түүнчлэн Сергей Лавров “Өнөөдөр бид Афганистан болон Иракийн асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх гээд, цаг хугацаа, хамгийн гол нь хүний алтан амийг золиослосон боловч одоо хир нь асуудлыг бүрэн шийдэж чадаагүй л байна. Түүх бидэнд хүчирхийлэл бол гарах гарц биш гэдгийг сануулсаар байгаа” хэмээн нэмж хэлсэн байна.
Лид2. НҮБ ийн ерөнхий ассемблейн 62 дахь чуулган Нью Йорк нээлтээ хийсэн байна. Чуулган Нью Йорк дахь Нэгдсэн Үндэстний байгуулагын төв байранд мягмар гаригт нээлтээ хийсэн юм.

НҮБ-ийн гишүүн орнууд даяарчлалын асуудлыг олон талаас нь авч үзэж, шийдвэрлэхээр хэлэлцэж байна.Ирэх долоо хоногт НҮБ ийн ерөнхий ассамблейн чуулганаар Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хятадын гадаад хэргийн сайд Янг Жечи засгийн газраа төлөөлж НҮБ-ийн ерөнхий ассемблейн чуулганд оролцож ойрхи дорнодын асуудлаар баримталж байгаа Хятад улсын байр суурийг илэрхийлэх юм байна. Энэ жилийн хэлэлцүүлэг таван үндсэн тулгамдсан асуудлын дагуу явагдана. Үүнд: НҮБ-ийн үр ашиггүй менежмэнтийг өөрчлөх асуудлыг дахин авч хэлэлцэх, алан хядагчдын эсрэг тэмцэх,мянганы сорилтын санг хэрэгжүүлэх эдийн засгийн хөгжлийг тодорхойлох,цаг агаарын өөрчлөлт зэрэг асуудлууд орсон байна. Ерөнхий ассемблей нь НҮБ-ийн бүх гишүүн орнуудын төлөөлөгчидийн нэгдсэн чуулган юм.Энэ чуулган жил бүрийн 9 р сарын гурав дахь долоо хоногийн мягмар гаригт болдог.
Лид3 Хүн ам шигүү оршин суудаг Хятадын зүүн эрэг болон Хятадын эдийн засаг худалдааны төв болох Шанхай хотыг Випа нэртэй хүчтэй хар салхи дайрсан байна.
Мягмар гарагаас Лхагва гарагт шилжих шөнө Хятадын зүүн эргийн бүс нутгуудыг Випа далайн хар салхи дайрсан байна. Хар салхи болж байгаа бичлэгийг Хятадын үндэсний телевизээр үзүүлжээ. Дүрс бичлэгт хүчтэй давалгаанаас хүмүүс хэрхэн дайжин зугтаж хорогдох байр руу амь тэмцэн гүйж байгааг харуулсан юм. Баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Шанхай болон бусад бүс нутгуудад нийт хоёр сая гаруй хүн хар салхинд нэрвэгдээд байгаа гэнэ. Випа хар салхи нь сүүлийн арван жилд Хятадад гарч байгаагүй хүчтэй далайн хар салхи болж байгаа юм. Хар салхины хүч секундэд 45 метр байсан гэж Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлж байна. Випа хар салхинд Хятадын Шэнжаан муж эхлэн нэрвэгдсэн юм. Хүчтэй адаар бороо тасралтгүй үргэлжилэн орж байсан нь хар салхийг хүч нэмэн цаашид үргэлжилэхэд хүргэжээ. Випа хар салхи Хятадын зүүн эргийг бүхэлд нь хамаж байгалийн гамшиг тохиолдож байгаатай холбогдуулан Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао болон ерөнхий сайд Вэн Зи Бау нар ард иргэдийг сэрэмжтэй байж орон нутгийн онцгой байдлын албадуудыг хамгаалалтаа сайжруулахыг сануулан хэлсэн байна. Хятадын Үндсэний Цаг Уурын Хүрээлэн өнгөрсөн шөнө болж өнгөрсөн Випа хар салхийг урьд хожид болж байгаагүй байгалийн онц ноцтой үзэгдэлйн тоонд оруулжээ. Учир нь хар салхины хүч цагт 200 кмийн хурдтай байсан байна.
Лид4 .Виктор Зубков ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаан ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна. Оросын шинэ ерөнхий сайд үндсэн хуулинд заасны дагуу томилогдсоноосоо хойш 7 хоногийн дотор Засгийн газрын танхимд орох сайд нарын асуудлыг ерөнхийлөгчтэйгээ ярилжээ.
Уулзалтын дараа оросын ерөнхий сайд хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна.
Эр. Өнөөдөр ерөнхийлөгчид засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын асуудлаар өөрийн саналаа илэрхийлээ. Одоо ерөнхийлөгч миний өргөн барьсан бичиг баримтууды судлан үзэж байгаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хуулинд заасны дагуу 7 хоногийн дотор батална.Түүнээс гадна гшазар хөдлөлтмийн үеэр хохирол амссан Сахаилн мужыг сэргээн босгоход зориулан мөнгө зохих эзэндээ хүрээгүй байгаа асуудлыг ярилцлаа. Ойрын үед би энэ асуудлыг шийдвэрлэх болно. Оросын батлан хамгаалахын сайд миний ойрын хамтаатан гэдгийгг та бүхэн мэдэж байгаа байх. Нэг гэр бүлийн гишүүд, ойрын төлө садны хүмүүс төр засгийн хариуцлагатай алдбан хашмих нь ёс зүйн хувьд болохгй тул батлан хамгаалахын сайд албаөн тушаалаасаа өөрийн хүсэлтэээрээ огцрох өргөдөлөө ерөнхийлөгчид өргөн барьсан байгаа.
Лид5 Ирак алба хааж байгаа америкийн цэргийн командлалын дарга генерал Дэвид Петреус Их Британи Умард Ирдандын Нэгдсэн Вант Улсад айлчлал хийж байна. Тэр Их Британий ерөнхий сайд Гордон Браун, батлан хамгаалахын сайд нартай уулзаж цаашид Иракт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
АНУ иракаас өөрийн цэргүүдээ үе шаттайгаар гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Эр. Дараа жилийн зун гэхэд Иракт америкийн цэргийн 15 бригад үлдэх болно. Энэ нь одоо байгаагаасаа 4 дахин бага болно гэсэн үг юм. 2008 оны 6 сар гэхэд Иракаас америкийн 30 мянган цэргийн алдбан хаагч эх орондоо буцаж ирэх юм. Иракын тогтвортой байдлаас хамаарч цэргийн албан хаагчидыг бүр мөсөн эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх болно.
Одоо Ирак улсад АНУ-ын 160 мянган цэрэг адба хааж байна. Генерал Дэвид Петуесын хэлснээр иракаас бүх цэргээ татах нь маш эрсдэлтэй юм байна. Хэрвээ цэргүүдээ бүгдийг нь гаргачих юм бол алан хядлага, эмх замбараагүй байдал газар авна гэж тэр хэлсэн байна.
Товч.
ЗХУ-ын ардын жүжигчин Галина Вишневская өөрийн цуглуулгаа оросын бизнесмэн Алишер Усмановт бүгдийг нь худалдсан билээ. Ховор нандин цугуулгын эзэн болсон Алишер Усманов өөрийн эзэмшилд ирж байгаа бүх урлагийн бүтээлүүдийг улсын музейн сан хөмрөгт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын төрийн ДУМ-ын сонгууль 12 сарын 2-нд болох гэж байгаа. Сонгуулийн бэлтгэл ажлыг орон нутагт хангах үүднээс сонгууль явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж орон нутаг руу шилжүүлж эхэлсэн байна. Сонгуульд зарцуулах мөнгөний ихэнхи хэсгийг саналын хуудас хэвлэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, сонгуулийн хороонд ажиллах хүмүүсиыйн цалинд зарцуулах юм байна.

Америк долларын ханш огцом унажээ. Одоо нэг евро нэг доллар 39 центтэй тэнцэж байна. Долларын ханш унаж байхад хар алт гэгддэг газрын тосны үнэ өсөж байна. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 80 доллар 50 цент хүрсэн байна. АНУ-ын холбооны нөөцийн газраас явуулж байгаа бодлогооос болж долларын ханш унаж, газрйн тосны үнэ өсөж байгаа юм байна.

Лид6. АНУ-ын Тагнуулын газрындарга Майк Макконнелийн хэлснээр Орос, Хятад улс америкийн нэгдсэн улсын нийгмийн бүх салбарт тагнуулыг ажлыг эрчимтэй хийж байгаа юм байна.
Хүйтэн дайн жилүүдэд ч ийм эрчимтэй тагнуулыг ажиллагааг орос, хятадууд хийж байсангүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Тагнуулын ажиллагаанаас гадна Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хакерүүд Пентагоны компьютерийн сүлжээ рүү халдаж их хэмжээний мэдээлэл олж авсан нь тагнуул туршуулын ажиллагаа хэрээс хэтэрч байгаагийн шинж гэж ноён Майкл Макконнел үзэж байна.
Лид7.Хэрвээ Первез Мушарафф Пакистаны төрийн тэргүүнээр улиран сонгогдох юм бол зэвсэгт хүчгний ерөнхий командлагчын үүргээсээ татгалзах болно гэж ерөнхийлөгчийн тамгийн газар ажилладаг өндөр албан тушаалтан хэлжээ.
Первез Мушарафын бүрэн эрхийн хугацаа энэ оны 10-р сард дуусах юм. Өнгөрсөн давааа гаригт Пакистаны сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших журмыг өөрчилсөн юм. Ингэснээр Первез Мушараф сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болсон байна. Первез Мушараффыг эсэргүүцэгчид түүнийг бүх цэргийн ерөнхий командлагчын үүргээсээ татгалзаж сонгуульд шудрага оролцохыг шаардаж байгаа юм.
Лид8. Францын ерөнхийлөгч Николя Саркози улс ороныхоо нийгмийн халамжын тогтолцоог өөрчлдөх төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Николя Саркозигийн боловсруулсан энэ төлөвлөгөөнд юуны түрүүнД тэтгэвэрийн шинэчлэлийг хийх талаар тусгагдсан байна. Бас ажилгүйдлийг багасгах, нийгмийн хамгаалалыг сайжруулах арга замыг дэлгэрэнгүй бичжээ.
Эр. Хөдөлмөрийн чадвартай 65 аасс доош наснын хүнийг тэтгэвэрт гаргадаг тогтолцоог би халахыг хүсэж байна.
Хүмүүсийг тэтгэвэрт гаргаснаас ажиллуулж байх нь үр дүнгээ өгнө гэж Николя Саркози хэлжээ. Түүнээс гадна хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт оруулж долоо хоногт 35 аас дээш цаг ажиллахыг зөвшөөрөх гэж байгаагаа францын төрийн тэргүүн илэрхийлсэн байна. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч нар хоорондоо зөвшилцөж долоо хоногт хэдэн цаг ажиллахаа шийддэг байх нь зүйтэй гэж Саркози хэлжээ.
Энэ өдөр
1478 оны энэ өдөр зураач Леонарда ДА ВИНЧИ «Джоконда зургаа зурж дуусгаж байжээ.

1783 оны энэ өдөр ах дүү Жозеф, Этьен МОНГОЛЬФЬЕ нар Версал хотод агаарын бөмбөлөг хөөргөж байжээ. Тэд агаарын бөмбөлөгтөө хонь, тахиа, нугас суулгаад хөөргөж байсан юм байна.

1893 оны энэ өдөр дэлхийд анх удаа Шинэ Зеланд улс эмэгтэйчүүдийг сонгуульд санал өгөхийг зөвшөөрсөн байна.

1928 оны энэ өдөр НьюЙорк хотод Микки Маусын адал явдалыг харуулсан хүүхэлдэйн киноны нээлт болж байжээ.

1957 50 оны энэ өдөр АНУ ын Невада мужид дэлхийд анх удаа газар доор цөмийн туршилтыг хийж байжээ.
Үдшийн мэдээ
Лид1 ОХУ-ын нийслэл Москва хот Европ тивийн хамгийн өндөр барилгийг сүндэрлүүлэх гэж байна.: Москва хотын төвд баригдаж байгаа Москва сити бизнес худалдааны дүүрэгт Россия нэртэй тэнгэр баганадсан байшин сүндэрлэх юм байна.
Россия цамхаг дэлхийн хамгийн аюулгүй байгууламж байх болно гэж барилгийн зураг төслийг гаргасан архитекторч Норман Фостер хэлсэн байна. Россия цамхагийн шавыг тавих ёслолд Москва хотын дарга Юрий Лужков оролцжээ. Россия барилгад офисын тасалгаанууд, худалдаа, арилжааны төв, үйлчилгээний газар, зочид буудал байрлах юм байна. 612 метрийнэ өндөр Россия цамхаг 471 метр квадрат юм байна. Россия цамхаг дэлхийн хамгийн өндөр барилгийн эхний гуравд ордоггүй юм аа гэхэд Европын хамгийн өндөр барилга болно. Дөнгөж өнөөдөр эхлэж байгаа нүсэр барилгийн ажил 2012 оны нэгдүгээр улиралд дуусаж ашиглалтад орох юм байна.
Лид2. ЛасВегас хотын прокурорын газар хөл бөмбөгийн тамирчин Симпсонд найман зүйл ангиар ял тулгасан байна. Түүнийг гэмт хэрэг үйлдэх хувалдаан зохион байгуулсан, хүн хулгайлах гэсэн, зэсвэг хэрэглэн дээрэм хийсэн, бусдын эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэсэн зэрэг зүйл ангиудаар буруутгаж ял төлөвлөөд байгаа юм байна.
Хэрвээ шүүх түүнийг гэм буруутай гэдгийг нь нотлох юм бол бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм байна. Түүнтэй хамт өөр гурван хүнийг шүүх юм байна. Тэд Палас Стэйшин казиногийн дэргэдэх зочид буудалд зэвсэгтэй орж өөрөөс нь алдагдсан дурсгалын зүйлийг авах гэж оролджээ. Симпсон хүч хэрэглэж бусдын эрх чөлөөнд халдаагүй гэж тайлбарлаж байгаа ч шүүхийнхэн түүнд итгэхгүй байна. Хөлбөмбөгчин Симпсоныйг 1994 онд эхнэрийгээ нууц амрагтай нь хамт хөнөөсөн. Гэж сэжиглэж байсан я нотлох быаримт дутмаг байсантай холбогдуулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ.
Лид3 Дуучин элтон Жон ОХУ-ын Москва хотын Кремлийн Ордоны концертийн танхимд 3 цаг үргэлжилсэн тоглолт хийсэн байна.
Дуучин Элтон Жон оросын шүтэн бишрэгчиддээ зориулан 20 гаруй дуу дуулжээ. Ингэхдээ хамгийн хит болсон дуунуудаа сонгож дуулсан юм байна. Элтон Жон урлагийн ертөнцөд хөл тавьсанаасаа ройш 40 цомог гаргажээ. Тэр Орост өмнө нь 6 удаа тоглолт хийж байсан. Өчигдөрийн тоглолти нь түүний найм дахь тоглолт нь болжээ. Тэр оросын сэтгүүлчидтэй харилцахаас үргэлж зайлсхийдэг байна. Ер нь Элтон Жон сэтгүүлчидтийн талаар тун тааруухан сэтгэгдэлтэй байдаг хүн. Элтон Жоны 9 сарын дундуур тоглолтоо хийх гэж байгааг эртнээс мэдсэн хүмүүс урьдчилан тасалбарыг нь худалдан авцгаажээ.
Эм. Бид энэ тоглолтын тасалбарыг 8 сарын эхээр худалдан авсан.
9 сарын 21-нд дуучин Элтон Жон хар далайн эрэгийн Сочи хотод тоглолт хийх юм байна. Москвад болсон тоглотыг нь үзэж амжаагүй хүмүүс Сочид очиж түүний тоглолтыг үзэх боломжтой юм. Бүтэн 3 цаг үргэлжилсэн тоглоотын дараа Элтон Жон хөлсөлж авсан. зочид буудалаараа нэг орчихоод хувийн онгоцоо хөлөглөн нисжээ.

No comments: