2007-09-18

Дэлхийн мэдээ 2007-09-18 Мягмар гараг

Унгарын Будапешт хотод засгийн газраа огцрохыг шаардсан олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ.
Тэд засгийн төрийн өнөдрлөгүүдийн албан тасалгаа байдаг өргөөг бүсэжлж дайран орох гэж оролдсон ч энэ зорилгодоо хүрч чадаагүй байна.Гэвч цагдаа нар парламент, засгийн газрын ордонг хамгаалалтад авч, хэнийг ч дпотогш нэвтрүүлээгүй байна. Жагсагчилдын зарим эрх баригч намын парламентын гишүүн рүү мод чулуу шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Жагсаалы цуглааны үеэр үүнээсөөр ноцтой үймээн дэгдээгүй байна. Одоогоос нэг жилийн өмнө Унгарын ерөнхий сайд Дюзчин эдийн засгийн бодит байдлыг ард түмнээс нууц байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс хойш Унгарын сөрөг хүчнийхэн үе үе эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдаг болжээ.
Лид2. Францын гадаад хэргийн сайд, Иран цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байгаа тул дэлхий дахин Ираны эсрэг дайн зарлахад бэлтгэж байна хэмээн мэдэгдсэн юм. Тус мэдэгдэл нь Ираны загатнасан газар нь маажисантай адил явдал болсон байна.
Францын гадаад хэргийн сайд дээрх мэдэгдэлийг хийсний дараа Ираны гадаад хэргийн сайд "эрх бүхий дээд албан тушаалтаны хийсэн тус бодлогогүй мэдэгдэл нь Францын нэр хүндийг дэлхий дахинд унаглаа" хэмээн хэлсэн байна. Энэ Ням гарагт Францын гадаад хэргийн сайд Бэрнард Каучнер "Бид хамгийн муу байж болох зүйлд бэлтгэх шаардлагатай боллоо. Хамгийн муу байж болох зүйл гэдэг нь ираны эсрэг хийх дайн юм" хэмээн мэдэгдсэн билээ. Харин НҮБын цөмийн хөтөлбөрийн хариуцсан мэргэжилтэн "Ираны эсрэг юу юугүй дайн хийх хү сэлгүй байгаа бөгөөд дайн бол гарах гарц биш юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Австрийн нийслэлд болсон НҮБын Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн бага хурал дээр Мохамед Ал Баларей, Ираны эсрэг бид ямар ч заналхийлэл учруулахгүй гэхдээ бидний яриа хэлэлцээр маш эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь харамсалтай байна хэмээн хэлсэн юм. Иран улс нь цөмийн хөтөлбөрөө цөмийн эрчим хүч гаргаж авах зориулалтаар хэрэгжүүлж байгаагаа удаа дараа мэдээлж байгаа билээ. Ямартай ч Ираны байр суурьт олон улс итгэлгүй байсаар байгаа бөгөөд магадгүй хурцадмал байдал ү л ойлголцлоор даамжирвал дайн гарах ч болзошгүй болоод байна.
Лид3. Банкогоос Пхукет хотыг зорин нисэх байсан Тайландын иргэний агаарын тээврийн онгоц осолдсон тухай бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлсэн билээ. Тайландын иргэний агаарын тээврийн онгоц осолдох үед 88 зорчигч амиа алдсан юм.
Оne two go комдпаний МД-82 загварын иргэний агаарын тээврийн онгоц бүхээгт 123 зорчигчийн ихэнхи нь гадаадын жуулчид байсан гэнэ. Пхукет хотын нисэх буудалд онгоц газардах үед цаг агаарын нөхцөл байдаөл муу байсан нь сүйрлийн шалтгаан болсон байна. Онгоц газардаад шарваж нислэгийн зурвасаа хэтэрээд бетон хашаа мөргөж дундуураа хоёр хуваагдаад шатжээ. Онгоц осолдмогц 40 зорчигч бие даан үсэрчээ. Амьд үлдсэн олон зорчигчид түлэгдсэн байна. Шатаж байгаа онгоцноос иран, ирланд, итали, изриаль, Их Британи, Австри, Нидерланд, Франц, Шведийн иргэд үсэрч амьд үлдэж чаджээ. Ослоор нас барсан 88 зорчигчийн 55 нь гадаадын иргэд бөгөөд одоогоор амь үрэглдсэн хүмүүсийн нэрс, аль улсын иргэн болохыг нь тогтоож амжаагүй байна. Аврах албаныхан онгоцны сэгийг нислэгийн зурвасаас зайлуулах ажилд оржээ. Осолдсон онгоцны хар хайрцагийг тайлж унших ажлыг АНУ-д гүйцэтгэх болжээ. Иймд хар хайрцагийг АНУ руу илгээсэн байна.
Лид5 АНУ-ын Невада мужын засаг захиргааныхан аялагч Стив Фоссетыг хайх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ.Невада мужын иргэний нисэхийн эргүүл Синти Райаны хэлснээр Стив Фоссетыг цаашид хайх нь үр дүн өгөхгүй. Иймд бид түүнийг хайх ажлыг зогсоож байна гэж хэлжээ.
Агаарын бөмбөлөг, нисэх онгоцоор аялаж дэлхийн дээд амжилтыг олон арван удаа шинэчлэн тогтоож байсан саятан Стив Фоссетыг 650 аврагч, 20 нисдэг тэрэг, бас олон зуун сайн дурынхан интернэтийн сансрын зураг ашиглан хайжээ. Нийтдээ аврах албаныхан 600 мянган доллар зарцуулсан байна. Стив Фоссет нь 2005 онд агаарын бөмбөлөгөөр гаөнцаараа дэлхийг тойрч ниссэн бол 205 онд жижиг оврын нисэх онгоцоор гац ч удаа буулт хийдгүйгээр дэлхийг тойрч ниссэн юм. Стив Фоссет хамгийн сүүлчийн удаа жижиг оврын ганц хөдөлгүүртэй онгоцоор нисэхдээ аль зүгт нисэх төлөвлөгөөгөө үлдээгээгүй байна. Энэ нь түүнийг хайх ажилд бэрхшээл учруулсан юм.
Лид6. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад шүлхий өвчины шинэ голомт гарчээ. Малын гоц халдварт шүлхий өвчин энэ удаа Суррей гүнлэгийн хониний аж ахуй эрхэлдэг фермээс илэрсэн байна. Суррей гүнлэгт найман сараас хойш шүлхий өвчин дэгдэж олон зуун толгой үхэрийг устгалд оруулахаас өөр аргагүй болсоон билээ.
Шүлхий өвчний вирус нь Суррей гүнлэгт байдаг мал эмнэлэгийн лаборатороос алдагдсаныг мэргэжилтнүүд тогтоосон юм. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилага шинээр гарган авахаар туршилт хийж байсан лабораторийн ажилтнууд хариуцлага алдаж шүлхий өвчний вирус гадагш тархсан юм. Харин лабораторийн ажилтнууд шүлхийн вирус агааржуулалтын системээр дамжин тархсан гэж мэдэгдсээр байна.

Лид7. Сьерра Лион улсын шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж албан тушаалаа хүлээн авсан байна.
Сөрөг намын тэргүүн ноён Корома дэд ерөнхийлөгч Соломон Беревагийн эсрэг нэр дэвшиж 54.6% ийн саналаар ялалт байгуулсан байна. Санал хураалтын явцад ноцтой зөрчил гараагүй. Сонгууль шударга явагдсан гэж сонгуулийн ерөнхий хороо мэдээлсэн юм
Ерөнхийлөгч асан Ахмед Тэжан Кабах дэд ерөнхийлөгч Берева зэрэг өндөр албан тушаалтнууд болон цэргийн албаны хүмүүс оролцсон Фрий таунд болсон тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны дараа үдээс хойш Ноён Корома албан тушаалаа хүлээн авжээ. Сьерра Лион улс нь 10 гаруй жил үргэлжилсэн газрын баялгын төлөөх дайны дараа аажмаар дахин хөгжиж байгаа юм. Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын тоонд ордог Африкийн энэ улсад ажилгүйдлийн түвшин их өндөр байдаг юм байна.

Лид 9 сарын 16-нд болсон сонгуулиар одоо засгийн эрхийг барьж байгаа Шинэ Ардёлиал нам паоламентын 300 суудлаас 152-ийг ньв авч олонхи болсон билээ. Харин Бүх Грекийн Социалист хөдөлөгөөн 102 суудал авчээ. Бусад жижиг намууд үлдсэн суудлыг нь авсан юм.
Парламентад олонхи болж байгаа Шинэ Ардчилал нам засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй. Грекийн засгийн газрын бүрэлдэхүүнд бараг өөрчлөлт гарахгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал Грекийн гадаад хэргийн сайд Дора Бакаяни, санхүү эдийн засгийн сайд Йоргос Алогоскуфис нар албаөн тушаалдаа хэвээр үлдэх нь тодорхой гэнэ. Харин Грекийн хөгжлийн сайд, боловсролын сайд, түүнчлэн нийгмийн хэв эжурмын яамны сайд нар өөрчдөгдөж магадгүй юм байна. Грекийн ерөнхий сайд Костас Караманлис засгийн газрынхаа зохион байгуулалтад ялимгүй өөрчлөлт хийх тухайгаа мэдэгджээ.
Лид9. АНУ-ын “Холбооны шүүх” гадил жимсний тариалалт, худалдаа эрхэлдэг Chiquita Brands International компанийг 25 сая америк доллараар торгох шийдвнэр гаргасан байна.

Учир нь тус компагни Колумби дахь гадил жимсний тариалангийн талбайгаа хамгаалуулахаар Колумбын гэмт хэргийн бүлэглэлд их хэмжээний мөнгө төлжээ. Гэтэл Колубын уг бүлэглэлийг АНУ-ын засгийн газар алан хядах үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг юм байна.
Алан хядах үйл ажиллагаа явуулдаг гэж сэжиглэгддэг бүлэглэл, байгуулагатай хамтран ажиллах гэрээ хэлцэл хийхмийг АНУ-ын хуулиар хориглосон байдаг юм. Гадил жимсний тариалалт худалдаа эрхэлдэг Chiquita Brands International компани энэ хуулийг зөрчжээ. Chiquita компани гадил жимс ургуулдаг 2талбайгаа хамгаалуулахаар Колумбын өөрийгөө хамгаалах нэгдсэн хүчин нэртэй бүлэглэлд 1,4 сая доллар төлснөө хүлээн зөвшөөрчээ. Гадил жимсний бизнес эрхэлдэг энэ компани 1989-оос 1997 онуудад Колумбын зүүний чиг баримжаатай “Колумбын хувьсгалт зэвсэг т хүчин”, “Ардпын Чөлөөлөх Арми” нэртэй хоёр байгуулагад мөнгө төлж байсан нь бас илэрсэн юм. Колумбын зэвсэгт бүлэглэлд мөнгө төлөх нь гадил жимсний талбайгаа хамгаалж, ажилчидаынхаа аюулгүй байдлыг хангах цорын ганц арга байсан юм гэж Chiquita Brands International компаний захирал Фернандо Агирре өнгөрсөн 3-р сард мэдэгдэж байжээ.
Лид10. Их Британий Сотбис дуудлага худалдааны төв энэ улиралын хамгийн томоохон худалдааг цуцалсан байна.
Лондон хотод нөхөртэйгээ олон жилийн турш цагаачлан амьдарч байсан ЗХУ-ын ардын жүжигчин Галина Вишневская өөрийн цугуулсан оросын дүрслэх урлагийн бүтээлүүдийг дуудлага худалдаагаар зарах гэж байсан юм. Гэвч дуудлга худалдаа болохоос хэдхэн өдрийн өмнө түүний бүх цугуулгийг оросын бинесмэн Алишер Усманов худалдан авчээ. Бизнессэн Алишер Усманов худалдан авсан бүх үнэт эдлэл, дүрслэх урлагийн бүтээлүүдийг орост авч ирнэ гэж амалсан байна. Галина Вишнексая өөрийн цуглуулгаа дуудлага худалдаанд оруулж ойролцоогоор 40 сая долларын орлого олнор гэж тооцоолж байжээ. Гэвч Оросын бизнесмэн түүний тооцоолж байснаас хэд дахин илүү үнээр цуглуулгийг нь худалдан авах санал гаргажээ. Галина Вишнек ая яагаад өөрийн цуглуулгаа худалдах болсоноо тайлбарласан байна.

Эм. Сүүлийн жилүүдэд нөхөр маань л ажиллаж байсан. Би дуулаагүй.
Нөхөр маань нас барсны дараа олон зүйл өөрчлөгдсөн. Үнэ цэнэтэй дүрслэх урлагийг бүтээлийг арчилж хамгаалах нь их өртөг шаарддаг Иймд би зарах шийдвэр гаргасан юм.

Галина Вишневская өөрийн цуглуулгаа зараэ гэж байгаа талаар мэдэгдсэний дараа оросын урлаг судлаачид үнэ цэнэтэй бүтээлүүд хэний гарч очих бол гэж санаа нь зовж байсан юм. Дүрслэх урлагийн бүтээлүүдийг орос хүн худалдан авч байгаад олон хүний дотор сая л уужирсан байна. Зарим судлаачид Галина Вишневскаяд хандаж өөрийн цуглуулгаа музейд бэлэглэхийг санал болгож байжээ. Оросын дүрслэх урлагийн ховор нандин бүтээлүүдийг Лондон хотод дахин хэд хоног хүссэн хүн бүрт үзүүлнэ. Үүний дараа бизнесмэн Алишер Усамановын мэдэлд шилжиж орост ирэх юм байна. Тэр урьд нь Зөвлөлтийн хүүхэлдэйн киног эзэмших ашиглах эрхийг худалдан авч байжээ.
Лид11 1986 онд Укрианы Чернобылийн атом цахилгаан станц дээр осол гарч цацраг идэвхит бодисоор байгаль орчин бохирдож байсан билээ.
Одоо ажилаагүй болсон Чернобылийн атом цахилгаан станцийн барилгийн нурангийн дээгүүр бүрхүүл бариулах 500 сая еврогийн гэрээ Укрианы засгийн газар Францын Новарка консорциумтай гэрээ байгуулсан байна. 1986 онд барилгийн нуранги дээр түр зуурын бүрхүүл барьж осолоос хойш 18 жилийн дараа л ашиглалтад оруулжээ. Францын мэргэжилтнүүд байнгийн бат бөх бүрхүүл барих юм байна. Энэ төслийн хэрэгжүүлэхэд Европын Холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж амалжээ.

Лид12 Япон улсад ахмад настануудын өдрийг тэмдэглэж байна. Энэ үеэр өндөр настануудын дунд спортыйн тэмцээнийг зохион байгуулжээ.

Япон улсад хүн амын дундаж наслалт нь өндөр байдагийг гэдгийг та мэднэ байхаа аа. Аралын Японы өнөдр настануудын дунд спортын тэмцээн зохион байгуулсан байна.Энэ тэмцээнд 70-аас дээш насны150 гаруй ахмад настанууд оролцжээ. Ахмадууд 6 км газрыг явганаахр туулж, гэдэсний булчингийн дасгал хийж бартаат замыг туулсан байна.
Эмгэн1. Би 82 настай. Хамгийн сүүлчийн удаа би ийм спортын тэмцээнд 30 жилийн өмнө оролцож байлаа. Ямар ч байсан гараанд хүрсэндээ баяртай байна.
Эмгэн2. Би одоо ч спортоор хичээллэдэг
Өндөр настануудыг өдрийг Япон улсад жил бүр тэмдэглэдэг бөгөөд жилээс жилд энэ өдрийг тэмдэглэх хүрээ нь нэмэгдэж байгаа гэнэ. Албан ёсы мэдэээгээр Япон улсад 100-аас дээш насны 20 мянган хүн амьдарч байгаа юм. Иймээс япончуудыг урт насалдаг гэж хэлж болно.

Товч
Дагестанд хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах тусгай ажиллагааг амжилттай явуулжээ. Зэвсгээ хураалгаж бууж өгөхийг шаардсан хууль сахиулагчидын өөдөөс гэмт этгээдүүд гал нээсэн байна. Бүтэн 12 цаг үргэлжилсэн тусгай ажиллагааны эцэст хууль бус зэвсэгт бүлэглэлийн 3 гишүүн алагджээ. Алагдсан гэмт этгээдүүдийн дотор Чеченьд халдлага зохион байгуулж байсан бүлэглэлийн толгойлогч ч байж болзошгүй юм байна.

Хятадын Юранъушь голоор аялаж яваад осолдсон оросын гурван тамирчны цогцосыг хятадын Хотан сууринд авч ирэх гэж байсан ч уг бүс нутагт элсээр шуурч байгаа тул хойшлуулжээ.Оросын тамирчид 14 хоногийн өмнө ор сураггүй болоход орсын болон хятадын аврагчид эрэл хайгуулын ажлыг эхлүүлсэн юм.

АНУ-ын Невада мужид 9 сарын 3-нд ор сураггүй алга болсон аялагч Стив Фоссетыг хайх ажлыг зогсоох шийдвэр гаргажээ. Түүнийг хайх ажилд 20 гаруй нислдэг тэрэг, 650 аврагч дайчилж нийт 600 мянган доллар зарцуулсан байна.Аврагчид 500 мянган км талбай газрыг самнаж хайсан ч Стив Фоссет олдсонгүй. Стив Фоссет олон удаа дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан юм.

Газрын тосны үнэ Нью-Йоркийн түүхийн эдийн бирж дээр өсөж шинэ дээд амжилт тогтоосон байна. Одоо нэг баррель газрын тос 80 доллар 9 цент болжээ. Газрын тосны үнэ цаашид ч өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад орон сууцны зээл олгодог Нортерн рок компани цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж байгаагаа зарлажээ. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр болсон хямралын сөрөг үр дагавар нь Их Британид мэдрэгдэж эхэллээ гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Их Британий банкнаас хадгаламж эзэмшигчид мөнгөө эргүүлэн татаж эхэлсэн байна.

Оросын иргэн Галина Вишневскийн дуудлага худалдаагаар зарах гэж байсан урлагийн үнэт бүтээлүүдийг бүгдийг нь оросын бизнесмэн Алишар Усманов худалдан авсан байна.Гэхдээ тэр дуудлага худалдаанбы анхны үнээс хэд дахин илүү үнэ төлсөн байна. ЗХУ-ын ардын жүжигчин Галина Вишнекская нөхөртэйгээ хамт цуглуулсан дүрслэх урлагийн бүтээлүүдитйг оросын холбооны улмын иргэн худалдан авсан сэтгэл хангалуун байгаа юм байна.

Саудын Арабынэ засгийн газар Их Британи улсаас Тайфуун загварын 72 ширхэг сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ тухай Их Британий батлах хамгаалах яам мэдээлжээ. Сөнөөгч онгоцны засвар үйлчилгээ, нисэгч сургахад Саудын Араб 4, 4 тэрбум фунт стерлинг буюу 8,8 тэрбум долларыг Их Британи улсад төлөх юм байна.

Энэ өдөр
1793 оны энэ өдөр АНУ ын анхны ерөнхийлөгч Жорж ВАШИНГТОН Капитолийн ордоны анхны тулгийн чулууг тавьж байжээ.
1810 оны энэ өдөр Үндэсний бослого гарч байжээ. Энэ өдрийг Чилид тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэдэг юм.

1851 оны энэ өдөр Нью Йорк таймс сонины анхны дугаар хэвлэгдсэн гарчээ. Тухайн үед Нью Йорк таймс сониныг 2 центээр зардаг байжээ.

1931 оны энэ өдөр Японы цэргүүд Хятадын Мукден хотыг эзэлснээр Манжуурыг эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн байна.
1934 оны энэ өдөр ЗХУ Үндэстнүүдийн Лиги олон улсын байгуулагын гишүүн болжээ.

1973 оны энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улс, Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс Нэгдсэн Үндэстний байгуулагад элссэн байна.
1981 оны энэ өдөр Францид цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ.
2004 оны энэ өдөр оросын жүжигчин Клара Михайловна РУМЯНОВА хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр хүүхэд багачуудын үзэх дуртай Чамайг даа, Чебурашка хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан юм.

No comments: