2007-09-22

Дэлхийн мэдээ 2008-09-22 Бямба гариг

Лид1. Өнгөрсөн оны зун ходоодны мэс засалд орсоноос хойш улс орноо удирдах ажлаасаа хөндийрсөн Кубын удирдагч Фидель Кастрогийн талаар янз бүрийн таамаг цуу яриа газар аваад байлаа. Эрх чөлөөний арлын удирдагч Фидель Кастро саяхан Кубын телевизэд ярилцлага өгсөн байна.
Фидель Кастро хамгийн сүүлд сэтгүүлчидийг 6 сард хүлээн авч уулзаж байсан юм. Кубын засгийн газрын телевиз хамгийн олон үзэгчтэй “Дугуй ширээ” гэдэг нэвтрүүлэгтээ Фидель Кастрог урьж оролцуулсан байна. Биен тамирын хослол өмссөн Фидель Кастро буйдан сандал дээр суугаад сурвалчжлагчын асуултанд харилсан байна. Фидель Кастро ялимгүй турсан ч бие нь тэнхэрсэн байдал ажиглагдаж байна гэж Би Би Си телевизийн тоймчид дүгнэсэн байна. Фидель Кастро өөрийн үг зөөж, тун удаан ярьж байжээ. Кубын удирдагч олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрийн дүгнэлтээ өгч, эдийн засгийн даяаршилын асуудалаар ярьж бас АНУ-ын бодлогийг эрс шүүмжилсэн байна. Кубын Гаван дахь сурвалжлагч Фидель Кастро ю ярьсан нь чухал биш. Хамгийн гол нь тэр зуратаар гарч байгаа нь олон сая кубачуудын хувьд чухал юм гэж бичжээ. Учир нь Фидель Кастро ноднин жилийн зун ходоодны хагалгаанд орсоноосоо хойш олны өмнө ил гараагүй бөгөөд Кубын томоохон сонин хэвлэл дээр л гэрэл зураг нь хэвлэгдэж, төв телевизээр хаяа л Фидель Кастрогийн дүрс бичлэгийг богино хугацаагаар харуулж байсан юм. Энэ жил 81 нас сүүдэр хүрсэн Фидель Кастро сүүлийн 48 жилд анх удаа Хувьсгалийн өдрийгн баярт биечлэн оролцоогүй юм. Хувьсгалын баярыг Фидель Кастрогийн оронд түүний үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Рауль Кастро баярын үйл ёслолыг удирдсан билээ. Фидель Кастрогийн эрүүл мэнд эрс доройтсон гэдэг мэдэлээллийг Кубын төр засгийн удирдлагууд байнга эрс няцаасаар өдий хүрчээ. Фидель Кастрогийн эрүүл мэнд сайжирсан. Тэр хэзээ мөдгүй албан ажилдаа орно гэж кубын мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Лид2. Захиалгат аллагын золиомс болж амь үрэгдсэн Ливаны парламентын гишүүн Антуан Ганемыг сүүлчийн замд нь үдэх гашуудлын ажиллагаа Ливаны Бейрут хотод болжээ.
Ливаны парламентын гишүүн Антуан Ганем өнгөрсөн лхагва гаригт автомашинтайгаа явж байгаад дэлбэрэлч амь үрэгдсэн юм. Ливаны улс төрчид хөрш зэргэлдээ Сирийн засгийн газрын талыг баримталагчид, Сири улсын бодлогийг эсэргүүцэгчид гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагддаг юм байна. Парламентын гишүүн Антуан Ганем нь Сирийн засгийн газраас Ливанд хэрэгжүүлдэг улс төр, эдийн засгийн бодлогийг эрс эсэргүүцдэг хүн байсан юм. Антуан Ганемын цогцосыг байрлуулсан авсыг Ливаны төрийн далбаагаар битүү ороож Бейрут хотын гудамжаар явж явсан байна. Антуан Ганемын хамт түүний хоёр бие хамгаалагч бас нас барсан юм. Гашуудал зарласан өдрүдэд Ливан орон даяар сургууль, цэцэрлэг, банк санхүү, төрийн байгуулагууд, зарим нэг үйлчилгээний газрууд ажиллаагүй байна. Антуан Ганем харамсалтайгаар амь насаа алдсан ч энэ аллагыг үйлдсэн, зохион байгуулсан этгээтүүд зорилогодоо хүрч чадахгүй гэж Ливаны засгийн газар мэдэгдсэн байна. Ливанд ирэх долоо хоногт ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд Антуан Ганем сонгуульд ялалт байгуулж Ливаны төрийн тэргүүн болох магадлал өндөх хүний тоонд орж байсан юм. Сири улсын Ливанд хэрэгжүүлдэг бодлогийг эсэргүүцдэг улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн амийг егүүтгэх үзэгдэл 2005 оноос хойш Ливанд газар авчээ. Антуан Ганем жулс төрийн үзэл бодлоосоо болж амиа алдсан Ливаны 7 дахь улс төрч болж байна. Парламентын гишүүний амийг хороосон улс төрийн захиалгат аллага гарсандп АНУ, Их Британи, Еюропын Холбоо, Франц, Итали улс эмгэнэн харуусаж байгаагаа илэрхийлсэн юм. Ливанд улс төрийн аллага гарсанд Сири улс огт оролцоогүй гэж мэдэгдэл хийсэн байна.
Лид3. Хятад, Америкий хооронл хүүхдийн тоглоомноос болж томоохон маргаан дэгдээд байсан юм. Хятад улсад үйлдвэрлэсэн Барби хүүхэлдэй болон бусад тоглоомуудад гарсан гэмтэл нь хятадын үйлдвэрийн буруугаас биш, харин зохион бүтээгчидийн алдаанаас болсныг америкийн Маттел компани хүлээн зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн 8 сарын 1-ээс Маттел компани зах зээлд нийлүүлэгдсэн химийн хүнд металл их агуулсан, дутуу бэхлэгдсэн жижигхэн соронзонтой 20 сая ширхэг тоглоомыг эргүүлэн татжээ. Эдгээр тоглоомуудыг Маттел компаний хятад дахь салбарт үйлдвэрлэсэн тул хятадын үйлдвэрийн ажилчид алдаа гаргаж хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах аюултай тоглоом хийсэн гэж буруутгаж байсан юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдгийн үлгэрээр АНУ-д худалдаалагддаг хятад улсад үйлдвэрлсэн шүдний оо, хүнсний бүтээгдэхүүн, авмашины эд анги гэх мэт бүтээгдэхүүний нэр хүнд ч асар их унаж байлаа. Маттел компани зүүн өмнөд азийн орнуудад үйлдвэрлсэн бүтээгдэхүүнийг америкийн зах зээлд нийлүүлэхээсээ өмнө чанарын хяналт шалгалтыг өндөржүүлэх арга хэмжээ авчээ. Маттел компаний захиалагийг гүйцэтгэж байсан хятадын тоглоомын үйлдвэрийн захирал Жан Шухун өөрийгөө боомилж амиа хорлосон тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан юм. Маттел компаний захирал Дебровски хятадын ариун цэвэр, чанарын албаны дарга Ли Чан Зянтай уулзахдаа, зах зээлээс эргүүлэн татсан тоглоомуудын гэмтэл нь хятадын үйлдвэрийн буруу биш,харин тоглоом зохион бүтээгчидийн алдаанаас болж гарсаныг тогтоолоо гэж мэдэгдээд хятадын ард түмнээс уучлалт хүсэж байна гэж хэлсэн байна. Манай урд хөрш Бүгд Найрамдах Ард улс дэлхийн хүүхдийн тоглоомын зах зээлийн 60 хувийг эзэлдэг юм. Зөвхөн 2006 онд л гэхэд хятад улс 22 тэрбум ширхэг толгоомыг дэлхийн зах зээлд нийлүүлжээ.
Лид4. Алберто Фужимориг Перугийн хууль сахиулах байгуулагад шилжүүлэх шийдвэрийг Чили улсын Дээд Шүүх гаргасан байна.
Япон гаралтай Альберто Фужимори нь Перугийн ерөнхийлөгчөөр 1990-ээс 2000 оны хооронд ажиллаж байсан юм. Түүнийг хүний эрх зөрчсөн, авилгийн хэрэгт холбогдсон гэж Перугийн хууль сахиулах байгуулагынхан үздэг юм. Энэ жил 69 настай Перугийн экс ерөнхийлөгч түүний эсрэг үүсгээд байгаа хавтас хэргийг гүтгэлэг гэж үздэг байна. Түүнийг ерөнхийлөгч байх үед ажиллаж байсан засгийн газар огцорсны дараа Альберто Фжимори ч Перу улсыг орхин явжээ. Тэр Японд 5 жил амьдараад 2006 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Перуг зорьж замдаа Чилид түр буудаллажээ. Гэвч түүнийг Чилид ирсэн даруйд нь гэрийн хорионд оруулсан юм. Альберто Фужимори нь Япон, Перу улсын давхар иргэншилтэй. Тэр Японы парламентийн гишүүн болох гэж хүртэл оролдож байсан юм байна.
Лид5. Кодорийн хавцалд хүрэх замыг барьж байгаа Гүржийн барилгачид руу үл мэдэгдэх этгээдүүд халджээ.
Энэ тухай Гүржийн дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Барилгачидын аюулгүй байдлыг хангаж байгаа Гүржийн цэргүүд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих хариуг нь барьжээ. Гүржийн зэвсэгт хүчнийхэн 2 гэмт этгээдийг буудаж, 6 хүнийг баривчилсан байна. Үүний зэрэгцээ Гүржээс салан тусгаарлах гэж оролдож байгаа Абхазын эрх баригчид Гүржтэй хил залгаа бүсэд зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн тухай бас мэдээлж байна. Гүржийн хүчний байгуулагынхан гал нээсэн гэж Абхазын ерөнхийлөгч Сергей Балаш хэлжээ.
Лид6. Нэгдсэн Үндэстний Байгуулагын шинэ энхийн элчийн нэрсийг энэ байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун зарласан байна.
Нэгдсэн Үндэстний Байгуулагын энхийн элчээр Иорданы гүнж Хайю, Изриалийн хөгжмийн зохиолч Даниэль, Бразилийн зохиолч Пауло Коэльо, Японы хийлчин Мидори Гото нар тодорчээ. Нэгдсэн Үндэстний Байгуулагын энх тайвныг даяан дэлхийд тогтоох үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн тулд жил бүр урлаг соёл, спорт, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг энхийн элчээр сонгодог юм байна. Өчигдөр НҮБ ийн төв байрны гадаа болсон ЭНХ ТАЙВНЫ ӨДРИЙН ёслол хүчирхийлэлийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэснээрэхэлсэн байна. Дараа нь энх тайвны хонхыг дуугаргажээ. Танд сонирхуулж хэлэхэд НҮБ ийн гадаа байдаг хонхыг дэлхийн олон орны хүүхдүүдийн цуглуулсан зоосон мөнгийг хайлуулж цутгасан юм байна.

Лид 7 Хятадын баруун хязгаарын бөглүү ууланд аялаж яваад сураг алдарсан хоёр Орос аялагчийг олон долоо хоногийн дараа амьд байхад нь олсон байна. Энэ олон хоногийн турш араатан амьтан элбэгтэй газарт амьд үлдсэн нь хүмүүсийн гайхалыг маш ихээр төрүүлж байгаа юм.
Зургаан Орос жуулчин Хятадын Шинжиан мужийн Юрунгкакс голын сэлүүрт завиар аялаж яваад учир битүүлэг шалтгаанаар сураг тасраад удсан юм. Сураг тасарсаны дараа эрэл хайгуулын ажил эхэлж өнгөрсөн долоо хоногт усанд живсэн гурван цогцосыг олсон. Өчигдөр алга болсон зургаан Орос иргэний нэг болох Александр Сверевийг эрлийн багийхан олсон юм. Зургаан аялагч сэлүүрт завьтай Юрунгкакс голоор аялаж яваад хүчтэй урсгалд цохигдож завь нь эвдэрсэн байна. Амьд гарсан Орос иргэн Сверев өөрөө голын эрэг дээр хэрхэн гарснаа санахгүй байгаа гэнэ. Сверевийг эрлийн багийнхан олох хүртэл тэр 20 хоногийн турш модны мөчрөөр халхалсан агууд хорогдон унтсаар байсан гэнэ.
Лид8 Хятад улс дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх Мастер төлөвлөгөөг гаргасан байна.
Дүрс: Өдөр хоногоор өсөн нэмэгдэж байгаа асар их хүн амтай, дэлхийд эдийн засаг худалдаагаар тэргүүлэх болсон Хятад улс нь, дэлхийн цаг уурын дулааралыг үүсгэгч гол буруутан болоод байгаа юм. Энэ долоо хоногт Хятадын Гадаад хэргийн сайд, “Хятад улс нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэхээр болсон” тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Саяхан болж өнгөрсөн Их Наймын уулзалтанд ерөнхийлөгч Ху Жин Тоу, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чиглэсэн 4 саналыг өргөн барьсан билээ. Иймээс ерөнхийлөгчийнхөө өргөн барьсан саналыг хэрэгжүүлэхээр өөрийн ороноосоо эхлэн хэрэгжүүлэхээр болоод байгаа юм.
Энэ өдөр
1791 оны энэ өдөр Английн физикч Майкл ФАРАДЕЙ мэндэлжээ. Тэр цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг нээсэн юм. Эрдэмтэн Фарадей шинжлэх ухаанд “соронзон орон” гэдэг ойлголты оруулсан хүн юм. Түүний нэрийг мөнхжүүлэх үүднээс цахилгааны багтаамжыг хэмжих нэгжийг Фарада гэж нэрлэх болжээ.
1900 оны энэ өдөр Оросын хэл зүйч, эрдэмтэн Сергей Иванович ОЖЕГОВ мэндэлжээ. Тэр орос хэлний тайлбар толь бичгийг зохион байсан юм.
1904 оны энэ өдөр америкийн иргэн Эллен ЧЁРЧ мэндэлж байжээ.Тэр эмнэлэгийн сувилагч мэргэжилтэй байсан ч иргэний агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажилдаг байжээ. Энэ эмэгтэй манай дэлхийн хамгийн анхны онгоцны үйлчлэг гэдэг тодотголтой дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлжээ.
1784 оны энэ өдөр оросууд Аляскад хүрч хамгийн анхны суурин газар байгуулж байжээ.
1955 оны энэ өдөр Их Британи улсад хамгийн анхны арилжааны телевиз байгуулагдаж нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.
1980 оны энэ өдөр Ирак, Ираны хооронд газар нутгийн маргаанаас болж дайн дэгджээ. Найман жил үргэлжилсэн энэ дайны Иракын шинэ ерөнхийлөгч Саддам Хусейнд барууны орнууд дэмжлэг үзүүлж байжэээ. Тэр бүү хэл америкчууд Иракад зэвсэгийн тусламж үзүүлдэг байв. Харин 90-ээд оны эхээр Ирак хөрш зэргэлдээ Кувейт руу дайрах үед АНУ Иракыаас нүүр буруулжээ.
1995 оны энэ өдөр Time Warner корпорац Тед Тернерийн TBS компанийг 7,5 тэрбум доллараар худалдан авсан байна.

No comments: