2007-09-13

Дэлхийн мэдээ 2007-09-12Лхагва гариг

Лид1 АНУын ерөнхийлөгч Жорж Буш, ирэх зун гэхэд Иракт алба хааж байгаа нийт 30000 гаруй энхийг сахиулагч цэргээ эргүүлэн татах төлөвлөгөөтэй байгаа талаар Цагаан Ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн тус төлөвлөгөөний талаар цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгчид, АНУын томоохон телевизийн сувгаар мэдэгдсэн байна. Иракд ажиллаж байгаа АНУын цэргийн командлагчид болон Багдад дахь АНУын суурин төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар АНУ нь ирэх 2р сараас эхлэн энхийг сахиулагч цэргүүдээ эргүүлэн татах ажиллагааг идэвхитэй явуулж эхлэх гэж байна. АНУын ерөнхийлөгч Жорж Буш, Мягмар гарагт орон нутгийн цагаар оройн 9н цагт Иракт хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө талаар олон нийтэд танилцуулсан билээ.
Иракт энхийг сахиулж байгаа цэргийн баг бүрэлдэхүүний тоог бууруулах саналыг генерал Девид Петраус гаргасан бөгөөд түүний энэхүү саналыг цагаан ордон дэмжиж энэ Даваа мягмар гарагуудад Конгрессоор орууллуулан хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Хэдийгээр АНУ Иракаас цэргээ бага багаар гаргах шийдвэрийг гаргаад байгаа боловч Иракт энхийг сахиулах үйл ажиллагаа үргэлжилсээр байх болно хэмээн Цагаан Ордоноос мэдэгдээд байна.

Лид2. Аль Кайдагийн толгойлдогч Усама Бен Ладен Дэлхийн Худалдааны төв нурсанаас хойш 6 жил өнгөрч байгааг тохиолдуулан шинэ дүрс бичлэг илгээжээ. Аль Кайда бүлэглэлийн тэргүүнс Усама Бен Ладен 2001 оны 9 саын 11 өдрийн халдлагыг гадан гүйцэтгэсэн, онгоц барьцаалсан этгээдүүдийг аугаа хүмүүс гэж магтсан байна.
Усама Бен Ладены шинэ дүрс бичлэг нь 47 минут үргэлжилжээ. Аль Кайда бүлэглэл энэ дүрс бичлэгийг өөрийн хэвлэлийн төлөөлөгч Сахаба гэгч этгээдээр дамжуулан Аль Жазира хиймэл дагуулын телевизэд өгчээ. Бен Ладены зургийн цаана ярьж байгаа хүний дуу хоолой 2001 оны 9 сарын 11-нд онгоц барьцаалсан Валида Шехригийн дуу хоолойтой тун төстэй байгаа нь мэргэжилтнүүдийг мухардалд оруулаад байна. Дүрс бичлэгт сонсогдож байгаа хүний дуу хоолойг Бен Ладеных мөн гэж албаны хүмүүс, мэргэжилтнүүд нотолсонгүй. Бен Ладен өөрийн шинэ дүрс бичлэгээ “Вашингтон, Нью-Йоркод халдлага үйлдсэн баатруудад хэлэх захиас” гэж нэрлэжээ. Бен Ладен хэзээ энэ бичлэгийг хийсэн нь тодорхойгүй үлдэж байна. Энэ дүрс бичлэгт харагдаж байгаа Бен Ладены зургийг өнгөрсөн долоо хоногт Бен ЛаДены, америкийн ард түмэнд хандан хийсэн дүрс бичлэгээс авсан байжээ. Дэлхий ертөнцөд христианчууд ноёрхож байгаа үед Шехри төрсөн нь хармсалтай.Лалын ертөнцийг түрэмгийлж байгаа дайснуудыг хөөж, тарчилж байгаа арабчуудад бид туслах ёстой гэж Бен Ладен энэ дүрс бичлэгтээ хэлжээ.
Лид3. Оросын зэвсэгт хүчнийхэн цөмийн цэнэгт хошуутай тэсрэх бөмбөгтэй эн тэнцүү хүчтэй шинэ төрлийн бөмбөгийг туршсан байна.

ОХУ-ын ерөнхий штабын орлогч Александр Рукшины хэлснээр шинэ төрлийн зэвсэг хийж туршсан нь олон улсын гэрээ конвенцыг зөрчсөн хэрэг биш. Бүх зүйлийг эрх зүйн хэм хэмжээний дагуу хийсэн гэж мэдэгджээ. Шинэ зэвсэгийн туршилт хийх үед байгаль орчин ч бохирдоогүй тухай оросын засгийн газрын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. АНУ-д бас ийм ваакум бөмбөг байдаг боловч оросуудын зохион бүтээсэн энэ шинэ зэвсэг нь америкчуудынхаас 4 дахин хүчтэй, дэлбэрэлтийн үеэр 2 дахин илүү халалт үүсгэдэг байна. Шинэ төрлийн бөмбөг туршисаныг Оросын Холбооны улсын Россия, мөн Первый канал-аар шууд дамжуулан үзүүлжээ. Дуунаас хурдан ТУ-160 бөмбөгдөгч онгоц ваакум бөмбөгийг хаясны дараа маш хүчтэй дэлбэрэлт үүссэн байна. Бөмбөг дэлбэрсний дараа хэдий хэр хэмжээний хохирол учирсаныг дараа нь телевизээр харуулжээ. Вакум бөмбөгний дотор агуулагддаг тэсрэх бодис нь жирийн бөмбөгөнд байдаг тротилоос хэд дахин илүү хүчтэй юм байна. Нано технологийн ачаар ийм хүчтэй тэсрэх бөмбөг зохион бүтээлээ гэж оросын цэргийн мэргэжилтнүүд ярьсан байна.
Лид4. Германы баруун мужид байдаг АНУ-ын агаарын нисэх хүчний цэргийн баазад халдлага болох гэж байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Үүний дараа Германы цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Шпанг далем дахь Трира баазад халдлага хийнэ гэж үл мэдэгдэх заналхийлсэн хүний дуудлага 9 сарын 10-нд иржээ. Утасдсан хүн германаар ярьсан ч орос, эсвэл турк аялгуутай байсан гэнэ. Германы цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр ийм мэдээлэл ирсний дараа аюулгүй байдлын түвшинг өндөржүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Германы цагдаа нар халдлага үйлдэхээр бэлтгэж байсан нэг герман, хоёр туркийн иргэнийг баривчилсан билээ. Тэд герман дахь америкийн цэргийн бааз, Франкфурт хотын олон улсын нисэх буудал, америкчуудын байнга очдог шөнийн клубд халдлага хийх гэж байсаныг германы цагдаа нар урьдчилан мэдсэн юм.
ТОВЧ
Шведийн Линковен хотоос холгүй хээрийн сургуулильт хийж байсан цэргийн хоёр нисдэг тэрэг мөргөлджээ. Хоёр нисдэг тэрэгний бүхээгт 4 хүн амь үрэгдсэн байна. Осолын шалтгааныг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.


Австрийн Вена хотод газрын тос экспортлогч орнуудын чуулга уулзалт болжээ. Чуулга уулзалтын дараа газрын тос олборлох хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн байна. Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигер, Венесуэл улс эсэргүүцэж байсан ч ийм шийдвэрийг нэгэнт гаргасан байна. Сүүлийн үед газрын хэрэглээ огцом өсөж байгаа нь дэлхрийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. ОПЕКийн гишүүн орнууд 26 сая баррель газрыйн тосыг хоногт олборлох болж байна.

Грекийн нийслэлд тус улсын гал сөнөөгчид гашуудлын жагсаал зохион байгуулжээ. Гартаа хар туг барьсан гал сөнөөгчид өнгөрсөн найман сард Пенополес арал дээр гарсан ойн түймрийг унтраах ажилд оролцож яваад амь үрэгдсэн мэргэжил нэгт нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэсэн байна. Грекийн гал сөнөөгчид засгийн газартаа хандан гал унтраах орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахыг шаарджээ. Жагсагчид нэр нь тодроогүй цэргийн хөшөө болон парламентын байрны гадаа цэцэг өргөсөн байна.

Лид5. Хойд Солонгосынг цөмийн байгууламжаа задлахад нь АНУ, Орос, Хятадын мэргэжилтнүүд туслахад бэлэн гэж амлаж байна.
АНУ, ХЯтад, Оросын цөмийн мэргэжилтнүүд өчигдөр БНАСАУ-ын Пхеньян хотод иржээ. Мэргэжилтнүүд Пхеньян хотод тав хоногийн ажлын айлчлал хийж байгаа юм. Тэд энэ хугацаанд хойд солонгосын цөмийн мэргэжилтнүүдтэй хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурах юм байна. 5 жилийн турш эдийн засгийн хориг арга хэмжээнд орж гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байсан хойд солонгос сая л нэг АНУ-тай учир зүйгээ ололцож эхэллээ. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө бүхэн зогсоосноор АНУ болон бүс нутгийн орнуудтайгаа харилцаагаа хэвийн болгож түлш эрчим хүчний тусламж авах эрхтэй боллоо. Саяхан болж өнгөрсөн 6 талт уулзалтын үеэр БНАСАУ энэ оны эцэс гэхэд цөмийн байгууламжаа бүрэн хаана гэж амалсан юм.
Лид6. АНУ Персийн буланд дахин шинэ цэргийн ажиллагааг эхлүүлэх байгаа талаар америкийн Фокс Ньюс телевиз мэдээлсэн байна.
Иран улсад агаараас цохилт өгөх төлөвлөгөө гаргаж байгаа талаар Цагаан Ордоноос мэдээллээ. Энэ тухай Фокс ньюс телевиз уламжилсан байна. Ойрны 80 долоо хоногт багтан Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах бололтой гэж Жорж Бушын шадар туслахуудын нэг нь ярьсан юм байна. Газрын тос экспортлох бүх замуудыг нь хааж, хилийн чанадаас түлш эрчим хүч худалдан авах сувгуудыг таслан зогсоох юм байна. Үүнийхээ дараа агаараас эрчимтэй цохилт өгөх юм байна.
Лид7 Их Бритианы эрүүл мэндийн байгууллагаас нэгэн судалгааг гаргажээ. Тус судалгаанд өгүүлснээр өвчний эхлэл суурь нь, илүүдэл жин буюу өөхөн давхарга байдаг тул аливаа өвчинтэй тэмцэхээс өмнө илүүдэл жинтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Нэг үгээр Их Бритиан улс анагаахын салбарын ихэнхи зардалыг илүүдэл жин болон буруу хоололттой тэмцэхэд зарцуулахаар болсон байна.

Зүрхний өвчлөлийн 21 хувь нь, хүний биед хуримтлагдсан илүүдэл өөхөн давхрагаас үүсдэг бол чихрийн шижин өвчний гаралтын 58 хувь нь таргалалтаас үүсдэг байна. Хамгийн аймшигтай нь, хорт хавдарын 48 хувь нь мөн таргалалтаас үүсдэг болохыг Бритианы эмчид бүрэн нотлоод байгаа юм. Иймээс дэлхийн дахинд ямарваа нэгэн өвчинтэй бус харин таргалалттай тэмцэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ.
Эр: Хүн эрүүл хоол идэх нь ямар ч сайхан эм, эмчилгээнээс илүү үр дүнтэй юм. Гэхдээ бид хүний идэж уух дадлыг хяхан хавчиж болохгүй ч тэдэнд хүссэн хэмжээгээрээ эрүүл хоолыг идэх нь зүйтэй гэдгийг ойлгуулахаар ажиллаж байна.
Дүрс: Ер нь сүүлийн жилүүдэд Европийн орнууд, өвдсөний дараа бус өвдөхөөс бүрэн урьдчилан сэргийлэх аргыг эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлж эхлээд байгаа юм. Хүн өвчин тусан ямар ч сайн гэх эмчилгээ хийлгэсэн ч эмчилгээнээс ямар нэгэн урхаг заавал үлддэг гэнэ. Иймээс Европийн эрүүл мэндийн байгууллагууд, иргэддээ сар тутам эрүүл мэндийн үзлэгт оруулж өвчнийг эрт шатан дээр нь илрүүлэхэд эрүүл мэндийн төсвийн ихэнхи талыг зориулах болсон байна.

Үдшийн мэдээ
Лид1. Өчигдөр Изриалийн цэргийн баазад Палестинчууд агаараас цохилт өгчээ. Изриалийн цэргийн баазад шинээр цэрэгт татагдан ирсэн залуус ихэвчилэн байжээ. Хамгийн сүүлчийн мэдээгээр 70 орчим цэргийн албан хаагч шархадсан байна.
Палестинчууд нийтдээ гурван удаа пуужин харвасан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч хоёр пуужи нь байгаа онолгүй цөлд унасан бол гурав дахь пуужин нь яг онилсон байгаа оносон гэж Изриалийн цэргийн мэргэжилтнүүд ярьж байна. Пууэин цэргийн баазад унасны дараа лон арван цэрэг гүн цочролд орж юу болоод байгааг сэхээрэх ч сөхөөгүй байсан гэж Изриалийн түргэн тусламжын эмч нар НТВ д ярьсан байна. Шархадсан бүх цэргүүдийг ойролцоох эмнэлэгт хүргэж эмчилгээ хийж эхэлсэн байна. Палестинчуудын энэ халдлагыг зүгээр орхихгүй гэж Изриалийн батлан хаэмгаалах яамны мэргэжилтнүүд хэлээд хэзээ хариу цохилт өгөхөө хараахан шийдээгүй байна гэжээ. Изриальчуудын мөрддөг он тооллоор одоо шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа юм. Изриалийн шинэ жилийн баярын дараа эсвэл баяраас өмнө Палестины талд цохилт өгөх байх гэж ажиглагчид дүгнэж байна. Олон хоног үргэлжилэх баярын үеэр нийгмийн хэв журмыг сахих үүднээс олон нийтийн болон, төрийн байгуулагад хамгаалалтыг чангатгах шийдвэрийг Изриалийн ерөнхий сайд гаргажээ.
Лид.2 Хүн, амьтны биеийн эд эс, үр хөврөлийг ашиглан зарим нэг өвчнийг анаагаах боломжтой гэдэг нь аль эрт нотлогдсон юм. Гэсэн ч хүмүүнлэгийн үүднээс дэлхийн олон оронд эд эс, үр хөврөл ашиглан туршилт хийхнийг хориглосон байдаг.

Саяхан Их Британи Умар Ирландын Нэгдсэн Вант улсын хууль тогтоогчид эд эс, үр хөврөлийг эрдэм шинжилгээний туршилтад ашиглахыг зөвшөөрсөн байна. Хүний эд эсийг малын эстэй хольж Паркинсон, чихийн диабет, алцгейер гэх мэт олон арван өвчнийг бүрэн анагаах боломжтой юм. Ердөө 40 настай Лиз Ширли гэдэг энэ англи эмэгтэй мэдрэлийн эс нь сая саяараа үхэждэг эмчилэх аргагүй хүнд өвчтэй юм.
Эм. Би хүн, амьтны эд эс, үр хөврөлийг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн тухай зурагтаар мэдээлснийг үзсэн. Хүнд өвчтэй хүмүүс эдгэрнэ гэсэн найдвар багатай ч оролдоод үзэх хэрэгтэй гэж бодож байна. Их Британи й эрдэмтэн Стивеен Минжер хатагтай Ширлид зориулан эм гарган авах талаар олон жил туршилт хийжээ. Тэр одоо эдгээж чадахгүй байгаа өвчнийг анагаах шинэ эм гарган авахад шинэ арга, шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй байгааг засгийаэ газартаа хандан олон удаа хэлж байлаа. Ингээд тэр санасандаа хүрч чадлаа. Стивен Менжерын санал болгосноор тэр үнээний эс, эсвэл өндөгөбн эсийг нь хүний арьсний эстэй хольж шинэ нийлмэл гарган авах хэрэгтэй юм байна. Ингэснээр энэ нийлмэл эдээ хүний биед суулгаснаар хүнд өвнийг анагаах бололцоо нээгдэх юм байна. Яг иймэрхүү туршилтыг ОХУ д бас хийж эхэлжээ. Мал амьтан, хүний эд эсийг хооронд нь холиход амжилтанд хүрэх магадлал бага байдаг ч оролдоод үзэхэд нэг их алдах зүйл байхгүй юм байна.
Эр. Зөвхөн чихрийн шижмин өвчнөөс болж жилд 170 хүүхэд Москва хотын хэмжээнд нас бардаг. Хүүхэд эмчилгээгүй гэдгийгн эцэг эхэд нь хэлэх ямар хэцүү байдаг гээч.
Хлн малын үр хөврөл, эд эсийг одоо эдгээж чадахгүй байгаа хүнд өвчнийг анагаахад ашигласнаар олон хүний амийг аварч болно гэдэгт Лондон хотын хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэн Стивен Минжер итгэлтэй байна.
Лид3 Их Бритианы эрүүл мэндийн байгууллагаас нэгэн судалгааг гаргажээ. Тус судалгаанд өгүүлснээр өвчний эхлэл суурь нь, илүүдэл жин буюу өөхөн давхарга байдаг тул аливаа өвчинтэй тэмцэхээс өмнө илүүдэл жинтэй тэмцэх хэрэгтэй гэдгийг сануулж байна. Нэг үгээр Их Бритиан улс анагаахын салбарын ихэнхи зардалыг илүүдэл жин болон буруу хоололттой тэмцэхэд зарцуулахаар болсон байна.

Зүрхний өвчлөлийн 21 хувь нь, хүний биед хуримтлагдсан илүүдэл өөхөн давхрагаас үүсдэг бол чихрийн шижин өвчний гаралтын 58 хувь нь таргалалтаас үүсдэг байна. Хамгийн аймшигтай нь, хорт хавдарын 48 хувь нь мөн таргалалтаас үүсдэг болохыг Бритианы эмчид бүрэн нотлоод байгаа юм. Иймээс дэлхийн дахинд ямарваа нэгэн өвчинтэй бус харин таргалалттай тэмцэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ.
Эр: Хүн эрүүл хоол идэх нь ямар ч сайхан эм, эмчилгээнээс илүү үр дүнтэй юм. Гэхдээ бид хүний идэж уух дадлыг хяхан хавчиж болохгүй ч тэдэнд хүссэн хэмжээгээрээ эрүүл хоолыг идэх нь зүйтэй гэдгийг ойлгуулахаар ажиллаж байна.
Дүрс: Ер нь сүүлийн жилүүдэд Европийн орнууд, өвдсөний дараа бус өвдөхөөс бүрэн урьдчилан сэргийлэх аргыг эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлж эхлээд байгаа юм. Хүн өвчин тусан ямар ч сайн гэх эмчилгээ хийлгэсэн ч эмчилгээнээс ямар нэгэн урхаг заавал үлддэг гэнэ. Иймээс Европийн эрүүл мэндийн байгууллагууд, иргэддээ сар тутам эрүүл мэндийн үзлэгт оруулж өвчнийг эрт шатан дээр нь илрүүлэхэд эрүүл мэндийн төсвийн ихэнхи талыг зориулах болсон байна.

No comments: