2007-09-10

Дэлхийн мэдээ 2007-09-08 Бямба гараг

Лид1. Португаль улсад эцэг эхтэйгээ амарч байгаад 5 сарын 3-нд ор сураггүй алга болсон 4 настай Мадлен Маккан охиныг ээжийг хүүхэд алга болсон хэрэгийн гол буруутан гэж цагдаагийн газар үзэж байна. Ингэх болсон үндэслэл цагдаа нарт байгаа юм байна.
Одоооос бараг 4 сарын өмнө алга болсон охиныг амьд байгаа гэх найдвар бараг алга гэж цагдааагийн байгуулагынхан хэлжэ. Эцэг эх нь охиныхоо амийг бүрэлгэсэн байх магадлалтай байна гэж цагдаа нар үзэж байна. Мадлен охин алга болсноос хойш 25 хоногийн дараа эцэг эхийнх нь түрээсийн журмаар хэрэглэж байсан машинаас охиных нь цусны толбо олджээ. Охины эцэг эх өчигдөр цагдаагийн газар мэдүүлэгн өгөхөөр очиход олон арван сэтгүлчид цагдаагийн газрын байшингийн өмнө цугларсан байжээ. Охины ээж Кейт Маккан 22 асуултад хариулсан байна. Охин алдга болсонд эцэг эхийг нь сэжигтэнээр татах болсон тухай өнгөрсөн пүрэв гаригт ил тод болсон юм. Макканын гэр бүлийн бусад төрөл төрөгсөд нь эцэг эх нь охиныхоо амийг бүрэлгэнэм гэдэг байж боломгүй явдал. Үүнд итгэхгүй байна гэж мэдэгджээ. Хатагтай Кейт цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөсөө өмнө охинийг нь хулгайлсан хүмүүст хандан оройтоогүй байгаа дээр нь охиныг минь суллаж бидэнд эргүүлэн өгөөч хүссэн байна.
Лид2. Алькайда Алан хядах байгуулагын толгойлогч Уса Бен Ладен интернэтээр дамжуулан АНУ-ын ард түмэнд хандан мэдэгдэл хийжээ. Түүний энэ удаагийн мэдэгдэлд алан хядлага хийнэ гэсэн сүрдүүлэг байсангүй. Харин Афганистанаас зөвлөлтийн цэрэг гарч байсан шиг Иракыг ч бас америкчууд орхиж явна гэдэг нь тодорхой гэж тэр хэлжээ.
Лалын шашны нэгэн сайт дээр 26 минут үргэлжилсэн дүрс бичлэг тавигджээ. Уг дүрс бичлэгийг дараа нь Аль Жазира сувгаар үзүүлсэн байна. Дараа нь лалын шашинтнуудын сайтуудад судалгаа хяналт хийж байдаг АНУ-ын сайт-институт байгуулага бичлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараажээ. Усама Бен Ладен өөрийн бичлэгтээ Францын шинэ ерөнхийлөгч Николя Саркози, Их Британий шинэ ерөнхий сайд Гордон Браун нарын нэрийг дурьдсан нь бичлэгийг сайхан хийсэн гэсэн үг юм. Хамгийн сүүлд 2004 оны 10 сард Бен Ладен дүрс бичлэг хийлгэж байжээ. Бараг 3 жил орчим чимээгүй байхаар нь Аль Кайдагийн толгойлогч үхсэн байх гэж хүмүүс таамаглаж байсан юм. Оросын удирдагч Брежнев Афганистанд ялагдсанаа зөвшөөрдөггүйн адил Жорж Буш ч бас Иракт ялагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна.Жорж Буш Брежневийн алдааг давтаж байна гэж Бен Ладен ярьжээ. Америкийн төрийн бодлого нь бүглд найрамдахчууд, ардчилсан намынханы хуваан эзэмшдэг томоохон корпорацууудаас л шалтгаалж байдаг гэж онцлон тэмдэглээд Иракт хэзээ ч америкчууд ялалт байгуулахгүй. Харин америкчууд лалын шашинтан болох гхэрэгтэй гэж хэлсэн байна. Энэ жилийн 7 сард лалын бүлэлэглэлийн нэг сайтад Бен Ладентай тун төстэй хүн мэдэгдэл хийсэн юм. Гэвч бичлэгийг хэзээ, хаана хйиснийг нь тогтоох боломжгүй байсан тул тухайн үед мэргэжилтнүүд уг бичлэгийг ойшоож үзээгүй юм.АНУ-ын тагнуулын төв газрын захирал Майкл Хейден Аль Кайдагийн зүгээс халдлагай дайралт ирж болзошгүй гэж анхааруулсан байна.
Лид3. Нью-Йорк хотод Дэлхийн Худалдааны төвийн байсан газар ямар барилга байшин барих нь тодорхой болжээ.
Ассошэйтэд пресс ангентлагийн мэдээлснээр ихэр хоёр цамххаг байсан газар бизнесийн төв байгуулах юм байна. Дэлхийн худалдааны төв байсан газар аль хэдийнэ нэг байшигн барьчихсан байгаа бөгөөд үүнтнэй зэрэгуүүлэн дахин 4 өндөр тэнгэр баганадсан барилга барихаар төлөвлөжээ. Шинээр баригдах барилгийн нэг нь талст мэт гялалзсан өндөр байшин байх гэнэ. Харин хажууд нь ямар ч гоёл чимэглэлгүй жирийн л нэгэн шилэн өнгөлгөөтэй байшин байх юм байна. Шинээр сүндэрлэх барилгуудыг хооронд нь газар доогурх нүхэн гарцаар холбож өгнө. Шинэ барилгууд 2012 онд ашиглалтад орох юм байна.
Лид4. Панамын экс ерөнхийлөгч Манунэль Норьега АНУ-ын шүүхэд хандан Францын талд шилжүүлэн өгөхгүй байх хүсэлтмийг гаргажээ. Гэвч Флоридагийн холбооны шүүх түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
Флорида мужын Майами хотын тойргийн шүүгч Уильям Ховелерын үзэж байгаагаар Панамын экс ерөнхийлөгч АНУ-д цэргийн олзны хүн гэдэг статустай хоригдож байгаа ч Францын хувьд түүнийг ингэх үндэслэл байхгүй. Хэдийгээр цэргийн олзны хоригдолыг ялын хугацаа нь дууссаны дараа эх орон руу нь буцаадаг ёстой ч энэ удаа Франц улсын хүсэлтээр түүнийг шилжүүлэн өгөх болно гэж хэлсэн байна. Панамын экс ерөнхийлөгч Мануэль Норьега маргааш америкийн шоронгоос суллагдана. Түүнийг тэр даруйд нь Францын шүүхэд шилжүүлж өгөх юм.
Лид5. Хэрвээ хойд солонгос цөмийн хөтөлбөрөөсөө бүр мөсөн татгалзах юм бол АНУ энхийн гэрээ байгуулах боломжтой гэж Жорж Буш хэлжээ.
1953 онд болсон дайнаас хойш БНАСАУ нь өмнөд хөрш БНСУ, мөн түүний гол холбоотой АНУ-тай энхийн гэрээ байгуулаагүй юм. Ази Номхон Далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Сидней хотод БНСУ-ын ерөнхийлөгч Но Му Хентой уулзахдаа энэ тухай хэлжээ. АНУ хойд солонгостой энхийн гэрээ байгуулах нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, түүний цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн байгаа эсэхээс их хамаарна гэж Жорж Буш хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Ирэх долоо хоногт Хятад, Америк, ОХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Пхеньян хотыг зорих юм байна.
Лид6. Польшийн парламентийн гишүүд баасан гаригийн орой тарах шийдвэр гаргажээ. Үүнээс хойш 45 хоногийн дотор Польшийн ерөнхийлөгч парламентын ээлжит бус сонгууль явуулах товийг зарлах юм байна.
Лев Канчиньский парламентын ээлжит бус сонгуулийг 10 сарын 21-нд явуулах бодолтой байна. Польшийн парламентын 460 гишүүний 377 нь парламентын чуулганыг тарааж шинэ сонгууль явуулах нь зүйтэй гэж санал өгсөн байна. Лев Качиньский түүний ах Яросвлав нарын удирддаг “Шудрага ёс эрх зүй” намын гол өрсөлдөгч нь “Иргэний тавцан” нэртэй либерал үзэл баримтлалтай нам байх болно гэж улс төр судлаачид таамаглаж байна. Одоо засгийн эрийг барьж байгаа Шудрга ёс, эрх зүй намынхан ажилгүйдлийг бууруулж эдийн засгаа өөд нь татаж чадсан нь ирэх10 сард болох сонгуульд олдонхи болох боломжыг олгож байгаа юм гэж Би Би Би-ийн Варүшав дахь сурвалжлагч мэдээлж байна. Хэрвээ Полшийн парламентын сонгууль 10 сарын 21-нд явагдах бол 10 сарын 18 нд Португальд болох Европын Холбооны Үндсэн хуулийн асуудлаарх чуулга уулзалтад саад болж магадгүй юм. Уг чуулга уулзалтад Польшийн парламентын төлөөлөгчид оролуцох ёстой юм.
Лид7. Их Британий Би Би Би телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагч нарын хувцаслалтыг Дэйли Мэйл сонинд шүүмжилжээ.
Тус телевизийн эмэгтэй нэвтрүүлэгч нар энгэр цээжээ ил гаргасан цамц, заримдаа жинсэн хувцастай мэдээ хөтөлдөг гэж тус сонинд бичжээ. Бас зарим сурвалжлагч нар нь дөнгөж сая л наран шарлагийн газраас ирсэн хүн шиг харагддаг байна. Чухал мэдээг иймэрхүй хэв маягаар дамжуулж байгаа нь үзэгчидээ хүндлэхгүй байгаа хэрэг гэж Дэйли Мэйл сонинд бичсэн байна. Бас хатан хааны гэр бүлийн тухай мэдээ сурвалжлага бэлтгэж байгаа сурвалжлагч нар биен тамирын гутал увцастай байдаг нь арай дэндүү бүдүүлэг байгаа хэрэг гэж Английн парламентын гишүүн Дэвид Вэвис хэлж байсныг тус сонинд иш татсан байна. Дэйли Мэйл сонины энэ нийтлэлийг Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн үйл ажиллагааг зохицуулдаг Медиа Вач байгуулага ч дэмжсэн байна. Тус байгуулагаас гаргасан зөвлөмжинд сэтгүүлч нар зөвхөн албан ажлын үед өмсөх дизайнтай костюм өмсөх ёстой гэж бичсэн байдаг юм байна.
Энэ өдөр
1888 оны энэ өдөр Их Британий хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байжээ.
1921 оны энэ өдөр АНУ-ын гоо бүсгүйн тэмцээн болж Маргарет Морган гэдэг бүсгүй миссийн титэм авчээ.
1958 оны энэ өдөр Сан Франциско хотод дэлхийн 48 орны төлөөлөгчид оролцсон чуулга уулзалт болжээ. Энэ чуулганаар Япон улс бусад улс орнуудтай энхийн гэрээ байгуулсан байна.
1952 оны энэ өдөр Эрнест Хэмингуэйн “Өвгөн Тэнгис хоёр” роман анх удаа хэвлэгджээ.

No comments: