2007-09-28

Дэлхийн мэдээ 2007-09-27 Пүрэв гариг

Лид1. Вьетнамын өмнө зүгийн мужын Кан Тхо хотод барьж байсан гүүр нурсаны улмаас тэнд ажиллаж байсан 250 барилгачинаас 36 нь нас барсан байна.
Гүүр нурсан Кан Тхо хот нь Вьетнамын нийслэл Хо Ши Мин хотоос өмнө зүгт 170 км алсад байдаг юм. Гүүр нурсан шалтгааныг тодруулахаар тусгай хороо байгуулагджээ. Гүүрийн нурангид дарагдсан хүмүүсийн аврагчид олох ажлыг хий байгаа юм байна. Вьтнамын Хау голын дээгүүр барьж байсан 2 км гаруй урт гүүрийг барихад японы нэгэн компани 300 сая америк доллар зарцуулжээ. Гүүрийг 2007 оны эцэсээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан гэнэ. Гол гатлах гэсэн машинудыг уурын усан онгоцоор зөөдөг юм. Хэрэв гүүр ашиглалтад орох юм бол дөрвөн урсгалаар автомашин зорчиж лон хүний цагийг хэмнэж, эдийн засгийн үр ашиг их гарах байжээ.
Лид2. Бирм улсад лам нар цэргийн дэглэмийн эсрэг жагсаал хийж байгаа талаар өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. Тэгвэл Бирм улсад байдал хурцдаж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Бирмын цэргийн хүчнийхэн буддын шашны лам нарын эсрэг хүч хэрэглэсэн байна. Засгийн газрынг цэргүүд сүм хийд рүү дайран орж эсэргүүцэл үзүүлсэн 100 гаруй лам нарыг баривчилсан байна.
Бирмийн Янгон хотын зүүн дүүрэгт байдаг Рангуун сүмд урьд шөнө цэргүүд дайран оржээ. Энэ үеэр хэд хэдэн энгийн иргэд, лам нар амь насаа алджээ.Бирм улсад үүсээд байгаа нөхцөл байдлыг Нью Йорк дахь нэгдсэн үндэсний байгуулгын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаанаараа хэлэлцсэн байна. Нэгдсэн үндэсний байгуулгын Аюулгүйн зөвлөл лам нарын эсрэг хүч хэрэглэсэн Бирмийн засгийн газрын эсрэгс хориг арга хэмжээ авахыг хүссэн боловч хятад улс энэ шийдвэрийг дэмжсэнгүй. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш Бирм улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгана гэж мэдэгдээд байна. Харин хятад улс өөрийн өмнөд хөрш Бирмд үүссэн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохгүй гэж мэдэгджээ. Америкийн нэгдсэн улсад суугаа хятадын элчин сайд Ван Гуанжу Бирмд лам нарын эсрэг цэргүүд хүч хэрэглэсэн нь тус улсын дотоод асуудал гэж хэлсэн байна.

Лид3. Хятадын нийслэл Бээжин хотод солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт хэлэлцээр үргэлжилж байна.
Зургаан талт хэлэлцээрийн шинэ үе шат өнөөдөр Бээжинд эхлэж байна. Хятадын гадаад хэргийн сайд Зян Юй:
Эм. Хэлэлцээрийн үр дүн нь оролцогчитдоос шалтгаална. Зургаан талт хэлэлцээрийн үеэр талууд солонгосын хойгт цөмийн зэвсэггүй бүс бий болгох талаар тохиролцоонд хүрнэ гэдэгт хятадын засгийн газар итгэлтэй байна.
Яриа хэлэлцээрт гол үүрэг гүйцэтгэх хойд солонгосын дипломат ажилтнууд мягмар гаригт Бээжинд иржээ. Хойд Солгосын төлөөлөгчидийг Кйе Ким Гван тэргүүлж байгаа юм байна. Пүрэв гаригт эхлэх зургаан талт хэлэлцээр ажлын хэсгүүдийн илтгэлийг сонссоноор эхлэх юм байна. Дараа нь өнгөрсөн 2 сарын 13 д баталсан тунхаглалыг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгааг ярилцах юм байна. БНАСАУ энэ оны эцэс гэхэд цөмийн байгууламжуудаа бүгдийг нь битүүмжлэх болно гэж амлаж, оронд нь барууны орнуудаас эрчим хүчний тусламж авах тохиролцоо хийсэн юм.

Лид4. Ливаны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт хойшлогджээ. Энэ нь саяхан тус улсад гарсан улс төрийн захиалгат аллагатай холбоотой юм.
Улс төрийн захиалгат аллага гараад удаагүй байгаа Ливан улсад ерөнхийлөгчийн сонгууль энэ долоо хоногт болох байсан юм. Гэвч Ливаны төрийн тэргүүн болох магадлал хамгийн өндөр байсан Катаиб намын лидер парламентын гишүүн Антуан Ганемын амийг хороосны дараа шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулах хугацааг хойшлуулах болжээ. 10 сарын 23 нд л Ливаны парламент нь ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулах шийдвэр гаргажээ. Сирийн талыг баримталдаг Эмиль Лахудыг Ливаны ерөнхийлөгчөөр сонгох санал парламентад орж ирсэнийг сөрөг хүчнийхэнм эрс эсэргүүцэж, санал хураалт авах өдөр хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Товч.
Гүрж, Өмнөд Осетийн зэвсэгт хүчнийхэн харилцан гал нээсэн байна. Цхинваль хот орчимд 2 цаг хэртэй үргэлжилсэн буудалцааны үеэр Өмнөд Осетийн талаас 2 хүн шархадсан байна. Гүржийн тал эхлээд гал нээсэн гэж Өмнөд Осетийн албаны хүмүүс мэдэгджээ. Өмнөд Осетийн ерөнхийлөгч Абхазын удирдагчидтай утасаар холбоо барьсны дараа Абхазын тал хил дээрээ нэмэлт цэргийн хүч гаргах болжээ.

Изриалийн зэвсэгт хүчнийхэн Газрын зурвас руу агаарааас цохилт өгч, пуужин харваж, явганс цэргүүд гал нээсэн байна. Изриалийн цэргүүд Газын зурвасын Бейтханум хотыг гол байгаа болгон сонгожээ. Изриалийн тал гал нээх үедп 5 Палестин хүн амь үрэгдсэн байна.

Италид цаг агаар огцом хүйтэрчээ. Өчигдөрхөн л дулаахан байсан бол ганц хоногийн дараа агаарын температур 10 хэмээр бурсан байна. Италийн зүүн хойд нутагаар цас орсон бол өмнө зүгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, хотын замын хөдөлгөөнд хүндрэл гарсан байна. Замын хөдөлгөөн их уснаас болж бүхэлдээ зогссон тул жолооч нар машинаа орхиж ус туулан явган гэртээ харьцгаажээ.

Лид5. Японы шинэ ерөнхий сайд Ясуо Фукуда тангараг өргөсөн байна. Тэр эзэн хаандаа бараалхаж ерөнхий сайдын хариуцлагатай ажлыг нэр хүндтэй шудрагаар биелүүлнэ гэж амалсан байна.
Японы ерөнхий сайд солигдсонд та ямар бодолтой байна вэ гэдэг санал асуулгийг Япон орон даяар 9 сарын 25-26 нд явуулжээ.Санал асуулгийн дүнг японы томоохон сонин дээр өнөөдөр хэвлэжээ. Японы сонгогчид ерөнхий сайд солигдсонд сэтгэл хангалуун байгаа юм байна. Одоо засгийн газарт итгэх илтгэл дундажаар 57 хувьтай байна. Энэ нь тийм ч муугүй үзүүлэлт юм. Японы шинээр сонгодсон ерөнхий сайд Шинзо Абэ Японы цог жавхлант эзэн хаанд бараалхсан байна. Японы шинэ ерөнхий сайд 71 настай. Эцэг нь одоогоос 30 аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Ясуо Фукуда аливаа асуудалд уян хатан ханддаг улс төрч гэж хүмүүс дүгнэдэг байна. Ерөнхий сайд болсноор гадаад болон дотоод бодлогодоо аядуу зөөлөн бодлого баримтална гэж мэдэгдсэн нь олон хүний дэмжлэгийг хүлээсэн байна. Энэ жил 71 настай Ясуо Фукуда Японы түүхэнд хамгийн өнөдр настай ерөнхий сайдаар тодорч байна.
Лид6.НҮБ ийн ерөнхий ассамблейн 62 дахь удаагийн чуулганд Кубын гадаад хэргийн сайд Филлипе Перес Роке үг хэлсэн байна.
Кубын гадаад хэргийн сайд америкийн ерөнхийлөгч Жорж Бушыг амиа хичээсэн, хариуцлагагүй улс төрч гэж нэрлэээд юунд ч гэм буруугүй олон мянган иракчуудын үхэлд гол буруутан гэж онцлон тэмдэглэжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Кубын удирдагч Фидель Кастрог дарангуйлагч гэж хэлснийх нь хариуд Кубын гадаад хэргийн сайд ийм хатуу мэдэгдэл хийж байгаа байна гэж ажиглагчид дүгнэж байна. Кубын гадаад хэргийн сайдыг үг хэлэх үед танхимд Жорж Буш байгаагүй гэнэ.
Лид7. Колумбын ерөнхийлөгч Альваро Урибе АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Францын ерөнхийлөгч Низоля Саркози нартай НҮБ ийн төв байранд уулзжээ.
Тэдний уулзалтын гол сэдэв нь босогчдод барьцаалагдаад байгаа хүмүүсийн хувь заяа байжээ. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин бүлэглэл барьцаанд байлгаж байсан нэг хүнийг сулласанын дараа Францын ерөнхийлөгч Николя Саркози тэдэнд талархал илэрхийлсэн гэж Колумбын ерөнхийлөгч хэлсэн уулзалтйн дараа сэтгүүлчдэд ярьсан байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл 2002 оноос хойш 56 хүнийг барьцаанд байлгаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор Колумбын нэрт улс төрч Ингрид Бетанкур, бас америкийн нэгдсэн улсын тусгай албанд ажилладаг байсан гурьан хүн байгаа юм байна. Энэ 9 сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барьцааны хүмүүсийг суллуулахын тулд зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгдэж байлаа. Венесуэлийн ерөнхийлөгч 10 сарын эхээр Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл нь 18 мянган гишүүнтэй, сүүлийн 40 жилийн турш засгийн газрынхаа эсрэг бослого гаргаж байгаа юм.

Лид.8 АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Сенатын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Афганистан, Иракын аюулгүй байдлыг хангах талаар шинэ арга хэрэглэхийг санал болгожээ. Тэр сенатын гишүүдээс 190 тэрбум доллар өгөхийг хүссэн байна.
Хэрвээ АНУ ын сенат батлан хамгаалахын яаманд 190 тэрбум доллар өгөх юм бол хуянт машин худалдан авахад зарцуулах болно гэж Роберт РГейтс хэлсэн байна. Америкийн ардчилсан намынхан Иракаас цэргүүдээ бүр мөсөн гаргахыг шаардаж байгаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө шйидвэр гаргах нь харамсаад ч барахгүй үр дагаварт хүргэж болзошгүй юм гэж Роберт Гейтс үзэж байгаа юм. Иракын аюулгүй байдлыг хангахад хжвийн хамгаалалтын фирмүүд Пентагонтой гэрээ байгуулж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт америкийн дипломатуудыг хамгаалдаг Блэкватер хувийн хамгаалалтын албаныхан оролцсон буудалцааны үед 11 ираз хүн нас баржээ. Иймээс хувийн хамгаалалтын фирмүүдийн үйл ажилагааг сайжруулахын тулд шинэ бодлого явуулна гэж АНУ батлан хамгалахын сайд Роберт Гейтс хэлсэн байна.

Лид9. Манай урд хөрш Хятадын нийслэл Бээжин хотод Үндэсний их театрын барьж ашиглалтанд оруулжээ. Гаднаас нь харахад л өвөрмөц дизайнтэй энэ театр хятадын нийслэлийн нэг чимэг яах аргагүй болж чаджээ.
Нээлтээ хийгээд удаагүй байга хятадын их театрт саяхан хятадын нэрт улс төрч Зян Зэмин очиж үзсэн байна. Зян Зэмин хятадын үндэсний дуурь сонсох дуртай гэнэ. Зян Зэмин теартын засал чимэглэл, дизайныг үзэж сонирхоод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Улс оронд нь хэд хэдэн залтай том теарт баригдаж ашиглалтад орсонд энэн жил 81 настай Зян Зэмин сэтгэл нь их хөдөлж байгаагаа нуугаагүй байна. Тэр театрын тайзан дээр гарч хэд хэдэн дуу ч дуулжээ. Зян Зэмин сонгодог урлагт маш их дуртай хүн гэдгийг Би Би Си телевизийн Бээжин дэхь сурвалжлагч мэдээндээ онцлон тэмдэглэжээ. 2001 онд Зян Зэмин Италийн дуурийн урлагийн алдарт дуучин Лучано Паваротти, Хосе Каррераса, Плачидо Доминго нарыг хятадад урьж байжээ. Бээжингийн Үндэсний Их Театрын зураг төслийг нь Италийн архитекторч гаргасан юм байна.
Энэ өдөр
1825 оны энэ өдөр Англи улсад төмөр замын хөдөлөгөөн эхэлсэн байна. Дарлингтоноос Стоккон хотыг зорьсон анхны галт тэргэнд 450 зорчигч байжээ. Энэ галт тэрэг 24 км цагийн хурдтай явдаг байжээ.
Одоогоос 70 жилийн өмнө буюу 1937 оны энэ өдөр АНУ ын Нью-Йрк мужын Альбион хотод Санта Клаусыг сургах анхны сургууль байгуулагдаж байжээ.
1939 оны энэ өдөр Польшийн нийслэл Варшав хотыг Гитлерийн цэргүүд эзэдсэн байна.
1940 оны энэ өдөр Герман, Япон, Итали улс холбоотон болох гэрээ байгуулжээ.
1961 оны энэ өдөр Сьерра-Леона улс НҮБ-ийн 100 дахь гишүүн нь болжээ.
Үдшийн мэдээ
Лид1.Шинэ Зеландын бэлгэ тэмдэг болсон Лопехо галт уулс сэргэж үнс нурам тортог хаяж эхэлсэн байна.

Галт уулаас оргилж байгаа үнс тортог 4000 метрийн өндөр тоосонцороос бүрдсэн багана үүсгэжээ. Галт ууланд авиралт хийж байсан тамирчидыг нисдэг тэрэгээр аварчээ. Галт улсын бэлд байдаг хоёр тосгоныг нүүлгэн шилжүүлсэн байна. Үзэгч таны сайн мэдэх Бөгжний эзэн киноны ихэнхи хэсгийг зургийг энэ галт ууланд авч байжээ.
Лид2 Буриадын ерөнхийлөгч Вечяслав Наговиц Байгал нуурын эрэг орчмын газрыг дуудлага худалдаагаар зарахыг санал болгожээ.Энэ тухай Оросын Риа Новости агентлаг мэдээлж байна.
Байгаль нуурийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн шилдэг арга бол нуурын эрэгийг хувь хүний мэдэлд шилжүүлэн зарах явдал гэж Наговицын хэлжээ. Ингэхийн тулд засгийн газар эдийн засгийн онцгой бүсэд багтсан нуурын зарим хэсгүүдийг худалдан авч дараа нь дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй юм байна. Буриадын байгаль орчны яамны албан тушаалтны хэлснээр байгаль нуурыг үзэхэр жилд нэг сая жуулчин ирдэнг байна. Буриадын өөртөө засах орон, Иркутск мужын хооронд оршдог Байгаль нуур дэлхийн хамгийн цэнгэг устай нуур юм. Байашль нуур нь 1637 метрийн гүн, 31 мянган квадрат км талбай эзэлдэг.Дэлхийн цэвэр усны нөөцийн хорин хувь байгал нуурт байдаг юм байна.
Лид3.Персийн булангийн эрэгээс 80 ширхэг үхсэн дельфиныг олдсон байна. Эрдэмтэд далайн амьтан юунаасболж үхсэнийг нь тогтоохоор ажиллаж байна.
Усан дахь дулааны хэм нэмэгдсэнээс болж далайн амьтан үхэж байна гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нбол нөгөө хэсэг нь далайн ус хиймийн бодисоор бохирдсоноос энэ харамсалтай явдал гарлаа гэж тайлбарлаж байна. Иракад дайны ажиллагаа эхэлсэнээс хойш Персийн буланд байнга цэргийн хөлөг онгоц сүлжилдэг болсон юм. Цэргийн усан онгоцноос алдагдсан түлш усыг бохирдуулсан байх магадлал их байгаа гэнэ.
Лид4 Микро софт компани Ален 3 видео тоглоомын хамгийн сүүлчиыйн шинэ хувилбарыг худалдаанд гаргасан байна.
Тоглоомыг худалдаанд гаргах ёслолд Микрософт компаний захирал Билл Гейтс оролцжээ. “Ален 3” тоглоомын гол баатар нь янз бүрийн саад бэрхшээлийг тулж, хүн төрөлхтөнийг мөхлийн аюулаас авардаг юм. Микрософт компаний гаргасан тоглоомуудаас Ален 3 хамгийн их амжилтад хүрсэн тоглоом юм.
Лид5 Дэлхийд алдартай Мадам Тюсегийн лааны тосон музей шинэ үзмэрээр сан хөмөргөө баяжуулсан байна.
Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хун тайз Чарльзын хоёр дахь гэргий гүнгийн авхай Камилла Боулзын лааны тосон хөшөөг Мадам Тюсегийг музейд хийжээ..Камиллагийн лааын тосон барималыг эр нөхөр хун тайж Чарльзын хажууд байрлуулсан байна. Камилла өөрийннх нь лааны тосон хөшөөг хийхэд музейн хамт олонтой дуртайяа хамтран ажиллаж өөрийн хэрэглэж байсан цүнх, хэд хэдэн гуталаа өгчээ.

Улс төрийн захиалгат аллага гараад удаагүй байгаа Ливан улсад ерөнхийлөгчийн сонгууль энэ долоо хоногт болох байсан юм. Гэвч Ливаны төрийн тэргүүн болох магадлал хамгийн өндөр байсан Катаиб намын лидер парламентын гишүүн Антуан Ганемын амийг хороосны дараа шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулах хугацааг хойшлуулах болжээ. 10 сарын 23 нд л Ливаны парламент нь ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулах шийдвэр гаргажээ. Сирийн талыг баримталдаг Эмиль Лахудыг Ливаны ерөнхийлөгчөөр сонгох санал парламентад орж ирсэнийг сөрөг хүчнийхэнм эрс эсэргүүцэж, санал хураалт авах өдөр хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Товч.
Гүрж, Өмнөд Осетийн зэвсэгт хүчнийхэн харилцан гал нээсэн байна. Цхинваль хот орчимд 2 цг хэртэй үргэлжилсэн буудалцааны үеэр Өмнөд Осетийн талаас 2 хүн шархадсан байна. Гүржийн тал эхлээд гал нээсэн гэж Өмнөд Осетийн албаны хүмүүс мэдэгджээ. Өмнөд Осетийн ерөнхийлөгч Абхазын удирдагчидтай утасаар холбоо барьсны дараа Абхазын тал хил дээрээ нэмэлт цэргийн хүч гаргах болжээ.
Изриалийн зэвсэгт хүчнийхэн Газрын зурвас руу агаарааас цохилт өгч, пуужин харваж, явганс цэргүүд гал нээсэн байна. Изриалийн цэргүүд Газын зурвасын Бейтханум хотыг гол байгаа болгон сонгожээ. Изриалийн тал гал нээх үедп 5 Палестин хүн амь үрэгдсэн байна.
Италид цаг агаар огцом хүйтэрчээ. Өчигдөрхөн л дулаахан байсан бол ганц хоногийн дараа агаарын температур 10 хэмээр бурсан байна. Италийн зүүн хойд нутагаар цас орсон бол өмнө зүгийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, хотын замын хөдөлгөөнд хүндрэл гарсан байна. Замын хөдөлгөөн их уснаас болж бүхэлдээ зогссон тул жолооч нар машинаа орхиж ус туулан явган гэртээ харьцгаажээ.
Лид5. Японы шинэ ерөнхий сайд Ясуо Фукуда тангараг өргөсөн байна. Тэр эзэн хаандаа бараалхаж ерөнхий сайдын хариуцлагатай ажлыг нэр хүндтэй шудрагаар биелүүлнэ гэж амалсан байна.
Японы ерөнхий сайд солигдсонд та ямар бодолтой байна вэ гэдэг санал асуулгийг Япон орон даяар 9 сарын 25-26 нд явуулжээ.Санал асуулгийн дүнг японы томоохон сонин дээр өнөөдөр хэвлэжээ. Японы сонгогчид ерөнхий сайд солигдсонд сэтгэл хангалуун байгаа юм байна. Одоо засгийн газарт итгэх илтгэл дундажаар 57 хувьтай байна. Энэ нь тийм ч муугүй үзүүлэлт юм. Японы шинээр сонгодсон ерөнхий сайд Шинзо Абэ Японы цог жавхлант эзэн хаанд бараалхсан байна. Японы шинэ ерөнхий сайд 71 настай. Эцэг нь одоогоос 30 аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Ясуо Фукуда аливаа асуудалд уян хатан ханддаг улс төрч гэж хүмүүс дүгнэдэг байна. Ерөнхий сайд болсноор гадаад болон дотоод бодлогодоо аядуу зөөлөн бодлого баримтална гэж мэдэгдсэн нь олон хүний дэмжлэгийг хүлээсэн байна. Энэ жил 71 настай Ясуо Фукуда Японы түүхэнд хамгийн өнөдр настай ерөнхий сайдаар тодорч байна.
Лид6.НҮБ ийн ерөнхий ассамблейн 62 дахь удаагийн чуулганд Кубын гадаад хэргийн сайд Филлипе Перес Роке үг хэлсэн байна.
Кубын гадаад хэргийн сайд америкийн ерөнхийлөгч Жорж Бушыг амиа хичээсэн, хариуцлагагүй улс төрч гэж нэрлэээд юунд ч гэм буруугүй олон мянган иракчуудын үхэлд гол буруутан гэж онцлон тэмдэглэжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Кубын удирдагч Фидель Кастрог дарангуйлагч гэж хэлснийх нь хариуд Кубын гадаад хэргийн сайд ийм хатуу мэдэгдэл хийж байгаа байна гэж ажиглагчид дүгнэж байна. Кубын гадаад хэргийн сайдыг үг хэлэх үед танхимд Жорж Буш байгаагүй гэнэ.
Лид7. Колумбын ерөнхийлөгч Альваро Урибе АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Францын ерөнхийлөгч Низоля Саркози нартай НҮБ ийн төв байранд уулзжээ.
Тэдний уулзалтын гол сэдэв нь босогчдод барьцаалагдаад байгаа хүмүүсийн хувь заяа байжээ. Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин бүлэглэл барьцаанд байлгаж байсан нэг хүнийг сулласанын дараа Францын ерөнхийлөгч Николя Саркози тэдэнд талархал илэрхийлсэн гэж Колумбын ерөнхийлөгч хэлсэн уулзалтйн дараа сэтгүүлчдэд ярьсан байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл 2002 оноос хойш 56 хүнийг барьцаанд байлгаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор Колумбын нэрт улс төрч Ингрид Бетанкур, бас америкийн нэгдсэн улсын тусгай албанд ажилладаг байсан гурьан хүн байгаа юм байна. Энэ 9 сарын эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барьцааны хүмүүсийг суллуулахын тулд зэвсэгт бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж мэдэгдэж байлаа. Венесуэлийн ерөнхийлөгч 10 сарын эхээр Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэл нь 18 мянган гишүүнтэй, сүүлийн 40 жилийн турш засгийн газрынхаа эсрэг бослого гаргаж байгаа юм.

Лид.8 АНУ-ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс Сенатын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Афганистан, Иракын аюулгүй байдлыг хангах талаар шинэ арга хэрэглэхийг санал болгожээ. Тэр сенатын гишүүдээс 190 тэрбум доллар өгөхийг хүссэн байна.
Хэрвээ АНУ ын сенат батлан хамгаалахын яаманд 190 тэрбум доллар өгөх юм бол хуянт машин худалдан авахад зарцуулах болно гэж Роберт РГейтс хэлсэн байна. Америкийн ардчилсан намынхан Иракаас цэргүүдээ бүр мөсөн гаргахыг шаардаж байгаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө шйидвэр гаргах нь харамсаад ч барахгүй үр дагаварт хүргэж болзошгүй юм гэж Роберт Гейтс үзэж байгаа юм. Иракын аюулгүй байдлыг хангахад хжвийн хамгаалалтын фирмүүд Пентагонтой гэрээ байгуулж ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт америкийн дипломатуудыг хамгаалдаг Блэкватер хувийн хамгаалалтын албаныхан оролцсон буудалцааны үед 11 ираз хүн нас баржээ. Иймээс хувийн хамгаалалтын фирмүүдийн үйл ажилагааг сайжруулахын тулд шинэ бодлого явуулна гэж АНУ батлан хамгалахын сайд Роберт Гейтс хэлсэн байна.

Лид9. Манай урд хөрш Хятадын нийслэл Бээжин хотод Үндэсний их театрын барьж ашиглалтанд оруулжээ. Гаднаас нь харахад л өвөрмөц дизайнтэй энэ театр хятадын нийслэлийн нэг чимэг яах аргагүй болж чаджээ.
Нээлтээ хийгээд удаагүй байга хятадын их театрт саяхан хятадын нэрт улс төрч Зян Зэмин очиж үзсэн байна. Зян Зэмин хятадын үндэсний дуурь сонсох дуртай гэнэ. Зян Зэмин теартын засал чимэглэл, дизайныг үзэж сонирхоод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Улс оронд нь хэд хэдэн залтай том теарт баригдаж ашиглалтад орсонд энэн жил 81 настай Зян Зэмин сэтгэл нь их хөдөлж байгаагаа нуугаагүй байна. Тэр театрын тайзан дээр гарч хэд хэдэн дуу ч дуулжээ. Зян Зэмин сонгодог урлагт маш их дуртай хүн гэдгийг Би Би Си телевизийн Бээжин дэхь сурвалжлагч мэдээндээ онцлон тэмдэглэжээ. 2001 онд Зян Зэмин Италийн дуурийн урлагийн алдарт дуучин Лучано Паваротти, Хосе Каррераса, Плачидо Доминго нарыг хятадад урьж байжээ. Бээжингийн Үндэсний Их Театрын зураг төслийг нь Италийн архитекторч гаргасан юм байна.
Энэ өдөр
1825 оны энэ өдөр Англи улсад төмөр замын хөдөлөгөөн эхэлсэн байна. Дарлингтоноос Стоккон хотыг зорьсон анхны галт тэргэнд 450 зорчигч байжээ. Энэ галт тэрэг 24 км цагийн хурдтай явдаг байжээ.
Одоогоос 70 жилийн өмнө буюу 1937 оны энэ өдөр АНУ ын Нью-Йрк мужын Альбион хотод Санта Клаусыг сургах анхны сургууль байгуулагдаж байжээ.
1939 оны энэ өдөр Польшийн нийслэл Варшав хотыг Гитлерийн цэргүүд эзэдсэн байна.
1940 оны энэ өдөр Герман, Япон, Итали улс холбоотон болох гэрээ байгуулжээ.
1961 оны энэ өдөр Сьерра-Леона улс НҮБ-ийн 100 дахь гишүүн нь болжээ.
Үдшийн мэдээ
Лид1.Шинэ Зеландын бэлгэ тэмдэг болсон Лопехо галт уулс сэргэж үнс нурам тортог хаяж эхэлсэн байна.
Галт уулаас оргилж байгаа үнс тортог 4000 метрийн өндөр тоосонцороос бүрдсэн багана үүсгэжээ. Галт ууланд авиралт хийж байсан тамирчидыг нисдэг тэрэгээр аварчээ. Галт улсын бэлд байдаг хоёр тосгоныг нүүлгэн шилжүүлсэн байна. Үзэгч таны сайн мэдэх Бөгжний эзэн киноны ихэнхи хэсгийг зургийг энэ галт ууланд авч байжээ.
Лид2 Буриадын ерөнхийлөгч Вечяслав Наговиц Байгал нуурын эрэг орчмын газрыг дуудлага худалдаагаар зарахыг санал болгожээ.Энэ тухай Оросын Риа Новости агентлаг мэдээлж байна.
Байгаль нуурийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах хамгийн шилдэг арга бол нуурын эрэгийг хувь хүний мэдэлд шилжүүлэн зарах явдал гэж Наговицын хэлжээ. Ингэхийн тулд засгийн газар эдийн засгийн онцгой бүсэд багтсан нуурын зарим хэсгүүдийг худалдан авч дараа нь дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй юм байна. Буриадын байгаль орчны яамны албан тушаалтны хэлснээр байгаль нуурыг үзэхэр жилд нэг сая жуулчин ирдэнг байна. Буриадын өөртөө засах орон, Иркутск мужын хооронд оршдог Байгаль нуур дэлхийн хамгийн цэнгэг устай нуур юм. Байашль нуур нь 1637 метрийн гүн, 31 мянган квадрат км талбай эзэлдэг.Дэлхийн цэвэр усны нөөцийн хорин хувь байгал нуурт байдаг юм байна.
Лид3.Персийн булангийн эрэгээс 80 ширхэг үхсэн дельфиныг олдсон байна. Эрдэмтэд далайн амьтан юунаасболж үхсэнийг нь тогтоохоор ажиллаж байна.
Усан дахь дулааны хэм нэмэгдсэнээс болж далайн амьтан үхэж байна гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нбол нөгөө хэсэг нь далайн ус хиймийн бодисоор бохирдсоноос энэ харамсалтай явдал гарлаа гэж тайлбарлаж байна. Иракад дайны ажиллагаа эхэлсэнээс хойш Персийн буланд байнга цэргийн хөлөг онгоц сүлжилдэг болсон юм. Цэргийн усан онгоцноос алдагдсан түлш усыг бохирдуулсан байх магадлал их байгаа гэнэ.
Лид4 Микро софт компани Ален 3 видео тоглоомын хамгийн сүүлчиыйн шинэ хубвилбарыг худалдаанд гаргасан байна.

No comments: