2007-09-10

Дэлхийн мэдээ 2007-09-10 Даваа гариг

Лид1 энэ долоо хоног эхлэхтэй үгүйтэй арлын Японы улс төрийн амьдрал маш их дуулиан шуугиантай өрнөсөн юм. Учир нь Японы ерөнхий сайд Шинзо Абе, “хэрэв парламент Афганистанд явуулах цэргийн ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргахгүй бол би албан тушаалаа хүлээлгэн өгөх болно” хэмээн мэдэгдсэн нь улс төрчдийн гайхшилыг ихээхэн төрүүлээд байна.
Японы ерөнхий сайд Шинзо Абе, тус албан тушаалыг хүлээн авсаныхаа дараа АНУ Ойрхи Дорнод болон дэлхийн улс орнуудад амар амгалан тогтвортой байдал тогтооход туслана хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан юм. Саяхан Японы ерөнхий сайд Шинзо Абе, парламентдаа Афганистанд илгээх цэргийн тоог нэмэгдүүлж, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагааг өргөжүүлэх санал оруулсан юм. түүний оруулсан тус саналыг энэ долоо хоногт Японы парламент авч хэлэлцэж батлах ёстой байгаа юм. Хэрэв Японы парламент тус саналыг батлахгүй бол Японы ерөнхий сайдыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй байдалд оруулах болоод байна. Японы ерөнхий сайд Шинзо Абе энэ тухайгаа Ази Номхон Далайн орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтан дээр мэдэгдээд байгаа юм. хэдийгээр Японы ерөнхий сайд АНУын ерөнхийлөгч Жорж бушийн өмнө өгсөн амлалтаа эр хүний ёсоор биелүүлэх хүсэлтэй байгаа боловч түүний энэ алхамыг ард түмэн нь дэмжихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ сарын эхээр Японы ард түмний дунд Афганистанд явуулах цэргийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь зүйтэй эсэх талаар санал асуулга явуулахад нийт санал хураалтанд оролцогсодын 50 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн билээ.

Лид2. Пакистаны экс ерөнхий сайд Наваз Шариф эх орондоо эргэн ирсэн байна. Тэрээр 1999 онд төрийн эргэлтээр төрийн өндөр албан тушаалаасаа салсан юм. Наваз Шариф сүүлийн 7 жилийн турш хилийн чанадад амьдарчээ.
Шариф ням гариг Лондон хотоос Исламабад руу нисжээ. Түүний хөлөглөсөн онгоц өнөөдөр өглөө Пазистаны нийслэл хотын нисэх буудалд газардах юм байна. Ерөнхий сайдын сэнтийд 1999 он хүртэл сууж байсан Шарифыг, татвар төлөхөөс зайлсхийсэн, эх орноосоо урвасан гэх мэт олон арван хэрэгт ял тулгаж бүх насаараа хоригдол ял унаад байгаа юм. Эх орондоо эргэж ирснийх нь дараа тус улсын төрийн тэргүүн Первез Мушараф экс ерөнхий сайдыг баривчлуулах зарлиг гаргаж болзошгүй юм байна.
Первез Мушараф төрийн эргэлт хийсний дараа намайг 14 сарын турш шоронд хорьсон. Би эх орондоо ардчилалыг сэргээхийн төлөө явж байна гэж Шариф Би Би Си телевизийн сурвалжлагчид Лондон хотыг орхихоосоо өмнө хэлжээ. Экс ерөнхий сайдыг ирэх сургаар түүнийг дэмжигчид боон эсэргүүцэгчтдийн хооронд мөргөлдөөн гарч болзогүй тул нисэх буудалыг цагдаа нар хяналтандаа авч харуул хамгаалалтаа чангатгасан байна. Пакистаны Пенжаб мужид цагдаа нар 2000 хүнийг саатуулсан байна.

Лид3. Өнгөрсөн 5 сарын 3 нд Португальд амарч байсан Кейт, Жерри нарийн 4 настай охин нь ор сураггүй алга болсон юм. Португалийн цагдаа нар охиныг байж болох бүх л газар хайсан ч ямар ч ул мөр олоогүй юм. Эцэст нь Португалийн цагдаа нар охин алга болсон хэрэгт эцэг эх нь буруутай гэж үзжээ.
Португаль улсад эцэг эхтэйгээ амарч байгаад ор сураггүй алга болсон Мадлен Маккан охины эцэг эхэд хариуцлага тохож охин алга болсон хэргийг хаах төлөвлөгөөг Португалийн цагдаа нар боловсруулжээ гэж зарим сонин хэвлэл дээр бичжээ. Төрсөн охинынхоо амийг хороогоод дараа нь охин маань ор сураггүй алга боллоо гэж цагдаад хандах нь ямар эрүүл хүний ой тойнд оромгүй хэрэг гэж Макканы гэр бүлийн төлөөлөгч мэдэгджээ. Ор сураггүй алга болсон охины ээж Кейт, аав Жерри Маккан нар охин нь алга босон хэрэгт ямар ч буруугүй гэдгээ нотлох хүртэлээ Португальд үлдэнэ гэж мэдэгдсэн байна. Охин нь алга болсоноос хойш 25 хоногийн дараа Кейт Жерри нарын түрээслэн авсан машинаас охиных нь цусны толбо илэрсэн гэж Португалийн цагдаа нар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Одоо Португалийн цагдаа нар охины эцэг эхэд сэжигтэн гэж үзэж байна.
Лид4 Өнгөрсөн долоо хоногт Австралийн Сидней хотод эхлэсэн Ази Номхон Далайн Эдийн Засгийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт, өнөөдөр өндөрлөж байна.
Энэ удаагийн Ази Номхон Далайн Орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн уулзалтаар дэлхийн худалдааны асуудлыг ширүүхэн авч хэлэлцсэн юм. Дохагийн Дугуй ширээний яриа хэлэлцээр хэмээн нэрлэгддэг дэлхийн худалдааг либералчилах асуудлаархи хэлэлцээр нь сүүлийн зургаан жилийн турш явагдаж байгаа бөгөөд энэ удаад тус асуудлаар илүү нухацтай авч хэлэлцсэн юм. Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын нөхөрлөлийн байгууллагад нийт 21н орон хамрагддаг юм. Харин эдгээр 21н орон нь, дэлхийн худалдааны талаас илүү хувийг дангаар ноёрходог билээ. Ням гарагт зохиогдсон хуралдааны үеэр, дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа төрийн тэргүүд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй тэмцэхэд нягт хамтран ажиллахаар болсон юм. Дэлхийн хамгийн том агаар бохирдуулагч хэмээн цоллогдоод байга Хятад болон АНУ нь хүлэмжийн хийг багасгах зорилго тавин хамтран гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг хийж байгаа дорвитой алхам боллоо хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. энэ удаа Австралийн Сиднейд зохиогдсон дээд хэмжээний уулзалт нь дэлхийн цаг уурын эсрэг тэмцэх, олон улсын худалдааг либерачлах асуудлууд дээр амжилттай санал нэгдэж чадлаа.

ТОВЧ
Скандинавын иргэний агаарын тээврийн онгоц Данийн Аальборг хотод газардах үедээ осолджээ. Онгоцны дугуй газар шүргэх агшинд онгоцны баруун талын далавч нь хугарч унасан байна. Энэ ослын үеэр 11 хүн бэртжээ. Гэмтэж бэртсэн бүх хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Уг онгоцонд нийт 70 зорчигч байжээ. Нисэх багийнхан мэдэгдсэнээр газардахаас өмнө онгоцны зартим эд ангид саатал гарсан байна. Онгоц газардахаасаа өмнө нисэх буудлын дээгүүр хэд хэдэн удаа тойрог хийж шатахуунаа багасгажээ.

Венецийн кино наадмын хамгийн шилдэг киногоор найруулагч Энгу Лигийн уран бүтээл шалгарчээ. Түүний “Нягт холбоо” нэртэй бүтээлд тагнуулын адал явдлыг харуулдаг байна. Найруулагч Энгу Л алтан арслан авсан бол мөнгөн арсланг Америкийн найруулагч Брайн де Пальмын иракын тухай кино хүртжээ. Бас оросын кино найруулагч Никита Михайлковын “12” гэдэг киногоороо тусгай шагнал хүртжээ.
Лид6. Зүүний үзэл баримтлалтай Латин Америкийн орнуудад АНУ төрийн эргэлт зоохион байгуулахыг санаархдаг гэж Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес мэдэгджээ.
АНУ латин америкад цэргийн хүчээр төрийн эргэлт хийхийг хичээж байгаа гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Цагаан ордон Боливи улсад хүч хэрэглэн төрийн эрхи баригчидыг нь зайлуулах төлөвлөгөөтэй байгаа нь би мэдэж бсайна гэж Уго Чавес хэлсэн байна. Түүний үгээр бол Цагаан ордон Боливийн төрийн тэргүүн Эво ЯМоралесыг оргцруулах төлөвлөгөө боловсруулжээ. Хэрвээ америкчууд ийм алхам хийх юм бол бид зүгээр ол гараа хумхиад суухгүй гэж Уго Чавес “Хелло президент” гэдэг долоо хоног тутмын радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. Хэрвээ ийм болоох юм бол бид Лаьин Америкад Вьетнамын дайныг санагдуулсан хариу цохилт өгнө гэжээ. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес энэ долоо хоногт Боливийн Фарк гэдэг зэвсэгт бүлэглэлийн удирдагчидтай уулзалт хийж барьцаанд байгаа хүмүүсийг суллуулах асуудлаар ярилцах юм байна. Факрк бүлэглэл 45 хүнийг барьцаалжээ. Тэдний дотор Колумбын ерөнхийлөгчид нэр дэвшигч Ингрид Бетанкур ч байгаа юм байна.
Лид7 . Гадаадын иргэд, шашны зүтгэлтэн, ижил хүстэнүүд, бас еврейчүүдийн эрх чөлөөнд халддаг неонацистбүлэглэлийн гишүүдийг баривчилсан тухай Изриалийн цагдаа нар мэдээллээ.
Изриалийн цагдаа нар 1. аас 21 насны найман хүнийг баривчилжээ. Тэд бүгдээрээ Изриалийн иргэншилтэй хуучин Зөвлөлт Холбоот Улсын хаяръяанд байсан орнуудаас гаралтай хүмүүс гэнэ. Цагдаа нар нацимстуудын орон гэрт нь үзлэг хийхэд нацистуудын өмсөж зүүдэг дүрэмт хувцас, Адольф Гитлерийн хөрөг зураг, галт зэвсэг олджээ. Цагдаа нар бүтэн нэг житлийн турш эдгээр хүмүүсийг анхааралдаа авч мөрджээ. Ингээд хагалттай эд мөрийн баримттай болсон хойноо баривчилсан юм байна. Шинэ нацистууд өөрийгөө хамгаалах чадваргүүый гадаадын иргэдийг сонгож зодож,дээрэмддэг байжээ.

Лид8. Иран улс уран баяжуулах цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй эж хатуу байр суурьтай байна. Нэгдсэн Үндэстний Байгуулагын Аюулгүй Зөвлөл Ираны эсрэг хориг арга хэмжээ тогтоосон ч бид ухралт хийхгүй гэж Ираны Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижан телевизээр мэдэгджээ.
Цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй гэдгээ аль эртнээс л мэдэгдэж байсан. Бид дахин энэ талаар яриа хэлэлцээр хийхгүй гэж Али Ларижани хэлсэн байна. Цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглах төлөвлөөгөөнөөс хэн ч биднийг татгалзуулах эрхгүй. Аюулгүй Зөвлөл бидний эсрэг тогтоол гаргасан ч бид байр сууриа хэвээр хадгална гэж тэр хэлжээ. Өнгөрсөн 4 сард Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединажад ураны баяжуулах үйл явц туршилтын шатнаас үйлдвэрлэлийн үе рүү шилжсэнэ гэж мэдэгдсэн нь олон улмсын хамтын нийгэмлэгийг түгшээсэн юм.
Энэ өдөр
1835 оны энэ өдөр Германы Нюрнберг, Фюрт хотуудыг холбосон төмөр зам ашиглалтад оржээ.
1894 оны энэ өдөр Лондон хотод согтуугаар машин жолоодсон хэргээр Жорж Смит гэдэг хүнийг торгожээ. Түүнийг тухрайн үед нэг фунт стерлингээр торгосон байна.
1993 оны энэ өдөр Fox Television телевизээр Нууц материалууд цуврал киноны анхын ангийг үзүүлсаэн байна.

Үдшийн мэдээ

Лид1 Жорж Бушын засаг захиргаа Иракын өнөөгийн нөхцөл байдлыг шүүн тунгаасан100 хуудас илтгэлийг энэ долоо хоногт хэлэлцэж эхлэх юм.

АНУ ын Конгрессийн нарийн бичгийн даргын хэлснээр илтгэлтэй танилцах ажил өнөөдрөөс эхлэж байгаа вюм байна. Иракын тухай илтгэлийг АНУын Ирак дахь цэргийн командлагч Райн Крокер бэлтгэжээ. Итлгэлийг бэлтгэсэн Райн Крокер, түүний туслах генерал Петроус нар өөрийн илтгэлдээ Ирак дахь нөхцөл байдлыг хэтрүүлэн хүнд байгаа мэтээр бичсэн гэж америкийн иргэдийн 53 хувь нь үзэж байна. Энэ тухай саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаас тодорхой болсон юм. Иракынм тухай илтгэлийг Конгресс хэлэлцсэний дараа цаашид Иракад нэмж цэрэг илгээх, эсвэл америкчууд цэргүүдээ гаргах эсэх нь шалтгаалах юм.
Лид2 Сэтгэл санааны тогтворгүй буюу хямралтай байдал нь хүнийг аливаа өвчний золиос болгох хамгийн гол хүчин зүйл болдогийг дэлхийн эрдэмтэд сануулсаар байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн 60 гаруй орны нийт 245000 хүнд эрүүл мэндийн үзлэг хийж, өдөр тутмын эрүүл мэндийн асуудалтай холбоотой асуулт хариултыг явуулсан байна. Эрүүл мэндийн асуултанд та унтаж амарч чаддаг уу, ямар нэгэн өвчтэй эсэх мөн түүнчлэн аливаа зүйлд анхаарлаа төвлүүрлэж тогтоохыг хүссэн зүйлээ тогтоож чаддаг уу гэх зэрэг асуултыг тавьсан байна. Санал асуулганд оролцсон хүмүүсийн хамгийн ихээр санаа зовж байсан зүйл бол өдөр тутмына ажилдаа түүртэх сэтгэлийн хямрал дарамт байдаг тухай дурьджээ. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлүүдэд ядуурал, буруу амьдралын хэмнэлээс гадна хамгийн гол нь сэтгэлийн хямрал байдаг гэнэ. Иймээс хүн өдөр тутмын асуудлыг хянан захирч, сэтгэлийн амар амгаланг олох нь туйлын чухал болохыг сануулж байна. Сүүлийн жилүүдэд хүнд өвчнөөр өвдөн эмчлүүлж байгаа хүмүүст клиник эмчилгээ хийхээс гадна давхар сэтгэл санааны эмчилгээ хийх болсон гэнэ. Сэтгэл санааны эмчилгээ давхар хийснээр клиник эмчилгээ нь хоёр дахин үр нөлөөлтэй байгаа болохыг эмч нар ажиглаж мэдсэн юм.
Лид3. Скандинавын иргэний агаарын тээврийн онгоц Данийн Аальборг хотод газардах үедээ осолджээ.
Онгоцны дугуй газар шүргэх агшинд онгоцны баруун талын давалч нь хугарч унасан байна. Энэ ослын үеэр 11 хүн бэртжээ. Гэмтэж бэртсэн бүх хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Уг онгоцонд нийт 70 зорчигч байжээ. Нисэх багийнхан мэдэгдсэнээр газардахаас өмнө онгоцны зартим эд ангид саатал гарсан байна. Онгоц газардахаасаа өмнө нисэх буудлын дээгүүр хэд хэдэн удаа тойрог хийж шатахуунаа багасгажээ.

Лид. Венецийн кино наадмын шагналтнууд тодорсон байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийн хүлээн авч үзнэ үү.
Венецийн кино наадмын хамгийн шилдэг киногоор найруулагч Энгу Лигийн уран бүтээл шалгарчээ. Түүний “Нягт холбоо” нэртэй бүтээлд тагнуулын адал явдлыг харуулдаг байна. Найруулагч Энгу Л алтан арслан авсан бол мөнгөн арсланг Америкийн найруулагч Брайн де Пальмын иракын тухай кино хүртжээ. Бас оросын кино найруулагч Никита Михайлковын “12” гэдэг киногоороо тусгай шагнал хүртжээ.

No comments: