2007-09-20

Дэлхийн мэдээ 2007-09-20 Пүрэв гариг

Гадаад мэдээ

Лид1.
АНУ-ын тусгай албаныхан 60 жилийн түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 1947 оны 9 сарын 18-нд АНУ-д үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж байжээ.
Иймээс энэн өдрийг Тусгай Албадын баяр болгож тэмдэглэдэг юм байна. АНУ-ын Тагнуулын газрын төв байр нь Виржини мужын Лэнги хотод байдаг юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Тагнуулын төв газрын байранд зочилж тусгай албаныханд баярын мэнд хүргэжээ. Жорж Буш үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд алан хядагчидтай холбоотой байж болзошгүй гадаадын иргэдийг мөрдөж, ута, электрон шууданг нь шууд шалгаж үздэг байх хэрэгтэй гэж үзэж байна.

Эр. Хэрэв бид ийм аргийг л сонгохгүй бол алан хядагчид юу хийхээр төлөвлөж байгааг мэдэх аргагүй юм аа.

Лид2
Хятадын зүүн зүгийн мужуудыг дайран өнөгсөн Випи хар салхиний учруулсан хохиролыг барагдуудах ажлыг одоо хийж байна.
Випи хар салхи хятадын Шанхай хот, Шэнжаан мужид болохоос өмнө 2 сая хүнийг өөр бүс нутаг руу нүүлгэн шилжүүлжээ. Одоо Випи хар салхи солонгосын хойгийн ойролцоо байгаа бөгөөп баасан гаригийн орой гэхэд ОХУ-ын Приморийн хязгаарт хүрэх юм байна. Иймээс Приморийн хязгаарын иргэдийг сонор сэрэмжтэй байж, бэлтгэлтэй байхыг цаг уурын албаныхан анхаахруулж байна.

Лид3
ОХУ-ын ерөнхий сайд Виктор Зубков өнөөдөр засгийн газрынхаа анхын хуралдааныг хийнэ.
Виктор Зубков өөрийн танхимаа хараахан бүрдүүлж амжаагүй байгаа тул үүрэг гүйцэтгэгч сайд нарын хамт хуралдах юм. Өнөөдөрийн засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн онцгой бүс, усан боомтуудын цаашидын хөгжлийн төлөвийг хэлэлцэх юм байна. Үүнээс гадна эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаастай холбоотой асуудлуудыш хэлэлцэх юм байна. Үүнээс өмнө Виктор Зубков танхимын зарим гишүүдтэй уулзаж зөвлөгөөн хийхдээ газар хөдөлтөд нэрвэгдсэн Сахалин мужын сэргээн босголтын асуудлыг ярилцжээ.

Лид4.
Өнгөрсөн оны 7 сард Ирак дахь ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтнуудын сууж явсан цуваа руу үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээтүүд халдаж байсан юм. Энэ хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан тухай Иракын гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Зэвсэглэсэн этгээдүүд гал нээх үед ОХУ-ын элчин сайдын яамны бие хамгаалагч Виталий Титов газар дээрээ нас барж байжээ. Машинд сууж явсан оросын дипломат албаны 3 ажилтныг гэмт этгээдүүд үл мэдэгдэх газар руу авч явсанаас хойш 7 хоногийн дараа тэдний цогцосыг олж байсан юм. Энэ хэргийг зохион байгуулсан Абу Нур гэдэг этгээдийг баривчилсан тухай Иракын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Одоо гэмт хэрэгтэн цагдаагийн газрыйн түр саатуулахгдах байранд хоригдож байгаа юм байна.

Лид5.
Испаний Мадрид хотод хорвоод мэндэлээд ердөө таван сар болж байгаа бяцхан гүнж Софиг загалмайлах ёслолын ажилагаа болжээ.
Төр шашны байгуулагууд хамтран зохион байгуулсан энэ ёслрлын ажилагаа Испаний эзэн хааны Сарсуэла ордонд болжээ. Бяцхан гүнжийг загалмалйах ёслолын үеэр тэр маш тайван байсан нь олон хүнийн сэтгэлийг өөрийёэрхгүзй татаж байлаа. Түүнийг ариун усаар угаах үед ч уйлаагүй байна. Испани эзэн хаан, хэрхэмсэг хатан хаан, угсаа залгамжлах хун тайж Филлиппе, түүний гэргий гүнж Летиси нар гүнж Софиг загалмайлах ёслолд байлцжээ. Охиныг загалмайлсаны дараа гүнжид албан ёсоор хэргэм цолыг нь өгсөн байна.

Лид6 Хэрэв Суданы Дарфурт хүний эрх зөрчигдсөөр байх юм бол Суданы эсрэг НҮБаас хориг арга хэмжээ тавихаа санууллаа.
Суданы Дарфурт судалгаа хийсэн Хүний Эрхийн Байгууллага 76н хуудас тайлан боловсруулан танилцуулсан юм. Тус тайланд зөрчилдөөн мөргөөлдөөний голомт болоод байгаа Дарфурт амар амгаланг тогтоохын тулд НҮБ болон Африкийн Холбооны энхийг сахиулагчдын тоог нэн даруй нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн тэмдэглэсэн байна. Учир нь өмнөх жилүүдтэй харьцуулбал Дарфурт хүний эрх асар их зөрчигдөх нь энгийн үзэгдэл болоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Дарфурт байгаа иргэд өдөр бүр хүчирхийлэлд өртөж зөвхөн идэж уух, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд хүлэгдээд байгаа нь тун эмэгнэлтэй юм хэмээн Хүний Эрхийн Байгууллагын ажилтан мэдэгдсэн юм. Нэг үгээр Хүний Эрхийн Байгууллагаас гаргасан тайлан нь Суданы засгийн газрыг илт буруушааж, Дарфурын нөхцөл байдлыг тамын тогооноос арай дээхнүүр гэсэн үнэлгээг өгөөд байна. Харин Суданы засгийн газар Хүний Эрхийн Байгууллагын тус тайланг үгүйсгэж байгаа билээ.
Товч
ОХУын нийслэл Москва хотын захын дүүрэгт нисдэг тэрэг ослын буулт хийжээ. Нисдэгийн үеэр хөдөлгүүр нь шатсан юм байна. Нисэх багийнхан Москва хотын тойрог замын 24-р кмт газардсаны дараа нисдэг тэрэг бүхэлдээ шатжээ. Онгоцны бүхээгт зорчиж явсан 5 хүн, нисэх багийн 2 гишүүн эсэн мэнд байна.

Францын ерөнхийлөгч Николаз Саркози, өөрийн улс орны төрийн байгууллагуудад эрс шинэчлэл хийх үүднээс нийт 22,000 ажилтанг цомохтгох шаардлагатай байгаа талаар мэдэгдэл хийлээ. Францын ерөнхийлөгч өөрийн гэсэн шийдвэрээ төрийн байгууллагын үргүй зардалыг буруулах шийдвэртэй алхам болно гэж үзэж байгаа бол Францын Үйлдвэрчний Эвлэл түүний гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл Францын ерөнхийлөгч гаргасан шийдвэрээ буцаахгүй бол ирэх сард улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Лид7.
Сирийн засгийн газраас Ливанд хэрэгжүүлдэг бодлогийг эрс шийдвэртэй эсэргүүцдэг Катаиб намын гишүүн Антуан Ганемын амь насыг Ливаны Бейрут хотод хороосон байна.
Ливаны нийлэл Бейрут хотын Син Филь дүүрэгт болсон хүчтэй дэлбэрэлтийн үеэр 9 хүн нас баржээ. Хүн нас барсаны дотор Катаиб намын гишүүн Антуан Ганем багтжээ. Дэлбэрэлтхийн хүч маш их байсан тул ойролцоох байшин бариглгийн хана туурганд цууралт үүсжээ. 2005 оноос хойш Сирийн засгийн газрын бодлогийг эсэргүүцдэг хүмүүсийн амийг хороож байгаа 6 дахь аллага нь энэ боллоо. Ливаны Бейрутэд болсон энэ халдлагыг АХНУ, Их Британит, Франц, Итали, Европын холбооны төлөөлөлгчид эрс буруушааж, эмгэнэн харуусаж байгаагаа илэрхийлжээ. Антуан Ганемын амийг хоорсон хэрэгт Сирийн засгийн газар ямар ч холбоогүй гэж мэдэгдэл хийсэн байна.
Эр. Энэ алан хядпах ажиллагаа нь Ливаны засгийн газрыйн улс орондоо энх амгалан байдпал тогтох гэсэн хүчин чармайлтыг үгүйсгэх гэсэн оролдлого.
Дэлбэрэлтийн үеэр бэртэл гэмтэл авсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Дэлбэрэлт болж парламентийн гишүүн амь насаа алдсан дараа Ливан удсад өнөөдөр бүх албан газарууд ажиллаагүй байна. Тус улсад 9 сарын 25-нд ерөнхийлөгнчийн сонгуулийн санал хураалт явагдах байсан ч үүнийг ч бас хойшлуулж магадгүй болоод байгаа гэнэ.
Лид8.
Европын Холбооны комисс томоохон эрчим хүчний үйлдвэрүүдэд хандан байгалийн хий, эрчим хүчийг борлуулах зах зээл нээхийг уриалжээ. Ингэхдээ еюропын эрчим хүчний үйлдвэрүүд хүчин чадлаа эн тэнцүү хувааж байх ёстой үзэж байна.
Европын Холбоонд багтдаггүй орнуудын эрчим хүчний компаниудад ч бас энэ зах зээлийг нээлттэй болгох нь зүйтэй. Гэхдээ гадаадын компаниудад хатуу шааардлага тавих болно гэж Европын холбоо үзэж байна. ОХУ-ын Газпром компани Европын эрчим хүчний зах зээлд өөрийн гэсэн байр суурь эзлэхээр яармсайж байгаа юм.
Эр. Гадаадын эрчим хүчний компаниуд Брюссельтэй урьдчилан зөвшилцөл хийлгүйгээр европын эрчим хүчний зах зээлд орох эрхгүй.
Евро хорооны тэргүүний энэ мэдэгдэлийг ОХУ-ын албаны хүмүүс тун тааламжгүй хүлээн авчээ. Евро хорооны энэ шийдвэр нь чөлөөт худалдааны зарёим харшилж байна гэж оросын тал үзэж байна.
Лид9.
Одоогоос хэдхэн өдрийн өмнө Венецийн кино наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн найруулагч Никита Михайлковын “Арван хоёр” нэртэй уран сайхны киноны нээлт ОХУ-д болох гэж байна.
Найруулагч Никита Михайлков энэ киногоо Сидней Люментын “12 халамцуу эр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм байна.
Эр. Энэ кино оросороны тухай оросуудад зориулсан кино. Энэ киногш хүмүүс үзэх тоолондоо өөртөө шинэ ухааралыг нээж мэдэх болно.

Үдшийн мэдээ

Лид1.
Бирма улсын лам хуврагууд өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Бирма улсын шашны зүтгэлтнүүд цэргийн эрхтэнүүдийг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлж байгаа юм байна.
Бирма улсын Янгоне, Ситуэ хотуудад дам нарын жагсал болжээ. Лам нарын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал маш тайван болж тэд Бирмиын арод түмний сайн сайхны төлөө мөргөл хийсэн байна. Лам нарын жагсаалыг олон мянган хүн дэмжиж байгаагаа илэрхийлж дагаж явжээ. Лам нарын жагсаал зохион байгуулсан дээрх хоёр хотод одоогоос хэдэн өдрийн өмнө иргэдийн жагсаал болох үед цагдаа нар нулимс асгарулагч хий хэрэглэж жагсагчидыг тарааж байжээ. Бирма улсад засгийн эрхийг барьж байгаа цэргийнхэн шатахууны үнийг 500 хувиар нэмэгдүүлсэн нв тус улсад бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхлэхэд хүргэсэн юм.
Лид2.
Латин Америкийн Перу улсад сансраас үл мэдэгдэх бие унажээ. Үүний дараа сансрын биет унасан дүүрэгт амьдардаг 600 гаруй хүний биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хандсан байна.
Энэ бүх хүмүүс толгой өвдөх, дотор мухай оргих, бөөлжих, хоолой нь өвдөх штинж тэмдэг илэрсэн юм байна. Геофизикчид, эрдэмтэд сансрын биет унасан газар судалгаа шинжилгээ хийж эхэлсэн байна.Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригаас нямд шилжих шөнө Перугийн нийслэл Лима хотоос 1300 км алсад байдаг Андын нурууны Пуно гэдэг газар галт бөмбөлөг унажээ. Сансрын биет унасан газар 30 метрийн диатемртэй, 6 метрийн гүнзгий нүх бий болсон байна. Одоо ч энэ нүхнээс хүхэрийн үнэртэй хий ялгарч байгаа гэнэ.
Эр. Надад маш аймшигтай санагдаж байна. Бид эрх баригчидаас үүний учрыг олохыг хүсэж байна. Энэ хавийн хүмүүсийн эрүүл мэнд муудаж байна.
Эм. Өглөө сэрэхэд миний хоолой өвддөг болсон.
Перугийн цөмийн эрчим хүчний газрын мэргэжилтнүүд нутгийн иргэдийг айж балмагдах хэрэгггүй гэж тайвшируулжээ.
Лид3
Эмч нарын хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн өөрсдийгөө хөхний хорт хадвартай болсон эсэхээ төдийлөн сайн мэддэггүй болохыг олж мэджээ.

Эмэгтэйчүүд хэдийгээр эрүүл мэндэд анхаарал тавих нь эрчүүдээс илүү боловч хөхний хорт хавдар тусаж байгаа эсэхээ төдийлөн сайн мэддэгүй гэнэ. Учир нь эмэгтэйчүүд хөхний хорт хавдарын шинж тэмдэгийг сайтар ялган мэддэггүйгээс тус өвчинд нэрвэгдэх нь элбэг байдаг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусахаасаа өмнө хөхөө байнга шалгаж байх нь чухал юм. Эмэгтэйчүүд нас ахих тусам хөхний хорт хавдар туссан байх магадлал нь өндөрсдөг гэнэ. Өөрийгөө хөхний хорт хавдар туссан эсэхийг байнга гэрийн нөхцөлд шалгаж байх нь зүйтэй юм. Үүний тулд зүүн гараа дээшээ өргөн баруун гарынхаа хурууны өндөгөөр зөөлөн дарна. Ингэхэд гүйх мэт бэрсүү мэдрэгдэж байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Лид4.
ОХУ-ын телевизийн академийн ТЭФИ 2007 наадам болох гэж байна. Тун удахгүй шагнал гаруудаах ёслол болно.
Аль телевизийн ямар нэвтрүүлэг шагнал хүртэх магадлал ихтэй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрлэж эхэлсэн байна. Энэ жилийн шилдэг мэдээллийн хөтөлбөр нонинацид РОССИЯ телевтизийн ВЕСТИ мэдээллийн хөтөлбөр, шилдэг нэвтрүүлгээр СТС телевизийн Истории в деталях нэвтрүүлэг хүртэх магадлал ихтэй байгаа юм байна. ТЭФИ 2007 телевизийн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаанд 24 номинаци байдаг юм байна. Оросын телевизийн академийн ТЭФИ шагнал гардуулах ёслол маргааш буюу 9 сарын 21-нд болох юм байна.

ЭНЭ ӨДӨР

1870 оны энэ өдөр Италийн жижиг ханлигууд нэгджээ.
1909 оны энэ өдөр Английн парламент өмнөд африкийн бүгд найрамдах улсын үндсэн хуулийг сайшаасан тогтоол гаргаж байжээ. Өмнөд африкийн бүгд найрадах улсын үндсэн хуулинд тус улдсын албан ёсны хэл нь ангил, голланд хэл байх болно гэж заасан байжээ.
1941 оны энэ өдөр Их Британи улс уран ашиглдан бөмбөг хийх үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байжээ. Үүнээс 5 өдрийн дараа Зөвлөлтийн цэргийн тагнуулынхан энэ тухай мэджээ.
1999 оны энэ өдөр Оросын төрийн тэргүүн Михаил Горбачевын гэргий Раиса Максимовна Горбачева өвчний улмаас таалал төгсөж байжээ.

No comments: