2007-09-17

Дэлхийн мэдээ 2007-09-17 Даваа гараг

Лид1. Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер Иран улс цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж байгаагаас болж дайны гал дүрэлзэж магадгүй болод байна гэж мэдэгдсан байна.
Францын гадаад хэргийн сайд Персийн булангийн нөхцөл байдал хурцдаж, дайн дэгдэж болзошгүй болоод байгааг телевиз радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлаар сүүлчийн мөч хүртэл яриа хэлэлцээр үргэлжлүүлэх хэрэгтэй гэж Францын гадаад хэргийн сайд хэлээд хэрвээ Иран улс цөмийн зэвсэгтэй болчих юм бол дэлхийн бүх улс оронд заналхийлэл учруулах болно гэж анхааруулсан байна. Иран улс цөмийн зэвсэгтэй болох зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэж байгаа ч уран баяжуулсаар байгаа юм. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Ирантай хамтран бизнес эрхлэхгүй байхыг Бенр Кушнер франын томоохон компаниудад хандан уриалаад Иран улстай хамтран ажиллахыг албан ёсоор хориглоогүй ч хамтын бизнес эрхлэхийг зөвлөхгүй гэж онцлон тэмдэглэсэн байна. Европын Холбоо Ираны эсрэг эпийн засгийн хориг арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг байр суурийг Францын тал баримтлаж байгаа юм байна. Үүнээс өмнө Нэгдсэн Үндэстний Байгуулага ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тогтоол баталсан ч цэргийн ажиллагаа эхлүүлэх зөвшөөрөл өгөөгүй юм. Ираныг цөийн зэвсэгтэй болох боломжыг нь хаахын тулд АНУ цэргийн ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй байгаа юм.
Лид2. Өнгөрсөн амралтын өдөр Грек улсад парламентын ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Даваа гарагийн өглөө гэхэд сонгуулийн хороо саналын хуудсыг тоолж, урьдчилсан дүнг танилцуулсан байна. Грекийн парламентын сонгуульд одоо төрийн эрхийг барьж байгаа “Шинэ ардчилал” нам ялалт байгуулсан нь тодорхой болжээ.

Шинэ ардчилал намын гол өрсөлдөгч нь Бүх грекийн социалист хөдөлгөөн нэртэй улс төрийн хүчин байлаа. 55 настай Георгиосом Папанлреугийн тэргүүлдэг Бзх Грекийн Социалист хөдөлөгөөн сонгогчидийн 38,41 хувийн саналыг авсан бол одоо эрх барьж байгаа шинэ ардчилал нам 48 хувийн саналаар ялагч болж байна. Грекийн парламент нь 300 суудалтай. Сонгуульд ялалт байгуулсан Шинэ Ардчилал нам 154 суудал авч засгийн газраа дангаараа байгуулах бүрэн боломжтой болж байна. Грекийн ерөнхий сайд өөрийнх нь тэргүүлдэг нам ялалт байгуулсны дараа Шинэ Ардчилал нам шинэчлэлээ үргэлжүүлэх зөвшөөрлийг ард түмнээс авлаа гэж мэдэгдсэн байна. Бүх Грекийн Социалист хөдөлгөөн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрчээ. Грекийн хамгийн том улс төрийн энэ хоёр хүчин сонгуульд авсан санал нь 4 жилийн өмнөх сонгуулийнхаас буурчээ. Грекийн парламентад коммунист нам 7,73 хувийн зүүний хүчний эвсэл 4,72 хувь, Үнэн Алдартны шашны ардсын нам 3,6 хувийн санал авч парламентад төлөөлөлтэй болжээ. Сонгуульд өрсөлдсөн улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны үеэр эдийн засгийн шинэчлэл, ойн түймэрийн асуудлыг их хөндөж байжээ. Өнгөрсөн найман сард гал түймэрт бүхэлдээ автсан Пелопонис арлын иргэд санал хураалтад идэвхи муутай оролцсон байна.
Лид3. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш ерөнхий прокурорын албан тушаалд Холбооны Шүүхийн газрын тэргүүн байсан Майкла Макейсиг томилох бодолтой байгаа юм байна.
Энэ тухай нэрээ хэлэхээс татгалзсан Цагаан Ордоны өндөр албан тушаалтан хэвлэлд мэдээлсэн байна. Цагаан Ордоны хэвлэлийн алба ч Майкл Макейсиг ерөнхий прокуророор томилох гэж байгаа талаар ямар нэгэн тайлбар одоогоор хийгээгүй байна. АНУ-ын ерөнхий прокурор болох магадлал өндөртэй байгаа ноён Майкл Макейси нь 1987 онд Нью-Йоркийн өмнөд тойргийн холбооны шүүгчээр томилогдож байжээ. 2006 онд тэр шүүгчийн албан тушаалаа орхиж хувийн бизнес эрхэлсэн юм байна. Макейси нь тун консерватив үзэл бодолтой хүн бөгөөд алан хядлагатай холбоотой гэмт хэрэгийн шүүхэл улсыэ яллагчаар нь ажиллаж байжээ. АНУ-ын ерөнхий прокуорооор ажллаж байсан Альберто Гонзалес нь 2007 оны 8 сарын 27-нд албан тушаалаасаа огцорсон юм. Тэр АНУ-ын түүхэнд ерөнхий прокурорын алба хашсан анхны латин америк гаралтай хүн юм. АНУ-ын хуулийн дагуу жлмын ерөнхий прокурорын албан тушаалд ажиллах хүнийг ерөнхийлөгч санал болгож, дараа нь Сенатын гишүүд түүнийг томилох эсэхийг хэлэлцэж байж шийддэг юм байна.
Лид4. Суданы Дарфур мужид болсон иргэний дайнд хэлмэгдэж амиа алдсан, дүрвэгч болсон хүмүүсийн дурсгалыг хамгаалах, дүрвэгсэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Дарфур мужын өдрийг дэлхийн 30 оронд тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Лондон, Парис, Сан-Франциско, Нью-Йорк хотод энэ өдөрт зориулсан цуглаан болсон байна. 2003 оноос хойш Дарфур мужид 200 мянган хүн амиа алдаж, 2 сая хүн дүрвэгч болжээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун 2007 оны сүүлээр НҮБ, Африкийн холбоон энхийг сахиулагчидыг оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Дарфурт бий болоод байгаа нөхцөл байдал нь орчин цагийн хүн төрөлхтөний түүхэнд тохиосон хамгийн сэтгэл шимширмээр гамшиг гэж Гордон Браун хэлжээ. Африкийн Судан улсын Дарфэр мужид засгийн газрын цэргүүд болсогчидын хооронд одоо ч мөргөлдөөн гарсаар байгаа юм. Хэрвээ нэгдсэн үндэстний байгуулагын тогтоолыг Дарфур мужид хэрэгжүүлж эхлэх юм бол Их Британи улс Суданд эдийн засгийн тусламж үзүүлж эхлэх болно гэж Гордон Браун амалжээ.Дарфур мужид энхийг сахиулагчидыг оруулахдаа Суданы засгийн гзар маш дурамжхан байгаа юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгуулагууд Суданы засгийн газар босогчидын эсрэг хатуу арга хэмжээ авч байна гэж үзэж байгаа бол тус улсын эрх баригчид үүнийг үгүйсгэж байгаа билээ.
Товч
ОХУ-ын Сочи хотод хар салхи болжээ. Салхиний хурд нэмэгдэх үеэр 7 хүн бэртэл гэмтэл авсан тухай Оросын онц байдлыгн яамны өмнөд тойргийн хэлтэс мэдээлжээ. Бэртсэн хүмүүс бүгдээрээ эмнэлэгийн тусламж авсан юм байна. Сочи хотоос холгүй байдаг хэд хэдэн тосгонд байшин барилгийн дээвэр нурж, цахилгаан дамжуулах шугам салж унажээ.

Хятадын Юранкушь голоор аялаж байгаад ор сураггүй алга болсон Оромын жуулчидын цогцосыг аврах албаныхан олсон байна. Одоогоор Оросын онуц байдлын яамны аврагч нар 3 хүний цогцосыг олоод байна. Оросын иргэдийн цогцоыг хятадын Хотан сууринд хүргэжээ. Одоо үлдсэн хүмүүсийг хайх ажил үргэлжилж байгаа юм байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөд Солонгосыг хар салхи дайрч үер буужээ. Үерийн их ус гудамж талбайгаар гол мөрөн мэт урсаж байгааг орон нутгийн телевизүүд дамжуулж байна. Үерийх улмаас 10 хүн амиа алдаад байгаа юм байна.

Тэгвэл АНУ-ын Калифорни мужид их хэмжээний ойн түймэр гарчээ. Салхиний хурд их байгаа нь гал унтраах ажлыг хүндэрүүлж байгаа юм байна. Калифорни мужын амбан захирагч онц байдал зарлаж зэргэлдээх мужуудаасаа тусламж хүссэн байна.


Лид5 Өмнөд Фукитийн аралд цаг агаар муудсаны улмаас Тайландын иргэний агаарын онгоц осолдож 88 хүн амь насаа алджээ.

Онгоц газардах үед хүчтэй бороо орсны улмаас нислэгийн зурвас дээр халтиргаа үүссэн. Энэ халтиргааны улмаас онгоц дэлбэрсэн гэж мэргэжлийн хүмүүс гэж үзэж байна. Онгоцонд багийн 7 гишүүн 123 зорчигч байсан юм. Ослоос 40 хүн амьд үлдсэн ба тэдэнд одоо эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Ван То Гоу нислэгийн компаниас хариуцаж байсан ӨЖи 269 онгоц нь Тайландын нийслэл Бангкокоос Фукитрүү нислэг үйлдэж байсан. Одоогоор 80 гаруй хүний цогцсыг олж, Фукитийн нисэх онгоцны буудалд байрлуулан ар гэрийнхэнд хүлээлгэн өгч байна.
Фукитийн засгийн газрын төлөөлөгч Варопот Ратсима :одоогоор 42 хүнд эмнэлэгийн тусламж үзүүлээд байгаагийн 5 хүнийх нь биеийн байдал хүнд байна гэж мэдээлжээ.
Гэмтсэн хүмүүсийн дунд Австрали Англи Франц Иран Ирланд Итали Нидерланд Шведийн иргэд байсан байна.
Туслах нисгэгч ерөнхий нисгэгч 2 амьд үлдсэн ба зорчигчдын 70 гаруй хувь нь гадаадын иргэд байсан гэж албаныхан мэдээлжээ.
One-Two-Go нь Тайландын иргэний агаарын тээврийн компани юм.
Лид6. АНУ-ын хөлбөмбөгийн тамирчин Симпмоныг зэвсэг хэрэглэн дээрэм хийхийг завсан гэдэг үндэслэлээр ням гаригт баривчлижээ. Хууль сахиулах байгуулагынхан Симпсоны эсрэг 6 зүйл ангиар ял тулгаж байна.
Зөвхөн зэвсэг хэрэглэн дээрэм хийхийг завдсан гэдэг нь нотлогдх юм бол түүнийг 3-35 жил шоронд хорих ял оноох юм. Хөл бөмбөгийн спортын алдар цуутай энэ тамирчинаас мөнгөн барьцаа авч суллах эсэх нь одоогоор шийдэгдээгүй байн гэж Симпсоны өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Симпсон Лас Вешас хотын Палас Стэйшин казиногийн дэргэдэх зочид буудалд зэвсэгтэй ирж өөрөөс нь алдагдсан үнэт эдлэлийг авах гэж оролджээ. Тамирчин Симпсон хулгайд алдагдсан үнэт зүйлсийг ховор нандин эд зүйл цуглуулдаг нэг хүн хадгалж байгааг мэдээд түүнтэй уулзахаар зочид буудалд иржээ. Тэр эхлээд өөрөөс нь алдагдсан эд зүйлийг эргүүлэн авлаа гэж хэлээд үнэт эдлэлүүдийг зүгээр л авсан байна. Харин зэвсэг тулгаж сүрдүүлээгүй гэж цагдаа нарт мэдүүлжээ. Гэвч цагдаа нар Симпсон өөрийн үнэт эдлэлээ авахдаа бусдад зэвсэг тулгаж амь насанд нь заналхийлсэн гэж үзэж байна. 1994 онд Симпсоныг эхнэр Николь, эхнэрийнхээ нууц амраг Рон Голдман нарын амийг хороосон гэдэг хэрэгт сэжиглэж байсан ч шүүх түүнийг гэм буруутай гэх эд мөрийн баримт олж чадаагүй юм байна.
Лид7. АНУ-ын нийслэл Вашингтон хотод дайныг эсэргүүцэгчидийн жагсаал цуглаан болж өнгөрчээ. Жагсагчид АНЭУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, америкийн засгийн газарт хандан Иракаас цэргүүдээ эргүүлэн татахыг шаарджээ.
Цагаан ордоны өмнө дайныг эсэргүүцсэн нэг мянга орчим хүн иржээ. Жагсагчип Капитолия хашааг давах гэж оролджээ.Нигмийн хэв журмыг зөрчихөд хамгийн идэвхитэй оролцёонэ 200 орчим хүнийг цагдаа нар баривчилсан байна. АНУ-ын парламентынн ордоны босго хүртэл энэ жагсаалыг явуулах зөвшөөрөл өгсөн юм байна. Америкийн цэргүүд иракт байх хугацааг хэн ч нарийвчлан хэлэлх аргагүй гэж Жорж буш хэлсэн нь дайныг эсэргүүцэгчидийг ийм жагсаал зохион байгуулахад хүргэсэн байна. Вашигтоны цагдаагийн газраас тараасан албан мэдээнд Вашингтоны гудамжинд ойролцоогоор 100 мянган хүн жагсжээ. Дайныг эсэргүүцэгчидээс гадна дайныг дэмжигчид ч бас Вашингтон хотод жагсаал зохион байгуулжээ.
Энэ өдөр
Одоогоос 150 жилийн өмгнө буюу 1857 оны энэ өдөр Оросын эрдэмтэн Константин Эдуардович Циолковский мэндэлж байжээ. Тэр сансарын уудмыг шинжлэн судлах үйлст их хувь нэмэри оруулж байсан билээ.

1630 оны энэ өдөр америкад ирсэн европын цагаачид төвлөхч байсан нэгэн сууринг Бостон хотод гэж нэрлэх болжээ. Английн Линкольншир гүнлэгт Бостон гэдэг нэртэй хот бас байдаг юм байна.

1917 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн үед германы цэргүүд Рига хотыг эзэлсэн байна.
1922 оны энэн өдөр Москвагийн радио тогтмол нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Москвагийн радиогоор Их театрынн дуучидын концертыг нэвтрүүлж байжээ.
1953 оны энэ өдөр сиамын ихрүүдийг салгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийж байжээ.
1991 оны энэ өдөр Латви, Литва, Эстони, Хойд болон Өмнөд Солонгос Нэгдсэн Үндэстний Байгуулагын гишүүн болж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1 Энэтхэгийн Соёлын Сайд “Хинду бурхад бол үлгэр домгийн дүрүүд” гэж хэлсэнийхээ төлөө Соёлын сайдын албан тушаалаас халагдахад хүрээд байна.
Хинду бурхан Рамын бүтээн босгосон хэмээн Энэтхэгчүүдийн шүтэн бишэрдэг гүүрийг сэргээн засварлах ажил Энэтхэгт хийгдэж эхлэсэн юм. Энэтхэг болон Шри Ланкаг холбон байрладаг Энэтхэгийн ард түмний дунд Адамын Гүүр хэмээн нэрлэгдсэн эртний байгууламжийг олон сая жилийн өмнө Рам бурхан өөрийн мичний армийн тусламжтайгаар барьж байгуулсан гэж Хиндүчүүд үздэг юм байна. Харин гүүрний сэргээн босгох төслийг танилцуулж байх явцдаа Энэтхэгийн Соёлын Сайд тус гүүр нь байгалийн зүй тогтлоор буюу элс чулууны бүрдэлээр бүтсэн гэж батладаг архилеогч судлаачдын үгийг дурьдан харин Хинду бурхад бол үлгэр домгийн дүрүүд гэж хэлсэнийхээ төлөө Хиндүчүүдийн асар их эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Улмаар Хиндүчүүд сайдаа, хэлсэн үгнийхэн төлөө шүүхэд өгөөд байгаа бөгөөд Хиндүчүүдээс уучлал гуйж Соёлын Сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа гэнэ.
Лид2 Ганцаардмал хүмүүсийн эрүүл мэнд яагаад сул дорой байдаг болохыг мөн түүнчлэн хүн ямар ч шалтгаангүйгээр яагаад ганцаарддаг болохыг АНУын судлаачид хүний генийн удамшилын сантай холбон тайлбарлаж байна.
Дүрс: Америкийн Генетик Судлалын эрдэмтэдийн үзэж байгаагаар тодорхой нэг хэсэг гене хүнд идэвхижсэний улмаас хүн өөрийгөө нийгмээс тусгаарлаж, ганцаардалд автдаг гэнэ. Харамсалтай нь хүнийг ганцаардалд хүргэдэг тус гене идэвхижсэнээр хүний дархлалын систем болон эд эсийн гадны биетийг эсэргүүцэх чадварыг саармагжуулдаг байна. Ганцаардал нь хүний генийн удамшилын сантай холбоотой гэдэг судалгааг өмнө нь 8000 ихэрт Данийн эрдэмтэд хийж байсан юм. Ганцаардал нь хүний нас хүйс, нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран гарч ирдэг сэтгэл зүйн тогтворгүй байдлын нэгэн илрэл юм. Ганцаардал нь ялангуяа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүнд тохиолдох нь элбэг ч тэд ганцаардлаас ангижрахдаа амархан байдаг гэнэ. Харин сэтгэл хөдлөл багатай хүмүүс ганцаардалд нэг нэрвэгдвэл гүн гүнзгий тусаж улмаар өвчинд нэрвэгдэх магадлал өндөр болдог байна.
Лид3. Өнгөрсөн найман сард Хойд Солонгост үер болж ихээхэн хэмжээний гарз хохихрол гарч байсан бол энэ удаа Өмнөд Солонгост үер буулаа. Тус улсын хэд хэдэн мужид хүчтэй аадар бороо дагуулсан шуурга дэгджээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэрэгслүүд 10 хүн нас барж 6 хүн ор сураггүй алга болоод байгаа тухай уламжилж байна. Өмнөд солонгост шуурга болох тухай өнгөрсөн бямба гаригаас эхлэн цаг уурын албаныхан сэрэмжүүлж байжээ. Өмнөд Солонгосын олон улсын болон орон нутгийн 160 нислэгийг хойшлуулжээ. Сүүлийн нэг хоногт 200 милиметрт хур тунадаа унасныг цаг уурын алба мэдээлжээ. Шуурга, аадар борооны улмаас олон хот суурин газар эрчим хүч доголдсон байна.

Лид4. АНУ-ын Калифорни мужын Сан Бернардино үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гал тйүмэр дэгдсэн байна. Гал түймэр 18 мянган га газрыг хэдийнэ хамарчээ.
Их хэмжээний тйүмэрээс болж 5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэрт хүний амь эрсдээгүй байна. Ойн түймрийг унтрааха ажилд 630 гал унтраагч, хэд хэдэн нисдэг тэрэг,
Ашиглаж байгаа юм байна. Түймэр гарч байгаа бүс нутагт салхиний хурд их байгаа нь гал унтраах ажлыг удаашруулж байна. Калифлрни мужын амбан захирагч Арнольд Швацнеггер муждаа онц байдал зарлажээ. Ингэснээр хөрш зэргэлдээх мужаасаа тусламж авах боломжтой болж байгаа юм.

Лид5. АНУ-ын телевизийн академикийн “Эмми” –ийн 59 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелос хотод болж өнгөрчээ. Энэ жил америкийн телевизкийн шилдэг олон ангит киногоор тодорсон бүтээлүүдийг одоо танилцуулъя.
Энэ удаа Клан Сопрано гэдэг телевизкийн олон ангит кино энэ жилийн хамгийн шилдэг телевтизийн олон ангит киногоор шалгарсан байна. Энэ олон ангит кино 15 номинацид нэр дэвшжээ. Харин хамгийн шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Бостоны хуульчид киноны голд дүрд тоглосон Жеймс Спандер хүртсэн байна. Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Ахан дүүс олон ангит кинонд тоглосон Сэлли Филд авчээ. Энэ жилийн америкийн шилдэг инээдмийн олон ангит киногоор Рок 30 нэртэй кино шалгарсан байна. Эмми 2007 шагнал гардуулах ёслолд Умарын цэцэрлэгт хүрээлэн кино энэ жилийн шилдэг хүүхэлдэйн цуврал киногоор тодорчээ.

No comments: