2007-09-11

Дэлхийн мэдээ 2008-09-11 Мягмар гараг

Лид1. АНУ-ын Нью-Йорк хотод хүн төрөлхтөний түүхэнд болж байгаагүй аймшигт халдлага болсоноос хойш 6 жилийн өнгөрчээ. Өнөөдөр АНУ алан хядаөх ажиллагааны золиос болж хорвоогийн мөнх бусыйг үзүүлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ажиллагаа болно.
Дэлхийн Худалдааны Төвийн хоёр цамхаг нурж унахад 3000 хүн амта алдсаны ихэнхи нь барилгийн нурангид дарагдаж нас баржээ. Дэлхийн Худалдааны Төвийн барилга байсан газар олон сая америкчууд ирж амьд цэцэг тавьж, лаа асааж эхэлсэн байна. Халдлага болсноос хойш 6 жил өнгөрсөн ч Нью-Йорк хотын иргэдийн 50 хувь нь Аль Кайда бүлэглэл дахин шинэ халдлага хийх аюултай гэж үзэж байгаа нь санал асуулгын дүнгээс харагдаж байгаа юм. Дэлхийн Худалдааны Төвийн барилга нурсанаас хойш Нью-Йоркчууд сонор сэрэмжээ эрс дээшлүүлжээ. Цагдаа тусгай албаныхан хотын иргэдэд хандан сэжигтэй зүйл л олж харах юм бол шууд мэдэгдэхийг сануулах болсон байна. Бас Нью-Йорк хотын нийтийн тээврийн автобусанд “ Бид та нарт итгэж байна” гэсэн бичигтэй янз бүрийн арьс өнгө, үндэстэн ястнануудын нүдийг дүрсэлсэн зурагт хуудас наажээ. Хотын тусгай албаны утасны дугаарыг үйлчилгээний газрын тасалбар, дэлгүүрийн үүд хаалган дээр ч бичдэг болсон байна. 9 сарын 11-ээс хойш Америкийн цагаачлалын бодлогодп чя их ролон зүйл өөрчлөгджээ. Цагаачидын эх орон гэгддэг АНУ-ын визийн авахдаа, бас америкийн хил дээр очсон хойноо ч хурууны хээгээ өгдөг болжээ. Дэлхий дээр одоогоор ийм хяналт нэвтрүүлсэн улс америкаас өөр байхгүй байна. Алан хядлагыг Аль Кайда бүлэглэл зохион байгуулах гэж байгааг тусгай албаныхан мэдэж байсан ч Нью-Йорк хотынхон ямахр ч бэлтгэлгүй байсан гэж америкчууд үзэж байна.
Лид2 АНУын техникийн мэргэжилтэнүүдийн баг, Хойд Солонгосд айлчилан Коммунист төрийн хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийг эцэс болгох арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дүрс: өнөөдөр АНУын техникийн мэргэжилтэнүүдээс бүрдсэн багийнхан хоёр Солонгосыг заагласан өндөр хамгаалалттай хилийг нэвтрэн Хойд Солонгосд хөл тавих юм. Тэд Хойд Солонгост, Орос болон Хятадын мэргэжилтэнүүдтэй уулзаж, дөрвөн өдрийн турш цөмийн гол реакторууд дээр очин шалгалт хийх гэж байна. Хөрөнгтөн орны мэргэжилтэнүүдээс бүрдсэн тус баг нь Хойд Солонгосын цөмийн реакторуудыг шалгаад зогсохгүй тус улсын гадаад руу чиглэсэн дипломат харилцааг өргөжүүлэх нэгэн чухал алхам болж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа билээ. Гэхдээ АНУ тэргүүтэй мэргэжилийн баг Хойд Солонгосд цөмийн реакторуудыг шалгах болсон энэхүү явдалыг АНУын азийн орнуудад өөрийн нэр нөлөөг ахин тогтоох гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа юм. Хойд Солонгосын дээд хэмжээний төлөөлөгчид олон улсын нэр нөлөө бүхий албаны хүмүүсийн өмнө, энэ оны эцэс гэхэд цөмийн хөтөлбөрөө зогсооно хэмээн албан ёсоор мэдэгдсэн байгаа билээ. Ингээд цөмийн реакторуудаа шат дарааллан хааж эхлээд байгаа бөгөөд үүний хариуд хүмүүнлэнгийн тусламж нэрээр 50,000 тонн түлш аваад байгаа юм.
Лид3 Даваа гарагт болсон НҮБын дэргэдэх Цөмийн эрчим хүчний агентлагийн уулзалтан дээр Ираны дээд хэмжээний төлөөлөгчид, Башер дахь цөмийн эрчим хүчний үйлдвэрээ барьж дуусгах болсоноо мэдэгдлээ.
Дүрс: Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мохамед Али Хоссейн, “НҮБын албаны хүмүүстэй хийж байгаа яриа хэлэлцээр үргэлжилж байгаа. Ираны Башерын цөмийн эрчим хүчний үйлдвэрийг барьж дуусгах ажил санхүүгийн асуудлаас болон хойшлоод байгаа юм. гэсэн хэдий ч бид Оросын албаны хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр төслийг дуусгахаар болсон” хэмээн мэдэгдсэн юм. Ираны дээд албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар, иран нь ямар нэгэн цөмийн хүйтэн зэвсэг үйлдвэрлэх сэдэлгүйгээр зөвхөн эрчим хүчний зориулалтаар цөмийн үйлдвэр байгуулж байгаа гэнэ. Гэсэн хэдий ч олон улсын ажиглагчид Ираныг цөмийн хөтөлбөрөө буруу зориулалтаар ашиглах бий хэмээн сэрэмжилсээр байгаа юм. харин цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэдгээ, Исламын Хувьсгалт Гвардуудын уулзалтан дээр Ираны батлан хамгаалах салбарын сайд Аятолах Али Каменей батлан хэлээд байгаа билээ. Иран нь цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэдгээ батлахын тулд НҮБын Цөмийн Эрчим Хүчний Агентлагтай байнгийн нягт хамтран ажиллах болно хэмээн Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.
Лид4 ОХУ-ын иргэн Юлия Корсакова долоон сартай жирэмсэн байхдаа Турк улс руу нөхөртэйгээ амрахаар явжээ. Гэвч орос бүсгүй хүүхдээ дутуу тээж төрүүлжээ. Төрөлт ямар ч хүндрэлгүй явагдаж эх хүү хоёр эсэн мэд амаржсан ч дараа нь Туркийн эмнэлэг 30 мянган америк полларын төлбөр нэхжээ.
Гэвч орос эмэгтэйд ийм их хэмжээний мөнгө байсангүй. Аялалын хугацаа нь дууусахад орос эмэгтэй аргагүйн эрхэнд хүүгээ Туркийн Анталья хотын эмнэлэгт үлдээсэн. Хүүгээ Туркд орхисон орос бүсгүй саяхан дахин Турк улсад ирж хүүгээ авсан байна. Энэ үед Туркийн Анталья хот дахь Оросын ерөнхий консул хүүд төрсний гэрчлигээг нь олгож ОХУ-ын иргэн гэдгийг нь баталгаажуулжээ.

Эр. Энэ өдрийг та бид удаан хүлээж байсан. Бүр орос улдс тэр аяараа шинэ иргэнээ хүлээн авахад бэлэн болчихоод тэсэн ядан хүлээж байлаа.
Дахиж ээжийнхээ ангир уургийг амалсан хүү эх орондоо ирэх пүрэв гаригт ирэх юм байна. Турктийн эмч нарын хэлснээр хүүгийн биеийн байдал сайн байгаа юм байна.

Лид5 Ирак дахь цэргийн командлалын дарга генерал Дэвид Петрус Иракын өнөөгийн нөхцөл байдлын тухай илтгэлээ Конгрессийн олон улсын асуудал, зэвсэгийн асуудал хариуцсан хорооны гишүүдэд тавьсан байна.
Ирак дахь америкийн цэргийн албан хаагчын тоо нэмэгдсэний дараа өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж хэлсэн байна. Иракын аюулгүй байдлыг хангах ажилд багагүй амжилт гарсан гэж генерал Дэвид Петроус үзэж байна. Сүүлийн үед Иракт халдлагн тоо цөөр, гэмт хэргийн золиос болсон хүний тоо буурсан үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн 2-р сараас 6 сар хүртэл Ирак дахь америкийн цэргийн тоо 30 мянгаас 168 мянга болж нэмэгджээ. Дарааө жилийн 6 сар гэхэд Ирак байгаа америк цэргийн тоог 130 мянган хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна. Гэвч цэргийн тоог ямар хугацаанд бууруулах гэдэг асуудал дээр тодорхой хугацаа хэлэхэд эрт байна гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Иракаас цэргүүдээ эргүүлэн татах тухай шийдвэр яарч гаргаснаар дараа нь харамсал байдалд хүчр магадгүй юм гэж Петреус хэлжээ. Иракын зэвсэгт хүчнийхэн өдрөөс өдөрт дадлагажиж, ур чадвараа дээшлүүлж байгаа нь сайшаалтай.Тэдтун удахгүй бие даан улдс ороныхоо аюулгүй байдлыг хангаж чадвартай болно гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлжээ. Тухайлбал Иракын Анбар мужид орон нутгийн оршин суугчид нь ч өөрсдийхөө аюулгүзй байдлын төлөө хамтран хичээл зүтгэл гаргаж байгаа гэж хэлсэн байна. Генерал Петреус энэ илтэлийг бичихдээ цагаан ордон болон, Пентагонтой зөвшилцөөгүй. Бие даан бичсэн гэдгээ эцэст нь хэлжээ. Генерал Дэвид Петреусыг илтгэлээ уншиж байхад дайны ажиллагааг эсэргүүцэгчид орилж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Танхимд эмх замбараагүй байдал гаргасан идэвхитэнүүдийг танхимаас гаргасны дараа генерал Переус илтгэлээ үргэлжлүүлж уншжээ. Генералыг илтгэлээ дуусгасны дараа Ирак дахь АНУ-ын бүрэн эрхэт элчин сайд Райан Рокер өөрийн сэтгэдэлээ сэтгүүлчидтэй хуваалцжээ. Иракт биелүүлж болох зорилгийг АНУ өмнөө тавьсан гэж Крокер хэлсэн байна. Ирак дахь америкийн цэргийн командлалын дарга генерал Дэвид Петроусын энэ илтгэлээс ерөнхийлөгч Жорж Буш цэргээ Иракаас татах эсэх нь хамаарах юм. АНУ-ын ихэнхи улс төрчид Иракаас цэргүүдээс нэн даруй татаж гаргахыг Жоржу Бушаас шаардсаар байгаа юм. Иракын хүн амын 70 хувь нь ч бас америкийн цэргүүд Иракт ирсэнээр аюулгүй байдлыг нь хангаж чадаагүй гэж үзэж байгаа юм байна.
Лид6. Өнөөдөр Укрианы ерөнхий сайд Виктор Янукович сонгуулийн сурталчилгааны өмнөх амралтаа авч байгаагаа зарлажээ. Укриан улсад парламентын сонгууль 9 сарын 30-нд болох юм. Ерөнхий сайдынхаа араас бас бусад сайдууд нь ч сонгуулийн сурталчилгааны ажил хийхээр төрөлх нутгаа зориод байгаа юм байна.
Укрианий төрийн өндөр албан тушаалтнууд амралтаа авч байгаа ч цэнхэр дэлгэцээр байнга гарах юм байна. Киев хотын телевиз улс төрчидийг дууриалган хийсэн хүүхэлдэйнүүдийг оролцуулан инээдмийн хөтөлбөр хийж эхэлсэн байна. Өнөөдөр Виктор Янукович хэвлэлийн бага хурал зарлажээ. Хамгийн сонирхолтой нь сүүлчийн мөчийг хүртэл ерөнхий сайд ямар сэдвээр ярих нь нууц байсан юм.

Эр. Мэдээж би цаашид ерөнхий сайдын албан тушаалыг наад зах нь 5 жил хаших сонирхолтой байна. Бид ирээдүйнэ эвсэлд орж ажиллах бүх үндэслэл бий.

Харин Юлия Тимошенко засгийн эрхэнд дахин гарч чадна гэдэг амлалтыг өгчээ.

Эм. Сонгуулийн дараа үнэхээр ардчилсан эвсэл бий болж чадна. Би ерөнхийлөгч Ющенкотой хамтран бат бэх эвсэл байгуулж, парламентад олонхи болж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Харин телевизийн студид цагаан бээлийтэй мужаанууд улс төрчидийн дууриамал хүүхэлдэйг ид урлаж байна.”Ч” гэдэг нэртэй улс төрийн ёгт энэ нэвтрүүлэг орой болгон 15 минутаар эфирт гарах юм байна. Нэвтрүүлгийн зохиолыг гурван хүн гаргаж байгаа бөгөөд тэд улс төрчидийн алхаа гишгэ бүрийг алдахгүй ажиглаж байж нэвтрүүлгийнхээ зохиолыг гаргадаг байна.

Эр. Нэвтрүүлгийн баатарууд бодит хүмүүс болохоор бид аль болох инээдтэй талаас нь харуулахыг хичээж байгаа.

ТОВЧ.


Өнгөрсөн шөнө Мексик улсад байгалийн хий дамжуулах 6 шугам хоолойд дэлбэрэлт болжээ. Албаны хүмүүс үүнийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж байна. Дэлбэрэлтмийн улмаас мих хэмжээний байгалмийн хий агаарт алдагдаж гал түймэр гарчээ. Дэлбэрсэн байгалийн хий дамжуулах шугам хоолойнтой ойрхон амьдардаг 12 мянган хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Энэ хорлон сүйтгэх ажиллагааны хариуцлагийг одоогоор ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна.

Унгарын цагдаа нар Европын Холбооны мэргэжил нэгт нөхөдийн хамт Еврог хэвлэх зориулалтиай өндөр нууцлаотай сайн чанарыг 8 тонн цаасыг гэмт хэрэгтнүүдээс илрүүлжээ. Европын Холбооны нэгдсэн мөнөгө тэмдэгтийг хэвлэдэг 8 тонн цаас Германы үнэт цаасны үйлдвэрээс алдагдсан юм байна. Унгарын цагдаас нар үнэт цаас хулгайлсан хэрэгт сэжиглэн хоёр хүнийг баривчилсан байна. Хар зах дээр мөнгөн тэмдэгт хэвлэдэг нэг шираэг үнэт цаас 500 мянган еврооор зарагддаг байна. Гэмт хэрэгтнүүд 50, 200 еврогийн дэвсгэртийг хуурамчаар хэвлэх гэж байсан гэж Европын Холбооны цагдаа нар үзэж байна.

Польш улсад хүчтэй аадар бороо орсны улмаас гол мөрний ус эргээсээ хальж үерлэжээ. Үерийн улмаас 2 хүн нас барсан байна. Одоо Польшийн каракув хотын орчимд байдал хамагийн хүнд байгаа юм байна. Тус хотод онц байдал зарлажээ. Цаг агаарын урвдчилсан мэдээгээр дахин хэд хоног бороо үргэлжилэн орох юм байна.

ОХУ-ын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Михаил Зурабов өндөр настануудын тэтгэвэрийн хэмжээг ойрын 2 жилд тэтгэврийн хэмжээг 70 хувиар нэмэх болсноо зарласан байна. Бас одоо ажил эрхэлж байгаа залууст зориулан тэтгэвэрийн даатгалын тогтолцоог бий болгох болсноо мэдэдсэн байна.

Шведэд орхидей цэцгийн үзэсгэлэн яармаг болж байна. Намар болж дөнгөж дэлбээгээ нээсэн байхад халуун орны цэцэгийг харах нь олн хүний сэтгэжлийг сэргээж байна гэж яармагт оролцож байгаа хүмүүс ярьцгаж байна.

Лид7. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад амарч байсан оросын жуулчид өнгөрсөн долоо хоногт түргэн урсгалтай голоор зугаалж яваа ор сураггүй алга болоод байгаа билээ. Хятадын аврахм албаныхан ямар ч дүнд хүрээгүй байгаа тул Оросын онц байдлын яамны онгоц хятадыг зорилоо.

Оросын онц байдлын яамны аврагчид алга болсон иргэдийг хайх ажилд оролцох юм. Бас ИЛ -76 онгоцоор агаарааас ажиглалт хийх юм байна. Оросын жуулчид хятадын Юрунгуш голоор аялала хийж 9 сарын 2-нд амралтын газраа эргэн ирэх төлөвлөгөөтэй байсан ч өнөөг хүртэл холбоо бариагүй байгаа юм. Алга болсон жуулчидыг хай х ажилд хятадын аврах албаны 1500 хүн оролцож байгаа юм. Цагдаа, аврах албаныханд орон нутгийн иргэд ч туслаж байгаа юм байна.
Лид8 Изриаль Палестины шинжээчид “Хоёр улс, хоёр ард түмэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах болсон байна. Энэ тухай Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар тохиролцжээ.
Изриаль, Палестины удирдагчид Иерусалем хотод уулзалт хийснийхээ дараа хоёр орны мэргэжилтнүүд хамтран ажиллах болсон тухай мэдэгдсэн байна. Изриалийн ерөнхий сайдын хэвлэлийн албанаас тараасан мэдээнд “хоёр улс, хоёр ард түмэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Изриаль Палестины удирдагчид төдийгүй ард түмний хүчин чармайлт маш чухал юм гэж онцлон тэмэдглэсэн байна. Изриаль Палестигны хооронд хэрэгжүүлэлж эхлэх энэ өтслийн эхний шатанд эдийн засаг, эрчим хүч, ундны усны хангамжын салбарт хамтран ажиллах юм байна.
Энэ өдөр
1937 оны энэ өдөрЗХУ-ын ардын жүжигчин Иосоиф Кобкон мэндэлжээ.
1968 оны энэ өдөр Битлз хамтлагийн Хэй Жуди дуу британый хит парадын нэгдүгээрт оржээ.
1973 оны энэ өдөр Чили улсад төрийн эргэлт гарчээ. Чилийн генерал Авгуцсто Пеночет засгийн эрхийг гартаа авсан байна. Төрийн эргэлтийн дараа Чилийн нийслэл хотыйн төв цэнгэлдэх хүрээлэн бөөнөөр хорих хуаран болж хувирсан юм.
2001 оны энэ өдөр Аль Кайда алан хядах байгуулагын гишүүд иргэний агаарын тэврийн онгоц барьцаалж Дэлхийн худалдааны төвийн барилгийг мөргөсөн билээ. Дэлхийн ир гүрнүүдийн геополитикийн бодлогод өөрчлөлт гарахад хүргэсэн халдлагаын үеэр 3000 хүн амиа алдсан юм.
2003 оны энэ өдөр Шведийн гадаад хэргийн сайд Анна Линд бусдын гарт амиа алджээ. Скандинавын энэ улсад улдс төрийн захиалгат аллага огт гарч байгаагүй тул олныг хирдхийлгэсэн билээ.
Үдшийн мэдээ
Лид1. 9 сарын 11 өдрийн халдагад амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлыг ажиллагаа АНУ даяар болж байна. Гашуудлыг ажиллагаа орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 46 минутад Улаанбаатарын цагаар 20 цаг 46 минутад эхэлжээ.
2001 оны 9 сарын 11-ний өдрийн өглөөний 8 цаг 46 минутад хамгийн эхний онгоц Дэлхийн Худалдааны Төвийн барилгийг мөргөсөн юм. Гашуудлын ажиллагааны үеэр амь үрэгдсэн 2750 хүний нэрийг унших юм байна. Амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг дуудах ажиллагааг 3 удаа завсарлуулж нэг минут чтимээгүй зогссоны дараа үргэлжүүлэх юм байна. Хоёр дахь онгоц Худалдааны төвийн барилгийг мөргөсөн мөчид, бас цамхаг нурсан мөчүүдэд гашуудлын ажиллагаанд оролцож байгаа бүзх хүмүүс нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл илэрхийлэх нь уламжлал болон тогтжээ. Энэ өдөр америкчууд төдийгүй манай гаригийн сая сая оршин суугчид дахин ийм харамсалтай үзйл явдалд бүү давтагдаасай гэж залбирч байна.

Лид2. Оросын ардын жүжигчин Иософ Кобзон өнөөдр 70 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэр урлагийн ертөнцөд хөл тавьсанаасаа хойш 3000 гаруй дуу дуулжээ.
Иософ Кобкон хэрвээ дуучин болоогүй бол уурхайчин болох байжээ. Тэр одоогоос 50 жилийн өмнө цэргийн алба хаасан нь түүний хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн байна. Тэрээр жирийн нэгэ байдлагч байхдаа цэргийн ансамбльд элсэн орж янз бүрийн тоглолтонд дуудах болжээ. Харин тэр өнөөдөр дууолахаас гадна дуулах өвөө шавь нартаа зааж өгдөг багш болжээ.
Эр. Би хэзээ ч алдартай болох юм сан гэж хичээж байгаагүй. Хэрвээ та хүмүүст хэрэгтэй л юм хийвэл алдпар нэр өөрөө таныг олох болно. Хамгийн гол ньхийж байгаа ажлаа үнэнчээр хий ёстой.

Дуучин Иосиф Кобзон дайны гал дүрэлзэж байгаа халуун цэг дээр ч очиж дуулж, цэргүүди йн сэтгэлийг сэргээж урам зориг өгдөг байсан байна. Бас Дубровка театр Чечений алан хядагчид 800 хүнийг барьцаалахад биечлэн очиж алан хядагчидтай хэлэлцээр хийж байсан юм.

Лид3. MTV телевизийн хөгжмийн наадам 24 дэхь удаагаа болжээ. Энэ жилийн хөгжмийн наадмын тухай мэдээллийг одоо хүргэе
Дуучин Бритни Спирс урлагийн тайзандаа эргэж ирлээ. Ингэхдээ нэлэн хэл ам дагуулж байна. 24 дэх удаагийн шагнал гардууолах MTV-ийн ёслол ажиллагаанд Бритни Сприс оролцжээ. Бритни Спирс “Надад илүү ихиыйг өгөөч” нэртэй сингл дууг гялалзсан хар өнгийн дотуур хувцастай дуулжээ. Бритниг дуулсны дараа шар хэвлэлийхэн тэр даруй л Бритнигийн дуулах ур чадварыг төдийгүй, бие хэлбэр галбирыг шүүмжилжээ. MTV-ийн шагнал гардуулах ёслолын жинхэнэ баатар нь Жастин Тимберлейк, Риана нар болсон байна. Тэд MTV-ээс хоёр шагнал хүртжээ. Бас Бейонсе Шакира нар шилдэг дуэт дуучинаар шалгарсан байна.


No comments: