2007-09-13

Дэлхийн мэдээ 2008-09-13 Пүрэв гараг

Лид1. Индонезийн Суматра аралын баруун эрэгт 8,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай бид 15 цагийн мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлсэн билээ. Газар хөдлөлтийн үер байшин барилгын нурангид дарагдаж амь үрэгдсэн хүний тоо 10 болж нэмэгджээ. Бас 100 орчим хүн нурангид дарагдан бэртэл авчээ.
АНУ ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр Суматра арлын Бенгкулу хотоос баруун өмнө зүгт 159 км ы н алсад газар хөдлөлтийн голомт нь байжээ. Гринвичийн цагаар 11 цаг 10 минутад 8, 2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Суматра арлын засаг захиргааны төв Паданга, хотод байшин барилга нуржээ. Газар хөдлөлтийн төвөөс 600 км алсад оршдог Индонезийн нийслэл Жакарта хотод ч газрын чичиргээ мэдрэгдсэн байна. Жакарта хотын тэнгэр баганадсан өндөр барилгууд ганхаж, жсан оргилуур, бассейны ус цалгиж байсныг гэрчүүд ярьсан байна. Түүнээс гадна Индонезийн хөрш зэргэлдээ Сингапурт ч газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдэж байшин барилгаас хүмүүс гарчээ. Хамгийн сүүлчийн удаа энэ бүс нутагт 2004 оны 12 сарын 25 нд газар шилгээж, далайд цунами давалгаа үүсэж байсан билээ. Одогоос 3 жилийн өмнө болж байсан гамшиг дахин давтагдах вий гэж олон сая хүний сэтгэл түгшсэн байна.
Лид.2 Өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн хүсэлтээрээ огцорсон билээ. Тэгвэл өчигдөр орой ОХУ-ын засгийн газрын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах зарлигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд Михаил Фрадковыг ажлын өрөөндөө урьж ярилцахдаа бараг 3 жилийн турш ерөнхий сайдын хариуцлагатай албыг шудрагаар хашиж, албан үүргээ нэр төртэй биелүлж байсанд талархал илэрхийлсэн байна. ОХУ-ын засгийн газрын шинэ еоөнхий сайдын албан тушаалд Виктор Зубкоовыг томилох саналтай байгаагаа Путин илэрхийлсэн байна. Өнөөдөр ОХУ-ын Төрийн ДУМ Путины санал болгосон Виктор Зубковыг ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулах юм байна. Виктор Зубков нь одоо ОХУ-ын санхүүгийн мониторингийн газар ажиллаж байгаа юм. Тэр саяханыг хүртэл Оросын улс төрд идэвхитэй оролцдоггүй, далд фронтод ажилладаг байжээ. Виктор Зубков гэж хэн гэдэг асуулт одоо дэлхийн улс төр судлаачидыг сонирхолыг татаж байна. Тэр Ленинградын хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөөд хэд хэдэн сангийн аж ахуйн даргаар ажиллаж байжээ. Ингэхдээ Түүний удирдсан сангийн аж ахуй нь Зөвлөлт Холбоот Улсын хамгийн шилдэг сангийн аж ахуй болж байсан удаатай. Виктор Зубков 90-ээд оны эхээр мужын засаг захиргааны албанд шилжин ажиллаж байжээ. 90-оны дундуур Санкт- Петербург хотын засаг даргын тамгийн газар Путиныг гадаад харилцааны хэлтэсийн дарга байхад орлогчоор ажиллаж байжээ. 2001 онд тэр сангийн сайдын нэгдүгээр орлогч болж дэвшсэн юм.

Лид3. Чилид цэргийн эргэлт гарсаны түүхэн ой болж байгаа энэ өдрүүдэд олон зуун залуучууд гудамжинд гарч дэлгүүрийн цонх шилийг хагалж, авто машиныг шатаажээ.
Нийгммийн хэв журсын алдагдуулсан залуус Саньяго хотын төв гудамжны замын хөдөлгөөнийг бүхэлд нь хааж цагдаа нарын өөдөөс эсэргүүцэол үзүүлсэн байна. Эмх замбараагүй байдлыг зогсоохын туолд цагдаагийн нэмэлт хүч гарч үймээн дэгдээгчидийн эсрэг резинен сумбай буу, нулимс асгаруулагчя хий хэрэглэсэн байна. Цагдаа үймээн дэгдээгчидийн хооронд мөргөлдөөн болох үеэр нэг цагдаа амиа алдаж хэд хэдэн хүн шархаджээ. Хууль сахиулагчид 200 гаруй залуусыг баривчилсан байна.

Лид4. Скандинавын иргэний агаарын тээврийн компаний онгоцоор нисэх нь маш эрсдэлтэй болоод байна гэж зорчигчид ярьж байна. Учир нь тус компаний онгоц Литвийн Вильнюс хотын олон улсын нисэх буудалд осолын буултыг өнөөдөр өглөө хийжээ.
Зорчигч, багийн гишүүд нийлээд, 54 хүнтэй онгоц, газардах үедээ газардах зурвасыг баруун далавчаараа мөргөжээ. Осолын буултын үеэр хэн ч бэртэж гэмтээгүй байна. Өнгөрсөн ням гаригт Скандиновын иргэний агаарын тээврийн компаний өөр нэг онгоц Дани улсын нэг хотод газардах үедээ дугуй нь хагарч баруун далавчаараа газар цохиж байсан билээ. Тухайн үед 11 зорчигч хөнгөн бэртэл авсан юм.

Лид5 Иракийн аюулгуй байдлын талаар тайлан гарч олон нийтэд танилцуулсаны дараа АНУ Ираныг бүс нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулж байна хэмээн шүүмжилсэн байна.
Иракт алба хааж байгаа АНУ-ын цэргийн генерал Дэвид Петрайз болон Багдад дахь АНУ-ын төлөөлөгч Райн Крокер нар, иракт энхийг сахиулж байгаа АНУ-ын цэргийн албан хаагчид руу халдсан халдлагад Иран оролцсон болохыг нотлон хэлсэн юм. Иракт ажиллаж байгаа нэр нөлөө бүхий хоёр албан хаагчийн хийсэн тус мэдэгдэлийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондолеза Райз, “Иракийн аюулгүй байдал сайжирч эхлэсэн нь хэн бүхний нүдэн дээр ил байгаа билээ. Харамсалтай нь Иракийн аюулгүй байдалд хөрш орны зүгээс халдаж байгаа нь харамсалтай хэрэг юм” хэмээн хэлсэн юм. Өнөөдөр орой АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, уламжлалт ёсоор бүх ард түмэндээ хандаж үг хэлж хийсэн ажлынхаа талаар тайлан тавих юм.
Бушийн үг хэлэхтэй холбогдуулан Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч ирэх зун гэхэд Жорж Буш Иракт алба хааж байгаа цэргийн тоог 30,000-р цөөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдсэн билээ. Харин түүний энэ төлөвлөгөөг Конгресст суудалтай Ардчилсан намынхан эрс шүүмжилж, Иракт хэрэгжүүлж байгаа бодлогыг стратегийн хувьд өөрчлөх ёстой болохоос зөвхөн цэргийн тоог багасгах төдийгөөр аргацааж болохгүй хэмээн мэдэгдсэн юм.
Товч.
Хятадын түргэн урсгалтай Юрункашь голоор аялаж байсан оросын жуулчид, тамирчидыг хайхаар ОХУ-ын онц байдлын яамны аврагчид хятад улсад ирээд байгаа билээ. Оросын онц байдлын яамныхан хятадад ор сураггүй алга болсон жуулчид, тамирчидын хэмхэрсэн хоёр завийг олсон байна. Юрункашь хятадын хамгийн түргэн урсгалтай гол бөгөөд зарим газраа усны урсгалын хурд нь 100 км цагт хүрдэг байна.

Иракт албан хааж байгаа Их Британий цэргүүд Иран Иракын хил дээр төвлөрч эхэлсэн байна. Иранаас Иракд орж ирж байгаа зэвсгийн нийлүүлэлтийг бүрэн зогсоох даалгаварыг английн цэргүүд биелүүлэх юм байна. АНУ ч бас Иран Иракын хилийн ойролцоо нэмэлт цэргийн хүч илгээх гэж байгаа юм байна. Өчигдөр Цагаан Ордон Иранд агаараас цохиолт өгөх төлөвлөгө гаргасан тухай албан ёсоор зарласан билээ.

8 сарын 29 нд Туркийн Анталья хотод мэндэлсэн орос хүүгийн биеийн байдал ямар байгааг үзэхээр ОХУ-ын нярайн эмч нар Антальяд хүрэлцэн ирсэн байна. 7 сартай жирмэсэн байсан орос бүсгүй Туркийн Анталья хотод амарч байхдаа гэнэт хүүхдээ төрүүлжэ. Дуту төрсөн, биеийн байдал нь сулхан байгаа нярай хүүг онгоцоор тээвэрлэх нь эрүүл мэндэд нь аюултай гэж оросын эмч нар үзсэн байна. Хорвоод мэндлээд 14 хонож байгаа бяцхан хүү Туркийн эмнэлэгт дахин 3 долоо хоног эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэж оросын эмч нар хэвлэлийнхэнд ярьжээ.

Лид6. Хар алт гэгддэг газрын тосны үнэ урьд хожид байгаагүйгээрээ огцом нэмэгдлээ. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррелль газрын тос доллар 80 болсон нь санхүүгийн ертөнцөд дуулиан дэгдээгээд байна.
Үүнээс өмнө нэг баррель газрын тос 78 доллар 77 цент хүрч дээд амжилт тогтоож байсан юм. АНУ ын газрын тосны нөөц багасаж байгаа гэдэг мэдээлэл ирсэн нь үнийн өсөлтөд шууд нөлөөлжээ. Эдийн засгийн үзүүлэлт нь өдөр бүр эерэгээр гарч байгаа Хятад, Энэтхэг гэх мэт орнуудын газрын тосны хэрэглээ зогсолтгүй өсөж байгаа нь ч түлш, шатахууны үнийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйл болсныг эдийн засагчид тэмдэглэж байна. Энэ долоо хоногийн эхээр газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 500 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэвч газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх нь үнийг тогтвортой байлгаж чадсангүй гэж шинжээчид мэдэгдэж байна. ОПЕК ийн гишүүн орнууд одоо өдөрт 900 мянган баррель газрын тос олборлодог Газрын тосны олборлолтыг 11 сарын 1 ээс хоёр хувиар нэмэгдүүлэх саналыг Саудын Араб улс гаргаж дараа нь ОПЕК ийн гишүүн 12 орон энэ саналыг дэмжсэн билээ.
Лид7. Өнөөдөр өглөө дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн бол америк долларын ханш евротой харьцах ханш огцом уналаа. Одоо нэг доллар 38 цент нэг евротой тэнцэж байна.
Бизнесийн зээлийг хөнгөвчилөхийн тулд ирэх долоо хоногоос АНУ ын холбооны нөөцийн газар зээлийг хүүг 4 нэгжээр багасгах гэж байгаа тухай цуурхал тархсаны дараа долларын ханш унажээ. Харин Европын төв банк эсрэгээрээ хүүгийн хэмжээг нэмэгдүүлэх гэж байна. Ингэснээр евро мөнгөн дэвсгэртээр хийгдэх хадгаламжын хэмжээ нэмэгдэх юм. Долларын ханшын хэлбэлзэл АНУ ын эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс их хамаардаг гэж Голден Сахч банкны ажилтан Томохиро Ивата хятадын төв телевизийн сурвалжлагчид ярьжээ. Америк долларын ханш унах болсон нь АНУ ын хөрөнгийн зах зээл дээр үүсээд байгаа хямралаас улбаатай юм. Инфлянцийн хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд АНУ ын Холбооны нөөцийн газар хүүгийн хэмжээг ийнхүү бууруулж байгаа юм. Харин америкийн зах зээл дээр зээлийн хүү нэмэгдэж, жишээ нь банкнаас зээл авч орон сууц худалдан авсан хүмүүс эцэст нь зээлсэн мөнгөнөөсөө ч их мөнгийг хүүнд төлөх болчихоод байгаа юм. Америкийн хөрөнгийн зах зээлийн энэ хямралаас болж томоохон банк ч дампуурлаа зарлаж байсан юм.
Лид8 Ираны ерөнхий сайд ОХУ-д төрийн айлчилал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа үүеэр Оросын төрийн тэргүүдтэй цөмийн зэвсэгийн талаар ярилцсан байна.
Долоо хоногийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Ираны цөмийн эрчим хүчний үйлдвэрийн төслийг амжилттай дуусгахад мөнгөн зээлийн тулалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Иран нь өөрийн цөмийн шинэ эрчим хүчний үйлдвэрээ барьж байгуулахад ОХУ-аас 1 тэрбум долларын зээл авахаар болсон юм. иймээс тус зээлийн асуудлаар Ираны дээд хэмжээний төрийн төлөөлөгчид Москва хотноо айлчилж зарим нэгэн шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Оросын тал Ираныг зээлээ цаг тухайд нь төлөхөд бүрэн баталгаа гаргаж өгөхийг хүсэж байгаа юм. Учир нь Иран улс өмнө нь авсан зээлээ хараахан төлж барагдуулаагүй байгаа гэнэ. Иран, ОХУ-ын дээд хэмжээний төлөөлөгчид, Ираны цөмийн эрчим хүчний үйлдвэрийг санхүүжүүлэх зээлийн асуудлаар маргааш үргэлжлүүлэн ярилцах юм байна.
Лид10. Ирэх 11 сарын 26 нд Лед Зиппелин хамтлагийнхан Лондон хотод тоглолтоо хийх гэж байна.
Лед Зиппелинг хамтлагийн гоцлол дуучин Роберт Плант, гитарчин Жимми Пэйж, баас гитарчин Жон Пол Жонс нар сүүлийн 19 жилд анх удаа хамтдаа тоглолт хийх гэж байгаа нь энэ юм. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөмбөрчин Жон Бонамын хүү Жейсон Бонам энэ тоглолтод бөмбөрчиний үүрэг гүйцэтгэх юм байна. Бөмбөрчин Жон Бонамыг 1980 онд нас барсаны дараа энэ хамтлаг тарсан юм. Цагтаа олон мянган залуусыг байлдан дагуулж байсан Лед Зеппилин хамтлагийнхан “Атлантик Рекордс” дуу бичлэгийн студийг үндэслэн байгуулагч Ахмет Эртиганы дурсгалд зориулан буяны тоглолтыг 20 мянган хүн багтах хийх болжээ. Тоглолтын тасалбар 125 фунт стерлинг буюу 250 долларын үнэтэй байх юм байна. Тоглолтын тасалбарыг хүссэн хүн бүхэн худалдан авах боломжгүй. Зөвхөн ахметтрибют цэг ком сайтын бүртгүүлсэн хэрэглэгчид л авах эрхтэй юм байна. Хэрвээ энэ тоглолт амжилттай болох юм бол Лед Зиппелин хамтлагийнхан аялан тоглолт хийхийг үгүйсгэхгүй байна. Тоглолтоос өмнө 11 сарын 13 нд энэ хамтлагийнхан мотершип нэртэй хамгийн шилдэг дуунуудаасаа бүрдсэн цомогий худалдаанд гаргах юм байна. Лед Зеппилен хамтлагийнхан хамгийн сүүлд 1980 оны 7 сард Берлин хотод тоглолтоо хийж байжээ.
Энэ өдөр
1766 оны энэ өдөр америкийн худалдаачин Сэмюэл УИЛСОН мэндэлжээ. Тэр англи америкийн дайны үеэр америкийн цэргүүдийг махаар хангадаг байжээ. Цэргийн ангид нийлүүлэх махаа тэр төмөр саванд хийж Юнайтед Стайтес гэж бичдэг байжээ. Харин хүмүүс үүнийг нь Сэм авга гэж тайлж уншдаг байжээ. 1961 оны 9 сарын 15 нд АНу ын конгресс Сэм Авга гэдэг америкийн бэлгэ тэмдэгийг гаргасан хүн бол Сэмьюэл Уилсон гэж тогтоол гаргаж байжээ.
1902 оны энэ өдөр Их Бритаини улсад гэмт хэрэгтнийг илрүүлэхэд хурууны хээг эд мөрийн баримт болгон ашиглажээ.
1922 оны энэ өдөр Ливи улсын Эль Азизия гэдэг газар сүүдэр талдаа цельийн 58 хэмийн халуун болж байжээ. Энэ нь цага агаарын ажиглалт хийснээс хойш ийм халуун болж байгаагүй юм байна.
1942 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргүүд Сталинград хотыг хамгаалах тулаанд орж байжээ.
1965 оны энэ өдөр Битлз хамтлагийн Yesterday синг дуу гарч байжээ.
1999 оны энэ өдөр Москва хотын Каширын гудамжинд байдаг орон сууцны байшинд дэлбэрэлт болж 124 хүн амь үрэгдсэн байна. Орон сууцны
байшинд Чечений алан хядагчид дэлбэрэлт үйлдсэн нь нотлогдсон юм.
Үдшийн мэдээ
Лид9. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авахаас Европын Холбоо татгалзаж байна. Учир нь Их Британи улсад үхрийн шүлхий өвчин гарчээ.
Лондон хотоос холгүй байдаг Суррей гүнлэгт үхрийн шүлхий өвчний шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Их Британий мал эмнэлэгийн албаныхан халдварт өвчин гарсныг албан ёсоор нотолжээ. Өвчний голомт Лондоноос холгүй байдаг Эгхем гэдэг дагуул хотын Милтон Парк фермд байгаа юм байна. Энэ үхрийн ферм нь өнгөрсөн найман сард шүлхийн вирус алдагдсан эрдэм шинжилгээний лабратороос 10 Км алсад байдаг юм. Үхрийн шүлхийн өвчин илэрсэн Эгхема хотын эргэн тойроны 10 км газар хөл хориог тогтоожээ. Мал эмнэлэгийн албаныхан халдвар авсан байж болзошгүй бүх малыг устгалд оруулж эхэлсэн байна. Их Британий Суррей гүнлэгээс гадна Норфолк гүнлэгт өөр нэг хөл хорионий бүсийг тогтоожээ.
малыг устгалд оруулж эхэлсэн байна. Үхрийн шүлхийгээр өвчилсөн байж болзшгүй шинж тэмдэг Шотландын нэгэн фирмээс бас илэрсэн тухай РИА новости уламжиллаа.
Лид1. Дуучин Майкл Жексоны 1995 онд гаргасан "You Are Not Alone" дуу нь түүний бүтээл биш гэж Брюссель хотын шүүх тогтоол гаргажээ. Энэ хит болсон дууны аяыг нь Эдди Ван Пассель, Дэнни Ван Пассель гэдэг Бельгийн ах дүү ихэр залуус 1993 онд зохиосон юм байна.
Саяханыг хүртэл You Are Not Alone дууны аяыг америкийн хөгжмийн зохиолч Роберт Келли зохиосон гэж үздэг байсан юм. Хит болсон дууны аялгууг зохиосон ихэр ах дүү хоёр сүүлийн 12 жилийн турш өөрсдийнхөө эрхийг хамгаалах гэж цөхрөлтгүй хичээсний эцэст ийнхүү саяхан санасандаа хүрч чаджээ. Гэхдээ Брюссель хотын шүүхийн шийдвэр зөвхөн Бельги улсад хүчин төгөлдөр байх тул цаашид зохиогчын эрхийг дэлхий даяар хамгаалах асуудалд санасаны зоргоор амар хялбар бүтэхгүй бололтой.
Лид2. Франкфурт хотод олон улсын автомашины үзэсгэлэн яармаг нээгджээ. Энэ удаа төмөр хөлөг үйлдэрлэгчид хурд хүчээс гадна байгаль орчинд хамгийн хор хөнөөл багатай машинаараа өрсөлдөж байна.
Франкфуртын энэ удаагийн автомашины үзэсгэлэн яармагт америкчууд бензин, ус төрөгч, цахилгаанаар ажилладаг шинэ загварын машиныг санал болгож байна. Харин европын үйлдвэрлэгчид хүлэмжийн хийг маш бага ялгаруулдаг гэсэн тодотголтой бензинээр ажилладаг машиныг санал болгожээ.
Лид3 Зэрлэг байгалийг хамгаалах олон улсын сангаас түгшүүр төрүүлсэн мэдээллийг тараасан байна. Хэрвээ хүн байгаль орчинд хайр найргүй хандсан хэвээр байх юм бол тоо толгой нь багассан олон зуун төрлийн араатан амьтан, ургамал бүр мбөсөн устаж үгүй болохын ирмэг дээр тулж ирээд байгаа юм байна.
Зэрлэг байгалийг хамгаалах олон улсын сангаас мөхлийн ирмэгт ирээд байгаа амьтадын жагсаалтыг жил бүр гаргадаг юм байна. 2007 оны энэ жагсаалтад горрилла, орангутан гэх зэрэг сармагчингуудын нэр багтжээ. Учир нь сүүлийн 25 жилд орангутан, гориллагийн тоо толгой 60 хувиар багассан байна. Энэ нь тэдний амьдрах орон зай болох ой модыг их хэмжээгээр сүйтгэсэнтэй шууд холбоотой юм байна.Сумартри арал дээр л гэхэд өнөөдрийн байдлаар ердөө 7300 орчим орангутан байгаа гэнэ. Газар тариалан эрхлэх зорилгоор ой модыг тайрч хаясан нь сармагчингуудын өсөлтөд сөрөгөөр нөлөөлжээ. Сумартра арлын оришн суугчид орангутаны махыг бас хүнсэндээ хэрэглэх болжээ. Зэрлэг байгалийн хамгаалах сан 41 мянган зүйлийн амьтан ургамалын өсөлт үржилт, тоо толгойд судалгаа хийгээд 16 мянган зүйл нь мөхлийн ирмэг дээр байгааг тогтоосон байна. Энэ нь одоо манай дэлхий дээр байгаа хоёр нутагтан амьтдын гуравны нэг нь, мэрэгч амьтдын дөрөвний нэг нь, найман шувуу тутмын нэг нь, нийт ургамалын далан хувь нь бүр мөсөн устаж үгүй болох аюулын өмнө тулж ирсэн гэсэн үг юм байна. Хятадын Шар мөрний цэнгэг усны дельфиныг хамгийн сүүлд 2002 онд судлаачид харж байжээ. Үүнээс хойш энэ төрлийн дельфин дахин үзэгдээгүй юм. Хятадын аж үйлдвэрийнхэн бохир ус, хог хаягдалаа голын усанд шууд нийлүүлсэнээр дельфинууд устаж мөхөх шалтгаан нь болсон гэж эрдэмтэд таамаглаж байна. Зэрлэг байгалийг хамгаалах сангийн гаргасан зөвлөмжид хүрээлэн байгаа орчнийг хамгаалах ажилд засгийн газар, төрийн бус байгуулагууд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ.

No comments: