2007-09-25

Дэлхийн мэдээ 2007-09-25 Мягмар гараг

Лид1. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмаденижад Колумбын их сургуульд ирж үг хэлсэн байна. Түүнийг энэ америкийн Колумбын их сургуульд үг хэлэхээр яьвах замд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Ираны төрийн тэргүүн Колумбын их сургуулийн эрдэмтэд, оюутануудтай уулзалт хийхдээ хэд хэдэн анхаарал татсан мэдэгдэл хийжээ. Колумбын их сургууулийн ерөнхийлөгч Ли Боллинжер Ираны төрийн тэргүүнээс Изриалийн оршин тогтнохыг хүлээн зөвшөөрөх үү гэж асуусан байна. Гэвч Махмуд Ахмединижад энэ асуултад бүрэн дүүрэн хариулт өгөхөөс татгалзжээ. Харин холокостын талаар хэлэхдээ энэ асуудлыг цаашид нарийн судлах хэрэгтэй. Хэн ч холокостын талаар нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа гэж тайлбар хийжээ. Ираны төрийн тэргүүний лекцийг 700 орчим хүн сонсжээ. Ихэнхи америкчууд Ираны ерөнхийлөгчийг Колумбын их сургуульд урих хэрэггүй байсан гэж үзэж байлаа. Иран улс цөмийн зэвсэгтэй болох зорилготой байгаа гэж АНУ-ын эрх баригчид үздэг бол Иран улс үүнийг эрс үгүйсгэдэг юм. Ираны төрийн тэргүүн Дэлхийн Худалдааны Төв байсан газрыг үзэхийг хүссэн ч АНУ-ын албаны хүмүүс түүнд тэнд очихыг зөвшөөрөөгүй байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализай Райс алан хядлагыг санхүүжүүлдэг байж болох улсын төрийн тэргүүнийг тэнд очуулах шаардлагагүй гэж хэлжээ. Ираны ерөнхийлөгч НҮБ-ийн ерөнхий асамблейн хуралдаанд үг хэлэхээр Нью-Йорк хотод ирсэн юм. Америкад ирсэн өдрөө Махмуд Ахмединижад хэвлэл мэдээллийнхэнд хандан АНУ-тай дайтахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн юм.
Лид2. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан байна. ОХУ-ын засгийн газрын зарим сайдууд өөрчлөгджээ.
Бас засгийн газрын харъяа загас агнуур, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн хороог нэмж байгуулсан байна. Дмитрий Медведев, Сергей Иванов нар шадар сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайд Герман Греф огцорчээ. Эдийн засгийн хөгжлийн сайдаар түүний нэгдүгээр орлогч Эльвира Набиуллина ьтомилогдсон байна.Сангийн сайдын орлогч байсан Татьяна Голикова эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд болжээ. Бүс нутгийн хөгжлийн яамыг Дмитрий Козак тэргүүлэх блсон байна. Тэр өмнөд тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхэт төлөөлөгчөөр ажуиллаж байсан юм. Оросын ерөнхий сайдын санаачлагаар засгийн газарт загас агнуур, хүүхэд залуучуудын асуудал эрхэлсэн хороог нэмж байгуулсан байна.Ерөнхийлөгч Путин засгийн газрын танхимын гишүүдтэй биечлэн уулзаж шинээр томилоглдсон сайд нарыг нэжрлэжээ. Михаил Фрадков 9 сарын 12-нд ерөнхий сайдынхаа албан тушаалаас огцорсон бөгөөд түүний Виктор Зубков ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдсон юм. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Анатолии Сердюков нь шинэ ерөнхий сайдын хүргэн тул албан тушаалаасаа огцрохыг хүссэн ч Путин түүнийг албан тушаалаас нь огцруулах эсэх талаар эцсёийн хариуга а өгөөгүй байна. ОХУ-ын засгийн газрын бүрэлдэхүүн хоёр эмэгтэй сайдтай болсон нь анхаарал татаж байна. Үүгээрээ Путин хүйсийн тэгш байдлыг хангахад анхаарал тавьж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.
Лид3. Өнөөдөр японы шинэ ерөнхий сайд томилогдоно. Либерал Ардчилсан намын дарга болсон Ясуо Фукуда ерөнхий сайд болох нь тодорхой гэж ажиглдагчид хэлж байна.
Шинко Абэгийн засгийн газар мөнгө санхүүтэй холбоотой хэл аманд тасралтгүй өртөж байсан юм. Шинко Абэгийн засгийн газрын нэг сайд нь амиа хорлож, гурван сайд нь хөрөнгө мөнгөтэй холбоотой хэрүүл маргаанд өртсөн нь Шинзо Абэг огцрохоос өөр аргагүй байдалд хүргэмсэн билээ. Шинзо Абэ 9 сарын 13-нд огцорхоо мэдэгдсэн даруйдаа эмнэлэгт хүргэгдсэн билээ. 53 настай Шинзо Абэ сэтгэл санааны гүн хямралд орсон байна гэж эмч нар мэдээлж байлаа. Бас ходоод гэдэсний хямралаас болоод тэр 5 кг туржээ.Өнөөдөр Японы парламент үинэ ерөнхий сайдаа томилно. Шинзо Абэгийн орыг энэ жил 71 настай Японы туршлагатай улс төрч, элит гэр бүлээс гаралтай Ясуо Фукуда авна.
Лид4. Бирмийн эрх баригчид жагсаал цуглаан хийж байгаа лам нарыг эсэргүүцлийн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, эс тэгвээс хүч хэрэглэх болно гэж сүрдүүлсэн байна.
Бирмийн шашны асуудал эрхэсэлн сайд засгийн газрын мэдлийн телевизээр үг хэлэхдээ лам нар буддын шашны сургаал, номлолоос гажиж байгааг анхааруулсан байна. Буддын шашны тэргүүн далай дам Бирмийн эрх баригчлдад хандан лам нарын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалжээ. Далай лам ардчилалыг улс орондоо тогтоохоор чармайж байгаа лам нарыг дэмжиж байгаагаа хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Бирм улсын эсрэг хориг арга хэмжээ тогтоох бодолтой байна. Ардчилалыг хумин боогдуулж байгаа Бирмийн эрх баригчдад АНУ цаашид виз олгохоос татгалзна гэж Цагаан Ордонны төлөөлөгч уламжилж байна. Бирмд болж байгаа лам нарын жагсаалыг тус улсын иргэд ч дэмжиж байгаа юм байна. Өчигдөбр болсон жагсаалд 100 мянган хүн оролцжээ. Бирмийн зэвсэгт хүчнийхэн одоогоор жагсагчидын эсрэг хүчя хэрэглээгүй ч цаашид цэргүүдийн тэвчээр алдагдаж зэвсэг хэрэглэхийг үгүйсгэх аргагүй юм гэж Би Би Си-ийн Бирм пахь сурвалжлагч онцлон тэмдэглэж байна. 1988 онд Бирмд цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид жагсаал хийх үеэр засгийн газрын цэргүүд хүч хэрэглэж 3000 хүнийг алж байжээ. Бирм улсад 1962 оноос хойш цэргийн дэглэм оршин тогтнож байгаа юм.
Товч.
Хүнд жингийн боскийн дэлхийн аварга Майк Тайсон Аризона мужын Меса хотын шүүхэд мэдүүлэг өгөхдөө мансууруулах бодис хэрэглэдэгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр мансуурлын байдалтай байхдаа машин жолоодож цагдаагийгн машин мөргөжээ.


ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Изриалийн гадаад хэргийн сайдтай Нью-Йорк хотод уулзалжээ. Хоёр орны сайд нар уулзалтынхаа үеэр иргэд харилцан зорчих журмын талаар ярилцаж тодорхой үр дүнд хүрчээ. Орос Изриалийн иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсон байна

Лид5. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмертийг үл хөдлөх хөрөнгө хэрхэн олж авсаныг нь тогтоохоор мөрдөн байцаах ажил эхэлжээ. Израилийн хууль сахиулах байгуугын олж авсан мэдээгээр бол Эхуд Ольмерт 325 мянган доллараар байшин худалдан авчээ.
Энэ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр байшин худалдан авсан гэсэн үг юм байна. Иймээс тансаг орд харшыг хямд үнээр хэрхэн өөрийн болгосныг нь Изриалийн прокурорын газар сонирхож эхэлжээ. Изриалийн ерөнхий сайд үл хөдлөх хөрөнгө шудрагаар өөрийн болгож авсан гэж хэлээд хэрвээ шаардлагатай бол мөрдөн байцаах ажилд чадах чинээгээрээ туслах болно гэж хэлсэн байна. Үлр хөдлөх хөрөнөтэй холбоотой мөрдөн байцаалт нэлээн хэдэн сар үргэлжилж болзошгүй юм байна. Хэрвээ Эхуд Ольмерт хуль бус санхүүгийн гүйлгээх хийсэн нь нотлогдох юм бол тэр огцрох нь дамжиггүй юм.

Лид6 Энэ 9р сард ВВС Worldын олон нийттэй харилцах албанаас дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд хэн буруутай вэ гэсэн санал асуулгыг явуулсан байна. Тус санал асуулгад оролцсон нийт оролцогчдын дийлэнхи хувь нь, дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд хүн төрлөхтөн өөр буруутай хэмээн үзсэн байна.
Дэлхийн 21 улс оронд явуулсан санал асуулганд нийт 22,000 гаруй хүн оролцсон бөгөөд тэд нэгэн дуугаар дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийт нэгдсэн нэг хэлэлцэлд хүрч тууштай хамтран тэмцэх нь зөв зүйтэй арга хэмээн хэлсэн байна. ВВСийн явуулсан санал асуулганд оролцогсодын 79 хувь нь, “хүн төрлөхтөний буруутай үйл ажиллагаа буюу хүн төрлөхтөний хөгжил дэвшилийн үрээр бүтээгдсэн аж үйлдвэржилт болон тээврийн хэрэгсэлүүд нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийн гол буруутай” хэмээн хэлсэн байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаар явуулсан санал асуулгыг дэлхийн мэдээллийн томоохон хэрэгсэл болох ВВС, Глобскан компани болон Мэриландын Их Сургуулийн Олон Улсын бодлого зохицуулалтын хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн гол буруутан нь хүн төрлөхтөн өөрөө гэсэн дүгнэлтийг Их Наймын уулзалтаар гаргасан бөгөөд одоо хүчирхэг гүрнүүд байгаль орчинд ээлтэй технологийг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа билээ. “Эх дэлхий бидний гэр” гэсэн уриан дор өндөр хөгжилтэй хүчирхэг гүрнүүд байгальд ээлтэй техник технологийг ядуу буурай орнуудад ч мөн нэвтрүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаж эхлэсэн юм. Энэ Даваа гарагт НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ки Мүүн бид одоо маргах бус харин хийж үр дүнг нь үзэх цагтай учраад байна хэмээн хэлсэн билээ.
Лид7 Өчигдөр Их Бритианы Хөдөлмөрийн намын бага хурал болсон юм. Хөдөлмөрийн намаас ерөнхий сайдад сонгогдсон Их Бритианы ерөнхий сайд Гордон Браун, өөрийн намын бага хурал дээр анх удаа ерөнхий сайдын хувиас үг хэллээ.

Өөрийн намын бага хурал дээр Их Бритианы ерөнхий сайд Гордон Браун, улс орны дотоод болон олон улсын хурцадмал асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Түүнийг хэлсэн үг бүрийг Хөдөлмөрийн Намын гишүүд нь халуун алга ташилтаар хүлээн авч байсан. Энэ намар болох танхимын ерөнхий сонгуулийн өмнө өөрийн намын рейтинг өндөрсгөхийн тулд Их Бритианы ерөнхий сайд үг хэлж байна хэмээн улс төр судлаачид үзэж байгаа юм. Их Бритианы ерөнхий сайд Гордон Браун, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн найдвартай байдлыг хадгалах, Нортерн Рок банк санхүүгийн хямралыг шийдэхэд голчлон анхаарч ажиллахаас гадна Бритиан иргэнд Бритиан ажлын байр гэх уриан дор бүх иргэдийг ажлын байраар хангах алхамуудыг юун түрүүнд хийхээ амласан юм. Түүнчлэн тэрбээр Ойрхи Дорнодын хурцадмал асуудлыг шийдэхэд мөн Дарфурт амар амгалан байдлыг тогтооход Их Бритианы үүрэг асар чухал гэдгийг онцлон дурьдаж байсан билээ.
Энэ өдөр
1711 оны энэ өдөр Манжын эзэнт улсын эзэн хаан ЦЯНЬЛУН мэндэлж байжээ. Манжын хаан Цяньлун төрийн эрх барьж байхдаа Бирм, Вьетнамыг хараат улсаа болгож, газар нутгаа тэлж байжээ. ая.
1881 оны энэ өдөр хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Лу Синь төржээ.
1906 оны энэ өдөр оросын хөгжмийн зохиолч Дмитрий Дмитриевич ШОСТАКОВИЧ төрсөн байна.
1909 оны энэ өдөр Парис хотод олон улсын нисэх загварын үзэсгэлэн нээгджээ.
1949 оны энэ өдөр ЗХУ-д цөмийн туршилт хийж байжээ.
1966 оны энэ өдөр Польшийн телевизээр Нохотой 4 танкчин оонм ангит киноны нэгдүгээр ангийг үзүүлж байжээ.
Үдшийн мэдээ
Лид1. Сүүлийн үед хүмүүс интернэтийг өдөр тумтын амьдралдаа ашиглах болсон билээ. Интернэтэд холбогдож компьютер ширтэх дуртай хүмүүс ганцаардлагдмал болдог талаар зарим эрдэмтэд дүгнэлт хийсэн байдаг. Тэгвэл испаний эрдэмтэд хүн гадаад ертөнцтэй шууд харьцахгүй байх нь ямар үр дүнд хүрдэгийг тодруулахаар сонирхолтой туршилт хийж байна.

Туршилтад сайн дураараа оролцож байгаа залуу 24 настай Даниэль Мукарасель гдэг залуу 10 хоногийн турш гадаад ертөнцөөс тусгаарлагдсан орчинд амьдрах юм. Түүнд зөвхөн интернэтэд холбогдсон комьютер л өгчээ. Тэр туршилтын хугацаанд хүссэн хэмжээгээрээ интернэтд сууж болох бөгөөд ингэхдээ интернэтээр дамжуулан бусад хүмүүстэй харьцаж, хоол унд захиалж авч болох гэнэ. Даниэль 10 хоногийн турш өдрийн тэмдэглэл хөтөлж, ямар мэдрэмж өөрт нь төрж байгааг бичиж байх үүрэгтэй гэнэ. Дараа нь эрдэмтэд түүнийг өдрийн тэмдэглэлийг судалж, эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.


Лид2.Америкийн нэгдсэн улсын авто машин үйлдвэрлэгчдийн холбоо Женерал Моторс кампанитай хэлэлцээр хийх асуудал нь бүтэлгүйтсэний дараа ажилчид нь ажил хаялт зарласан байна.

Энэ үйл явдал нь 1976 оноос хойш гэрээ хэлэлцээрийн улмаас Америкийн нэгдсэн улсын авто машин үйлдвэрлэгчид орон даяар ажил хаялт зарлаж байгаа анхны тохиолдол юм.Ажилчид хэлэлцээр хийх товлосон хугацаа өнгөрөхөд Америкийн нэгдсэн улс дахь Женерал Моторс кампанийн үйлдвэрийн гадаа жагсаал хийсэн байна. Америкийн нэгдсэн улсын авто машин үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Рон Жетэлпингэр ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд Женерал Моторс кампанитай хэлэлцээрт хүрч чадна гэдэгтээ итгэж байгаагаа мэдэгджээ. Үйлдвэрийн эзэд ажилчиддаа өгдөг тэтгэвэр болон эрүүл мэндийн даатгалын хэмжээг багасгаж , энэ хэмнэлтийнхээ хөрөнгөөр Америкад удахгүй гарах гэж байгаа автомашины шинэ загвартаа хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна.
Энэ шийдвэрээс шалтгаалаад бямба гаригт болсон хэлэлцээр амжилтгүй болсон юм.Женерал Моторс кампани ажил хаялтыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд америкийн нэгдсэн улсын авто машин үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн Женерал Моторсын 73.000 ажилчдын гэрээ 9н сарын 14ний баасан гаригт дууссан байна.


No comments: