2007-09-06

Дэлхийн мэдээ 2007-09-06 Пүрэв гараг

19 цаг
Лид1. Нэгдсэн Үндэстний Байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Судан улсын Дарфур муж дахь дүрвэгсэдийн хуаранд хүрч ирэхэд олон мянган хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанаас болж Нэгдсэн Үндэстний байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга зарим нэг уулзалтаа цуцалж, ажлын хуваариа ялимгүй өөрчилжээ. Суданы Дарфур мужид хүчирхийлэлийг зогсоохын тулд Африкийн холбоо болон Нэгдсэн Үндэстний байгуулагын 26 мянган цэнхэр дуулгатан тун удахгүй ирэх гэж байгаа юм. Сүүлийн 4 жил үргэлжилж байгаа хямралын үеэр энэ мужид 200 мянган энгийн номхон иргэн амь насаа алджээ. Бас олдон сая хүн орон гэрээ орхиж дүрсэгч болсон байна. Бан Ги Мун Дафур мужид энхийг сахиулагчидыг ирүүлэх хугацааг сөргөлдөж байгаа орон нутгийн жижиг бүлэглэлийн толгойлогч нартай тохиролцох зорилгоор айлчлал хийж байгаа юм. Бан Ги Муны очсон Дурфур муж дахь Эль Фашира дүрвэгчидийн хуарангийн нөхцөл байдал маш хүн гэж Би Би Си мэдээлж байна. Суданы ихэнхи дүрвэгчид хөрш зэргэлдээ улс орон руу явахыг хүсдэг байна. Одоогийн байдлаар 500 мянган Суданы иргэн Египет, Изриаль улсад хууль бусаар амьдарч байна. Суданы дүрвэгсэдийг хууль ёсоор хүлээн авахад бэлэн байгаагаа Изриаль улс мэдэгджээ. Изриалдийн ерөнхий сайд Эхуд Ольмерт 6 сар тодорхой тооны дүрвэгч Суданаас авах боломжтой гэж хэлж байсан юм.
Лид2. АНУ-ын батлан хамгаалах яамны стратегийн Б-52 бөмбөгдөгч онгоц хээрийн сургуулилтийн үеэр жирийн тэсрэх бөмбөг авч явах ёстой байсан ч анзааргагүй байдлаасаа болоод цөмийн цэнэгт хошуутай бөмбөг авч явжээ.

8 сарын 30-ний өдөр цөмийн бөмбөгтэй онгоц Хойд Дакотаас Лузиана муж хүртэл нисжээ. Уг цөмийн цэнэгт хошуутай бөмбөгийн дэлбэрэлтийн хүч нь Хиросомо хотод хаясан атомын бөмбөгнөөс 39 дахин их байжээ. Хэрвээ цэргийн хээрийн сургуулитийн үеэр нисэгч нь энэ бөмбөгийг хаясан бол маш эмгэнэлтэй байдалд хүрч болох байлаа. Болсон хэрэг явдлын талаар цэргийн өндөр дээд албан тушаалтнууд болон Австралди улсад айлчёлал хийж байгаа ерөнхийлөгч Жорж Бушт мэдэгдсэн байна.
Эр. АНУ-ын иргэдэд хандаж хэлэхэд энэ хэрэг явдлаас болж айж сандарах хэрэгггүй. Болсон хэрэг явдлыг судлаж ажлын хэсэг байгуулагдсан. Цэргийн онгоцыг маш туршлагатай нисэгчид жолооддог юм.
Лид3. БНАСАУ, Японы харилцааг хэвийн болгох асуудлаарх хоёр талын уулзалтын эхний өдрийн хуралдаан өчигдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өндөрлөжээ.
Хойд Солонгосын асуудлыг энхийн замаар шийдвнэрлэх 6 талт хэлэлцээрийн хүрээнд энэ уулзалтыг зохион байгуулж байна. Зургаан талт хэлэлцээрт Хятад, Япон, БНАСАУ, БНСУ, АНУ, ОХУ багтдаг юм. Өчигдөр Улаанбаатар хотод Япон улс, Хойд Солонгосын талууд уулзахдаа дайны төлбөрийн асуудлышг хөнджээ. 1910-1945 оны хороонд Япон улс солонгосын хойгийг эзлэн түрэмгийлсэн. Үүнийхээ төлөө тнөхөн төлбөр өгөх ёстой гэж Пхеньян шаарддаг байна. Харин үүний хариуд Японы тал 1970-аад оны үед хойд солонгосын тусгай албаныханд хулгайлагдан японы иргэдийн асуудлыг бүрэн шийдэгдэхээс нааш хоёр орны харилцаа хэвийн болох тухай яриад нэмэргүй гэдэг байр суурийг Япончууд баримталж байна. Энэ шалгааны улмаас зургаан талт хэлэлцээрт Поныг оролцуулахгүй байхыг Хойд Солонгосын тал нэг биш удаа санал болгож байлаа.
Лид4. Жижиг оворын онгоцоор богино хугацааны аялалд гараад ор сураггүй алга болсон АНУ-ын иргэн Стив Фосетийг олох эрэлд хайгуулын ажил үиргэлжилж байна. Тэр даваа гаригаас хойш ор сураггүй болоод байгаа юм. Аврах албаныхан нисдэг тэрэгээр түүний ниссэн чиглэлд олон арван удаа үзлэг хийжээ.
Эрлийн багийнхан 600 квадрат миль буюу ойролцоогоор 1500 квадрат км газар хайгуулын ажлыг гүйцэтгэж байна. Эрлийн ажлыг хүндрүүлж байгаа хамгийн гол бэрхшээл нь ямар зүгт тэр ниссэн нь тодорхой бус байгаа юм. Зарим эх сурвалжууд Стив Форссетийг өмнө зүгийгн зорин ниссэн гэж хэлжээ. Салхиний хурд их байсан нь хайгуулын онгоц нам доор нисэхэд түвэг болж байсан юм. Харин одоо цаг агаарын байдаол сайжирсан тул онгоц эрлийн ажлаа хийх бололцоогоор хангагдаж байна.
Эм. Стив Форссет ямар ч хүнд байдлаас гарч чаддаг хүн. Би түүнийг эсэн мэнд байгаа гэдэгт итгэж байна.
Стив Фоссет олон зуун удаа дэлхийн дээд амжилтйг тогтоож байсан адал явдөлд дуртай аялагч гэдгээрээ дэлхийд алдаршжээ. Тэр 3 удаа дэлхийг тойрон аялаж байсан юм. Агаарын бөмбөлдөгөөр дэохийг тойрох аялалынхаа үеэр тэр золтой л амиа алдаж байгаагүй юм.
Эр. Тэр аялалынхаа явцад хүнлд байдалд орж байсан амь гарч байсан.
Тэр энэ удаа дэлхийн нисэх онгоцн хурдыг шинэчлэн тогтоох нислэг хийх газраа хайхаа үзамд гарсан гэж эхнэр нь хэлжээ. Жижиг оврын онгоцоор 1233 км цаг хурдалж байсан тохиолдол байдаг бөгөөд тэр энэ дээд амжилтыг шинэчлэн тогтоохыг хүсэж байжээ.
Лид5. Польшийн зохиолч Кристиан Балу одоогоос 7 жилийн өмнө бизнес эрхэлдэг нэг хүний амь насыг хохироож байжээ.Тэр хүний амь егүүтгэсэн тухайгаа ном болгон бичсэн юм байна. Үүнийг нь гярхай уншигчид тааварлан улмаар цагдаа нарт хандсан байна.
7 жилийн өмнө гэмт хэрэг гарахад цагдаа нар хангалттай баримт олж чадаагүй тул мухардалд орж байжээ. Зохиолч Кристиан Балу хүний амийг хороохдоо хийсэн үйлдэлээ өөрийнхөө шинэ романд нэг бүрчлэн бичжээ.
Эм.Заримдаа цагдаа нар мухарлад орох үед гэмт хэрэгтэн өөрөө өөрийгөө илчилдэг тохиолдол байдагийг нэг жишээ нь энэ юм.
Зохиолч хардалтаас бол хүний амийг хохироосон бөгөөд амиа алдсан бизнесмэн нь зохиолчын эхнэртэй амрагийн холбоотой байжээ. Аллага үйлдсэн зохиолч амьдралынхаа 25 жилийг шоронд өнгөрүүлэх болж байна.

Товч

Дуучин Мадоннагтийн гэрт мэргэжлийн шинжээчид иржээ. Дуучин Мадонна, түүний нөхөр Ричи нар шинээр хүүхэд үрчлэн авах хүсэлтээ гаргасан бөгөөд Дэвид Банд гэдэг Малави хүүг эрүүл аюулгүй орчинд өргөмөл хүүхдээ өсгөж чадах эсэхийг нь судлахаар гэрт нь үзлэг хийжээ. Одоо өргөж авах гшэж байгаа Дэвид Банд хүү Малавийн нэгэн асрамжын газар хүмүүжиж байгаа юм байна.

Данийн Копенгаген хотын нэгэн сүмд их хэмжээний галын дөлийг харж болно. Гэьвч хэн ч үүнд балмагдаж, гал унтраагчидыг дуудсангүй.Учир нь Даний хоёр зураач тусгай эффект ашиглан галын дөлийг зохиомолоор үүсгэж чаджээ. Копенгаген хотын энэ сүмд одоогоос 300 гаран жилийн өмнө их галт түймэр гач байжээ. Уг үйл явдлыг эргэн дурсах зорилгоор зураачид үүнийг хийсэн юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Индонез улсад хийх айлчлалаа эхэлнэ. Зүүн өмнөд Азийн бүс нутгийн энэ улс ОХУЦ-ын худалдааны томо түнш юм байна. Зөвхөн энэ онд Орос Индонезийн худалдааны бараа эргэлт 600 сая долларт хүрчээ. Цаашид талууд худалдааны эргэлтийг нэмэгдүүлж жилд нэг тэрбум долларын худалдаа хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сансрын технологи, эрчим хүч, холбоо харилцаа, нисэх үйлвэр, цөмийн эрчим хүчний салбарт ч Индонез улстай хамтран ажиллах болоцоотой гэж Оросын төрийн тэргүүн Индонез руу нисэхээсээ өмнө хэлжээ.

Нүүрний үрчлээг багасгах шинэ аргийг АНУ-д бодож олжээ. Эмэгтэйчүүд нүүрэндээ үрчлээгүй байхын тулд иогийн дасгалыг удаан хугацаагаар хийх хэрэгтэй юм байна. Нүүрний иог хийхэд биеийн иогийн адил байнгийн давтамж, тэвчээр хэрэгтэй гэж мэргэжилнүүд хэлж байна. Үрчлээ багасгах энэ дасгалыг хийснийд дараа нүүрний арьс торгомсог, зөөлөн болдог байна.

Лид6. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын тусгай албаныхан нэг турк, хоёр германы иргэний баривчилжээ. Тэд Пакистан улсад байрлагда “Лалын Жихадын холбоо гэдэг” бүлэглэлийн алан хядагчидыг бэлтгэх баазад бэлтгэгджээ.
Германы ерөнхий прокурор Моники Хармсийн хэлснээр баривчлагдсан гурван хүн Аль Кайда бүлэглэлтэй нягт холбоотой гэдгийг нь аль эрт мэдсэн тул тэдний үйлдэл бүр тусгай албаныханы анхаарлын төвд байсан юм байна. Хууль сахиулагчидын хэвлэлд зориулан тараасан мэдээнд энэ гурванм хүн Франкфурт хотын онгоцны бууудал, бас Раймштайн дахь АНУ-ын цэргийн базад халдлага хийхээр бэлтгэж байжээ. Түүнээс гадна тэд Германы нутаг дэвсгэр дээр байгаа америкийн төрийн болон олон нийтийн байгуулагууд, германд ажиллаж амьдарч байгаа америкийн иргэдэд халдахаар бэлтгэж байжээ.

Лид7. Италийн дуурийн алдарт дуучин Лучана Павароттигийн эрүүл мэндийн байдал эрс дордсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна.
Энэ жил 71 настай дуучин Павароттигийн бөөр нь үйл ажиллагаа болсон болсон тухай эмч нар хэлж байна. Тэр ухаан алдсан тул сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна Алдарт дуучин 8 сарын 25-нд Италийн Модена хотын эмнэлэгээс гарчээ. Тухайн үед биеийн байдал нь сайжирсан гэж мэдээлж байсан юм. Лучано Павариттогийн гэр бүлийнхэн түүний эрүүл мэндийн байдлын талаар алдбан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. 2006 оны 6 сард Лучано Паваритто ходоодны шархлаа, хорт хавдар туссан нь илэрч байжээ. Тэр хагалгаа хийлгэж хорт хавдараасаа салсан юм. Гэвч 2007 оны 8 сард тэр дахин эмнэлэгийн өрөөний мухар сахих болжээ. Лучано Павариттогийн биеийн байдал муудсан мэдээлэл дэлхийн даяар цацагдсаны дараа Италийн төр засаг дуурийн алдарт дуучинд Италийн урлаг соёлд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Төрийн өндөр дээд медалиар шагнах болсноо зарлажээ. Шагнал гардуулах ёслол дээр алдарт дуучин өөрөө оролцоно гэдэгт итгэл төгс байгаагаа Италийн солёны сайд илэрхийлжээ.
Лид8. Бидний дөнгөж сая хүлээн авсан мэдээгээр Италийн дуурийн алдарт дуучин тенор хоолойтой Лучано Паваротти нас барсан байна. Тэр Италийн хойд зүгт байдаг Модена гэдэг төрөлх хотдоо амьсгал хураалаа гэж Би Би Си телевиз дамжууллаа. Дуучин Паваротти гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээлэлд гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ долоо хоногт дуучин Лучано Паваротти засгийн газрынхаа хүндэт шагналыг хүртэх болсон тухай тус улсын соёлын сайд мэдэгдэж байсан юм. Одоо үзэгч танд дараагийн мэдээгээ хүргэе. АНУ-ын Вашингтон хотод Конгрессийн байшингийн гадаа ягаан өнгийн хувцасаар ижилссэн олон арван хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийжээ.
Тэд Иракын дайныг санхүүжүүлэхээ зогсоохыг энэ хүмүүс хууль тогтоогчидоос шаардаж байгаа юм байна. Эрх баригчид энэ жагсаал цуглаанд тун тайван хаднсан бөгөөд гудамжаар явж байсан заримм нэг хүмүүс тэднийг багт наадам зохион байгуулж байна гэж андуурсан тохиолдол ч гарчээ.
Лид9.Бразилийн хөлбөмбөгийн багийн санхүүгийн үйл ажилагааг тус улсын хууль сахиулах байгуулага шалгаж байна.
Учир нь Лондон хотод амьдардаг Оросын иргэн Борис Березовский бохир мөнгө угаахдаа Бразилийн хөлбөмбөгийн багийг ашигласан байж болох талтай гэнэ. Бразилийн банкин дахь Борис Березовскийгийн дансыг хаажээ. Бразилийн цагдаа, прокуор Интерполд хандан Борис Березовскийг баривчилахад хамтран ажиллахыг хүссэн байна.
Энэ өдөр
1729 оны энэ өдөр Германы гүн ухаантан Мозес Мендельсон төрж байжээ. Түүнийг германы Сократ гэж хочилдог юм.
1766 оны энэ өдөр английн физикч Жон Дальтон мэндэлжээ. Тэр атомын жингийн хүснэгтийг гаргаж, бас өнгө ялгаж чаддаггүй байх харааны согог байдагийг 1794 онд илрүүлж байсан хүн юм.
Одоогоос 485 жилийн өмнө буюу 1522 оны энэ өдөр Португалийн далайчин Фернан Магелланы удирдсан дэлхийг тойрох аялал өндөрлөж байжээ. Тэд аялалынхаа хугацаанд Атлантын болон Номхон далайг холбосон хоолойг нээж Патагони арлыг олжээ.
Роберт Пири дэлхийн хойд туйлд хүрсэн хамгийн анхын хүн юм. Тэр зорилогодоо хүрсэнээс хойш яг 5 сарын дараа Лабрадор дахь Индиан Харбор тосгонд хүрч энэ тухайгаа утасаар мэдээлж байжээ.
1974 оны энэ өдөр Зүүн Сибирь, Алс Дорнодыг холбосон төмөр замыг барих ажил эхэлжээ. БАМ гэдэг товчлол нь монголоор Байгаль Амурын зам гэсэн утгатай юм.

1991 оны энэ өдөр ЗХУ ын Төрийн Зөвлөлийн хуралдаанаар Балтийн тэнгисийн эргийн Латви, Литва, Эстони улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргажээ.

Мөн 1991 оны энэ өдөр Ленинград хотын нэрийг өөрчилжээ. Энэ хотод Санкт-Петербург гэж хуучин нэрийг нь эргүүлэн өгсөн байна.


Үдшийн мэдээ

Лид1. Хүний үр хөврөлийг эрдэм шинжилгээний туршилт хийх зорилгоор ашиглахыг зарчимын хувьд зөвшөөрч байгаагаа Их Британий үр тогтоолт, үр хөврөл судлалын хороо мэдээлжээ.
Хүний үр хөврөлийг эрдэм шинжилгээний судалгаанд ашиглахаасаа өмнө тусгай хүсэлт гаргах хэрэгтэй юм байна. Хэрвээ хүний үр хөврөлийг судалгаанд ашиглахыг зөвшөөрөх юм бол Альцгеймер гэх мэт хүнд өвчнийг анагаах арга замыг олох бололцоо нээгдэж байна гэсэн үг юм. Гэвч зарим хүмүүс хүн, амьтны үр хөврөлийг ашиглах нь маш эрсдэлтэй хэрэг гэж үзэж байна. Туршилтад ашигласан хүний үр хөврөлийг 14 хоногийн дотор устгах байхаа эрдэмтэд амлаж байна. Одоо эрдэмтэд үргүйдэлтийг эмчлэх үед хэрэглэсэн үр хөврөлийг судалгаандаа ашигладаг ч эдгээр үр хөвөрлүүд нь чанарын хувьд тааруухан байдаг гэнэ. Лондон их сургуулийн Их Британий хатан хааны нэрэмжит коллеж, бас английн Ньюкаслагийн их сургуулийн эрдэмтэдийн баг хүний үр хөврөлийг судалгаандаа ашиглах хүсэлт гаргаад байгаа юм байна. Эрдэмтэдийн хүсэлтийн хариуг албаны хүмүүс ирэх 11 сард өгөх юм байна. Цаашид Их Британий хууль тогтоох байгуулагынхан хүний үр хөврөлийг судалгаа шинжилгээнд ашиглах асуудлыг нарийн зохицуулсан хууль батлах шаардлага зүй ёсоор гарч байна гэж мэдэгджээ. Их Британий засгийн газар хүний үр хөврөлийг судалгаанд ашиглахыг бүр мөсөн хориглохоор оролдож байсан билээ. Гэвч эмч, өвчтөнүүдийн шахалт эрх баригчидийг байр суурийг өөрчилхөд хүргэжээ.
Лид2. ОХУ-ын Москва хотод болж байгаа олон улсын номын үзэсгэлэн яармагт оролцогчид эхнээсээ зохион байгуулагчидын зүгээс шагнал хүртсэн байна.
Михаил Рощины “Баатрууд өөрөө ирдэг” нэртэй ном оны шилдэг зохиолоор шалгарсан байна. Хамгийн шилдэг орчуулгын яруу найргын номоор орчуулагч Ольга Седаковагийн хөрвүүлсэн “Би хэрхэн хувирсан бэ” нэртэй Кавзказын яруу найрагчидийн шүлгийн цоморлиг шалгарсан байна. Москвагийн номын яармагийн үеэр нийтдэ э наймагн номинациаар шагнал гардуулдаг юм байна.
Лид3.Венецийн кино наадмын хамгийнс анхын алтан арслан шагналын эзэн тодорчээ.
Энэ жилийн хамгийн анхны Алтан Арсланг америкийн кино найруулагч Тим Бартон дэлгэцийн урлагт орулсан хувь нэмэрийнхээ төлөө хүртсэн байна.
Тэр “Зуl сарын өмнөх шөнө”, “Пикассо”, “Том загас” зэрэг олон арван уран сайхны кинонуудыг найруулсан юм. Тим Бартоны олон кинонд гол дүрд нь тоглосон жүжигчин Женни Дейф түүнд шагналыг нь гардуулжээ. Найруулагч Тим Бартон одоо аймшигийн төрөлд багтах, мюзикл кино бүтээж байгаа бөгөөд шинэ киноных нь нээлт ирэх 12 сард болох юм байна.
Лид4 Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж байгааг сануулж Герман Чехэд цас орсон тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Гэнэт их цас орсон нь цанын бааз ажиллуулдаг хүмүүсийг баярлуулсан байна.
Намрын эхэн сар гарч байхад гэнэт цас орсон нь өвөлийн идэш тэжээл малдаа бэлтгэж амжаагүй байсан олон арван фермерүүдийг сандаргасан бол цанийн баазын эзэдийн магнай тэнэгэр байна. Учир нь өнгөрсөн жил цаг агаар дулаан байснаас цас бараг ороогүй юм. Өнгөрсөн жил Германы цанын баазын бизнес эрхлэгчид алдагдалтай ажилласан бол энэ жил цас эрт орсноор энэ алдагдалаа нөхөж чадна гэж найдаж байгаа юм байна.

No comments: