2007-09-21

Дэлхийн мэдээ 2007-09-21 Баасан гараг

Лид1. Дэлхийн хамтын нийгэмлэг Ираны улсыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах шийдвэр гаргатал нь ятгаж дөнгөнө байхаа гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хэлсэн байна.
Францын гадаад хэргийн сайдын хийсэн мэдэгдэлийн талаар Жорж Буш өөрийн байр суриа илэрхийлсэн байна. Хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол эдийн засгийн хувьд тусгаарлагдмал байдалд орох болно. Гэхдээ Ираны тал ийм байдал өөрийгөө хүргэхгүй байхаа гэж найдаж байна. Бидний гол холбоотон Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа. Ираны улс олон улсын хамтын нийгэмлэгтэй тохиролцох уу эсвэл дайтах уу гэдгээ сонгох болж байна гэж Жорж Буш мэдэгджээ. Өнөөдөр нэгдсэн үндэстний байгуулагын аюулүйн зөвлөлийн гишүүн орнууд мөн германы төлөөлөгчид хамтран Ираны эсрэг ямар арга хэмжээ авах талаар ярилцах юм байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози телевизэд ярилцлага өгөхдөө ямар ч асуудалд тэвчээр алдагдана гэж бий. Ираны эсрэг хатуу арга хэмжээ авах ёстой гэж хэлжээ.
Эр. Иран улс атомын бөмбөгтэй болохоор хичээжбайгаа нь илэрхий байна. Тэдэнд ийм боломж өгч болохгүй гэж би үзэж байна. Дайн гэдэг бол хамгийн эцсийн арга зам. Эхлэд яриа хэлэлцээр хий, дараа нь эдийн засгийн хориг тогтоох хэрэгтэй. Хэрвээ эдгээр аргуул үр дүнгээ өгөхгүй бол илүү хатуу ара хэмжээ авахыг шаардах болно.
Францы гадаад хэргийн сайд дайн гэдэг үгийг хэлсэн бол ерөнхийлөгч Николя Саркози энэ үгийг хэрэглээгүй ч Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хатуу байр суурьтай байгаа гэдгээ нотолжээ. Дараагийн долоо хоногт Нью Йорк хотод болох НҮБ ийн Ерөнхий Ассамблейн хуралдаанаар Ираны асуудлыг хэлэлцэх юм. Энэ хуралдаанд Ираны төрийн тэргүүн биечлэн оролцох юм байна. НҮБийн индэрээс Ираны ерөнхийлөгч цөмийн хөтөлбөрийнхөө талаар ямар үг хэлэхийг дэлхий нийтээрээ хүлээж байна.

Лид2. Аль кайда бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладен Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафыг засгийн эрхэс түлхэн унагаахын тулд тэмцэхийг бүх мусульманчуудад хандан урилжээ.

Пакистанд ерөнхийлөгчийн сонгуулийн төвийг зарласан өдөр Аль Кайдагийн толгойлогч Усама Бен Ладены шинэ бичлэг интернэтэд тавигджээ. Усама Бен Ладен сүүлийн гурван жилийн турш ор сураггүй байснаа энэ 9 сараас эхлэн тогтмол дуу дүрс бичлэгээр мэдэгдэл хийж интернэтээр цацах болжээ.
Первез Мушараффыг засгийн эрхээс түлхэн унагаах нь мусульман шашинтнуудын ариун үүргийн нэг байх болно гэсэн Бен Ладены дуу хоолойг архивийн хуучин дүрсэн дээр эвлүүлэг хийж интернэтээр цацжээ. Өчигдөр Аль Кайдагийн хоёр дахь хүн гэгддэг Айман Завахиригийн мэдэгдэл иентернэтийн нэгэн сайтал бас тавигдсан байсан юм. Аль Кайдагийн хоёр лидерийн аль аль нь өөрсдийн мэдэгдэлдээ Пакистаны улаан сүмд бослого гаргаж байсан оюутнуудыг нэр дурьдсан байсан нь нэлээн анхаарал татаж байна. Аль Кайда бүлэглэлийн энэ заналхийлсэн мэдэгдэлд огтхон ч цочирдохгүй байна гэж Пакистаны зэвсэгт хүчний төлөөлөгч хэлээд сонгуулийн үед аюулгүй байдлыг хангаж чална гэж амалсан байна. Пакистан улсад ерөнхийлөгчийн сонгууль 10 сарын 6 нь болох юм. 9 сарын 27 гэхэд бүх нэр дэвшигчид бүртгүүлсэн байх ёстой гэнэ. Пакистан улс төрийн тэргүүнээ бүх ард түмний санал хураалтаар бус, парламентын гишүүдийн саналаар сонгодог юм байна.
Лид3. АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Изриаль Палестины удирдагчидтай уулзсан байна.
зриалийн тал Газын зурвас бол бидэнд дайсагнасан газар нутаг гэж нэрлээд байсан юм. Хатагтай Кондализа Райс Изриалийн ерөнхийлөгч Шимон Перестэй ярилцсаны дараа Иордан голын баруун эрэгт хүрч, Палестины лидер Махмуд Аббастай уулзжээ. Энэ жилийн сүүлээр Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах зориглоор Кондализа Райс Изриаль Палестинд айлчлал хийж байгаа нв энэ юм. Палестины зэвсэгт дайчид Изриалийн нутаг руу пуужингаар харвасны хариуд Газын зурваст нийлүүлж байгаа түлш шатахууны хэмжээгээ хязгаарлана гэж мэдэгдсэн юм. Нэгдсэн Үндэстний Байгуулага ч сөргөлдөж байгаа талуудад хандан олонм улсынс эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөхийг анхааруулж байна. бас Изриальд Газын зурвасыг дайсагнасан газар нутаг гэж үзэж байгаа байр сууриа эргэж харахыг уриалсан байна.

Лид4. Өнөөдөр НҮБ аас дэлхийн энх тайвны өдрийг тэмдэглэж байна. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ өдрийг тохиож байгаатай холбогдуулан дэлхийн бүх улс орны ард түмэнд хандан хүчирхийлэлээ зогсоохыг уриалжээ.
Бас зэвсэгт мөргөлдөөний үеэр золиос болж амиа алдсан хүмүүсиын дурсгалыг хүндэтгэж орон нутгийнхаа цагаар үд дунд болох үед нэг минут чимээгүй зогсохыг хүссэн байна. Энэ жилийн Дэлхийн энх тайвны өдрийг НҮБ ийнНью Йорк дахь төв байранд ёслол төгөлдөөр тэмдэглэж байна. НҮБ ийн энхийн элч Майкл Дуглас, Жейн Гудалл, Эли Уэйзел нар “Дэлхийн энх тайвны хонхыг” цохих юм байна. Үүний дараа Бан Ги Мун тус байгуулагын шинэ энхийн элчийг нэрийг зарлах юм байна.
Лид5. Америк долларын евротой харьцуах ханш түүхэнд байгаагүйгээр уналаа. Одоо нэг америк доллар нэг евро 40 центтэй тэнцэж байна.
АНУ ын “Холбооны нөөцийн газар” лхагва гаригт зээлийн хүүг бууруулсны дараа долларын ханш унаж эхэлсэн юм. АНУ ын холбооны нөөцийн газар цаашид ч зээлийн хүүг буурулах арга хэмжээ авна гэж мэдэгдэж байгаа юм. АНУ ын санхүүгийн энэ байгуулагын тэргүүн Бен Бернанке АНУ ын банкны зээлийн асудлаар илтгэл тавихдаа энэ тухай хэлсэн билээ. Харин Европын Төв банк зээлийн хүүг нэмэгдүүлж байгаа юм байна. Европын орнууд эдийн засгийн өсөлт нь еврогийн ханш чангарах шалтгаан болж байгаа гэж мэдээлж байна. Долларын ханш унаж байгаа нь хоёр үр дагавартайгэдгийгн эдийн засагчид тайдбаоаж байна. Нэгдүгээрт Европын орнууд руу худалддаг барааны үнэ хямдарна. Ингэснээр европчуудад хэмнэлттэй. Хоёрдугаарт долларын ханш унаж, еврогийн хаш нэмэгдсэнээр европт үйлдвэрлэдэг барааны үнэ өсөж европын холооны гадаад худалдаа муудах юм.
Товч
ОХУ ын парламентын сонгууль 12 сарын 2 нд болох юм. Сонгулийн өмнөх бэлтгэл ажил одоо ид өрнөж байна. Тус улсын сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудаас сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс, бичиг баримтыг хүлээн авч эхэлжээ. Сонгуулийн ерөнхий хороонд хамгийн түрүүнд Оросын Ардчилсан нам бүрдүүлсэн 580 хавтас материалаа өгсөн байна.Оросын Ардчилсан намаас Төрийн ДУМ ын сонгуульд 100 хүн нэр дэвшиж байгаа юм байна.

ОХУ ерөнхийлөгч Владимир Путин одоо төрийн ДУМ д төлөөлөлтэй, удахгүй болох парламентын сонгуульд оролцох намын дарга нарыг хүлээн авч уулзах юм байна. Сочи хотод болж байгаа Эдийн засгийн чуулга улзалтад оролцож байгаа оросын төрийн тэргүүн Владимир Путин оросын Либерал Ардчилсан Намын лидер Владимир Жириновскийтой уулзсан байна.
Ленинград мужын атомын цахилгаан станц дээр иргэний хамгаалалын бэлтгэл хийжээ. Хэрвээ атомын цахилгаан станцид гэнэтийн аваар гарвал ойролцоох Сосновой Бор хотын иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх зааварчилгааг өгчээ. Атомын цахилгаан станцитай ойрхон байдаг хотод иргэний хамгаалалтын сургуулилтийг жил бүр хийдэг юм байна.
Лид6. Манай урд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганьсу мужидцаг агаар хүйтэрч их хэмжээний цас гэнэт оржээ. Хятадын Ганьсу мужид хамгийн сүүлд 30 жилийн өмнө цас орж байсан юм байна.
Хятадын хамгийн зөөлөн уур амьсгалтай Ганьсу мужид нэг хоногийн дотор орсон цас 5 смийн бүрхэвч үүсгэжээ. Намар бүү хэл өвлийн улиралд ч Ганьсу мужид цас ордоггүй юм байна. Гэнэт орсон цас энэ мужын газар тариалангийн салбарт үлэмж хэмжээний хохирол учрулаад байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна. Нутгийн таричид ургац хураалтадаа бэлтгэж байжээ. Гэтэл одоо тэд энэ жил ургац авах нь эргэлзээтэй боллоо.
Лид7. Венесуэль улсад авто машины ослын дараа ухаан орохгүй олон хоносон залууг эмч нар нас барсан гэж үзээд моргод хийжээ. Шүүх эмнэлэгийнхэн түүнд задлан хийх үед үхсэн гэж тооцож байсан залуу ухаан орсон байна.
Аймшигтай авто олсыг дараа 33 настай энэ Венесуэль залуу ухаан орохшүй байжээ. Түүнд залан хииж байх үед маш хүчтэй өвдөлтийг мэдэрсэн залуу ухаан орсон байна. Тэр нүдээ нээгээд залдан хийж байсан мсэс заслийн ширээнээс олго үсрэн босож хонгилд зогсож байсан эхнэр рүүгээ гүйсэн байсан. Харин эхнэр нь эр нөхөр нь өөдөөс нь гүйж явааг хараад нүдэндээ ч итгээгүй байна.
Лид8. Одоогоос 3 долоо хоногийн хятадын Юранкушь голоор аялаж байгаад ор сураггүй алга болсон оросын тамирчидаас нэгий нь эсэн мэнд олжээ.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Юранкушь голоор аялаж байсан ОХУ-ын тамирчид осолдож бүгд амь үрэгдсэн гэж аврах албаныхан үзэж байсан юм. Хятад, Оросын аврах албаныхан цөхрөлтгүй эрлийн ажлыг үргэлжүүлсний үр дүнд гурван тамирчины цогцосыг олж байлаа. Гэтэл өнөөдөр оросын нэг тамирчныг амьд мэнд олсон байна. Тамирчин Александр Зверевийг аврагчид хяталдын Хотан хотод нисдэг тэрэгээр авч иржээ. Тэр 25 хоногийн турш ямар ч хоол ундгүй орь ганцаараа ойд байжээ. Одоо өөр 2 хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Энэ өдөр
1792 оны энэ өдөр Францын үндэсний зөвлөл эзэн хаан 6-р Людовикийг засгийн эрхээс түлхэн унагаажээ.Үүнээс хэдэн сарын дараа түүнийг цаазаар авчээ.
1979 оны энэ өдөр ЗХУ-ын Дээд Зөвлөл Хилчидийн өдрийг тэмдэглэж байх тогтоол баталсан байна.Өнөөдөр Дэлхийн Энх тайвны өдөр. НҮБ-ийн Ерөнхий Ассамблей 2002 оноос эхлэн жмил бүрийн 9 саоын 21-гний өдрийг дэлхийн энх тайвны өдөр болгон тэмдэглэх тогтоол баталж байжээ.

2 comments:

Anonymous said...

chi yadaj bichleguudee angilchihaach

MEDE NEWS said...

Сайн байна уу. MEDENEWS мэдээллийн сайтад зочилдог танд баярллаа. Даяаршлагдаж байгаа энэн дэлхий ертөнцөд хором мөч бүр маш олон үйл явдал болж өнгөрч байгаа билээ.MEDENEWS блогт дэлхий дахинд болж байгаа зарим үйл явдлыг л нийтэлдэг гэдгийг та анзаарсан байхаа. Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэмт хэрэг, техник технологийн салбарт болж байгаа бүх мэдээг орчуулж, цаг алдахгүй блогт оруулж мэдээлэх нь их цаг хугацаа, гадаад хэл, олон улсын харилцааны мэдлэгтэй олон хүний хүч шаардах нь ойлгомжтой билээ. Мэдээг ангилах нь маш зөв санал байна гэж бодож байна. Харамсалтай нь надад цаг бага байдаг тул ангилал хийж амждаггүй юм аа. Цаашид энэ талаар бодолцож үзнэ гэдгээ мэдэгдэж байна. MEDENEWS блогт тогтмол орж мэдээ уншдаг хүндэт уншигч танд баярллаа.
MEDENEWS.BLOGSPOT.COM