2007-09-03

Дэлхийн мэдээ 2008-09-03 Даваа гараг


Лид1. Хойд Солонгос энэ оны сүүл гэхэд цөмийн бүх байгууламжаа хааж битүүмжлэхийг амалж байна. Энэ тухай Женев хотод Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргийн орлогч Кристофер Хилл хойд солонгосын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсний дараа мэдэгдсэн байна.
Цөмийн байгууламжыг бүгдийг нь битүүмжлэх үйл явцыг хэрхэн гүйцэтгэхийг энэ 9 сард Хятадад болох зургаан талт хэлэлцээрийн үеэр ярилцах юм байна. Энэ оны 2 сард болсон зургаан талт хэлэлцээрийн үеэр хэрвээ барууны орнууд эдийн засгийн тусламж үзүүлэх юм бол Пхеньян цөмийн хөтөлбөрөө зогоож болох гэж мэдэгдсэн юм.
Бүгд Найрамдах Солдонгос Ард Улс бүх цөмийн байгууламжынхаа тухай дэлгэрэнгүй тайлан гаргаж үйл ажиллагааг нь 20074 оны эцэс гэхэд зогсооно гэж амласан гэж Кристофер Хилл хэлжээ. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсныхаа хариуд хойд солонгос эдийн засгийн тусламж авахаас гадна АНУ-ын гаргасан алан хядлагын санхүүжүүлдэг гэж үздэг улс орнуудын жагсаалтаас нэрээ хасуулах юм. Олон улсын хамтын нийгэмлэг хойд солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг байнга уриалдаг ч харамсалтай нь тус улсын эрх баригчид энэ тал дээр шийдвэртэй байж чадахгүй байгаа юм. 2005 онд Хойд Солонгос цөмийн зэвсэгээс татгалзах болно гэж амлалт өгч байсан ч өнгөрсөн жил цөмийн туршилт хийж байсан билээ. Хойд Солонгос бүсё нутгийн орнуудтайгаа ч эв түнжин муутай байна. 1970 оны дундуур японы 13 иргэнийг хойд солонгосын тусгай албаныхан хулгайлснаа хүлээн зөвшөөрч тэдний 5-ийг нь эх орон руу нь буцаасан. Харин бусад хүмүүсийг нь нас барсан гэж тайлбарлаж байгаа ч тэдний үхлийг нотлох баримт гаргаж өгөхгүй байна. Хулгайлагдсан иргэд, бүс нутгийн тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэх Япон, Хойд Солонгосын албаны хүмүүсийн уулзалт тун удахгүй Монголын нийслэл Улаанбаатар хотод болох юм. Улаанбаатарт болох энэ чуулга ужлзалтаас гарах шийдвэрт Вашингтон өндөр ач холбогдол өгнөх болно гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Хилл онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн байгаа бол Иран улс үүнээс эсрэг байр суурьтай байна. Нэгдсэн Үндэстний байгуулага Ираны эсрэг хориг арга хэмжээ тогтоосон ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэж Ираны эрх баригчид мэдэгдэж байна.

Цөмийн зэвсэг, цөмийн эрчим хүч гарган авахад ашигладаг гол түүхий эд ураныг баяжуулдаг центрифуг төхөөрөмжтэй болж чадлаа. Бид одоогийн байдлаар 3000 центрифуг төхөөрөмжтэй болсон. Долоо хоног бүр шинээр нэгийг суурилуулж байгаа гэж Ираны төрийн тэргүүн хэлжээ. Дэлхийн их гүрнүүд янз бүрийн хориг арга хэмжээ тогтоож, биднийг мохооно гэж бодож байгаа бол эндүүрэл гэж Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединажад мэдэгджээ. Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг санаархаж байгаа гэж барууны орнууд таамаглаж байгаа бол Ираны эрх баригчид энэ бол цэвэр хардлага. Бид цөмийн эрчим хүчийг энхийг зориглоор ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдэж байгаа юм.


Лид3. Иракын өмнөд хэсгийн Басра хотоос холгүй байдаг цэргийн баазаас Их Британи улс цэргүүдээ гаргаж эхэлжээ.

Басра хот дахь Саддам Хусейны өргөө байсан газар 550 цэргийн албан хаагч байрладаг юм байна. Тэд Басра хотын нисэх онгоцны буудлаас холгүй байрдадаг цэргийн хуаранд очих юм байна. Их Британий зэвсэгт хүчний командлал цэргүүдээ төвлөрүүлж эхэлсэн нь Иракаас цэргийн албан хаагчидаа эргүүлэн татах үйл явцын эхлэл гэж ажиглагчтид үзэж байна. Экс дарангуйлагч Саддам Хусейны ордоныг Иракын цэргүүд хамгаалалтад авсан юм байна. Энэ мөчөөс эхлэн Их Британий цэргүүд ажиглагчын байр суурьтай байх юм байна. Сүүлийн нэг жилд их британий цэргүүд иракчуудын хяналтад гурван мужыг шилжүүлэн өгчээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун цэргийн адбан хаагчидаас Иракаас гаргаж дуусгах хугацааг нэрлээгүй байна.

Лид4 Өнөөдөр дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд хамгийн ихээр өртөж байгаа тив бол яах аргагүй Австрали юм. Үүнтэй холбоотойгоор Австралийн ерөнхий сайд Жон Ховард, Азийн орнуудын удирдагчдад хандан, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шинэ арга зам олох тухай уриалга гаргалаа.
Ирэх долоо хоногт АПЕК буюу Ази Номхон Далайн Орнуудын Эдийн Засгийн Хамтын Нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалт болох юм. Уг уулзалтыг тохиолдуулан Австралийн ерөнхий сайд Жон Ховард, хүлэмжийн хийг багасгахад чиглэсэн шинэ арга замыг зайлшгүй хайж олох хэрэгтэйг сануулллаа. Хүлэмжийн хийг багасгах олон улсын Киотогийн протоколд хөгжингүй орнуудаас ганцхан Австрали болон АНУ нь л гарын үзэг зурж нэгдэн ороогүй байгаа юм. Иймээс дэлхийн цаг уур судлаачид, Австрали болон АНУын байр суурийг байнга шүүмжилж байдаг билээ. Ирэх долоо хоногт АНУын ерөнхийлөгч Жорж Буш, ОХУын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчид Синдейд уулзаж дэлхийн цаг уурын өөрчлөлт, чөлөөт худалдаа болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээр хийх болно.
Эр: Бид дэлхийн чөлөөт худалдааны асуудал төдийгүй, цаг уурын өөрчлөлттэй эрчимтэй тэмцэхэд урт хугацааны уян хатан цогц арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
хэмээн Австралийн Синдей хотод зохиогдох дээд хэмжээний уулзалтыг тохиодуулан Австралийн ерөнхий сайд Жон Ховард хэлсэн юм. Энэ удаа зохиогдох АПЕК буюу Ази Номхон Далайн Орнуудын Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн хүчирхэг гүрнүүдийн удирдагчид цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх гэрээнд гарын үзэг сурах болно гэж ажиглагчид үзэж байгаа билээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтанд дэлхийн 22 орны төрийн тэргүүд болон албаны хүмүүс оролцох юм байна. Сиднейд зохион байгуулагдах дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдал болон хамгаалалтанд зориулж Австралийн засгийн газар 169 сая Австрали доллар зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Лид5. Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас, сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Палестины ерөнхийлөгчийн энэ алхам нь, түүний тэргүүлдэг Фатахыг Хамасын эсрэг турихарж байгаа хэрэг хэмээн улс төр судлаачид үзэж байгаа юм.
Дүрс: Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас, Рамаллах хотын баруун эрэгт Европийн Холбооны гадаад бодллого хариуцсан дарга Явиер Соланатай уулзах үеэрээ сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах болсоноо мэдэгдсэн байна. Европийн Холбооны гадаад бодллого хариуцсан дарга Явиер Солана энэ жилийн сүүлээр, Ойрхи Дорнодын энх тайваны асуудлаар болох олон улсын бага хурлыг тохиолдуулан Палестин болон Израйлын удирдагч нартай, уулзан ярилцаж байгаа нь энэ юм. Энэ долоо хоногийн Бямба гарагт Ойрхи Дорнодын асуудлаарх Дөрвөл буюу Квартетын тусгай төлөөлөгчөөр томилогдоод байгаа Их Бритиныы ерөнхии сайд асан Тони Блэйр Палестинд айлчилах юм. Палестины ерөнхийлөгчийн санал болгож байгаа сонгуулийн шинэ хуулийн дагуу, Палестинчууд сонгууль ямар нэгэн намын харьяалалгүйгээр оролцох боломжтой болох гэнэ. Өнгөрсөн 6р сард Палестины улс төрийн Фатах болон Хамасын хооронд багагүй тэмцэл өрнөж, тус тэмцэлийн эцэст Газын зурвасыг Хамас нь өөрийн эрх мэдэлдээ авч чадсан юм. Палестины одоогийн ерөнхийлөгч Махмуд Аббас нь Фатах бүлгийг толгойдог юм. Иймээс түүний гаргаж байгаа сонгуулийн шинэ хуулийг Хамас бүлэг төдийлөн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэнэ. Палестины удирдагчдын мэдэгдэж байгаагаар сонгуулийн шинэ гэрээг хийх ерөнхийлөгчийн зарлига аль хэдийн гарсан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэвлэгдэн олон нийтэд танилцуулж эхлэх юм байна.
Товч.
ОХУ-ын Буриадын өөртөө засах оронд өнөөдөр өглөө рихтерийн шаталбараар 5,6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв Северобайкальск хотоос өмнө зүгт 75 км алсад Байсан гэж Дорнод Сибирийн газар хөдлөлтийг судлах төв мэдээлжээ. Газар хөдлөлтийн үеэр хохирол учирсан эсэх тухай мэдээлэл хараахан ирээгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2007 оны 12 сарын 2 өдөр төрийн ДУМ-ын сонгууль явуулах зарлигт гарын үсэг зурсан байна. Оросын төрийн тэргүүний зарлиг “Российская газета” сонинд хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болж сонгуулийн сурталчилгааны ажилд эхэлдэг юм. ОХУ-д сонгуулийн эрхтэй 104 сая иргэн бий.
Лид6. АНУ-ын батлан хамгаадахын яам Ираныг гурван өдрийн дотор буулгаж авах төлөвлөгөө гаргажээ. Энэ тухай өнөөдөр их Британий «
Санди Таймс» сонинд бичсэн байна.
Билц криг нэртэй энэ төлөвлөгөөний дагуу АНУ улс Ираны 1200 орчим объектод агаараас цохилт өгөх юм байна. Гэхдээ цөмийн байгууламжууд руу нь бөмбөг хаяхгүй байх гэнэ. Ираны цөмийн байгууламжуудыг устгах гэж оролдох нь ямар ч үр дүнгүй байх болно. Учир нь иран улсын цөмийн барилга байгууламжуудын ихэнхи нь газар доор байдаг юм байна. “Ираны сэдэв”сүүлийн үед АНУ-ын анхаарлын төвд байгаа юм. Иран улс Иракын газар нутаг дээр орон нутгийн алан хядагчидыг ашиглан аль хэдийнэ АНУ-ын эсрэг тулалдаж байгаа гэж Цагаан ордныхон үзэж байна.
Лид7. Номхон далайд дахин шинэ хар шуурга дэгдлээ. Феликс нэртэй хар салхинд 5-р зэрэглэлийн ангилалд багтаажээ. Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу хар салхиний учруулаж болох аюулаас нь шалтгаалан 5 ангилдаг юм.
АНУ-ын хар салхи судлалын төвөөс хамгийн сүүлд тараасан мэдээлэлд даваа гаригийн өглөөний 10 цагт Феликс хар салхи 249 км цагийн хурдтайгааар Венесуэль улсыг чиглэж яваа юм байна. Федикс хар салхи Карибын тэнгисийн Антилийн арлуудыг дайран өнгөрчээ. Аадар бороо дагуулсан хар салхиний үер Антилийн арлуудад цахилгаан эрчим хүчний шугам тасарсан байна. Маргааш гэхэд энэ хар салхиний хурд нэмэгдэж Никарагуа улсын эрэгт хүрэх юм байна. Цаг уурын албаныханы тооцоолсноор Феликс хар салхи төв америкийн Белиза аралд хүрээд хүчээ алдах юм байна. Гэвч хар салхиний чиглэл хөдөлгөөнийг нарийвчлан тооцоолох ямар ч арга байдаггүй тул огцом чиглэлээ өөрчилөхийг үгүйсгэхгүй байна.
Лид8. Иракад үүсэн бий болоод байгаа асуудлыг Персийн булангаас мянган км тэртээх Венец хотод ярьцгааж байна. Ингэх болсон шалтгаан нь Венецийн кино наадамд оролцож байгаа найруулагч Брайн де Палмын шинэ уран бүтээл болжээ.
Найруулагч Брайн де Пальм өөрийн шинэ бүтээлээ бодит үйл явлаас сэдэвлэн хийжээ. Иракт очиж алба хааж байгаа америк цэргүүдийн тухай амьдралыг үзүүлсэн энэ кинонд Иорданы хааны гэр бүл ч зургаа авахуулжээ. Бас интернэтэд байрлуулсан дүрс бичлэгийг ч нэлээн ашиглажээ.
Эр. Иракт байгаа цэргүүдийн өөрсдийнх нь авсан дүрс бичлэгтэй олон арван сайтууд байдаг. Иймд дүрсний чанар янз бүр байж болох юм. Хэрвээ дүрсний чанар муу бол маш бодит зураг гэж ойлгож болно. Хүмүүс бүх үнэнийг харууулах нь миний гол зорилго байсан.
Энэ киног 5 сая доллараар бүтээжээ. Кино зургийг 18 хонгийн дотор авч америкийн хамгийн шилдэг өмгөөлөгчидөөс ч зөвлөгөө авчээ. Учир нь дараа нь Иракт алба хааж байгаа цэрэг эрсийн ар гэрийнхэн нь гомдол гаргахаас сэргийлсэндээ ийм алхам хийжээ. Хамгийн голл нь энэ кинонд телевизийн мэдээгээр үзүүлж харуулдаггүй дүрсийг оруулжээ.
Эр. Киноы төгсөл хэсгийг би өөртаө нэлээн цензур тавьж засаж өөрчилсөн. Гэхдээ Иракыг орхиж дайнд цэг тавих хэрэгтэй гэдэг санааг үлдээсэн нь хамгийн чухал. Өнгөрсөн жилийн Венецийн кино наадамд 9 сарын 11- өдрийн аймшигт халдлагын тухай хоёр кино гарч байлаа. Харин одоо киночид Иракын асуудлыг анхааралдаа авах цаг болсон гэж үзэж байгаа бололтой. Холливуудад ч бас иракын дайны тухай найман киног шинээр бүтээх гэж байгаа юм. Найруулагч Брайн де Пальмын киноноос гадна Иракын асуудлыг хөндсөн “Эллагийн хөндий” нэртэй өөр нэг кино байгаа юм. Энэ кинонд Томми ли Жонс, Сьюзан Сарандон, Шарлиз Терон нар тоглдожээ. Иракаас жргэж ирээд удаагүй байсан цэргийн амийг хороосон хэргийг мөрдлөж байгаааг энэ кинонд өгүүлдэг байна. Энэ жилийн Венецийн кино наадам орчин үеийн дэлгэцийн урлагийн зарчимыг харуулж чадаж байна. Шинээр зохиомол байдал үүсгэснээс бодит байдлыг дүрслэх нь чухал гэдийг уран бүтээлчид нотлохыг оролдож байна.
Лид9 ОХУ-ын Москва хотод авто машины үзэсгэлэн яармаг болж байгаа юм. Энэ жилийн яармагт хятадын төмөр хүлэг үйлдвэрлэгчид хүчтэй өрсөлдөгч болж чадсан гэдгээ харуулж байна.
Хятадын маши н үйлдвэрлэгчид үзэсгэлэнгийн талбайн тэн хагасыг нь эзэлжээ. Хятадууд өөрсдийн машинаа хямд үнэтэй гэж сурталчилж байгаа ч чанарын талаар ганц үг цухуйлгахгүй байна. Их Британий Эм Жи Ровер өөрийн салбараа хятадын Нанкин хотод нээсэн болохоор итгэж болно гэж зарим хүмүүс ярьж байна.
Эр.Бид оросын байгаль орчин цаг уурын онцлог байдал, оросуудын эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр судалгаа хийсний эцэст зах оросын зах зээлд хөл тавьж байна.
Гэж Нанкин хотын авто машины үйлдвэрийн ерөнхий захиралын орлогч Цао Син Пинь үзэсгэлэнгийн үеэр хэлжээ. Москвагийн авто машины энэ үзэсгэлэнд дэлхийн 15 орны 800 гаруй үйлдвэр шинэ загварынхаа төмөр хүлгүүдийг энд авч иржээ. Автомашины дараагийн томоохон олон улсын яармаг Франкфурт хотод болох юм байна.
Эр. Орост автомашиныг сайн мэддэг хүмүүс олон байдаг гэдгийг би мэднэ. Тэд зах зээлд зарагдаж байгаа машинуудаас оргиналыг нь ялгах чадвартай.
Гэж автомашины Сеата үйлвэрийн ерөнхий захирал Томас Доренвент хэлдж байна. Үзэсгэлэн яармагт оросын Ваз үйлдвэр Цэ ангилалын шинэ машины загвараа үзүүлжээ. Энэ машиныг 2010 оноосих хэмжээгээр үйлдвэрлэх юм байна. Москвагийн автомашины үзэсгэлэн яармаг 9 сарын 4 хүртэл хүссэн хүзн бүхний өинө нээлттэй байх болно.
Лид10. ОХУ-ын Волгоград мужид тарвасны баярыг 6 дахь жилдээ тэмдэглэж байна.
Дэлхийн хамгийн том хэмжээтэй жимсний тоонд ордог тарвасны олон арван сортыг энэ үеэр дэлгэн тавьжээ. Тарвас зөвхөн ногоон хальстай дотороо улаан өнгөтэй байдаг гэж боддог бол эндүүрэл юм байна. Задлаад үзэхэд шар өнгөтэй тарвасны сорт ч байдаг гэнэ. 30 кг жинтэй аварга том тарвасыг хэн сайн өргөх вэ гэдг тэмцээнийг зохион байгуулжээ.
Лид11 Оросын төв телевизийн Тавтай нойрсоорой багачуудаа хүүхдийн нэвтрүүлгийн гол баатар хөтлөгч туулайн бүжин, гахайн тоорой Хрюша, нохойн гөлөг Степашка нар 9 сарын нэгнээс эхлэн цагаан толгой үзэж эхэлнэ.
Оросын Холбооны Улсад зөвхөн хүүхдийн нэвтрүүлэг дамжуулах Бибилон гэдэг нэртэй суваг нээгдэж байгаа юм байна. Үзэгч багачуудын дотны анд телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч нар энэ шинэ сувгаар цагаан толгой, тоо бодлогын хичээлд суух юм байна. Боловсролын нэвтрүүлэгт хүүхдүүдийн хайртай баатрыг ашиглах нь үр дүнтэй гэж телевизийнхэн, сурган хүмүүжүүлэгчид үзжээ.

Энэ өдөр
1969 оны энэ өдөр вьетнамын удирдагч Хо Ши Мин 79 насан+аа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
1866 оны энэ өдөр Дэлхийн 1р интернационал буюу олон улсын ажилчин залуусын конгресс нээлтээ хийжээ. Женев хотод 5 өдөр үргэлжилсэн энэ хуралд дэлхийн 25 орны 60 төлөөлөгч оролцсон байна. Хурлын эцэст ажлын найман цагтай болох, хүүхдийн хөдөлмөрийг ашиглахаас татгалзая гэсэн уриалага гаргасан байна.
1939 оны энэ өдөр Англи, Франц улс гитлерийн Германы эсрэг дайн зарласан байна.
1944 оны энэ өдөр америк, английн цэргүүд Белгийн нийслэл Брюселль хотыг чөлөөлжээ.
1950 оны энэ өдөр Италийн Монца автодромд Формула 1 авто машины уралдаан анх удаа зохиогджээ.
2004 оны энэ өдөр Беслан хотын сургуульд барьцаалагдсан хүүхдүүдийг тусгай албаныхан чөлөөлсөн байна. 9 сарын 1 алан хядагчид хичээлийн шинэ жилийн нээлт болсны дараа сургууль барьцаалж байсан юм. Энэ үер нийтдээ 331 хүн нас барсны 186 нь хүүхэд байжээ.

No comments: