2007-08-31

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-31 Баасан гараг

Лид1. Талибан хөдлөгөөнийхөн 5 долоо хоногийн турш барьцаалаад байсан өмнөд солонгосын бүх иргэнийг суллажээ. Лхагва гаригт солонгосын 12 иргэн, пүрэв гарагт 7хүнийг суллаж олон улсын улаан загалмай байгуулагын мэдэлд шилжүүлэн өгсөн байна. Ийнхүү барьцаанд байсан өмнөд солонгосын 19 иргэн тун удахгүй эх орондоо очих гэж байна.

Талибчуудын хараа хяналт доор 5 долоо хоногийн өнгөрүүлсэн өмнөд солонгосын иргэдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Талибчууд өмнөбд солонгосын иргэдийн Афганистаны Газни мужын нутагт дэвсгэрт хэд хэдэн хэсэг болгон тус тусад нь хорьж байжээ. Христийн шашин сурталчилж хүмүүнлэгийн ажил хийхээр Афганистанд ирсэн өмнөд солонгосын 23 иргэн 7-р сарын 19-нд Канадагар мужийн нутаг дэвсгэрт явж байгаад Талибан хөдөлгөөнийхөнд барьцаалагдсан юм. Талибан хөдөлгөөн өмнөд солонгосын иргэдийг барьцаалаад БНСУ-ын засгийн газарт хандан Афганистанд алба хааж байгаа 200 цэргээ эргүүлэн татахыг, бас афганистаны эрх баригчидаас шоронд ял эдлэж байгаа Талибан хөдөлгөөний гишүүдийг суллахыг шаардаж байсан юм. Хэрвээ шаардлагийг нь биелүүлэхгүй бол барьцааны хүмүүсийг бүгдийг нь хорооно гэж сүрдүүдж байлаа. Тэд сүрдүүлгээ хий хоосон заналхийлэл биш гэдгийг харуулахын тулд барьцааны хүмүүсээс 2 хүнийг егүүтгэсэн билээ. БНСУ-ын засгийн газар Талибан хөдөлгөөний удирдагчидтай олон удаа яриа хэлэлцээр хийсний үр дүнд хүнд өвчин туссан охчр эмэгтэйг Талибчууд сулласан. Энэ долоо хоногт Солонгосын засгийн газар дахин Талибчуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцоонд хүрснээр барьцаалагдсан бүх иргэдээ эсэн мэнд суллуулж чадлаа. Өмнөд Солонгосын засгийн газар афганистанд алба хааж байгаа 200 цэргээ энэ оны сүүлээр эргүүлэн таөтаж, дахин афганистан руу шашин сурталчих зорилгоор иргэдээ илгээхгүй гэж Талибан хөдөлгөөнийхөнд амалсан юм.

Лид2. Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний байгуулагын байранд

Фосген хийтэй шилэн лонх олджээ. Энэ хорт хиймийн бодисыг 1996 онд Ирак улсаас хурааж авч байсан юм байна.

Химийн хорт бодис Нэгдсэн Үндэстний Байгуулагийн Аюулгүйн Зөвлөлийн харъяанд байгаад саяхан татан буугдсан Иракын асуудал эрхэлсэн хяналт шалгалт, ажиглалтын хорооны архивийн бичиг баримт хадгалдаг тасалгаанд байжээ. Химийн бодисыг цэвэрлэгч олж хамгаалалтын албаныханд мэдэгджээ. Мэргэжилтнүүд химийн хорт бодисыг харуул хамгаалалт өндөр тусгай газар шилжүүлэх ёстой байсан ч яагаад ч юм зүгээр л ор тас мартчихсан байжээ.

Лид3. БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Япон улсад айлчлал хийж байна.

Япон Хятадын батлан хамгаалахын сайдууд хоёр яамны хооронд байнга шууд холбоо барьж байх тусгай шугамтай болох боломжын талаар санал солилцжээ. Сүүлийн 10 жилд анх удаа хятад японы батлан хамгаалахын сайдууд уулзалж байна. Японы усан онгоцыг хятадын усан боомтод түр буудаллах асуудлыг ч сайд нар хөндөж ярилцсан байна. 2001 оноос хойш хятад японы харилцаа муудаж эхэлсэн юм. Хятадын батлан хамгаалахын сайд Япон улсад айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцаа эргээд сэргэж байгаагийн илрэл гэж олон улсын харилцааны мэргэжилтнүүд дүгнэж байна. Японы милитаризмыг бэлгэ тэмдэг гэж хятадуудын үздэг Ясукуни сүмд Японы ерөнхий сайд асан Жюничири Коизуми очиж мөргөл үйлдсэн нь хятад японы харилцаа муудах шалтгаан нь болж байсан юм.

Лид4 Японы Батлан хамгаалахын сайд, Хятадын батлан хамгаалахын сайдаас бүс нутгийн найрамдалт тогвортой байдлын талаар чухалчлан асууж байсан юм. Тэр дундаа Хятад Тайваны харилцааг ихээхэн сонирхож байсан юм.

Хятадын засгийн газар, Тайваны асуудлыг ихээхэн эмзэгээр хүлээн авдаг. Японы Батлан Хамгаалахын Сайд, Тайван асуудлаар баримтлаж байгаа Хятадын засгийн газрын хэтийн бодлогыг асууж байсан юм. Энэ асуултын хариуд Хятадын Батлан хамгаалахын сайд “Хятад улс нь бүс нутгийн хөгжлийг хангах үүднээс нэг бодлогот төвлөрсөн, олон системт харилцааг Тайвантай хөгжүүлэхээр ажиллаж байгаа” гэж хэлсэн. Харин Японы тал “Хятад, Тайваны харилцааг харилцан ойлголцолын зарчмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэдгийг хэлж байсан юм. Японы Батлан Хамгаалахын Сайд Хятад Тайваны харилцааг нааштайгаар шийдэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм. Хариуд нь Хятадын Батлан Хамгаалахын сайд, “Бид, хоёр орны Батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэхэд хамтарсан гэрээ хэлэлцээр хийж болно харин Тайваны тусгаар улс болох асууудлыг дэмжих боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм. 1949 онд Тайван нь, Хятадаас тусгаарлаж өөрийн гэсэн, засгийн газартай болсон юм. Тэр үеэс хойш Тайваны засгийн газар болон ард түмэн нь Хятадаас бүрэн хараат бус байж тусгаар тогтнолоо тунхаглахыг оролдож байгаа боловч Хятад нь Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй өөрийн нэг бүс нутаг гэсэн хатуу байр суурьт баттай зогсоор байгаа юм.

Лид5 Манай урд хөрш болох Хятад улс, Төв Азийн орнуудтай байгалийн хийн түлш нийлүүлэх шинэ төслийн гэрээнд гарын үсэг зурж хамтран ажиллахаар боллоо.

Хятадын Улсын Түлш Эрчим Хүч Нийлүүлэлтийн Газрын дэмжлэгтэйгээр, Төв Азийн орнуудад байгалийн хийн түлш нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Хийн түлш нийлүүлэх төслийн хүрээнд Хятад, Туркменистан хоёрыг холбосон хийн хоолойг барьж байгуулахаар ажиллаж байгаа юм. Хоёр орныг холбосон тус хийн түлшний хоолой нь нэг жилд 30 тэрбум куб метрийн хийн түлш нийлүүлэх хүчин чадалтай байх юм. Хятад, Туркменистаныг холбосон хийн хоолойг 2008 оны дунд үе гэхэд ашиглалтанд өгөх гэнэ. Зүүн Азийн орнуудыг хийн түлшээр хангах тус төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал ганцхан Туркеминстан төдийгүй Казастан, Узбестан зэрэг орнууд хийн түлшээр хангагдах боломжтой болох юм.

Товч.

Изриалийн Хайфа хотын эрэг орчимд 16 зорчигчтй Киприйн тээврийн усан онгоц Изриалийн загас агнуурын хөлөгтэй мөргөлджээ. Осол болсноос хэдэн цагийн дараа зорчигч тээврийн усан онгоц живсэн байна. Изриалийн цэргүүд 14 хүний амийг аварч чаджээ. Одоо осолын дараа ор сураггүй алга болсон хоёр хүнийг изриалийн ззэвсэгт хүчнийхэн тэнгисийн усанд хайж байна. Аврах ажиллагаанд цэргийн усан онгоц,и нисдэг тэрэг дайчилжээ.

Бразилийн Рио-де Жанейро хотоос холгүй орших Нова Игаучу өртөөн дээр зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдж 11 хүн амиа алдаж 80 хүн бэртэж гэмтжээ. Өртөөн дээр зогсож байсан галт тэргийг өөр нэг галт тэрэг мөргөсөн гэж гэрчүүд ярьж байна. Бразилийн телевизээр замаасаа гарч онхолдсон нэг цувааг харуулжээ. Онхолдсон цувааны дотор байгаа зорчигчид тусламж хүсэж аврагчид руу тэмүүлж байгаа нь уг дүрс бичлэгээс харагдаж байгаа юм.

Польшийн ерөнхий сайд Ярослав Качиньский дотоод хэргийн сайд Януш Качмарекийг 8 сарын 8-нд огцруулсан юм. Албан тушаалаасаа огцорохоосоо өмнө дотоод хэргийн сайд парламентын гишүүдэд ерөнхийлөгч, ерөнхий сайдын тушаалаар Польшийн тусгай албаныхан сөрөг хүчний намын улс төрчид, чөлөөт сэтгүүлчид мөрдөн мөшгиж, яриа нь нууцаар сонсдог гэж мэдэгджээ. Варшавын прокурорын газар худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгаж Варшав хотын тойргийн прокурор дотоод хэргийн сайдын албан тушаал хашиж Януш Качмарекийн эсрэг хавтаст хэрэг үүсгэжээ. Хэрвээ тэр буруутай нь тогтоогдох юм бол 8 жилийн хорих ял эдлэх юм байна.

Карибын тэнгисийн эргээс 200 гаран жилийн тэртээ хэрэглэж бхайсан их бууны үлдэгдэлийг олджээ. Өнгөрсөн долоо хоногт энэ бүс нутгийн дайран өнгөрсөн Дин хар салхи болох үеэр тэнгисийн давалгаа энэ хуучны их бууг эрэг дээр гаргаж хаясан юм байна.

Гүрж нийслэлд хүчтэй аадар бороо орж үер буужээ. Үерийн их ус хотын гудамжаар гол мэтурсаж, газар доорх нүхэн гарч нам дор газар байрладаг байшин баригын хдоод хонгил, нэгдүгээр давхар нь усанд автжээ. Үерийн улмаас замын хөдөлгөөн бүрэн зогссон байна.

Усны түвшин 30 см хүрснийг цаг уурын албаныхан хэвлэлд мэдээлсэн байна.

Латин Америкийн хамгийн өндөр байшин гэдэг тодотголтой Мексикийн нийслэл Мехико хотын төвд байдаг офисын байрилгад тэсрэх бөмбөг илэрүүлжээ гэсэн мэдээлэл ирсний улмаас бүх албан хаагчидыг нэн даруй барилгаас гаргажээ.

Лид6. Өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс даяар төдийгүй дэлхийн даяар одоогоос яг 10 жилийн өмнө цэл залуухан 36 насандаа зам тээврийн ослоор харамсалтайгаар нас барсан Уэльсийн гүнж Дианаг эргэн дурсаж байна.

Уэльсийн гүн Дианагийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Диана гүнжийн амьдардаг байсан Кенгстоны ордонд болно. Бас Диана гүнж, түүний найз Доди аль Файед, гүнжийн жолооч Анри Пол нарын амь насаа алдсан Парис хотын Сена мөрний эрэг дээрх авто замын хонгилд ч бас гашуудлыг ажиллагаа болох юм байна.Уэльсийн гүнж Диана хүмүүст үл гэр дууриалал болж гамшиг зовлонд нэрвэгдсэн олон сая хүнд тусламжын гараа сунгаж байсан энэрэнгүй сэтгэлтэй эрхэмсэг атлаа эгэл даруухан бүсгүй байсан юм. Түүний нөхөр хун тайж Чарльз Камилла Паркер Боулзтай хайр сэтгэлийн холбоотой болсоны дараа Дианасгүнж гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь болжээ. Диан гүнжийн гэгээн дурсгалыг хүндэтгэх албан ёсны ажиллагаанд хун тайж Чарльзын шинэ гэргий хатагтай Камилла Паркер Боулз оролцох болов уу гэдэг асуултыг сониуч зантай сэтгүүлчидийн анхаарлыг татаж байсан юм. Хатагттай Камилла гүнжийн дурсгалыг хүндэтгэх албан ёсны ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Эм. Би Диана гүнжийн амьдардаг байсан энэ ордны гадаа яг 10 жилийн өмнө анх удаа ирж эмгэнэлээ илэрхийлж байлаа. Үүнээс хойш жил бүр ирдэг болсон.

Хатан хааны ордоны жаяг дүрмийн дагуу Диана хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Диана гүнжтийн өргөөг хатан хааны гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь амьдрах ёстой ч Кенгстоны ордныг музей болгожээ. Энэ ордонд гүнжийн амьдралыг харуулсан дүрс бичлэг гэрэл зургийг үзэж болохоос гадна Диана агсаныг хамгийн өмсөх дуртай гоёмсог даашинзнуудыг ч харах боломжтой юм. Уэльсийн гүнж Дианагийн гэгээн дусргалыг хүндэтгэх ажиллагаанд Их Британий хатан хааный гэр бүлийн гишүүд, тус улсын төр засгийн удирдагчид оролцно. Кенгстоны өргөөний аюулгүй байдлыг хангадаг албаныхан гашуудлын ажиллагаанд өөр жирийн хэдэн мянган иргэн ирэхийг барагцаагаар ч хэлж мэдэхгүй байна. Диана гүнж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч сая сая хүний сэтгэл зүрхэд мөнх оршиж байна.

Энэ өдөр

1663 оны энэ өдөр францын физикч Гильом АМОНТОН мэндэлж байжээ. Тэр агаарын хэмийг хэмжих термометрийг зохион бүтээсэн юм.

Одоогоос 180 жилийн өмнө буюу 1827 оны энэ өдөр хаант орос улсад тариачидыг дунд дээд боловсролын сургуульд элсүүлэн авахыг хориглосон хааны зарлиг гарч байжээ.

1914 оны энэ өпөр 2-р Николай хааны зарлигаар Санкт-Петербург хотын нэрийг Петерград гэж өөрчилсөн байна. Хотын нэрийг өөрчилөх болёон шалтгаан нь Орос Германы хооронд дайн дэгдсэнээс болсон юм.

Өнөөдөр Холливудын кино жүжигчин Ричард Гирын төрсөн өдөр Тэр 1949 оны энэ өдөр мэндэлжээ.

1955 оны энэ өдөр америкийн Чикаго хотод Уильям Кобб нарын зайгаар ажилладаг автомашиныг олон нийтэд танилцуулжээ.

1991 оны энэ өдөр Киргиз улс тусгаар тогтнолоо зарласан байна.

1994 оны энэ өдөр хуучигн Ардчилсан Герман улсын нутгаас Зөвлөлтийн цэргүүд гарч явах хүндэтгэлийн ёслол болж байжээ. Энэ үйл ажиллагаанд Оросын ерөнхийлөгч Борис Ельцин оролцож байсан юм.

1997 оны энэ өдөр Уэльсийн гүнж Диана найз Доди Файедын хамт Парис хотод зам тээврийн осолд орж нас барсан юм.

No comments: