2007-08-11

ДЭЛХИЙН МЭДЭЭ 2007-08-07 мягмар гараг

Лид1 Өчигдөр АНУын Юта мужид нүүрсний уурхай дэлбэрч зургаан уурхайчин нурангад дарагдсан байна. Одоогоор аврах албаныхан уурхайчдыг аврах ажлыг явуулж эхлээд байна.

Дүрс: Өчигдөр орой орон нутгийн цагаар 4н цагийн үед АНУын Юта мужийн Генвалын уурхай дэлбэрч 457 метрийн гүнд зургаан уурхайчин дарагдаад байгаа гэнэ. Нүүрсний уурхай дэлбэрэх болсон шалтгаан нь тодорхой бус байгаа бөгөөд албаны мэргэжилтэнтэнгүүд шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Дэлбэрэлт болсон Генвалын уурхай нь, Солт Лэйк хотоос хойд зүгт 140 кмт байрладаг юм. АНУны эрчим хүчний томоохо болох Эрчим Хүчний Муррэй Корпораци нь, тус нүүрсний уурхайг ажиллуулдаг байсан гэнэ. Эрчим Хүчний Муррэй Корпорацийн захирал Роберт Муррэй тус үйл явдал болсонтой холбогдуулан яаралтай арга хэмжээ авч аврах ажиллагаанд өөрийн корпорациас 200 гаруй ажилтанг татан оролцуулах шийдвэр гаргаад байгаа юм. Хамгийн сүүлд АНУын геологийн судалгааны төвөөс ирүүлсэн мэдээгээр нүүрсний уурхайн орчмны бүс нутагт 4 баллын газар хөдлөлт болсон нь далд уурхай нурах шалтгаан болжээ.

Лид2. Нэгдсэн Үндэстний байгуулагад ажилладаг Оросын суурин төлөөлөгчийн орчуулагч Вячеслав Манохин баривчлагджээ. Түүнийг хууль бусаар урилага явуулж гадаадын иргэдийг АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирэхэд нь тусалдаг байсан хэрэгт буруутгаж байна.

Хууль хяналтын байгуулагынханы үзэж байгаагааар тэр огт зохион байгуулагдахгүй олон улсын хуралд чуулганд оролцох хуурамж урилга үйлдэж зардаг байжээ.

Эр. Нэгдсэн Үндэстний Байгуулагад ажилладаг Оросын иргэн Вечяслав Манохин цагаачлалын бичиг баримт хуурамчаар үйлддэг байсан хэрэгт буруутгагдаж Нью-Йорк хотын өмнөд дүүргийн прокурорын газрын хүсэлтэээр хууль хяналтын байгуулагынханд саатуулагдсаныг албан ёсоор мэдэгдэж байна. Мөрдөн байцаагчид гэмт хэргийг илрүүлэхэд туслахыг Нэгдсэн Үндэстний Байгуулагаас хүссэн. Бид мөрдөн байцаалт, хэрэг бүрдүүлэлтийн ажилд туслах үүрэгийнхээ дагуу Оросын иргэн Вечяслав Манохины дипломатын халдашгүй дархан эрхийг нь түр түдгэлзүүлж байна.

Америкийн хууль хяналтын байгуулагынханы үззж байгаагаар орос орчуулагч дор хаяж 14 хүнийг АНУ-д ирэхэд нь туслажээ. Хэрэв Вечяслав Манохин буруутай нь нотлогдох юм бол 5 жилийг торны цаана өнгөрүүлэх болж байна. Оросын орчуулагчаас гадна өөр 2 хүнийг хамтран хуурамч урилага хийдэг байсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. Цагдаагийнханы үзэж байгаагаар оросын орчуулагч нэг урилагийг 15 мянган америк доллараар зардаг байжээ.

Оросын Риа Новости агентлагийн мэдээлснээр Манхэтэний тойргийн шүүх 300 мянган долларын барьцаа авч үлдэж оросын иргэнийг түр саатуулах газраас суллажээ.

Лид3. Энэтхэг улсад болсон үерийн улмаас 11 сая хүн толгой хоргодох орон гэргүй болжээ. Одоо энэтхэгт борооны улирал үргэлжилж байгаа бөгөөд тасралтгүй орсон хүчтэй аадар борооны дараа Энэтхэгийн ихэнхи гол мөрний ус эргээсээ хальжээ.

Одоо энэтхэг улс `даяар 5 мянган тосгон усанд автаад байгаа юм байна. Энэтхэгийнзасгийн газрын албан мэдээнд 70 мянган байшин сууц эвдэрсэн гэж дурьдсан байна. Үерийн гамшигт нэрвэгдээд байгаа бүс нутгийн иргэдэд дуслах ажилд зэвсэгт хүчнийхэнийг дайчилжээ. Цэргүүд нисдэг тэргээр хүмүүст тусламжын бараа, хоол хүнс, эм тариа гээд хамгийн наад захын хэрэгцлээний ахуйн бараа бүтээгдэхүүн түгээж байна.

Лид4. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нар өмнөд солонгосын 21 иргэнийг барьцаалсан Талибан хөдөлгөөний шаардагад автаж байр сууринаасаа ухрахгүй байхаар шийджээ. Тэд энэ шийдвэрээ хамарсан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Талибан хөдөлгөөний хүчин чадал эрс буурсан бөгөөд тэд одооАфганистаны засгийн газарын үйл ажиллагаанд хор хохирол учруулж чадахааргүй болсон. Гэхдээ энгийн номхон иргэдэд аюуд заналхийлэл учруулж байгаа гэж Хамид Карзай мэдэгджээ. Хамид Карзай бол АНУ-ын холбоотон гэж Жорж Буш мэдэгдсэн байна. Талибан хөдөлгөөн афганистаны төрийн өндөрлөгөөс зайлуулагдсаны дараа тус улсад олон ахиц дэвшил гарсан. Тухайлбал одоо афганистаны 5 сая хүүхэд сургуульд явж, сард 340 мянган хүн эмнэлгийн тусламж авдаг боллоо. Афганистаны эрүүл мэндийн салбарт дэвшил гарсанаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл эрс буурлаа гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна.Хоёр хоног үргэлжилсэн Афганистан, АНУ-ын ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь хар тамхиний наймаа, аюулгүй байдалыг хангах асуудал байсан юм.

Цэргийн ажиллагааны үеэр энгийн номхон иргэд амь үрэгдэж байгааг Жорж Буштай ярилцсан. Ерөнхийлөгч Жорж Буш Афганы ард түмний талд байгаа. Юунд ч буруугүй эгэл жирийн афганчууд зэвсэгт бүлэглэлийнхэний бай болж амь үрэгдэж байгаад Жорж Буш тун их сэтгэл зовниж байна гэж Каркай хэлжээ. Энгийн иргэд олноороо амь үрэгдэж байгаагийн гол буруутан нь Талибчууд гэж Жорж Буш үзэж байна. Афганистан орон цэцэглэн хөгжихийн тулд олон зүйлийг хийх хэрэгтэй гэж хэвлэлийн бага хурлын үеэр Жорж Буш хэлжээ.

Лид5. АНУ-д амьдардаг Солонгосчууд барьцаанд байгаа нутаг нэгтнүүдийнхээ төлөө сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж Вашингтон хотод жагсаал хийжээ.

7 сарын 19-нд өмнөд Солонгосын 23 иргэн хүмүүнлэгийн ажил, христийн шашин сурталчилах зорилгоор явж байгаад Талибан хөдөлгөөнийхөнд барьцаалагдсан юм.Талибчууд анх барьцаалагдсан хүмүүсээс 2-ийнх нь амийг хороогоод байгаа. Афганистаны шоронд байгаа Талибыан хөдөлөгөөний идэвхитэн гишүүдийг суллах, Афганистанд байгаа Өмнөд Солонгосын 200 цэргийн албан хаагчыг нэн даруй эргүүлэн татахыг Талибчууд шаардаж байгаа билээ. Өмнөд Солонгосын иргэдийн амь нас хувь заяа ерөнхийлөгч Жорж Буш, Хамид Карзай нараас хамаарах болно гэж Талибан хөдөлгөөнийхөн мэдэгдэл хийгээд амжжээ. Харин Өмнөд Солонгосын засгийн газар өөрийн иргэдээ суллуулахын тулд бие даан Талибан хөдөлгөөнтэй яриа хэлэлцээр хийх болно гэж мэдэгджээ. Хамид Карзай Жорж Буш нарын уулзалтын үр дүн манай иргэдийн хувь заяанд нөлөөлөх учиргүй гэж БНСУ-ын засгийн газар үзэж байна. АНУ-д амьдадаг олон зун солонгосчууд Цагаан ордоны өмнө цугларч жагсаал хийж өмнөд солонгосчуудыг суллуулахын төлөө ямар нэгэн алхам хийхийг уриалсан байна. Ийм жагсаал цуглаан БНСУ-ын Сөүл хотод ч бараг өдөр бүр болж байгаа юм. Жагсагчид Жорж Бушт хандан захидал ч илгээсэн байна.

Лид6 Танзани улсын Аруш хотод африкийн холбооны санаачилдсан Суданы Дарфур мужид энх амгалан байдал тогтоох асуудлаарх хурал амжилттай болж өндөрлөжээ.

Суданы Дарфур мужийн олон жижиг овог аймгуудын удирдагчид Танизани улсад чуулга уулзалт хийсэн юм. Өөр хоорондоо сөргөлдөж байсан жижиг овогн аймгуудын удирдагчид хоорондоо эвлэлрч, Суданы засгийн газартай хэлэлцээр хийх тохиролцоонд хүрч чадсан байна. Суданыг чөлөөлөлөх хөдөлгөөн нэртэй сөрөг хүчний байгуулага ч энэ удаагийн уулзалтад оролцжээ. Суданы Засгийн газар 15 гаруй жижиг овог аймагтай нэг бүрчлэн хэлэлцээр хийх боломжгүй. Иймд Засгийн газартай хэлэлцээр хийх нэг төлөөлөгч томилох нь зүйтэй гэдэг саналд Дарфур мужын овог аймгуудын удирдагчид санал нэгджээ.Дарфурын төлөөлөгч 3 сарын дараа Суданы Засгийн газартай хэлэлцээрээ эхлэх юм байна. Нэгдсэн Үндэстний байгуулагын Аюулгүй Зөвлөл өнгөрсөн долоо хоногт Дарфур муж руу 26 мянган энхийг сахиулагчийг илгээх тухай тогтоол баталсан юм. Суданы засгийн газар ч энхийг сахиулагчид ирэх болсонд талархаж байгаагаа албан ёсоор илэрхийлсэн юм.

2003 оноос эхлэн Суданы Дарфур мужд иргэний дайн болж , дараа нь засгийн газрын эсрэг бослого гарсан юм. Үймээн самуун дэгдэхэд Дарфур мужын 200 мянган энгийн иргэн амь үрэгдэж 2 сая орчим хүн төрөлх нутгаасаа дүрвэжээ.

Лид7. Иран улс ойрын үед Азариш гэдэг нэртэй шинэ төрлийн сөнөөгч онгоц үйлдвэрлэх гэж байна. Энэ тухай Ираны батлан хамгаалахын сайд Мостафа Мохамед Нажар мэдэгджээ.

Шинэ төрлийн сөнөөгч онгоцны туршилтын нислэг амжилттай болсны дараа Ираны батлан хамгаалахын сайд энэ мэдэгдэлийг хийсэн юм байна. Ираны зэвсэгт хүчнийхэн шинээр зохион бүтээсэн сөнөөгч онгоцны хүчин чадлын талаар мэдээлээгүй байна. Гэвч “Азариш” сөнөөгч онгоцыг их хэмжээгээр үйлдвэрлэж Ираны зэвсэгт хүчинд ашиглах болсноо зарлажээ. Шинэ загварын сөнөөгч онгоцыг зохион бүтээхэлд гадаады мэргэжилтнүүд оролцоогүй, Ираны инженерүүд өөрсдийн ур ухаанааараа сөнөөгч онгоц зохион бүтээлээ гэж Ираны батлан хамгаалахын сайд онцлон тэмдэглэжээ. 2006 оны 9 сард Иран улс өөрийн нутаг дэвсгэр дээрээ өргөнс хүрээни й цэргийн хээрийн сургуулилт хийдээ өөрсдийн зохион бүтээсэн Саэгэ гэдэг нэртэй анхны сөнөөгч онгоцоо туршиж байсан юм. Саэго сөнөөгч нь америкийн F 18 загвары сөнөөгч онгоцтой төстэй ч зарим нэг техникийн үзүүлнэлтээрээ давуу юм байна гэж цэргийн мэргэжилтгүүд дүгнэлж байлаа.

Лид8.Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад үхрийн шүлхий өвчний бас дахин нэг шинэ голомт гарчээ. Шүлхий өвчний шинэ тохиолдол анх халдарт өвчин гарсан Вулфордийн фермээс холгүй орших өөр нэг үнээний фирм бүртгэгдсэн байна.

Шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бүх амьтныг өнөөдөртөө багтаан устгана гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Үүний зэрэгцээ мэргэжилтнүүд шүлхий өвчний вирус хаанаас халдаад байгаагийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Саяхан Их Британид учирсан үерийн гамшигийн үеэр шүлхийн вирус усанд орсон байж болзошгүй юм гэдэг хувилбарыг мал эмнэлгийн эмч нар дэвшүүлжээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун байдлыг хяналтандаа авахын тулд үхрийн шүлхийг гарсан Вуулфорд дүүрэгт хэд хэдэн удаа биечлэн очжээ. Их Британид үхрийн гоц халдварт шүлхий өвчин дэгдсэний дараа Европын Холбооны орнууд тус улсаас малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авах гэрээгээ цуцалсан байна. Их Британи улс Европын Холбооны орнуудад үхрийн мах экспортлож жилд 1 тэрбум еврогийн орлого олдог байна. Үхрийн шүлхийн гарсан нь Их Британий эдийн засагт их хэмжээний хохирол учруулж байна.

Товч.

1. Италийн шумбагчид өнгөрсөн баасан гаригт осолдсон усан онгоцноос ор сураггүй алга болоод байсан оросын эрдэмтэн 53 настай Пётр Михелчикийн цогцосыг тэнгисийн ероолоос олжээ. . Өнгөрсөн баасан гаригт Италийн эрэгээс холгүй эрдэмт шинжилгээний усан онгоц, ачаа тээврийн хөлөгтэй мөргөлдсөн юм. Мэргэжил нэгт нөхөд нь түүнд хүндэтгэл үзүүлсний дараа цогцосыг нь эх орон руу нь илгээжээ.

2. Сахалин мужид газар хөдлөлт болох үеэр аврах албаныхан үүргээ сайн биелүүлж чадаагүй байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Оросын ерөнхийлөгч байгалийн гамшигт нэрвэгдсэн хот суурингуудын барилга байгуцоамжид нэг бүрчлэн нарийн шинжилгээ хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Цаашид хүний амь насанд аюул заналхийлж болзошгүй гэж эргэлзээ төрүүлж байгаа байшингуудыг нураж, шинэ барилга барих хэрэгтэй гэж Путин үзэж байна. Газар хөдлөлтийн чичиргээ хамгийн их мэдпрэгдсэн Сахалин мужын Невелькс хотод 18 байшин эргэж засвар авахааргүй гэмтсэн юм байна. Барилагачид эдгээр байшингудыг нурааж эхэлсэн байна.

3. Хойд мөсөн далайн ёроолд хүрч эх орныхоо төрийн далбааг байрлуулаад ирсэн Оросын эрдэм шинжилгээний багийн гишүүд өнөөдөр нийслэл Москва хотод хүрэлцэн иржээ. Мир шумбагч хөлгөөр хойд мөсөн далайн ероолд хүосэн эрдэмтэд ургнамал, хөрсний дээжийг авч иржээ. Хойд мөсөн далайн бүс нутаг нь Оросын Сибирийн тал газрын үргэлжлэл гэдгийг нотлох зорилгоор тэд эрдэм шинжилгээний аялалд гарсан билээ. Эрдэм шинжилгээний багийн гишүүд Москвагийн Внуково 3 нисэх онгоцны буудалд газардмагцаа хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.

Лид9. Этгээд сонин мэдэгдэл хийж дэлхийн улс төрчидийг алмайруулдаг Венесуэлийн ерөнхийлөгч Угро Чавес энэ удаа ард түмэндээ хандан телевизээр үг хэлж байхдаа дуулжээ.

Уго Чавес мексикийн зохиолч эмэгтэй Елена Понятовскад хандан үг хэлж байгаад түүнд зориулан дуулсан байна. Зохиолч Понятовска телевизийн студид ч бас өөрөө байжээ. Зохиолч эмэгтэй үзэгчдэд “ гал тэрэгнээс хоцрох нь уу” гэдэг мексик зүйр үгний цаад утгийг нь тайлбарласан юм байна. Үүний хариуд Уго Чавес “Хэрэв хайртай бүсгүй минь надаас холдох юм бол би түүнийхээ араас тэнгис далай, хуурай газраар, цэргийн хөлөгөөр, цэргийн галт тэргээр ч хамаагүй очих болно гэж дуулсан байна.

Лид10. АНУ-ын иргэн Брайн Уильсоны хувьд шувуу хамгийн дотны нөхөр нь болжээ. Тэр гэртээ 40 ширхэг тоть тэжээдэг байна.

Хайхрамжгүй эзэдээсээ болж амьдаараа тамлагдаж байсан тотийг тэр худалдан авч арчилдаг гэнэ. Брайн Уильсон одоогоос хэдэн жилийн өмнө авто машины осолд орж тархиндаа хүнд гэмтэл авч ярих чадвараа алджээ. Түүнийг эргэж хэлд ороход нь тоть тусалсан байна.

Эр. Осолын дараа эргэж ярьдаг болоход тоть их тус болсоон. Тотьнууд маань миний дэргэд суугаад хэлж чадахгүй байсан үгийг хэлдэг байлаа. Би тотьнийхоо хэлсэн үгийг сонсоод араас нь давтаж хэлэхийг оролддог байлаа. Тэд нэг үг хэлэхэд би тэр үгтэй холбоотой өөр хоёр үгийг эргэж санадаг байлаа.

Гадаадын жуулчидыг тотьтой зургаа авахуулахын зөвшөөрч орлогынхоо бүх мөнгийн шувууныхаа хоол тэжээлд зориулдаг байна. Тоть тэжээхэд тусгай дасгал сургуулилт огт хэрэгггүй. Тэднийг хайрлах л хэрэгтэй гэж Брайн ярьжээ.

Лид12. Польш улс тун удахгүй өөрийн гэсэн Холливудтай болох гэж байна. Польшийн нийслэл хотоос 80 км-ын зайд польшийн нисэх хүчний бааз байсан талбайд томоохон кино үйлдвэрийн төв барих шийдвэр гаргажээ.

Кино зураг авах олон арван танхим, студитэй , уасаан сан, зочид буудалтай бичил хотхон 2 жилийн дараа Польш улсад сүндэрлэх юм байна. Үүнээс гадна нисэх буудал, гольфийн талбай ч барихаар төлөвлөжээ. 67 га талбай эзлэх Польшийн кино хотхоныг “Полливуд” гэж нэрлэх юм байна. Хотхоныг барихад 100 сая евро шаардлатайгаас Польшийн засгийн газар 15 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Харин үлдсэн хөрөнгийг Европын холбооноос авах гэнэ.

Энэ өдөр

Өнөөдөр уулын спорт үүсэн өдөр. 1786 оны энэ өдөр тамирчин Жак Бальма Мишель Паккар нар Альпын нурууны 4807 метрийн өндөр Монблан оргилд авиралт хийж байжээ.

1813 оны энэ өдөр Симон Боливар тэргүүтэй хувьсгалчид Венесуэлийн Каракас хотыг испаничуудаас чөлөөлжээ.

1959 оны энэ өдөр Америкийн Explorer 6 хиймэлд дагуул хүн төрөлтхөний түүхэнд анх дуаа эх дэлхийн гэрэл зургийг хальсанд буулгаж байжээ.

1960 оны энэ өдөр Нууц баримтууд цуврал киногоор нэрд гарсан Америкийнжүжигчин Дэвид ДУХОВНЫ төрж байжээ.

1998 оны энэ өдөр Танзани, Кени дахь АНУ-ын ЭСЯ алан хядагчидын халдагын бай болжээ. АНУ-ын элчин сайдын яаманд болсон халдлагыг Усама Бен Ладены удирддаг Аль Каида бүлэглэл зохион байгуусан нь нь нотлогдсо юм.

Лид9 Ирэх жил БНХАУд дэлхийн спортын их наадам Олимп албан ёсоор зохиогдох юм. 2008 оны Олимп зохиогдох хугацаа ойртож байгаа энэ үед Хятадын засгийн газар болон Хятадын Олимпийн хороо олон улсуудын зүгээс багагүй шүүмжлэлд өртөөд байна. Саяхан олон улсын хүний эрхийн Амнести Интернейшнл байгууллагаас Хятад улсын засгийн газар ирэх жилийн Олимийг зохион байгуулахдаа хүний эрхийн асуудлыг зөрчихгүй байх сануулга бүхий албан бичиг хүргүүлсэн байна.

Дүрс: Олон улсын хүний эрхийн Эмнести Интернейшнл байгууллагаас хүргүүлсэн албан бичигт “олимийн наадмыг сурталчилахаар ирсэн олон улсын сэтгүүлчдыг ялгахгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь хангахад Хятадын засгийн газар чухалчлан анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулсан” байна. Эмнестигийн тус албан бичгийг авахаас өмнө Бээжингийн Олимпийг зохион байгуулах хорооны дарга Жиан Зиау “Бидний алдаа дутагдалыг сануулах ямар ч шүүмжлэлийг бид дуртайяа хүлээн авах болно” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэхдээ Олимпийн зохион байгуулалтын үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг хүсэж байсан билээ. Хятад нь сэтгүүлчдийн эрх ашгийг хамгийн ихээр зөрчдөг улс юм. Иймээс олон улсын хүний эрхийн байгууллагаас хүргүүлсэн тус албан бичиг нь олон улсын чанартай тэмцээн зохион байгуулагдах үед хүний эрхийн зөрчил гарч магадгүй гэсэн үүднээс тус санамж бичгийг илгээсэн гэнэ. Энэ үйл явдалтай холбоотойгоор Парист төвтэй Хил Хязгааргүй Сэтгүүлчид хэмээх олон улсын байгууллагаас, Хятадын засгийн газарт хандан, хүний эрхээ хасуулан хятадын шоронд хоригдож байгаа 80 гаруй сэтгүүлчийг 2008 оны Олимпийн наадмаас өмнө суллахыг шаардсан байна.

No comments: