2007-08-30

Дэлхийн мэдээ 2008-07-30 Пүрэв гараг

Лид1. Талибан хөдөлгөөнийхөн сар орчим барьцаанд байлгасан өмнөд солонгосын иргэдийг суллана гэсэн амлалтаа биелүүлсэн байна. Одоогийн байдлаар Талибчууд өмнөд солонгосын 12 иргэнийг суллаад байна.
Солонгосын засгийн газрын төлөөлөгч, Талибин хөдөлгөөнийхөн өчигдөр яриа хэлэлцээр хийсний дараа барьцаанд байсан хүмүүсийг хэсэг хэсгээр нь суллаж Олон улсын Улаан Загалмай байгуулагад шилжүүлэн өгсөн байна. Бүгд Найрамдпах Солонгос Улын үзасгийн газар 2007 оны эцсээр афганистанд байгаа 200 цэргээ эргүүлэн татаж, бас шашин сурталчилах зbорилогоор иргэдээ афганистан улс руу илгээхгүй гэсэн амалсны хариуд Талибан хөдөлгөөнийхөн барьцаалсан 19 солонгосын иргэнийг суллах шийлдвэр гаргасан юм .
Лид2. Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркелийн Азийн орнуудаар хийж байгаа айлчлал үргэлжилж байна.
Токио хотод Ангела Меркель японы ерөнхий сайд Шинзо Абетэй улзаж байгаль хамгаалах салбарт нягт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна.
Эм. Германы Хайлингендам хотод болсон их наймын уулзалтын үеэр Япон улс байгаль хамгаалах асуудлыг хөндөж их хүчин чармайлт гаргасан Байгаль хамгаалах асуудалд европын орнуудаас гадна Япон улс чухал үүрэгтэй.
Харин японы ерөнхий сайд Шинзо Абэ
Эр. Дэлхийн цаг уурыг өөрчлөлтийг бууруулж, агаарыг бохирдолыг багасгахад АНУ, Хятад, Энэтхэг гэх мэт дэлхийн хүчирхэг орнуудыг татан оролцуулах нь шаардлагатай.Хамгийн гол дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэлхий нийтийн өмнө өндөр хариуцлага хүлээх ёстойг ухамсарлах хэрэгтэй юм.
Одоо ч япон улсад цаг агаар маш халуун байна. Энэ үед японы ерөнхий сайд Шинзо Абэ дипломат ёс жаягаас хазайж танхимд байгаа эрэгтэйчүүдийг зангиагаа тайлахыг зөвшөөрчээ. Шинко Абэ ч өөрөө хэвлэлийн бага хуралын үеэр зангиа зүүгээгүйг үзэгч та анзаарсан байхаа. Ангела Меркель Шинзо Абэ нар олон улсын харилцааны асуудлаар ч санал солилцжээ. Германый канцлер Ангела Меркель баасан гаригт Японы эртний нийлсэл Киото хотод зочлох юм байна. Ангела Меркель 10 жилтийн өмнө байгаль орчны сайд байхдаа Киото хотод ирж 2012 он хүртэл хүлэмжийн хийг багасгах тухай Киотогийн протоколд нэгдэж эх орноо төлөөлөн гарын үсэг зурж байсан юм.
Лид3. Иракад үйл ажиллагаа явуулдаг Моктада Садр өөрийн тэргүүлдэг “Махдигийн Арми” зэвсэгт бүлэглэлийнхээ үйл ажиллагааг зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгджээ.
Моктада Садр нь шийт үндэстэн, бөгөөд олон жилийн турш лалын шашны сүмд шавилан сууж байжээ. Өөрийн тэргүүлдэг алан хядах бүлэглэлийнхээ үйл ажиллагааг ойрын хагас жилтийн дотор зогсоох болсноо зарласан нь гэнэтийн явдал байдаа. Моктада Садр өөрийн бүлэглэлийн гишүүд дэмжигчиддээ хандан Иракын засгийн газартай нягт хамтиран ажиллахыг уриалжээ. Тэр энэ мэдэгдэлээ Кербалла хотод зарласан хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Мягмар гарагт Кербалла хотод мөргөөлдөөн болж шийтүүдийн олон арван сүм хийд галд автаж эвдэрч сүйрсэн юм. Цагдаа нар энэ хэрэгт Махдигийфн арми бүлэглэл буруутай гэж таамаглаж байгаа юм. Гэвч Моктада Салдр энэ харамсалтай хэрэгт манай бүлэглэл ямар ч хамаагүй гэж хариуцлагатайгаар хэлжээ. Махдпигийн Арми Иракын аюулгүй байдал хамгийн их заналхийлэл учруулж байгаа бүлэглэл гэж АНУ-ын батлан яам зарлаж байлаа. Махдигийн Арми бүлэглэл нь 2003 онд америкийн цэргүүдийн түрэмгийлэлтэй тэмцэх зорилгоор байгуулагдаж байжээ.
Лид4. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф зэвсэгт хүчний ерөнхий командлагчын албан тушаалаас татгалзаж байгаагаа мэдэгджээ.
Удахгүй болох сонгуульд ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн дэмжлэгийг авахын тулд тэр ийм алхам хийх болжээ. Тэр 9 сарын дундуур болох ерөнхийлөгчийн сонгуульд жирийн иргэний хувиар нэрэ дэвшүүлэх бодолтой байгаа юм байна. Первез Мушараффыг зэвсэгт хүчний ерөнхий командлагчын үүргээсээ татгалзахыг сөрөг хүчнийхэн шаардаж байсан юм.
Лид5.Изриалийн зэвсэгт хүчнийхэн Газын зурвас руу гал нээсний уршигаар 10-11 насны гурван хүүхэд амь үрэгджээ. Хэрэг явдал Бейт-Ханун хотын орчим болсон гэж орон нутгийн мэдээллийн агентлаг уламжилсан байна.
Гэрчүүдийн хэлснээр Изриалийн тал Палестины хэт үндсэрхэг бүлэглэлийн гишүүдийн суж явсан машин руу гал нээсэн юм байна. Энэ үед хэд хэдэн хүн шархаджээ. Өнгөрсөн мягмар гаригт Изриалийн нисэх хүчнийхэн Газын зурвасын холйд хэсэгт явж байсан машиныг бөмбөгдсөн юм.

Лид6. Грек улсад цаг агаараас гадна улс төрийн байдал нь халуухан болж байна. Парламентын сонгууль дөхөж байгаа энэ үед ойролцоогоор 15 мянган иргэн парламентын ордон байдаг Афин хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.

Жагсагчид хар өнгийн хувцас өмсөж гамшигт гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна. Олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг интернэт хэрэглэгчид санаачилжээ. Тэд интернэт хэлэлцүүлэг, электрон шуудан, чатаар санал бодлоо солилцлж жагсаал хийх тохиролцоонд хүрсёэн байна. Үүний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас эрх баригчид гамшигийн үед хагалттай сайн ажиллаж чадаагүй гэдгийг мэдээлжээ. Грекчүүд улс орныг бүхэлд нь хамарсан их хэмжээний ойгн түймэр гарахад эрх баригчид муу ажилласан гэж шүүмжилж байна.
Эм. Эрх баригчидын ажлын хариуцлагагүйгээс болж олон мянган газар түймэрт автаж олон зуун хүн орон гэргүй боллоо.Иймээс би эсэргүүцлээ илэрхийлэхээс энд ирээд байна.
Эр. Манай орны хувьд ойгн түймэр гарах нь элбэг байдаг. Гэхдээ ойн түймэр дэгдэхээс өмнө эрх баригчид урьдчилан сэргийлэх бэлтгэлгүй байна. Энэ нь хүний амь эрсдэж их хохирол гарах үндэс болоод байна.
Өглөө тайван жагсагчид үдэш болоход нэлээн ширүүсжээ. Цагдаа тэднийг тараах гэж оролдсон нь аажимдаа мөргөөлдөөн болж хувирчээ. Жагсагчид цагдаа нар руу шилэн лонх, чулуу нүүлгэж эхэлжээ. Одоо Грект дүрэлзэж байгаа ойн түймэр намдажээ. Ихэнхи галыг цурманд оруулж чадсан байна. Одоо Пенеполис, Эбвей арал дээр байдал хамгийн хүнд байгаа юм байна.Ирэх өдрүүдэд 40 хэмийн халуун болох тул дахин гал тйүмэр гарах магадлал өндөр байна. Европыгн ихэнх орнууд Грект тусламж үзүүлж гал унтраах тоног төхөөрөмж илгээжээ.
Товч
1.Чили улсын нийслэд үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн хөлсийг нэмэхийг засгийн газраасаа шаардаж жагсаал хийжээ. Цагдаа нар жагсагчидыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсэн байна. Жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн болоход 17 хүн бэртсэний дотор эрх баригч намаас сонгогдсон гэн сенатын гишүүн байгаа юм байна.
2. Өчигдөр Азарбайжаны Баку хотод барилга нурах үед 10 хүн нас баржээ. Барилга нурах үед хажуугаар нь ач охинтойгоо явж байсан нэг эмээ нурангид дарагдаж амиа алджээ. Аврагчид тэдний цогцосыг олсон байна. Нурсан барилгийн доод хонгилд амьд хүмүүс байгааг ч тогтоожээ. Аврах албаныхан тэдэнтэй гар утсаар холбоо барьсан байна. Барилгын стандартыг зөрчсөнөөс энэ золгүй явдал гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд болсон явдлыг нарийвчлан судлахаар Азарбайжаны засгийн газрын хороо байгуулагджээ.
4. Одоогоос бараг хагас зуун жилийн өмнө цаазаар авах ял сонссон Канадын иргэнийг цагаатгажээ. Канадын иргэн Стивен Трус залуу байхдаа 12 настай охиныг хүчирхийлж амийг нь хороосон хэргээр шүүхийн хаалга татжээ. Тэр 10 жил шоронд ял эдлэхдээ сайн хүмүүжилтэй байсан тул эрх чөлөөтэй болж суллагдсан юм байна. Тэр бүхэл амьдралынхаа туршид хилс хэрэгт орсноо нотлох гэж оролджээ. Түүнийг буруугүй болохыг нь саяхан Канадын шүүх тогтоосон байна.
5. Австри улсад цаг агаар гэнэт хувьсан өөрчлөгдөж салхиний худ нэмэгдэж мөндөр оржээ. Байгалийн гэнэтийн онц ноцтой үзэгдэл Авсрийн өмнөд мужыг хамарсан байна. Тахианы өндөгний чинээ том мөндөр богино хугацаанд орсон ч үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Мөндөрт цохилсан гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
6. АНУ-ын бүгд найрамах намын гишүүн Роугийн Цагаан ордоны ойролцоо үлдээсэн машиныг нь хэн нэгэн этгээд цавуутай туузаар битүү ороож, ардчилсан намынханы сонгуулийн сурталчилгааны уриа лоозонг наасан байжээ. Бас АНУ-ын үндэсний бэлгэ тэмдэг гэгддэг бүргэдийн зургийгч бас үлдээжээ.
7. Америкийн Нью-Йорк хотын ажил хэрэгч эмэгтэй Леон Хелсины нас барахдаа бүх эд хөрөнгөө хайртай нохойдоо өв залгамжлуулан үлдээжээ. Тэр нохойдоо 12 сая доллар үлдээсэн байна. Бас энэ бүсгүй ахдаа 1 сая доллар үлдээжээ. Харин энэ эмэгтэй өөрийн 2 ачдаа сохор зоос ч гэрээслэн үлдээгээгүй байна. Үүний шалтгааныг нь ач нар нь өөрсдөө сайн мэдэж байгаа гэж тэр гэрээслэлийн захиандаа бичжээ.
Лид7 АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш одоогоос 2 жилийн өнмө Катрина хар шурганд их хэмжээний хохирол амссан Лизиана муж улсын Шинэ Орлеан хотод хүрэлцэн иржээ.

Катрина хар шуурганд амь үрэгдсэн 1600 орчим хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд америкийн төрийн тэрүүн оролцжээ.
Эр. Катрина хар салих олон хүнд уй гашуу авчирсэн ч энэ хотын иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг нь эдвэж чадаагүй. Шинэ Орлеаныг сайн сайхан ирээдүй хүлээж байгаа. Хотын амьдрал өдөр ирэх бүр сэргэж байна
Гэж Жорж Буш хэлжээ. Хар шуурганд ор үндсээрээ сүйрсэн Шинэ Орлеан хотыг сэргээн босгоход 144 тэрбум доллар төсвөөс гаргажээ. Энэ хөрөнгийн 96 тэрбумыг нь аль хэдийнэ хэрэгцээтэй зүйлд нь зарцуулсан юм байна. Ерөнхийлөгч Жорж Буш Шинэ Орлеан хотын сэргээн босголт, далан суваг шуудуу барих, бохир ус цэвэрлэх байгууламж барихад зориулж нэмж 5 тэрбум доллар өгөхийг Конгрессоос хүссэн байна.
Лид8 Дэлхийн кино сонирхогчдын дунд алдартай Венецийн Кино Наадам өчигдөр нээлттэй хийлээ. Венецийн Кино наадмын салхийг, Киера Найтлэй болон Жэймс Мкавоу нарын гол дүрд нь тоглосон Бритианы Наминчлал кино хагалсан юм.
Дүрс: Энэ жил, 75н дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Венецийн кино наадамд нийт 22 уран бүтээлээ өрсөлдөж байна.Өчигдөр болсон Венецийн кино наадмын улаан хивсний ёслолд Кенет Брэйнангийн найруулсан триллер ангилалд багтах “Мөрдөгч” кинонд тоглосон Майкл Кэйн болон Жюд Ло нар хүрэлцэн ирсэн байна. “Мөрдөгч” хэмээх тус киног Венецийн кино наадамд нилээд дээгүүрт дорно гэж ажиглагчид болон кино шүүмжлэгчид үзэж байгаа билээ. Венецийн кино наадмын нээлтэнд Руберт Эвэрт, Ванесса Рэд грэйв, болон найруулагч Жэйн Чампион нар хүрэлцэн ирсэн байна. Венецийн кино наадмын тэргүүн байрын шагналтангууд есдүгээр сарын 8нд эцсийн байдлаар шалгаруулах юм. Ази тивээс дэлхийн тавцанд гарч гайхамшигтай олон дүрүүдийг чадварлаг бүтээн 2005 оны хамгийн дээд шагнал болох Алтан Арслангийн шагналыг хүртэж байсан Анг Лий энэ жил “Хүсэл Тачаал” хэмээх киногоороо оролцож байгаа билээ.
Кино найруулагч Тим Бюртоныг энэ жилийн Алтан Арслангийн эзэн болно гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа юм. Тим Бюртон нь Зул Сарын Өмнөх Хар Дарсан Зүүд зэрэ кинонуудыг найруулан тавьж байсан билээ. Энэ жилийн Венецийн наадамд Жэсси Жэйсгийн Аллага киногоор нэрт жүжигчин Холлибүүдийн сайхан залуучуудын нэг Брэйд Питт оролцож байгаа юм. Саяхан Венецийн кино наадамтай холбоотой нэгэн маргаан Тайван, Хятадын хооронд дэгдээд байгаа юм. Учир нь Тайван гаралтай жүжигчин Анг Лийг Венецийн кино наадамд Хятадыг биш Тайваныг төлөөлж оролцож байгаа хэмээн цоллохыг Тайванчууд хүсэж байгаа боловч Хятад тэрхүү боломжийг нь өгөхгүй байгаа юм. Үүнд Тайваны засгийн газар ихээхэн дүргүйцэж байгаа билээ. 1949 онд Хятад, Тайваны засгийн газрыг тусгаарласан боловч Хятад нь одоо хүртэл Тайваныг өөрийн нэг бүс нутаг хэмээн үзсээр байгаа юм.
Энэ өдөр
1939 оны энэ өдөр Английн радиогийн хамгийн алдартай ди-жей
Джон ПИЛ мэндэлжээ. Тэр Би Би Си радиод 37 жил ажиллаж Хатан хааны нэрэмжит шагнал хүртэж байжээ.
Өнөөдөр Беларуссийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн төросөн өдөр юм байна. Тэр 1954 оны энэ өдөр төржээ.
1718 оны энэ өдөр хойд америкад колони байгуулж байсан английн иргэн Уильям ПЕНН хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийн тэрийг мөнхжүүлэх үүднээс америкийн нэгдсэн улсын нэг мужыг Пенсильван гэж нэрлэсэн юм байна.
1703 оны энэ өдөр оросын Петербург хотод анх удаа үер болж байжээ.
1918 оны энэ өдөр Фанни КАПЛАН гэдэг эмэгтэй оросын хувьсгалч Ленины амь насанд халдаж байжээ.
1933 оны энэ өдөр Францын иргэний агаарын тээврийн Айр Франсе компани байгуулагдсан байна.
1963 оны энэ өдөр Москва Вашингтоны хооронд шууд утсаар холбоо барьдаг болжээ.
Өнөөдөр Татарстаны үндэсний баяр. 1990 оны энэ өдөр Татарстан улс тусгаар тогнолын тунхаглалаа баталжээ.

No comments: