2007-08-24

Дэлхийн мэдээ 2007-08-23 Пүрэв

Лид1. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Иракад үүсээд байгаа нөхцөл байдлыг Вьетнамын дайны үетэй харьцуулсан байна. Иракаас амщрикийн цэргүүд гарч явах юм бол тэртээ 30 гаран жилийн тэртээ Вьетнамд болж байсан шиг цуст мөргөлдөөн болно гэж Жорж Буш анхааруулжээ.
Жорж Буш Вьетнамын дайндп оролцож байсан ахмад дайчидтай Миссури мужид уулзалт хийжээ.
Эр. Иракаас цэргүүдээ татах нь Вьетнамын дайны үеийнх шиг юунд ч буруугүй олон сая хүн амь нас хохирно.
1975 онд Америкийн цэргүүд Вьетнамаас гарсаны дараа америкийн талыг баримталж байсан олон мянган хүмүүсийн хэлмэгдүүлж, олон сая вьетнамчууд улс төрийн шалтгаанаар дүрвэгч болж, Улаан кхмерүүд хөрш зэргэлдээ Кампучи улсад төрийн эрхэнд байхдаа үйлдсэн шиг хомроглон устгах явдал гарч байсныг эргэн сануулжээ. 1959-1975 оны хооронд америкчууд Вьетнамд цэргийн ажиллагаа явуулахад 4 сая энгийн номхон вьетнам хүн нас барж байжээ. Харин америкийн 58 ,2 сая цэргийн албан хаагч амь насаа алдаж байсан юм. Вьетнамд хийсэн дайнаасаа сургамж авч Иракт цэргийн ажиллагаа явуулж байгаа АНУ тэвчээр гаргах хэрэгтэй гэж Жорж Буш ахмад дайчидын өмнө хэлөсэжн үгэндээ онцлон тэмдэглэжээ. Хэрвээ Америкийн цэргүүд Иракаас гарах юм бол Аль Кайда бүлэглэлд бууж өгч байгаа гэсэн үг дохио болно гэж Буш мэдэгджээ.
Эр. Иракын ерөнхий сайд Нури Малики бол сайн эр хүн.Тэр маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа болохоор би түүнийг дэмждэг.Гэхдээ америкийн улс төрчид түүнийг Иракын ерөнхий сайд байхыг шийдэхгүй. Гагцхүү дарангуйлалд биш, ардчилсан нийгэмд аж төрж байгаа өнөөгийн Иракын ард түмний шийдэх асуудал гэж Цагаан ордоны тэргүүн ярьсан байна. Иракын засгийн газар бүрэн бүрнэлдэхүүнээрээ огцорч болзошгүй байна гэсэн цуурхал таөрхсаны дараа Жорж Буш энэ мэдэгдэлийг хийжээ. Жорж Буш Вьетнамын дайнд оролцсон ахмадуудтай уулзалт хийхээс хэдхэн цагийн өмнө Иракт америкийн цэргийн нисдэг тэрэг осолдож нисэх багийн 4 гишүүн, америкийн 10 цэргийн албан хаагч амь үрэгджээ. Нисдэг техникийн бүрэн бус байдалд байсан нь ослын шалтгаан болсон гэж Пентагон үзэж байна. 9 сарын 15-нд Иракын өнөөгийн нийгэм, аюулгүй байдлын тухай илтгэл хэвлэгдэн олны сонорт хүрэх юм.
Лид2. Олон төрлийн халдварт өвчин урьд урьдийнхаасаа илүү эрчимтэй тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас жил бүр тогтмол гаргадаг илтгэлд даяаршиж байгаа дэлхий ертөнцөд халдварт өвчинтэй дэлхийн улс орнууд хамтран тэмцэж_ урьдчилан сэргийлэх ажлыг хамтын хүчээр явуулах шаардлагатай байна гэж шонцлон тэмдэглэжээ. Улс оронд нь халдварт өвчин гарах л юм бол хөрш орнууд, дэлхийн эрүүл мэндийн байгуулагалд цаг алдахгүй мэдээлж байх нь улс орон бүрийн үүрэг болоод байна. Халдварт өвчний тухай мэдээллийг нуун дарагдуулснаар бүс нутгийн хүрээнд төдийгүй, дэлхийн эдийн засаг, улс төр, олон улсын харилцаанд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй юм. Өнөөдөр манай гариг дээр өдөр бүр 2,1 сая хүн тив алгасан иргэний агаарын тээврийн онгоцоор өөр улс оронд зорчдог байна. Энэ нь гоц халдварт өвчин тархах боломж өндөр байгааг харуулж байгаа юм. Эрдэмтэдийн ажиглалтаар шинэ халдварт өвчний вирус жилээс жиолд нэмэгдсээр байгаа юм байна. 1970 оноос хойш манай гариг дээр 39 төрлийн халдваөрт өвчин шинээр гарчээ. Сүүлийн 5 жилд манай гари дээр халдварт өвчин тахал хэлбэрээр гарсан 1100 тохиолдол бүртгэджээ.
Лид3 Даваа гаригийн орой оюутны хөлбөмбөгийн тэмцээний дараа Бангладешт нийгмийн эмх замбараагүй байдал бий болсон юм. Тэмцээний үеэр Дака хотын их сургуулийн хэсэг оюутныг цэргийн албан хаагчид зоджээ.
Үүний дараа оюутнууд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж цагдаа нарын зүг гартаа таарсан бүхнийг шидэж танхайрчээ. Дака хотын их сургуулийн оюутны хотхоны нутаг дэвсгэрт өнгөрсөн 1-р сард цэргийн бааз байрлуулсан юм байна. Оюутанууд цэргийн баазыг нүүлгэхийг эрх баригчидаас шаарджээ. Цагдаа бослого гаргаж байгаа оюутнуудыг тараах үедээ хүч хэрэглэж 100 оюутныг шархдуулжээ.Лхагва гарагийн орой Бангладешийн эрх баригчид оюутны бослого гарсаны дараа улсынхаа 6 хотод хөл хорио тогтоосон юм.Хөл хориг цуцлах болсоноо Бангладешийн шилжилтийн засгийн газрын тэргүүн Фахруддин Ахмед ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ мэдэгджээ. Лхагва гаригийн оройн 20 цагаас хойш гудамжинд гарахыг тус улсын эрх баригчид хориглосон юм. Хөл хорио тогтоосны дараа Бангладеш улсын хотуудын гудамж талбайд огт хүн үзэгдээгүй гэж БИ БИ СИ-ийн Бангладеш дахь сурвалжлагч мэдээлж байна..Хамгийн сүүлд одоогоос 16 жилийн өмнө Бангладешт олныг хамарсан. Эсэргүүцлийн ажиллагаа болж тус улс ардчилсан дэглэмт шилжсэн юм.
Лид4 1991 оноос хойш Их Бритианд цагаачлан ирэх иргэдийн тоо өссөөр энэ оны дунд үеийн байдлаар Их Бритиан дахь цагаач иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулбал харьцангуй их болсон байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Их Бритианд ирэх цагаач иргэдийн тоо энэ жил хамгийн их байгаа юм.

Дүрс: 2007 оны дунд үеийн байдлаар Их Бритианы иргэд гадаадын орнуудад хамгийн ихээр цагаачласан гэсэн тоо баримтыг Английн Статистикийн газраас гаргажээ. Энэ жил 385,000 Англичууд эх орноо орхин цагаачилсан бол түүнээс их тооны буюу 574,000 гадаадын иргэд Их Бритианд цагаачлан суурьшсан байна. Өөрөөр хэлбэл Их Бритиан улс, 349,000 гадаадын иргэдээр ам бүлээ сэлбэж, нийт хүн амынхан тоо 60 сая 587 мянга нэмэгдсэн гэсэн үг юм. Их Бритианчууд цагаачлах хамгийн таатай гэх газраар Австрали улсыг сонгодог байна. Харин Зүүн Европийн иргэд Их Бритианы иргэдийн хоосон зайг нөхөхөөр олон тоогоор цагаачлан ирдэг билээ. Энэ оны 7, 8 сарын байдлаар Их бритианы иргэд хамгийн ихээр гадагшаа цагаачлах хүсэлтийг гаргасан байна. Мэргэжилтэнүүдийн ярьж байгаагаар, жил жилийн гантай халуун зун, болон гэмт хэргийн тоо өсөж байгаа зэрэг нь Их Бритианы иргэдийн цагаачлах үндсэн шалтгаан болж байгаа гэнэ. Их Бритианчууд эх орноо орхин Австрали, Шинэ Зеаланд, Канад, болон Өмнөд африк руу цагаачлаж байх хооронд Зүүн Европийн орнуудаас Их Бритианыг зорьсон цагаач иргэдийн тоо тасрахгүй байна. Энэ нь Их Бритианчуудын санааг маш ихээр зовоож байгаа гэнэ. Учир нь тэд Зүүн Европийн цагаачаар дүүрсэн эх оронд минь бидний хойч үе, ажиллаж, амьдарч, сурч боловсрож чадна гэдэгт итгэж чадахгүй байна хэмээн ярьж байгаа юм.
Лид5 Зөвлөлт засаг нуран унасанаас хойш, ОХУын Москва хотноо анх удаа хамгийн том агаарын хүчний гайхамшигт үзүүлбэр боллоо. Тус үзүүлбэр нь ОХУын хүчирхэг батлан хамгаалах салбарын агаарын хүчин дэлхийд тэргүүнд тавигдах хэвээрээ байгаа гэдгийг нотлон харуулж байна хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.
Дүрс: “Москва хотноо зохион байгуулагдсан агаарын хүчний үзүүлбэр нь шинэ Оросын агаарын хүчний үйлдвэр хүчирхэг хэвээр байгааг нотлож байгаа юм” хэмээн нээлтийн үйл ажиллагаан дээр ОХУын ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэсэн байна. Мөн түүнчлэн тэрбээр ОХУ нь, агаарын төдийгүй сансарын салбарт өөрийн гэсэн бүрэн нөөц бололцоо, өндөр технологи бүхий үйлдвэрлэлтэй юм гэдгийг нэмж хэлсэн юм. Энэ мягмар гарагт Москва хотын зүүн дүүрэгт байрлах Чуковски баазын агаарын хүчний үзүүлбэр нь зургаан өдөр үргэлжлэх юм байна. Агаарын хүчний энэ үзүүлбэрт өмнө нь хэрэглэгдэж байсан Ми байлдагч онгоцны сайжруулсан загвар, холын зайны Эс 400 хамгаалалтын системийг дэлгэн үзүүлж байгаа билээ. Мөн түүнчлэн иргэний зориулалт бүхий онгоцны загваруудыг ч мөн танилцуулж байгаа гэнэ. Оросын засгийн газар агаарын хүчний салбар болон үйлдвэрлэлээ сэргээхэд 250 сая америк доллар зарцуулсан бөгөөд 2025 он гэхэд иргэний зориулалттай 4500 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Москва хотноо зохиогдож байгаа нисэх хүчний энэ үзүүлбэрт дэлхийн зуу гаруй орны нисэхийн салбарын 800 гаруй компани оролцож байгаа ба үзүүлбэрийг сонирхохоор 600,000 гаруй хүн хүрэлцэн ирэх гэнэ.
Товч.
1Дин хар салхи Мексикийн газар нутгийн дайран өнгөрсөн ч чиглэлээ өрчилж Мексик улсад дахин эргэж иржээ. Цагт 160 км цагийнэ хурдтай Дин хар сали Мекскийн өмнөд хэсгийн Веракрус мужид дөхөж яваа юм байна.
2. Оросын холбооны улсын цэргийн онгоц сүүлийн гурван сард 9 удаа Гүржийн агаарын хилийг зөрчсөн гэж тус улсын батлан хамгаалахын сайдын орлогч Бату Кутелия мэдэгджээ. Гүржийн гадаад хэргийн яам ОХУ-ын цэргийн онгоц хил зөрчиж 70 кг жинтэй бөмбөг хаясан гэж буруутгаж байгаа юм.Харин Оросын албаны хүмүүс гүржийн талын мэдэгдэлийг эрс няцааж байгаа юм.

Лид7. Изриалийн “Маарив” сонинд бичсэнээр Изриалийн ерөнхий сайд асан Ариель Шарон, Латин Америкийн хувьсгалч Эрнесто Че Гаваре нар ах дүүсийн хүүхдүүд юм байна.
Эр. Энэ мэдээллийн эх сурвалж нь Латин америкад байдаг юм Аргентинд амьдардаг нэгэн танил маань надад Че Гавара еврей үнлдэстэн гэж хэлж байсан юм.Үүний дараа би энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах бүх эх сурвалжуудыг олж уулзаж шалгасан. Миний уулзсан эх сурвалжууд үгүйсгэсэн хариулт надад өгөөгүй юм.
Гэж Маррив сонины сэтгүүлч ярьж байна. Ариель Шароны эцэг Шмуэлийн төрсөн эгчийг нь Соня гэдэг юм байна. Соня Укрианаас Латин Америк руу, харин Шмуэль Изриаль руу цагаачлан явж амьдрах болжээ.Соня өмнөд америкад очоод өөрийнхөө нэрийг Сесилия гэж өөрчилж улмаар нутгийн залуутай гэрлэж хүү төрүүлсэн нь Эрнесто Че Гавара де ла Серна юм. Ийнхүү дэлхийн улс төр, олон улсын харилцаанд чухал нөлөө үзүүлдэг байсан Ариель Шарон, Че Гавра нар ах дүүсийн хүүхдүүд болох нь нотлогджээ.
Лид8. Эргэж нэгдээд удаагүй байгаа Spice Girls хамтлагин дуучин Emma Bunton ээж болжээ.

31 настай дуучин Эмма Бантон Лондон хотын нэгэн хувийн эмнэлэгт хүүгээ төрүүлсэн байна. Дуучин Эмма одоогоос 8 жилийн өмнө «Damage» хамтлагийн гишүүн байсан Джейд Джонстой (Jade Jones) гэрлэсэн юм. Хосууд хүүдээ Бью (Beau) гэдэг нэр өгсөн байна. Төрөлт ямар ч хүндрэлгүй явагдсан. Хүүгээ төрүүлснийхээ дараа Эмма Кока Кола, зөөлөн жигнэмэг идэх хүсэлт гаргажээ.

Энэ өдөр
1913 оны энэ өдөр Ханс Кристиан Андерсоны үлгэрийн баатар лусын гүнжийн хөшөөг Копенгаген хотод нээж байжээ. Энэ хөшөөг уран барималч Эдуард Эриксен бүтээж Копенгаген хотод бэлэглэж байжээ.
1939 оны энэ өдөр Герман , ЗХУ харилцан бие биендээ халдахгүй байх гэрээ байгуулжээ. Үүний зэрэгцээ Зүүн Европт нөлөөллийн бүсээ тогтоох нууц протокол байгуулсан байна.
1948 оны энэ өдөр Амстердам хотод Христийн сүмийн олон улсын зөвлөл гэдэг байгуулага нээгдэж байжээ.
1951 оны энэ өдөр ОХУ-ын Чечений өөртөө засах бүгд найрамдах улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ахмад Кадыров мэндэлж байжээ. Тэр 2004 оны 5 сарын 9-нд Ялалтын баярын өдөр Грозный хотод дэлбэрэлтийн золисо болж амь насаа алдаж байсан юм.
1978 оны энэ өдөр Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Лос Анжелос Лейкерс багийн хамгаалагч, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 3 удаагийн аварга Коби Брайнт төржээ. Тэр
Англи, испани, итали хэлээр чөлөөтэй ярьдаг байна.
Өнөөдөр боол худалдах, хүн наймаалах гэмт хэргийн золиос бологчидын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна.1791 оны энэс өдөр Сан Доминго, Гайти улсад боолууд эрх чөлөөнийхө төлөө бослого гаргаж байсан юм. Энэ нь хүн хүнээ боолчлох тогтолцоох халахын эхлэл болсон гэж үздэг юм байна.

No comments: