2007-08-29

Дэлхийн мэдээ 2007-08-27 Даваа гараг

Лид 1: Германы канцлер Ангела Меркел, манай урьд хөрш Хятадад гурван өдрийн айлчилал хийхээр өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ. Тэрбээр эхний өдрийн уулзалтан дээр, олон улсын худалдааны зах зээлд баримтлаж байгаа Хятадын эдийн засгийн бодлого болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаар яриагаа эхлэсэн юм.

Дүрс: Хятадын эдийн засаг ойрын хэдэн жилийн хугацаанд харьцангуй хурдацтай хөгжиж байгаа нь хэн бүхний нүдэн дээр ил байгаа билээ. Харамсалтай нь хурдацтай хөгжил, өндөр хөгжиж буй аж үйлдвэржсэн байдал зэрэг нь, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн буруутнуудын нэгт тооцогдож байгаа агаар мандалын бохирдол буюу хүлэмжийн хийг бий болгох үүсгэх гол нөхцөл болоод байгаа юм. Өнөөдөр Германы канцлер Ангела Меркел, Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тау болон ерөнхий сайд Вен Зиябоутай уулзах юм. Тэрбээр Хятадад хийх гурван өдрийн айлчлалынхаа дараа Япон улс руу хөлгийн жолоо залж Токиод Японы ерөнхий сайд Шинзо Абетай уулзна. Ирэх он буюу 2008 онд Германы Их Наймыг толгойлох бүрэн эрхийн хугацаа дуусаж тус эрхээ Японд шилжүүлэн өгөх юм.
Энэ сарын эхээр Хятадын зэвсэгт хүчинд бүртгэлтэй нэр бүхий хэдэн хайкерууд, Германы засгийн газрын компьютерт нэвтэрч нууцлал бүхий мэдээлэл авсан гэсэн шуугиан Германы нэр хүндтэй нэгэн сэтгүүлд нийтлэгдсэн билээ. Харин Германы канцлер Ангела Меркелийг Хятадад ирэхийг тохиолдуулан Хятадын засгийн газраас дээрх шуугианыг ор үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.
Лид 2: Дуу шуугиан хөл хөдөлгөөн ихтэй машин замын ойролцоо өсөж торниж байгаа хүүхдүүд багтраа өвчтэй болох магадлал өндөр байдгийг эрдэмтэд сануулж байна.
Дүрс: Өмнөд Калифорний Их Сургуулийн судалгааны баг, 3000 гаруй хүүхдүүдэд эрүүл мэнд болон генетикийн удамшилын санд судалгаа хийж үзсэний үр дүнд тус дүгнэлтийг хийсэн байна. Дуу шуугиан хөл хөдөлгөөн ихтэй машин замын ойролцоо амьдардаг хүүхдүүд нь, амьсгалын замын өвчний үрэвсэлтэй болох нь элбэг байдаг бөгөөд энэ нь улмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл сулрах үед багтраа өвчин болж хувирахдаа төвөггүй байдаг гэнэ. Хөл хөдөлгөөн ихтэй машин замын ойролцоох 30 метрийн газарт агаарын бохирдол маш өндөр байдаг байна. Машины утаанаас үүссэн агаарын бохирдолын нянгууд нь, хүний биеийн бодисын солилцоонд явагдаж байдаг өөрийгөө цэвэршүүлэх механизмыг гэмтээж амьсгалын замын уг үндсийг тавьж эхлэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл агаарын бохирдолын нөлөө нь бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн генийн түвшинд буруу өөрчлөлтийг хөгжүүлдэг гэсэн үг юм.

Лид 3: Энэ сарын эхээр болсон их үерийн дараа Хойд Солонгосд 600 гаруй хүн амь насаа алдаж, ор сураггүй боллоо гэж орон нутгийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байна.
Дүрс: Энэ сарын эхээр Хойд солонгосд болсон их үерт нэг сая гаруй хүн өртөж олон мянган хүн гэмтэж бэртэн, мөн олон зуун хүн орон гэргүй боллоо гэж Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээлсэн байна. Их үерийн үеэр хөрсний гулгалт үүсэж, олон зуун км үргэлжлэх төмөр зам болон машин зам сүйдэн Солонгосын дэд бүтэцэд ноцтой хохирол учруулсан юм. Иймээс өнгөрсөн долоо хоногоос Өмнөд солонгосчууд ахан дүүсдээ туслах тусламжийн гараа сунгаж эхлэсэн билээ. Одоогийн байдлаар үерийн гамшигийг арилгаж дэд бүтцийг сэргээхэд нь нийт 48 сая доллар хандивлахаар болоод байгаа гэнэ.

Лид4. Грект дүрэлзэж байгаа ойн түймэр тус улын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж эрх баригчид нь үзэж улс орондоо онц байдал зарлажээ.
Өнөөдөр хэвлэгдэн гарсан Грекийн сонины эхний нүүрэнлд хэвлэгдсэн тэргүүн нийтлэлүүд “Гал түймэр Олимп ууланд хүрлээ”, “Түймэр Афиныг устгаж байна”, “51 хүн нас барлаа” гэх мэт гарчигтай хэвлэгджээ. Ойгн түймэрийг санаатайгаар тавьж байгаа нь эрх баригчидийн сэтгэлийг зовоож байна.Өнөөдөр Грек улсын өнцөг булан бүрд ойн түймэр гарч байна. Грекийн эх газар дээр төдийгүй, өмнө зүгийн Эвбея, Саоламин, Корфу Андрос, Крит, арал дээр ч бас ойн түймэр дүрэлзэж байгаа юм байна. Олипийн наадмын өлгий болсон Олимп ууланд ч ойн түймэр дөхөж иржээ. Албаны эх сурвалжуудын тараасан мэдээлэлд 51 хүн гал түймрийн улмаас нас барсан гэж дурьджээ. Гал түймэрт эргэн тойрон бүслэгдсэн суурин газруудад гал сөнөөгчид, аврагчид ч хүрч чадахгүй байгаа гэнэ. Гал түймрийн гамшиг тохиолдоход тусламж үзүүлж чадахгүй байгаа орон нутгийн эрх баригчдыг иргэд шүүмжилж байна.Грект гао байгаа ойн түймрийг унтаарахад Европын бүх орнууд тусламж үзүүлж байна. Грекийн ерөнхий сайд улс орондоо үүсэн бий болсон нөхцөл байдлышг гамшигийн түвшинд хүрсэн гэж үнэлээд гал түймэрт амий алдсан хүмүүсийн аөр гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж 3 өдрийн гашуудал зарлажээ. Ой модыг санаатайгаар шатааж, үгнс нурам болсон газар нь дараа нь орон сууцны хороолол барих гэсэн зорилготой бүлэг хүмүүс байна гэж Грекийн зарим сонин хэвлэлд бичжээ. Цагдаа наройд санаатайгаар түймэр тавьж байгаа 65 настай нэг хүнийг хэдийнэ саатуулжээ.
Лид5 Иракын шийт, суннит, курд үндэстэнүүдийн тэргүүн нар уулзалт хийж эвлэрэлийн гэрээ байгуулах болжээ. Энэ тухай Иракын ерөнхий сайд Нури Малики мэдэгдсэн байна. Иракт энх амгалан байдал тогтоход чухал алхам боллоо гэж Цагаан ордоны хэвлэлийн албанаас тараасан мэдээнд дурьджээ.
Эр. Иракт улс төрийн шинэ эвсэлийг бүрдүүлэх нь цаашдын хөгжилд чухал алхам болох юм.
Иракын шийтийн 4 нам, курдын намын төлөөлөл орсон хороо улс орны дотоод асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй байх болно. Одоо иракын хууль тогтоох байгуулагын сонгууль явуулах, Саддам Хусейны үеийн дэглэмийн БААС намын гишүүн байсан хүмүүсийг батлах хамгаалах салбар, улс төрийн амьдралд оролцохыг хязгаарласан журмыг хэрхэн зөөлрүүлэх вэ гэх мэт асуудлыг энэ тусгай хороо хэлэлцэх юм байна. Иракын ерөнхий сайд Нури Малики шийт үндэстэн бол ерөнхийлөгч Жаляль Талабани курд, дэд ерөнхийлөгч Тарик Хаеми ньт суннит үндэстэн юм. Иракын улс төрийн тавцанд угсаатан, шашын бүх төлөөлөгчид оролцож байгаа ч олигтой үр дүн гарахгүй байгаа юм. Иракт гурван өдрийнэ айлчлал хийсэн Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер өнөөгийн Иракын засгийнэ газрыг тэргүүлж байгаа Нури Маликиг огцруулах хэрэгтэй гэж саналаа хэлжээ.

Лид6 Бямба гаригийн үдэш Энэтхэгийн Хайдарабад хотод хоёр ч удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Бидний авсан хамгийн сүүлийн мэдээгээр 70 орчим хүн шархадаж, 44 хүн амь насаа алджээ.
Хайдарабад хотод хамгийн эхний тэсрэх бөмбөг орон нутгийн цагаар 19 цаг 30 минтуад мужын захиргааны байрны эсрэг талын Лумбинхи цэцэрлэгт лазерын шоу болж байхад дэлбэрчээ. Үүнээс 10 мин дараа тус хотын нэгэн ресторанд бас дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсон газруудыг цагдаа нар хяналтандаа авч үзлэг хийж эхэлсэн байна. Өнгөрсөн 5 сард дэлбэрэлт болох үед ашигласантай ял ижил хийцийн тэсрэх төхөөрөмж байсан гэж цагдаагийн газрынхан мэдээлжээ. Гар утасны тусламжтайгаар тэсрэх төхөөрөмж ажиллагаанд оржээ. Хууль сахиулах байгуулагынхан байж болох бүх хувилбарыг авч үзэж шалгах болно гэж мэдэгджээ. Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна.
Лид7. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цэргийн болон иргэний агаарын тээврийн онгоцны загварын Макс 2007 үзэсгэлэн яармаг өндөрлөжээ.

Энэ жилийн үзэсгэлэн яармаг урьдийнхаасаа илүү олон олон оролцогчтой, цар хүрээний хувьд өргөн болж чадлаа гэж дүгнэж байна. МАКС 2007 үзэсгэлэн яармагт нисэх онгоц үйлдвэрлэдэг дэлхийн 100 гаруй орны 800 орчим компани оролцжээ. Үзэсгэлэнгийн сүүлчийн өдөр Францын нисэгчид ур чадвараа гайхуулсан агаарын үзүүлбэр хийжээ. Үзэсгэлэнгийн зөвхөн сүүлчийн хоёр өдөр л гэхэд 600 мянган хүн Жуковский нисэх буудалд иржээ. Энэ жил МАКС 2007 яармагийн үеэр ... гэрээ байгуулагджээ. Москвагийн нисэхийн үзэсгэлэн яармаг дараагийн удаа 2 жилийн дараа зохиогдоно.
Лид8. Уэльсийн гүнж Диана зам тээврийн ослоор амь насаа алдсанаас хойш 10 жил өнгөрчээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэх гашуудлыг ажиллагаанд Их Британий хун тайж Чарльзын гэргий Корнуолийн гүнгийн авхай Камилла оролцохгүй юм байна. Их Британий угсаа залгамжлах хааны ордоны албан ёсны өргөө кларенс хаус мэдэгджээ.
1997 оны 8 сарын 31 нд Парис хотын төвд Лимузин машинаар их хурдтай явж байгаад Диана гүнж өөрийн найз Доди Аль Файедтай хамт осолд орж нас барсан юм. Уэльсийн гүнжийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа найман сарын 31 нд Лондон хотын Веллингтоны хуаранд болох юм. Энэ үйл ажиллагаанд хааны гэр бүлийн хүрээнд багтдаг 500 орчим хүн, хун тайж Уиьям, Гарри, Диана гүнуийн эгч Сара Маккоркодейл, бас Их Британий ерөнхий сайд Гордон Браун оролцох юм. Бас урлаг, нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүд оролцно. Тэдний дотор дуучин Элтон Жон ч байгаа юм байна. Гүнгийн авхай Камилла хан хүү Уильяам, Гарри нараас гашуудлыг үйл ажиллагаанд оролцох урилга авсан ч Чарлзтай ярилцаж, удаан бодсоны эцэст энэ үйл ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь би энэ үйл ажиллагаанд очих юм бол гашуудлын ажиллагааны утга санааг гажуудуулж бас олны анхаарлыг өөртөө татаж болзошгүй юм Камилла хэлсэн байна.
Лид9. Венесуэлийнэ ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн ням гаригт ОХУ аас 5 мянган ширхэг мэргэн буучын винтов худалдах авах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ.
АНУ ын гэнэтийн довтолгооноос хамгаалах зориглоор шинээр зэвсэг авах шаардлагатай байна гэж Уго Чавес өөрийн байр сууриа тайлбарлажээ.
Эр. Би Оросоос 5 мянган ширхэг шөнийн дурантай мэргэн буучын винтов буу худалдан авах гэж байна. Энэ буу дэлхийд хамгийн шилдэг винтов гэж тооцогддог юм. Манай дархан хилд ойртож ирсэн империалист дайсныг бид бут цохих чадвартай байх ёстой.
Цэргийн нисэх онгоцны технологи худалдан авах гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн өмнөд америкийн энэ улсад АНУ бүх төрлийн зэвсэг худалдахаа зогсоосон юм. Ямар зорилгоор зэвсэг авах гэж байгаагаа тодорхой тайлбарлахыг АНУ ын эрх баригчид Венесуэлээс нэг бус удаа шаардаж байгаа юм. АНУ ын батлан хамгаалах яамны хойд америкийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Стивен Жонсон сүлийн үед Венесуэль улс зэвсэглэлээр хэт их хөөцөлдөж байгааг анхааралдаа авах нь зүйтэй гэж Колумби улсад айлчлал хийхдээ анхааруулжээ. Өнгөрсөн жил Венесуэль улс Оросоос СУ загварын 24 сөнөөгч онгоц, 100 мянган ширхэг АК 103 загварын Калашников автомат буу худалдан авсан юм. Венесуэлийн батлан хамгаалах яамныхан оросоос шумбагч хөлөг онгоц авахаар хүсэлт гаргаж яриа хэлэлцээр хийж байгаа.
Товч.
Конго улсад ачааны АН загварын онгоц осодох үед13 хүн нас баржээ. Нас барсан хүмүүсийн дотор бага насны нэг хүүхэд бас оросын гурван иргэн нас барсан тухай Ройтер агентлаг мэдээлжээ.Ачааны онгоц Конго улсын Конголо хотоос хөөрсөн даруйдаа осолдсон гэж тус улсын дотоод хэргийн яам мэдээлжээ. 9 тонн тугалагын хүдэр ачсан энэ онгоц техникийн бүрэн бус байдалд байсан нь ослын шалтгаан болсон гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.
ОХУ ын Питербург хотын ойролцоо резинэн хүүхэлдэйг завь болгон ашиглаж голын усанд хөвөх тэмцээн болжээ. Энэ уралдаанд 400 гаруй хүн оролцсон байна. Уралдаанд оролцож байгаа хүмүүс энэ бол аз туршсан спорт гэж ярьцгаадаг байна. Тэмцээн эхлэхээс өмнө бүх оролцогчидоос согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгаж сорил авдаг байна.
Москва хотын Горькийн нэрэмжит соёл амралтын хүрээлэнд “Задгай тэнгэр” нэртэй галын наадам зохион байгуулжээ. Үүнээс өмнө үзэгч таны харж байгаа энэ үзүүлбэрийг зөвхөн цирк, эвсэл теарт л хийдэг байсан юм. Галын наадмн гадаа гудамжинд хийхийг Гера Спичкин гэдэг залуу санаачилж үзэл санаа нэгтэй 15 хүнийг цуглуулж чадсан байна. Ингээд хотын захиргаанаас зөвшөөрөл авч галын наадмаа хийжээ. Ингэхдээ эмч, галд унтраах албантай ч хамтран ажиллаж аюулгүй байдлыг бүрэн хангаж чаджээ.
Лид10. АНУ, Европын Холбооны орнууд онгоцны бүхээгт гар тээшиндээ шингэн бодис авч орохыг хориглосон шийдвэр гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл ОХУ ч бас иргэний агаарын тээврийн онгоцоор зорчих шинэ журам баталжээ. Өнөөдрөөс эхлэн энэ журам хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн ОХУ ын бүх нисэх буудлаас онгоцонд суухдаа зорчигч та гар тээшиндээ нэг литрээс хэтрэхгүй хэмжээний шингэн бодисийг гэрэлтдэг гялгар уутанд хийж онгоцны бүхээгт нэвтрэх эрхтэй. Гэхдээ шингэн тус бүрийг 100 млээс ихгүй хэмжээтэй савласан байх байх ёстой. Харин үүнээс илүү хэмжээтэй бүх төрлийн шингэн бодисыг гар тээшиндээ хийж болохгүй юм байна. Ундны цэвэр ус, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн, үсний гель, агааржуулагчыг ч онгоцны бүхээгт авч орох хориотой. Та шингэн боис хийсэн гэрэлтдэг гялгар уутаа нисэх буудлын ажилтнаар лацдуулна. Нислэгийн туршид лацтай гялгар уутыг нээх бас болохгүй. Харин хүүхдийн тэжээл, хувийн хэрэгцээний зарим нэг төрлийн эмийг тээвэрлэхэд харин хориг тавиагүй байна. Хэрэв зорчигч их шингэн бодис гар тээшиндээ хийж журам зорчих юм бол нитсэх буудлын ажилтнууд түүнийг онгоцны бүхээгт нэвтрүүлэхгүй байх эрхтэй болжээ.
Энэ өдөр
1770 оны энэ өдөр Германы сэтгэгч Фридрих ГЕГЕЛЬ мэндэлж байжээ.
1910 оын энэ өдөр Энэтхэгийн иргэн Агнес Гонджа БОЯДЖИУ мэндэлжээ. Тэр дэлхий дахинд Тереза эх гэдэг нэрээр алдаршсан юм. Энэ эмэгтэй бүх л ухамсарт амьдралаа буяны үйлсэд зориулжээ. Тереза эх 1997 оны 9 сарын 5-нд хорвоогийн мөнх буёыг үзүүлсэн байна. Тэрээр 1979 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан юм.
Одоогоос 95 жилийн өмнө буюу 1912 оны энэ өдөр зохиолч Эдгар Райс Берроуз Тарзаны тухай анхын өгүүлэгээ сэтгүүлд хэвлэж байжээ.
1955 оны энэ өдөр Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн номын анх хэвлэгдэн гарч байжээ. 198 хуудастай энэ ном тухайн цаг үедээ маш сонирхолтой лавлагаа болж байжээ.
1964 онны энэ өдөр Лос Анжелос хотод Жули Эндрюсийн гол дүрд нь тоглосон Мэри Поппинс киноны нээлт болжээ.
1991 оны энэ өдөр Молдав улс тугаар тогтнолоо зарласан байна.

No comments: