2007-08-24

Дэлхийн мэдээ 2007-08-24 Баасан гараг

Лид1 Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр дуусаж байна. Энэ Пүрэв гарагт эхлэсэн тус уулзалтаар Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар голчлон ярилцсан юм.

Дүрс: Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын уулзалтын үеэр, Бразилын ерөнхий сайд Салса Амора “Зүүн Азийн орнуудтай олон тал дээр эдийн засаг, худалдааны чиглэлээр өргөн хүрээтэйгээр хамтран ажиллах сонирхолтой” байгаагаа илэрхийлж байсан юм. Үүний тулд бүс нутгийн орнуудын эдийн засаг, худалдаанд оногдуулдаг татварын асуудлыг эргэн ярилцах хэрэгтэй гэдгийг дээд хэмжээний уулзалтанд оролцож байсан орнуудын төлөөлөгчид санал нэгдэж байсан билээ. Глобалчлагдаж байгаа энэ эрин үед тив тивийн орнууд эдийн засгаар нэгдэн нягтрах ёстой гэдгийг сануулж байлаа. Уулзалтын үеэр Зүүн Ази болон Латин Америкийн төлөөлөгчид бүс нутгуудын хооронд эдийн засаг худалдааг хөгжүүлэхийн тулд юун түрүүнд бүс дамнасан худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах, татварын асуудлыг хэлэлцэх, болон харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг дээр нэгдсэн нэг тохиролцоонд хүрч чадсан байна. Дээд хэмжээний улзалтын эцэст Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын төлөөлөгчид энэ 9р сард Женевт зохион байгуулагдах олон улсын эдийн засаг худалдааны уулзалтан дээр ахин уулзахаар болсон юм.

Лид2. Герман улсад болсон италийн мафийнханы буудалцаанд амь үрэгдсэн хүмүүсийг өнөөдөр төрөлх эх оронд нь сүүлчийн замд нь үдлээ. Одоогоос 7 хоногийн өмнө үл мэдэгдэх этгээдүүд италийн 6 иргэнийг буудаж хэргийн газраас зугтсан юм. Германд үйл ажиллагаа явуулдаг Италийн хоёр мафийн зөрчилөөс болж энэ аллага гарсан юм байна. Зарим эх сурвалжууд хэн нэгэн хүний наргиа болгож шидсэн өндөгнөөс бүх зүйл эхэлсэн гэж ярьж байна.
Өнөөдөр амь үрэгдсэн мафийн 6 гишүүний 2-ийг нь оршуулж байна. Оршуулгын үер дахин өш хонзон авах оролдлого гарахаас сэргийлж цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Долоо хоногийн өмнө Германы Дуйсбург хотод амь үрэгдсэн 6 хүн бүгд рестораны бизнес эрхэлдэг байсан юм. Тэд 8 сарын 17-нд ресторанд дадлага хийж байсан 18 настай залуугийн төрсөн өдрийг тэмдэглэж байх үед өрсөлдөгч мафийнхан ирж гал нээсэн юм байна. Германд үйл ажиллагаа эрхэлдэг Италийн хоёр мафийн хооронд болж байгаа зөрчил 15 жилийн турш үргэлжилж энэ хугацаанд 20 гаран хүн амь үрэгджээ.
Эр. Энэ хоёр мафийн хооронд бий болсон үл ойлголцох байдал 1991 онд багт наадамын үеэр эхэлсэн юм. Хэн нэгэн нь мафийн толгойлогч руу санаандгүй өндөг шидсэн байгаа юм. Өндөг зөрчил үүсэх шалтаг л байх. Үнэн хэрэг дээрээ үүнээс ч илүү ноцтой бизнесийн ашиг сонирхол байгаа байхаа.
Гэж сэтгүүлч Винченцо Конделло ярьж байна. Цагдаа нар 8 сарыйн 17-нд болсон аллагын гүйцэтгэгчийг нь олж чадаагүй байна. Ажиглалтын камерт үлдсэн дүрс бичлэгийн чанар муу тул аллага үйлдсэн хүний нүүр царайг ялгаж таних аргагүй байгаа юм. 2006 оны зул сарын баяраар тэд мафийн толгойлогчийн эхнэрийг буудан алж байсны өшөөгөө авсан хэрэг гэж цагдаа нар таамаглаж байна. Өөр хоорондоо өрсөлдөж байгаа италийн хоёр мафи Сан Люк хотоос гаралтай. Цагдаагийнхан энэ хоёр мафи хүчний хувьд эн тэнцүү, сицилийн мафиас ч илүү аюултай болсон гэж үздэг байна.
Лид3 Украин улс өнөөдөр тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Тусгаар тогтнолоо 16 жилийн өмнө зарласан энэ улсын тусгаар тогтнолын баяр Софийн сүмд болох мөргөлөөс эхлэх юм байна. Дараа нь баярын үйл ажиллагаа Майданд үргэлжилнэ. Өнөөдөр цэргийн оркестр тоглолт хийж, орй ёслолын буудлага болох юм байна. Үүнээс гадна одоогоос 16 жилийн өмнө буюу 1991 оны 8 сарын 24-ий энэ өдөр төрсөн хүүхдүүдэд иргэний паспортыг нь ерөнхийлөгч Виктор Ющенко өөрөө гардуулж өгөх юм байна. Барын үйл ажиллагаа Укрианий бусад хотуудад ч бас болох юм байна.
Лид4. Укрианд ойн түймэртэй зэрэгцэн улс төрийн хэрүүл дэгдээд байна. Укрианий ерөнхийлөгч онц байдлын сайдыгаа албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна.
Украиний онц байдлын сайд Херсон мужид дүрэлзэж байгаа ойн түймстрийг ерөнхийлдөгчдөө мэдэгдэлгүй нуужээ. Виктор Ющкенко Херсон мужид ажиллаад Киев рүү буцаж явахдаа онгоцын цонхоор дүрэлзэж байгаа ойн түймрийн олж харсан байна. Виктор Ющенко ойнэ түймэр гарч байгаа газар очиж гартаа хүрз бариад гал унтраах ажилд ханцуй шамлан оржээ.
Эр. Юун утаа гараад байгаа м бэ? Галын 7 голомтын гурав нь ямар ч хяналтгүй байна. Би онгоцоор нисэж байхдаа тоолж үзлээ. Саша алив хүрз аваад ир. Дөлийн эндээс хэтрүүлж болохгүй.
Галын дөлөнд халууцсан Ющенко пиджакаа тайлжээ. Харин бие хамгаалагч нар нь л пиджактайгаа зогсож байв. Түймэр гарч байгаа газар гал унтраах машин хүрэхэд тйим ч амар биш юм байна. Галын машин шаварт суухад ерөнхийлөгч, Онц байдлын албаны зарим нэг дарга нар хүртэл араас нь түржээ. Укрианий төрийн тэргүүн нийслэлд эргэн ирээд онц байдлын яамны сайд Нестер Шуфричыг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Эр. Ерөнхийлөгч гал гарсан газар гэнэт очсон нь гал унтраах ажилд харин ч саад болсон. Гал унтраах нисэх онгоцнууд ч очих боломжгүй болсон.
Виктор Ющенко ойн түймэр унтраах болсон нь сонгуулийн өмнөх ээлжит жүжиг гэж түүнийг шүүмжлэгчид тайлбарлаж байна. Укрианий онц байдлын яамны мэдээлснээр одоо ойн түймрийг бүрэн унтраасан юм байна.

Лид5. Фидель Кастро эдгэршгүй хүнд өвчин туссан гэдэг нь худлаа цуурхал гэж Кубын гадаад хэргийн сайд Филипе Перес Роке мэдэгджээ. Фидель Кастро өнгөрсөн оны 7 сард ходоодны мэс засалд орсноос хойш тамир тэнхээгээ сайжруулж амарч байгаа боловч коммунист намын бусад лидерүүдтэй байнгын холбоо харилцаатай байгаа гэж Кубын гадаад хэргийн сайд хэлсэн байна.
Мэс засалд орсоноосоо хойш Фидель Кастро олны өмнө огт ил гараагүй. Харин гэрэл зураг нь сонин дээр хэвлэгдэж, Кубын төв телевизээр богино дүрс бичлэгийг үзүүлж байсан юм. Энэ жил 81 нас сүүдэр хүрсэн Фидель Кастро өнгөрсөн 7 сард тэмдэглэн өнгөрүүлсэн Кубын хувьсгалийн баярт сүүлийн 48 жилд анх удаа оролцсонгүй. Одоо улс орныг нь удирдах ажлыг түүний дүү Рауль Кастро түр гүйцэтгэх байгаа юм.
Лид6.Мексик улсыг хоёр ч удаа дайран өнгөрсөн Дин хар салхиний дараа үер, хөрсний гулгалт үүсжээ.
Мексикийн эрэг орчмын нутгийг Дин салхи хоёр дахь удаагаа дайран өнгөрөх үед найман хүн нам баржээ. Мексикийн ерөнхийлөгч Филипе Кальдерон хар салхинд хамгийн их хохирол амссан Веракрус, Идальго мужуудаар явж нөхцөл байдалтай танилцжээ. Мексикийн энэ хоёр мужид нийтдээ 60 мянган хүн орон гэргүй болжээ. Хар салхи Мескикийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах шалтгаан болохгүй гэж тус улсын санхүү эдийн засгийн сайд Эдуардо Сохо мэдэгджээ. Мексикийн газрын тос үйлдвэрлэх компани өнөөдрөөс үйл ажиллагаагаа 100 хувь сэргээж байгаа юм байна.
Товч.
1. Дагестанд үл мэдэгдэх этгээдүүд ОМОН тусгай албаны машин руу гал нээжээ. Үүний уршигаар хууль сахиулах байгуулагын хоёр ажилтан амиа алдаж 12 хүн шархадсан байна.Гэмт хэрэгтэнүүд автомат буунаас гал нээгээд дараа нь хэргийн газраас зугтажээ. Цагдаа нар гэмт хэрэгтэнүүдийг хайж байна.
2. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес цаг хугацааг өөрчлөхийг хүсэж байна. Тэр улс орныхоо цагийн бүсийг 30 минутаар хойшлуулахыг санал болгожээ. Ингэснээр улс оронд нь өдрийн гэгээтэй байх хугацаа уртсах юм байна. Венесуэль улс 9 сарын 1-ээс цагийн тооллоо өөрчилөх юм байна.
3. 3.АНУ-ын баруун төв хэсэгт тасралтгүй орсон аадар борооны улмааё үер бууж 22 хүн амь насаа алджээ. АНУ-ын Техас, Оклохама, Висконсин, Огайо, Мисурри муж үер нэрвэгдсэн тухрай америкийн телевизээр мэдээлжээ.
4. Боливи улсад зорчигч тээврийн автобус өнгдөр уулын бүсэд явж байгаад 25 метрийн өндөр хавцалааөс унаж онхолджээ. Ослын үеэр 15 хүн нас барж, 23 зорчигч хүнд бэртсэжн байна.
Лид7. Бразилийн нэгэн хорих ангид гал гарч шоронгийн 25 хоригдол амьдаараа шатжээ. Шоронд гал гарсанд хоригдолууд өөрсдөө буруутай юм байна.
Шоронгийн хоригдолууд танхайрч хоорондоо зодолдохдоо бие биенийхээ гудасыг шатаажээ. Шоронгийн хуягууд зодолдож байгаа хоригдолууд руу нулимс асгаруулах хий, усан буу хэрэглэжээ. Гэсэн ч гал түймэр тэдний амь насанд аюул учруулах хүртэл хоригдолууд зодолдсоор байжээ. Шоронд гал гарч үймээн дэгдэх үед оргох гэсэн хэд хэдэн оролдлого гарсан ч шоронгийн хуяг, хяналтын албаныхан гэмт хэрэгтнүүдийг алдаагүй байна. Бразил улсад хорих анги нэмж байгуулах шаардлагатай байгаа юм байна.
Лид8. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсыгн Суррей гүнлэгт үхрийн шүлхий өвчин гарсаны улмаас хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл энэ хөл хориог зөөлрүүлэх болсон тухай Их Британий ерөнхий сайд Гордон Браун мэдэгджээ.
Үхрийн халдварт өвчин гарсан даруйд нь шуурхай арга хэмжээ авч чадсан мэргэжлийн байгуулагын үйл ажиллагааг Гордон Браун сайшаасан байна. Өнгөрсөн пүрэв гаригт Европын Холбооны мал эмнэлэгийн шинжээчид Их Британаас малын гаралтай бүтээгдэхүүн оруулах хоригийн зарим нэг заалтыг цуцлах шийдвэр гаргажээ. 8 сарын 3-нд үхрийн шүлхий их Британид гарсанаас хойш 500 орчим бод малыг устгажээ.
Лид9 Хүний таргалах явц буюу илүүдэл жинг бий болгогч гол хүчин зүйл нь нян гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна. Хэрэв таргалалт нь вирусын гаралтай нэгэн төрлийн өвчин гэж үзвэл илүүдэл жинг хасахад ганцхан хоол хасаж, хөдөлгөөнт дасгал хийх бус цус цэвэршүүлэх цогц эмчилгээг мөн давхар хийлгэх хэрэгтэй болох гэнэ.
Дүрс: Лүзианагийн Их сургуулийн эрдэмтэдийн баг, илүүдэл жинтэй хүмүүс тэдгээрийн жингээ хасах арга дээр олон жилийн ажиглалт судалгаа хийж, судалгааны туршилтыг амьтан дээр туршиж үзсэний үр дүнд дээрх дүгнэлтэнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл таргалалт нь хүний амьдралын буруу хэмнэлээс үүдэлтэй вирусын гаралтай нэгэн төрлийн өвчин гэнэ. Энэ дүгнэлтийг нотолгоотойгоор гаргаад байгаа судалгааны багийнхан, Америкийн Хими Биологийн Нийгэмлэгийн бага хурал дээр илүү жинтэй хүмүүст вирусын эсрэг эмчилгээг мөн давхар хийх нь зүйтэй хэмээн хэлсэн юм. Судалгааны багийнхны хэлж байгаагаар хүний амьдралын буруу хэмнэл буюу хөдөлгөөнгүй байдал, хоол ундны буруу дэглэмээс болж хүний эс эд өөрөө эйдено вирус-36г ялгаруулж, тус вирус нь эргээд хүнд өөхний эд эсийг бий болгодог гэнэ. Хүн зөв хоололтноос эрүүл мэнд, хүний биеийн тэнцвэртэй байдлыг хангах шим тэжээлийг авдаг бол буруу хоололт нь эргээд хүнд хор болдог юм. Өөрөөр хэлбэл хүний буруу хоололт, хөдөлгөөнгүй байдал нь хүний эд эсд, хортой шинэ вирус үржих нөхцөлийг бүрдүүлдэг гэж хэлж болно.
Энэ өдөр
Манай тооллын 79 онд Везуви галт уул дэлбэрч Помпей Геркуланум хотууд сүйрч байжээ.
1853 оны энэ өдөр Америкийн Нью-Йорк мужын Спрингэ хотын иргэн Жорж Крам төмсөөр чипс хийх аргийг бодож олжээ.
1949 оны энэ өдөр Умард Атлантын Цэргийн Эвсэл байгуулагдах гэрээ хүчин төгөлдөр болжээ.
1968 оны энэ өдөр Франц улс анх удаа ус төрөгчийн бөмбөгийн туршилт хийж байжээ.
1990 оны энэ өдөр Нурсултан НАЗАРБАЕВ Казахстаны төрийн тэргүүнээр сонгогджээ.
1995 оны энэ өдөр Windows 95 үйлдэлийн системийг худалдаж эхэлжээ.

No comments: